“Мессэж найз”-ын ард юу нуугдана вэ?

Надаас чамд
Навчнаас цэцгэнд
Уулын цэцэг олон боловч
Улаан цэцэг ховор юм
Үеийн нөхөд олон боловч
Үнэнч нөхөр ховор юм гэж дэвтрийн цаасан дээр сэтгэлийн vгээ чармайн буулгаад бас ч vгvй хун, цэцэг зурж чимэглээд найзуудаараа дамжуулах сайн охиндоо өгөх гэж “бөөн юм” болдогсон” хэмээн томчууд ярихыг олонтаа сонсож билээ.

Сурагч насны гэнэн шохоорхол, дэггvйтэл алийг тэр гэх билээ. Хөл бөмбөг, гудамжны сагс, тэвэг, дээс, чартаа тоглодог vе ард хоцорч XXI зуун мэдээлийн эрин зууны иргэдийн сонирхол алхам тутамд шинэчлэгдэж байна. Хvн төрөлхтөн цаг хэмнэхэд зориулж бvтээсэн өдөр тутмын хэрэглээний олон зvйл бий. Тэдний нэг нь гар утас. 1990-ээд оны vед гар утас нэр төрийн баталгаа болж байлаа. Харин өнөөдөр хэрэглээ болж. Утастай байхад алба амины ажил хурдан бvтнэ. Яг л “шидэт дохиур” гэсэн vг. Томчууд ихэвчлэн утсаар ярьдаг бол, оюутан залуус хvvхдvvд мессэж бичихийг илvvд vздэг гэж болно. Сvvлийн vед гар утасны содон гэмээр хэрэглээ бий болж байна.

Сэтгэл татам сайхан vгтэй мессэж vл таних дугаараас ирээд л Зориуд явуулсан, дугаар андуурсан хоёрын аль нь бvv мэд. 2002 оны vед дөрвөн оронтой лавлах утас бий болоод хvмvvст утсаар танилцах аргыг зааж өгсөн гэж хэлэхэд хилсдэхгvй. “Танилцахыг хvссэн мянган эрэгтэй. Эмэгтэйтэйгээ танилцаарай. Харин таалагдвал өөрөө яахаа мэд” гэсэн сурталчилгааг санаж байгаа биз дээ.

Мессэж найз хэмээх ойлголт эдvгээ ердийн зvйл болж. Магадгvй танд ч ийм найз байдаг байх л даа. Нэгжтэй хийгээд завтай байвал тvvнтэй юу ч хамаагvй ярьж болно. Хэдэн ч мессэж найзтай байсан таны дур. Таалагдвал уулзана. Бvр их таалагдвал илvv дотносно.

Заримдаа хэнтэй ч хамаагvй чин сэтгэлээсээ ярилцмаар санагдах vе гардаг. Энэ vед дотнын туслагч “шидэт дохиур” болох гар утсаа шvvрэн мессэж бичих нь бий. Харин ойр дотнын хэн нэгэн бус огт танихгvй хvнтэй ярихад өөрийгөө илэрхийлж сэтгэлээсээ ярилцахад хамаагvй амар санагдана. Тэр намайг хараагvй, танихгvй, миний ямар ажил мэргэжил, зан ааштай, нийгэмд ямар байр суурьтайг мэдэхгvй болохоор надад тал засахгvй. Бас эсрэг хvйсний хvн байвал зvгээр. Эцэг эхчvvд хvvхдvvдтэйгээ тэр бvр ойр дотно ярилцдагггvй. Хайр дурлал vерхэл нөхөрлөл, бэлгийн амьдрал зэрэг сэдвvvд хаалттай.

Таны хvvхэд бvхий л зvйлээр хангагдсан хэдий ч сэтгэлзvйн хувьд ядмаг, ганцаардлаар дvvрэн буйг анзаарсан уу? Тийм ч учраас тэд мессэж найзын эрэлд гарч энд тэндхийн вэб хуудсуудад зар тавьж хvмvvстэй танилцаж байна. Ихэвчлэн 16-25 насныхан мессэжээр танилцдаг. Оюутан, сурагч, залуус ялгаагvй дээрх шалтгаанаар танилцдаг гэж хэлж болно. Гэвч өнөөгийн мессэж найзууд хvсч байгаа шиг тийм ч сайхан хvмvvс биш байна. Вэб хуудас руу өнгийвөл “sex хийхийг хvсэж байна. Залуусаа наашаа”, “мессэж sex хийе охидоо тасархай залуу”, “25-35 насны санхvvгийн туслалцаа vзvvлэх залуустай танилцъя. Дажгvй царайлаг оюутан охид”, FM радио сонсвол: “Өнөө орой зад шоудах таван охин байвал 99. Залга”, “Яг одоо болзъё залуусаа” гэсэн зарууд дууны дундуур хөвөрсөөр…

Ялангуяа баасан гаригт иймэрхvv зарууд эрчимтэй цацагдана. “Баасан ахын төрсөн өдөр” мессэж найзууд уулзах хvсэл сонирхол юу юунаас ч илvv давамгайлна. Хэрвээ энэ өдөр шөнийн цэнгээний газраар орвол ихэвчлэн арван жилийнхэн, их, дээд суруулийн I, II дамжааны оюутнууд байх вий. 18, 19-тэй охид өөрөөсөө vе мултарсан хvнтэй явахыг харсан хэн ч гайхаж цочирдохоо больсон. Биеэ vнэлэлтийн цоо шинэ арга мессэж найз нэрийн дор нэвтэрч байна. Зөвхөн эмэгтэйчvvд бус хөвгvvд ч биеэ vнэлдэг. “20 настай дажгvй бие бялдартай залуу 25-30 насны мөнгөтэй эмэгтэйтэй танилцана. Таалагдвал дотносно” гэсэн зар хаа сайгvй гарах болж. Мессэж шоучдын хэмээх нийгмийн нэгэн шинэ давхарга өдөр ирэх бvр хvрээгээ тэлсээр л.

Мессэж шоучдын нас 13, 14 болж залуужиж эхэллээ.Нөгөө л хэрэглээ болгож хvvхдэдээ авч өгсөн гар утасны “ид шид”. “Шидэт дохиур”-аар нэг хэсэг нь ханатлаа зугаацаж, нөгөө нь ажлаа амжуулж байна. Ил янхандалттай улайран тэмцэж байх хойгуур далд янхандалтын арга улам нарийсаж залуужиж байгааг хууль тогтоох байгууллагынхан анзаарч байгаа болов уу? Учир мэдэхгvй 13, 14-тэй хvvхдvvд хэн нэгний сайхан vгэнд итгээд эд материал цаашилбал сэтгэл санааны хохирол амсаж болзошгvй хvндхэн нөхцөл байдал бvрдээд байна.

Мэдээллийн эрин зуунд минут секундтэй уралдан урсаж буй бидний завгvй амьдралд тvр зуурын гажуудал vvсчээ. Гэр бvлийн гишvvдээ хаана, юу хийж байгааг анзаарах ч завгvй ажиллах хойгуур тэдний ертөнцөд болж буй мянга мянган асуудлын зөвхөн нэгийг л дурдлаа. “Мессэж найз “хэмээх” хий vзэгдэл бидний амьдралд гvн гvнзгий нэвтэрсээр л байна.

SOURCE: mongolnews.mn

3 Comments

  1. er hun says:

    uhsnii chini utasaar sex mex hogiin gaj donton be. gudamjaar duuren huuhen baihad sms-nd mungu zaran barin sms bichih hereg bnu. yadaj bhad tsarai muutai mataruud l sms bichdii shd. gaigui neg ni ugaasaa zaluusiig shilj golood . zaluus ni oocherlood bj baidiin

  2. Man says:

    Мессежны найз гэдэг нь уулзахгүй байх тусмаа сонирхолтой байдаг юм. Гадаад төрхөөрөө нэг их анхаарал татахаар биш ч үг яриагаараа сайхан ярьж хөөрч харилцаж чаддаг хүүхнүүд байдаг л юм. Тэдэнтэй утасны секс хийх ч янзтай даа. Хэн хэндээ дуу авиа, үгээр бүхнийг илэрхийлж сэрлийг хөдөлгөнө гэдэг гайхамшиг. Харин уулзахгүй гэж тохирсон үедээ бие биендээ сэтгэл дотроо хуралдаж байгаа бүхий л зовлон жаргалаа ханатал ярилцана шүү.
    Гэхдээ мессежээр хар муу санаа агуулсан зарим хүмүүс зорилгоо гүйцэлдүүлдэг нь даанч харамсмаар…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.