Гэр бүлийн үүрэг

Гэр бүл нийгэмд болон хувь хүнд маш олон үүрэг гүйцэтгэдэг.
Гэр бүл нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэр зэрэг биелүүлэхээс нийгмийн ирээдүйн төлөв байдал ихээхэн шалтгаална. Гэр бүл нийгмийн институт болохын хувьд материаллаг баялгийг үйлдвэрлэх хуваарилахад оролцож байдаг. Гэр бүлийн хөдөлмөрийн чадвартай гишүүд хөдөлмөрийн чадваргүй болон насанд хүрээгүй хүмүүсээ тэтгэн тэжээж гэр бүлийн эдийн засгийн үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү үүргээ амжилттай биелүүлэхийн тулд хүн нийгмийн үйлдвэрлэлд идэвхитэй оролцож боловсрол мэргэжлээ дээшлүүлэн овсгоо самбаатай байж материаллаг нөхцөл байдлаа дээшлүүлэх боломжтой болно. Үүнтэй аж ахуйн үүрэг нягт холбоотой юм.
Гэр бүлийн хамгийн гол үүрэг бол нөхөн үржихүйн үүрэг. Өнөөдөр Монголд гэр бүл дунджаар 4-5 гишүүнтэй. Хүн амыг нөхөн үйлдвэрлэхээс гадна хүүхэд төрүүлж хувь хүний хэрэгцээгээ хангаад зогсохгүй мөн хүнийг оюун санаа, ёс суртахууны хувьд нөхөн үйлдвэрлэх, хүүхэд эцэг эхтэйгээ оюун санаа, сэтгэл зүйн нэгдэлтэй байхыг төлөвшүүлдэг. Гэр бүл нийгмийн анхдагч хянагчийн үүрэг гүйцэтгэхдээ гэр бүлийн гишүүдийн нийгэмд биеэ авч явах ёс суртахууны хэм хэмжээг тогтоохоос гадна эцэг эхийн, эцэг эх хүүхдүүдийн, ахмад болон өсвөр үетэйгээ харьцах харилцааны соёл, хариуцлага эрх үүргийн хэм хэмжээг тогтоож хянаж байдаг.
Гэр бүлийн хүмүүжүүлэх үүрэг өсвөр болон залуу үеийг нийгэмшүүлэх, бие хүн болгох, хүүхдүүдийг эрүүл чийрэг бие бялдартай, эх оронч, зөв боловсон ёс суртахууны үлэмж соёлтой иргэн болгож хүмүүжүүлэх шаардлагыг тавьдаг. Энэхүү үүрэгтэй гэр бүлийн гишүүдийн оюун санааны нэгдэлтэй байх үүрэг нягт холбоотой. Гэр бүлийн гишүүдийнхээ оюун санааны хөгжлийг дэмжиж, эв нэгдэлтэй байж, нэг нэгнийхээ өмнө ёс суртахууны хэм хэмжээг чанд баримталж байх шаардлагатай юм.
Нийгэм-нэр хүндийн үүрэг нь нийгмийн социал бүтцийг нөхөхөд чухал ач холбогдолтой. Энэ нь гэр бүлийн гишүүдэд нэр хүнд, мэдлэг боловсрол, өв хөрөнгөө өвлүүлж, нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэхэд нөлөөлдөг. Гэр бүл чөлөөт цагаа зөв өнгөрөөх үүрэг нь гэр бүлийн гишүүд чөлөөт цагаараа сурч боловсрох авъяас чадвараа нээж хөгжүүлэх бололцоогоор хангаж, үзэл бодлоо илэрхийлэх, хамтарч чөлөөт цагаа зүй зохистой өнгөрөөхийг дэмжих явдал юм.
Гэр бүлийн сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүрэг гэр бүлийн гишүүд зөвхөн идэж уух, өмсөж зуух хэрэгцээгээ хангаад зогсохгүй нэг нэгэндээ оюун санаа, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, сэтгэлийн хөдөлгөөнийг тогтворжуулах, хувь хүний баяр баяслын хэрэгцээг гэр бүл хангаж байх ёстой үүрэг юм.
Гэр бүлийн бэлгийн харилцааны үүрэггүйгээр нөхөн үржихүйн үүрэг хэрэгжихгүй. Энэхүү үүрэг нь гэрлэгсдийн бие физиологийн бэлгийн хэрэгцээг хангаж, хяналт тавих байдлаар илэрч байдаг.
/Гэр бүл хөгжил төвөөс танд зөвлөж байна/

familyReadingTogether

Гэр бүл нийгэмд болон хувь хүнд маш олон үүрэг гүйцэтгэдэг.  Гэр бүл нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэр зэрэг биелүүлэхээс нийгмийн ирээдүйн төлөв байдал ихээхэн шалтгаална. Гэр бүл нийгмийн институт болохын хувьд материаллаг баялгийг үйлдвэрлэх хуваарилахад оролцож байдаг. Гэр бүлийн хөдөлмөрийн чадвартай гишүүд хөдөлмөрийн чадваргүй болон насанд хүрээгүй хүмүүсээ тэтгэн тэжээж гэр бүлийн эдийн засгийн үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү үүргээ амжилттай биелүүлэхийн тулд хүн нийгмийн үйлдвэрлэлд идэвхитэй оролцож боловсрол мэргэжлээ дээшлүүлэн овсгоо самбаатай байж материаллаг нөхцөл байдлаа дээшлүүлэх боломжтой болно. Үүнтэй аж ахуйн үүрэг нягт холбоотой юм.

Гэр бүлийн хамгийн гол үүрэг бол нөхөн үржихүйн үүрэг. Өнөөдөр Монголд гэр бүл дунджаар 4-5 гишүүнтэй. Хүн амыг нөхөн үйлдвэрлэхээс гадна хүүхэд төрүүлж хувь хүний хэрэгцээгээ хангаад зогсохгүй мөн хүнийг оюун санаа, ёс суртахууны хувьд нөхөн үйлдвэрлэх, хүүхэд эцэг эхтэйгээ оюун санаа, сэтгэл зүйн нэгдэлтэй байхыг төлөвшүүлдэг. Гэр бүл нийгмийн анхдагч хянагчийн үүрэг гүйцэтгэхдээ гэр бүлийн гишүүдийн нийгэмд биеэ авч явах ёс суртахууны хэм хэмжээг тогтоохоос гадна эцэг эхийн, эцэг эх хүүхдүүдийн, ахмад болон өсвөр үетэйгээ харьцах харилцааны соёл, хариуцлага эрх үүргийн хэм хэмжээг тогтоож хянаж байдаг.

Гэр бүлийн хүмүүжүүлэх үүрэг өсвөр болон залуу үеийг нийгэмшүүлэх, бие хүн болгох, хүүхдүүдийг эрүүл чийрэг бие бялдартай, эх оронч, зөв боловсон ёс суртахууны үлэмж соёлтой иргэн болгож хүмүүжүүлэх шаардлагыг тавьдаг. Энэхүү үүрэгтэй гэр бүлийн гишүүдийн оюун санааны нэгдэлтэй байх үүрэг нягт холбоотой. Гэр бүлийн гишүүдийнхээ оюун санааны хөгжлийг дэмжиж, эв нэгдэлтэй байж, нэг нэгнийхээ өмнө ёс суртахууны хэм хэмжээг чанд баримталж байх шаардлагатай юм.

Нийгэм-нэр хүндийн үүрэг нь нийгмийн социал бүтцийг нөхөхөд чухал ач холбогдолтой. Энэ нь гэр бүлийн гишүүдэд нэр хүнд, мэдлэг боловсрол, өв хөрөнгөө өвлүүлж, нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэхэд нөлөөлдөг. Гэр бүл чөлөөт цагаа зөв өнгөрөөх үүрэг нь гэр бүлийн гишүүд чөлөөт цагаараа сурч боловсрох авъяас чадвараа нээж хөгжүүлэх бололцоогоор хангаж, үзэл бодлоо илэрхийлэх, хамтарч чөлөөт цагаа зүй зохистой өнгөрөөхийг дэмжих явдал юм.

Гэр бүлийн сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх үүрэг гэр бүлийн гишүүд зөвхөн идэж уух, өмсөж зуух хэрэгцээгээ хангаад зогсохгүй нэг нэгэндээ оюун санаа, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, сэтгэлийн хөдөлгөөнийг тогтворжуулах, хувь хүний баяр баяслын хэрэгцээг гэр бүл хангаж байх ёстой үүрэг юм.

Гэр бүлийн бэлгийн харилцааны үүрэггүйгээр нөхөн үржихүйн үүрэг хэрэгжихгүй. Энэхүү үүрэг нь гэрлэгсдийн бие физиологийн бэлгийн хэрэгцээг хангаж, хяналт тавих байдлаар илэрч байдаг.

/Гэр бүл хөгжил төвөөс танд зөвлөж байна/

1 Comment

  1. Taivan says:

    Яг л нийгмийн ухааны хичээлд сууж байгаа мэт санагдчихлаа. Хичээлүүд маш их хэрэгтэй байдаг шүү. Гэр бүлийг нийгэмд гүйцэтгэх үүрэгтэй талаас нь тухайлан харж, бодож байсангүй. Баярлалаа хэрэгтэй мэдээлэл байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.