Та ямар эрийг мөрөөддөг вэ?

-Хэрэв залуу, сэргэлэн авхаалжтай, урлаг сонирхдог эрийг хүсдэг бол та мөрөөдөмтгий, романтикхүн юм. Гэхдээ танилцсаны дараахан та түүнийг өөртөө “уях” гэвэл урган дэлбээлж буй харьцаа тань тасарна. -Хэрэв ахимагдуу насны, асуудал бэрхшээлтэй эртэй танилцахыг хүсдэг бол та “хэцүү” хүмүүст дуртай юм. Иймэрхүү хүмүүс ахиад сэрэн өндийж, толгой цэх явахыг харахыг хүсдэг. Гэвч та болгоомжил, та өөрөө гутрах бий. -Хэрэв өндөр албан тушаалтай бага зэрэг бүдүүлэг авиртай эр танд таалагддаг харин даруу, боловсон эрчүүд сэтгэлийг тань огтхон ч хөдөлгөдөггүй бол амьдрал танд шаналал зовлон авчирдагт бүү гайхаарай. Тан шиг бүсгүйчүүл дурлалаас болж зовж шаналах дуртай байдаг. -Гаднаас нь харахад аятайхан, царайлаг эрс таны сонирхлыг татдаг бол, мөн толины өмнө хэдэн цагаар ч хамаагүй зогсох дуртай бол та эрчүүдийг байлдан дагуулж ялах л дуртай юм байна. Үнэндээ бол та зөвхөн өөртөө л хайртай. -Хэрэв эрчүүдийн дур хүслийг булаахыг эрмэлздэг бол зөвхөн өөрийг чинь зугаацуулах эрийг хайдаг ажээ. Ийм учраас та чин үнэнч хайр сэтгэлийг үл анзаарч хөсөр хаядаг хүн байна. -Хэрэв эелдэг, зөөлөн зан авиртай эрчүүд таалагддаг бол та элдэв хүндрэлээс зайлсхийхийг эрмэлздэг аж. Гэвч амьдрал хэт амгалан тайван бол уйтгартай байдаг гэдгийг бүү мартаарай. Эрсдэл аз сөрсөн алхам хийх боломжоос хэзээ ч бүү татгалз.

Хань

2 Comments

  1. zoloo says:

    erni erchvvd goe biete tseej tomtoi tsarialag ondor tsgaan goe shvdtei tiim erchvvdch goe doo bas uhaanta emegte hvniig hvndeldeg bi iiml er hvn hvsdegdee hehe

  2. erchuud haa bna says:

    erchuudiin saihan zurag taviachee, dandaa neg dutagdald orchihson erchuuded zoriulaad sonin sonin huuhnuudiin zurag taviad bhiin, sak erchuudiin goyo goyo boov uziye l taalaya l daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.