Хэзээ ч дуусашгүй гэр бүлийн хэрүүл

Арав, хорь эсвэл бүр гучин жил хамтдаа амьдарсан ч ихэнх гэр бүл зөрчилдсөн хэвээр л байдаг. Энэ бол тун харамсалтай баримт. Гэсэн ч бас нөгөө талаас нь авч үзвэл энэ “мөнхийн” мэт хэрүүл маргаан дунд ч аз жаргалтай амьдарч болно.

Бүх зүйл давтагддаг

Хамтын амьдралын ихэнх хугацааг өнөөх л сэдэв, өнөөх л байдлаар хэрэлдэн өнгөрүүлдэг, бүх л цаг, хамаг хүчээ үүнд зарцуулдаг хосууд бишгүй таардаг. Нөхөр нь “мөнхөд” хүрэлцдэггүй мөнгийг зарцуулахдаа хэмнэлт гаргахгүй байгаад бухимдан ундууцдаг бол харин эхнэр нь түүний хариуд харамч хариг зантайг нь гайхан буруутгана. Хэрвээ мөнгөтэй байсан бол тэд хэдийнэ салж, найз нөхөдтэйгээ ихэнх цагаа зугаацан өнгөрүүлэх байсан гэх. Гэтэл энэ ухаалаг хүмүүс яагаад ойлголцож чаддаггүй юм бол?

Он жилүүд өнгөрсөн ч хосууд өнөөх л нэг сэдвээрээ маргалдсаар байдаг. 670 хосын дунд явуулсан олон жилийн судалгаагаар, дундаж амьдралтай гэр бүлүүд хамтдаа амьдарсан нийт хугацааны бараг далан хувийг нэг л сэдвээр маргалдаж өнгөрүүлсэн байдаг. Бараг арван жилийн туршид хэрүүлийн сэдэв өөрчлөгдөлгүй явж иржээ.

Давхар утгатай хэрүүл

Хүмүүс ийм утгагүй байдалд яагаад байнга ордог юм бол. Шийдэх асуудал тодорхой байхад хүртэл энэ “үхлийн цэгээс” холдож чадалгүй хэрэлдсээр л.

Мэдээж ухаалаг алхам, сайн харилцаагаар ямар ч асуудлыг шийдэж болно. Энэ нь бизнест тохирох харилцааны шилдэг тогтолцоо ч яагаад гэр бүл эсвэл найз нөхөд ойр дотнын хүрээнд үүнийг хэрэгжүүлж болдоггүй юм бол. Асуудлын гол нь ямар ч гэр бүлийн хэрүүл маргаанд давхар утга нуугдаж байдаг. Хэдий тодорхой асуудлаар маргалдаж буй ч, өөр утга давхар нуугдаж байдаг юм. Тухайлбал: хосуудын хэн нь “засаглалын” тэргүүн байх, хайр сэтгэл, гэхчилэн олон жишээг дурьдаж болно. Энэ тохиолдолд асуудлыг ухаалгаар шийдэхэд улам ч хүндрэлтэй болдог. Жишээ аваад үзье.

“Хүүхдийг телевизорт битгий ойрхон суулга”, хэмээн эхнэр нь нөхрөөсөө шаардангуй хүсчээ. Нөхөрт нь ээ харьцааг үл зөвшөөрөх хувийн шалтгаан байж болно. Магадгүй хүүхдийнхээ хүмүүжлийг өөр өнцгөөс хардаг ч байж болно. Гэхдээ энэ бүхний цаана өөр эмзэг, асуудал нуугдаж байдаг. Юу гэвэл, “Тэр яагаад хүүхдэд, үргэлж өөрийнхөө үзэл бодлыг тулгаж байдаг юм”, “Яагаад миний үзэл бодлыг хүндэлж үздэггүй юм”, “Яагаад би түүнд хэн ч биш болж харагддаг юм” гэсэн бодол нуугдаж байдаг. Энэ тохиолдолд зурагттай холбоотой жирийн нэг асуудал шийдэгдэхээргүй том асуудал болж хувирдаг.

Эсвэл, эхнэр нь “ Чи байнга томилолтоор яваад байх шаардлагагүй” хэмээн нөхрөөсөө шаардаж. Гэтэл энэ асуудал нь үнэндээ гэр бүлийн тэнцвэртэй байдал, ажлын тухай шаардлага бус харин үүний цаана, “ Чи надад үнэхээр хайртай юу”, “Чи гэртээ надтай баймааргүй байгаа юм уу” гэсэн утга давхар нуугдаж байдаг. Энэ тохиолдолд асуудал огт шийдэгдэлгүй, мухардалд ордог талтай.

Тохирохгүй хосууд

Аль ч утгаар нь аваад үзсэн гэр бүлийн хэрүүл маргаан түүнээс үүдэлтэй мухардлаас зайлах арга байхгүй. Яагаад гэвэл бид бүгд өөр өөр хүмүүс. Тэгээд ч барагтай бол өөрчлөгдөхгүй. Төрөлхийн зан авираас эхлээд өөрчлөгдөшгүй зүйл олон бий. Хэрвээ та интроверт бол наргиан цэнгээнтэй, дуу шуутай орчноос таашаал авч чадахгүй. Харин экстраверт бол чухал агшинд дуугүй сууж чадахгүй. Энэ нь хосуудын хооронд үүсдэг элдэв зөрчлийн гол эх үүсвэр ч болдог.

Бид өөр хүмүүс. Бид өөр хүйст хамаарагддаг. Ихэнх тохиолдолд эмэгтэй хүн дотно харилцааг тогтоон барьдаг. Энэ бол эмэгтэй хүний давуу чанар. Гэхдээ эмэгтэй хүн харилцаандаа сэтгэл дундуур бол өөрийн эмоци, сэтгэл хөдлөлөө хүчтэй гаргаж, хувь хүнд нь халдан, эвлэрэхийг хүсч байсан эр хүнийг ч хүртэл түлхэж орхидог.

Иймд хоорондоо тодорхой бодит асуудлаар ярилц. Санхүү, хамаатан садан эсвэл үр хүүхэд гээд. Дундаж эр хүн хүчтэй эмоци, сэтгэл хөдлөл бүхий орчинд ихэд тавгүйрхдэг. Тэд асуудлыг оновчтой хувилбараар шийдэхийг хүсдэг тул хайртынхаа хүчтэй сэтгэл хөдлөлд, “Энэ асуудлыг дараа шийдье. Одоо надад шийдэх чухал ажил байна” гэх зэргээр хариулж зайлсхийдэг. Энэ нь эмэгтэй хүнийг бүр ч “асааж” орхидог юм. Эрчүүд дотроо, эмэгтэй хүний сөрөг эмоцийг бүдүүлгээр дөвийлгөн, “ Энэ лав зүгээргүй, эмчид очвол таарна” гэхчилэн цаашлуулдаг. Энэ нь асуудлыг шийдэх бус харин сэтгэлийн шархыг нь улам бүр сэдрээж орхидог. Гэр бүлийн харилцаанд үүссэн мухардал нь улам даамжирч, нэг нэгэндээ хатуу үг чулуудахад хүргэдэг. Иймд бид өөр хүмүүс гэдгийг мартаж болохгүй. Зарим нь асуудлыг хэн нэгнээр солисноор шийдэх гэж оролддог. Гэтэл хэсэг хугацааны дараа шинэ хосуудын хооронд ч гэсэн өнөөх асуудлаар дахин зөрчил үүсдэг.

Хэрвээ асуудал шийдэгдэхгүй бол:

Хэдэн арван жил өнгөрсөн ч гэр бүлийн доторх хэрүүл маргаан зогсолтгүй үргэлжилсээр байвал яах хэрэгтэй вэ. Сэтгэл зүйчид үүнийг гэр бүлийн доторх хэрүүл маргааныг тийм ч хортой зүйл хэмээн үзэхгүй байна. Тодорхой зөрчилдөөний үед хосууд аз жаргалтай амьдарч болох гэнэ. Ингэхдээ:

Бүх асуудлыг бүрэн шийдсэний дараа л аз жаргалтай болно гэсэн ойлголтоос аль аль нь татгалзах хэрэгтэй. Хэзээ ч шийдэгдэхээргүй олон асуудал хосуудын хооронд үүсдэг. Шийдэгдэхгүй асуудалд цухалдалгүй, амьдралдаа сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй.

Хайртыгаа солих хүслээсээ татгалз. Хэрвээ хэн нэгнийг өөрчилмөөр санагдвал өөрөөсөө эхэл. Хайртынхаа сул тал, дутагдлыг хүлээн зөвшөөрч, танд хамгаас эрхэм гэдгийг боломж гарах бүрт илэрхийл. Яагаад ч юм ихэнх хүмүүс “нууц амрагтайгаа” ийм харьцаатай байдаг. Таны хань чинь ийм хүндлэл хүлээх бас эрхтэй юм шүү.

Илүү дотносох тусам, илүү итгэлцэх хэрэгтэй болдог. Хүмүүс үзэл бодлын зөрүүгээсээ болж маргалдах дургүй байдаг. Үүнээс ч зайлсхийх хэрэггүй. Ийм маргаан тийм ч аймшигтай зүйл биш юм шүү.

Хайр сэтгэл ба зөрчил

Хосууд амьдралдаа элдэв зөрчилдөөнтэй асуудлыг шийдэх хэрэгтэй болдог. Тиймд нэг нэгийгээ үгээр дайрч давшлахын хэрэггүй. Энэ нь доромжлол, сэтгэлийн гутралд хүргэнэ. Нөгөө талаас нь аваад үзвэл бас дуугүй, юу ч болоогүй мэт дүр эсгэхийн ч хэрэггүй. Зарим үед хэрүүл маргаан нь хайртайн шинж, хайр сэтгэлийн илэрхийлэл болдог.

Хэрүүл зөрчилдөөний үед дууны өнгөө намсган, инээмсэглэж, хошин шог зан гаргах, эелдэг зөөлөн байх нь маргааны шалтгаанаас үл хамааран ойлголцоход тустай байдаг юм.

Хэрүүл маргааны таагүй хувилбар болох хүйтэн хөндий байх, доромжлох, орилж хашгирах зэрэг “бохир бүдүүлэг” хэрүүлээс аль болох зайлсхий. Сэтгэл зүйчид, хосууд зөрчилдөх үедээ нэг нэгэндээ эерэг мэдрэмж төрүүлэх тусам улам бүр аз жаргалтай амьдардаг гэж нотолдог. үздэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.