Бие биенээ хайрлаж итгэж, хүндэлж, халамжилж амьдарцгаая залуусаа!

2264015_81206077

Чи үнэхээр тэвчээртэй жинхэнэ эр хүн шиг залуу юм. Чамд амжилт гэр бүлд чинь хамгийн сайн сайхныг хүсье. Надад 4-н жилийн өмнө яг өөрийнх шиг чинь явдал тохиолдож байсан юм. Гэвч би тэр амьдралын сорилтонд унасан. Манай эхнэр бид 2 хөөрхөн бяцхан охиноо харж баясаад, хэдийгээр тусдаа гараагүй ч, өөрийнхөө аав ээжийн хажуу өрөөнд, хадмын гэрийн дунд аз жаргалтай сайхан л амьдарч байлаа. Би яг сургуулиа төгсөж байсан юм. Тэгээд ажил олж хийгээд тусдаа гарахыг хичээх л байсан байх. Манай эхнэр надаас өмнө сургуулиа төгсөөд ажил хийдэг байлаа. Би хичээлээ тарж ирээд хүүхдээ харж, гэр орны ажлаа хийгээд, охиноо унтуулчаад гарч эхнэрээ тосдог байлаа.

Гэтэл эхнэр маань ажилаасаа ирдэг цагаасаа багаар багаар оройтсоор л байлаа. Хааяаа бид энэ тал дээр ам муурийхаараа хэлдэг л байсан. Тэгээд дорохноо эвлэрээд бүхнийг мартдаг байсан. Гэтэл ид шалгалт дөхсөн тэр 1н хавар эхнэр маань 2 шөнө дараалж ажлаа тараад ирэхгүй үүрээр юм үнэртүүлцэн орж ирлээ. Би тэр үедээ жоохон уурласан ч ажилаа сольж байсан учир ажлых нь гаргаж өгсөн гэхээр нь нээх юм бодсонгүй. Гэтэл хэд хоногоос эхнэрийн маань бие нь өвдлөө, цавь орчмын булчирхай нь цочиж халуурч байлаа, би эмийн сангаас лаа эм авчирч өглөө, өөр ч айхтар юм бодсонгүй, тэр хооронд эхнэртэйгээ эр эмийн ажилч хийсэнгүй, тэрний дараахан эхнэртэй унтаад 3,4 хоноод миний эрхтэнээс эвгүй үнэртэй юм гарч шээхэд өвдөх боллоо. Би эмнэлэгт очиж үзүүлээд шинжилгээ өгөөд өвчин авснаа мэдэв, эмч нь эмчилгээ хийлгэх хэрэгтэй ямар хүнээс өвчин авсан бэ гэлээ, би хайртай эхнэрээсээ заг хүйтэн гэдэг өвчин авчихна гэж зүүдэлсэнгүй явж байлаа, тэгээд эмчийн зөвлөснөөр эхнэртээ очиж хэлээд яагаад ийм юм болсон талаар, биеээ эмчлүүлэх, тэгээд бүхнийг мартаж, түүнийг уучилж, урдын амьдын амьдрая гэж хэлж байлаа. Тэр эмчлүүлээд, бид ч гэждээ би урдын адил байхыг хичээлээ, гэхдээ огт мартаж чадахгүй байлаа, сарын дараа бүх шалгалтаа өгч сургуулиа дажгүй төгслөө.

Гэвч эхнэр маань нэг л биш, би тэвчсээр. Хүүхдийн баяраа охиноо хамт баярлуулж хамт гадуур явлаа, тэр өдрүүд хэдийгээр миний сэтгэл дотор ямар хэцүү шаналантай байсан хэдий ч жаргалтай сайхан өдрүүд байсан. Эхнэр маань 1 орой дахиад л оройтлоо, орж ирээд ам муруйлаа, унтаж байсан бяцхан охиныг минь сэрээж гэрлүүгээ авч явна гэлээ, тэгэхэд л миний тэвчээр эцэстээ тулж тэсэрсэн гэхэд болно. Бид арай дэндүү муудалцсан, би тэр үед дахиад жоохон тэвчих хэрэгтэй байж гэж одоо харамсдаг л даа. Хэдийгээр тэр намайг хуурсан ч, бид хааяаа мууддаг байсан ч, тэр миний анхных байсан, би түүнд бас охинтой хайртай байсан. Миний энэ явдал дэндүү тэнэг би дэндүү өрөвдөлтэй амьтан шиг байж магадгүй л дээ. Тэхдээ хүнд тэвчээр хаана ч илүүдэхгүй. Хүн хүнээ хайрлаж хүндэтгэж, итгэж, тэр итгэлийг нь дааж явна гэдэг хамгийн сайхан зүйл. Хүн хүнийг хайрлаж, үнэнч шударга явах нь хэзээ нэгэн цагт тэр хүнд том хүндэтгэл болно гэж боддог. Хүмүүсээ энэ богинохон амьдралдаа бие биенээ хайрлаж амьдарцгаая, тэгвэл хожим амаа барих цаг ирэхгүй шүүдээ.

Би одоо ганцаараа л явж байна. Охинтойгоо хааяаа л ярьдаг, эхнэрээсээ хариу авах гэсэн мэт хэдэн жил дэндүү тэнэг гэмээр гоонь эрийн амьдралаар амьдарлаа, сэтгэлийн шарх минь багассан ч бүрэн гүйцэд аниагүй, эхнэрээ хүлээдэг байсан, одоо ч хүлээдэггүй гэж хэлэхгүй л дээ, гэхдээ бүх зүйл өнгөрсөн л дөө. Миний энэ бүтэлгүй амьдралыг эр ч бай, эм ч бай хэн ч хэзээ ч бүү давтаасай, бие биенээ хайрлаж итгэж, хүндэлж, халамжилж амьдарцгаая залуусаа!

cekc.mn дээр үлдээсэн сэтгэгдэл

14 Comments

  1. bio says:

    уxсэн элэнцгээ xийxийн бэ,,,,,,,,xоогоод зайлуул

  2. Tuya says:

    Хүмүүсийн сэтгэгдлийг уншлаа , яасан ч сэтгэлгүй хачин юм бичдэг юм дээ. Энэ хүн чинь харин ч эхнэртээ хууртагдсан ч гэсэн уучилж өршөөж тэсвэр хатуужилыг бичиж байгаагаараа та нараас 1000 дахин хүчтэй сайн эр хүн байна ш дээ

  3. Tuya says:

    Үнэхээр магадгүй чиний хайр халамж тутсанаас эхнэр чинь араар тавьсан байх л даа. Гэхдээ эхнэрийн чинь зөв гэж байгаа юм биш, эхнэрийн чинь буруу л даа. Хоюуланд чинь л буруу байгаа. Гэхдээ чи эхнэрээ үнэхээр уучилсан бол хүлээж сууж байснаас очоод эргүүлээд аваад ирж болдоггүй юм уу?

  4. M says:

    Tegeed belgiin zamiin haldwart uwchin awtlaa araaraa tawiulchaad ternees ilvv teseh yostoi bsiim ta nar teseereei gej heleed bga muu, vnen archaagvi zal
    uu we

  5. 0000 says:

    hutsaa huts

  6. yg ys yrih yum bol says:

    yg ys yuman dere muu huuhnuuded buruu ch gej bhgui de… nohor ni ooroo l avgaigaa hangaj chadahgui… oilgohgui bolohor l araar tavidag bh dooo

  7. Lons says:

    aldsan amidraldaa uhaaraad daraagiihaa zaluu uyuuded iim zuvulguu ugch suugaa hun bol uhaantai l hun yum.
    Chinii zahianaas unshhad chi uuraa barij chadaagui ehnertee javtii ugsun yumuu te eriin muu emd gegcheer zoddog er hun bol er hun bish zuvhun eregchin amitan gesen ug.
    Tegeed ch ta 2 amidral bol ugaasaa butehguil bsiim bna shdee tanai ehner ih zavhai huuhen yum shig bna olon jil gantsaaraa yavdag chine buruu chi odoo amidral zohioson ni deer amidralaa zohiochood 2dahi amidral deeree buu aldaarai! yer ni tegeed minii uuchilsan bol uuchilsan shig uuchil chadahgui bol sal gedeg chine iim l uchirtai yum bgaamshdee uuchilsan bol 100% martaj surah heregtei yamar ch heruul garsan bai daraa ni suhuh hereggui uuchilj chadahgui bol bi chamd doromjluulahguiee gej heleed salsan deer ergej butsaltguigeer. za tegeed JO yer ni heltsen bna doo. Odoo uudrug tsoglog saihan bai ailiin bolgon tsor gantsaaraa yavah veedee

  8. GHJ says:

    ARAI URUUSGUL HARAAD BAIH SHIG MUU AH DVVTEI YAVSNAAS SAIN HANITAI YAVBAL HORVOOG TUULAH AMAR GEJ UGIIG NEGEN NASTNAAS SONSOJ BAILAA ZARIM ETSEG EH UR HUUHDIINHEE AMIDRALIIG SAMARCH L BAIDAG SHUU DEE

  9. MXM says:

    JO goyo helsen.

  10. OMG says:

    Jo-uneheer zov hellee gehdee bi zahidal bichsen zaluug mash ih orovdoj bna,dotroo yamr hetsuu baigaag bas oilgoj bna.
    Chi ehneree neleen zerlegeer zodchihsiin bna tiimu?
    Shine amidral ehelj az jargaltai amidrahiig husie

  11. Б says:

    энэ хүмүүсийн хэлдэг үнэн шүү. хорвоо дэлхий уудам байна. энэ уудам дэлхийгээр дүүрэн хүүхнүүд байхад өвчин авчирч халдаасан завхай хүүхнийг санаж шаналаад яаахав дээ. одоо ч хүлээдэггүй гэж хэлж чадахгүй ч гэх шиг. эр хүн гэхэд дэндүү доошоо орж байгаам биш үү? тэр хүүхэн чам руу ирнэ. хэзээ нэгэн цагт. тэр үед олон хүний түрийвч дамжсан хуучин дэвсгэрт шиг, ах дүүгээрээ дамжуулж хэрэглээд хог дээр хаяхад бэлэн болсон дэвсгэр шиг юм л ирэх вий дээ. ярьж тэнэгтээд чамайгаа санаж байна, буцаад ирээч гээд эргүүтээд байгаам биш биз? сайхан хүүхэн байсан бол чам шиг хүүхнүүдийг бээлий шигээ сольж зугаацаж амьдрах болно гэж хэлэх хэрэгтэй.

  12. D says:

    Jo-toi ijil sanaltai bna.Ur huuhed hani ijil dahin oldoh l bh. Harin etseg eh ah bas duu dahin zayaahgui. Har elgiin hund etseg ehees iluu handah hereg bdaggui yum bn lee. Hairtai gej uhej hatdag hundee eldveer heluulj doromjluulah uyd oroiruu chine ordog l bhgui. Etseg eh ah duu chine chamaas hezee ch urvahgui. Harin etseg ehteigee am murival tedniigee harin oilgoj uuchilah heregtei bh. Ted nar deer l tevcheer gargah heregtei bh.

  13. Jo says:

    Yuu bicheed bgam bee? Hund huuragdaj,huurch amidraad terenteigee evler gesen uguu? neg negendee itgej, itgeliig aldahgui amidrah heregtei gedeg chin zuv. Harin ever uragtlaa huuragdchaad tevchih hereg uu? demii yum bitii yari! Ekhner, huuhed ali ali ni olddog yum. Gantshan aav eej, tursun ah, egch duu hezeech dahin zayadaggui, tedniigee uuchilj, argadaj amidrah yostoi bdag yum. Iim teneg yum bitgii bichij baigaach! hen ch chamaig uruvduhgui, chi huneer uruvduuleh gesenii ch hereggui, archaagui amitan be!

  14. ganbaa says:

    Байдаг л нэг хуурамч амьдрал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.