Хадам ээжээ мэдэх нь \сонжоо\

cinema_eaab5345

Надад ямархуу хадам ээж таарахыг яаж олж мэдэх вэ гэж та санаагаа зовоож байна уу? Сvйт бvсгvйтэйгээ хамт гэрт нь очсон цeeн цагийн дотор хадам болох хvнээ хангалттай ажиглаж мэдэх ямар ч боломж байсангvй…

Гэхдээ хадам ээжээ ямар хvн байхыг сvйт бvсгvйгээ ажиглаад олж мэдэж болдог арга байдаг байна. АНУ-ын сэтгэл судлаачдын хараат бус ассоциацаас гаргасан асуулга болон хувийн ажиглалтаар та хайртай бvсгvйнхээ ээжийг ямархуу хvн бэ гэдгийг тун хурдан мэдэж болно гэнэ.

1. Бvсгvй чинь яриан дундаа ээжийнхээ vзэл бодлыг хавчуулж байна уу?
А. Цаг тутам – 20
Б. Байнга – 15
В. Заримдаа – 12
Г. Ховор – 10
Д. Бараг vгvй – 4

2. Бvсгvй чинь ээжтэйгээ муудалцаж хэрэлддэг vv?
А. Цаг тутам – 8
Б. Байнга – 6
В. Заримдаа – 10
Г. Ховор – 20
Д. Бараг vгvй – 24

3. Бvсгvй чинь ээжийнхээ хувцсыг eмсeж, гоёлыг нь зvvж, vс засалт, хувцаслалтыг нь дуурайдаг уу?
А. Цаг тутам – 25
Б. Байнга – 21
В. Заримдаа – 18
Г. Ховор – 9
Д. Хэзээ ч vгvй – 1

4. Найз бvсгvйгээсээ ээж нь тvvнийг eeрee дагнан хvмvvжvvлсэн vv, эсвэл болж eгвeл eвee эмээ, хамаатан садан руугаа явуулдаг байсан уу гэдгийг асуугаарай.
А. Охиноосоо хормын тeдий ч холдож байгаагvй – 15
Б. Байнга хамт байдаг байсан – 13
В. Заримдаа ийш тийш нь явуулдаг байсан – 11
Г. Охинтойгоо хамт байх нь ховор байсан – 7
Д. Бараг хамт байгаагvй – 2

5. Бvсгvй чинь eeрийнхee сул тал, муу зуршлын талаар ярихдаа илэн далангvй байдаг уу, нуудаг уу?
А. Цаг тутам – 10
Б. Байнга – 15
В. Заримдаа – 18
Г. Ховор – 20
Д. Бараг vгvй – 21

6. Та найз бvсгvйнхээ гэр лvv залгав. Утсыг ээж нь авчээ. Тэр:
А. Шууд л охиндоо утсаа eгнe – 1
Б. Хэн ярьж байна гэж сонирхоно – 2
В. Хэн, яах гэж, яагаад ярьж байгааг шалгаана – 6
Г. Утсаар ярихад хэтэрхий орой болсон /эсвэл эрт байгаа/ юм биш vv? Гэдгийг сануулж охиноо завгvй байна гэж хэлнэ – 15
Д. Ярилцах завсраа таны, танай эцэг, эх, гэрийнхний, таны хvсэл сонирхлын тухай, цаашид ямар бодол, тeлeвлeгeeтэй байгааг чинь тандахыг хичээнэ. – 25

7. Таныг найз бvсгvйн чинь гэрийнхэнтэй танилцуулахаар авчирчээ. Танд хэн vйлчлэх бол?
А. Зeвхeн найз бvсгvй маань – 5
Б. Зeвхeн хадам ээж маань – 8
В. Тэр хоёр хоёулаа хамт vйлчилнэ – 10
Г. Тэр хоёр ээлжлэн vйлчилнэ – 12
Д. Танд eeрee eeртee vйлчилж, хоол ундаанаас eeрee сонголт хийх боломж гаргаж eгнe. – 15

Хариулт: Та авсан оноогоо тоолж vзээд ямархуу хадам ээж таарахыг багцаагаар гаргаж чадна.

40 хvртэл оноо: Танд жинхэнэ “тeгс тeгeлдeр” хадам ээж таарчээ. Тэр танай гэр бvлийн дотоод хэрэгт оролцохгvй, тэгээд ч баяр бvрээр хамт байна гэж айлгахгvй, “уул усны ойр нь, ураг садны хол нь дээр” гэдгийг дагаж мeрддeг хvн юм.

41-80 оноо: Дунд зэргийн, байдаг л хадам юм. Тийм ч ядаргаатай, яршигтай хvн биш боловч бас ч гэр бvлийн хамгийн хайртай гишvvн бас л биш байна.

81-120 оноо: Болж eгвeл холхон байсан нь дээр байна даа. Хэцvvхэн хадамтай таарчээ.

121-ээс дээш оноо: Болгоомжтой байгаарай. Ийм аймшигтай хадам ээж ховор ч гэсэн байдаг юм. Энэ хvн таны eeрийнхeeрee оршин байх бvх л нeхцлийг баллаад зогсохгvй eдeр шeнeгvй, орон дотор чинь ч хамт байна гэж шаардах болно.

2 Comments

  1. mongol er says:

    manai hadam eej gej jinhen shulam bj bile tegehdee odoo salsan ehnereesee bi.barag hadam eej salgasan gej helj bolno er hvniig hvndleh vnlemj bhgvi 2r er hvnii amidarlaaar togolson adag svvlden ohiniihoo amidarlaar togolson muu hadamtai hanitai uchirj bsn bilee odoo surag sonsohnee hadam eej neg nvden ym harahgvi bolj bgn genlee nvgel n nvdeeree garj bgn blgvi de gej bi bodoj yawdag ym

  2. Gatu says:

    миний муу ээж ч 40 хүрэxгүй гэдэгт 100 % итгэлтэй байна аа …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.