Өчигдөр буюу 2010 оны хоёрдугаар сарын 21-нд Японы мэргэжлийн сүмогийн их аварга, Ёкозуна Хакухо М.Даваажаргал Токиогийн төвд байрлах “Prince” зочид буудалд хуримлалаа.
Ёкозунагийн хурим зуны дэлгэр цагт болох тухай яригдаж байсан ч их аварга ийнхүү аав ээж, ах дүү нартаа гэнэтийн бэлэг барьж хуримынхаа урилгыг илгээсэн байна. Мэргэжлийн сүмогийн их аваргын хуримын ёслолд Японы урлаг, соёл, улс төрийн алдартнууд өвөрмөц сюрпризээр бэлэг барьжээ.
Хуримд Хакухогийн гэр бүлээс гадна түүнийг мэргэжлийн сүмод хөтлөн оруулсан Кёкүшюзан Д.Батбаяр, даян аварга Г.Өсөхбаяр нарын 70 орчим зочид гэр бүлийн хамт Монголоос уригдан очжээ. Тэд монгол дээлээр ижилсэж, их аваргын хуримыг чимсэн тухай Японы хэвлэлүүд мэдээлж байна. Саяхан зодог тайлсан Их аварга Асашёорюү Д.Дагвадоржоос эхлээд мэргэжлийн сүмогийн дээд, доод зиндаанд барилдаж буй 40 орчим монгол сүмоч Хакухо М.Даваажаргалын хуримд уригдсан. Зочдод сувинерээс эхлээд сонирхол татахуйц олон гарын бэлгийг хуримлагч хос өгчээ.
Токиогийн төвд байрлах “Prince” зочид буудал нь зэрэглэлийнхээ хувьд Япондоо дунд зэрэгт ордог, Toкиогийн цамхгийн дор байрладаг. Энэ утгаараа жуулчдын хөлд дарагддаг. Хуримын ёслол, үдэшлэг, хурал зөвлөгөөнд зориулсан тусгай дөрвөн танхимтай, нэг дор 2500 зочин хүлээж авах боломжтой. Их хотын дуу чимээний төвд оршдог ч алжаал тайлах тохилог орчинг бий болгож, тэр чигтээ ногоон бүс гэж нэрлэж болохоор байдаг тул жуулчид ихээр татагддаг байна.
Өчигдөр хаврын тэргүүн шap бар сарын шинийн 7-ны өдөр байсан. Таван шар мэнгэтэй, арвидах барилдлагатай, хар бар өдөр. Хэдийгээр монголчууд шинийн 7-нд хуримлах нь бүү хэл золгох ёсон үйлддэггүй өдөр гэгддэг ч Их аваргын хуримыг энэ өдөр хийх учир шалтгаан олон байсан биз ээ.
Одоогоос арван жилийн өмнө хоёр улс дамнасан хуримыг Кёкүшюзан Д.Батбаяр монгол сүмочдоос анхлан хийж байсан бол Их аварга Асашёорюү Д.Дагвадорж эх орондоо хуримлаж, Их тэнгэрийн ам, Монгол шилтгээнд хөлгүй их найр хийж байлаа.
Сүйт бүсгүйг Саёко гэдэг. Тэрээр их аваргаас нэг насаар эгч бөгөөд Цагаан гарьдын хүү, охин хоёрыг төрүүлж өгсөн юм. Их аваргын хүүг Д.Мөнхжаргал гэдэг. Япон нэр нь Махато.
Монголчилбол “Үнэнээр жигүүрлэгч” гэх утгыг илэрхийлдэг. Харин охиныг нь Юнрэнцоо буюу Амиу гэдэг. Үндэсний бөхийн даяар дурсагдах далай даян дархан аварга, монгол түмний хайртай бөх Ж.Мөнхбатын эрх шар хүү ийнхүү хуримлаж, тэнд очсон гийчид харах юмтай, хариад ярих юмтай боллоо.
sharmedee.mn
20 Comments
monhbat huugee yapon ehner avahiig zovshoorloo gejuu? mongol boh mongol aav mongol eej mongol bagsh mongol nutgaa umartaad yaponii ehner bolj bdag, yu ch gehevdee asashoryug zodog tailahad bayriin nulims unagaj bsan biz ene muu pizdaa
хаанахийн иргэнч бай Монгол хун болохоор ядаж ундэсний дээлээ омссон бол дээр байсан юмсан. даүаажаргалаа Казакуудийг харж байна уу. муу тэнэг. монголийн иргэнч гэсэн каз ындэстэн шыы дээ
одоо болимоор юм бид баxарxаад эд маани xарид моридоод лааж бнаа жооxон улсаа бодмоор юм монголоос гарсан абрагууд xарид гэрээгээр ажилаж бгаа монголчууд xарид энд улсад xэнүүс улднээ залуучуудаа бодxол асуудал тиймээ
зссссс… монгол ундэснийхээ хувтсийг омсоогуй бхийг бодвол япон улсийн иргэн болждээ чааваас.
Дагваа аврагийг явчлаа гээд найрлаж бган бн даа! тгд монголийн иргэн биш болоо биздээ одоо айн.
humuus er ni iim ataarhuu baidiimuu gadaad ertontstei holboo bdaggui haranhui nuhend amidardag umuu gadaad hun geheer l hamag muug ugee ursgahiin, shijgiin tsarai muutai ch geh shig aytaihan l emegtei bnashdee, ymar muuhai um bichdiim be gutmaar um
Ямар муухай царайтай хүүхэн вэ? ккккк
Аварга Мунxбат тсус xарваасай муу лалар гантс xуугийнxээ,монголийн тсусийг бузарласан угур увгун
Даанч ч яав даа. ядаж удам судараа бодож болоогүй юм байхдаа,
tsarai muutai huuhen bna.
Та нарт ямар хамаа бнаа Хайртай л бол япон бсн ч болно. Хужаа биш дээ ямар
монгол эхнэр авахгүй мал
хазгар хургэн хадамсаг гэгчээр монголоо алдсан хог хар бар өдөр хуримлаж бга юм байлгүй дээ
шибад байдаг хогийн буудал шд.
нүдэнд дулаахан их сайхан залуу шүү.
иш ядаж байхад япон хувцас өмчихсөн.
шинийн 7нд хуримладаг ни яаж байгаа юм бол доо.
haraaj zuhej uzen yadsan ch odoo negent ongorson..ehner ni yadaj nudend dulaahan bish yumaa.
зайл пизда
Ээ хөөрхий.