МИЧИДМАА
90-ээд оны эхээр “Монголын сайхан бүсгүй” болж байсан Мичидмаа бүсгүйн гоо үзэсгэлэн одоо ч янзаараа. Хоёр жилийн өмнө загварын тайзнаа дахин гарч шуугиан дэгдээж байсныг нь тод санаж байна. Аварга Сумъяабазарын тогооны хүн болсноосоо хойш нам гүмхэн амьдарч, олон ч эрийн зүрхийг шархтай үлдээсэн дээ. Хэд хэдэн хүүхдийн ээж болж, одоо гэрийнхэндээ анхаарал тавихаас эхлээд ар гэрийн ажилд дарагдаж л амьдардаг янзтай байдаг. Монголын сайхан бүсгүйг “зарцлаад” сууж байдаг аварга ч зайтай эр ээ.
ГАНТОГОО
“Miss international” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Тусч мисс” өргөмжлөл хүртэж байсан мисс Гантогоо боловсрол, мэдлэгээрээ миссүүд дундаа толгой цохино. Хөөрхөн царай, хоосон толгойтой гээд л элдвээр хэлүүлэх сайхан хүүхнүүдийг эвгүй гуншингаас нь Гантогоо л салгасан гэх хүн олон бий. Дунд сургуулиа Солонгост төгсч, Японы Нисэхийн академийг төгссөн энэ бүсгүй өдгөө арлын оронд аж төрж байна. Эгэл жирийн хөдөөний залуутай дэр нэгтгэсэн тухай мэдээлэл нэг хэсэг чөлөөт хэвлэлийн хуудаснаа үзэгдсэн ч одоо тэр тухай мэдээлэл нам жим байх шив. Загвар өмсөгчийнхөө хувьд ч Гантогоо нутаг нэгтнүүдээ дагуулахааргүй бөгөөд Солонгосын алдарт Андрей Кимийн загварын агентлагийг төгссөн цөөхөн монгол бүсгүйчүүдийн нэг. Сүүлд Дэлхийн топ модель шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр эзэлж сенсацийн эзэн болоод амжсан. 90*55*90 хэмээх биеийн харьцаагаараа олныг алмайруулдгийг нь дурьдалгүй өнгөрч болохгүй биз ээ.
ХОНГОРЗУЛ
Эх орноо төлөөлөн анх удаа “Miss World” тэмцээнд оролцсон энэ бүсгүй олонд танигдсан цагаасаа л хэл аманд өртөх болсон. Түүнээсээ залхсан уу, яасан өдгөө хилийн дээс алхжээ. Тэрээр Бээжинд анагаахын чиглэлээр суралцаж буй агаад сүүлд НТВ телевизийн “Үнэн үү” ток шоунд оролцож баахан шалгаалгаж суугаа харагдсан. Одоо хэр нь найз залуугүй гэх сайхан бүсгүй маань сургуулиа төгсөөд эх орондоо ажиллах хүсэлтэй байгаа гэнэ лээ.
УЯНГАЛЯНХУА
“Макс” группын ерөнхийлөгч Ганбаатарын тогооны хүн болж хавийн эрчүүдийг доголон нулимстай үлдээсэн тэрбээр “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд хоёр удаа хүчээ үзэж байж алтан эрдэнэ титмийн эзэн болсон. Эхний удаад сувд эрдэнийн титэмтэй хоцорч байжээ. Мөн хоёр ч уран сайхны кинонд дүр бүтээгээд амжсан Уянгаа уг нь телевизийн нэвтрүүлэгч болохыг хүсдэг байсан ч Ганбаад найрагдаад “будаа”. Одоо тэр гэрийнхнээ халамжилж, гоёж гоодохоос өөр хийсэн ажилгүй суудаг болсон.
ГАНТУЯА
“Улаанбаатарын мисс”, “Монголын сайхан бүсгүй” тэмцээний алтан эрдэнийн өргөмжлөлт тэрээр сүүлийн үед нам гүмхэн байдаг болж. Нэлээд юм болж, хамаг хөлсөө урсгаж байж сайхан бүсгүйн хүслэнт титмээ зүүж байсан санагдана. Дуучин Болдын “Хэрвээ” дууны клипэнд тоглодог ч Мянгаагийн экс эхнэр Ариунцэцэгийн зүс, сүрэнд дарагдаад түүнийг олж харсан хүн ховортой гэдэг. Нөхөрт гарсан мэдээлэл л лав дуулдаагүй.
АНУН
“Miss World” тэмцээнд эх орноо төлөөлөн мөн л шуугиантай оролцсон бүсгүйчүүдийн нэг. Мисс Мичидмаагийн хамаатны хүүхэд гэх юм билээ. “AIPS” нэртэй Европт алдартай спортын сэтгүүлд сурталчилгааны зураг нь нийтлэгдэж бас л цагтаа шуугиан тарьж явсан. Дэлхийн миссээс ганзага хоосон ирсэн ч эрчүүдийн мөрөөдлийн бүсгүйн нэг яах аргагүй мөн. Одоо хаана ч гэлээ, гадаадад л сурдаг юм гэсэн. Ер нь Монголд үзэгдсэн удаа тун цөөхөн дөө.
ОЮУНГЭРЭЛ
“Олон улсын аялал жуулчлалын мисс” шалгаруулах тэмцээний “Азийн хатан хаан” өргөмжлөлт, “Miss World” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон түүний амьдрал тэр чигээрээ л олны анхаарлын төвд байдаг. Хамгийн сүүлд гэхэд л экс Ерөнхий сайдтай нэр холбогдоод амжсан дуулиантай бүсгүй. Моделийнхоо хувьд “топ”-ын зиндаанд явдаг ч өнгөрсөн жилийн “Гоёл” наадам түүнд нүүр өгөөгүй. Түүнд нь гомдсон бололтой Андрей Кимийн агентлагт суралцаж дэлхийд нэрээ гаргана гээд л Солонгосыг зорьсон. Боловсрол өндөр, англи хэл гаргуун эзэмшсэн тэрбээр Монголд анх удаа загварын цомог гаргаж “топ” эгч нарыгаа уйлуулах дөхсөн удаатай. Тэгэхээр Монголын сайхан бүсгүйчүүдийн томоохон төлөөлөл нь маргахын аргагүй Оюунгэрэл гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу.
СЭЛЭНГЭ
Бас л “Miss World” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсоноор олонд танигдсан. Сайхан бүсгүй гэхээсээ илүүтэй моделийнхоо хувьд рейтинг өндөртэй. Монголоос анх удаа дэлхийн алдарт “Fashion TV”-тэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж буй чадалтай, авьяаслаг бүсгүй. Хааяа “Fashion TV” үзээд сууж байхад гэрэл зургууд энэ тэр нь гардаг юм билээ. Харин хувийн амьдралынх нь талаар тэр бүр мэдээлэл байдаггүйг бодвол нам гүм амьдралыг эрхэмлэдэг бололтой. Магадгүй тэр Монголын хамгийн өндөр мисс байх. Мөн Монголдоо нэгэн хувийн сургуульд суралцаж байсан ч загварын карьер хөөн гадаадыг зориод жил гаруй хугацааг үдлээ. Одоо хүртэл найз залуугүй байгаа гэж дуулдсан.
СОДТУЯА
Монгол Улсыг төлөөлөн анх удаа “Олон улсын мисс” шалгаруулах тэмцээнд оролцож Фото миссийн өргөмжлөл хүртэж байсан Содоог манай эрчүүд дуу нэгтэйгээр хамгийн сайхны тоонд багтаана. Нэлээд хугацааг эрчүүдээс хол өнгөрөөсөн ч саяхан загварын агентлагийнхаа загвар өмсөгч залуутай дэр нэгтгэж охинтой болсон гэсэн. “Сайхан” нэртэй тун дажгүй нэвтрүүлэг бэлтгэдэг болсоор багагүй хугацааг үджээ. Мөн өөрийн загварын агентлагтай.
САНСАРМАА
Цагтаа “Монголын сайхан бүсгүй”-н алтан титмийг зүүж байсан тэрээр “од” болохоор хилийн дээс алхсан биш “мод” болох дөхсөн гэдэг. Элдэв янзын гадаад сэтгүүлд нүцгэн зургаа авахуулсан нь нутагт нэгтнүүдийнх нь хараанд өртөж сайхан бүсгүйн эрхэм титмээ хураалгах дөхсөн удаатай. Харин сүүлийн үед түүний талаар мэдээлэл таг чиг. Муу мэдээ хурдан түгдэг. Бодвол гадааддаа л энх мэнд манаргаж яваа бололтой.
14 Comments
сансармаатай сэксдэж орилуулах юмсан хамгийн гайгүй хүүхэн ни оюунгэрэл энэ 2. оюунгэрэл ч манид олодохгүй байхаа дээгүүр л жаалаад явдаг амитан энэ сансармаа сайхан амитаан хайдав гуай хүртэл шүлсээ гоожуулж ямар сайхан охин бээ гэж намба алдаж байсан удаатай эккэкэк тэгхээр мани буруугүй э э э гэж
Michidmaag Sumyabazar zoddog gesen. Neg udaa talbain tend mashinaas Michidmaa hereldeed hashgiraad buusan chin araas n Sumyabazar uurtai garch ireed shanaadaad mashinruugaa chirj khucheer suulgaad avaad yavsan gesen. Unen shu.
гоё миссүүд байдаг тэдний зураг алга.
хонгорзул гэдэг огт таалагдсангүй.
сансармаа гэдэг янхан шиг, хүүхэд хөхүүлдэг эрхтнээ ил задгай тавъчихсан. уралдаанд ингэж хөхийг нъ ил гаргаж шалгаруулдаг болоо юу?
оюунгэрэл гэдэгт хувцас нъ зохихгүй бна.
гантогоо гэдэг хиймэл давхраатай юм уу эвгүй харагдаад бна.
пүүжээ энэ тэр гээд хөөрхөн хүүхнүүд байдаг шдээ.
-Gantuya, Gantogoo 2 buhel buten ulsiin terguun miss gehed hetsuuhen l yum…za ter amidaa bol avah yumgui ee ter hamar mamar nadtaigaan taarsan yum bishuu
би шаалгах дуртай хуухэн бна, залгаарай 99055612, нэр ганганбайгал
сэлэнгээ нээрээ гоё хүүхэн шүү. монголдоо л номэр 1 загвар өмсөгч. яаж тийм сайхан төрдөг байнаа нээрээ
зураг ни xөгийн гарсан биз. гайгуй л амитас байлгуй дээ. цуутай xууxэн xуримгуй гэдэг xир унэн байна шалгаxгуй у доо.
кн
Тэр Сансармаа нь гэж хямдхан порн од харагдаж бншд…
эд нар дунд оюун гэрэл үнхээр таалагддаг шүү!
сансармаа гэдэг чинъ мисс гэхэд яасан янхан шиг задгай хуухэн бэ
Эд нарийн мисс гэж хэ хэ хэ хошингоний алчуурууд
mongol busguichuud maani huurhun shuu…
мэддэгээс Мичидмаа л бна. ханатай гайгүй дажгүй хүүхэн шүү.
тэр мээм н унжсан ягаан нийлэг даавуугаар биеэ ороосон хүүхэнг танихгүй юм бна.
сэлэнгэ гэдэг н дажгүй юм бна.