Над шиг ӨРХ ТОЛГОЙЛСОН энгэрийн тэмдэгтэнгүүд байна уу?

Сайн байцгаана уу? Танай сайт надад их таалагдлаа. Тэгээд би өөрийнхөө амьдралын багахан боловч гуниг уйтгар, баяр хөөр хосолсон нэгэн явдлыг бичмээр санагдлаа. Би ер их дажгүй царайлаг залуу гэж өөрийгөө боддог. Гэхдээ үүнийг би өөрөө бодох ч биш олон хүн надад хэлж байсан. Одоо 25 настай. Арван жилийн сурагч байхаасаа авхуулаад оюутан насандаа хүртэл охидын дунд их нэр хүндтэй байдаг байсан. Одоо ч гэсэн ажлынхаа газрын хүүхнүүдийн харааг булааж л яваа. Гэхдээ энэ бүгд миний бичих гэсэн зүйл харамсалтай нь биш л дээ. Сургуулиа төгсөх жилээ би нэг хөөрхөн охинтой үерхэдэг болсон юм. Би түүнд хайртай байсан. Тэр ч бас л надад хайртай л гэдэг байсан. Түүний маань ааш зан нь нэлээд хэцүүхэн хүн байсан л даа. Тэгээд бидний үерхлийг эцэг эх маань эрс эсэргүүцдэг байсан. Одоо бодоход тэр нь ч зөв юм шиг. Тэгээд л би түүндээ хайртай дуртай гээд л гэрээсээ оргон байж тэрэнтэйгээ хамт амьдардаг болсон. Хэдий түүнтэй хамт байхад сайхан байсан ч гэлээ хэцүү явдал бас зөндөө байдаг байлаа. Бид байнга л муудалцана… Шалтгаан нь өчүүхэн жаахан зүйлүүд байдаг нь даан ч харамсалтай. Тэгээд тэр маань миний хүүхдийг тээж эхэлсэн. Энэ хүүхдийг бид хоёр хоёулаа маш их хүсч хичээн байж олсон.

Бидний маргаан их хурцадмал болсоор байсан. Нэг л мэдэхэд би энэ бүхнээс үнэхээр их залхчихсан. Гэрийнхэн маань ч биний буруу сонголтын тухай байнга л сануулна. Тэгээд л би жирэмсэн хүүхнээ орхиод явсан юм даа. Нэлээн хэдэн сарын дараа -”Би чиний хүүг төрүүллээ. Хүсвэл ирж хараарай гэсэн.” Мэдээж надад үнэхээр сайхан санагдаж байсан. Миний хүү 1 кг 700 гр жинтэй дутуу төрсөн жижигхээн амьтан байж билээ. Ямарч байсан л хүүхэд дээрээ очоод гурав дөрөв хоносон. Тэр гурван хоног ч гэсэн нөгөө л урьдны хэрүүл маргаан бас л сөхөгдөж эхэлсэн. Мэдэхгүй юм даа хөөрхий зөндөө гомдол байсан байлгүй. Хүүхдээ ав энэ тэр гээд л байсан. Харин сар ч болоогүй хамаатныхаа ах дүүсээрээ нийлчихсэн миний хүүг тэврээд манайд орж ирээд л хүүг маань өвөр дээр минь бараг шидээд шахуу хаячихаад явсан. Тэгээд дутуу төрсөн нярай хүүхэдтэй би гэж хүн үлдсэн юм даа.

Анх яах учраа олохгүй хэцүүхэн л байсан. Тэгээд л би хүүгээ энгэртээ тэврээд л явж байдаг хүн болсон. Ямартай ч манай байрныхан -ЭНГЭРИЙН ТЭМДГЭЭ ЗҮҮЧИХЭЭД Л ЯВЖ БАЙНА УУ? гээд л намайг өхөөрдөж гарна даа. Тэгээд л найруулдаг сүүний мөнгө, живх энэ тэр гээд л мөнгөний асуудал их хэцүү болж ирсээн. Ямарч байсан тэр бүх асуудлуудыг даваад л гарсан. Одоо миний хүү 3 настай том жаал болсон. Намайг ээжээ гэж дууддаг. Инээдтэй байгаа биз? Харин энэ 3 жил миний эр хүний амьдрал бараг үгүй болсон доо. Яагаав захидалын эхэнд гарсан өнөөх сайхан залуу байхгүй шүү дээ. Харагдах зүс нь хэвээрээ ч дотор хүн нь бүр өөр хүн болчихсон. Хүүгээ гарсанаас хойш ганц хоёрхон удаа л хүнтэй унтсан байх. Тэр нь бараг тохиолдлын шахуу юм уу даа. Тэгээд ч дагавар жаахан хүүхэдтэй гэхээр нөгөө хуйлраад байдаг хүүхнүүд байхгүй л болчихдог юм байна лээ. За энэ ч яахав. Харин жил бүр хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх үедээ би нэг л зүйл боддог. Хүүгийн маань ээж ядаж төрсөн өдрийн мэнд хүргэе гээд л ганцхан залгачихдаггүй юм байх даа гэж боддог доо. Тэр усанд хаясан чулуу шиг алга болсон. Одоо би түүнд хайртай гэхгүй л дээ. Гэхдээ л надаас гадна тээж төрүүлсэн үр нь байгаа гэдгийг мартчихсан гэхээр хүүгийнхээ өмнөөс гомддог юм даа. Залуусаа би жаахан нуршчихлаа. Над шиг ӨРХ ТОЛГОЙЛСОН энгэрийн тэмдэгтэнгүүд байна уу? Санал бодлоо хуваалцаарай.

секс.мн дээр ирсэн захидал

95 Comments

  1. xxxsss says:

    энэ хуухнууд өөрсднийнхөөрөө дүүгнэж байгаа биз, этсэг

  2. naaya says:

    миний мэддэг байсан нэг хүн яг чам шиг
    хүүгээ 6 нас хүртэл нь ганцаараа өсгөсөн,
    эмэгтэй хүнд итгэх итгэлээ бүрмөсөн алдсан байсан, тэрнээс гадна олон жил эмэгтэ хүнтэй хавьтаагүйгээс болоод бэлгийн сулралд орсон байсан.

    хүүгээ бодолгүй яахав, гэхдээ бэлгийн амьдралаа бас бодоорой гэх гэсийн

  3. uchral says:

    Миний мэдэхийн 3 залуу хуухдээ өөрснөө өсгөж байгаа.Их сайн халамжтай сайн аавууд бий.Даанч энэ эрчүүл дахиж эмэгтэй хунд итгэх итгэлгүй болсон байдгийн болуу гэж боддогийн.Эхнэр аваагүй.эсвэл эмэгтэйг бээлий шиг солиод,эсвэл эмэгтэй хүнтэй хавьтахгүй.Тийм болохоор эрэгтэй хүн гомдохоороо аймаар гомддог байх.Эм хүн хүүхэд гаргаад хүнийг уучилж чаддаг,хайрлаж чаддаг,дахиж итгэж чаддаг.яагаад гэвэл эхийн сүүгээрээ бүгдийг ариусгаж чаддаг байх.Хүүхдээ орхиод явдаг эмэгтэй хүн хэнийг ч хаяж чадна,хэнийг ч хайрлахгүй байж чадна.Аавд нь гомдсон байж болно л доо.хүүхэд ни буруугүй шдэ.Тэхээр хүүгээ боддог бол уулзмаар л юм.Эсвэл тэр эмэгтэй хувиа бодсон хүн бололтой.Нэг залуутай хүүхэдгүй гэж хэлээд суучихсан байх.Мэдэхгүй юм да.би лав уучилж чадахгуй бхаа.

  4. monhoo says:

    сайнуу дуу мин чамд амжилт хусиэ ах н бас чам шиг амидрал узсэн эр бна ан н одоогоос олон жилийн омно хуутэйгээ ганцаараа улдсэн хун дэ хүү маан бүр жоохон 3 ч хүрээгүй б.хад ижий н биднийг орхиод одсон до за тэгээд жолооч ажилтай хүнд хүүхэд өсгөх гэдэг хатуу даваа байдгийг яс махандаа ортол ойлгосон до миний хүү машиний кабинд бас гэртээ цоожтой айлд гээд хүн болсон аавийгаа ганц ч удаа өвдөж зовоогоогүйд н баярлаж яавдаг юум ээж н гадаадад байдаг сурагтай ч өнөөдөрийг хүртэл хүүтэйгээ 1ч удаа яариагуй үзэгдээгүй хүү бид 2т хэдэн зураг л улдэх шив дэ гэсэн ч ах н ханидаа гомддоггүй юум миний хүү өнөөдөр аавийгаа баяарлуулж маш сайн сураад оюутан болсоон хүүгээ хүн болтол эхнэр авахгүй гэж дотор хүнтэйгээ яариж өдий хүрсэн харин хүү том болжээ аав хасийг ганцаараа яаж барах вэ эсвэл ээж гэдэг эн зургийг хүлээгээд б.даг юумуу гэж хэлэхэд н 40 хүрэх гэж буйгаа сая л мэдэрлээ миний дүү хүнд хүн илүүддэггүй харин хүнс илүүддэг юум хүү чин чамайг баяарлуунаа хүүгээ сайн хүн болгож өсгөөрэй том болоод эжийгээ олж уулзаж элэг н дэвтэх байлгүй аз жаргал хүсиэ

  5. gerel says:

    хэрвээ ээж нь хүүгээ чам дээр авч ирж хаяагүй бол чи яах уу? хүүгээ өөр дээрээ авах байсан уу? магадгүй ээж нт хүүгээ авна гэсэн бол чи одоо ээжийх нь оронд хүүгээ мартчихаад явж байж магад шүү дээ. хүн гэж сонин амьтан шүү

  6. boljomor says:

    миний бодлоор жинхэн эр хун чини эхнэрэээ жирэмсэн байхад ни халамжилаж ур хуухдээ ончируулэхгүй гэр булэээ элэг бутэн байлгадаг бишуу .

  7. panda says:

    Би жирэмсэн үеийг ганцаараа давсан бүсгүйчүүдийг гайхан биширдэг. Найз минь чи л эхлэж аймшигтай хатуу үан гаргаж дээ тэр хөөрхий бүсгүйд. Чамдаа голдоо ортол гомдож. Шөнө шөрмөс төтхад илж өгөх хүн байхгүй, толгой эргэж бие өвдхөд халамжлах эр нөхөр байхгүй, хүүхдээ гэдсэн дотроо хөдлөхөд нь өхөөрдөн энхрийлэх хүнгүй энэ бүхэн зөвхөн эхлэл, үүнээс гадна зөндөөн зүйлс байгаа би энэ бүхнээрээ тэр хүүхэний хүүхдээ орхисныг цагаатган өмөөрөх гэсэнгүй үэхдээ хөл хүндтэй үед нөхөр найз залуу ямар их хэрэгтэйг тэнэг залааус ойлгоосой гэсэндээ,. Чухамдаа жирэмсэн байхдаа би нөхрөөсөө ганц хоног хол байж үзээгүй жирэмсний 9 сар намайг хатан хаан шиг байлгаж ааш араншинг минь тэвчиж, байнга буулт хийн надад бүхнээ зориулдаг болхоор би нөхөртөө хүссэнээр хүүхэд гаргаж өгч өсгөж өгөхийг хүсдэг,.

  8. xvch says:

    амжилт

  9. unshigch says:

    хуурхун л аав хуу 2 бн да та 2т амжилт

  10. Hoff says:

    xүүгээ хайр халамжаар дутаалгуй өсгөөрэй та бол жинхэнэ эр хүн байна

  11. aagii says:

    сайна уу залуу амидралд элдвийн л юм тохиолдоно тэр бухнийг даваад гарах сэтэглийн тэнхээтэй байнаа гэдэг чухал. чи сайн залуу байнаа,угаасаа хайр стгэл байсан ч 2 хун таардаггуй асуудлууд их байх юм даа.уун дээр нэмээд хэлэхэд охид бусгуйчууддээ гэж хэлэхэд эр нохроо найз залуугаа оороосоо тулхэх юмаа оорсдоо их хийдэг юм шиг байгаам.

  12. Naran says:

    өрх толгойлсон гэчижээ ккк, эр хүн өрх толгойлохгүй эм хүн толгойлох юм болжийнуу?

  13. Naran says:

    ямар тэнэг юм бэ? найруулдаг сүүний мөнгө, живхний мөнгө энэ тэр гээд хэцүү байсан ч гэх шиг. Тэрнийгээ тооцож байж хүүхэдтэй болсийм байгаа биз дээ. Жирэмсэн эхнэрээ хаяж явчаад дараа нь олон юм ярьдийн. Сэтгэл санааны хямралтай юм бол дутуу төрсөн нь харин их юм болсон байна ш д. Би эмэгтэй хүн. Эрчүүд ер нь хүүхэд төрүүлэх гэдгийг өөрсдийнхөө өтгөнөө юу яахтай адилхан гэж санадийм уу хаашаа юм. Эхлээд өрөвдөөд уншиж байсан чинь бүүр дургүй хүрчлээ.

  14. ddd says:

    xэxэ надтай адилхан л юм бна. гэхдээ санаа битгий зовоо харин эхнэр авах гэхээр л жаахан асуудал гараад бдаг юм бна аа. манай хүү одоо 13 гэтэл таалагдах эмэгтэй хүн хүүд олдохгү буун асуудал болдог юм бна. бага дээр ни хүнтэй суу.

  15. erhem says:

    та 2т энэ өдрийн мэндийг хүргьэ.Би одоогоор гэр бүлийн амьдрал зохиогоогүй ч гэсэн бухимдалтай уур уцаартай орчинд байхад сэтгэл санаа хэрхэн байдгыг сайн мэднэ ээ.амьдрал зөөлөн явахаар хатуурхаж, хатуу явахаар зөөлөрдөггүй хаврын тэнгэршиг.чиний нэг л зүйл надад их сайхан санагдлаа.сэтгэлээрээ, өөрийн дотоод эртөнцөөрөө амьдарч чадаж байгаа байдал чинь.Хүн хүнээрээ тэжээгдэж,бас тутагдаж байдаг хүний хорвоод хүнд хүн хэзээ ч илүүдэдгүй юмаа хөөрхөн хүүхэдтэйгээ өдөр бүрийг өөрсдийн хэмжээгээрээ жаргалтай өнгөрүүлж байгаарай.жижигхэн хүүхэд хөтлөөд алхах үнэхээр жаргалтай шүү.Би ирээдүйд хэн нэгний халамжит хань,хөөрхөн хүүхдийн ээж болно, тэр үэдээ жаргалтай тайван амьдрахыг мөрөөддөг.чи бичиж байгаа шигээ бодит амьдралд байж чаддаг бол би чамайг сэтгэлээсээ хайрлаж байна. танихгүй ч гэсэн.Зовсний эцэст жаргал ирдэг гэдэг үгэнд би итгэдэг тэр үэ чамд мөдхөн ирнэ гэдэгт итгэж байна.чамайг хүсвэл энгийн найзууд болоход бэлэн байна.Элдэв янзын зантай эмэгтэйчүүд шиг нэгэн биш шүү гэгээлгээр бодоорой .за баярлалаа

  16. Фаяр says:

    алдаж онолгүй л яахав, амьдралд чинь амжилт хүсье. !

    зарим нэг сэтгэгдэл бичсэн хүмүүс өөрсдийгөө алдаа гаргадаггүй төгс гэж боддог юм биш биз дээ

  17. Uyaral says:

    Төрүүлсэн үрээ эх хүн хэзээ ч мартдаггүй юмаа. Хүний хүүхдүүд, нялх гөлөг ч гэсэн хөөрхөн харагдаад байдаг юм. Төрүүлсэн үрээ хаяна гэхээр маш их зориг тэвчээр, бас асар их сэтгэлийн тэнхээ гаргаж байгаа. Хүний бүсгүй үр хэцүү л байгаа. Хоол нь ч горойгоод орохгүй байгаа. Чамайг ч гэсэн хүлээж л байгаа. Бие биенийгээ уучилж амьдардаг, тэсэж гардаг хорвоо. Чи тэр эмэгтэйг ойлгож, өршөө. Чиний давуу тал бол чи хүүтэйгээ үлдсэн байна. Хүүгээ л сайн хүн болго. Хэзээ ч өс хонзонгоор битгий өсгөөрэй. Залуу минь секс чухал бишээ, хүү чинь чамд чухал. Та хоёрт аз жаргал хүсье.

  18. tuul says:

    unshaad uneheer uurıın erhguı ur uwduj baına. buur nulıms dusluullaa geech eejııge eejee gej aawııga aawaa gej duudaj chadahguı baıgaa engerıın temdegnuudıın tuluu shu! engertee amın temdegteı chı 1 bodlıın ıh aztaı aaw yum medej baınuu? huugıınhe eejıd bayarluushtaı. gehde ıh hatuu setgelteı eh baına. olon emegteı ıngej chadadguı. hen uurıın ur huuhede haluun engerte tewerch, hamraas zurhend hursen saıhan unerııg nı unerlej chadaj baına ter hun hamgıın az jargaltaı hun bısh gejuu. hund uurıın ur huuhed shıg uneteı zuıl gej haana baına ene amıdrald. eej nı sanaj l baıgaa baıhda uhehed ur haram gedeg bızde. huu chıne dutuu tursunııg bodhod chamaıg yawsand ıh l setgelıın hyamrald orsonıı shınj. ıh l hetsuu baıj huugıın chıne eejıd. bı chamtaı sanal 1 baınaa. uneheer taarch tohırohguı humuus gej baıdagıın. ta 2 ch bas tednıı 1 gedgııg oılgoloo. chı aldaagaa uhaarchee. harın huugee turuulsen eejııge tanıdag baıgaasaı gej husej buıgaa tuund ene zahıdlaaraa helhııg hussen ch yum shıg sanagdlaa. engerıın temdegt chıne az od, saıhan ıreeduıg, ta 2t saıhan hanı, saın eejteı bolohııg husıye. saın busguıchuud zunduu l baıgaada mınıı mongold.

  19. negen zaluu says:

    за би чамайг шуумжилмээр бна чиний бичсэнийг уншихад чи нэлээд гомдолтой ыбдаг юм бна хатуухан хэлэхэд оширхохож (ХУУХЭДДЭЭ ЭЭЖИЙН ХЭЗЭЭЦХ МУУЛАХГУЙ ,ТЭР БУСГУЙ …) ингэж болохгуй ээ ХОРБОО ХУНИЙ АМИДРАЛ ХАТУУ гэхдээ зоолон н хатуугаа иддэг ч гэж уг бий.хатуу шируун амидралийг сорж болохоос урсаж амидардаггуй ээ…би ч чамтай бараг адилхан айдрал туулж ыбна тэгээд энэ амидралаасаа би юуг ойлгож байна бэ гэбэл хэзээ ч ул бохох сэтгэлийн тэнхээтэй байж оороо оорийгоо завгуй байлгаж амидрал ур хуухдээ хуний дайтай абж ыбах эстөи юм бна гэдгийг л ойлгсон.тэгээд ч гантсаараа зутгэж бна…болно доо хоо

  20. hun says:

    Чи ч нээх сайн залуу биш бололтой. Хэн ч харсан сайнхан залуу ер нь бүх талаараа өөрийгөө маш сайн магтжээ.

    Харин нөгөө хүний хувьд хэн ч харсан юу бичих нь ойлгомжтой.

    Жирэмсэн байхад нь орхиод явсан гэхээр чи ч хөгийн гар байсан нь тодорхой.

    Орхиод явсан хүүхдийг хэн ч ямар нэгэн байдлаар өсгөх нь тодорхой.

    Одоо хүртэл ярихгүй байна гэдэг чиний хэр их гомдоосныг илтгэж байна. Мэдээж тэр хүн чинь өөрөөс нь гарсан хүүхдээ нэг харчихыг маш их хүсэж байгаа

  21. max says:

    сайхан залуу амжилт хусий!!!

  22. Zochin says:

    Нэгэн хүүхдээ ганцаараа өсгөж байгаа залуу захидал бичингүүт л ямар сайн сайхан залуу вэ гэх мэтээр учиргүй магтсан байх юм…гэтэл хүүхдээ ганцаараа өсгөж байгаа эмэгтэйг хүмүүс юу гэдэг билээ..НЭГ МУУ ДАГАВАР ХҮҮХЭДТЭЙ ХҮҮХЭН, АРДАА ЧИРГҮҮЛТЭЙ гэх мэтээр элдвээр хэлж ад үздэг гэж бодохоор гомдож үхмээр байна.

  23. enkhma says:

    Ewiideee ene zuragiin haraad unshsan chin bur orowdchilooo…eejiin h n orond eej bolj bas aaw bolj yawaaa sain l zaluu bna daaa..yhawdee torson etseg ni hoino aaw deere bsan eej deere bsan yalgaa yu bn. Az jargal bas hair iig husii hoorhon huugee eejgui gej heluulj bolohgui shuu….

  24. emegtei says:

    Хэн нэгнээс буруугаа хайгаад яахав дээ. Харин эмэгтэй хувид л хэнд байхгуй үйлдэл хийж чадсанд баяр хургэмээр байна. Гэхдээ аав ч гэсэн сайн аав байна. Нийлж суугаагуй ни харамсалтай юм. За амжилт

  25. baldag says:

    энд хэн нэгний буруу зөвийг шүүх бурхад уу бид

  26. XXXMAN says:

    Чи өөрөө олхийгүй тэгээд жирэмсэн охиныг хаяж алга болсон чиний л буруу байна даа.

  27. ok says:

    чи надаас хэд дүү байна.чи тэр хүүхнээс салсан ни болж би ч гэсэн ааштай хүүхний амны угаадас болж хичнээн ч их зовлоо одоо бодхоос дотор муухай болдог ий.Ах ни одоо хүүтэйгээ 2 лаа аз жаргалтай сайхан сэтгэл тэнүүн амидарч байна.Хүү чин алзахүй ээ хүн өөрийхөөрөө байсан ни аз жаргал эр хүн эмэгтэй хүнгүйгээр болж байна ах нь нэлээн хэдэн жил хүүтэйгээ амьдарч байна.Орой хүү маань хүзүүгээр тас тэврээд унтана бид 2 хэн хэнгүйгээрээ байж чадхаа байсан хэн хэндээ ээнэгшдэг эр хүн эмэгтэй хүнээс ч илүү тэвчээр гардаг ий билээ дээ.Та 2-т дүүрэн аз жаргал хүсий залуусаа

  28. nar says:

    chi ooriihoo hiisen muu zuiliihee hariug ooroo uursen l yum bn harin odoo uhaajaad sain hun bolson bololtoi.bi chinii suuld bichsen sain muu hun gej bdaggui harin taarah taarahgui zuil gej l bdag yum shig gedegtei uneher sanal negdej bn. orchlon deerh humuus bugd l ooriin gesen sain saihan chanartai setgeltei bdag gej bodoj bna. eh ni одоо чамд бухнээс илуу унэтэй энэ хоорхон huuhdee yamar ch bsan mah tsusan biye tasdaj eruul enh gargasan, орхиод явсан ч гэсэн ор зурхнийхээ чанадад ургэлж гэмшиж залбирч яваа гэдэгт итгэж бн. хуухдээ эрүүл саруул сайх сайхан осгож, осгох гэж сэтгэл зурхнэсээ хичээж ходолморлож яваа эдгээр олон сайхан эрчүүддээ аз жаргал сайн сайхан амидралыг хусэж бн.

  29. angiraa says:

    би бас нэг юм хэлмээр сангдаж байна.энд эрчүүд энэ залууг их магтсан бх юм хэрэв эсрэгээр нь бодож үзвэл хүүхдээ хаясан аавууд ямар олон бдг билээ энэ залуу бас эргтэй юм байж тэжээх гэж пампрас авах гэж хэцүү л бсн гэчижээ тэгээд эмгтэй хүн 1ара хүүхэд өсгөх их амар гэж бодооюу?эрчүүд та нар хаяад явдаг л гээ биздээ ядгий энэ эмгтэйн зөв ихэнх эмгтэйчүүд ингэж чаддаг байгаасай гэж хүсэж бн

  30. kkk says:

    чамд амжилт хусэй. ямар сайн залуу бэ.бух юм чини бутэж урийн чини заяа чамайг тушнэ. амжилт.

  31. Man says:

    zugeer andaaa chi bid 2 adilhan yum bna.er hun ger bulgui bj bono,harin huuhedtei bh eostoi bdagiim daaa.amjilt

  32. sergelen busgui says:

    ясан гоэ ым бэ. монголдоо очингуутаа хоорхон энгэрийн тэмдэгтэй блноо. хэхэ та 2т аз жаргал хусэ

  33. d_ding says:

    Сайн байна íàéçàà. Ìèíèé íýã íàéç ÿã ë ÷èíèé àìüäðàëûã òóóëæýý. Ãýõäàà ÷àìààñ îëîí àõ þì áàéíà. Áàñ ë ÷èíèé àäèë îõèíîî ãàíöààðàà ºñãºñºí. Îõèí íü îäîî 8-ð àíãè. 4 æèëèéí ºìíº õ¿íòýé ñóóñàí. Îäîî òýä ìààìóóòàé áîëîõ ãýæ áàéãàà. Îõèí íü ä¿¿òýé áîëíî ãýýä èõ ë áàéðëàäàã ãýíý ëýý.
    ×àìä àç æàðãàë õ¿ñüå.

  34. julia says:

    Baharhaj bainaa.Chamtai suuh budguid ataarhaj baina.Harin huntei suuh gej bitgii yaraarai.Muu busguichuud bas bii shuu huud chin eej bolj chadahgui.Zovlon uzsen amidral medeh busguitei suugaarai.Tsarai zus bitgii gol bolgooroi.Huugiinhee erh ashgiig 1.t taviarai.Engeriin zuult ta 2.t az jargal husii.Cham shig tevcheertei amidral oilgoson er olon baidag bol saihnaa.Mongol erchuudiiig uzen yaddag yumsan.Cham shig ertei bol harin suuna shuu.

  35. bi bol bi says:

    Ээ яасан ч хэцүү юм бэ дээ,нэг бодлын чи их сайн залуу/аав юм.
    манай найз бас салахдаа хүүхдээ хадам ээж аавдаа үлдээгээд 2 тийшээ болсон. Гэвч салсан нөхөр нь хүүхэдтэйгээ уулзахыг нь огт зөвшөөрдөггүй,хөөрхий миний муу найз шаналж дуусч байна даа.Одоо хуучин хадам ээж аавтайгаа хуйвалдан байж,салсан нөхрийнхөө эзгүйд хүүхдээ эргэж тойрдог.
    Хүүгийн чинь ээж их хүйтэн сэтгэлтэй хүүхэн байна,уг нь үхэвч үр харам гэдэг дээ.

  36. tseegii says:

    сайн уу энэ нийтлэлийг уншаад сэтгэл ходоллоо. чи сайн залуу юм. би 1 настай хуутэй орх толгойлсон эмэгтэй. миний нохор хэмээх хун намайг жирэмсэн байхад л хаяд явсан. одоо би хуутэйгээ сайхан амидарч бна болж л байна надтай холбогдвол ltseegii76@yahoo.com хаягаар мэйл бичээрэй
    чиний энгэрийн тэмдэгт аз жаргал

  37. erhemseg says:

    – Unshaad bsn chin byr sonin bolchloo…Hymyys chin yaasan hair hyrem bdgiin be? Engeriin temdegtengyyd bygdeeree uragshaa davshaad salhi shuurgiig sorood bdgiin shyy…Bi ta naraar yneheer ih baharhaj bn.Setgel omolzood neg l sonin medremj.

    – engeriin temdeg bolson byatshan baby nart sain mami papa nar taaraad jargahiig hysie!

  38. MONGOL SETGEL says:

    Áè ¿ðãýëæ ë ¿íýí÷ øóäàðãà Ìîíãîë çàëóóñ çºí人 ãýæ õýëäýã ø äýý á¿ñã¿é÷¿¿äýý áàñ ñàéí õ¿ì¿¿ñ îëîí ë áàéãàà áèç äýý. Ýíý çàõèàíû ýçýí õàðèí õ¿í æèðýìñýí áîëãîîä õàìò áàéæ ÷àäààã¿é íü õàìãèéí òîì àëäàà áàéõàà, õ¿¿õýä ãýäýã áîë 2 õ¿íèé 2-ãèéõ íü õàðèóöëàãà ø¿¿ äýý. Õ¿¿õäýý õàðèí ñàéí ºñãºæ áàéãàà ÷èíü áàõàðõìààð ñàíàãäëàà. Òà 2òîî àç æàðãàë õ¿ñüå.

  39. AGAA says:

    Чи бид 2 адил юм байна Xарин миний оxины ээж нас барчиxсан юм.Амьдралд юу эс тоxиолдxов дээ xөө Сэтгэл бүс 2 оо чангалаал урагшаа алxаад байна даа xөө.

  40. Энгэрийн тэмдэгт-д says:

    хэний ч буруу биш, хүмүүс үнэхээр таардаггүй юм байна лээ. би 5 жил гаран үерхсэн найз залуугаасаа салсан. Гэхдээ хүүхэд гаргаагүй л дээ. Би ийм сайн залуутай суунаа, хүүхэдтэй байсан ч. яагаад ч юм бичгийн өндөр соёлтой, зөв бичдэг хүн байна. Хүнийг бичгээр нь дүгнэдэг гэдэг биз дээ.
    Үнэхээр таарахгүй хүмүүс гэж байдаг юм билээ, муу хүн гэж байдаггүй. надад ч гэсэн сайн хань заяана байх гэж өөдрөг амьдарч байна.
    Та хоёрт аз жаргал хүсье. Хүү чинь маш сайн хүн болох байхаа. Бурхан та хоёрыг ивээх болтугай.
    Болохгүй байгаа юмыг бүтээх гэж хэт их хичээхээр хүн өөрөө л ядардаг юм билээ. Тэгснээс эртхэн бие биенээ ойлгоод хэн хэнийгээ ядраахгүй тус тусын амьдралаа зохиосон нь азтай хэрэг юм шүү.

  41. залуу says:

    залуу сн уу хүүхдээ бага бсан дээр нь сайн бүсгүйтэй суу энэ нь маш чухал шүү залуу минь

  42. өдий болтол хүүгээ өсгөчихдөг овоо гар юмаа бахархаж байна. би л лав чадахгүй байсан байх аль нэг нь чад болох байсан биз. өрх толгойлсон энгэрийн тэмдэгт аавд нь, бяцхан хөөрхөн хүүд нь сайн сайхныг хүсье ээ.

  43. Bayar says:

    Сайхан бичсэн байна. Тэр бяцхан хүү нь томоос том монголынхоо төлөө гэсэн эр хүн болоорой. та 2т аз жаргал хүсьэ

  44. LadyBird says:

    Та 2т аз жаргал хүсье! 🙂

  45. uka says:

    tegeel ene zaluug buruutgaad baihiin bolood ungursun bol dahij ungursniig uhaad dahin shuugeed baih hereg yu baina? uiliin ur ch geh shig…
    sain baina … chi sain hanitai boloh baih aa!! aav huu 2t az jargal sain saihniig husii…
    minii ch gesen nas yavj l baina ger buliin talaar bodoj tuluvluj baigaa zuil alga.. bolohgui bol tovchilj amidrana aaa kkkk… toglosiimaa… bi lav cham shig huntei suuj chadna aa herev hairtai bolvol!! tiimees setgeleer unah hereggui chi sain hanitai uchirch l taarna haan 1tei chinii ehner boloh busgui yavj l baigaa…

  46. Aliuna says:

    Engeriin zvvlttei zaluud handaj helhed:
    Aldaagaa uhaarch, sain aaw bolsong chin saishaamaar bn. Chi vneheer tewcheertei, uhaalag zaluu yma. Cham shig zaluud sain hani zayah l uchirtai.
    Gehdee hvvhdiinhee ehed buruug chikhelgvi, bas o’ortoo ch buruu o’golgvi hen heniih ni aldaa bsang hvvde sain oilguulaarai. Muu ch sain ch teej to’rvvlsen eh ni bolhoor hvvge eejiigee oilgodog hvn bolgon o’sgowol chi jinhene er hvn baih bolno shv.
    Ug ni hvvhdiinhe ehtei nziin holbootoi bj, holboo baridag bol sainsan. Ter bvsgvi daanch gadaad hvntei suusan ni haramsaltai ymda.
    Ter jijigheen engeriin temdegt hamgiin sain saihan bvhniig hvsey.
    Bas chamaig uhaalag, uujim setgeltei bvsgvitei uchrah boltugai gj yro’oyo 🙂

  47. Jet says:

    Bi chamas yalimgui ah,gadadad surdag, chamtai adilhan ganzaraa huuhde-huurhun 5 tai ohino osguj bna,manai ohin namaig bas haya Papa-Mama gej duuddag 🙂
    oirnos harin huurhun Mami-tai boloe 2 la geed baidag bolson,burhan mini Ohind saihan eej zayah bailgu gej bodoj bn…
    Za Zaluu mini sanaa setgeler unahguig hicheene shu,hezuu ue bdag ym gehde saihan yum n hamaagu ih,huuhed chin tom bolson zagtaa Aav mini hicheej,sain aav shu gej bodtol humuujuleree ..God bless ta hoeriig

  48. Aliuna says:

    Bg-tei yro’nhiido sanal neg bnaa.
    ENE ZALUU ANHNAASA ETSEG EHIINHE VGEND ORJ ZAIGAA BARISAN BOL EH HVNIIG IIM ZOWLOND UNAGAAHGVI L BSAN BH. Ter bvsgvi vneheer o’rowdmoor yma. Hamgiin iheer zowoh ni ter ho’orhii bvsgvi l bnshd.
    HVVHDEE HAYAD YWSAND NI OLON HVN BURUUTGAJ BGA, magadgvi ter o’oriigo hamgiin ìheer buruutgaj bj ch bolno. Vgvi yma ghd hezee 1 o’dor o’orto l buruu o’gno.
    GEHDEE TER ZO’W ALHAM HIISEN BN. Herew ter hvvhdee orhiogvi bol odo ene zaluu ingej olon hvnii magtaal sonsson sain aaw bolohgvi bsn bhda.
    ENE MASH OLON ZALUUST SURGAMJ BOLHOOR JISHEE BN. Setgeliin ho’orloor bish, ul suuritaihan amidrald handaj baitsgaay, zaluusa!

  49. bg says:

    Хүн болгон л бурууг өөрөөсөө биш өрөөлөөс хайдаг. Амьдрал чинь буруугаар эргэхэд чи ч буруутай. эцэг эхийнхээ үгээр үг хийж царайныхаа сайханд эрдэж хөөрхий охиныг жирэмсэн байхад нь хүртэл орхиод явж ээ.Хөөрхий хайртай хүндээ охигдож их л шаналсан байха даа эцэст нь чиний омголон хэнэггүй занг дарах гэж хүүхдээ өгч ээ. Чамд маш их гомсон байна тэр үед. мэдээж тэр соллнгос хүнтэй хайр сэтгэлийн улмаас с уугаагүй л байх өдөр болгон та 2-г сэтгэлдээ тээж амьдарч ч байгаа юм бил үү. Чи тэр үед ухаалаг алхам хийсэн бол амьдрал чинь өөр л байх байж дээ.

  50. bb says:

    hehe manai ahtai adilhan yum bna. ehner ni ohinoo torood 2sartai bhad ni korea yvah bolloo geel yvaad ogson… ternees hoish ah maani ohinoo osgool pampers hiiheer aris ni ulaigaad bna geel baingiin davuu ugaagaastai.. orh tolgoilson emegteichuudiig bodvol orh tolgoilson eregtei tsoohon bdag ch eejees ni dutahgui gsndee ih hicheej huuhdee osogdog yum shig sanagdaj bna..

  51. hi says:

    энэ бол зохиол байлаа хахахахах зөвлөгөө өгсөнд танкс

  52. ma says:

    chi jinhene er hun…..

  53. hi says:

    Миний дүү ч гэсэн 7 настай охинтой аав. Одоо 28 хүрч байна. Эх нь байхгүйээ

  54. ha ha ha says:

    миний танидаг хүн эцэггүй хүүхэдтэй хүүхэд нь ээжийгээ ааваа гэдэг.

  55. jhgjfjz says:

    чи өөрөө л буруутай байсан биз. тэрнээс биш юу гэж л хүүхдээ хаяж яваа аж. чи ер н болдоггүй бор толгой биз.
    чи сайхан шоучин гар бсан биз. тэр хүүхэн ямар гоё зоригтой юм бэ. тэр хүүхнээс чини үлгэр дууриал авмаар юм бна. мундаг хүүхэн юмаа. би тийм болчих юмсан.

  56. saran says:

    galiin_dul@yahoo.com mash zov heljee.100% demjij bn.helie gej bodoj bsniig maani bygdiig mash goe helj.yyniig bichsen zaluu zaaval unshaarai.

  57. Gegeen says:

    Би бол чамтай суунаа ккккк Их сайн залуу шиг санагдлаа Нэгэнт тохирохгуй хосууд хэрүүл дунд хуухэд осгосноос эртхэн салсан н дээр ш дээ

  58. galiin_dul@yahoo.com says:

    Зөвхөн л Хүүгээ ганцаараа өсгөж байгаа аав гэдэг хэсэгт нь Аз жаргал хүсье. Гэхдээ бүхэлд нь харвал одоогийн залуусын өнгөнд дурламтгай цаг зуурын сэтгэл, өнөө маргаашаас хэтрэхгүй зорилгоос шалтгаалсан үйлдэл түүний үр дүн л харагдаж байна. Миний бодлоор хүүгийн ээж та 2 нэг тэрэгний 2 дугуй юм бишүү. Жирэмсэн эхнэрээ орхих=төрсөн хүүхдээ орхих. Үйлдэл ижил боловч үр дүн л өөр. Хүүгийн ээжийн сэтгэлд нь одоо болтол зүрэх зүсэм дурсамж, чадан ядан тэвчиж байгаа хүсэл 2 лав байгаа. Харин чамд жирэмсэн эхнэрээ орхиод явхад ямар сэтгэгдэл төрж байсан болоо?

  59. Dalai says:

    Би бол эрэгтэй хүн харин энэ бол эмэгтэй хуний тэнэглэл эрэгтэг ийм бгаасаа гэж бодсон бичлэг шиг санагдалааааааа даааанч.. бид эр хумуус хэзээч хэзээч засрахгуйэээкккккккк

  60. uunuu says:

    Их сайн Аав бна. Их сэтгэлийн тэнхээтэй юумаа энэ ирчээрээ байгаарай найзаа үргэлж өөдрөг байгаарай бас өөртөө итгэж амидараарай за Өөнөө-с

  61. Энгэрийн тэмдэгт says:

    Энд сэтгэгдлээ бичиж үлдээсэн бүх хүмүүст маш их баярлалаа. Бүхнийг эргэж дүгнэх боломж гарлаа гэж бодож байна. Тийм ээ миний буруу их байсан. Гэхдээ бид 2 үнэхээр тохирохгүй хосууд байсан гэдгийн уншигч та болгоон ойлгоорой. Хэн нэгнийг эвгүүцүүлэх гэсэн санаагаар бичээгүй юм шүү. Зүгээр л Монгол залуус ийм зүйлийг битгий давтаасай. Аливаа сонголт бүрээ хянаж сэтгэлийн хөдлөлөөр бүү шийдэж байгаасай гэсэн ухаарлыг өгөх зорилгоор бичлээ. Бас магадгүй ийм тохиолдол цөөн учраас сонирхолтой байсан байх. Үүнийг уншаад ганц ч гэсэн эрэгтэй хүн хүүхнүүдийн зовлон гэж ярьдаг, ганцаараа хүүхэд өсгөхийг үзэж гэж зарим уншигчид маань баярлан бичсэн байна. Та бүгдийн бухимдлыг бага ч болов тайлсандаа бас баяртай байна. Би та бүхний зөвлөгөөг дагаж ээжийг нь хэзээ ч хүүдээ муугаар ярихгүй ээ. Тэр бүсгүйд харин санаа зоволтгүй. Тэр маань Солонгос хүнтэй суугаад ахиад хүүхэд гаргаад сайхан амьдарч байгаа гэж дуулсан. Эрээнтэй бараантай хүний хорвоод сайнтай мутай зүйл олон ажээ. Сайн,муу хүн гэж байдаггүй, харин тохирох тохирохгүй хүн л гэж байдаг юм шиг надад санагддаг. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Бүх хүмүүст аз жаргал хүсье.

  62. ХҮН says:

    huuhed l xairan bn….ger bvl n az jargal xairand ussun xvvxed shal uur shvv dee…ternees bish ta 2 bol yarshig l bn…2ula l omgolon zaluu geed l…amidrald chini itgej…zvgtex ve zunduu bdag um shv de

  63. cahirmaa says:

    ийм эрчүүдээс илүү эмэгтэйчүүд монголоор нэг байнадаа гэж, тэр бүсгүйг би зөв зүйл хийжээ гэж бодож байна, хүүхэдтэйгээ хоцросноор чи их зүйлийг ухаарч эмэгтэй хүнд тэвчээртэй хандаж сурсан байхаа, хүүхдийн төрсөн өдрөөр залгах байтугай, минийх биш хэний зулбасга вэ гэж хүүхдээ ад үзэж орхиод явсан аавууд хдн арван мянгаараа монголд байнадаа

  64. bbb says:

    chi bolon tanaihan huurhii busguig torson ur deeree ochij chasahgui boltol ni gomdooson bn. ene horvoogoor duuren cham shig zovlontoi busguichuud bdg yum. chi ooroo iim busguin toog negeer nemhiig oroldson bn yamar azaar harin ter sanaa chin heregjeegui chii ooroo iim zovlond unavaa ashgui dee bas ingej chaddag busgui bgad bayarlaj bn ene bol chini hiisen uilin ur.

  65. bi says:

    чамд сайн хани хууд чин сайн ээж олдноо хуухд чн бурхан шуу дэ

  66. Slash says:

    çèà çèà ñýòãýë õºä뺺ä áè÷èõ ç¿éë íýýõ îëäîõã¿é áàéíà. ÷è ÷ ººðºº ìóóã¿é çàëóó áîëîëòîé õ¿íýýð çààëãàëòã¿é. Ñàéí ñàéõíûã õ¿ñüå äýý.

  67. Gyalbaa says:

    Manai neg ahiin ehner ohinoo orhij yavaad,barag 14-15 jiliin daraa butsaaj avsan.Gehdee dunduur ni ergej toirch baisan l daa.Huugiin chini eej bas l chamaar osguuleed avya gej bodson biz.Gehdee chi ooriinhoo songolt,aldaandaaniihaa ur dung uureed yavj bgaa yum bna shd.Huu chini l orovdoltei yum daa.Ter huuhen ta 2 yahavdee.

  68. mmm says:

    танид гэж хэлхэд эхнэр тани танид маш их гомдож жирэмсэн бхад ни хаяд явсан б шдээ.тэгээд туруулчээд бхад бас хаяд явсан хунд итгэх уу.тэгээд л эцэгт ни угхуур шийдэж.ыр ни энд тани буруу б аа.одоо яая гэхэв тани буруу.эмэгтэй хунийг гомдоосон б.жирэмсэн бхад ни хаысан гэдэг бол хэтсүү дээ

  69. SAIN ZALUU, SAIN AAV says:

    Ахын дүү сайн залуу байна. Өөртөө ноогдсон ачаагаа зөв л бодож үүрсэн байна. Элэг бүтэн биш ч гэлээ, хүү чинь чам дээр байгаа нь маш сайн хэрэг.

    Ирээдүйд тэгнэ ингэнэ гэж худлаа тааж зөвлөөд яахав, гэхдээ санаснаараа сайхан амьдарч хүүгээ сайн асарч эрийн цээнд хүргээрэй.

    Хүүтэй болно гэдэг чинь хүүтэй боллоо гэсэн баярт үйл явдал шүү дээ.

  70. ыы says:

    Чи яг өөрийнхөө хийсэн зүйлийн үр дүнг амссан мэт санагдлаа.

    Жирэмсэн байхад нь хаяж яваад байхдаа яахав дээ. Чи тийм ч сайн залуу бас биш л байна даа. Гэхдээ хүү чинь чамд ухаан суух боломжийг олгож дээ.

    Хэрвээ хүүхдийн ээж хүүгээ өсгөсөн бол тэр эмэгтэйд бас ямар хэцүү байх байсныг ойлгож байна уу

    Чамд ядаж хүүхдийг чинь төрүүллээ гэж хэлсэн чинь ямар нэг горьдлого тээсэндээ л тэгж хэлсэн байна шд. Хэрвээ үнэхээр шийдсэн бол тэгэхгүй таг алга болох л байсан даа.

    Чи өөрөө холбоо барих гэж үзсэн үү?

    Жирэмсэн болоод хүүхэд төрүүлэх тэр тусмаа ганцаараа бүх асуудлаа зохицуулах тийм амар уу?

    Төрүүлсэн эх нь юм чинь хүүхдээ санаж л байгаа даа.

    Чиний ч буруу, тэр эмэгтэй нь буруу, яг чухам ямар юм болсныг дүгнэх өрөөсгөл юм тэгэхлээр хүүдээ ээжийнх нь талаар дэнстэй мэдээлэл өгч байгаарай. Ээж нь том болсон хүүхдээ харж л таарна, Хүүхдээ алсаас хараад явдаг ч юм билүү хэн мэдлээ.

    Чамайг ээжээ гэж дууддаг гэнээ юун хөөрхөн юм бэ? Хүүхдэд бүр цаанаас нь л ээж гэдэг үг зүрхэнд нь байдаг юм байна даа

  71. zaluu 27 says:

    Хэхэ. Би бол салахдаа өөрөө хүүхдээ өсгөнө чи чадахгүй гээд авч билээ. Одоо 8 тай хөөрхөн хүүтэй гоё л байна. Амжилт. Чамтай адил залуу 1 ширхэг байна.

  72. zaluu 27 says:

    Хэхэ. Би бол салахдаа өөрөө хүүхдээ өсгөнө чи чадахгүй гээд авч билээ. Одоо 8 тай хөөрхөн хүүтэй гоё л байна. Амжилт чамтай адил залуу 1 ширхэг байна.

  73. saraana says:

    залуу минь чиний амьдралд аз жаргал хүсье. хүүгээ сайн хүн болгоорой. амьдрал амттай ш дээ. тэр бүсгүйд гомдоод яах вэ. бас тэр бүсгүйг хүүд нь битгий муулж байгаарай. төрүүлсэн ээжийгээ хэзээ нэгэн цагт асууна сураглана. тэр бүрд ээжийнх нь сайн сайхан бүхнийг нь ярьж байгаарай. ямар нэгэн шалтгаантай болооол хүүгээ аавд нь орхисон байх. магадгүй аав нь сайн хүн гээд чамд итгээд л орхисон байх. тэр үед чи яана даа гэж бодоод уйлж суусан өдөр магадгүй байсан байх харин өнөөдөр чи хүүгээ хараад хамгийн жаргалтай аав байгаа байх.

  74. Halyunaa says:

    Zaluu aav chi nadad ih taalagdlaa.Chamtai taniltsaj boloh uu? Bolno gevel end @ hayagaa end bicheerei. Zugeer saihan naizuud bolmoor baina 🙂

  75. hey says:

    eej aawiinhaa ugend orj uree ehleed hayj ywsan n chi l bna shdee!!! tursniih n daraa ochij harchaad ywsan bna shdee amihandaa huuhdee haraad tsug amidrah bh gej goridson bhdaa huurhii ter ohin!! tegeed chi eej n usguud bas l mungu sanhuugeer dutagdahgui bsan gej bodjiina u??? chinii ehner harin ch uhaantai busgui bna dotroo ymar ih uree sanadag boldoo zailuul chi muu sain taltai hun bna gehdee neeh shan sanagdsanguui ur huuhdee hayj ywdag zaluuchuud l ih bdag daaa

  76. Bibi says:

    Чн хуучин эхнэртэйгээ учраа ололцооч,чиний ч гэсэн буруу байсан л байгаа,эх хүн хэзээч хүүхдээ мартдаггүй юум,чамд голдоо ортол гомдсон болоод л хүүхдээ өгч байгаа юум ,Ер нь хэзээ ч аливаа нэгэн хэрүүл дан ганц нэг хүний буруу байдаггүй юум ,Чамд аз жаргал хүсэе

  77. өахөах says:

    зоригтой бүсгүй чамд баяр хүргэе ямар сайхан бэ, үнэхээр сайхан санагдлаа эрчүүд хүүхэд хийж хаяад эмэгтэйчүүд ганцаараа үйл лайгаа эдэлнэ гэж юу байхав. Залуу минь чи бүр өөрийн гэсэн хүүтэй болоод бүр хүүгээ өөрийн гараар өсгөсөн гэж бодоход чамд сайхан байгаа даа. бяцхан эр чинь чиний энэ насны амьдралын бахархал азын тэнгэр гэж нээрээ сайхан нэр байна шүү. азын тэнгэр миньээ гэж үнсэе ээ гөөлгий

  78. өахөах says:

    ЧИ ТЭРНИЙГ ЗӨВ ОЙЛГООРОЙ эрчүүд дагавар хүүхдийн зовлонг амссан гэж сонсоход сайхан байнаа аашгүй эмэгтэй гэж байхгүй шүү дээ сайхан залуутай гэрлэсэн бүсгүй хэцүү. хүүхэдтэй залуу минь цаашдаа элдэв юмтай унтаж хэвтчихээд дараа нь хүүгээ тэврэв дээ хүү чинь өвчин салахгүй шүү хэрэв хүүхэнтэй явах унтах хэрэг гарвал хүүгээ ядаж 2 хоногоор аргалаад явуулаарай даа. ээж нь санаа зовж л байгаа чамд шаралхаад гүрийгээд байгаа юм. хүүхэд төрсөн эцэг эхтэйгээ байвал илүү. Үгүй бол хүүгээ олигтойхон шиг хойд эхийн гар харуулахыг бодоорой доо хөө гэж. хойд эх ч там шүү чи ядаж үлгэр хүртэл мэднэ биз дээ. хамгийн үнэнч шударга сэтгэл төрсөн эхийн сэтгэл

  79. jasmin says:

    энгэрийн зүүлтээ хэ хэ хэ. бурхан та 2 ивээг.

  80. usukh says:

    SONGOLT CHIN BURUU BN,TSAASHIDAA ZUV SONGOLT HIIHIIG HUSIE SUL DOROI MIN

  81. unshigch says:

    АНУ-н Аполо Оно (Apolo Anton Ohno)гэдэг алдартай тэшүүрчин тамирчин залуу бий. Саяны өвлийн олимп-р 3 медаль авч нийтдээ 8 олимп-н медалтай залуу гэж гайхагддаг юм.

    Тэр залуугийн ээж хүүхдээ 1 настай бхад аав н орхиод явсан. Одоо хүртэл олон нийт Оно-гийн ээж гэж ямар хүн бдаг юм болоо гээд л нэт-р хайдаг юм билээ.

    Аав н Оно-г ганцаараа өсгөсөн, ийм амжилтанд хүргэсэн дотнын туслах н юм билээ. Google-s хайгаад энэ залуугийн тухай уншаарай. Багад н аав н өсгөх гэж их юм үзсэн юм билээ.

    Зовсны эцэст жаргана гэдэг үг бий. Хүүгээ сайн хүн болгож чадвал тэр алдагдсан эр хүмүүний амьдрал гэж юусан билээ дээ.

    Эхлээд хүүгээ дараа н өөрийгөө бодож яваарай.

    Тэр өхөөрдөм хөөрхөн энгэрийн зүүлтийг үнсье.

  82. baatar says:

    сайн аав бна даа

  83. ONE says:

    ӨӨР-ГӨӨ ЭНГР-Н ТЭМДЭГТ ГЭЖ БИЧЭЭГҮҮ Л БАЙНШ Д. ХҮМҮҮС ТЭГЭЖ ХЭЛДЭГ БАЙСАН Л ГЭЖ БИЧСЭН БАЙНАШ Д. САЙН ЗАЛУУ ГЭЖ БОДОЖ БН.

  84. TSE says:

    Чи үнэхээр мундаг залуу юм. Хүү та 2-т аз жаргал хүсье. Залуусаа энэ залуугаас суралцах юм их байна шүү.

  85. Emu says:

    Фариа чи зов хэлжээ кк яах. Гэж магтаад бгаан 🙁

  86. Emu says:

    Ккк одоо яхав дээ уйлийн урээ эдэл дээ 🙂 харин ч сайхан хуутэй болсондоо баярла! Зовхон хууггийнхээ толоо амидар! Ийм эр хун бас бдаг бжээ эрчүүд хаядгаас эмэгтэйчүүд хаяж бгааг анх удаатаа л сонсжийн… Чи ч бас муугуй ухаантай залуу бна баяр хургий 🙂 царайний сайхнаар цай сүүлэх ббиш дээккк кк амидраадд бж дээ::)

  87. faria says:

    яагаад зөв хүмүүжилтэй залуу гэж. эхнэрээ төрөх гэж байхад хаяад явдаг. гэхдээ чинии энгэрийн тэмдэг чинь чиний аз. чи эр хүний амьдралаа гээчихлээ гэж харамсах хэрэггүй. хүнтэй дараа хэд ч унтаж болно. хүү чинь хамгийн чухал. эх хүн хүүхдээ эргэж харахгүй хаяна гэж байхгүй ээ санаж үхэх гэж л яваа. чи харин дараа нь ээжийг нь хүүтэйгээ ядаж тааралдахыг зөвшөөрөөрэй. хүүдээ битгий ээжийг нь муулаарай. ийм азын энгэрийн тэмдэгтэй хүн ховор шүү. одоо би 30 хүрч байна. тэгэхээр миний найзууд гээд 20оод залуу бас л тийм настай гэсэн үг. гэхдээ тэдэн дундаа хүүтэй хүн 2хон байгаа. чи азтай байгаа биз. та хоёрт амжилт хүсье. сайхан амьдраарай. энгэрийн тэмдэг гэдэг дэмий үг шүү. Азын тэнгэр гэж байгаарай.

  88. Ganaa says:

    Ymar huurhun ym be.Sain hanitai bolooroi.Engeriin temdeg genee bas eej gej duuddag gej baigaa uhuurdmeer ym be.Chamd az jargal husii sain eej mine.

  89. zaya says:

    Жирэмсэн эхнэрээ орхиод хэдэн сар очихгүй явахад тэр хүн биеийг нь асууж залгаасай гэж чиний одоо хүлээдэг шиг бас хүлээдэг л байсан байх даа хөөрхий.Магадгүй хүүхдийн дутуу жижигхэн төрсөн нь тэр хүний сэтгэл санааны зовинол, асаргаа халамжнаас болсон байх талтай. Ингэлээ гээд чамайг баалах гэсэнгүй ээ. Мэдээж нэг өдөр чи тэр бүсгүйтэй таарах л болно.Тэр үед гомдол энэ тэр тавихаасаа илүү зүгээр сайхан найрсаг харицаа л өнгөрээрэй. тэр эмэгтэйд ч гэсэн хүүхдээ хаясан гэсэн зовинол сэтгэлд нь яваа. Том болсон хөөрхөн хүүхэдтэй гэдгээ хэлэх үед тэр хүн харамсах болноо.Чиний үр та 2 т ирээдүйн сайхан аз жаргалыг хүсье. Чамайг сайн залуу гэсэн бусдын хэлсэнтэй санаа нийлж байна

  90. baagii says:

    ёстой хатуу сэтгэлтэй хуухэн бнадаа тэр хуухэн чин.гомдлоо гомдлоо гээд ур хуухдээ хаян мартана гэж ю бхавдээ.гэхдээ миний найз сэтгэлээр унаад хэрэггүйээ сайхан хуу чин байхад тиймэрхүү лаларийн хуухнуудээр югаа хийхийн.оор сэтгэл сайхантай хуухэн олдож л таараа нас залуу байхад болноо хо.гэхдээ одоо оорийгоо болгоод явалдаа ямар ухэх гэж байгаа биш сайхан сайхан хуухнуудтэй уулзаж учираад явалдаа.

  91. ganaa says:

    heheheh chi estoi er hunii baharhal bolhoor zaluu bna chi shuu gej helii deee chamd bolon tanai huud chin az jargal husie

  92. hi says:

    сайхан юм бичсэн бнаа. чи зөв хумуужилтэй залуу юм шиг бна. чамд баяр хүргээ. ягаад гэвэл чиний хүүхдийг хаа нэгтээ хаясан ч юмуу эсвэл хойд эцгийн гарт өсбөл янаа. харин ч тэр эмэгтэй өөрийгөө ямрийг мэдээд чамд хүүхдээ үлдээсэн бололтой. гэхдээ чи урид амидралаа бодолгүй сайхан бгаарай.

  93. Buya says:

    Нулимс гарах шахлаа.Та 2 нүдэнд харагдаад.гэхдээ л ярихгүй байгаа ч гэсэн ээж нь санадаг байлгүй дээ.өөрөөс нь гарсан хүүхэд ш дээ.Чи сайн аав байна.Энгэрийн тэмдэгт минь аз хүсэе дээ

  94. khongorkhon says:

    БИ Ч ЭНГЭРИЙН ТЭМДЭГТЭН БИШ Л ДЭЭ. БАС ЭМЭГТЭЙЬ ГЭХДЭЭ ЧИНИЙ ХИЙСЭН ЗҮЙЛ ЧИНЬ СЭТГЭЛ ХӨДӨЛГӨЖ Л БАЙНА. ХҮҮХЭДТЭЙ ХОЦОРСОН ЭМЭГТЭЙ Л ГЭЖ ҮЗСЭН БОЛОХООС ЭРЭГТЭЙ ХҮН БҮР ЧАМ ШИГ ЗОРИГ ГАРГАХГҮЙ БАЙСАН БАЙХ АА. ЦААШИД ЧАМАЙГ ОЙЛГОДОГ ХАЙРЛАДАГ ХҮҮХДИЙГ ЧИНЬ БАС ХАЙРЛАДАГ ХАНЬ ИЖИЛ ОЛДНО. АЖИЛТ ХҮСЬЕ

  95. erhemseg says:

    – Setgeliin hoorloor hyntei suuj hyyhed gargahgyi bhiig hysie zaluusaa…Heden jil harval.Tanai hyn ch ovoo aashtai ed bololtoi.Hyygee osgood yvaj bhad sain hani taarnaa…Yumiig tenstyyldeg gj boddog shyy. Emegteichyyd maani ch gsn aash aygaa tatyaa…Oird dandaa neg hyn sandlaar zodson,hardsan,maajij ursan,haysan hyyhnyydiin tuhai unshaad ih emzeglej bn.

    – Tanai hyn chamaig bodvol hardaj serdeed l maltaj maajdag bsn biz dee.Tsarailag hyntei bh durtai deer n zygeer bj chadahgyi hardaj yhchih geed bdg …dufff.Erchyyd ch gsn hyn uchraas joohon edniigee bodmoor.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.