Хүүхдээ бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс сэргийлээрэй

Хэдийгээр бидний ухаан санаанд буух үед үнэхээр итгэмээргүй байдаг ч хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд маш их өртдөг болох нь судалгаа санал асуулгуудаас харагддаг. Гэвч үүний цаана хүүхдийн сэтгэлд маш олон хэнд ч хэлээгүй нууц : хүчирхийллүүд нуугдаж байдаг байна. Тэдний зарим нь үүнийгээ ухамсарлахааргүй тийм жаахан байх нь ч бий. Нэгэн бодит жишээ ярья. “Доод айлын ахыг жаахан юмтай гэдэг. Тийм болохоор тэр ажил хийдэггүй. Миний шинэ жилийн баяраар өмсөх даашинзыг оёж өгсөн эгчийн хоёр жаахан охиныг нь тэр харж гэртээ өнждөг юм. Юмтай ахад манай байрныхан их сайн байдаг. Яагаад гэвэл тэр ах дандаа л хүмүүсийн өргөж яваа юмыг нь дамжилж, дандаа л инээмсэглэж явдаг юм.

Нэг өдөр намайг тагтан дээрээ зогсож байтал доод айлын ах охин дүүтэй нь хамт тоглохыг надаас хүссэн юм. Яагаад ч юм тэр охин дандаа л намайг хамт тоглож гэртээ хамт байлгахыг хүсдэг байсан. Тэр хоёрын том нь тав, бага нь хоёр л настай байсан байх. Надаас л лав том охин нь 5-6 насаар дүү байсан юм. Тэднийд би өмнө нь хэд хэдэн удаа орж үзсэн болохоор дуртай нь аргагүй гүйгээд орчихлоо. Ингээд бид тоглож эхэлсэн. Жаахан тоглож байтал юмтай ах эмч болж тоглох санал тавилаа. Гэтэл том охин дургүйцэж муухай тоглоом эмч болж тоглохгүй гэсэн. Юмтай ах өөрийнхөөрөө шийдэж намайг эмчийн үзлэгт оруулахаар нөгөө өрөө рүү дагуулаад явав. Өрөөнд ороод тэр миний гэдсийг чагнахын тулд миний юбкыг сөхөж, дотоожийг маань жаахан доошлуулаад гэдсэн дээр толгойгоо тавьж үзэж байна. Дараа нь том охины ээлж болов. Тэгээд дахиад л миний ээлж болход тэр миний гэдсэн дээгүүр үнссэн юм. Энэ нь үнэхээр эвгүй санагдсан учраас би бушуухан л гэртээ ороод ирье гээд тэднийхээс зугтах шахуу гарсан. Намайг гарч явахад “Аав ээждээ битгий хэлээрэй гэсэн”. Тэр үед надад юу тохиолдож болох байсан талаар би ямарч төсөөлөлгүй байсан. Харин хэдэн жилийн дараа л бүрэн ойлгосон юм. Гэхдээ тэр үед надад том охины эмч болж тоглохгүй гэж уурлаж, дургүйцэж байсан нь гэнэт санагдаж аймаар айдас төрсөн…. Манайх тэр явдлын дараахан нь тэр байрнаас нүүсэн. Би бас тэр үед оёдолчин эгчид ахынх нь талаар хэлэхгүй яав даа гэж үнэхээр их харамсдаг. Юмтай ах одоо ч тэдэнтэй эмч болж тоглосоор ч байгаа юм билүү!” Хонгор үрсээ хүн араатнуудаас хамгаалахын тулд бид тэдэнд багаас нь л бэлгийн хүчирхийлэл гэж юу болох талаар мэдээллийг өгч байх хэрэгтэй юм. Та хүүхдийнхээ аюулгүйн үүднээс дараах дүрмүүдийг түүнд сайн ойлгуулж өгөөрэй.

Чиний бие махбодь бол зөвхөн чинийх

Чамайг үнсэх илэх зэргээр биед чинь хэн нэгэн эвгүй сэтгэгдэл төрөхөөр үйлдлүүдийг хийж эхлэвэл шууж холдож, ойр дотныхоо хүмүүст энэ талаар ярих хэрэгтэй. Бэлгийн харыдаанд орох эсэхээ зөвхөн чи л өөрөө шийднэ. Өөрийгөө үнэлж, хүндэлж дотоод сэтгэл зүрхээ мэдэрч сур, өөртөө итгэ. Хэн ч чамд дарамт шахалт үзүүлэх ёсгүй.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь чиний буруу биш

Насанд хүрэгсдийн хийсэн болчимгүй үйлдэлд хүүхдүүд хариуцлага хүлээхгүй. Хүчирхийлэлд тэдүгүй гэжхэлжчадаагүй ч гэсэн, энэ нь байдлыг бүрэн ухамсарлан ойлгоогүйгээс нь болдог бөгөөд тэдний буруу биш юм.

Сэтгэлийн шархыг эдгээхэд хүмүүс тусална

Бэлгийн хүчирхийлэл хүүхдийн сэтгэлийг сэвтээн шархлуулдаг. Заримдаа хүүхдийн бие нь өвдөнө. Бэлгийн замын халдвар авах, бэлгийн бойжилт нь хөгжсөн охиныг хүчиндвэл жирэмсэн болох эрсдэлтэй байдаг. Гэхдээ хамгийн гүн шарх нь сэтгэл санааны шарх юм. Үүнийг мартахад үнэхээр хэцүү байх болно. Гэхдээ үүнийг дотны хүмүүсийн хайр халамжийн тусламжтайгаар цаг хугацаа эмчилж чадна.

Заримдаа “сайн” гэгддэг хүмүүс хүртэл муу зүйл хийдэг

Бусдын дунд сайн гэгддэг хүмүүс бэлгийн хүчирхийлэлд оруулна гэдэгт итгэхэд маш хэцүү байдаг. Хүчирхийлэгч нь бусад талаараа сайн байж болох юм.
Тэд тоглоом бэлэг өгч болно. Эсвэл бэлгийн харьцааг хүсэхдээ эелдэг зөөлөн зантай байна. Гэсэн ч хүчирхийлэл гэдэг бол маш буруу зүйл тул түүнийг зогсоох хэрэгтэй. Хэрэв чамайг томчууд хүнд битгий хэл гэж шаардах буюу ямар нэгэн хэлбэрээр айлган сүрдүүлбэл чи заавал эцэг эхдээ хэлээрэй. Өөрийн итгэдэг хүндэлдэг хүн, эсвэл цагдаагийн байгууллагад хандаарай.

Бэлгийн хүчирхийлэл аяндаа алга болохгүй

Бэлгийн хүчирхийллийн талаар ярилцах нь маш хэцүү зүйл юм. Хүүхдүүд ихэнхдээ хүчирхийлэгчээс маш их айдаг. Гэхдээ бэлгийн хүчирхийлэл нь түүнийг зогсоотол үргэлжилсээр л байдаг. Түүнийг зогсоох хамгийн зөв болон сайн арга нь гэмт хэрэг бөгөөд хүчирхийллийг үйлдсэн этгээд шоронд ордог. Зарим нь гэрээ орхин явдаг. Хүчин үйлддэг хүмүүс ихэнхдээ хамгийн ойр дотны болон өөрийн чинь мэддэг хүмүүс байдаг тул маш хэцүү байдаг. Хүчирхийллийн нэг аюул нь нууцлагдмал, давтамжтай байдаг. Зарим хүчирхийлэгчдэд энэ чинь буруу гэдгийг хэлэхэд тэд зогсдог. Зарим хүчирхийлэгчдэд эмчийн туслалцаа ч хэрэгтэй байж болно. Зөвхөн хүчирхийлэл үйлдсэн хүн л бүх хариуцлагыг үүрэх ёстой гэдгийг санаж яв.

Хамгийн чухал нь хэн нэгэнд л хэлэх хэрэгтэй

Хэнд юуны тухай ярих талаар өөрийн мэдрэмжийг ашигла. Сайн итгэдэг хүндээ хэлж яриарай. Тэд чиний тухай анхаарал тавьдаг, чамайг сонсдог байх нь чухал. Хэрэв чиний зовлонгоо ярьсан эхний хүн чинь чамайг сонсохгүй, чамд итгэхгүй байвал өөртөө туслах хүнийг эрж хай. Дотоод шаналлынхаа тухай хүнтэй сэтгэлээ онгойтол ярилцах нь хүчирхийллийг зогсоож, сэтгэл санаагаа сэргээх эхний алхам юм шүү.

Хүмүүсийн амьдрал

4 Comments

  1. ëàìà says:

    .òýíãýð ìèíü

  2. ëàìà says:

    Одоо би 7 ангийн сурагч хүү маань юмтайгаа оролдоод байх нь харагдсан. ой өнгөрч байгаа охин дүүгээ гэмтээчихгүй байгаа.ээж нь эзгүйд дүүгээ тэр байнга хардаг л даа. энэ сэдвийг уншаад санаа зовчихлоо. миний бурхан минь. тэнгэр минь

  3. ëàìà says:

    Одоо би 7 ангийн сурагч хүү маань юмтайгаа оролдоод байх нь харагдсан. ой өнгөрч байгаа охин дүүгээ гэмтээчихгүй байгаа.ээж нь эзгүйд дүүгээ тэр байнга хардаг лдаа.энэ сэдвийг уншаад санаа зовчихлоо.миний бурхан минь.тэнгэр минь

  4. neg ohin says:

    sn btsgaana uu? ene vneheer vnen shvv. hvvhdvvdee sn harj handaj bgaarai yagaad gewel nadad ch gesen iim yawdal tohioldoj bsn. ter ved bi yugaa ch medehgvi joohon ohin bsn 5.6 nastai l. tom bolood l yag yu bsniig ni oilgoson. manai hajuu taliin neg aild sonin bvh vs ni tsairtsan neg ah bdag bsn. gadnah ni l tiim bhoos setgel sanaa ni ervvl. hvmvvsees joohon ontsgoi bhoor bas bairniihan ih halamj tawidag bsn yum shig bgaan. tegeed hajuud bdag bsn bhoor gereesee garaad yawahad duuddag. tegeed oruulaad umd tailaad neg yum hiigeed bdg bsn dooroos neg tom haluun yum tvlheed bi yu gedgiig ni oilgodgvi bsn. tegeed aaw eejdee bitgii heleerei geed. svvldee bi gereesee garahdaa aidag gantsaaraa garah bol bitgii haraasai geel har hurdaaraa gvigdeg bsn. tegeed gants namaig ch bish ter bairnii bvh ohiduudad sn gertee togluulna gej oruuldag bsn yum shig. uuriinhuu veiin neg ohintoi ternii tuhai yarij bsnaa sanadag ter ch gesen ter ahad durgvi geel. tegeed odoo bodohoor vneheeer aimaar bdg. bi hend ch ene tuhai yariagvi. joohon tomorson hoinoo ter hvntei neg taarsan. namaig tanihgvi bh shig bn lee. harsan chin barij awaad alchmaar sanagdaj blaa. odoo ch gesen uur joohon ohiduudiig tegseer bgaa bolow uu gej bodohoor aimaar. odoo hvvhedtei bolohooroo yaj busdaas hamgaalj bnaa iimerhvv yumand urtvvlchihgvi bh yum san gej bodohii. sanaand chin orohgvi hvmvvs iimerhvv yum hiine shvv.
    ohiduudaa sn harj handaj bgaarai. bolohgvi yum boldoguu ene ter gej asuuj bgaarai.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.