Зүүд…

IS098RF9LСайн байцгаана уу энэ сайт-ыг уншдаг болон нийтлэл, зөвөлгөө бичдэг хүн бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Хүмүүсээ та нараас нэг асуух зүйл байна, өөр өөрийнхөөрөө мэддэг бүхнээ хуваалцаач? Та бүгдийг хариултаа хэлэхэд ямар нэг зүйл ташаа ойлгогдож эсвэл асуултын тэмдэг хэвээр үлдээхгүй гэсэндээ өөрийнхөө талаар товч дурьдая. Намайг Б гэдэг 25 настай эмэгтэй, нэгэн хувийн байгууллагат мэргэжлийнхээ дагуу боломжийн ажил эрхэлдэг. Гадаад төрхийн талаар гэвэл заримдаа өөртөө итгэлгүй болох үе гардаг ч гэсэн өөрийгөө тийм муухай гэж боддоггүй гэхдээ бас хамгийн гоё нь ч гэж хэлэхгүй ээ. Зүгээр л жирийн. Харин хүний дотоод сэтгэлийг илүү чухалчилдаг болохоор дотоод сэтгэлээрээ гэгээлэг байхыг илүүд үздэг. Тэглээ гээд огт царай хардаггүй гэсэн үг биш л дээ. За за энэ ч яахав баахан нуршчихлаа одоо гол ярих гэсэн зүйлдээ оръё.

Би нэг залуутай 5 сар орчим үерхээд больсон юмаа. Би түүнд үнэхээр сайн байсан (салаад 1 жил болох гэж байна). Бүр хайртай байсан, дэндүү их жаргалтай байж дээ. Яг л миний бодож мөрөөддөг хүсэн хүлээдэг хайр байсан юм шиг санагдаж түүндээ бүхнээ зориулж насан туршдаа хамт байхыг хүсдэг байж билээ. Миний анхных биш л дээ, өмнө нь ч гэсэн хүнд хайртай болж шаналж байсан, гэхдээ нэг л гомдоод хөрчихөөрөө ямар ч их хайртай байсан сэтгэл хөдлөхөө больчихдог юм билээ. Харин тэр тухайн үед ямар их алдсанаа одоо надад ямар их хайртайгаа үргэлж хэлж үүрд намайг хайрлана гэдэг ч одоо надад ямар ч сэтгэл байхгүй болчихсон болохоор огт хүлээж авдаггүй. За энэ ч бас миний ярих гэсэн юм бишээ. Би түрүүний хэлсэн хамгийн сүүлд үерхэж байгаад больсон гэх залуугийнхаа талаар л ярих гэж байгаа юм. Бид 2 нэг дор ажилладаг байсан, одоо ч ажиллаж байгаа. Тухайн үед би тэр байгууллагат шинээр ажилд орж байсан юм, тэр маань ч гэсэн ороод нэг их удаагүй байсан, бараг л зэрэг орж ирсэн гэх үү дээ. Тэгээд бид намайг орсноос 2 сар орчмын дараагаас үерхэж эхэлсэн. Одоо  бодоход зөндөө их дурсамж үлдэж дээ.

Бид үерхэж эхэлснээс хойш 4 сарын дараа би нэг тийшээгээ ажлаар сарын хугацаатай явах болсон юм. Миний явах нь бараг намайг ажилд орсны дараахан л тодорхой болчихсон байсан тул бид 2 их эрт мэдэж байсан л даа. Тэр маань надад, чамайгаа явахаар их санах байх даа, тэхдээ чи минь л сайн яваад ажилаа бүтээгээд ирвэл хайр нь эндээ маш сайн байх болно гэж хэлдэг байж билээ. Бид бие биенийгээ хайраа гэж дууддаг, мэдээж хүн бүхэн л хайртай залуугаа бүсгүйгээ тэгж дууддаг байх л даа тэхдээ л энэ үг зөвхөн бид 2т л зориулагдсан юм шиг, өөр хүмүүс ч юмуу эсвэл, хэн нэг нь утсаар хайраа гээд ярьж байвал яг л миний хайрыг дуудаад байгаа юм шиг санагддаг байж билээ. Би түүнийг утсан дээрээ ХАЙРТАЙ гэж тодоос тод тэмдэглэдэг байсан, тэгээд утсанд минь ХАЙРТАЙ гэсэн мессеж ирэх болгонд догдолдог, дулаахан гоё үгтэй мессежийг нь унших бүртээ зүрх минь азжаргал баяр хөөрөөр дүүрдэг байж билээ. Тэгээд би явах болсон, явсан. Тэр минь онгоцны буудал дээр гаргаж өгөөд үнссэн. Түүнийхээ тэврэлтийг би одоо ч санадаг. Яг гаргаж өгөөд зогсож байх үед түүнээсээ салахгүй гээд л үлдчихмээр санагдаж байсан, гэхдээ л явах ёстой болохоор, ганцхан сар гэж бодоод л явсан. Дөнгөж онгоцондоо ороод утсаа салгаж амжаагүй байхад тэр минь “Чамайгаа явахад зүрх минь дэндүү их өвдөж уйлж байна, хайр дээрээ хурдан эргээд ирээрэй, чамдаа дэндүү их хайртай” гэсэн мессеж ирсэн, түүнийг нь аваад тэсэж чадалгүй зөндөө их уйлсан, уйлаад л байсан… Яагаад гэхлээр яг миний явахын өмнөхөн бид 2 бага зэрэг бие биедээ тунисан байсан учир тэр минь гаргаж өгөхөөр зогсож байхдаа ерөөсөө тиймэрхүү юм ярихгүй байсан зүгээр л сайн яваарай гээд тэврээд үнсээд оруулсан байсан юм, харин яг онгоцонд ороход ийм мессеж ирэхэд нь баярласандаа, бас надад нүүрэн дээр минь хэлэхгүй дээ би зөндөө их хүлээсэн шдээ гэж гомдсондоо зөндөө их уйлсан… Тэгээд тэнд очсон, эхний үед яг миний бодож байсан шиг их биш ч гэсэн мессеж ирдэг байсан… Тэр эхлээд цөөхөн ч гэсэн санаж байна хайртай, хайрд нь хэцүү байна гэсэн мессеж явуулдаг байсан… харин би түүнрүүгээ зав л гарвал мессеж бичиж ганцхан хором ч гэсэн дууг нь сонсохын тулд залгадаг байсан болохоор үргэлж мессеж хүлээдэг байсан. (түүнийг над руу мессеж бичихэд юу ч битгий саад болоосой гэсэндээ би интернейшнэл роуминг үйлчилгээг утсан дээрээ идэвхжүүлээд явсан байсан, энэ нь  монгол дотроо бичдэг үнээр бичнэ гэсэн үг)

Би түүнийгээ дэндүү их санаж бэтгэрдэг байсан, мессеж ирэхгүй болохоор нь гомдсондоо ганцаараа орондоо уйлаад унтдаг байсан, уйлахаас өөр тэр холоос хийж чадах зүйл байхгүй байсан болохоор тэр…

Тэгээд мессеж ирэх нь улам багассаар тэнд очсоноос хойш 10-аад хоног болсны дараагаас бараг л бичихээ больсон.. яагаад бичихгүй байгаа юм бэ хайраа бич л дээ тэхүү гэж зөндөө гуйж байж арай гэж ганц хариу бичнэ.. тэр үед би хичнээн гомдож хичнээн шөнө уйлсан ч гэсэн дэндүү их цөхөрсөндөө түүнийг над руу өөрөө бичтэл нь бичихгүй байхаар шийдсэн юм. Түүнээс хойш дахиад нэг ч мессеж ирээгүй.. гэсэн ч би түүнийгээ намайг санаж байгаа гэдэгт дэндүү их итгэдэг байсан.. тиймээс ч өөр ямар нэг хүнтэй болсон болохоор бичихгүй байна гэж огтхон ч бодож чадаагүй, зүгээр л хайрд нь үнэхээр хэцүү байна гэдэг үгэнд нь л итгэдэг байсан.. Тэгээд би сарын дараа эргээд ирсэн.. мэдээж сүүлдээ огт холбоогүй болчихсон байсан болохоор эргээд ирэхэд минь яах бол юу болох бол гэж зөндөө их бодсон ч түүн рүү эхэлж бичихгүй дахиж гуйхгүй гэсэн бодолдоо дийлдээд ирснийхээ дараа холбоо бариагүй… (тухайн үед би өөр газраар дайрч өнгөрөх болсон тул ирэх ёстой байсан хугацаанаасаа 7 хоног орчим хоцорч очсон, гэтэл тэр намайг ирэх хугацаа нь өнгөрчихлөө, яав ийв ч гэж нэг ч холбоо бариагүй) Түүнтэйгээ өнгөрүүлсэн хором мөч бүхэн минь дэндүү нандин байсан болохоор би түүнийг өөр хүнтэй болсон гэдэгт хэзээ ч итгэж чадахгүй, бас надад хайртай байсныг нь дэндүү сайн мэднэ, хайраа гээд хөөрхөн инээмсэглэдэг тэр нүд намайг хэзээ ч хуураагүй гэдэгт би одоо ч итгэдэг…

Бид 2-ын харьцаа ямархуу байсан талаар ойлголт өгөхийн тулд баахан нуршчихлаа. Яг миний асуух гэсэн зүйл бол, би тэрнийг байнга зүүдлэх юм. Хамт ажилладаг болохоор эхний үед тааралдах болгонд зүрх өвдөөд л үнэхээр хэцүү байдаг байсан. Түүндээ гомдоод л яагаад гэдэг асуулт аман дээр минь гарч ирчихээд түүн дээрээ очоод шуудл асуучихмаар юу болсон яасан талаар эхнээс нь дуустал нь ярилцмаар байдаг байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр ч надтай зүгээр л жирийн ажлын хүн шиг л ямар нэг бэрхшээлгүй харилцдаг байсан болохоор би ч гэсэн хүн юм чинь адилхан л бардам байх ёстой гээд гүрийгээд л түүнтэй яг л өөртэй нь адилхан энгийн жирийн харицсаар нэг л мэдэхэд түүнийг харах тоолонд зүрх минь зүсэгдэж өвдөх нь арай гайгүй болсон байсан. Гэсэн ч би түүнийгээ одоо хүртэл зүүдлэх юм. Тэгээд тэр нь бүр хоорондоо логик холбоотой юм шиг. Эхний үед надтай харьцахгүй ч гэсэн ойр байхыг эрмэлзээд байна гэж зүүдлэгддэг байсан. Тэгээд нэг удаа бүр над дээр ирээд уучлал гуйж байна тэгэхэд нь би, би чамайг зөндөө их хүлээсэн шдээ гээд уйлж байна гэж зүүдэлсэн. Гэхдээ л ерөнхийдөө тэр намайг нэг л нааштай хандвал шууд л эргээд ирэх гэж байгаа юм шигээр үргэлж зүүдлэгддэг. Зарим үед бүр яг л бодитой болоод байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг, өглөө босоход зүүд минь болсон зүйл шиг л санагддаг. Би наанаа түүнийг мартсан юм шиг байвч, мартсан гэж өөртөө хичнээн итгүүлсэн ч гэлээ түүнийгээ зүүдэлсэн хэвээрээ л байх юм, зүүднээсээ үнэхээр юуг ч нууж чадахүй юмаа. Хүмүүсээ та нар ер нь хэр их зүүдэлдэг вэ, зүүд тань зөнтэй байх үе гардаг уу? би түүнийг намайг санадаг байгаасай гэж наанаа хэлэхгүй ч гэсэн цаанаа хүсдэг болохоор ингээд зүүдлээд байдаг юм боловуу эсвэл тэр намайг үнэхээр үгүйлээд байдаг болохоор миний зүүдэнд тэгтлээ их ирээд байдаг юм боловуу. Хамгийн сүүлд л гэхэд саяхан би түүнийг гарыг минь чангаар атгаад чамдаа хайртай гээд хэлж байна гэж зүүдэлсэн…

Та нар нэг хүнийг тэгтлээ их зүүдэлж үзсэн үү? Ер нь л зүүдтэй холбоотой бүх нандин дурсамжаасаа хуваалцаа хүмүүс ярихдаа тухайн зүүдэнд орж байгаа хүн чамайг тэгтлээ их үгүйлэн санаж дурсаж байгаагаас чамд зүүдлэгддэг гэх юм үүнд итгэхэд гоё л байдаг л даа тэхдээ л заримдаа бодоход үлгэрт итгэж буй жоохон хүүхэд шиг л санагдах юм, бодит байдал дээр бараг л бүх юм илэрхий байхад.. гэхдээ л надад түүнийг намайг одоо хүртэл боддог байх гэсэн өчүүхэн ч гэсэн бодол байгаад байдгийн учир нь түүнийг надад сайн ч гэсэн намайг ямар их санаж үгүйлж байсан ч гэсэн тэрнийгээ огт илэрхийлэхгүйгээр дотроо байлгаад байж бүр дэндүү их чадахаар тийм бардам гэдгийг нь мэдэх болохоор л тэр.. Тэхдээ би түүндээ одоо гомддоггүй ээ, тийм нандин дурсамжийг тэр хэвээр нь үлдээхийн тулд одоо түүндээ гомддоггүй, яагаад салснаа ч ойлгоогүй, салсан гэдэгтээ бүрэн итгэх эсэхдээ эргэлздэг ч гэсэн тэр минь надад тийм халуун дулаан хайрыг мэдрүүлж хэсэгхэн хугацаанд ч гэсэн азжаргалтай байлгаж амьдралын минь нэгээхэн хэсгийн гэгээн дурсамжийн эзэн болсон болохоор нь би түүндээ гомдохоо больсоон…

Хүн бүхэн өөрийн гэсэн ертөнц, үзэл бодол, төсөөлөл, итгэл үнэмшилтэй байдаг учир би тэдгээр хүмүүс бүр олон өнцгөөс олж харж өөр өөрийн бодол сэтгэгдлээ хуваалцах боловуу гэсэндээ энэ бүхнийг бичсэн юмаа, дэндүү их нуршиж бичсэндээ хүлцэл өчье гэхдээ л энэ бүхнийг бичиж байж л миний асуух гэсэн санаа бүрэн утгаараа гарах болохоор ингэж нэгд нэгэнгүй бичсэн юм шүү. Юутай ч түүхийг минь эхнээс нь дуустал уншиж дуусгасан танд талархсанаа илэрхийлэн мэхийн ёсолж байгааг минь хүлээн авна уу.

Та бүхнийг хүндэтгэн ёсолсон Б.

cekc.mn дээр ирсэн захидал

48 Comments

  1. Zaya says:

    Энэ нийтлэлийн эзэн дахиж ийшээ орж уншинхгуй бх л даа.Тэхдээ оороо ч гэсэн тэр хунээ оортоо хайргуй байсныг мэддэг харин тэрэндээ итгэхийг хусдэггүй бололтой.Оорийхоороо гоё дурсамж болгоод бодоод явсан н дээр блгу дээ.Амжилт.

  2. *666* says:

    ашиглуулсан байна хохь чинь

  3. *666* says:

    бүгдийн уншив ашиглуулсан байий
    зүүд бол бодлоос ,,,

  4. Javkhaa says:

    Би чиний нийтлэлийг бүгдийг нь уншиж үзлээ. Хүмүүсийн сэтгэгдэл зөвөлгөөг ч гэсэн уншлаа. Тэгээд би өөрийн бодлыг хуваалцмаар санагдлаа. Чиний хайртай хүн чамд хайртай байгаагүй бололтой бүр магадгүй чамайг гадаад явахаас өмнө ч салах тухай бодож байсан байж мэдэх юм. Шалтгаан нь заавал өөр хүнтэй болсон байх албагүй зүгээр л чамд хангалттай хайртай биш гэдгээ мэдэрсэн байж болох юм. Тэгээд чамайг ч өөрийгөө ч хуураад явахыг хүсээгүй байх. Үнэндээ бие биенээсээ салах үедээ л хүн нөгөө хүндээ хэр зэрэг хайртай байснаа мэдэрдэг шүү дээ. Үнэхээр чамд хайртай чамтай бүр гэрлэх талаар бодож байсан бол тийм богино хугацаанд салахгүй л боловуу.Үүнд бардам зан ямар ч хамаагүй. Хайр сэтгэлд бардам зан хэрэггүй гэдэг үнэн шүү дээ. Би ч гэсэн өөрийгөө бардам гэж боддог гэхдээ үнэхээр хайртай бол санамсаргүй байдлаар ч хамаагүй холбоогоо сэргээх сэжүүр гаргах л болно. Хувцасны тухайд зүгээр л таалагддаг болоод л өмсдөг байх. Эрчүүдийн хувьд үүнд нээх ач холбогдол өгөх нь бага байдаг.

    Миний бичсэн зүйл чамд таалагдаагүй байх гэж бодож байна.

    Харин би өөрийнхөө найзын ярьсан зүйлийг бичих хэрэгтэй гэж бодлоо.Магадгүй тус болох ч юм билүү.

    Хэрвээ манай найз охин хол удаан хугацаагаар явбал би түүнтэй буцаж нийлж чадахгүй.Яагаад гэвэл би тэр хугацаанд юу болсныг мэдэхгүй би түүнд итгэхгүй байна гэж хэлсэн юм. Магадгүй чамд хайртай боловч хартай зан нь дийлээд ийм ойлгомжгүй байдалд байдаг байж болох юм.

  5. bi says:

    би ч гсн мэссэж энэ тэртэй учирч л явлаа. эцэст ни зугээрл мартах хэрэгтэй болсон. сард миний бичсэн мэссэж 400 гарч ирсэн мэссэж тэрнээс олон бсн. эхлээд хэцүү бсн. одоо 2 жил болж бн. зугээр л зуудлээд онгорсон юм шиг санагддаг юм одоо. хун хэтэрхий бодоод бхаараа зуудэлдэг юм шиг бнлээ. гэхдээ миний зууд болгон зонтэй бсн. тааралдаад онгорч бн гэвэл яг л дуугарах боломжгуй тааралдаад л. хамгийн суулд 2уулаа оглоо онгорсноо яриад салах гж бн гж зуудэлсний дараа тааралдалгуй 2 жил болж бна. эцэст ни чи 1-ээс салсан юм чадаж л таараа. чи дассан бгаа. бас туунд гомдсон бгаа учраас улам хэцүү бгаа бх. гэхдээ зугээрээ сайхан нарлаг одор гадаа гараад хараарай. дурлалаас оор сайхан юм зондоо.

  6. mongolika says:

    сайн уу би чамтай адилхан байдалтай одоо бараг 1 сар болж бна чи бид 2н амидрал болоод зуудний тухай хурэтл шуу зууд ер ни зунтэй гэж боддог энэ бичсэн нийтлэлээс чини нилээдгүй хугацаа унгурсун бна одоо та 2н байдал ю болж бна зууд бодит амидрал дээр хэрэгжиж бна уу гэдэгийг л асуух гэсийн

  7. Hairlahgvi bhiin argagvi says:

    Minii huwid ter zaluugaasaa uchir ni vl oilgogdoh salaltaar holdood 3 jil boloh gj bn. Gesen ch bi martdaggvi. Ter ch bas martaagvid itgeltei bn.
    Yagaad gwl bi tvvntei salsnaasa hoish barag 2jiliin daraa buyu o’ngorson 9sard taaraldsan. Mash sanaandgvi bdl.r , bvvr 1gazar ajild oroh gd ywj bsn. Bi ter vyd ih sandarsan, bas ih bayrlasan. Tvvniig sandarch bgag bas bayrlaj bgag medersen. Gehde bi nvvren deere bardam zan gargaj tvvntei yriltsaagvi, tanihgvi tsarailsan. Yagaad gwl bi tvvntei yaj haritsahaa medeegvi. Bi ter vyd ineegeed mendelsen bol ter min nad deer butsaad irhed ilv hylbar bsan ch ym bilvv gj odoo haramsdag.
    Udaan hugatsaand bodsonii daraa tvvnd zahia bichey gj shiidsen. Tegeed 2.14nd ywuulay gd bichsen zahiagaa hadgalsan. Daanch ywuulaagvie. Yagaad gwl 2.13nd ter nadtai holboo barisan. Bid 2 msgrdsen lde. Gehde bi zaw bagatai bsan bolhoor udaan yriltsaagvie. Ter nadtai nzuud baiy gsn. Bi vneheer ih bayrlasan.
    Tvvn,s hoish bi zaw gargaad tvvntei msg.rdeh.g hvssen ch ter nadad hariulahgvi ym. Bi 2 ch udaa hariltsah gj oroldood bvteegvi. Bi mash ìh gaihaj bn. Bas jaahan sanaa zowj bn. Nadad buruu bga ym bolu ch gj bodhiin.
    ~ Neg iim tolgoi ergvvlsen urt tvvh nadad bas bainaa kkk
    yr ni bi tvvnd hairtai ni vnen l ym chin zahia bichnee. Chinii niitlel, setgegdelvvd.g unshaad ingej shiidlee. Nadad amjilt hvseerei :>
    ~ chamd bas az jargal, amjilt hvsey. Chinii hairtai zaluu chin chamaig vneheer ih sanadag bolhoor chi zvvdleed bga ymshde.
    ~Zvvd chin biyleh magadlaltai bolhooro l chinii hiih vildel.n chig bolj bgaa hereg. Heregjvvleerei! Amjilt

  8. Hairlahgvi bhiin argagvi says:

    Erchvvd yagaad or suraggvi alga boldog ym boloo?
    Hairtai gecheed l alga bolchino, daraa ni nz baiy gecheed bas l alga bolchino. Bi yg l cham shig bdald orchood bnaa kkk
    chamd l bol ter chamd hairtai gdg.g medeh bolomj ih bn. Deerh hvnii zuwulguug dagaarai.
    Bi harin zahia bichdeg ym bilvde kkk chinii niitlel.g unshsan bish zawshiw gegch bolj bh shig bnaa. Namaig heden saraar zowooj bga asuultanda jaahan ch gesen chig awla. thank u

  9. Agnet says:

    hi,
    chi uneheer tevcheertei, bardam busgui ym. zuudnii huvid gevel chi 2 oor eortontsod amidarch baigaa bolhoor ter. odor in chi bodit amidral deer shono in chi moroodliinhoo amidral deer amidraad baina. zuud zontei baidag ch ene bol zuud bish shu. chinii moroodliin amidral. chi setgel sudlaach deer ochson deer gej bi bodojiina. yagaad gevel chi medereliin yadargaatai hun baina da. chinii tarhi chine eoroosoo amarch chadahgui baina shu de. bie ee bod.
    bas neg zovolgoo ogieo chi terniig tegtelee ih huseed, moroodood baigaan bol ooriin bolgoh l heregtei. hun gants l amidarna shu de. ym bolgond shaltag shaltgaan gej baidagiin. ter ch gesen chamaig huleej baigaa gedegt bi itgeltei baina. tsaana in neg l uchir baigaa shu…
    ta 2 hamt ajildag ym bol ene mash tom bolomj shu erchuud ireeduinhee hania oorsdoo songodog bol emegteichuud yagaad hania oorsdoo songoj bolohgui gej?
    hun neg l amidarna tiim bolohjoor haramsaad hairlaad yavalgui ajil hereg bolgo. bi ter zaluud itgej baina neg l uchir baigaa da.
    ter chamd hairtai esehiig mash amarhan medej bolno shu de.
    1. chi huuramchaar ovdoh heregtei. ene ued l ter ih togtvorgui boloh ym bol ter chamd hartai ym baina gej bod.
    2. hajuugaar in yavj baihdaa halitarch una ene bol engiin bolovch mash chuhal shu tuunii nudnees l chi buh asuultiinhaa hariug olj abna. geh met olon l arga baina shu de gol in her heregjuulehees l shaltgaalna.
    chi yagaad moroodoloo boditoi bolgoj bolohgui gej noirsoj bui gunj mine….
    amjilt uragshaa

  10. Niitleliin ezen says:

    Нийтлэл оруулах хэсэгт энэ нийтлэлийнхээ 2-р хэсэг болгож оруулах гээд илгээсэн боловч админ нийтэлж өгсөнгүй ээ, хэтэрхий урт болохоор тэгсэн юм боловуу даа. ямар ч байсан сэтгэгдэл хэлбэрээр хэд хэд таслаад үргэлжлэлийг нь оруулаад дуусчихлаа, санаа амарлаа хэхэ. зарим хүнд хэтэрхий нуршсан санагдаж магадгүй ч хүнбүр яг ижил сэтгэж яг ижил байх албагүйг болгооно биз. Ямар ч байсан хэрвээ энэ урт түүхийг тэвчээр гарган байж уншиж дуусгасан хүн байвал баш их БАЯРЛАЛАА.

  11. Niitleliin ezen says:

    Бас зарим нэг хүмүүсийн сэтгэгдэлд тайлбар хийе гэж бодлоо. Энэ бол хүнд хайртай болж болох хугацааны талаар юм. Миний хувьд би энэ залуугаас өмнө 2 ч хүнтэй үерхэж байсан, нэг нь жил орчим , нөгөөх нь бараг 2 жил хамт байсан, би тэднийг хайр байгаагүй гэж хэлэхгүй, гэсэн ч одоо бол надад огтхон ч дурсагддаггүй, харин 4хөн сарын хугацаанд хамт байгаад одоо үерхэхээ болиод жил болж байхад одоо ч хүртэл сэтгэлд минь байдаг энэ залуудаа бол би хайртай гэж ам дүүрэн хэлж чадна. Хүн болгон өөр өөрийн гэсэн ертөнц, үзэл санаатай болохоор өөр өөрөөр хүлээж авдагийг би огтхон ч үгүйсгэх гээгүй харин ч энийг ойлгоосой л гэж хүсэж байгаа юм шүү.

    Мөн би миний амьдралын нэгээхэн хэсэг болсон энэ дурсамжаа гэгээнээр нь хадгалж явна гэж боддог. Ер нь хэн нэг хүний тухай л муу бодод яваад байвал түүнд чинь сайн байхгүй адаглаад л би өөртөө ч гэсэн нерв хураахын л нэмэр шдээ тийм биз дээ, тиймээс би ямар болдог ч байсан ингэж итгэснээрээ тэнэг ч болдог байсан гэсэн, тэр намайг хуураагүй бас намайг чин сэтгэлээсээ хайрладаг байсан гэдэгт л итгэсээр байх болно. Итгэл гэдэг хамгийн гоё зүйл…
    Хэн нэгэнд бүр бүгдийг нь ярьж байж л дотор онгойх юм шиг санагдаад л бүгдийг нь биччихлээ. Би түүнийгээ одоо хүлээсэндээ ганцаараа байгаад байдаг бишээ зүгээр л цаг нь болоогүй юм шиг байна, надад тэгээд ч яарах шалтгаан байхгүй болохоор би хэн нэгэнтэй болох гэж яарахгүй байгаа л даа болох юм болохоороо болох байлгүй гээд…
    Цаг заваа гарган байж миний амьдралын өчүүхэн хэсгийг сонирхсон танд баярлалаа. Түрүүний сэтгэгдэл бичсэн хүмүүс дахиж орж ирээд зөрүү ойлгосноо залруулаад дахиж сэтгэгдлээ үлдээвэл маш их баярлана. Бас анх удаагаа уншиж байгаа хүмүүс ч гэсэндээ эхний хэсгийг нь https://www.cekc.mn/family/love/36288 энд дарж уншиж байгаад сэтгэгдэл үлдээвэл маш их баярлана. Эсвэл зүгээр л сэтгэгдэл үлдээхгүй ч гэсэн уншаад дуусгасан танд мөн адил талархаж байна.

    Хүндэтгэсэн Б

  12. Niitleliin ezen says:

    Бас нэг юм нь тэр минь миний түүнд бэлэглэсэн цамцыг хааяа өмсчихсөн байдаг, өнөөдөр ч бас өмсөөд л явж байна… тэгээд ч тэр надтай огт харьцахыг хүсэхгүй ч юмуу эсвэл нэг тийм хөндий ч юмуу сонин харьцдаггүй, зүгээр л энгийн маш жирийн яг бусадтай адил л харьцдаг.. тиймээс би түүнийгээ намайг үзэн яддаг, үгүйсгэдэг гэж бодохгүй байна… хүмүүсээ та нар өмнөх найз залуу бүсгүйнхээ өгсөн бэлгийг хадгалдаг уу, хэрэглэсээр байдаг уу эсвэл тэр хүнтэй холбоотой бүх дурсамжтай нь хамт арчиж хаяхыг илүүд үздэг үү, энэ талаар санал бодлоо хуваалцаач?
    Бас зүүдний тухайд гэвэл бас л би түүнийг өдөржин бодож байгаад л шөнө нь зүүдлээд байдаг юм бишээ, үнэхээр цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би түүнийг бодохоо больсон, шөнө унтахдаа ч боддоггүй, тэгээд л зүгээр унтахаар зүүдлэгдээд байдаг тэгээд тэрнийгээ л хэлсэн юмаа.
    яг миний өөрийн зүүдний тухайд бол би хааяа нэг маш зөнтэй зүүд зүүдэлдэг, тэхдээ их ховор л доо, тухайн үедээ зөнтэй гэж мэдэхгүй, бүр дараа нь өө нээрэн яг тэр үед ингэж зүүдэлж байсны дараа ийм үйл явдал болсон байна шдээ гэж бүр дараа нь л анзаардаг..
    За тэгээд ер нь миний мэдэх гээд асуух гээд байгаа санаа бол хүмүүсийг янз бүрийн зүүднийхээ дурсамжаас хуваалцаач гэж хүсэж байгаа юмаа. Бас нэг зүйл нь гэвэл өмнө нь үерхэж байсан залуу эсвэл бүсгүйнхээ дурсгасан авч өгсөн, тухайн хүнийг санагдуулахаар эд зүйлсийг салсныхаа дараа ер нь яадаг вэ, яахав зарим нь шууд л тэр хүнтэйгээ хамт амьдралаасаа бүр мөсөн арчдаг байх, харин зарим нь зүгээр л өөртөө байлгасаар байдаг байх. Харин өөртөө байлгаж байдаг бол та нар яг ямар шалтгаанаар тэгдэг вэ жишээ нь дурсахын тулд уу, эсвэл зүгээр л тэр зүйл хэрэгцээтэй болохоор л хэрэглээд байдаг уу, эсвэл зүгээр л тэр хүн өгсөн гэдэг нь ор тас мартагдсан зүгээр л чамд байгаад л байдаг уу энэ талаар өөр өөрсдийн бодлоо хэлээрэй залуусаа.

  13. Niitleliin ezen says:

    Би түүндээ дэндүү их итгэдэг, итгэж чадна гэдэг чинь гоё шдээ, тэр минь гадуур нэг их яваад байдаггүй ч гэсэн хааяа нэг 10н жилийн ангийхан эсвэл найзуудтайгаа явахад нь би огтхон ч дургүйцдэггүй байсан.яг энэ тал дээр миний нэг баримталдаг зарчим бол миний найз залуу эсвэл нөхөр найзуудтайгаа уулзах гадуур явах зэрэгт чөлөөтэй байх ёстой, хамгийн гол нь хаана хэнтэй уулзаж байгаагаа хэлэх бас утсаа салгахгүй байх хэрэгтэй, тэгээл болоо.мэдээж би хэлсэн бүхэнд нь итгэнэ, тэгээд хэтэрхий их утасдаж зовоогоод байхгүй, зүгээр л хаана хэнтэй байгааг нь мэдэж байхад л болно гэж би боддог. Харин яг энэ тал дээр тэр минь яагаад ч юм арай өөрөөр ханддаг байсан, надад нэг л итгэдэггүй байсан… магадгүй энэ ч бидний салах шалтгаан болсон байж болох юм. Намайг өөр газар байх үед надруу бичдэг байсан мессежинд нь гомддог бас нэг шалтгаан гэвэл тэр минь ихэвчлэн намайг санаж байгаа талаар биш зүгээр л ямар хүмүүстэй хамт нэг ангид орсон ч юмуу эсвэл хэзээ байрандаа эргэж ирдгийг асуусан тиймэрхүү л мессежүүд ирдэг байсан, гэхдээ мэдээж тэр дунд санаж байна хайртай гэсэн үг байна л даа, тэхдээ л хэцүү байна гэдэг үг нь шууд утгаараа биш ч гэсэн ихэвчлэн чатайш хэнтэй юу хийж байгааг чинь мэдэхгүй харахгүй болохоор хэцүү байна гэж байгаа юм шиг санагдаад гомддог байсан.. Би бусад эмэгтэйчүүдийн л адил жирийн нэг бүсгүй. танилцах уулзах санал хааяа ирнэ, танихгүй утаснаас бас мессеж ирнэ. үүнийг би нэг их тоогоод байдаггүй л дээ, надад огтхон ч бүр цэгийн төдий ч ач холбогдолгүй зүйл болохоор би хариу бичих ч шаардлагагүй гэж боддог байсан.. харин тэр минь үүнд л нэлээн эмзэглээд байдаг байсан, би түүндээ яаж ч тайлбарлаж хэлээд нэг л үр дүнгүй, надад итгэхгүй байгаа юмуу гэхлээр чамдаа итгэж байнаа л гэдэг тэгсэн байж наад хүмүүс чинь хэзээ болих юм бэ надад хэцүү байна гээд байдаг, би үнэхээр тэр хүмүүсийг хэзээ юу гэж бичихийг мэдэхгүй шүү дээ би бичүүлээд байгаа биш юм чинь.. бүр нэг удаа миний утаснаас бас л нэг танилцъя энэ тэр гэсэн танихгүй дугаараас ирсэн мессеж үзчихээд энийгээ устгачихсан байсан бол надад дээр байсан юм гэж хэлсэн, би устгахгүй гээд хадгалаад байсан юм биш зүгээр л байж байгаа нь л тэр, мессеж ирвэл үзчихээд л дараа нэг тухтай зав гарахаараа хэрэгтэй хэрэггүй юмыг нь устгаж цэгцэлдэг байсан.(би түүнийхээ мессежнүүдийг анх танилцсан үеэсээ эхлээд л хадгалдаг байсан, тэгээд 4 сар гаруй хугацааны дотор миний inbox бүр 1000 хол гарсан байсан) Гэхдээ би тэр мессежийг устгачихсан байхгүй яав гэж ерөөсөө бодоогүй, яагаад гэвэл тэр чинь л харин өөрөө нуусан болно биз дээ. Надад бол янз бүрийн мессеж ирэхэд энэ ямар хүн байгаа бол зүгээр нэг мэдчихье ч төдий санаа огтхон ч төрдөггүй байсан, учир нь би түүнтэйгээ үүрд хамт байж зөвхөн түүнийхээ төлөө амьдарна гэж боддог, бүр бид 2 хүүхэд хүртэл бараг төлөвлөж байсан гээд бодохоор надад түүнээсээ өөр хүний тухай хормын төдий бодох завсар зүрх болоод тархинд минь байгаагүй.. бас би ямар нэг байдлаар түүнийхээ итгэлийг алдах зүйл гаргаж байгаагүй, хүний урманд нэг ч гэсэн удаа худлаа ярьж байгаагүй, би бүгдийг л байгаагаар нь хэлдэг байсан, энэ угаасаа л миний бас нэг зарчим, би хүнд худлаа харагдаад худлаа юм амлаад худлаа хичээгээд яах юм бэ нэгэнт л би тийм биш юм чинь гэж боддог, тэгээд ч би түүндээ чиний харж байгаа бүхэн бодьтой мэдэж байгаа бүхэн үнэн гэж хэлдэг байсан.. тэгсэн ч гэсэн тэр минь нэг л хаширтлаа хууртсан хүн шиг л эргэлзээд байдаг байсан, гэхдээ үүнийг ямар нэг байдлаар урьд амьдралтай нь холбох газар байхгүй яагаад гэвэл тэр минь өмнө нь хүнтэй үерхэж үзээгүй байсан гэж хэлсэн.. магадгүй бас тийм болоод ч надад хэтэрхий их тунирхдаг бас бардам байдаг байсан байх гэж хааяа бодогддог юм…

  14. Niitleliin ezen says:

    Би зүгээр л гоё үг сонсох төдий л түүнийгээ надад хайртай гэж итгэдэг байсан юм биш ээ.
    Тэр маань намайг үнэнээсээ хайрладаг байсан гэдэгт итгэх шалтгаан бас дурсамж дэндүү их байсан болохоор би итгэдэг юмаа. 1-рт би түүнийгээ эхнэр хүүхэдгүй бас надаас өөр хүнтэй зэрэг үерхдэг байгаагүй гэдгийг баттай хэлж чадна. Учир нь бид нэг дор ажилладаг дээрээс нь тэр ч манай гэрийг би ч тэдний гэрийг мэддэг (би тэднийхээр нэг л удаа очиж байсан, аав ээжийг нь мэднэ, харин тэр манай гэрээр нэлээн их орж гардаг гэрийхэн маань ч түүнийг сайн мэддэг байсан), ажлаас тарсны дараа ч хаа нэг газар хамтдаа байж байгаад бүр орой л гэр гэртээ харьдаг байсан юм. Бас бид 2т дэндүү нандин дурсамж зөндөө байдаг.. түрүүний миний бичсэнээр би л түүнийгээ мессеж бич гэж зовоогоод л өөрөө л араас нь зууралдаад байдаг юм шиг ойлгогдож би ч үнэхээр зөвхөн тэр талыг нь л бичсэн байна.. гэхдээ ийм биш байсан юмаа, тэр минь ч гэсэн надруу хором бүр мессеж бичдэг байсан (энэ нь намайг бичсэнгүй гэж гомдоллохоор бичдэг байсан юм бишээ тэр маань өөрөө надруу бичихийг хүсдэг чин сэтгэлээсээ бичдэг байсан юм шүү) Зүгээр л өдөрт хаана юу хийж байгаагаа (нэг газар ажилладаг ч гэсэн өөр өөр өрөөнд суудаг болохоор) хэзээ гарах тухайгаа, тэр ч байтугай ажил тарсны дараа хамт байж байгаад орой гэр гэр лүүгээ харьсныхаа дараагаар мессеж бичиж байгаад хамт орондоо ордог байсан гээд бод доо… энэ зарим хүмүүст хэтэрхий ядаргаатай санагдаж магадгүй л дээ гэхдээ л үнэхээр бид тэгдэг байсан тэгээд бид үүндээ дэндүү жаргалтай байсан..

  15. Niitleliin ezen says:

    Ñàéí áàéöãààíà óó. Ìèíèé íèéòëýëèéã öàã çàâàà ãàðãàí óíøèæ õàðèó áè÷èæ ñàíàë çºâºë㺺, ñýòãýãäëýý áè÷ñýí á¿õ õ¿ì¿¿ñò áàÿðëàëàà. ßëàíãóÿà alba, óíøààðàé, bbb, ÕÀÉÐ, soooo, hmmm, soft, erhemseg, Freedom, naba, Öýöýã, lily, mancha, Lolita çýðýã íýðýýð ñýòãýãäýë áè÷ñýí õ¿ì¿¿ñò ìºí sain zaluu ãýæ íýðýýð ñýòãýãäýë ¿ëäýýñýí õ¿íä îíöãîéëîí òàëàðõëàà èëýðõèéëüå.
    Áè ýíä áàñ õýòýðõèé èõ íóðøèõã¿é ãýñýíäýý çàðèì íýã ç¿éëèéã îðõèãäóóëñíààñ áîëîîä çàðèì õ¿ì¿¿ñ áóðóóãààð îéëãîñîí þì øèã áàéíàà. Áè ç¿ãýýð ë ãî¸ ¿ã ñîíñîõ òºäèé ë ò¿¿íèéãýý íàäàä õàéðòàé ãýæ èòãýäýã áàéñàí þì áèø ýý. Áè ººðºº ÷ ãýñýí áè÷ñýí ç¿éëýý ýðãýýä óíøèõàä áè ë àðààñ íü íýëýýí ÿâæ áàéãààä õàÿãäñàí ìýòýýð îéëãîãäîõîîð áîëæýý. Áè õàÿãäààã¿é ãýæ õýëýõã¿é ýý, áè õàÿãäñàí áàéæ áîëíî. Ãýõäýý ìèíèé íýã áîääîã ç¿éë áîë 2 õ¿í õàìò áàéæ áàéãààä áîëèõîä òýð 2-ûí õýí íü ò¿ð¿¿ëæ áîëèõ ñàíàà÷ëàãà ãàðãàñàí áàéõ íü õàìààã¿é ç¿ãýýð ë òýð 2 õàìò áàéõàà áîëü÷èõñîí ë áîë ñàëñàí ãýñýí ¿ã áèç äýý òýãýýä ë áîëîî. Òýðíýýñ õýí íýã ü ò¿ð¿¿ëæ òýð ñàíàà÷ëàãûã ãàðãàëàà ãýýä íºãººõºº ººðºº ò¿ð¿¿ëæ õàÿñàíä òîîöîîä ë ÿâààä áàéäàã õ¿ì¿¿ñèéã áè ãàéõäàã þì, ÿìàð óðàëäààíä îðîõ ãýæ áàéãàà áèø. Õàìãèéí ãîë ýöñèéí ¿ð ä¿í íü òýð 2 õ¿í õàìò áàéõàà áîëüæ òýãýýä ë áîëîî áèç äýý. Èíãýýä õýëýõëýýð õ¿ì¿¿ñ íàìàéã ¿ðãýëæ õàÿãäàæ áàéñàí áîëîõîî𠺺ðèé㺺 õàìãààëæ áàéíà ãýæ áîäîæ ìàãàäã¿é ë äýý, ãýòýë ýíý èéì áèø þìàà. ÿã õàÿñàí õàÿãäñàí ãýýä ÿðèàä èðâýë áè èõýâ÷ëýí øèéäâýðèéã ò¿ð¿¿ëæ ãàðãàñàí áóþó õàÿñàí áàéäàã þì, òýõäýý íàäàä ýíý áîë îãòõîí ÷ ñîíèí áèø, áèä õàìò áàéõàà áîëüñîí ãýäýã ë ñ¿¿ëèéí ¿ð ä¿í. Çà ýíý ÷ ÿàõàâ ñýäâýýñýý æîîõîí õàçàé÷èõëàà.

  16. Mandalsn says:

    Санахаараа зүүдэлдэг юм байна лээ. Би гадагшаа гараад хагас жил болоод гэнэт нэг өдөр өвөөгөө зүүдэлж билээ. Өглөө нь босоод би өвөөгөө маш их санаж байгаагаа ойлгосон.

  17. Lolita says:

    зүүд гэдэг сонин. би одоо нөхөртэй гэрлээд 8жил шахуу болж бн. 10жилд бхдаа нэг бандитай үэрхдэг блаа. тэр миний анхний хайр бсан бид 2жил уэрхсэн гэхдээ яагад гэдгийг мэдэхгү бид 2 салчихсан тэр өөр сургуулируу шилжиж би ч нэг анги дэбшилсэн суралцсан болохоор их сургуулид орсон. тэрнээс хойш 10гаруй жил өнгөрчээ. Гэтэл би тэрнийг огт боддоггүй тэр ч эхнэр хүүхэдтэй болоод гадаадад амидардаг гэсэн гэтэл тэр надад одоо ч гэсэн зүүдлэгддэг.

  18. hoho... says:

    хохо… ёстой инээдтэй тууж бна. мэдээж юм. эрчүүдэд бол xамгийн энгийн, инээдтэй, ойлгомжтой, байдаг л зуйл, xууxнуудэд ийм том асуултийн тэмдэг болдог… xаха….

  19. geegii says:

    тэр чин оор xүнтэй байсан байx тэгэд чамтай бас давxар яавдаг байсан байxаа.эсвэл бүр гэр бүлтэй xүүxэдтэй ч байсан байж магадгүй шинжтэй……өр нь эрчүүд гэр бүлтэй байж оор xүнтэй танилцаxда ганц биө гэж xэлээд 2 xүний xооронд яавдаг зэвүүн амьтад.манай найз оxин эxнэр xүүxэдтэй залууд тэгж xууртаж байсан.жил явж байж эxнэр нь залгаад боон л юум болсийн тэгэд тэр нь би эxнэрээсэ сална гэж бас xэсэг яваад сүүлдээ мэдээж эxнэр xүүxдэ сонгоод манай найзаас салсан .тэрний xүүxдийг манай найз авxуулж ч байсан

  20. zunbilegt says:

    наадахи чини хайр биш бна.7 хоногийн хайр гэж бдаггуй юм.7 хон хоноод л таг болдог хайр гэж бхгуй шдээ.хуухэээ.инээдтэй юм бичих юмааа

  21. mancha says:

    хийгээгүй юмандаа харамссанаас хийсэн юмандаа харамссан нь дээр ээ гээд үг бээшдэ
    бардам зан нээрээ ямарч хэрэг бхгүй ээ
    тэрний оронд өөртөө итгэлтэй болсон нь дээр шүүдээ гэж боджийн

  22. sain zaluu. says:

    hun bolgon l uursdin uzel bodol uursdin hairig uzeh uzlere ilerhiilj bh shig bnaa timu. oilgomjtoi asuudal dr biy biyne bitii bas iher doosh ni hiih ged bailda.munhag negen boloh gegui l bol. uneher uhaalg emegtei bno. bas uneher shn dursamj bn. enig chin unshad uurin erhgui nulims dusallaa. salsan nz ohinoo bdood l yag l tanishig bdald orson bhda ter mine. bi bas l ymar ch hel chimegui salsan. ta tuunteige zorig gargad neg yaritlsad uzee. emegtei hun ene dr l jhn aldah gd bdin. asar ih tevcher hr enhriilel tuunige gesen setgel ni uneneher aguu nandin bas enhri yaldam bolhor l ter. tanid amjilt az jargal sain shn buhnig husey. amidral chin urgelj gegee tsartsarch az jargala olood nas turshda hr halamj az jargalar duuren bgarai.

  23. MF says:

    Ter Thank you gej hun yostoi unen heljee. ternii zovolgoog daga! naadahaa mart haya. terend chi ogthonch hereggui, sanadagchgui chamaig.chi oort n shal hereggui bolson bolhoor ingej alga bolj bgan. ene unen shuu.
    zuudnii huvid bol chi boddog bolhoor zuudleed bgaamaa. ter bol chamaig boddoggui bh!!!

  24. sss says:

    chi l ter huniig bodood bgaa bolohoor tegej zuudelj bgaa bhgui yu. er n hun bodoj bgaad untsan yumaa zuudleed bdagshuudee. odoo zugeer martaad uuruur amidar gej zuvluye

  25. lily says:

    zvgeer l mart ix bodson zvilee xvn ix davtsa,jtai zvvdeldeg yumaaa zaluuxan ushu saixan zaluus zunduushdee xamgiin golni uxaalag bai ulam goyo sxain bolood erch xvchtei uragshaa ene chinii xuvi zaya chin bishee orxiod shine zviliir irelxiileee bitgii shanalaarai amjilt

  26. Цэцэг says:

    Хэтэрхий их бодсоноос зүүдэлж байгаам. Битгий бод оо. март…

  27. nana says:

    kkk esergeeree manai ajiliin zaluu uhaangui nadad durlasan udur bolgon namaig zuudleed 2 sar boljiina udur bolgon zuudee yridag bsan uuruusuu iluu hairtai gedgee helsen ter muchid bi ter hund ymarch setgelgui bolohoor yeruusuu haritsahaa bolison ter minii hajuuhand suujil bdag yum yrihaar n bi barag yuch duugardaggui! tegeed yagaad gej nadaas bas asuuj chaddaggui asuusan ch bi terend chi nadad taalagddaggui gesen unen hariugaa helehgui tiim bolohoor zugeer l ter chigt n hayaasai gej chamaig bodoj bna! heseg hugatsaand dotno haritsaatai bsan ter yag nadad unen setgeleesee handaj hairlaj irehed n nadad ewgui sanagdaad zaigaa barisan bi!!!!1

  28. naba says:

    тэгээд тийм их хайртай дуртай гэж ярьдаг байсан байж яагаад больсон ямар учраас харьцаагаа тасалсаныг нь асуухгүй яасан юм бэ нэг л учир битүүлэг бардамнаад яваад байхаар асуугаад асуудлаа тодорхой болгоочээ ам хэл гэж юм байдаг юм байгаа биздээ Хэрэв өөр хүүхэнтэй болсон гэж байгаа бол худлаа задуучуудын л нэг байна Тиймэрхүү залуучуудыг зүүднээсээ ч хөөж явуулах хэрэгтэй

  29. Gerel says:

    мартсан ни дээрээ. эрчүүд чини их хувиа хичээсэн хумуус шуу дээ. Зовхон оорийгоо л бодож бгаа наа; залуу чини

  30. зааааааааас says:

    хайраа гэдэг үгийг өмчлөөд авчих юм бна доо одоо удахгүй дахиад нэг хайр өмчлөөчээ өөр яахын тэгээд тэрийгээ зүйдлэхгүй бодитоор байлгавал зүгээр юмуу гэж,,,,,,,,,,,

  31. Tj says:

    1 хэн сар жих шиг. Даан ч дээ. Хун 2 жилийг яаж ардаа барнаа гж бхад. Шаал балай юм. Намайг очиход ч тэс хөндлөн ула болтсгоох биз.

  32. Freedom says:

    сайн байна уу? энэ асуултаа хэзээ бичснийг мэдэхгүй ч ердуу 1 хэн сар яваад ирхэд салж байгаа хунийг санаад сэтгэлээ зовоогоод байх шаардалга байхгуй ёум шиг санагдаж байна даа зугээр л мартсанийн бол тгд л дуусгавал дээр байхаа

  33. bada says:

    Chi uuruu aimar noiton hamuu shig huuhen bhaa tegeel ugaasaa bainga msg bich mich geel ydargaataad bhaar chin henii ch sonirhol burna shdee.Hechneen hairtai ch gesen tsag bur tgj heleed bh chin utgagui bizdee.Hair gedeg chin helsen heleegui bie bieniigee mederdeg yum.Odoonoos naad heterhii nyluun ydargaatai zangaa joohon zaswal zugeer bhaa.

  34. hi says:

    ямар чалчаа юм бэ? шааал дэмий тэнэг бичих юм чи эсвэл шал дэмий олон үгтэй бхаа тэгээд залхаа биз. унших гэж хичээсэн боловч залхаад талаас н орхилоо штэ

  35. erhemseg says:

    – Ene chin erchyydiin hariltsaagaa tasaldag hamgiin engiin bogood shalgarsan arga n shyy dee. Zygeer l alga boloh.Yu ch boloogyi met….ingej salsan zaluutai bardmaas bardam baas aldatlaa haramsahaar saihan biee avch yavaarai.Yun zyyd hair mair.Zygeer l chamtai zugaatssan bn.Hair iim bdg gj bodjiinuu ygyi shtee.

    – Naad zaluu chin esvel ajliinhaa neg zaluutai heseg ch bj bolno bootsoo taviad chamaig ergyylsen ch bj magadgyi shtee.Chi zygeer l mart.

    – Zyydnii tuhaid bol chi tyyniig bainga bodood bgaa bolohoor zyydlej bgaa yum.Zyydend orson hyn sanadag ene ter gdg chin hudlaa za yu! Odoo oor hyntei taniltsdagsanjuu yaadagsan yamar ch bsn bitgii tyyntei haritsaarai! Hudlaa shyy!

  36. hmm says:

    tsaad hun chin chamaig ih sanahaar chinii zuudend ordog l gej yaridag shdee. Unen uguig ni yostoi medehgui

  37. 2010 says:

    http://sng.garena.com/poker/?uid=5979650

    poker t durtai ni burtguuleed toglo

  38. soft says:

    байнга тэрнийг бодоод байхаар чинь зүүдлэгдэхгүй гээд яах вэ дээ. ямар учираа мэдэхгүй жоохон хүүхдүүд биш бие биетэйгээ сайн ярилцаад учираа олсон нь дээр байхаа. тэгээ л салсан ч биш салаагүй ч биш 2ын хооронд байж байснаас эртхэн сэтгэл санаагаа цэгцэлсэн нь дээр гэж бодож байна.

  39. hmmm says:

    zuud hudlaaa bdag yumaa.chi teriig bnga boddog bolhoor l tegj bga yum.bi ch gsn yag chamtai adilhan zuiltei uchirch bsan.2 sariin daraa ireed l ter mini neg l sonin bolchihson bsa.tegeed l uchir ni oldoogui salsan bi ch bardam zantai bolhoor guigagui.ter ch gsn…gehdee bi dandaa ergeed niilj bna nadad hairtai gj bn gj zzuudeldeg bsanch ergej hezee ch nilegui yum.odoo ch 3n jil ungurchde.bi ch teriig martsan.teheer chamd martsan deer l gj helmeer bna

  40. soooo says:

    bi buur 10n jild bhiin angiinhaa banid hairtai bj bilee..ter namaig toodoggui bsan..getel odoo ternees hoish buten 10 jil ungurch bi uur uchnuun hund hairtai durtai bolsoor bhad ter minii zuudend dandaa l orj irdeg..zuudend maani ihevchilen ter nadaa hairtai bsan gj zuudlegddeg..bi tuuniig ogthon ch boddoggui..sonin shuu..zuud zuntei bj magad..

  41. ХАЙР says:

    зүүд заримдаа үнэн байдаг ш дээ.

  42. Ani says:

    Xннннн. 1 xэн сар xол байж чадкуу салж байгаа юум бол Ямар Юумныx н Xайр байдын. Зүгээр л шоxоорxол байна даг. Xайр гэдэг чинь Шаааоол ӨӨр юум байдын. Цаашдын амьдралд чинь Аз Жаргал xүсье.Xайр сэтгэл шоxоорxол дурлалыг ялгаж салгаж сураx н маш чуxал, Чи тэр залуудаа Xайртай байсан бололтой. Тэр залуу бол Чамд огтxон ч xайргүй байж. Ер нь Xайргүй Xүндээ xайртай гэж xэлээд элдэв нялуун үг шивнэж байдаг Залуусыг ойлгодоггүй юумаа. энэ бүxнээс л Xосуудын дунд Үл итгэлцэл газар авч Эрчүүдийн Нэр xүнд унаад байгаа юум ш дээ

  43. sony says:

    бардам л юм бол бардам л амьдар.

  44. bbb says:

    odor bolgon bainga zuudleed bdg bol chi urgelj bodood bga gesen ug.harin zuudlehgui bodohgui bdg hernee gent bodit yum shig zuudend chin orj irvel harin zontei zuud bdg bh aa. uneheer martaj chadahgui bga bol gomdlin mor yah ve dee neg ooroo ehlej sanaachlaad yarilzaad uzeldee hair setgeld bol bardam zan yamar hereg bh ve dee magadgui ter zaluu chin bas l cham shig bardam zan gargaad yavaad bga ch yum biluu.zontei zuudnii tuhaid bol bi huuchin naiz zaluugaasaa salaad jilin daraa gent zuudleed ter oor huntei bolood huuhedtei nogooh ni jiremsen tegeed manaid ircheed nadaas neg l zuil guigaad bi chi ingej yavah hun bish shuudee yadaj har ajil hiideg ooroosoo hed egch huntei suuh hun bish shuudee geed uilj bn gej zuudlej bsn yum tegtel ter daraa ni medhed yag ter uyd huuhed ni torood huutei bolj bsn yum bn lee tegeed yag mini bodsonoor egch har ajil hiideg busguitei suusan bsn tegsen hernee bi odoo ch chamd hairtai heveerei shuu gej helj bsn huuhduud bsn bolhoor bardam zandaa hotlogdood salaj dee ih haramsdag gej bsn chi daraa ni aharmsahguin tuld ooroo yadag yum yaraid uz emegtei turuulj guidaggui gesen huuchinsag uzlee martdaa magadgui heden jilin daraa iim zuil bolvol yana

  45. уншаарай says:

    2лаа л бардам 2 хоёр уу?
    Ярилцах гээд үзэхгүй юу? цаадах чинь ярилцах дургүй бултах гээд байвал зүгээр яагаад тэгсэн энэ тэр гээд энд бичсэнийгээ захиагаар л явуулчих. Ярилцах дургүй бол ядаж захианд чинь хариулах байх.
    Өнгөрсөн тэгээд өөрийнх нь буруу эсвэл өөрөө тайлбарлаж чадахгүй бол ярилцахаас татгалзана гэж бодож байна. Тийм болохоор захиа бичээд үз дээ л гэж зөвлөе.
    Захиа бичээд үз дээ.

  46. aankaa says:

    Bi bas urid ni nzalj bsan zaluugaa bainga zuudleed bdag bsan shdee,bi bas gaihaad l bdiin,zarimdaa yuch bodoogui bhad l zuudend orood irdiin,bi medeej uur huntei suugaad huuhedtei bson salaad 5 jil bolj bgaa hirnee l zuudend mini orj irdeg,bi tuundee uneheer ih hairtai bsan bolohoor l tegj zuudeldeg bhaa.odoo ch gesen tuundee l hairtai yum shigee.Zuud gej sonin yum shuu.yagaad zaaval ter mini zuudend orj irdegiin boldoo…………….

  47. alba says:

    ta yagad ircheed uulzaj yriltsaagun bee….ter uedee uulzsn bol ch yhv!odoo bol ch ungursn bhooo..ter bainga zuudleed bdg tanias l shaltgaalj bgaa bhooo..ta l bnga bodood bdg bolhor zuudleed bdg bhaa

  48. hi says:

    odoo tegeed hamt ajilladag ymuu,ymar neg yria bololguigeer tegshiigeed salchihsan gesen uguu?chi bas uneheer hairtai ym bolov uu?esvel tiim ih bardam zantai hun uu?martaj chadahgui tegeed tsug ajilladag hetsuu bgaa bol gehdee mash ih hairtai gej itgej bgaa bol yriltssan ni deer bishuu?esvel ogt toohgui uzen ydaad orhih heregteishdee……bodood bdag uchraas zuudend chine bainga orood bhgui yu..bi lav neg ymnii tuhai bodood bval oroi ni ch ymuu heden udur zuudleed bdag…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.