Би тэвчээд хүлээх хэрэгтэй юу???

200142419-002

Сайн байна уу уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би 30 настай гэр бүл болоод 10 жил болж байна. 8 настай охинтой, эхнэртэй болсноос хойш сайхан л байдаг байсан амьдралд муудалцах сайдахыг алийг тэр гэхэв. Бид 3-н амьдрал тийм ч хангалуун биш ажлаа хийгээд л болдог л байсан, өөрийн гэсэн гэр орон байхгүй дээ. Эхнэр маань  сэтгэл дундуур байсан. Хааяа нэг хатуу эвгүй үг хэлж байсанд минь гомдсын болуу гадагшаа гараад 2 жил болж байна. Эхнэр маань намайг очий гэхлээр дүргүйцээд байхын нэг л сэтгэл нь өөр болчихсон байгаа юм даа. Заримдаа бүүр чамаас сална дахиж ядуу амьдармааргүй байна тайван орхи гээд байхын. Эхнэр охин 2-тоо маш их хайртай, хүн амьтнаас хүртэл танай эхнэр хүнтэй болчихсон гэж сонсох ямар хэцүү юм бэ. Бодхоор л цээж задрахгаад бухимдаад хэцүү юмаа. Заримдаа эхнэрээ ийм байдалд би өөрөө л  оруулсан гэж бодохын. Би тэвчээд хүлээх хэрэгтэй юу???

cekc.mn дээр ирсэн захидал

22 Comments

  1. naraa says:

    сал

  2. hehe says:

    гандан гарч хийморийн сан тавиул даа

  3. chimgee says:

    эр хүн шиг хиймортой байгаач манай хүн бас чамтай адилхан би бас гадаадад ажиллаж бна би чамайг хиймортой эр хун шиг бай л гэж хэлиэ дээ

  4. zaluu says:

    Ер нь бол эхнэр чинь анхнаасаа л мөнгөтэй хангалуун амьдралыг хүсдэг байж. Гэж яваад чи чадаагүй болхоор чамаас салахын тулд гадагшаа явсан. Урьдаас төлөвлөгдөж хамт явжээ тэр хүнтэйгээ. Одоо чи өөрийнхөө амьдралыг шинээр эхлүүл. Эхлүүлэхдээ тэр хүүхнийгээ харамсаж атаархтал нь сайхан амьдар. Илүү ухаалаг, сайхан амьдралын ханиа ол.

  5. the says:

    муудалцаад хааяа хатуу үг хэлчихдэг л байсийн гээд эрэгтэй хүмүүс ихэнх нь тоох ч үгүй бичээд байхын…энэ чинь буруу биз дээ.
    мэдээж тийм юманд эмэгтэй хүн гомдолгүй яахийн бээ..өөр дээрээ бодоод үзээч дээ…чиний хамгийн ихээр хайрлаж хүндэлж байсан хүн чинь чамайг харааж зүхээд байвал лав л баярлаад гүйгээд байхгүй л байх байсан даа.

  6. zovlogch says:

    толгойгоо ажлуулаачээ. би ядуу гээд яваад байх уу. толгойгоо ажилуулаад сайхан хөдөлмөрлөхөд мөнгө олох боломж зөндөө л байна ш дээ аягүй бол чи өөрөө сэтгэлээр унаад архи уугаад байгаадаа. чи өөрөө ирээдүйгүй арчаагүй байсан болоол явсан биз дээ.

  7. LadyBird says:

    эр хүн шиг бай гэж юу яриад бгаан энэ амьдралыг бүтээх гэж эр эм 2уулаа ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй их мөнгөтэй боллоо гээд баян болохгүй хүн сэтгэлээр баян байж чадвал баян гэсэн үг өнөөдөр байргүй машингүй блаа гээд салах шалтаг энэ биш байр машинтай болохын төлөө уг нь 2тал үхтэлээ ажиллах хэрэгтэй биздээ, манай нөхөр бид 2ч гэсэн байргүй бас машингүй. тэгсэн ч гэсэн тэмцэж л байна 2уул 2уулаа өдөрт 12-15 цагаар ажилладаг удахгүй хүсэж бгаа юмаа авна тэр болтол бид тэсэх хэрэгтэй гээд л бие биенийгээ хайрлаж урам өгөөд л явж бна даг. чамд эхнэрийхээ бгаа газар луу оч гэж зөвлөмөөр байна. зөвшөөрсөн ч зөвшөөрөөгүйч. очоод өөр хүнтэй болсон ч болоогүй ч чамайг бас ариун цагаан хүдүлмүр хийж амьдраасай гэж бодож байна. яадаг ч бсан тэр улсад нь оч харин хэрүүл зодоон битгий хийгээрэй. дөнгөж 30тайо сайхан залуу 40 хүртэлээ борви бохис хийлгүй ажил 10 жилийн дотор овоо л юм цуглуулнадаа харж л бгаарай чамайг гайгүй болоод ирэнгүүт эхнэрийн чинь санаа өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй бна амжилт

  8. uran zurag says:

    чинийх шиг түүхтэй хүмүүс олон бий шүү.
    тэгээд явчихсан хүмүүсийн дийлэнх нь ирдэггүй юмаа.
    тэглээ гээд чи сэтгэлээ уужуу, хаттай тэвчээртэй байлгах хэрэгтэй шүү. эр хүний ид сайхан насан дээрээ яваа чи амьдралынхаа төлөө хоол нойроо умартсан ч хамаагүй хэсэг зүтгээд үздээ.
    тэр хүн дээр очоод, эсвэл ир гэж дуудсан аль нь ч бай бүтэхгүй ээ.
    өөрийгөө бод.

  9. korea-s says:

    -Чамайг амьдралаа аваад явж чадахгүй үлгэн салган байхаар чинь урам нь хугарсан байна. Эр хүн шиг сэтгэлээ чангахан бариад бусээ чангахан буслээд гараа хумхиад суулгүй чадна гэдгээ нотлоод өг. ажилаа гялалзуул амьдралаа өөд нь тат. охиноо сайхан өсгө. тийм мундаг нөхөр байхад эхнэр чинь ядаж өөрөөс нь өөр хүн суучихна гэж айгаад эргээд ирэх байхоо.

  10. bodol says:

    эмэгтэй хун амьдралаа ганцаараа авч явна гэхэд хэцүү гэхдээ авч явдагч бий эхнэрээ хайрлаж ойлгох хэрэгтэй хол ядарч л байгаа. чи өөрөө энэ бухнийг нураахгуйн тулд бас ажиллах амьдралаа авч явах естой шүү.урдаа тависан зорилготой бай.сайн явах муу явах нь зөвхөн хунээс, өөрөөс чинь л шалтгаална.ер нь гэр бул 2 талд тус тусдаа байна гэдэг бол маш хэцүү нэг дороо л байх нь чухал шүү.сайдалцах муудалцах бишгүйл их гардаг очоод хамтдаа байж болдоггүй юмуу?нэг нэгнийгээ ойлгож хайрлаж байгаарай.

  11. амидралд чамайг байгаагаар чин хулээж авч чадахгуй байгаа бол тэр чамд хани болж чадахгуй. Хэрэв чи мөнгөтэй байгаад, өвчилбөл тэр мөнгийг чин аваад, чамайг хаяаад л явна шд. тэрэнд чи биш мөнгө хэрэгтэй байгааг ойлго, тэгээд сэрж уз, зоригтойгоор зайл гээд хөөгөөд явуул, гэрлэлтээ цутцлуул, дараа ни харин тэрэнд гайхуулахаар сайхан амидар, хичээ, зутгэ, зоригой нбай, битгий шалчигануур бай,

  12. Ani says:

    Эмэгтэй Xүн нэгэнт Сэтгэл н xувирвал тэр чигээрээ явчдаг юум. Дэмий xүлээсээр Нас чинь яваад даxиад Амьдрал зоxиоxод оройтчиx вий. Өөрийгөө боддоо Залуу минь. Ядуу зүдүүдээ гол н биш. Чамд сэтгэлгүй болчиж. xэрвээ Xайртай байсан бол Болгое бүтээе гэд л зүтгэx байсан да.

  13. khongorkhon says:

    ядуу амьдралд нухлууж зовсоноос өөрийн аж жаргалаар явсан нь дээр гэж бодсон байна. дээрхийн хэлдэгээр сэтгэлээ чангалаад салсан нь дээрээ. тэгээд өөрөө арчаатай амьдралаа авч явах чадалтай бол. тэгэхгүй бол чамд ологтой эхнэр олдохгүй ямар ч эмэгтэй хүн орон гэргүй түрээс ч юм уу, айлын гэрт толгой хорогдох дургүй л байна.

  14. baldan says:

    би чиний оронд байсан бол сэтгэлээ чангалж байгаад шууд л сална. өнөөдөр өөрийн гэсэн орох оронгүй гэр бүлүүд зөндөө л байна шдээ. үнэхээр амьдаръя гэсэн сэтгэлтэй нэг нэгнээ чин сэтгэлээсээ хайрлаад яваа хосууд бол бүхнийг хамтдаа бүтээж байна шдээ. буруу л бол эрчүүдийнх биш шдээ. хамтын л амьдрал хойно хамтдаа л хариуцлага үүрэх ёстой. харин эхнэр чинь зөвхөн чамд л хариуцлага үүрүүлээд зогсохгүй хувиа бодоод явж ээ. тийм болхоор би чиний оронд байсан бол салах л байсан.

  15. ХАЙР says:

    зүрхээ чагна. бас бурхандаа залбир. за тэгээд болно доо. харзнаж л бай

  16. Цэцэг says:

    Илэн далангүй ярилцаад асуудлаа нэг тийш нь болгосон нь дээр байх оо. 2 жил гэдэг энэ тохиолдолд хангалттай л хугацаа санагдаж байна.

  17. hmmm says:

    archaataihan bgach.mungutei bol

  18. 111 says:

    hi chamd gej helehed emegtei hun chin tabtai tuhtai ger orontoi bj l setgel tubshin amidardag yuma . Ter hunii gazar ajil hiij ybaa emegtei hun medeej ungursun amidralaa bodoj l bgaa hen ch gesen yduu tarchig amidralruu temuulehgui . Tiimees chi uuruu amidraldaa archaatai bai hairtai gedeg ugiig chin heleed l boldog yum bish ter huniihee umnu uureg hariutslaga huleedeg. setgel tubshin amidruulah heregtei bha . yuni umnu uuruu erchtei huchtei zorilgotoi archaatai bai lda . Mungu sain ol uuriin gesen ger orontoi bol /ger bsan ch bno sh de / tegeed ehnerteigee yariltsaarai huuhedtei emegtei hun tiim amar salahgui bha chamaig hicheej bgaag chin harah bh
    Tegeed chamd gej helehed er hun chig uujim setgeltei bgaarai ehneriinhee tuhai nudeer uzeegui yumand bitgii itge bas shan uuchilj bod tegbel aria uur shuu chamd amjilt husey

  19. ah says:

    эртхэн амьдарлаа бод доо залуу минь хүлээгээд дэмий бхоо тэгж хэлж бга бол

  20. Timbert says:

    ажил хий л дээ! гадуур такси хийгээд явсан ч сарын 600 төгрөгний орлоготой байна. Тийм ажил хийгээд 1 өрөө байртай болчихсон залууг би мэднэ. Миний бодлоор чи өөрөө жаахан ажиллая, юм хийе, бүтээе гэж хичээхгүй дээшээ харж тэнгэрлүү залбирчихаад л өдөр хоногийг аргалсаар байгаад сурчихсан юм шиг санагдлаа. Эхнэрийн чинь тэгэж уурлаж бухимдах нь аргагүй шүү дээ. Эр хүн бол эр хүн шиг л бай, үнэхээр жаргал өгч хангалуун сайхан амьдрал өгч чадахгүй бол дараас нэрмээс бас битгий болдоо гэж хэлье!

  21. hmm says:

    Emegtei hun negent setgel huvirch ergesen l bol irehgui ee. Huleegeed nemergui ohiniihoo ireeduig bodood chi uuruu sain hicheej amidar daa. /Deed surguuliin tulburiig ni beldeed /

  22. мөнгө сайн цуглуул, баян бол

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.