Эрт дур тавих

Эрэгтэй нь “хэтэрхий эрт” дур ханаж үрийн шингэнээ гадагшлуулахыг эрт дур тавих (premature ejaculation) гэдэг. Заримдаа шодой дөнгөж хөвчрөнгүүт, бэлгийн хавьтал эхлэхээс өмнө үрийн шингэнээ гадагшлуулчих тохиолдол байдаг. Зарим тохиолдолд эрэгтэй хүн нь дур тавих, үрийн шингэнээ гадагшлуулахыг тодорхой хугацаанд хойшлуулж чадах боловч бэлгийн хосынхоо таашаалыг хангах хугацаанд барьж чаддаггүй. Иймээс ч зарим судлаач үүнийг эрт дур тавих, хурдан тавих гэх мэтээр нэрлэдэг.

Эр хүнийг чухам ямар хугацаанд дур ханаж, үрийн шингэнээ тавихыг хэвийн гэж үзэх, мөн хэдийд эрт дур тавилаа гэж үзэхийг нарийн тодорхойлох нь хэцүү асуудал юм. Хэт эрт гэдгийг тогтоох ямар шалгуур байна вэ? Шодой хөвчирсний дараа 30 секундын дараа тавих нь хэвийн үү, эсвэл 10 минут уу, эсвэл бүр 30 минут уу? Эсвэл шодойг үтрээнд оруулснаас хойш 2 минут хангалттай юу? Энэ мэтээр өөр олон асуулт уншигч танд ч гэсэн төрж байгаа биз дээ.

Энэ талаар судлаачид олон янзын тодорхойлолт гаргасан байдаг. Шодойг үтрээнд оруулснаас хойш 30 секунд хүрэхгүй хугацаанд дур тавихыг эрт дур тавилт гэж үзнэ гэж нэгэн эх үүсвэрт мэдээлжээ. Өөр нэг хэсэг судлаачид энэ хугацааг 1.5 минут хэмээн үзэж байна. Гуравдахь хэсэг нь шодойг 10 удаа бүлэх хөдөлгөөн хийхээс өмнө дур тавихыг эрт гэж үзжээ.

Харин Мастерс, Жонсон нар эмэгтэй хүний дур ханах хугацааны тавин хувьд хүрэхгүй хугацаанд дур тавьж үрийн шингэнээ гадагшлуу¬лахыг эрт дур тавилт гэж үзжээ. Энэ тодорхойлолтын хувьд хавьтагч хоёрын харилцан үйлдлийг онцолж үзсэнээрээ чухал юм.

Сэтгэл судлаач, секс судлаач эмч Хелен Каллан (1974), Артур МакКарти (1989) нар эрэгтэй хүний дур тавилтын хямралыг тодорхойлох гол шалгуур нь дур тавилтыг хянаж чадахгүй байх явдал юм гэж үзжээ. Үнэхээр эрт дур тавьдаг хүмүүс дур тавилтаа хянаж чаддаггүйг ажигласны үндсэн дээр энэ дүгнэлтэд хүрчээ.

Өөр нэг шалгуур нь өөрөө өөртоо өгөх тодорхойлолт юм. Эрэгтэй хүн дур тавихаа хянах чадваргүй байх нь сэтгэл ханамжтай, нандин харилцааг бий болоход саад учруулдаг, эсвэл хавьтагч хосын аль аль нь үүнээс болж тэдний бэлгийн харилцаанд нь бэрхшээл учирч байна гэж үзвэл эрт дур тавилт гэж үзэх үндэстэй.

Эрт дур тавилт нь эрэгтэйчүудэд тохиолддог түгээмэл бэрхшээл юм. Нэгэн судалгаанд хамрагдсан эрчүүдийн 29 хувь нь асуумж авахаас өмнөх 12 сарын хугацаанд хэт эрт дур тавих бэрхшээл тулгарч байсан тухайгаа мэдээлсэн байдаг. Ийм бэрхшээлтэн тулгарсан эрчүүдийн дийлэнх нь тусламж авч эмчлүүлэхийн оронл ичсэнээсээ болж үүнийгээ нуудаг нь тогтоогджээ.

Хөвчрөлтийн хямрал, эрт дур тавилтын аль аль нь эрчүүдэд сэтгэл зүйн хямрал үүсэх шалтгаан болдог.

Учир нь хавьтлыг хангалттай хугацаанд үргэлжлүүлж, хосынхоо таашаалыг бүрэн хангаж. дур ханалтанд хүргэх нь ямар ч эр хүний хувьд чухал байдаг. эрт дур тавих нь эрчүүдэд сэтгэлийн зовиуртай байдлыг бий болгон өөрийн хүч чадалд итгэх итгэлийг нь сарниулдаг. Ийм тохиолдолд эмэгтэй нь ч гэсэн сэтгэл зовниж, бэлгийн таашаал авч чадахгүйд хүрдэг. Энэ байдал нь хосын харилцаанд зөрчил үүсэх шалтгаан болдог.

Эрт дур тавих нь эрчүүдийн сэтгэл зүйд хэрхэн сөргөөр нөлөөддгийн жишээг эрэгтэй, эмэгтэй холимог бүлгээрээ сэкс засал эмчилгээнд хамрагдаж байгаа нэгэн залуугийн нэр хаяггүй захидлаас тодхон харж болно. Тэрээр өөрийгөө хэд хэдэн удаагийн болзооныхоо үеэр бэлгийн хавьтал хийх орлдлого хийсэн ч эрт дур тавьж бүтэлгүйтсэнээ өгүүлжээ. Тэгээд үүнээс болж ямар ч эмэгтэй түүнтэй уулзахыг хүсэхгүй байх гэж боддог болсноо, улмаар ямар ч эмэгтэйтэй болзож уулзахгүй байхаар шийдсэнээ дурджээ.

Эмчилгээний явцад энэ залуу өөрийн асудлаа ангидаа ярилцаж санал бодлоо солилцсон байна. Ангийнх нь ихэнх эмэгтэй энэ нөхцөл байдалддүн шинжилгээ хийж, харилцааны чадвартаа л илүү анхаарах хэрэгтэй гэж үзжээ. Хэрэв тэр өөртөө тулгарч байгаа асуудлыг тайлбарлаж чадсан бол эмэгтэй нь түүнийг ойлгож, энэ бэрхшээлт асуудлыг даван туулахад нь туслax ёстой байсан гэж тэд үзсэн байна.

Энэ жишээ нь эрт дур тавих хямралаас болж эрэгтэй хүн бэлгийн хавьтал хийхээ зогсоох төдийгүй эмэгтэй хүнтэй болзохгүй байхад хүргэдэг сөрөг үр дагавартайг харуулж байна.

Эрт дур тавих – бэлгийн хямралын нэг хэлбэр ба энэ үед эрэгтэй хүн хэтэрхий эрт дур тавьж үрийн шингэнээ ялгаруулах, дур тавих хугацаагаа хянах чадваргүйгээ мэдэрдэг.

Эрт дур тавихыг эмчлэх, засах аргыг эрчүүд өөрсдөө боловсруулах оролдлого хийдэг. Коллежийн оюутны дунд хийсэн нэгэн судалгаагаар дур тавих хугацааг хойшлуулах талаар эрчүүд ямар бодолтой байдгийг судалсан байна. Тэд хойшлуулах хүсэлтэй байдаг бөгөөд үүний тулд дур тавих мөч ойртох үед өөр зүйл бодож анхаарлаа сарниулах, дур тавихгүй удсан тохиолдлоо бодох, эсвэл эсрэгээр секстэй холбоотой, холбоогүй ямар нэгэн сөрөг зүйлийн тухай бодох зэрэг янз бүрийн арга хэрэглэдэг тухайгаа өгүүлсэн байдаг. Харин секс судлаачид сексийн холбогдолтой эерэг зүйлийн тухай бодох нь хамгийн үр дүнтэй хэмээн зөвлөдөг.

Эрт тавих хямралын шалттаан.

Эрт дур тавьж, үрийн шингэнээ ялгаруулах нь бие махбодын шалтгаанаас илүү сэтгэл зүйн шалтгаантай байдаг. Эрт тавих хямралын хоёрдогч хэлбэрт дур тавилтаа хянаж чаддаг байсан хүн түүнийгээ хянах чадвараа ацдахыг хэддэг. Энэхүү хямрааын шалтгаан нь бие махбодын хүчин зүйлсээс хамааралтай байж болно. Түрүү булчирхайн болон бусад үрэвсэл, мэдрэлийн тогтолцооны дегенератив өөрчлөлт (түгээмэл хатуурал-multiple sclerosis) зэрэг нь уг хямралыг үүсгэдэг хамгийн түгээмэл органик шалтгаан юм. Эрт тавих хямралыг социобиологичид нэн сонирхолтой тайлбарласан байдаг. Тухайлбал, эрт тавих үзэгдлийг “хоромхон зуурын амьдрал” гэж нэрлэсэн байдаг. Жишээлбэл, эр сармагчин эм дээрээ мордонгуут үрийн шингэнээ түргэн цаидаг нь нэг талаас ЭМИЙГЭЭ зугтан зайлахаас өмнө, нөгөө талаас өрсөддөгч эрэгчнииг довтлохоос нь өмнө амжуулах гэсэн эрмэлзэл байж болно гэж тэд тайлбарлажээ. Эрэгчин амьтны үрийн шингэнээ ийнхүү хурдан цацдаг нь амьдралыг үргэлжлүүлэх, нөхөн үржихийн төлөө тэмцлийн хэлбэр байж болох талтай. Хүний хамгийн ойрын төрөл болох шимланзе сармагчны эрэгчин нь шодойгоо үтрээнд оруулаад 7 секундын дотор үрийн шингэнээ цацдаг байна.

Социобиологичдийн тайлбарласнаар аливаа эрэгчин амьтан үрийн шингэнээ богино хугацаанд ялгаруулдаг нь олон мянган жилийн улбаатай байгалийн шалгарлын нэг гэж үздэг.

Гэтэл хүмүүн төрөлхтний хувьд, тэр тусмаа орчин цагт ихэнх эрэгтэйчүүд хурдан тавихыг тааламжтай зүйл биш хэмээн үздэг төдийгүй ийм эрэгтэй бэлгийн хосоо олох, түүнийгээ сэтгэл хангалуун байлгах гэж багагүй бэрхшээлтэй тулгардаг.

SOURCE: Хүний бэлгийн амьдрал

12 Comments

  1. Цоохор says:

    95882560 Тодбилэг. Богд ар хороололд байдаг Секслогийн эмнэлэг байгаа хүмүүсээ тэнд ханд. дажгүй оношлож тайлбарлдаг юм байналэ

  2. nadad tuslaach says:

    би бур эсэргээрээ удаан тавиад бна яахуу. эрэгтэйлдээ 20настай. 1цаг аас 2 цаг хийхиймаа сүүлдээ ядраад болих юмаа яахуу

  3. saihnaa says:

    anhi sekc neleed huwi ezeldeg bj boloh yum eswel bi tim mu yum bol uu hyanaj chaddagui anh uda unthad ih amrhan tawisan ter ohin namaig shoolj baisan yum ternes hoish yum uu er n tiim ert tawidag bolood ter uu er n 2-3 minut bolhod l hanchdag yumaa jahan piwo uuchuul 15-20 minut boldog origo sain medehgui l bna

  4. mgl boy says:

    hi vnheer tegeed ert dur handag hvmvs yaj emchleh haana henees tuslamj awah talaar zuwulguu uguuch ymar neg emcheldeg emneeeeleg bdag ymuu ..bas ymar hvn deer ochih uu zereg ….ene talaar ilvv todorhoi bicheech

  5. mgl.keke says:

    tegeed ert dur handag hvmvvs yaj emchleh talaar haana ochih talaaar todorhoi bichwel sain bnaa…

  6. l says:

    hi ene talaar yamar negen noloogui udaan bolgodog arga bna uuu

  7. asuult says:

    eregtei hun het udaan dur tavhiig yaj jaahan hurdan bolgoh ve ene baidal mini naiz busguid mini taalagdahgui bna

  8. nice says:

    ene tegeed yag iim ym tulgarsan tohioldold yaj emchleh ch ymuu tiim ym bichij bolku ymuu?

  9. Ochir says:

    Õýðýâ ÷è óäààí õóãàöààãààð õ¿¿õýíòýé óíòààã¿é áîë..Òýãýýä õàéðòàé õ¿¿õýíòýéãýý ó÷ðàõ ãýýä áàéãàà áºãººä ò¿¿íèéãýý õàíãàõ ãýõëýýð ò¿ð¿¿ëýýä æèðýí ãîä õèéëãýäýã áîë òýð õ¿¿õýí äýýðýý î÷èõîîñ ºìíº äîð õàÿæ 30 ìèíóòûí ºìíº ÎÎ-ä îðîîä þì óó íýã íóóöõàí ãàçàð îðîîä íºãºº õ¿¿õíýý áîäîæ áàéãààä áîîâîî ñàà. Õýðýâ ÷è áýëãèéí ÷àëõè èõ ñàéòàé áàéõ þì áîë íýã óäàà ñààõ ÷ áàãàäíà. ßëãàà áàéõã¿é æèðýí ãîä ãýýä ÿâ÷èõíà. Òýãýõýýð äîð õàÿæ 2-3 óäàà ñààõ áîëæ áàéãàà áèç. Ãýõäýý 30 ìèíóò àðàé áàãàäàõ þì øèã áàéíà. ßäàõäàà 1 öàã áîëãî¸. Óíòàõ ãýæ áàéãàà õ¿¿õýí ÷èíü öàðàéëàã, òààëàãääàã ÷ ãýñýí õàéðã¿é áîë äóð òàâèàä óäààã¿é áàéõàä õàðàõ þì áîë îíöã¿é ñýòãýãäýë òºðºõ ó÷èð ýíý õóãàöààã ñóíãàæ áàéãàà þì. Ýíý áîë ¿íýí ø¿¿. Ýð÷¿¿ä áîë îéëãîíî. Õ¿¿õí¿¿ä áîë ìýäýõã¿é ýý..

  10. Nl says:

    tavih geed irvel shal hundlun yum bod. naiz ohinoo deeree garga. buuur tesehee boliod irvel hudulguunuu udaashruulaad tur zuur heden second zavsarlasan ch bolno shte. dor hayaj 15 minute urgeljluulehgui bol naiz huuhen chini taashaal avahgui shte.

  11. Nl says:

    hamgiin ankh udaa naiz ohinoosoo suuld dur tavichaad muuhai bayarlaj baij bilee.

  12. super says:

    tegvel 10-15min tiim ert bish yum bna l daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.