Хэрэглээ шиг л үзээд байх шиг…

dv1022005

Сайн байна уу уу, би одоо 35 настай, 2 хөөрхөн хүүтэй. Хэдэн жилийн өмнө хайртай нөхрөө гэнэтийн ослоор алдаснаас хойш, 2 хүүгээ өсгөж хүнээс дутахгүй сайхан амьдрах гэж хичээж яваа жирийн нэг эмэгтэй. Амьдралын эрхээр 2 хүүгээ аван гадаад руу гарч янз бүрийн ажил хийж амьдарч нилээн хэдэн жил боллоо. Анх хүний газар ирээд таньж мэдэх хүнгүй,хэл ус ч сайн мэдэхгүй эхэндээ хэцүү л байлаа, Одоо бол нэг үе бодвол амьдрал цэгцэрч, санаа зовох зүйлгүй, өөринхөө хүссэнээр 2 хүүтэйгээ хамтдаа жаргалтай амьдарч байгаа. Энд ирээд нэг залуутай танилцаж дотносоод, хэн хэндээ тус дэм болж явсаар нэг мэдэхэд 6 жил болсон байна. Нөхрөө алдаад шаналж явахад минь түшиж тулж явсан сайн хүн, тэр маань эхнэрээсээ салсан нэг хүүхэдтэй, ганц бие залуу. 6 жил гэдэг бага хугацаа биш болохоор дасаж сэтгэл дотроо хайрлаж явдаг. Энэ хугацаанд надад энэ хүнэс өөр хүн байгаагүй, би тэрэнд үнэн сэтгэлээсээ ханддаг, юугаа ч нуудаггүй, илэн далангүй нээлттэй байдаг, тэр ч надад сайн, дасчихсан гэдэг мөртлөө надад ерөөсөө анхаарал тавихгүй, дуртай үедээ ирчихээд яваад өгнө, хэсэг таг чиг байснаа саналаа гээд хүрээд ирнэ.

Уцаар ч ярихгүй, хэрэг гарвал л над руу залгана, намайг ярихаар завгүй гээд олигтой ч үг сольдоггүй, өөрөө байнга гадуур ийш тийшээ хэд хоногоор ч хамаагүй яваад өгдөг, олон найз нөхөдтэй болохоор уйддаггүй юм шиг байгаа юм. Харин би түүнийг хүлээгээд хэзээ ирэх бол гээд уйдаж суудаг, ийм байдалтай 6 жил болсоон. Тэрэнд миний байгаа байдал таалагддаг гэсэн, бас чамд сайн, чи надад хэрэгтэй гэдэг ч даанч чи хүүхэдтэй, би хүний хүүхдэд эцэг болж чадахгүй, тийм болохоор чамтай сууж амьдрахгүй гэдэг. Сүүлийн үед надад ганцаардаж уйтгарлаж, тэрнийг хүлээж шаналж суух нь утгагүй санагдаад байдаг боллоо. Би тэрнээс анхаарал халамж л хүсэж байгаа болохоос өөр илүү юм хүсэж зовоодоггүй, үр хүүхэд амьдралаа би хэнээс ч дутахгүй аваад яваж байгаа, надад тэрнээс гуйдаг авдаг зүйл гэж байхгүй. Надад ийм 2-н хооронд байх хэцүү юм, одоо болъё, чи амьдралаа бод 2-лаа салая гэхээр салахгүй, ингээд байж байя л даа гэх юм, тэгээд нэг 2 өдөр гайгүй байснаа л хэдэн өдрөөр алга болчихоно, хамаг юмаа нууна, үнэнээ хэлэхгүй, асуухаар чамд хамаагүй гэдэг. Уг нь хүний хувьд сайн хүн л дээ, надад тэрэнтэй сууж нэг гэрт амьдарах нь чухал биш, хамгийн гол нь бие биенээ хайрлаад халамжлаад халуун дулаан харьцаатай сайхан байх л чухал байна уу гэтэл тэр намайг хүн гэж тоохгүй хэрэглээ шиг л үзээд байх шиг санагдаад байдаг боллоо. Би одоо яах вэ, өөрийгөө мэдэхээ байлаа надад зөвлөөч хүмүүсээ…

cekc.mn дээр ирсэн захидал

34 Comments

  1. chimgee says:

    2ийн 2 xүүxэдтэй болчиxоод тэр тэнэгийг яаж паслаxаа мэдэxгүй байгаа юмуу. болиж үз.наад новшийн эрчүүд чин ингэж xудлаа маяглаж байгаад 1 л өдөр нэг xүүxэн дагаад яваад өгдөг юм даа

  2. Hun yamar yavah n zuvhun uuruus n l hamaardag says:

    салсан н дээр бхаа. Нэгт чи тэрэнтэй байсанаараа улам стрэсст ороод бна чи тэрэнд сайн харин тэр чамайг зувхун л ашигладаг энэ байдлаар чин. 2-т чи л энэ бухнийг дуусгахгуй бол тэр залуугийн хувид дуусгаад байх юм байхгуй тэр угаасаа л хуссэнээ хийж бна. Хусвэл яваад угну хусвэл ирээд чамайг ашиглана … 3-т чамд л ингээд яваад байвал улам хэтсүү бна чамаас уур энд хэн ч хохирохгуй. 4-т гээд жагсаагад байвал зундуу зуйл бна…

  3. zochin says:

    хэцүү умбэ. салж оортойгоо адилхан проблэмтэй хын олж танилц. энд чиний буруу эрдөө алдадаа. амжилт хусэ.

  4. zailuulaach says:

    davartsan nohoi ve////

  5. Zaanaa says:

    Халхтай санал нэг бна.

  6. Halh says:

    Наад залуу чинэ хормойн донтой юм бишүү дээ лам олдохгви бол буцахдаа зална гэдэг шиг л зугаацах хүүхнүүд ни олдхоо боличихоор чамайг ирж ноолоод л чи тэрийг ни мэдэхгви уярч сууж яахнуу дээ эртхэн уур юм бодож ол доо.Жаахан хатуу хэлчихлээ уучлаарай нээрээ шүү.

  7. hi says:

    та наад залуугаасаа салах шийдвэр гаргасан гэдэгт итгэлтэй бна, ийм олон хун зөвлөж байхад, буруу шийдвэр гаргахгүй байх. тэгээд нэг хэсэгтэй ганцаардаад байвал. найз хүүхнүүдтэйгээ уулж эрх биш ганц 2 найз байгаа биз дээ. тэгээл өөр эр хүний эрэлд гардаа амжилт хүсье.

  8. daldaak says:

    юмаа нуудаг гэдэг чин их муу санаатай хуний зан даа. шал хэрэггүй залуу байя шууд салсан ни дээр гэж бодож байна

  9. hihgee says:

    za daa duu min naad zaluugaasaa salsan ndeer ter chamd hezee ch hani bolohgui hun bna daa oortoo itgeltei,zorigtoi erthen hig sal hohog hugatsaa aldaj ter huniig hezee ireh bol gej hueej suusnaas ,buhuuhan salsa n n deer dee! az jargal husie

  10. TGA says:

    Õººãººä ÿâóóë. Õóâöàñ õóíàð íü òàíàéä áàéäàã áîë áàãëààä òàâü÷èõ, ÿâàõàä íü ºãººðýé. ªºðèéíõºº õýðýãöýýã ÿàæ ë áîë ÿàæ õàíãàíà ø¿¿ äýý. Çàëóóñ ìóíäñàí áèø. Õýðýãòýé ¿åäýý äóóäàæ àâ÷ðààä ë áîëëîî.

  11. Busgui says:

    Бодсон чини хэцүү санагдчихлаа. Өөрийг ни хэрэглээ болгоод нэг хэсэг хандаад үзвэл яасан юм бэ.Өөрт ни хайртайг мэдэж бгаа болохоор ингэж давраад бгаа бх.Жаахан цоглог бгаад, араас ни нэхэл болж уйтгарлаж бгаа харуулах хэрэггүй. Тэрэнтэй тэрэнгүй хүүхдээ хүний гар харалгуй өсгөж чадаж л бгаа юм чини, түүнийг аав ни бол гэж хэн ч гуйгаагуй, болоё гээд гүйсэн ч чадахгуй гэж хэлэхгүй юу дөө.

  12. omboo says:

    наад тэнэг залуугаасаа салаачээ оороо хуухэдтэй бж хууний хуухэдэд эцэгэн болж чадагуй гэдэг чин юу гэсэн уг бэ тэр бол зугээр шалтаг бна салааааааа

  13. aragon says:

    наад новшоосоо салаа эгч мин наадах чини хун биш байна ш дээ

  14. Sain zaluu says:

    Ñàéõàí àìüäðàë ºìíº ÷èíü áèé. ªºð íýã ñýòãýë òàòàì õ¿íòýé ó÷ðààä, ÿâààä ¿ç ë äýý. Òýð çàëóó ÷èíü ñîíèí áèø áîëíî. Õàðèí ñàéí õ¿íòýé ë äàõèí ó÷ðàõ õýðýãòýé. Õ¿íèé õîðâîîã ãàíöààð òóóëàõã¿é

  15. Lonsdale says:

    шударга л хэлсэн бна шдээ амидрахгуй гэж. гэхдээ олон хуухнуудийн дунд гуйдэг залуу шиг санагдлаа . 35 настай гэдэг чинэ шал дэмий 6 жил урсэн бна одоо наадхаа жийгээчээ иймэрхүү лайтай гаруудыг жийдэг газар байхгуй юу. Оор сайн хунтэй учрах бхаа амжилт

  16. Special One says:

    Эрэгтэй хүн хэзээ ч хүний хүүхдэд эцэг болно гэж байдаггүй юм ш дээ наад залуугаасаа салаад өөр залуутай суулаа гэхэд хэр удахыг ганцхан бурхан мэдэх л байх чамтай хэсэг хугацаанд байж байгаад л яваад өгнө эрэгтэй хүн гэдэг чинь эмэгтэйчүүдээс тэс ондоо шүүдээ хэрвээ тийм хүн хүлээж байгаа бол дэмий цагаа үрж байна даа гэхээс өөр хэлэх зүйл алга даа эрчүүд хүүхэдтэй хүүхэнтэй суух юмсан гэж бодохгүй нь тодорхой ш дээ

  17. oogii says:

    Kick his ass!

  18. sal sal says:

    салааааааааааааа

  19. sal sal says:

    сал сал иймэрхүү юмнууд байж л байдийн хурдан салсан дээр шүү

  20. ganaa says:

    эгч мини ээ наад тэнэгээсээ салаачээ

  21. baagii says:

    сал

  22. emegtei hun says:

    үгүй яахав дээ амьдрах гэж зүтгэсээр байтал нэг мэдэхэд ийм олон жил өнгөрчихсөн байх буруутгах аргагүй юм даа

    нээрээ ийм шаврууд байгаа болохоор өөр хүнийг олж харахгүй байгаа байх ямар үхтэлээ ингээд ганцаараа яваад байлтай нь биш тийм биздээ тиймээс зоригтой шийдвэр гаргаад амьдралаа бодсон нь дээр байх даа

    салахгүй гээд байвал би чамаас салмаар байнаа гэхгүй юу чамтай амьдрах утгагүй байна гэж хэл өөртөө зоригтой бай ийм тэнэг юм нартай 2-н хооронд амьдарч байхын оронд 2 хүүхэдтэйгээ сайн амьдраа амжилт хүсье

  23. Tээгий says:

    Чамд хайртай бол хүүхдүүдийг чинь ч хайрлаж чаддаг юм даа. Жийгээч новшийг.

  24. Tuya says:

    Би яг ийм найз залуутай байсан. Уншаад шууд тэр санагдаж байна. Ийм хүмүүс ямар ч хамаагүй эмэгтэйчүүдтэй явалдаж, найзуудтайгаа шоудаад, жаахан амармаар болсон үедээ буцаж ирж хүч сэлэбчихээд ахиад л алга болчихдог юм бнлээ. Хөөгөөд явуул!!!

  25. jorj says:

    хэсэг байж байгаад боов н босоод эмэгтэй хүн үгүйлээд ирэхээр танЬ дээр ирж физологийнхоо хэрэгцээг хангачхаад л эртхэн суухгүй гээд хэлчихсэн наад залуу чинь харин жаргалтай гаруу наад новшоо зайлуулаад наснийхаа танагтай дээр гайгүй хүн олж авахаа бод та зөвхөн одоог бодоод байна нас чинЬ яваад ирэхээр хүн тоохгүй та их ганцаардах болон шүү наад залуу чинЬ танЬд ямарч сэтгэлгүй

  26. er zagal says:

    асуух юу бнаа туулайтайгаа санал нэг шүү

  27. sarnai says:

    huuhendeed l yavj bna shdee. oilgomjtoi.naadhaasaa sal.ooriigoo bod.2 huuhdee bod.amidraliih chin urj bna shuu. gertee bitgii oruul. oorchloltiig onoodroos ehleerei.

  28. senguun says:

    чи 29 насандаа наад залуутайгаа учирсан байшд , тэгээд бутэн 6 жилээ алдчихаж . Хэлэх уг алга тэнэгл байндаа

  29. Hehehehe says:

    Салаа сал

  30. tuulai says:

    амидрал узээгүй хуухэд биш жий жий асуух юу бна

  31. Hm says:

    иймэрхүү шаврын хаалт, аз жаргалын садаануудыг чихрийн цаас шиг зоригтой хаяж чаддаг байх хэрэгтэй

  32. Hm says:

    өөрийн чинь хэлсэнээр тэр залуу таныг ердөө л хэрэглээ шиг үзэж байнашд. Мэдсээр байж өөрийгөө ингэж доромжлуулах хэрэггүй санагджийна. Тэр залуугаас саллаа гээд танд алдах юм юу ч байхгүй, харин ч бүр өөр илүү сайн залуутай танилцаж дотносох үүд хаалга чинь нээгдэх юм шиг санагджийна. Өнөөг хүртэл та ганцхан энэ залуутай нийлдэг байсан учраас өөр залууг харахгүй, анзаарахгүй өнгөрөөсөн байх. Таныг ийм залуутай гэдгийг мэдсэн эр хүн хэзээ ч тантай дотносохгүй. Иймээс наад шаврын хаалтаасаа шууд салах хэрэгтэй санагджийна.

  33. zaluu says:

    Наад залуу чинь өөрт чинь сайн биш өөрийг чинь ашиглаад л бгаа юм бн шдээ наадахаа хөөж явуулаач

  34. Altancvx says:

    заа даа тэр чин лав кориад болж байгаа үйл яавдал байна Тэр залуу сайн биш муу залуу байна Корэад тийм xэрэгцээгээ xангаад явдаг xөгийн залуучууд маш иx шдээ Та ч гэсэн сууxгуйг ни мэдэж байгаа юум чин адилxан байx xэрэгтэй xаяа ч гэсэн үнэд орж xөөж явуулж бай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.