БИД 3 ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ БОЛНО

z7iz5c47

Амьдралд сонин юм их болох юм аа. Би энэ сайтыг уншдаг болоод удаагүй л дээ. Гэтэл салсан эхнэрийнхээ бичсэн 2 захиаг олж уншлаа.https://www.cekc.mn/family/paramour/30568#more-30568 ямар их гайхваа. Одоо би Америкт сургуульд сурдаг охинтойгоо амьдарч байгаа. Эхнэрээ мэдээж салсан ч гэсэн санаад л байдаг. Миний амьдралд ээж, охин 2-оос минь өөр эмэгтэй хүн тэр л байсан. Түүний бичсэн энэ зйүлс надад олон зүйл бодогдууллаа. Доор нь бичсэн хүмүүсийн сэтгэгдэл ч бас… Мэдээж би эхнэрээ хаяаад охиноо аваад явах хэцүү байсан. Намайг зарим нэг нь хатуу сэтгэлтэй ч байж магадгүй. гэхдээ тэр хүнийг хүлээж орой болгон охинтойгоо хоёулахнаа байх хэцүү байдаг байсан. Намайг хуурсан түүнийг нь ч би мэдэж байсан. Гэхдээ түүнийг би уучилахад бэлэн байсан. Би л эхнэрээ сайхан байлгаж чадаагүй миний л буруу гэж бодсон тэгээд улам илүү хичээсэн. Гэхдээ бас л болоогүй оройтсон, наргисан, ямар ч халамж байхгүй амьдралаас л би залхсан. Гэхдээ тэр минь муу хүн биш шүү. Зөв ойлгох хэрэгтэй. Хүний газарт охинтойгоо охин минь надаас ээжийгээ нэхнэ тэр болгонд нь худлаа хэлнэ. Үнэхээр хэцүү байна. Заримдаа тэрийгээ хүрээд ирээсэй ч гэж бодох л юм.

Утсаа аваад залгачихмаар үе олон байдаг гэхдээ одоо хүртэл өөрийгөө барьсаар л байна. Одоо 6 сарын дараа нутаглуугаа буцна. Тэгээд л бүх зүйл яаж өөрчлөгдөх бол таах ч арга алга. Амьдралд нэг нэгэндээ түшиг болж алдаж оноход нь тусалж, түшиж байх нь хамгийн чухал байдаг юм байна. Би одоо ч гэсэн түүнээсээ салсан гэж итгэж чадахгүй л байна ухаан суугаасай амьдрал ойлгоосой мөнгө төгрөг, эд баялаг, машин байр энэ бүхэн юу ч биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Түүнтэйгээ эргэж очоод уулзана. Болвол буцаад цуг амьдарна бид 2-т дутуу зүйл байхгүй ээ. Охиноо ч гэсэн ээжтэй нь уулзуулахыг уулзаад тэр 2-ыгоо яаж баярлахыг хархыг үнэхээр хүсэж байна. Ахиад намайг хуурахгүй, жоохон ч гэсэн халамжлах юм бол БИД 3 ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ БОЛНО. Энэ сайтынханд ч бас баярлалаа.

секс.мн дээр ирсэн захидал

45 Comments

  1. hjӨ says:

    энэ бух хумууст баырлаж бн жигшиг ккккккк

  2. AZulaa says:

    Irgeed ta 3 saihan amdrah bolnoo. Harin bi yg ter har darsan zuudiig chin bi ooroo avchirchihaad odoo uilj suuna daa. Nadad saihan hani huu ger bul min hangaluun saihan amidral ter bugd baigaa. gehdee ygaad bi iim adgiin zuil hiisenee odoo bodood harsamsaad ch barahgui buur uhmeer baivch muu hun uhdeggui ym b.a. Er ni uhlee geed bi ger buldee l zovlon deer ni zovlon nemne…. Gehdee minii hani namaig uuchilsan yg ter mochid nadad ymar aimaar ymar hetsuu bi ooriigoo ymar iheer uzen ydaj baisan geech…..Odoo bi bugdiig ter 2-iinhoo ger buliinhee toloo zoriulno gej oortoo amlaj b.gaa.

  3. sss says:

    ямар сайхан мэдээ вэ. угасаа л хүүхэд чинь ээжийгээ нэхэх нь аргагүй ш дээ.ямар ч бсан өмнөх асуудлаа сөхөж хэрэлдэж маргалдалгүйгээр сайхан амьдраарай

  4. ок says:

    эргэж очоод нийлсэн байгаасай 3уулаа байна гээд охин минь ээжтэйгээ уулзаад сайн байгаа гээд ч юмуу сайн мэдээтэй хариу бичээрэй би ч гэсэн сэтгэл хөдлөөд байна хүлээж байяа

  5. so says:

    сайхан мэдээ байна. одоо аль хэдийн 4 сар өнгөрсөн байна бараг эргээд нийлсэн байгаа гэж бодож байна. Та гуравт аз жаргал сайн сайхныг хүсьев

  6. Odge says:

    Ta 3т аз жаргал хүсэй. Эргээд нийлсэн тухайгаа заавал бицээрэй:)]

  7. NG says:

    ямар итгэх итгэлээ алдцан хартай хүн бэ tse?
    худлаа байсан ч гэсэн энд ийм сайхан мэдээ бас хэрэгтэй штээ

  8. tse says:

    та нар үнэн гэж бодож байна уу. надад лав хуурамч санагдаж байна. энэ сайтаас өөрсдөө зохиож бичдэг бичлэг юм бишүү. хүний анхаарал татах гэж. тэгээд л байж байгаад л хариу бичдэг..

  9. SOKO says:

    бутсаж суух хэрэгтэй

  10. bulga says:

    ийм залуус олон болтог

  11. nasaa says:

    аз жаргал хусие

  12. oogii says:

    унэхээр бахархаж байна аа. сайн залуу байнадаа чи. одоо чиний эхнэрийн л ухаан мэдэж дээ. гэхдээ анхнийх ни бас зугээр шуу. алалцаж байсан ч байжил байна. хар багийн ум оороо найзаа. сайн шийдвэр шуу.

  13. buje says:

    uneheer uhaalag zaluu bna tanai ger buld az jargal husie

  14. max says:

    timee bi ch bas ehnerhiin chin bichlegiig unshij bsan yum bna bas zuvluguu bichij bsan sanagdaj bna.zaluu mini chi jinhene er hun bnaa chi chamaig uujuu uhaan gargaj dahij niileed az jargaltai amidrana gdgt itgeltei bna bas ene zahidliig chin ehner chin olj uzesei gj bodoj bna uzne gdgt naidaj bna… az jargal husie

  15. tuul says:

    chi tegeed ehnertee ene site-aas medsen tuhaigaa helsen uu.

  16. any says:

    bayar hurgeye. ene buhniig ushsan chine nudend nulims tsiilegnej bn. yamar saihan hereg be? amjilt husye ta 3rt. uneheer saihan yuma. zaaval butsaj niileerei. hun alddag yum aldaaga l dahij davtahgui bol boloo shde.

  17. enkh says:

    ñàéõàí ìýäýý ñîíñëîî. òà 3ò àç æàðãàë ñàéí ñàéõíûã õ¿ñüå.

  18. m says:

    Дотор арзайгаад сэтгэл хөдлөөд сонин болдог байна штээ. Эхнэртээ хайртаа гэж хэлхээр утсаа залгалаа. Амьдрал баян шүү дээ хүмүүсээ…Сайхан зүйлс нь их байдаг болхоор хүмүүс бид зовлон даадаг байхаа…. Энэ бол танихгүй ч гэсэн надад сайхан мэдээ байна. Буцаад нийлсэн талаараа дахиад сайтдаа нийтлэл бичээрэй…Та 3т аз жаргал хүсье

  19. Жамбал says:

    Алдарсан итгэл гэдэг хагарсан тольтой адил. Хичнээн сайн цавуугаар эргүүлж наалаа гээд хагасан толь бүтэн болдоггүйн адилаар хичнээн уучиллаа гээд сэтгэлд нэгэнт орсон сэв тэр чигтээ үлднэ.
    Эртхэн салах хэрэгтэй. Цагаа үрэх хэрэггүй.

    Та 2 одоо эргээд нийллээ гэж бодьё. Амьдралын зам урт. Өөр нэг аятайхан бүсгүй чамтай тааралдаж, хүрд эргүүлэх тохироо бүрдэнгүүт чи ямар ч эргэлзэх юмгүйгээр явалдах болно. Яагаад гэвэл эхнэр чинь чиний итгэлийг нэгэнт эвдсэн болохоор тэр. Ингээд л хуурч хуурагдсан утгагүй амьдрал дахиад эхэлнэ.

  20. moogii says:

    Сайн байна ш дээ, хөгшөөн. Эр хүн.. Эхнэр чинь алдаагаа дахиж давтахгүй байхаа..

  21. iveel says:

    ИЙМ НӨХӨРТЭЙ БОЛ НЭЭРЭЭ ЗУГЭЭР Л СӨГДИЙ

  22. oyuna says:

    Ухаантай залуу. Эргэж очоод сайхан амьдар. Хөөрхий хүүхдийн сэтгэл ялангуяа охин хүүхэд ээжгүй өснө гэдэг аймшигтай. Хүүхдээ битгий бэтгэрүүлээрэй. Сайн сайхныг хүсье.

  23. amjilt says:

    амидралд хэн ч алдаж болно. ганц удаагийн алдаанаас болж салж болохгуй.эхнэртэйгээ эвлэрдээ залуу мини

  24. tsetsen says:

    эхнэртэйгээ эргэж нийлээд оор шигээ сайхан эрчүүд олныг торуулээрэй ,эр хун чамаар бахархахгуй байхын аргагуй танай гэр булд энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хусэе

  25. MGL eregtei says:

    чи чинь харин хоншоортой гар уу айн… Мундаг мундаг. чам шиг уужуу байж узэх юмсан….

  26. Curtis says:

    Амьдрал өөрөө баялаг юмааа! Сэтгэлэээсэ баярлаж байна! Амжилт!!!

  27. tugsuu says:

    тийм шүү найзаа нийлээ нийл!

  28. kkkk says:

    та нар хуний нулимс бараад хаячих юм аа. Гэхдээ ганц удаа ч гэсэн баяртай мэдээ дуулгасан сайхан захиа байна. Ухаантай залуу байна. Зөндөө их бахархаж байна. Аз жаргал хусье та 3-таа.

  29. m says:

    ene sait ih buyan bolson bn, mgl erchuud bugd iim bolchihoosoi bilee, yostoi sain er hun yostoi sain aaw bn, buur baharhchihlaa, harin ter awgai joohon tiim bn jargaltai gazar togtoj chaddaggui yum bn, jargal ni l ihdeed bh shig bn da,

  30. ХАЙР says:

    бас нэг хэлэх юм байна. дандаа л муу мэдээ уншдаг байлаа. өнөөдөр харин сайхан мэдээ уншлаа. ӨНӨӨДӨР САЙХАН ӨДӨР БАЙНА АА

  31. ХАЙР says:

    хүүшээ бушуухан эхнэрлүүгээ утасд. хүнтэй суугаагүй байгаа дээр нь. 6 сар гэж байна. тэр болтол яаж хүлээхийн. дахин уучлаад сайхан амьдраарай. танай гэр бүлд аз жаргал хүсий

  32. sarnai says:

    би та 3 ийн умнуусмаш их баяртай бн эхнэрийгээ уучлаарай мун хайраарай та 3 д амжилт хусиэ би буур нулимас унагав

  33. LLg says:

    аль болох хурдан буцаж очоод сайхан амьдраасай та 3 🙂

  34. xex says:

    Гэрлээтэй санал нэг байна. Энэ сайтаас нэг нэгнийхээ бичсэн зүйлийг олж уншина гэдэг ч бас амаргүй зүйл шүү. Хагацал хэцүү ч эргээд уулзах сайхан байдаг шүү дээ. Олон хүүхэдтэй болж аз жаргалтай амьдраарай АМЖИЛТ

  35. uchral says:

    амжилт, хичээгээрэй

  36. Eegii says:

    Та үнэхээр сайн ах байна шүү. Гайхалтай . Та 3 сайхан амьдарнаа .
    Аз жаргал хүсье

  37. wow says:

    чи бол үнэн гайхалтай эр хүн байна даа!
    амжилт аз жаргал хүсий

  38. dermee says:

    Дахиад нийлэх юм бол өөр эр хүсэхгүй болтол нь олигтойхон хусаад өг. чи ухаалаг залуу юм гэхдээ ухаанаас гадуур эр эм 2 доодохоороо сайн байх хэрэгтэй шүү!!!

  39. Бүсгүй says:

    аз жаргал хүсье. ухаалаг залуу байна. Үнэхээр сайхан сонсогдож байна. Эхнэртэйгээ илэн далангүй ярилцаж өөрийнхөө хүсч байгаагаа тодорхой илэрхийлж сайхан ярилцаарай. Амжилт хүсье.

  40. ... says:

    wow!!! uneheer sain zaluu bna aa, ergej niileed az jargaltai saihan amidraarai gej erooe! mgl-n zaluus ene hunees ulger duurailal avah heregtei shtee! tegehgui bainga l zodoj nudej haraal ursgaj baih yamar shaardlagtai yum boloo!!!

  41. uram says:

    естой нээрээ баяртай мэдээ байнадаа ура ура
    нэг гэр бүл гэсэн аштай юу ГЭХДЭЭ ЗАЛУУ БОЛ ХҮНИЙ ХАНЬ ЖИНХЭНЭ УХААЛАГ ЗАЛУУ БАЙНАДАА
    хосууд ер нэг нэгнийгээ ойлгож алдаа мадагаа засаж залруулж л байвал энэ үнэн утгаараа гэр бүл шүүдээ .
    Та нас мөн ч залуу цус шингэн байнадаа хар багаасаа ханилсан болохоор та 2 цаашдаа өчнөөн жил хамтдаа бүгдийг туулах болохоор эхнэрээ уучил бас дахин уучил

  42. TJ says:

    hooh gaihaltai. uneheer taalagdaj bn. Mongoliin maani neg ch gsn ger bul ergeed niilj bn, neg ch gsn hunii ur huuhed buten jargaltai osoj tornih n dee. Saihan bn shuu. Ta 3t az jargal husey. Niitleliin garchig beyleh bolnoo. Az jargal ene delhiin hamgiin sain saihan buhniig cekc.mn iig unshdag hun bolgonii omnoos ta 3t husej bn. Ergej niileerei uhaalag zaluu min.

  43. gerlee says:

    Бурхан минь ямар сайхан хэрэг вэ, би өмнөөс чинь баярлаад нулимс унагаж байна. Өмнө эхнэрийн чинь бичсэнийг уншаад нөхрийг нь эргээд ирчихээсэй гэж бодож байсан юм. Амьдын хагацал үзэх хэчнээн хэцүү болохыг хэн хүнгүй л мэдэх байх. Та 3-т аз жаргал хүсье, олон хүүхдийн аав ээж болооорой

  44. bi ch bas emegtei says:

    Ta 3-t AZ JARGAL husie. Site-r damjuulj bie bienee OILGOJ bgaad bayartai bna. Ta 2 neg negniigee UUCHILJ, bas OIOLGOJ chadah yum shig sanagdchihlaa…. Etsest ni zugeer l AZ JARGAL HUSIE.

  45. zazo says:

    зазо чадна гэвэл яаxавдээ. болж л бна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.