Хийсэн энэ үйлдэлдээ би харамсаад ч барахгүй амьдын тамд унаж байна…

За ингээд өөрийн амьдралын маш нууц чухал асуудалаа та бүхэнтэй хуваалцах болсондоо туйлын баяртай байна. Би анх удаагаа өөрөөсөө 4 насаар ах залуутай танилцаад 3-н жил үерхэх хугацаанд хүүхэдтэй болсон. Тухайн үед нөгөө залуутайгаа суух эсэх нь тодорхойгүй тэгээд ч сургуулиа төгсөх гээд олон асуудал байсан учраас бид ярилцаж байгаад хүүхдээ 5-н сартайд нь авахуулчихваа. Түүнээс хойш нэг их удалгүй нөгөө 4 насаар ах залуугаас салж өөр хүнтэй 10 жил амьдарсан. Өнгөрсөн 11 жилийн турш нэг ч удаа жирэмсэлдэггүй ээ. Би өндгөвчний трубаа нээлгэх хагалгаанд 3-н ч удаа орж өндгөвчний үйл ажиллагаа дэмжих эмчилгээ хийлгэж УБ-ийн бүхий л эмэгтэйчүүдийн эмнэлгийн сайн гэсэн эмч нарт үзүүлж хяналтанд орж байсан боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Нөхөрт маань ч асуудал байхгүй. Миний сав, өндгөвч, гээд миний эрхтэн бүгд хэвийн ганцхан л үрийн хоолой нь хаагдчихдаг энэ анхныхаа хүүхдийг авахуулаад хангалтгүй эмчилгээ хийлгэснээс болж ийм байдалд орсон гэж эмч нар тайлбарласан бас нэмж хэлэхэд би замбараагүй явдалтай эмэгтэй ч биш нэг ч удаа БЗХӨ өвчин хүрч байгаагүй шүү дээ.

Надад үр шилжүүлэн суулгах эцсийн арга л үлдээд байна. Кореа-гийн эмч нар энэ талаар маш сайн мэрэгшсэн гэж хүний амнаас дуулсан боловч дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, хэл мэдэхгүй, холбоо тогтоох боломжгүйн улмаас арга мухардаад байна. Та бүхэн надад туслаад үр шилжүүлэн суулгах тухай мэддэг бүхнээ надтай хуваалцаач гэж чин сэтгэлээсээ хүсэж буйг минь хүлээн авна уу. Хийсэн энэ үйлдэлдээ би харамсаад ч барахгүй амьдын тамд унаж байна. Гараасаа хөтлөх хүүхэдтэй эх хүн байна гэдэг хорвоо дээр эмэгтэй хүн болж төрсний утга учир гэж би боддог. Гэр бүл зохиож байгаа шинэхэн хосууддаа, охид, эмэгтэйчүүд минь гэр бүл төлөвлөлтөндөө маш анхаарал болгоомжтой хандаж, анхны хүүхдээ авахуулна гэдэг эргээд эмэгтэй хүн, гэр бүлд ямар муу үр дагавартай гэдгийг ойлгож бусдын алдаан дээрээс суралцаж амьдралдаа алдахгүй байхыг хичээгээрэй гэж хүсье.

cekc.mn дээр ирсэн захидал

32 Comments

  1. zochid says:

    Cheil Hospital & Women’s Health Care Center (제얄 병원)
    1-23 Mukchung-dong, Jung-gu, Seoul
    International Health Service: 02-2000-7437 / ho.cho@cgh.or.kr – Appointments recommended
    Hours: Weekdays 8:30 AM to 5:00 PM (Closed for lunch 12:30-1:30 PM) / Saturdays 8:30 AM to 12:00 PM
    Location: 5-minute walk from Chungmuro Station, Lines 3 and 4 – Stops 331 and 423. (You can say to the taxi driver, “Jeil bywongwon ga-joosae-yo” (“Let’s go to Jeil Hospital”). Directions and Map.
    International Clinic website is in English, Chinese, Japanese, Mongolian, Russian and Korean.

  2. muugii says:

    бүх зүйл сайхан болно өөдрөг байгаарай би 34 настай 2 хөөрхөн охинтой ,Хүүхэд бол бидэнд аз жаргалыг бэлэглэгч хамгийн үнэт хөрөнгө шүү ,Таныг удахгүй энэ бэлгийг хүлээн авна гэдэгт би итгэлтэй бна гол нь болно бүтнэ гэсэн сэтгэлээр дүүрэн байгаарай тагд аз жаргал хүсье

  3. boloroo mongold ur shiljuulen suulgaj bgaa says:

    сайн уу би наад зовлонг чинь үзсэн хүн бна аа би сугарэрдэнэ эмэнэлгт үр шилжүүлэн суулгуулсан.ийм зовлонтой олон эмэгтэйд тусалсан буянтай сайн эмч байгаа нэр нь Ариумаа гэдэг.нийт 63 эмэгтэйг жирэмслүүлсэн чи ч гэсэн очоод үзэхгүй юудаа амжилт хүсье.утас нь 99177849

  4. humm says:

    Танид алдах юм бхгүй ээ хэрэглэж үзэх хэрэгтэй, үр дүн гарах ч юм билүү, за амжилт хүсэе

  5. humm says:

    Үрийн суваг ни хаагдсан, бусдаар зүгээр эрүүл бол хүүхэдтэй болж болох бха. Хэрбалайф.д манай танидаг эгч явдаг юм ярианас ни энэ талаар сонсож бсин. Хэрбалайф-ин эмийг уугад үрийн суваг нээгддэг биед ямар ч хор нөлөөгүй цэвэр байглийн гаралтай эм бдг гэж бсн, юу ч гэсэн тэр талаар судлаад үзээрэй, сайн мэддэг хүнээс ни мэдээлэл аваарай.

  6. baigal says:

    сайн байна уу хүмүүсээ. монголд ийм эмнэлэг хаана байдгийн бол боломжтой бол хаягийг нь хэлээд өгөөч хүмүүсээ.

  7. áîëä says:

    õàðàìñàëòàé þì áîëæ á¿ñã¿é ìèíü. ¿ðèéí çàÿà ãîìäæýý. áè îõèíîî ãýäñýíä áàéõàä íü óðóóë òàãíàéã¿é áîëîõûã íü ìýäýæ ýõíýð ìààíü øîêîíä îðæ àâàõóóëíà ãýýä çºí人 óéëæ áàéñàí ñàíàãäàæ áàéíà. ãýõäýý áè îõèíîî òýâýðýõèéã õ¿ññýí òóë ýõíýðýý ÿòãàæ êºâøººð¿¿ëñýí. àíõ õàðàõàä ýâã¿é áàéñàí÷ ìèíèé ë îõèí þì÷èíü áè õàéðëàæ ýì÷ë¿¿ëæ îäîî ¸ñòîé ãî¸ áîëñîí. õ¿¿õýä ãýäñýí äîòðîî á¿ãäèéã ìýääýã þì áàéíà ëýý. ýõî-ð õàðàõàä ãàðàà í¿¿ðýí äýýðýý òàâèàä öàðàéãàà õàðóóëàõã¿é áàéñàí. ýíý íü íàìàéã àâàõóóëáàë ÿàíà ãýæ áàéãàà áàéõ òèéì ¿. òèéìýýñ àìüðàõ ýðõ àâààä ààâ ýýæýý ñîíãîîä õ¿í áîëîõ ãýýä ÿäàæ áóé òýð áÿöõàí àìüòíûø õàéðëàõ ¸ñòîé ø¿¿ á¿ñã¿é÷¿¿ä ìèíü. áè îõèíîî æèðèéí îõèäîîñ ÿëãàðàõààðã¿é õººðõºí áîëãîõ ãýýä ë òýìöýýä ë ÿâæ áàéíà. îäîî õýí÷ õàðñàí åð ìýäýãäýõã¿é. ìàíàé ìîíãîë ýì÷ íàð ìýñ çàñàë õèéæ ºãñºí. òýä íàðòàà ìàø èõ áàÿëàæ áàéãàà. ààí òèéì ñ¿¿ëä ñóóñàí íºõºð òà 2-ûí ãåí òààðàõã¿é áàéæ ìàãàä ø¿¿. òèéì òîõèîëäîë áàéäàã þì. òýãýõã¿é áîë æèðýìñëýòýýð ë þì. ãîë íü ñàâíû ãýìòýë áàéõã¿é áîë õ¿¿õýä îëîõ áîëîìæòîé.

  8. bayraa says:

    сайн уу. Би эмэгтэй хун ондговчгуй савгуй биш л бол хуухэд тээж торуулж болно гэж нэг сонин дээрээс уншиж байсийм байна. Та заавал гадагш Солонгос руу явж ур суулгуулах талаар сонирхоод байгаа юмуу? Суулийн жилуудэд монголд ч бас энэ талийн уйлчилгээ узуулдэг сайн эмнэлгүүд гарч ирээд байгаа юм шиг байна лээ. Таний биэ эрүүл бол та хуухэдтэй болж чадна аа. Битгий санаа сэтгэлээр унаж бууж огоорэй. Хиймэлээр хуухэд суулгуулаад тэгээд гаргачихсан хумуус суулийн уед зондоо элбэг болоод бгаа шдэ. Амжилт хусэе.

  9. zulaa says:

    Сайн уу Туулаа над руу эмайл явуулж болноо би мэддэг бухнээ хуваалцахад бэлэн байна.

  10. нараа says:

    Sain u, amidral saikhaan. Setgeleer buu unaarai! Chi urid ni

  11. Tuul says:

    Sain bna u? bi chini meil ruu zahia bichij boloh u? nadad bas iim zoblon bna,odoogoor bi amerik bdag

  12. zulaa says:

    Сайн уу? УРАНДАА миний э-хаяг tsetscm@yahoo.coм надтай мэдээллээ хуваалцахаар шийдсэнд баярлалаа.

  13. ari says:

    энэ нинжин гэтсэн үнэн хэлсэн юм шигээ, би бэйжинд сурдаг оюутан, өрөөний охин маан казак. асуусан чинэ тийм юм гэнээ, за амжилт энэ бэйжинд их үнэтэйшдээ

  14. Ninjin says:

    hi egchee uneheer haramsaltai yum bolson bnaa.bi tand tuslahaar shiidlee.bi kazak ohin.23nastai.bi ooroo huuhded ih hairtai.ireeduid sain huntei suuj hoorhon huuhed gargana gj boddog.za tegeed Kazakstan ulsad ur shiljuulen suulgah ajliig mash sain amjilttai guitsetgej bgaa Saltanat gedeg busgui bgaa.huviin emnelegtei.Alma-Ata gedeg hotod emneleg n bdag gehdee neriig n sain sanahgui bna.”E”usgeer eheldeg bhaa daan ch odoo sanahgui bn.ter hun ooroo gerleed 7jiliin daraa iim argaar 2huutei bolson.ooroo huuhed gargaagui yvsaar ene ajliig mash sain sudalj amjiltand hurch bur mash olon gadaad ornoos humuus irj buh humuus huuhedtei bolood butsaj bgaa.zardal ch gesen baga garna ulaanbaatraas Alma-Ata ruu shuud nislegtei.TA zaaval tiishe ochooroi uneheer naidvartai.ulaanbaatart mash olon kazak humuus amdardag.ta henees asuusan ch ter hunii talaar helj ogno.za amjilt hoorhon huuhedtei bolooroi.tand az jargal husye

  15. Sod says:

    Mongold sulgaj bga. Bi ix ybsan. Xer amjilttaig ni medexgvi bna.mongold sulgaj ogie gesen emneleg bga. Gxde bi sain shidegvi l bna. Bvtex esex ni batalgagvi ym bna le.

  16. Ganuga says:

    Монголд үр шилжүүлэн суулгадаг болсон гэсэн

  17. urandaa says:

    сайнуу.чи мэйлээ улдээ би чамтай холбогдий

  18. ХАЙР says:

    солонгост эмнэлэг нь маш үнэтэй. бөөн бизнэс ш дээ. монгол хүнээр зуучлуулдаг эмнэлэг зөндөө байдаг шиг байгаан. би лав таашаадаггүй. хүн очдоггүй жаахан тийм газар л хүнээ татах гэж тийм арга хэрэглэдэг юм шиг байгаан. сайн эмнэлгийг нь олвол үнэхээр сайн. тааруухан эмнэлэгийг олвол цаг мөнгөний гарз даа. за тэгээд амжилт. удахгүй үртэй болоорой

  19. zulaa says:

    Та бухэн надтай энэ бух мэдээлэлийг хуваалцаж байгаад чин сэтгэлээсээ талархаж буйг минь хулээн авна уу. Дээр сэтгэгдэл бичсэн УРАНДАА танаас боломжтой бол дэлгэрэнгүй мэдээлэлээ хуваалцаж туслаач гэж гуйж байна?

  20. dovdon says:

    монголд саяхан нэг эмнэлэг үр шилжүүлэн суулгадаг боллоо гэж сонссон доо. Энэ нээх тийм хэцүү эд биш амархан л юм шиг байна лээ. Заавал мэргэшсэн Солонгос гэлгүй Бээжинд очоод л арай хямд зардалаар суулгуулчихаж болно шдээ, одоо энэ бол их амархаан юм байна лээ, манай нэг танил эгч бас олон жил хүүхэдтэй болохгүй явж явж Бээжинд очоод жирэмсэн болсон шдээ.

  21. sapphire says:

    харамсаж байна.
    сайн хичээгээд болох биздээ

  22. uzmee says:

    тэр авхуулсан хүүхэд чини их гомдож дээ. хүн болъё гэж их бодсон байх даа. тэгээд их хатуу шийтгэж байгаа юм болов уу даа.

  23. ochks says:

    сайн уу битгий сэтгэлээр унаарай бүх юум сайхан болно миний зүс таних залуу авгайтайгаа солонгос явж үр суулгуулаад 2 ихэр хүүхэдтэй болсон шүү чамайг 2 ихэр хүүхэдтэй болоорой гэж эрөөэ [хүсэж бна] мөн та 2 т азжаргал үрийн заяа хүсьэ

  24. naran says:

    deer humuus eronhiid ni bichchihsen baina nemj une mongonii tlaar helehed solongost manai neg egch ochij ehnii udaa suulguulahad nohorteigoo ochson 1 udaa suulgahad 3 say orchim won. nileen shinjilgeenud ogson,tegeed suulguulchihaad daraagiin biynii yum irtlee hevtriin deglem baridag yum bailee. manai tanil egchiih ehnih ni buteegui tegsen emch nar ni er ni 6 udaa suulgahad 1d ni ur togtoj jiremsleh magadlaltai gesen . ingeed bodhoor sanhuugiin talaa nileen tootsoolj yavahgui bol bolohguishuu . humuus 3 say gejiin geedl bodchihdog yum shig baigaan teged ochson hoinoo udaan hugatsaand amidrah bair heregtei naashaa tsaashaa emneleg yavna za teged ur suulgachihval hamaagyui hodlood gaduur yavad baij chadahgui hajuudaa huntei baihgui bol bolohgui. tegeheer tsag hugatsaa sanhugee sain tootsoolj yavaraidaa

  25. sony says:

    нэг асуулт байна. яг чамаас болоод байгаа гэдгийгээ баталгаатай тогтоож чадсан юм уу. 11 жил амьдрах хугацаандаа үр тогтох магадлалтай өдрүүдээрээ тааруулан наад хамтрагчаасаа өөр хүнтэй унтаж үзсэн юм уу. хамгийн түрүүнд яг үнэн оношийг тогтоох нь тэргүүн зэргийн асуудал юм. тэгсэн цагт болохоосоо болохгүйг нь хүртэл яваад үзэхэд болно л доо. гэвч манайхан буруу оношоор буруу эмчилгээ хийлгээд, төөрөөд, будилаад, эмч нарын хувийн бизнесийн золиос болоод дуусдаг эмгэнэлтэй боловч хатуу үнэн байдгийг мэдэх үү. энэ талаар эхнээс нь сайн бодоод эргэцүүлээд, учир холбогдлынх нь холбоосуудыг ойлгож тайлах гээд үзээрэй. үр хүүхэдтэй болох гээд чадахгүй амьдын там болоод ядаж байхад тэр үнэнч мүнэнчийн тухай асуудал бол гай л байна шүү.

  26. Unshigch says:

    их хэцүү ум болжээ. манай залуучуудад сургамжтай нийтлэл байна. Амэрикт байдаг л даа. Даанч унэтэй $25,000.00-$30,000.00 байдаг умаа. Солонгос дээр гэж сонссон ум байна аа. Манай нэг найз бас ур суулгах аргаар хуухэдтэй болсон. Одоо 2 настай хоорхон банди байдаг умаа. чамд амжилт хусэ.

  27. naran says:

    -Манайд солонгосын энэ талын эмнэлэгт зуучилдаг нэг газар байдаг юм байна лээ. Эмнэлэгтэй холбоо тогтоох, визний асуудал, очоод байх байр зэргийг хөөцөлдөж өгдөг гэж ойлгосон. Лавлахаас асуувал олдох байхаа.
    -Эсвэл өөрсдөө эмнэлэгтэйгээ холбоо тогтоогоод, виз бусад асуудлаа хөөцөлдөж бас болох байх. Манайхан ихэвчлэн CHA, MARIA гэсэн 2 эмнэлэгт үр шилжүүлэн суулгуулдаг. http://www.mariababy.com/eng/aboutclinic/about1.htm
    -Үр шилжүүлэн суулгалтын талаар мэдээлэл авах бол интэрнэтээр IVF хайхад хангалттай мэдээлэл олдоноо. Мариа эмнэлгийн сайт дээр ч хангалттай мэдээлэл байсан.

  28. Aagii says:

    Чи эндээс асууж бхаар корэа-ийн 01031696932 утасруу залгаад асуу. Энэ утасан дээр мгл эмч бдг юма. Хумуусийг корэа эмч нартао холбож огдог гэсэн. Би бас зуучлуулж эмч нартай уулзаж бсан. Магадгуй тэр эмч холбож огч чадах бха. Визний асуудлийг чини ч бас шийдчих бх. Амжилт хусий.

  29. urandaa says:

    хи уурт чини тохиолдоод бга зуйл надаад ч бас тохиолдоод бна гэхдээ нухур бид 2 одоо корэад бга бас ур шилжийлэн суулгах гэж бга 2 ынзийн арга бдаг гэсэн нэг ни шууд шахах арга тэр ни нухуруус ни урий ни саванд абч бгаад эмэгтэйгийх ни урийн сувганд байрлуулах энэ аргани арай хямд 1500 д багтана харин нугуу арга ни хуруу шилэнд байрлуулж байгаад ундгувчинд суулгадаг арга энэ ни хамгийн найдвартай гэсэн гэхдээ эдний эмнэлэг эхний аргийг заавал эхлэж хийгээд болохгуй бол хуруу шилний аргаа хэрэглэдэг юм бна лээ энд ирвэл бно байхаа 10 жил гэдэг их урт хугатсаа бна хурдан л нааша ирэхгүй бол манай монголд одоохондоо хийхгуй бга хийсэн ч туршилт байх чи наасаха ирсэн ни дээр байхаа за амжилт.

  30. amjilt says:

    сайн уу? чи эх нялхасийн эмнэлгийн дотоод шуурлийн эмчтэй уулз. тэд нар солонгос эмнэлэг олж холбоо тогтоож огдог юмаа.эмчийн нэрийг ни санахгуй бна.
    за тэгээд амжилт. бух юм сайхан болноо

  31. Slash says:

    ììì ìóó ë þì áîëæ äýý.

  32. angiraa says:

    yanaa bas tgdgiimuu???huuhd awhuulsnaas bolj iim ym boldgimuu bur aichlaa bi bas 2 jiliin omn zulbuulah em uuj bsn gehdee 21 hongtoidni trnees hoish dandaa em uuj bgad odoo gaduur tawih ali eswel hong toolchohdgii tgd daraa huuhd gargahr shidesn chn iim bwal yanaaaa aij bn neg hytad emchd uzuulsn chn sudas bariad namag bas tgj hlsii shde
    oop emchd uzuuleguildee odoo tgd yanaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.