Би дөнгөж сая. Бүр саяхан шүү дээ. Хэдэн секундын өмнө түлхүүрээ гартаа тас атгаад энэ замаар явж байхдаа түүнийгээ гээчихлээ. Олон жилийн өмнөөс тэр тасалгаа руу эцсийн удаа орж гарчихаад мэдсэн ч мэдээгүй юм шиг өөрөөсөө нуугаад хаячих юмсан гэж боддог байсан тэр түлхүүр. Хааяа үхэн үхэтлээ өөртөө хадгалж байгаад авсандаа хүртэл чирээд орно доо гэж боддог байсан тэр түлхүүр. Яг одоо би биелэгдсэн хүслийнхээ хоёр хязгаар дээр чимээгүйхэн зогсож байна. Би яах ёстой вэ? баярлах уу, гуниглах уу.
Олон жил зовж зовж авч явсанаа бодвол гуниглах ёстой ч юм шиг. Намайг зовоож байсныг нь бодохоор баярлах нь дээр юм шиг. Яг энэ мөчид дэлхий намайг тойроод байгаа нь ч мэдэгдэхгүй, эсвэл дэлхийг би өөрөө тойроод байгаа ч юм шиг ялгахаа болилоо. Би цөхөрч байна. Цөхөрч байгааг бодоход надад гунигтай байгаа юм байна.
Би одоо дахиад хэзээч тэр түлхүүрээр зүрхээ онгойлгоод орж чадахгүй, онгойлгох нь бүү хэл цоожных нь завсарын бяцхан нүхээр харж ч чадахгүй болсон гэхээр аймшигтай байна. Ядаж надад засварын газраар хувилуулаад үлдсэн ганц хувь ч байхгүй. Надад зүрхтэй минь адилхан цорын ганц байсан юм. Яагаад гэвэл миний зүрхний цоожинд ганцхан тэр түлхүүр л таардаг. Гэхдээ тэр түлхүүрний түүх надад жаргал авчирч байсан удаагүй ч би өөрөөсөө илүү хайрладаг байсан юм. Би тэр түлхүүрийг гартаа чангаас чанга атгаад зүрхнийхээ тасалгааг онгойлгож ороод хааяа бүр өдөржин шөнөжин өнждөг байлаа.
Харин заримдаа онгойлгоод орно гэхээс хальширдаг ч үе цөөнгүй тохиодог байж дээ. Яг тэр тасалгааны тэг голд нь түүний хөрөг зураг өлгөөстэй, үүдээр орох болгонд хүйтэн хөндий харц нь хаашаа ч гарах гарц олголгүйгээр намайг онилж байгаад өнгөрсөнд одсон бүх дурсамжаараа галалдаг байсан. Эхэндээ би цурхиртлаа уйлдаг байлаа, харин одоо би тэгж чадахаа больсон. Түүнээс болж урсгасан нулимс бүр сүүлдээ хацар дээр минь дусалж амжаагүй ууршиж дуусдаг гашуун нулимс. Харин тасалгааг тойроод түүний хамгийн анхны удаа, бас дараа нь, түүний дараа, хамгийн сүүлд өгч байсан захидалууд өлгөөстэй бий. Харин бид хоёрын хамт байсан мөч болгоныг гэрчлэх гэсэн шиг фото зургууд хөл доогуур хөглөрнө. Би тэр зургуудыг хөлөөрөө өшигчих дуртай. Бас хэдэн цагаар ч хамаагүй хараад суух бүр ч дуртай. Тэр өрөө хэзээ ч дулаахан байгаагүй, бас тэр над руу хараад хэзээ ч чин сэтгэлээсээ инээмсэглэж байгаагүй. Хамгийн харамсалтай нь тэр хэнийг ч хайрлаж байгаагүйд л байгаа юм.
Цаг хугацаа өнгөрөх тусам би түүнийг мартах биш харин түүнд зориулсан зүйлүүдийг нэг нэгээр бүтээдэг байсан нь миний сул тал. Одоо одоо би харамсаж байна. Тэр бас надаас явахдаа ямар ч боломж өгөхгүйгээр яваад өглөө. Дахиад тэр тасалгаанд хэнийг ч оруулах боломж өгөлгүйгээр цоожлоод яваад өгсөн. Уг нь би тэр өрөөнд хамгийн сүүлчийн удаа ороод ханатлаа агаараар нь амьсгалж байгаад эргээд хэзээ ч харамсахгүйгээр татаж байсан тамхиныхаа ишийг унтраалгүйгээр газарт хаяад түүнийг, түүнтэй холбоотой бүх дурсамжуудыг тэр тасалгаатай нь хамт шатаагаад зүрхээ чөлөөлөхийг хүсэж байсан юм. Тэгээд түймрээс нь үлдсэн үнсийг нулимж хаячихаад дахиад үхэн үхэтлээ зүрхэндээ тасалгаа байгуулахгүйгээр зүгээр л хэн нэгнийг хайрлаж, зүгээр хэн нэгэнтэй хамт байя гэж шийдсэн байсан юм.
Даанч би тэгж чадсангүй түлхүүрийг нь хаа ч юм бэ? гээчихлээ. Одоо би тэр тасалгаа руу өөрөө ч орж чадахгүй, бас хэн нэгнийг ч оруулж чадахгүй, хажууд нь бас өөр нэгэнд зориулсан шинэ тасалгаа ч байгуулж болохгүй болчихлоо. Эсвэл түүнд зориулж барьсан тэр өрөөтэй хамт өөрийгөө шатаах, үгүй бол намайг зүрхэн доторх тасалгаатай минь хайрлаж чадах хэн нэгэн гарч ирэхийг хүлээх л үлдлээ. Тиймээ би зүрхнийхээ түлхүүрийг дөнгөж сая гээчихсэн хүн. Олсон хүн байвал холбоо бариарай. Зүрхийг минь чөлөөлж өгсөний хариуд зүгээр л би дэргэд чинь байя. Шагналыг нь энэ гэж бодоорой. Түүнээс нааш зүрх минь цоожтой. Дурлалыг нь тоогоогүй өнгөрөөсөн хүн бүхэнд зориуллаа.
секс.мн дээр ирсэн захидал
24 Comments
Hi eniig bichsen hund bayarlaa. Unheer goy bichsen baina.Neg bodoj yvsan helj bchadahgui baigaa ter zuiliig bichsen ch yum shig,
үнэхээр таалагдаж байна, их гоё болжээ
Уунийг бичсэн хунийг танидаг ч юм шиг санагдчихлаа 🙂
тулхуур ээ гэж тэр нь монгол цоожны түлхүүр байна лээ
hehehe yasan durlsan hun chin toosongui yu hehehe
Хаанахын али дуургийн ямар байшингийн хэдэн давхрын хэдэн тоот ямар гээч айл тулхуурээ алдцым бэ. Узсэн харсан хун бвал олоод өгчөөч энэ нэг юманд.
хэдэн сар жилийн дараа өөр гоё алтан түлхүүртэй болоорой тэр түлхүүрээ л нандигнаж яваарай одоо ахиж түлхүүрийг ххаявал хэзээ ч олдохгүй шүү
Хөөе тэр түлхүүрийг нь үзсэн харсан хүн байвал олоод өгчихөөч.Би л лав түлхүүрээ гээгээд з цаг гэртээ орж чадахгүй хэцүүдэж байсан шүү цоож тааруулдаг хүнд хандсан чинь дор нь онгойлгоод л өгчихдөг юм байна лээ.хэний л бол хэний цоожийг онгойлгочихдог идтэй шидтэй элдэвтэй хүн байдаг юм байна лээ шүү бурхан минь.
энийг их гоы бичсэн бна таалагдлаа бусад залуусийн адилаар бас эрхэмсэг их гоы бизжээ. бугдэд н амжилт хусий.
shal hudlaa teneg um bichij baihiin. Hen negen hun heniig ch hairldaggui baina gej hezee ch baihgui bogood hun gedeg amitan hosooroo amidrah zayatai bolohoor tiim holduu hun horvoo deer neg ch baihgui.
Hunii setgeliig horgoh um busguichuud mini hiigeed baival ter hunes yaj hair avah um mos shig huiten harts l avna. Bi bol emegtei huniig hairladag baisan enhriildeg baisan erhluuldeg baisan orond ni hayad yavsan erguuleed gomdson araar tavisan l umiig amidaralaas medersen minii zurkh yag ene hunii zurh ni dotorhi shig odoo heniig ch hairldaggui huiten holduu hartstai huiten holduu hun bolgoson amidraliin togloom hatuu hatuu togloomiig davj garsan hun buur ch huiten boldiim. Bi sohorch guij sohorch amidarahgui ter araar tavisan hayad yavsan huuhenuudiig gehdeee bi ulam mos shig ulam aimaar bolj baigaagaa medne hen buruutain zuv zugeer baihad angalzaj yavsan huuhenuud ta nar buruutai uzen yadaj baina bugdiig chini. Eejeesee busad yamarch emegteig bi hairlahgui ee!!!!!!!! Bugd zugaa hooson hudlaa tarchilsan ulsuud hajuudaa baigaa hairaar byalhaj hairlaj baihiig harahgui baijiij haa hol baigaa ulsuudiin hiimel hairand mansuurch urgelj erchuudee golj hardaj suudag hogiin amidral balalsan huuhenuud bugd uhej duusaasai
гоё юм байна эрхэмсэг яасан гоё.
Hun bodloo l bichsen baina. Gerlesen hun ch gsn tuunteigee bolzoj bolno shtee, eregtei ch hun yum biluu pcnii araas bol yag yamar huniig n taahad hetsuu hetsuu
Би дээр явж бгад унэн сак тулхуур харсан.Одоохондоо надад тэрийг авах боломж бхгуй л дээ. Гэхдээ авнаа гээд бодчихсон бгаа кк
ЭНЭ ERHEMSEG VNEHEER INEEDTEI OHIN SHVV BICHIJ BAIGAAGAAC NI HARAHAD ODOO L GERLEH GEED BGAA BOLOLTOI
ROFL
– Minii zyrhnii tylhyyr genet hychtei bodogdloo… Gehdee ter tylhyyr chihiihees tos ondoo hezee ch hayahiig hysdeggyi tiim tylhyyr! engiin hernee uran hiitstei…Tanii tylhyyr gunduu bval ongolood neg yzeerei.Tanii tylhyyr gomdood bval argadaad neg yzeerei! Tanii tylhyyr ergelzeetei sanagdval itgeed neg yzeerei! Minii zyrhend tasalgaa bish divaajin bdg. Tiim bolohoor l bi az jargaltai bdg…
– Nandignaj yavdag tylhyyrtei hyn byr tyyniigee garaasaa changa atgaad yyrd hamt bgaarai! bygded n az jargal hysiii! ynench bj,itgeltsehees l l az jargal eheldeg yum bnlee shyy! Today bolzoondoo uhaaraltai ochihnee…Yaagaad gevel tylhyyriig aldaj bas boldgiin jisheeg unshlaa. Ajliin stress ih bgaa ch gsn cekc.mn-eeree orood neg garahaar amid orchin hyleej bdg bolohoor sergeed gardag shyy nzuudaa! TNX
yg ymar tulhuur bna bicheech hu
Çàññ óÿð÷èõñàí þì. Ýíý õ¿ì¿¿ñ.
ñîíèíîîñ áè íýã ò¿ëõ¿¿ð îëñîí ø¿¿
Гоё бичсэн байна…
Чиний гээсэн тїлхїїрийг чинь хэн нэгэн хїн олчоод атгасаар, нандигнаж яваа даа?! Тэр хїн чиний дэргэд их ойрхон байж ч мэднэ шїї, минийх л лав тийм байсан.
Chi ooroo l olox xeregtei,eswel nad shig bugdig n shataagad shine tasalgaa baiguularai
ТААЛАГДЛАА САЙХАН БИЧЖЭЭ
Надаа ч бас зориулжээ. Тэр хаалгийг тсоожлуулсан хун олон л байгаам байна.
baatar_w@yahoo.com
taalagdlaa yg nadad zoriu;san ch ym shig …..