Амьдрах сайхаан…

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Маргааш хүү бид 2-н төрсөн өдөр. Хорвоо дээр хүмүүн болж мэндлэх ховорхон заяаг бэлэглэсэн ижий, аавдаа баярлаад баршгүй. Энэ эрхэм 2 хүнийгээ үр хүүхэд нь болж заяасан хүн бүр л баярлуулна гэж хичээж явдаг. Гэсэн ч өнөөдөр ажил ихтэй, маргааш нэг баярлуулья дараа л болъё гэж хойш нь тавьж, өөрийн өдөр тутмын амьдралдаа түүртэж явсаар нэг л мэдэхэд хожимдсон байх нь олонтоо. Би ч бас тэгсэн. Муу ээжийгээ хэзээ нэгэн цагт баярлуулна даа гэж бодсоор яваад хожимдсон хойно нь харамсаж, гэмшиж явна даа. Гэхдээ  тэртээ 26 жилийн өмнө би ээждээ ирж байсан тэр л өдөр хүү минь надад ирж, намайг баярлуулсан. Хүүгээ хараад баярлах, айх, гайхах зэрэгцэж байсан.Бас ээжийгээ санасан. Маш их санасан. Үр хүүхэд бид нар залуу халуун насны аагаар хайр дурлал, зугаа цэнгэл, ажил төрөл гэж яваад заримдаа ээж аавыгаа бараг мартсан байдаг шүү дээ. Харин бидний аав, ээж цаг мөч бүрт, хором тутам үрээ гэж, тэднийхээ төлөө өөрийгөө зориулж явдаг. Өөрөө хүүхдийн аав, хүний ээж болж л үүнийг мэддэг юм байнаа.

Хэдийгээр энэ хорвоо дээр ээж минь та байхгүй ч охин чинь сайн ханьтай, хөөрхөн хүүхэдтэй сайхан л амьдарч явна. Таныхаа хүсэж мөрөөдөж байсан амьдарч чадаагүй тэр амьдарлаар чинь амьдрах гэж хичээж явнаа. Жил бүрийн төрсөн өдрөөрөө би ээжийгээ санаад уйлдаг. Гэхдээ хайртай хүү, ханыхаа хажууд уйлахгүй ээ. Хүүгийнхээ баярын өдрөөр ээж нь нүдэндээ нулимастай байж болохгүй. Хүү бид 2-г баярлуулах гэж чадлаараа бөндөгнөж байгаа ханьдаа нулимастай харагдаж болохгүй. Тийм болохоор дотроо мэгших байх даа.

Амьдрах сайхаан. Хүн хүнээ хайрлаж амьдрах сайхан. Энэ захиаг минь уншаад ээж тань, аав тань хажууд чинь байгаа бол үнс, ойрхон амьдардаг бол цайны сүү, дуртай амттанг нь бариад очоорой. Хэрэв бүр хол байдаг бол утсаар яриад мэндийг нь асуугаарай. Харин тэд чинь энэ хорвоод байхгүй бол буян үйлдэж тэднийхээ өмнөөс зөв сайхан амьдраарай.

cekc.mn дээр ирсэн захидал

19 Comments

  1. waka waka says:

    хоорхийдоо муу аав ээж 2 мини

  2. frau says:

    eniig unshaad ger buliinhniigee sanachihlaa hurdhan shg l mongoldoo ochih yumsan. elents emeegeech mash ih sanaj bn

  3. lamaahai says:

    Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
    Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
    ээжийгээ баярлуулж чадалгуй алдсан даа мөн ч тэнэг байж дээ ээжийгээ бодохоор өөрийн эрхгүй нулимас нүдийг бүрхэх юм даа

  4. erhemseg says:

    – Үнэн юм бичжээ. Хэдий би өдөр бүр ярьж ахуй амьдралаа,амид мэнд байгаагаа дуулгадаг ч очиж чадахгүй удах нь олон юм. Яваад очихоор магнай нь тэнийгээд хамаг байдаг амттан шимттэнээ барьж гүйгээд өгөх юмаа олж яддагсан.Ээж хүний сэтгэл ямар их уудам,ямар өгөөмөр нинжин бэ? Ээжийгээ саначихлаа. Тэд чинь олон юм хардаггүймаа үрээ л хүлээдгийн байналээ.

  5. hi says:

    Үнэн хэлжээ муу ижий аав хоёр минь өдийд юу хийж байгаа бол доо амьдрахын эрхэнд хэдэн төгрөг олох гээд зүтгэж байгаа даа өрөвдмөөр юм та хоёртоо мөнгө төгрөг өгье гээд үнэндээ амжихгүй л юм хэдэн дүү нараа бас тэжээх аядаад… Ингэсээр байтал дараа нь харамсах вий дээ тэр үед өөрийгөө хараагаад ч барахгүй харамсах байх тиймээс одоо та хоёртоо өөрөө хоосон байсан ч хамаагүй яаж ийж байгаад жаахан ч болтугай баярлуулахыг бодноо.

  6. sony says:

    яг одоо ээж рүүгээ ярилаа.

  7. emma says:

    Хайрийн шулэгийг уншаад ээжийгээ санаад нулимас гарахаа дөхлөө.Хайртай ээжтэйгээ ажлаасаа тарахаараа яринаа.Охин нъ танийхаа дэргэд байж чадахгуй ургэлж завгуй гээд золгож ч амжихгуй явдаг тэнэгхэн охиноо уучлаарай./Сэтгэл хөдлөл явагдав/Сайхан нийтлэл юмаа баярлалаа.

  8. tgtgkh says:

    баярлалаа ухаантай л бүсгүй байна.ийм л эмэгтэй хүн айлыг авч явж чадна.амжилт

  9. darjaa says:

    ээжийгээ саначлаа….

  10. egch says:

    ÿìàð ñàéõàí ñàíàãäâàà . îéðä èéì ç¿éë óíøèæ îãøñîíã¿é ø¿¿ . íýýðýý ¿íýí ø¿¿ . õ¿íèé ýýæ øèã ¿íýòýé õ¿í õààíà ÷ áàéõã¿é ø¿¿ . Àìüäðàëûí íóãà÷ààíä àëäààòàé îíîîòîé á¿õýíä èæèè ìèíü ë áîäîãääîã þì äàà

  11. nyamhuu says:

    Сайхан зуйл бичсэн б.на. Ээждээ хуу ни хязгааргуй хайртай. Зорисон зорилгодоо хурнэ гэж зутгэсээр б.тал хайрт ээжийгээн хуу ни гомдоож байх шиг б.на даа. Гэхдээ ээжээ хуу ни тандаа ; Зорисон уйлс мини сайн шуу сайн ээжээ: гээд дуулаад очино доо ЭЭжээ хуугээн та хулээгээрэй

  12. ukalaa says:

    bvr uilchihlaa goe ym bichijee margaash eejteigee yrina

  13. tj.mgl6 says:

    hetsuu ch horvoo yumdaa… unen yum bichjee. bi ch gsn denduu hojimdson hoino n uhaarsan daa hoorhii. negniihee taivan bsan setgeliig yaah gej ingej ogtsom hodolgono ve. uldsen amidraldaa chadliinhaa hireer buyan uildej amidrana daa hoorhii.

  14. sole says:

    тиймээ.гэвч намайг төрүүлсэн ээжтэйгээ би тийм ч ойр байж чаддаггүй…нас ахиад үр хүүхэд томроод ирэхийн цагт харин хааяа хааяа өрөвдөөд байдаг болчих юм.харин өсгөсөн ээждээ эрх хайртай үр ни хэвээрээ…….одоо ч миний 2 хүүг гэсэн хүн байдаг даа.

  15. neytiri says:

    ix saixan zuil bichjee, bayarlalaa

  16. cherry says:

    тийм шүү. би хүний нутагт б,гаа. түрүүхэн ээж лүүгээ ярисан. Эмэгтэй хүн үр хүүхэдтээ болохоороо ээжийгээ ойлгодог юм б.на лээ. би ээждээ хамгийн их хайртай.

  17. ХАЙР says:

    : Ц.Хулан : Ганцхан ээждээ унших

    Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
    Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
    Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
    Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
    Ганцхан намайг гэж ижий та

    Газар дээр минь хичнээн увидастай төрсөн юм бэ?
    Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
    Балчраас минь өдийг хүртэл та оёдолчин явлаа
    Оточ маналын хувилгаан ийм байдаг уу гэлтэй
    Орон дээрээс минь алгасалгүй тонгойж
    Дэрэн дээр намайг бүлээрч хонох болгонд
    Дэлхийд хамгийн сайн эмч минь та байлаа
    Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
    Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
    “А” үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
    Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш минь
    Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
    Цагдаа, эсвэл үүдний манаач
    Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
    Сангийн бойпорт арц уугиулж маань уншсан лам аа…
    Шүхэр тэнгэрийн дор алдаж эндэх тоолонд минь
    Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
    Даамай их хайр тань аанай л хэвээрээ
    Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана аа
    Жигжид бурхныг олон мутартай гэлцэнэ
    Жижигхэн энэ бие чинь түүнээс ч олон гартай
    Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
    Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа
    Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
    Зүгээр л дэргэд минь байж хайрла
    Ижий гэж дуудах болгондоо баярладаг
    Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла!

  18. life is game says:

    сайхан зуйл бичижжээ баярлалаа. Би бас ээжийгээ их санадаг. Ээжтэйгээ маргааш ярина аа. Сайн сайхнийг хусэн эрөөэ.

  19. maxi says:

    bayrlalaa saihan yum bichsen bna…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.