Эрдэмтэд бэлэг эрхтэн босолт дээр асуудалгүй байхын тулд сексийг аль хэр тогтмол хийх тухай зөвлөж байна

Эрчүүдэд, ялангуяа нас ахисан хүмүүст бэлгийн хавьталд орохоос өөртөө татгалзах нь хор нөлөөтэй гэнэ. Гэхдээ хамаг учир үрийн шингэний хоронд байгаа юм биш.

Финлянд эрдэмтдийн сүүлд хийсэн судалгаагаар нас ахиад ирэхээр тогтмол сексийн амьдралаас татгалздаг эрэгтэйчүүд эректильный дисфункциэр /бэлэг эрхтэн босолтын хэм, ажиллагаа алдагдах/ долоо хоногт дор хаяж нэг удаа секс хийдэг хүмүүсийнхээс 2 дахин их шаналдаг байна гэж The Med Guru хэвлэл нийтэлжээ.

Энгийн үгээр тайлбарлавал “секс их байх тусам та ямар ч хүч чадалгүй нэгэн болох магадлал бага” гэж Финляндын Их сургуулийн эмнэлгийн урологийн тасгийн судалгааны багийн тэргүүн Юха Коскимаки нэмж хэллээ.

Туршилт явуулахын тулд эрдэмтэд судалгааны эхэнд эректильный дисфункциэр зовж шаналаагүй 55-75 хүртэлх насны 989 финлянд хүмүүсийн анкетыг судалжээ. 5 жил ажигласны эцэст судалгаанд оролцсон 1000 эрэгтэйчүүдэд долоо хоногт нэгээс доош удаа секс хийдэг эрэгтэйчүүдийн 79-д нь эректильный дисфункци үүсчээ. Тэрчлэн долоо хоногт нэг удаа секс хийдэг эрэгтэйчүүдээс 32 –т нь бэлгийн эрүүл мэндэд асуудал үүсэв. Идэвхтэй бэлгийн амьдралтай, настай эрэгтэйчүүд буюу долоо хоногт хамгийн багадаа 3 удаа секс хийдэг эрэгтэйчүүд дундаас 16-д ийм явдал тохиолджээ.

Түүнчлэн эрдэмтэд өглөөний эрекци, эректильный дисфункци хоёрын хоорондох холбоог илрүүлсэн байна. Өглөө долоо хоногт нэг удаа эрхтэн нь босдог эрэгтэйчүүд долоо хоногт 2-3 удаа босдог эрэгтэйчүүдийг бодвол эректильный дисфункциэр шаналах магадлал 2.5 дахин их байдаг аж. Эректильный дисфункци бол хэвийн секс хийхэд бэлэг эрхтэн хөвчрөл, тогтоцоо удаан барьж чадахгүй байх гэсэн анагаах ухааны хэллэг юм.

Оргазм алдагдах, ретроградный эякуляци (давсаг руу үрийн шингэн ялгарах), либидо (эмэгтэй хүнд татагдах) буурах эдгээр нь эректильный дисфункцийн эхний шинж тэмдгүүд байж болох юм. 40-70 насны эрэгтэйчүүдийн тал нь бэлэг эрхтэн босолт дээр асуудалтай байдаг.

Эректильный дисфункци нь хүнд өвчний дараах (анемия, туберкулез, пневмония) гормоны алдагдлаас үүсдэг ба эм, тайвшруулах бэлдмэл, архи үүнийг үүсэхэд хүчтэй нөлөөлдөг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.