Ямар эр хүнийг жинхэнэ эр хүн гэдэг юм бол?

_mg_0374

Сайн байцгаана уу?

Би энэ сайтад хааяа орж нийтлэлүүдийг уншиж суух дуртай болоод чамгүй хугацаа өнгөрч байна. Нэг ёсондоо уншигч биш идэвхитэй оролцогч болох гэж байна. Эрчүүдийн талаар бичигдсэн таагүй зүйлүүдийг уншаад миний сэтгэл эмзэглэж байнга эрчүүдээ өмөөрч сэтгэгдэл бичдэг юм. Энэ удаад тэсэлгүй өөрөө нийтлэл бичиж сууна.

Тийм ээ, та ямар эр хүнийг жинхэнэ эр хүн гэж үздэг вэ? Энэ талаар эрэгтэй, эмэгтэй хүмүүс ямар бодол санаатай, хэрхэн ойлгож явдаг тухай мэдэхийг хүссэн сэтгэл минь өөрийн эрхгүй нийтлэл бичихэд хүргэлээ.

Хайр дурлалын балыг амталж байнга хамтдаа амьдарна гэж тангараг тавин амьдралын анхны хуримаа хийж, үр хүүхэдтэй болж, өрх гэр тэргүүлэн бүхий л амьдралаа чинийхээ төлөө хэмээн бие биендээ үүрд үнэнч байж, өтлөж өвгөртлөө хань, үр хүүхдээ гэсээр яваа хүнийг та жинхэнэ эр хүн гэх үү?

Найранд 3 дуутай, наадамд 3 даваатай, хийх гэснээ хийчихдэг, хэлэх гэснээ хэлчихдэг, хэлсэн амандаа хүрчихдэг, анд явахад олзтой, аянд явахад түшигтэй, хээгүй, гүдэсхэн, бас ч үгүй жаахан хөгжөөнтэй үг яриатай эрийг жинхэнэ эр хүн гэх үү?

Ямар ч гэсэн эмэгтэй хүнийг жирэмсэн болгочихтойгоо, бас ч үгүй аав болоод үзчихсэн, амьдрал үзэж хат суугаагүй ч ажил төрөл, гэр орон, аав ээжээ хангөхөөн аваад явчихтайгаа болсон эгэл нэгэн залууг жинхэнэ эр хүн гэх үү?

Дайн тулаанаа биш юм аа гэхэд дээрэлхэх гэсэн хэн нэгэнд нударганы амт үзүүлчихдэг, шаардлага гарвал эх орноо хамгаалахад бэлэн байдаг, булчин шөрмөс нь зангирсан эрийг жинхэнэ эр хүн гэх үү?

Сексийн урлагийг чамгүй эзэмшсэн, орчлон дэлхийд эм хүн болон төрсөн биеийг нь мэдрүүлж, амьдын жаргалыг амтлуулж, хайртынхаа дур тачаалыг хөдөлгөн байж дур тавиулж чаддаг эрийг жинхэнэ эр хүн гэдэг юм болов уу?

Бурхан хүнд юмыг тэгш заяадаггүйн адилаар бусдаас ямар нэгэн зүйлээр дутуухан явдаг, дэргэд хайрлах хүнтэй байгаа хирнээ алтан хундага нь дундуурхан явдаг хүний бүсгүй үрийг гомдоочихгүй бие сэтгэлийн дундуурыг нь дүүргэн өгч алаг дэлхийн эрээн барааныг тэгшитгэн амьдралыг нь алдуулалгүй авч яваа эрийг жинхэнэ эр хүн гэх үү?

Ер нь ямар эр хүнийг жинхэнэ эр хүн гэдэг юм бол? Та бүхэн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх байх гэж найдаж байна.

секс.мн дээр ирсэн захидал

17 Comments

  1. billy says:

    за миний найз залуу шиг хүнийгл эр хүн гэнэдээ.Амьдралаа аваад явчих чадалтай, ухаалаг үнэнч бас гайхалтай халамжтай таашаал өгч чаддаг, цалингаа зөв зарцуулчихдаг сайхан сэтгэлтэй нууц амраг гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөггүй хэхэ тэр маан надад илгээсэн бурханий тэнгэр элч …. удахгүй гэрлэнээ түүнтэйгээ

  2. Чилүүгэн says:

    ЗА ДА ЭР ХҮН ИЙМ ТИЙМ БАЙХ ГЭХ ЦААНА НӨГӨӨ ОXИД ЧИНЬ ЭЛДЭВ ЯНЗ БОЛЖ БУСДЫН ГЭР БҮЛ СҮҮРҮҮЛЖ ЗАРИМ НЭГНИЙХЭН ХЭРҮҮЛИЙН СЭДЭВ БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ

  3. Emanuel says:

    jinhene er hun gej minii naiz zaluug l helne dee.

  4. s,munkh says:

    эхнэртэй. 3 хуухэдтэй, ажилтай цалингаа эхнэртээ тушаачихдаг. 7 хоногтоо 1-2 юу яадаг, элдэв аашгуй байр унаатай. хуухэн эргүүлдэггүй бол ямар эр хун бэ?

  5. нэг юм хэлчихий says:

    За хүмүүсээ. юун тэр балай шинжүүр вэ? миний бодлоор Эр хүн гэдэг чинь амьдралыг зовлон жаргалаас бүтдэг гэдгийг сайн ойлгосон хүнийг л хэлдэг юм. мэдээж тэр дээр дурдсан зүйлүүдийг агуулж байх ёстой. тэгэхдээ жаалаас хамгийн ялгарах хамгийн том зүйл бол миний хэлсэнчлэн амьдралыг зовлон жаргалаас бүтдэг гэдгийг мэддэг хүнийг л хэлнэ дээ. БИ энэ бодолдоо үргэжл итгэж байдаг шүү. за миний санал бодолд эсрэг хүн байвал бичээрэй, эсэргүйцлээ бас баталчихаарай. харий үзий

  6. xaxaax says:

    xussen xuuxenteigee untchdag xunees dutuugui amidarchdag xuuxed xiivel xiichdeg iiml xuniig er xun gedgiishdee xaxaxaxaxaxx

  7. bat says:

    hi. Ene horwoo deer erchvvdiig 2 hesegt l huwaadag ym. 1-rt Hvvhemseg er hvn,
    2-rt Het hvvhemseg er hvn gej huwaadag shdee.

  8. WH9H says:

    хүнийг хайрлаж чадах л бол ,,,,,,,,, жинхэнэ эр хүн мөн,

  9. baagii says:

    жинхэнэ эр хүнийг л хэлэхгүй юу да ха ха

  10. Wahaha says:

    Eosto teneg sda…naad nvvrs zarangaa billiard toglood bga nuhduud bnshdee aan naaduliig chin jinhen er hvn gendee…
    chinii bichvert taarsan zurag oruulj ogson bn..naad cekc.mn dee bayrlaad inee

  11. hjk says:

    gol ni arhi uugaad avgai huuhen erguuleed alga bolchihdoggui ajil torol hiigeed ar geree avaad yavchihdag hun chanartai avgai huuhdee zodood nudeed baidaggui iim l baihad bolooshdee iluu ihiig huseed yaah yum tiim er ni oldohchgui deerh zuiluudiig burduulsen er hun ch odoo hovordoo hovor sayd 1 baigaa bolovuu

  12. Man says:

    deerh bugd er hun burt ih baga hemjeegeer bgaa gehdee ene bugdiin hamgiin terguund n er hunii hun chanar hamgiin terguund bh yostoi. hun chanargui bol deerh buh zan chanar neg l hooson bh boluu daa

  13. Azaa says:

    Sex dee hamgiin sain er hyniig jinhene er hyn geh baihaa

  14. Lons says:

    Хайр дурлалын балыг амталж байнга хамтдаа амьдарна гэж тангараг тавин амьдралын анхны хуримаа хийж, үр хүүхэдтэй болж, өрх гэр тэргүүлэн бүхий л амьдралаа чинийхээ төлөө хэмээн бие биендээ үүрд үнэнч байж, өтлөж өвгөртлөө хань, үр хүүхдээ гэсээр яваа хүнийг та жинхэнэ эр хүн
    Найранд 3 дуутай, наадамд 3 даваатай, хийх гэснээ хийчихдэг, хэлэх гэснээ хэлчихдэг, хэлсэн амандаа хүрчихдэг, анд явахад олзтой, аянд явахад түшигтэй, хээгүй, гүдэсхэн, бас ч үгүй жаахан хөгжөөнтэй үг яриатай эрийг жинхэнэ эр хүн гэх үү?Сексийн урлагийг чамгүй эзэмшсэн, орчлон дэлхийд эм хүн болон төрсөн биеийг нь мэдрүүлж, амьдын жаргалыг амтлуулж, хайртынхаа дур тачаалыг хөдөлгөн байж дур тавиулж чаддаг эрийг жинхэнэ эр хүн гэдэг юм болов уу?Бурхан хүнд юмыг тэгш заяадаггүйн адилаар бусдаас ямар нэгэн зүйлээр дутуухан явдаг, дэргэд хайрлах хүнтэй байгаа хирнээ алтан хундага нь дундуурхан явдаг хүний бүсгүй үрийг гомдоочихгүй бие сэтгэлийн дундуурыг нь дүүргэн өгч алаг дэлхийн эрээн барааныг тэгшитгэн амьдралыг нь алдуулалгүй авч яваа эрийг жинхэнэ эр хүн
    Zaa iim l bval er hun genee xexe

  15. mgl says:

    chinii asuusan zuiluud bugdeeree hamt tsogtsolbol jinhene er hun baihgui yu!!kkkk

  16. зүгээр л says:

    битгий балай юм асуугаад бай. чи өөрөө л мэдэж байгаа биз дэ. энэ дээр бичсэн болгон эрэгтэй хүн болгонд байдаг зан чанар ш дэ.хамгийн гол нь тэрийгээ ил гаргадаг гаргадаггүй гэж байдаг болохоос. тэнэг эм

  17. Mongolhuu says:

    Er huistei l bol er hun shuu de. Sain er hun, muu er hun l gej yalgagdahaas bish ain… ha ha

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.