Үр зулбуулах эм уугаад амь насаа алдах шахлаа

2245_981

Хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах олон арга байдаг. Гэтэл сүүлийн үеийн охид эмэгтэйчүүд жирэмснээс хамгаалах аргыг биш харин хөл хүнд болсныхаа дараа эм ууж эсвэл эмнэлэгийн аргаар үр хөндүүлэхийг илүүд үзэх болжээ. Тийм ч учраас өмнөд хөршийн баталгаагүй эм манай улсад ихээр орж ирж байгаа. Үүний гайгаар нэгэн эмэгтэй амиа алдах шахсан байна. Баянзүрх дүүргийн иргэн, 28 настай Б гэгч эмэгтэй Хятадаас оруулж ирсэн үр зулбуулдаг эм ууснаас болж бие нь муудан, эмнэлэгт хүргэгджээ. үр зулбуулдаг гэсэн эмийг тэрээр, эрхэлсэн тодорхой ажилгүй 35 настай Г гэгч эмэгтэйгээс худалдан авч уусан байна. Гэтэл найм хоногийн дараа Б гэнэт халуурч, цус алдан бие нь мууджээ.Түүнийг Улсын клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэн эмчилж байна.Ер нь ийм үр зулбуулах эм уугаад насан туршдаа үргүй болсон, эмнэлэгийн байгууллагад хандаад байгаа эмэгтэйчүүдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. 

Энэ нь манай эмэгтэйчүүдийг жирэмснээс хамгаалах аргуудын талаар, ер нь энэ чиглэлийн мэдээлэлээр хомс байдаг юм боловуу гэсэн бодлыг яахын аргагүй төрүүлсэн. Үүнээс харахад охид эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах хангалттай мэдээлэлтэй байдаг юм байна. Гэсэн ч үр зулбуулах эмийн нууц наймаа монголд хөгжсөөр эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирсоор л байна. Тиймээс энэ тал дээр бодлого зохицуулдаг яам болон харъя байгууллагууд нь анхааралдаа авч болон өсвөр насны охидынхоо эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

SOURCE: TV9.mn

9 Comments

  1. tuslaach humuuse says:

    bi odo jiremsen bas l zulbuulah gd suujiin hamguun gol n ene minii anhnii hhd odo yaha sn medku bn ymar nerteem uuwal zgr we? heleed uguuch tehu?

  2. Lidy says:

    сайн байцгаана уу
    дээрх нийтлэлийг уншлаа. зулбуулах эм аюултайг өөрийн биеэр мэдэрчихээд сууж байна. би хувийн эмнэлгээс эм өндөр үнэтэй авч ууссан. гол нь үнэндээ биш л дээ манай хувийн эмнэлгүүд ч гэсэн найдваргүй хятад эм зардаг юм билээ. хэрэв гоол алдаад үр хөндүүлэхээр бол улсын эмнэлэгт хандаарай

  3. sapphire says:

    ёоо энэ эмэгтэйчүүд л гээд байдаг. үнэндээ энэний цаана хариуцлагагүй эрчүүдийн бас балаг биздээ.

  4. bada says:

    Manai emegteichuud er n ih heneggui yumaa.Tegeed jiremsen bolood awahuulj em uuj barihiig neeh amar yum boddiinmuu haashaaiin.Ter chin daraa n uurt n uchnuun muu ur dagawartai gedgiig bodoh heregtei.Umnu n hamgaalaad boloh yumiig zaawal tgj uuriiguu zowooh hereg bhgui shd.Baingiin neg hawitagchtai bol jiremsnees hamgaalah em uuh heregtei ter em chin jiremsnees hamgaalaad zogsohgui hawdar ene ter geed olon zuilees uridchlan hamgaaldag sain taltai.Busad tohioldold belgewch hereglej zanshih heregtei.1 udaagiin “yaahaw” gesen bodloos uchnuun muu ur dun garna tiim bolohoor zugeer setgel amar emee uugaad belgewchee heregleed surchih heregtei.

  5. barilgachin says:

    Өдөр бүр уудаг эм гэж ямар эм байнаа. Манай найз охин бид 2 хоюулаа мэдэхгүй. Хамгаалалтгүйл туугаад байгаа. Ямар арга нь хамгийн сайн, сөрөг нөлөөгүй юм бэ

  6. baldag says:

    Болсон хойно нь биш болохоосоо өмнө хамгаалах хэрэгтэй дээ 150 төгрөг хэмнэх гээд бүх насаараа хохирох юум болж байна шүү ядаж л баталгаатай буух эзэнтэй буцах хаягтай газраас аваачээ

  7. Lonsdale says:

    манайхан урдаас хамгаалахаа ероосоо мэддэггүй байж яаг жирэмсэлсэнийхээ дараа тэгээд эмэ энэ тэр ууж тэнэгтэхийн яагаад эмчээс асуугаад рецептээр авч болдоггуйм болоо

  8. Хань says:

    Яг үнэн боловсрол мэдээллээр хангахгүй бол дураараа тунг нь хэтрүүлж уугаад, бүр мөсөн үргүй болсон тохиолдлууд байгаа шүү. Яаралтай үүн дээр анхаарах хэрэгтэй

  9. Er hun says:

    хүнээс биш эмнэлгээч худалдаж авмаар юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.