Сексийн үргэлжлэх хамгийн бага хугацаа нь 2-6 минут

Өрнөдийн нэртэй секс судлаачид нь эрчүүд нийт тохиолдлын гуравны хоёрт нь эмэгтэйчүүдээс түрүүлж дур тавьдаг бол аравны нэгт нь эмэгтэйчүүдээс түрүүлж, дөрөвний нэгт нь эмэгтэйтэйгээ зэрэг дур тавьдаг болохыг тогтоосон байдаг. Улмаар туршлагагүй эмэгтэйчүүдийн сэрэл нь эрэгтэй хүнийхээс удаан, сул байдаг болохоор эрэгтэй нь тэр ялгааг арилгах ёстой гэж үздэг. Харин эрэгтэй нь хувиа хичээсэн, эсвэл мэдлэг дутсан зэргээс болж ялгааг нь арилгаагүй бол яваандаа тун таагүй үр дагаварт хүргэдэг гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй.

Эрэгтэй хүний бэлгийн хавьтлын гурав дахь фаз буюу дур тавилт нь үргэлжлэх хугацааны хувьд тун бага байдаг бол эмэгтэйчүүдийнх нь илүү удаан байж 10 болон түүнээс олон секунд үргэлжилж болдог. Зарим тохиолдолд эмэгтэй хүн дур тавилтыг өөрөө минут хүртэл хугацаагаар уртасгаж ч чаддаг.

Ер нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс тодорхой хэмжээгээр оройтож дур тавьдаг болохоор биеийн ямар нэг согог, эмгэг байхгүй байлаа ч гэсэн эрэгтэйнхээ дур тавьснаас хэсэг хугацааны дараа дур тавьдаг гэж үздэг. Гэвч энэ бол нэг ёсондоо хийсвэрлэл төдий зүйл. Бодит амьдрал дээр нөхөр нь эхнэрийнхээ физиологи болон сэтгэл зүйн онцлогийг сайн мэдэж байхад сэрлийг нь өөрийнхтэйгээ нэг дор, үгүй бол бүр өмнө нь байхаар болгож чаддаг.

Эмэгтэй хүний хамгийн их сэрэл хөдөлгөдөг бүс нь хилүү болохоор халамжтай нөхрүүд эхнэрээ дур тавиулын тулд хилүүг нь урьдчилан гар эсвэл амаар (cunnilingus-куннилингус)цочроодог. Мөн эмэгтэй хүн ямар нэг шалтгааны улмаас хавьтлын үед дур тавьж чадаагүй бол дээрх аргыг ашиглан дур тавиулдаг. Энэ талаар АНУ-д санал асуулга явуулахад оролцсон эрэгтэйчүүдийн 54% нь хавьтлын өмнөх энхрийллийн үед куннилингус хэрэглэж байсан гэж хариулжээ. Харин манай хойд хөршид хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 42.7% нь нөхөр нь куннилингус хийдэг гэснээс 14%-д нь таалагдаагүй, 11% нь ямар онц зүйл мэдрээгүй, 69% нь таалагдсан гэж онцолж байжээ.

Дашрамд дурдахад куннилингусийг бэлгийн гаж дур хүсэл гэж ойлгох нь өрөөсгөл үзэл. Судлаачдын үзэж байгаагаар эмэгтэй хүн бэлгийн хэвийн хавьталд орох чадвартай эрэгтэй хүнтэй хамтран амьдарч байгаа атлаа куннилингусийг хурьцлаас дээрд үзэх болон куннилингусийг эмэгтэй хүн / сапфизм / эсвэл амьтнаар /зоофил/ үйлдүүлж байгаа нөхцөлд л гаж үзэгдэл, согог гэж үзэж болно. Харин хэн хэнийх нь хувьд хүлээн зөвшөөрөгдсөн өдөөх арга, энхрийллийнх нь хүрээнд багтаж байгаа нөхцөлд куннилингусыг ямар нэг гаж, согогтой зүйл гэж үзэх үндэсгүй.

Хосуудын хувьд бэлгийн хавьтлын үргэлжлэх хугацаа нь тус тусын онцлогоос шалтгаалаад 1-2 минутаас эхлээд хагас цаг, түүнээс ч удаан байж болдог. Эмэгтэй хүний хувьд биеийн хэвийн хөгжилтэй, дур хүсэл хэвийн нөхцөлд дунджаар 2-5 минутын дотор дур тавих боломжтой гэж үздэг болохоор хурьцлын үргэлжлэх дундаж хугацаа нь 2-4 минут байхад хангалттай. Тиймээс элдэв кино зохиол дээрх шиг 30-40 минут болгох гэж зүтгэх нь хэн хэнийх нь эрүүл мэндэд халтайгаас гадна орчин үед бүтэлгүй нь давамгайлсан оролдлого гэж үнэлэгдэх болсныг анхаарууштай.

huurhun.mn

5 Comments

  1. ха ха says:

    өө энэ сэтгэгдэл дунд анх удаа порно од сэтгэгдэл, чадвараа бичиж байна шүү. Гэхдээ жаахан боловсрол нимгэн юм аа. Би лав нэг охины нүүр уруу тавьчихаад дахиж тэрэнтэй секс хийнэ гэж бодохгүй ээ. Тийм үйлдэл гаргах нөхцөл бол миний хувьд үзэн ядалт байх болно. Тэгээд ч эрэгтэй хүний хувьд тавихгүй барих түмэн арга л байна шүү дээ.

  2. Erdenechimeg says:

    Сэкц хийхийн өмнө эрчүүдийн бэлэг эрхтэнийг сайн хөхөж өгөөт нүүрэн дээрээ тавиулах хэрэгтэй дараа ни бас сайн хөхөж өгөөд босгосний дараа сэксээ хий охидуудаа тэгвэл дор хаяж 5 минут үргэлжлэх болно тэгэхгүй бол эрчүүд маан хурдан тавиад байдаг юм. ал болох удаан тавиулах ни бүсгүйчүүд биднээс хамаардаг юм аа

  3. Яаая эмэгтэйчүүд шиг тавьж байх тэр сайхан мэдрэмжээ ядаж 1 мин хүртэл удаан мэдэрч үзэх юмсан хэхэ

  4. fuck!!!! says:

    ene ch bodohol asuudal bnadaaa. hehe

  5. er hun says:

    haaya tavihguigeer hiigeel bh ni goy bdag teguul muu baihnee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.