Секс гэж юу вэ?

0825cf8bfa2d16e7e75b62f1a2a47405jpeg

Охид сарын тэмдгээ үзэх, хөвгүүд нойрондоо үрийн шингэнээ ялгаруулах нь бэлгийн бойжилтын үе шат юм. Хүүхэд бүхэн хэзээ нэгэн цагт секст шунан дурлах болно. Тэр цагт ээж аав болно. Тийм болохоор хүн бүхэн сексийн талаарх мэдээлэл авах эрхтэй байдаг. Мөн түүнээс гадна хүүхдүүд нас биед хүрмэгцээ бэлгийн дур хүслээ хангах, улмаар үр удмаа үлдээхийн тулд бэлгийн харьцаанд орох эсэхээ өөрөө шийдэх эрхтэй байдаг. Анх бэлгийн харьцаанд орох үеэс л бэлгийн амьдрал эхэлдэг гэсэн ойлголт бол буруу юм. Секс хүмүүст байдаг. Энэ буюу хүний бэлгийн амьдрал гэдэг бол маш өргөн утгатай ойлголт юм. 

Хүн төрөлхтний амьдралын нэгэн хэсэг болох секс нь зөвхөн хурьцал үйлдэх төдийгөөр утга учир нь илэрхийлэгддэггүй. Секс бол хүн төрөлхтөнд бэлгийн дур хүсэл төрүүлдэг, бас бие болоод сэтгэлийн цэнгэл таашаалыг амтлуулдаг хамгийн нандин үйлдэл бөгөөд хүний амьдралын олон хэмнэлийг хамруулсан өргөн ойлголт юм. Секс бол хүйсийн онцлогтой үйлдэл юм. Секс гэдэг бол бие махбодь, сэтгэл хөдлөл, оюун ухаан, нийгмийн салшгүй цогц ойлголт бөгөөд хувь хүний төлөвшил, харьцаа, хайр дурлалд маш чухал нөлөөтэйг эрдэмтэд тогтоожээ.

Бид яагаад секс хийдэг вэ?

Секс буюу эр эмийн бэлгийн ажил нь хүн төрөлхтний зайлшгүй хэрэгцээ юм. Ерөөс амьдралын үндсэн суурь нь секс гэж ойлгосон ч болно. Гэсэн ч шинжлэх ухааны хамгийн залуу салбар нь сексологийн ухаан байдаг. Өөрөөр хэлбэл бүрэн гүйцэд судлагдаагүй гэсэн үг. Секс нь сэтгэл зүйтэй холбоотой болохоор дурын хэн нэгэн барьж аваад судалж нэг тийш болгочих салбар биш юм.

Сексийг судлахын тулд нийгэм, сэтгэл зүй, биологи, эрүүл ахуй, шашин гээд бүх шинжлэх ухааны салбаруудыг судлах шаардлагатай болдог. Монголчууд секс гэдгийг амьдралаас гажууд муу зүйл мэтээр ойлгодог. Энэ нь. хамгийн бүдүүлэг ойлголт бөгөөд угтаа бол сексгүйгээр айл гэр, ард түмэн битгий хэл, хүн төрөлхтөн ч оршин тогтнох үндэсгүй юм. Хамгийн гол сексийг, жам ёсоор нь зөв хийж чадвал нэг талаар бие сэтгэлийн жаргал болох юм. Сексийг мэдэрдэг хүн л амьдралд өөдрөгөөр ханддаг. Харин сексээр дутагдаж гачигдах нь хүнийг өнгө жавхаагүй, үлбэгэр дорой арчаагүй болгодог.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.