М.Энхриймаа: Эмэгтэй хүн солионы оймс юм уу хямдхан шар айрагны даруулга биш

Нэгэн үе олны анхаарлыг татаж байсан гей мисс М.Энхриймаа өдгөө Австралид сурч буй. Гэсэн хэдий ч өөрийн блогоор дамжуулан бэлгийн чиг хандлагаараа гадуурхагдсан олон хүний үзэл бодол, амьдралын утга учир, хүсэл сонирхлыг илэрхийлсэн хэвээр. Үүгээр ч зогсохгүй, өөрийнхөө амьдралын бодит байдал болоод бусад асуудлын тухай мэдээллийг багтааж, үзэл бодлоо бусадтай хуваалцаж байгаа. Өдрийн тэмдэглэл, нийтлэл, шүлэг, зургийн цомгоо блогтоо оруулж, өөрийг нь үл ойлгогчид хийгээд нийгмийн хандлагыг өөрчлөхийг хүсч яваа түүний тухай мэдээлэл хэн хүнд сонин байдаг нь нууц биш. Гэхдээ үнэн худал нь үл мэдэгдэх элдэв яриа, этгээд асуултын хариуд тэрбээр тун удахгүй тайлбар өгч, томоохон хэмжээний ярилцлага өгнө гэдгээ дуулгаж байсан. М.Энхриймаа амласан ёсоороо онлайнаар дахин холбогдож, энэхүү ярилцлагыг өгсөн юм.

-Гадаа цас будраад сэтгэл нэг л намуухан. Харин таны дотоод ертөнц, сэтгэлийн өнгө ямар байгааг тольдмоор байна?
-Харин би цас хүлээгээд л сууна /инээв/. Ер нь хүйтэнд дуртай хүн. Халуунд тухгүй санагдаад байдаг юм. Хэдэн үг холбоё гэсэн ч бодол төвлөрөхгүй. Сэтгэлийн минь өнгө зун цаг шиг сайхан байгаа ч цаанаа л нэг бүгчим, ямарваа нэгэн зүйлийг маш ихээр хүлээж бачимдсан аястай. Гэхдээ энэ бүхний эцэст ийм буй байдалтай суугаадаа өөрөөрөө бахархаж байна. Хүн угаасаа өөртөө сайхан үг хэлж, өөрийгөө урмаар тэтгэж байх нь хамгийн чухлыг ойлгосон. Өөрийгөө хайрладаггүй хүн өрөөлөөс хайр нэхээд яах вэ дээ.
-Австралид очоод зургаан сар өнгөрч байна гэсэн. Ажил төрөл, хичээл сургууль гээд хэрхэн амьдарч байна вэ?
-Нуулгүй хэлэхэд, би дунд сургуульд байхаасаа л толгой сайтай хүүхдэд тооцогддог байсан хэрнээ идэвх сайтай бол байгаагүй юм. Энд уг нь хичээлдээ явах ёстой ч хэдэн удаа явснаа сайн санахгүй байна. Ажил ч хийдэггүй. Гэтэл хүмүүс ажил хийхгүйгээр яаж амьдарч болоод байдаг юм, биеэ үнэлж мөнгө олж байгаа биз гээд л ярьдаг гэсэн. Ээжийн минь заяа гомдох байх даа. Ээжээсээ л албатай мэт нэхэж амьдарч байна шүү дээ, үнэндээ. Эх хүн гэдэг үр хүүхдээ төрүүлэх гэж зовно, өсгөх гэж зовно, өсгөсөн хойноо амьдралд хөлөө олтол нь бас л шаналах юм. Урьд нь би жаргалдаа ташуурч явснаас бус ээжийнхээ сэтгэлийг ингэтлээ ойлгодоггүй байсан юм билээ. Тиймээс ч өдий зэрэгтэй өсгөж, хүмүүжүүлээд өгсөн биеийг нь хэдэн халтар төгрөгөөр үнэлж хэвтсэнээс ээжээсээ мөнгө нэхээд сууж байсан нь хамаагүй дээр, нэрэнд цэвэр санагддаг.
-Нээрээ, таныг УИХ-ын нөлөө бүхий гишүүний ивээлд багтаад гадагшаа явсан гэх хүмүүс олон бий. Яг ямар шугамаар, яаж хил давсан гээд л?
-Анх би Улаанбаатарт 15-хан настай байхдаа их сургуулийн оюутан болж ирж байлаа. Ханын материалын комбинат болон манай сургууль хоёрын хооронд хоёр номерын троллейбус явдаг гэдгээс нэг ихийг мэдэхгүй хүүхэд. Түүнээс хойш долоон жил биеэ дааж амьдарсан. Хичээлийнхээ хажуугаар мэргэжлийн ажлаа олж хийсэн, олсон мөнгөөрөө байр түрээслэдэг байсан, өөрийгөө хувцасладаг байсан, ходоодоо ч өөрөө л дүүргэдэг байлаа. Хүмүүс намайг хар багаасаа задарсан амьтан байсан байх гэж төөрөлддөг юм байна лээ. Тийм биш. Өвөө, эмээ, ээж гурав маань надад гайхалтай сайн хүмүүжил, ямар ч хүнд хэцүү үед өөрийгөө зөв тийш нь залах ухаан хайрласан. Би дороо ганц дүүтэй, бид 14 насны зөрүүтэй. Дүүгээ төрөхөөс өмнө маш олон жил гэртээ ихэвчлэн ганцаараа л байдаг байв. Бага ангийн сурагч байхаасаа л эхлэн хичээлдээ явахаас өмнө өөртөө аяга бантан хийж идчихээд явдаг, хичээлээ тараад шууд аймгийнхаа төв номын сан уруу явдаг, тэндээсээ гэртээ ирж оройн хоолны бэлтгэлээ хийдэг ийм л хүүхэд байсан. Чөлөөт цагаараа ном их уншдаг, зураг зурдаг, элдэв даавуу, цаасны өөдсөөр гар урлалын зүйл хийх гэж ч оролдоно. Ойр дотныхон минь бүгд л зогсоо зайгүй хөдөлмөрлөгсөд байсан болохоор би хүссэн хүсээгүй биеэ дааж сурсан. Багаасаа л өөрийн үзэл бодол, байр суурийг төлөвшүүлж чадсан. Сэтгүүлч мэргэжил эзэмшинэ гээд тавдугаар ангийн сурагч байхдаа л төлөвлөчихсөн байсан. Түүнийхээ дагуу мэргэжлээ эзэмшсэн. Угаасаа хоосон хонох болон хүнд биеэ худалдаад хоолтой хонох хоёр сонголт надад тулгарвал би хоосон л хононо. Өлсөх, даарах, ядрахын зовлонг би мэднэ ээ. Хүн зовох тусмаа хатуужиж, хатуужих тусмаа ухааждаг гэдэг. Зовж болно, хэчнээн зовлоо ч “Би хэн бэ” гэдгээ, хэн болж чадахаа л мартаж болохгүй. Тэгж чадвал зовлонг чи удахгүй гэтэлнэ гэсэн үг.
-Ямар төрлийн номонд хорхойтой вэ?
-Э.Мулдашевийн “Бурхадын хотын эрэлд” хэлбэрийн орчлон ертөнцийн тайлагдашгүй нууцуудын тухай ном уншиж хамаг цагаа бардаг байлаа, нэг хэсэг. Миний бас нэгэн сонирхол энэ л дээ. Гэхдээ сүүлдээ больсон. Учир нь, би залуу хүн. Илүү бодит мэдлэг, мэдээлэл олж авах шаардлага гарч ирсэн. Дейл Карнегийн номуудаас хэрхэн хүчирхэг бие хүн болоход суралцдаг. Их үрэлгэн, мөнгийг зөв зохицуулах тал дээр дутагдал ихтэй байсан учраас “Баян аав, Ядуу аав” зэрэг хэдэн ном зорин байж уншсан. Одоо мөнгө, санхүүгийн талаархи ойлголт маань өөр болж эхэлсэн. “Нууц”, “Нууц-д юуг эс өгүүлэв”, Болдсайхан эмчийн “Сэтгэлгээний эрх чөлөө” номуудаас ч хэрэгтэй зүйл олныг авсан даа. Энэ мэтчилэн жаахан амьдралтай юм л сонирхдог болоод байна шүү дээ /инээв/.
-Та шүлгийн ном гаргасан. Яруу найрагчдын бүтээлд шимтэнэ биз дээ?
-Ялангуяа нөгөө томчуудын бүтээлийг нэг их сонирхдоггүй юм аа. Мэдээж, ганцхан Б.Галсансүх ахын шүлгүүдэд хайртайгаа нуухгүй. “Хүн судлал”, “Бурханд хэлэх зөвлөгөө”-нөөс нь эхлээд бүх ном нь бий. Мөн хааяа үеийн залуусынхаа бүтээлийг ч уншаад өнгөрнө.
-Блогт тань зочлох хүн олширч байгаа юм билээ. Сэтгүүлч хүн гэсэндээ, өөрийнхөө үзэл бодол, байр суурийг маш сайн гаргасан байна гээд л магтдаг?
-Блогынхоо сэтгэгдэл гэсэн хэсгийг би хаачихсан. Учир нь, хүмүүс хэн нэгний өмчид хэтэрхий бүдүүлэг ханддаг. Хэн тэгж бүдүүлэг ханддаг вэ гээд харахаар дандаа хулчгарууд. Нэрээ нуучихсан. Эргээд буух эзэнгүй. Бод л доо, хэн ч нэр, зүсээ нуучихаад хэн нэгнийг хүссэнээрээ харааж чадна. Харин тийм тэнэг үйлдлээс юуг олж авч өөртөө наадаг юм бол. Хэрэв кайф авдаг бол тэр кайф нь эм бус хор л болох байх. Хүн сэтгэлийн амьтан шүү дээ. Тиймээс сэтгэлээ аль болох цэвэр байлгахыг л хичээмээр юм билээ. Муу бодол дандаа муу энерги дагуулдаг, ялгаруулдаг. Муу санаагаар хандсан бүхэн бүтэлтэй болсны жишээг би лав мэдэхгүй.
Яг сэтгүүлчийн бүтээл гэдэг утгаар нь харвал миний блог инээдтэй л дээ. Тэнд би хэзээ ч сэтгүүлч хүн гэдгээрээ бичиж байгаагүй. Сэтгэлд бууснаа хэтэрхий энгийнээр л илэрхийлдэг. “Аан, энэ Энхриймаа сэтгүүлч юм чинь аргагүй ш дээ” гэсэн хандлага их ажиглагддаг. Миний чин сэтгэлийн хэдэн үгийг зүгээр л нэгэн сэтгүүлчийн бүтээл гэж бодоод зохиол уншиж байгаа юм шиг уншихад би дургүй.
-Дурсамжийн хэсэгт трансжендэр найзуудаа дэлгэрэнгүй танилцуулсан байдаг. Гэхдээ биеэ үнэлж буй зарим нэгнийх нь хувьд, хэтэрхий илэн далангүй бичлээ гээд гомдох асуудал гардаггүй юу?
-Манай охид таны бодож байгаагаас ч хатуужилтай, сэтгэлийн тэнхээтэй. Янхан гэдэг үг бусдын хувьд доромжлол мэт санагддаг бол бидний хувьд тийм байхаа болиод удаж байна /инээв/. Амтай бүхэн л биднийг биеэ үнэлэгчийн байр сууринд аваачдаг. Тэгцгээж л байг, хүмүүс хожим хойно л үнэн мөнийг олж мэддэг жамтай шүү дээ.
Биеэ үнэлдэг хэсэг бий. Гэхдээ хэнд хамаатай юм бэ. Зах зээл байгаа учраас л биеэ үнэлнэ биз дээ. Хэн гэдэг трансжендэр биеэ үнэлж байна гэдэг нь биш, хэн тэднийг авч байгаа нь л надад сонирхолтой байдаг.
-Сүүлд бичсэн хэдэн мөртөөс тань харахад хэн нэгнийг хүлээж буй юм шиг санагдсан. Үнэн үү?
-Өө, тийм. Хайр гэх юм уу даа. Хэн хэлсэн байлаа даа, амьдралд анхны бөгөөд сүүлийн хайр байдаггүй гэж. Тэрэн шиг л юм болоод байна. Ёстой нөгөө заяаны ханиа орхиод энд ирчихсэн мэт санагдаад ойрдоо сэтгэл санаа тухгүй байлаа. Яг үнэндээ гэвэл хүнд хайртай болохоос айгаад байдаг болсон.
-Амрагийн сэтгэлээр дутаж яваа хүнд аятайхан залууг өөрийн болгох боломж алга гэж үү. Ер нь, гадаад залуутай үерхэх талаар бодож байсан уу?
-Амрагийн асуудал дээр би хариуцлагатай, чанга ханддаг. Намайг гэсэн залуучууд их л дээ, би нуухгүй. Гэхдээ хайр гэдэг чинь тоглоом биш. Хүн өөрийгөө хүндэлж байж бусдаар хүндлүүлнэ. Хайр дурлал, амраг хосын асуудалд хөнгөн ханддаг хүн хувь хүнийхээ үнэ цэнийг ч аажмаар гээгээд эхэлдэг юм шиг ээ. Тиймээс би урт удаан хугацааны харилцааг л хүсч байна. Мэдээж, гадаад залуутай гэрлэх болов уу. Хайр л байвал хар, шар үсний өнгө ямар хамаа байна аа. Харин ч гадаад эрчүүд эмэгтэй хүнтэй маш хүнлэг харилцдаг шүү дээ. Хайртай гэж авч суучихаад хэд хоногийн дараа хөх няц болтол нь зодчихоод “Ингэх л ёстой” гэсэн шиг хээвнэг алхаж явдаг монгол залуучууд олон байна. Эр хүйс анхнаасаа хүч, тамирын илэрхийлэл байхаар заяагдсан нь үнэн. Гэвч тэр хүч бярыг эмэгтэй хүнд гаргаад бай гэж заяагаагүй байх л даа.
-Хэдий хугацаа хүртэл энэ байдлаараа амьдрах вэ. Эх орондоо буцаж ирэх бодолгүй гэхээр гадаадад ямар ажил эрхэлж, амьдарна гэсэн үг үү?
-Би иргэншлээ солиулж байгаа юм. Монголд хэзээ ч очсон байлаа гэсэн гадаадын жуулчин маягаар очоод буцна. Харин тэгж очихдоо хүний эрхийн тухай л ярьж явах болно доо. Хуулийн чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байна. Цаашдаа хүний эрхийн төлөө чадлаараа ажиллах эрмэлзэлтэй.
Одоохондоо сэтгүүлч мэргэжлээрээ энд ажиллах боломжгүй. Монголын боловсрол гадаадад өчүүхэнддэг юм байна шүү дээ. Тэгээд ч гадаад хэлнээс эхлээд анхаарах зүйл их байна. Ажил олдвол цэвэрлэгч ч хамаагүй хийнэ дээ. Хүмүүс “Паах, тэр цэвэрлэгч хийж байгаа гэсэн, аяга угааж байгаа гэсэн” гээд л гадаадад ажиллаж байгаа нэгнээ гоочилдог. Тэгсэн хэрнээ тэр хөдөлмөрийнх нь хариу мөнгө болоод ирэнгүүт хэн ч юу ч хэлдэггүй биз дээ. Мөнгөнд хайртай шигээ нэг нэгэндээ хайртай байдаг бол хүмүүс хэчнээн эвтэй амьдрах бол оо гэж би хааяа боддог юм.
-Хүйсээ солиулах мэс засал хийлгэхэд багагүй хэмжээний мөнгө шаардлагатай. Энэ асуудлаа яаж шийдэх вэ?
-Хүйсээ солиулах нь тодорхой ч одоохондоо биш л дээ. Одоогоор би хангалттай залуу байна, өнгө зүс сайтай ч байна. Залуу насны он жилүүдээ залуу насаараа чимээд л өнгөрөөхийг хүсдэг. 30 нас нэлээд дөхөж ирээд л мэс засалд орно доо. Тэр болтол би санхүүгийн хувьд баталгаажчихсан байх болно. Өөрөө л бүх зардлаа гаргана. Хэнээс “Миний хүйсийг солиулаад өгөөч” гэчихсэн гуйж суух вэ дээ. Хүний санаанд ер нь хийж чадах зүйл нь л багтдаг юм байна лээ шүү. Чадахгүй зүйлийнхээ тухай хүн боддог ч үгүй.
-Энэ төрлийн мэс заслыг найдвартай газарт хийлгэхгүй бол эд эрхтэнээ алдах аюул тулгардаг гэсэн. Хаана, хэрхэн хийлгэх тухайгаа боддог л биз дээ?
-Хамгийн шилдэг нь Тайланд. Боддог зүйл бий. Вирусээс айх өвчин гэж байдаг даа. Тэрэн шиг би наркозноос айгаад байдаг юм. Айдсаа давахад надад хугацаа хэрэгтэй.
-Үүнээс гадна гоо сайхны мэс засал хийлгэх үү. Эсвэл одоо байгаа зүс царайндаа сэтгэл хангалуун явдаг юм уу?
-Би 182 см өндөр, 64 кг жинтэй. Миний биеийн харьцаа 87*65*88. Энэ эхээс заяасан ямар ч засваргүй бие махбодь минь. Одоо би 23 настай ч бие маань бусад эрчүүдийнх шиг задарч, булчин шөрмөс маань овойж товойсонгүй. Өдий насандаа ийм бие галбиртай байна гэхээр миний хувьд сэтгэл хангалуун байх ёстой шалтгаан мөн. Илүүд шунах зан л хүнийг, хүн төрөлхтнийг сүйрэл рүү хөтөлж байгаа биш гэж үү. Байгаадаа сэтгэл хангалуун явах шиг сайхан зүйл байхгүй ээ. Одоо байгаадаа би сэтгэл хангалуун байдаг.
-Хүйсээ солиулсан трансжендэр эмэгтэйчүүдийн талаар блогтоо ихийг оруулдаг юм билээ. Манайд ийм эмэгтэй байдаг болов уу?
-Гадаадад нэг монгол эгч байдаг тухай сонссон. Хүйсээ бүрэн солиулсан гэдэг юм билээ. Холбоо барих боломж гарахгүй байсаар хоёр жил өнгөрлөө дөө.
-Мэс заслын аргаар эмэгтэй хүн боллоо гэхэд үр хүүхэдтэй болох боломж бий юу. Хэрвээ тийм боломж тохиовол..?
-Шинжлэх ухаан тэгтлээ хөгжсөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Хэрэв хэдэн жилийн дараа хүүхэд тээх боломж нээгдвэл мэдээж хүүхэдтэй болохыг хүсэлгүй яахав. Харин боломжгүй бол хүүхэд өргөөд л авчихна. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэдтэй болохыг хүсдэг байлаа. Эцэг, эхийнхээ хайраар дутаж яваа хүүхдүүдийг өргөж аваад, тэднийг хайранд өлгийдөөд өсгөчихвөл өөрөө хүүхэд төрүүлснээс ялгаа байхгүй шүү дээ. Буян хэзээ ч багадахгүй. Чин сэтгэлээ шингээх л чухал.
-Ээж, гэрийнхэн тань энэ блогт зочилж, таны талаар ихийг мэдэж авсан байх. Бас хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, зургийг чинь сонирхдог биз. Тэдэнтэйгээ холбоотой байдаг уу?
-Ойр дотныхонтойгоо бүгдтэй нь холбоотой, сайн харилцаатай байгаа. Одоо намайг мэдэхгүй хүн ховор болчихсон юм биш үү. Орой бүр хүнгэнэж, дүнгэнэсэн хоолойтой нэг хүүхэн л телевизээр гардаг шахуу сураг дуулдсан шүү дээ /инээв/. ЛГБТ төвөөс хийсэн тэр баримтат кинонд бүх зүйл ил, тодорхой байсан нь шулуухан гэж бодоод би байгаагаараа л байсан. Учиргүй маяглаад, ярих гэж гоншигноод байвал хүмүүс яаж ч хүлээж авах байсан юм билээ. Гэхдээ нөгөөтэйгүүр ээжийн найзууд гэхэд л намайг дуу хоолойгоор таньчихсан байсан.
-Энгийн үедээ ч тэр кинон дээрх шиг эрэгтэй дуу хоолойгоороо ярьдаг уу?
-Яалаа гэж. Тэр кинон дээр ярьж байгаагаас тэс өөр. Ер нь эмэгтэй дуу хоолойг элдэв эм бэлдмэл, мэс заслын аргаар олж авсан талаар би огт сонсоогүй. Цэвэр хичээл зүтгэл, оролдлогын үр дүн байдаг. Миний оролдлого ч бодит үр дүнгээ өгч байгаа.
-Ээжтэйгээ ойлголцож чадсан болов уу. Гомдоож явсандаа ихэд эмзэглэдэг юм шиг санагдсан?
-Миний ээж хангалттай өндөр боловсролтой эмэгтэй, манайх сэхээтэн гаралтай айл. Бэлгийн чиг баримжаа нь хэн нэгэн маягтай амьтны зугаа биш гэдгийг ойлгох хэмжээний мэдлэгтэй хүмүүс намайг тойрон хүрээлдэг. Зүгээр л мөрөөрөө яваа ээж болон бусад хайртай хүмүүсээ би надаас болж мэдлэг хомс бусдад илүү хэлмэгдэх вий гэдгээс эмээдэг. Элдэв хараал, доромжлол чинь надаас илүү, намайг хайрладаг хүмүүсийн сэтгэлийг урж, сэвтээдэг юм шүү гэж хүмүүст хэлмээр байна. Би бол анхнаасаа сэтгэл зүйгээ асар сайн бэлдчихсэн байсан, тиймээс л зоригтойгоор урагшаа алхсан хүн. Болоод өнгөрсөн бүхэн миний төлөвлөснөөр болох л ёстой зүйлүүд байсан.
-Өөрийн тань биеэ авч яваа байдлыг хараад үлгэр дуурайлал авч буй охидтой цөөнгүй таарсан. Охид бүсгүйчүүдийн давуу болоод дутагдалтай зан чанарын талаархи өөрийнхөө бодлоос хуваалцаач?
-Нэгэнт эмэгтэй хүний нэр зүүж байгаа юм чинь би хэрэндээ л хичээдэг. Биеэ аль болох зөв, цэвэрхэн авч явахыг хүсдэг. Маш олон охид, бүсгүйчүүдтэй интернэтээр дамжуулан найзууд болсондоо ч сэтгэл хангалуун байдаг. Нэг нэгэндээ дэм өгөөд гоё байдаг юм аа. Миний найзууд гэж тив бүхэнд л байна шүү дээ.
Миний бодлоор эмэгтэй хүн үнэ цэнээ хамгийн сайн мэддэг байх ёстой. Хэзээ ч солионы оймс юм уу, хямдхан шар айрагны даруулга байж болохгүй. Цаг нь тулахаар эмэгтэй хүн эрчүүдээс ч илүү хатуужил, зоригтой. Өнөөдөр ингээд харахад л амьдралын бүх ачааг нуруундаа үүрч яваа бүсгүй олон байна. Тэднээр бахархдаг. Бүсгүй биедээ ахадмаар хүнд амьдралыг сөрөөд л зогсч байна шүү дээ. Гэтэл манай дийлэнх эрчүүд яг үнэндээ хатуу корпустай нялцгар амьтад л болсон байгаа биз. Юуны ч төлөө зорихгүй, хичээхгүй байгаа хэрнээ “Амьдрал хэцүү байна” гэж архи ууж уйлаад л, авгайдаа хилэгнэж чаддагаар нь зодоод л. Эхнэрүүд нь зодуулж нүдүүлэн ажил хийж өчнөөн ам тэжээгээд л. Монголын амьдралыг хүүхнүүд л үүрч байна даа.
-Нэг удаа өөрийгөө эрэгтэй хүний байр сууринаас авч үзээд бүр ирээдүйн амьдралаа хүртэл төсөөлж бичсэн байхыг тань уншсан. Их сэтгэл татам, мэдрэмж сайтай, халамжтай залуу нүдэнд харагдсан шүү, тэгэхэд?
-Хөөрхөн залуу байсан шүү дээ, би /инээв/. Охид надад их дурладаг, захиа өгдөг байсан. Би гомдоохгүй гэж бодоод “үгүй” ч гэхгүй, “за” ч гэхгүй явсаар сүүлдээ бөөн юм болно. Аль болох аятайхаан зугтчих гээд л үздэг байсан даа.
-Гэхдээ яагаад ч юм бэ, ийм залуус ховор юм шиг санагддагийг нуугаад яахав. Үнэндээ өнгө мөнгө шүтсэн хуурамч амьдрал хайрын үнэ цэнэ, амьдралын утга учрыг алдагдуулаад ч байгаа юм шиг ээ?
-Гол нь, манай залуус эмэгтэй хүнийг хүндлэх хүмүүжил муутай. Тийм бодол төлөвшөөгүй. Аавыгаа ээжийг нь дээрэлхэж байгааг харж өсдөг. Багаасаа л би эмэгтэй хүний эзэн байх ёстой, түүнтэй боол мэт харилцаж болно гээд эндүүрчихсэн. Тэр тэнэг бодлыг нь бүсгүйчүүд эвдээд өгөх ёстой. Ер нь эмэгтэй хүн гэр бүлийн харилцаанд өөрийн өнцгөөс, зарим тохиолдолд өөрийн үзэл бодлоо тулгах хэлбэрээр ханддаг байх нь буруу биш. Яагаад заавал бүх эрх эрчүүдэд байх гэж. Гэр бүл гэдэг чинь хоёр тусдаа бие хүний нийлбэр. Бүгдийг хамтын хүчээр босгох нь зөв. Хэн хэн нь эрх тэгш байх эрхтэй. Эр нь сүүлэрч, эм нь уйлж өнждөг гэр бүлийн нийтлэг дүр төрх өнгөрсөн зуунтай хамт уг нь түүх болоод үлдчихсэн шүү дээ. Нэг талаар, манай хүүхнүүдэд “За за, эмэгтэй хүн ийм л тавилантайгаас хойш яая гэхэв” гэсэн хачин бодол байгаад байдаг. Юу вэ, тэр тавилан чинь эр нь зэрлэг араатныг улаан гараараа агнаж хоол тэжээлтэй залгуулдаг, эм нь хоол идэхийн тулд эрийнхээ үгнээс гаралгүй айж амьдардаг байсан аль хүннүгийн үе энэ тэрд л байсан байх шүү. Хэрвээ улаан гараараа ан хийдэг эр хүний тэр үүрэг, түүгээр дамжин ирдэг байсан эрх мэдэл орчин цагтай уялдаад өнөөдөрт хүрсэн бол өөр л дөө. Гэвч тийм юм алга. Хар ус, хатсан өвс хоёрт толгойгоо мэдүүлчихэж байгаа эр хүн айл гэрийн ноён нуруу болоод явна гэхэд хэцүү сонсогддог. Харамсалтай нь, таны хэлснээр өнгө, мөнгө шүтсэн залуус л олон болсон байна. Мөнгө залуу гэр бүлийн амьдралд чухал хэрэгцээ гэдэгтэй маргахгүй. Харин амьдралаа хайрандаа суурилуулж, мөнгө зөвхөн дагалдах хэрэгцээ гэдгийг мартаж болохгүй санагддаг.
-Уучлаарай, гэхдээ таныг эрэгтэй хүний нэр хүндийг гутаалаа гэсэн сэтгэгдлүүдийг энд тэндээс их харж байлаа?
-Харин тийм, тэгдэг юм байна лээ. Баахан нео-нацистын муулбарууд олширсон юм биш үү. Тэр чинь дэлхийн түүхэнд сэв суулгасан үзэл санаа. Манайхан дэмжиж байна гээд харин ч доош нь хийгээд байгаа байх. Миний толгой дээрх хуурсыг харснаас өөрийнхөө толгой дээрхи бөөсийг хараад, өөрөө эр хүйстэй болсныхоо үр ашгийг гаргаад амьдрах хэрэгтэй шүү дээ. Эрчүүдийн ертөнц надаар дутав л гэж. Тэгээд ч одоо миний бие махбодь 100 хувь эрэгтэй хүнийх биш болсон. Учир нь, гормоны эмчилгээндээ хэдийнэ орсон. Хүйсийн шилжилт явагдаад эхэлсэн гэсэн үг л дээ. Энд бол албан ёсоор эмэгтэй хүн гэсэн ангилалд багтана.
“Эр муу ч эмийн дээр” гэдэг бил үү. Тэр их балиар үг. Би өөрийгөө хүчлээд эрэгтэйгээрээ амьдарвал амьдрах л байсан. Гэхдээ тэгж өөх, булчирхайн аль нь ч мэдэгдэхгүйгээр ганц олдох амьдралаа өнгөрөөчихөөд насны эцэст юу бодоод сууж байх юм бэ. Хүссэнээрээ байх, хүссэнээрээ амьдрах эрх чөлөөг өөртөө олгох шиг жаргал хаана байна. Харин ч би ганц төрөхдөө хоёр хүйсийн амьдралаар амьдарч үзсэндээ баярладаг. Хэн хүний зориглож гишгэх зам энэ биш ээ.
-Таныхаар, амьдрал юун дээр тогтдог юм бол. Зарим нь хайр, эсвэл мөнгө гээд л янз бүрээр ярьдаг?
-Хүн хайраас төрдөг, хайраар тэтгэгдэж өсдөг, хайраар амьдардаг. Амьдралд хамгийн нэгдүгээрт хайр л бичигдэх ёстой юм шиг ээ. Хайр байвал сайхан амьдралыг хамтдаа бүтээчихнэ шүү дээ. Мөнгө бол олдох үедээ олдож байдаг, үрэгдэхдээ хүрвэл өдөртөө л дуусчихдаг цаас. Харин хайрыг хайгаад ч олдоггүй, эсвэл хожим хойно хүсч тэмүүлээд ч эргэж ирэхгүй байх нь элбэг. Хоорондоо алд дэлэм ялгаатай ойлголт. Бусад хүмүүс янз янзын бодолтой байгаа биз, миний амьдрал бол хайран дээр тогтоно.
-Бас гэр бүлд эмэгтэй хүний эзлэх байх суурь давуу байгаад ирэхээд эр хүн гутардаг гэх юм уу өндөр албан тушаалтай, ухаалаг бүсгүйд эрчүүд дургүй байдаг гэх юм?
-Хүчирхэг эрчүүд хэзээд эхнэрээ дэмжих байх. Эхнэрээсээ бага эрх мэдэлтэй гэж гудардаг нэгэн бол угийн сул доройгийн шинж. Нөгөөтэйгүүр, гэр бүл гэдэг чинь жаахан хүүхдүүд айл гэр болж тоглохоос шал өөр. Манайхан үерхээд хэдэн сар болонгуутаа дэвэрч догдолсон сэтгэлдээ хөтлөгдөөд нэг гэрт орчихно. Цаашдаа хэн нь амьдралаа авч явах вэ, хэн нь ямар байр суурь, эрх мэдэлтэй байх вэ, хэн нь ажилдаа ихэнхи цагаа зориулж, хэн нь ар гэртээ анхаарал тавих боломжтой вэ, хэн нь гэрийн санхүүг барих буюу ихэнх хөрөнгийг бүрдүүлэх вэ гэдэг ч юм уу нарийн, хариуцлагатай хандах ёстой зүйл шүү дээ, гэр бүл гэдэг. Анхнаасаа тараа танилгүй хошуу холбоцгооно, удалгүй тараа таньцгаана, тэгээд л муудалцаж эхэлнэ. Нэгэнт мөнх амьдрахгүй нь тодорхой байхад яана гэж хайран амьдралаа айл гэр болж тоглоод өнгөрөөдөг юм, бүү мэд. Төлөвлөдөг байх хэрэгтэй дээ, амьдралаа.
-Хаях, хаягдах гэсэн ойлголтын талаархи бодлоосоо хуваалцаач. Дурлал болгон тань бүтэлтэй байсан уу, аль эсвэл?
-Нэгэнт цаашдын харилцаа явцгүйг олоод харчихвал юунд нь эргэлзэж, алтан цагаа дэмий өнгөрөөх юм бэ. Эртхэн салсан нь дээр. Анхны найз залуугаасаа би тэгж салсан. Түүнд хайртай байсан ч, бидний цаашдын харилцаа ирээдүйгүй нь тодорхой байсан юм. Дараа нь бас нэг залуутай үерхсэн ч тэр шийдвэр гаргах чадвар муутай нэгэн байсан. Өөрөөр хэлбэл, бидний харилцаа эцэстээ ямар сайн сайхан зүйлд хүрч болохыг ядаж таамаглаж ч чадахгүй байсан. Тийм хүнээс би юу хүлээж суух вэ дээ, салчихсан. Хорвоод ямар тэр ба би гэсэн хоёрхон хүн амьдарч байгаа биш дээ. Хүн өөрийнхөө сэтгэлд тээртэй байгаа бүхнийг өөрөөсөө холдуулдаг байх ёстой. Шаналж, зовон байж дэргэдээ нэг юм хүлээд, эсвэл түүнд хүлэгдэж байгаад яах юм. Ямар ял юм уу. Ер нь ч тэгээд хэрэггүй шаврын хаалт хажуудаа чирчихсэн газраар хөлбөрч явснаас ганцаараа тэнгэрт нисч явсан нь дээр биз дээ.
-Гоёлын даашинз, зүүлт чимэглэлээ өөрөө урлах авьяастай юм билээ. Одоо хэр зэрэг гоёл урлаж байна, тийм зав байгаа юу?
-Багадаа загвар зохион бүтээгч болно гээд л хамаг юмаа хайчилчихдаг хүүхэд байлаа. Ямар сайндаа л, эмээгийнхээ ганц гоёлын малгайны оройг тайрчихаад дайн дэгдээж байхав. Загварын ертөнцөд одоо ч унаж тусан дурладаг, миний хообий гэх үү дээ. Гэрээр дүүрэн загварын сэтгүүл л байдаг. Өөртөө жижигхэн ээмэг энэ тэр хийгээд зүүчихдэг л юм. Эмэгтэй хүн ер нь өөрийгөө яавал гоё харагддагийг судлаад мэдчих хэрэгтэй. Тольтой сайн харьцах нь зөв юм билээ. Би ч аажим аажмаар суралцаж л байгаа хүн төдий шүү дээ /инээв/. Бас өөрийнхөө дутагдлыг хүмүүст тоочоод байх нь утгагүй санагддаг. Манай хүүхнүүд дутагдлаа тоочиж сэтгэлээ амраах рефлекстэй юм шиг л байдаг, заримдаа. Миний гэдэс бүдүүн байна, гуя муухай байна, хамар налчгар байна, нүд онигор байна гээд л. Тэгж тоочоод байхаар өрөөл бусад хүмүүс дараагийн удаа шууд нөгөө дутагдалд нь ач холбогдол өгөөд эхэлдэг юм билээ. Хэчнээн гоё болчихсон явж байсан ч “Аан мань хүн өнөөдөр гоё болчихсон байгаа ч гуя нь бүдүүн харагдаж байгаа хэвээрээ л байна даа” гэх юм уу “Нүүрээ гоё будсан ч нүднийх нь онигор ёстой гутаачих юмаа” гэнэ. Би бол хүнээс хэзээ ч “Би ямар байна” гэж асуудаггүй. Олонх хүн ийм асуултын хариуд “Аан зүгээр л байна шүү дээ” гэж хариулдаг. Гоё байна, эсвэл шууд муухай байна гээд хэлчих хүн ховор доо. Харин би дандаа “Би хөөрхөн байгаа биз” гэж асуудаг. Хариуд нь хүмүүс “Аанхаа, тийм байна” л гэдэг. Ийм жижигхэн зүйл дээрээс ч хүн бүтэн өдрийн эрч хүчийг олж авч, өөртөө итгэлтэй алхана. Өөртөө итгэлтэй хүн үргэлж сайхан харагддаг.
-Зарим хүн таныг хоол хийж чаддаггүй, гэрийн ажилд муу гээд л элдвээр ярьдаг. Хэр сайн гэрийн эзэгтэй болох бол?
-Өө, тэгж бас ярьж байна уу /инээв/. Би сүрхий том од биш дээ. Хааяа бодохоор утгагүй, инээдтэй санагдаад байдаг. Нөгөөтэйгүүр, хүмүүсийн сониуч зан л юм уу даа. Би хоол хийх тал дээр сайн. Хаана ч бардам хэлнэ дээ. Бүх төрлийн хоолыг амттай хийдэг. Гэр цэвэрлэх дуртай. Хотод байж байгаад хааяа нэг гэртээ харихаар манайх гэж бөмбөгдчихсөн айл угтана шүү дээ. Манайхан бүгд завгүй, орой гэртээ цуглаад өглөө гарцгаана, гэр цэвэрлэх том хүүхэд байх биш. Тэгээд л би их цэвэрлэгээ хийнэ. Хөлсөө гоожтол хамаг юмаа угаагаад л, шүүрдээд л, хаяад л. Ээжийн найзууд орж ирэнгүүтээ “шок”-нд орох дөхнө дөө. “Айлын том охин ирчихсэн юм шиг эднийх нээрээ цэлийгээд явчихна шүү” гэж ирээд л намайг зөндөө магтдаг байж билээ. Сүүлийн үед даанч угаалгын бодисны харшилтай болчихсон. Хэцүү юм байна лээ. Гэхдээ л цэвэрхэн явахын төлөө угаалгын машингүй үед харшлаа хөдөлгөөд л хувцасаа угаана.
-Элдэв хөдөлгөөний зүгээс янз бүрийн дарамт шахалт үзүүлж байгаа хэвээрээ юу?
-Чимээгүй л байна.
-Сүүлийн асуулт. Эх орондоо ирвэл хамгийн түрүүнд юу хийх вэ. Өөрийнхөө амьдралыг хөөгөөд нам гүм амьдрах уу, аль эсвэл трансжендэр хүмүүсийн дуу хоолойг илэрхийлнэ гэсэн хэвээрээ юу?
-Трансжендэр охидынхоо төлөө би цаг үргэлж чадал хүрэх бүхнээ хийх болно. Хоёрдугаарт, мэргэжлийнхээ ажлыг үргэлжлүүлнэ. Би сэтгүүлчийн ажлын төлөө амиа ч өгсөн чадахаар тийм их хайртай. Ажлаа ч хангалттай хэмжээнд хийж, гүйцэтгэдэг байсан. Дөрөвдүгээр курсын оюутан байхдаа л би олны танил хүмүүстэй хийсэн ярилцлагаараа анхныхаа номыг гаргаж, ажлынхаа газрын оны шилдгээр шалгарч байсан. Тэр бүү, хэл хувиараа долоо хоног тутмын сонин хүртэл эрхлэн гаргаж үзлээ. Өөрийнхөө хэмжээнд хийж болох бүхнээ л хийж байсан. Гэтэл миний авьяас руу, миний хүсэл мөрөөдөл рүү ганцхан бэлгийн чиг баримжаанаас минь болж өчнөөн хүн нулимсан даа. Би тэдэнд хариуг нь хэлнэ. Даашинз өмссөн ч би сэтгэдгээрээ сэтгэнэ, бакаал өмссөн ч би бичдэгээрээ л бичнэ, хүний авьяаст буруу байхгүйг хөдөлмөрөөрөө харуулна. Монголын сэтгүүл зүйн ертөнцөд би үргэлжлүүлэн амьдарч, нэрээ үлдээхийг хүсдэг.
-Ганцаардаж гуниглахдаа өврийн дэвтэртээ бүхнээ задалдаг гэсэн. Өөрөөр яаж сэтгэлээ аргаддаг вэ?
-Би хэн билээ, юу юуг давж өнөөдөрт хүрлээ, би юу юу хийж чаддаг билээ, бас юу хийж чадах билээ гэж өөрөөсөө асуугаад “Хүмүүс надад хайртай, хүмүүс намайг хүчтэй, зоригтой, ухаалаг эмэгтэй гэж боддог. Гэтэл би иймхэн юманд хямраад сууж байх гэж үү” гээд л толинд харж байгаад хэлдэг. Толинд харж өөрийгөө тэнгэрт тултал нь магтаад үзээрэй. Миний нүд гоё, уруул гоё, үс гоё, гар гоё, пөөх би ямар хөөрхөн юм бэ гээд л хэн ч саад болохгүй орчинд. Сэтгэл чинь тэнийгээд л ирнэ, хамгийн гол нь хамгийн дээд зэргээр магтах хэрэгтэй шүү.
Р.МӨНГӨН
almaz.mn

59 Comments

  1. Anonymous says:

    юун сүртэй хаяг өгсөн юм энэ өгүүлэлтэнд эмэгтэй хүн болгон адилхан нэг хэлвэрээрээ амьдралаар амьдрахгүйгээс хойш хэн нь солионы оймс болох болохгүй гэж хэн яаж мэдэх юм хамгийн жаргалтай гэж бодож явсан хүүхэн хүн жинхэнэ нөхрийнхөө гахшигт нуух авьяастайгаас болон бүх насаараа солионы оймс байсанаа мэдэхгүйгээс жаргалтай бас азтай эмэгтэй гэж бодож яваад хорвоог барсан байхад мэдээд өөрчлөх хүсэлгүйдээ солтоны оймс болохоо хүлээн зөвшөөрсөн эмэгтэйгээр хичнээн байна энэ дэлхийд. эр хүн гэдэг үнэхээр том эрхтэй төрөх юм үгүйсгэн даналзаад яах юм дээр гарах эрхгүй төрсөн эмэгтэй хүн болохоор. харин урьд нас энэ гас юу байдаг тэр бүгдийн аз нь нийлэн арай гайгүй эр хүнтэй дайоалдан арай ихээр доромжлуулахгүйгээр хорвоог барсан эмэгтэй хүнийг азтай эмэгтэй хүн гэх байх. эрэгтэй хүнтэй хамт амьдрах гэдэг эмэгтэй хүний хувьд даруухан байсанаас илүүгээр өөр юу ч биш юм шиг санагддаг надад. эмэгтэй хүн гудамжинд тааралдах бараг бзх эрэгтэй хүнийг таалагдаж байна нэг удаа амсах юмсан гэж боддоггүй гэнц нэгийг бодож болох юм. гэтэл эр хүн бараг хорвоогийн бүх хүүхэн хүнийг харж дүгнэж цэгнэж бодож байдаг. иймд үнэнч нөхөртэй эмэгтэй хүнийг дэлхийд хойж олно гэдэг асуудал байхгүй. тэхээр харин учиргүй ихээр ил далд солионы ойсё гшшдээ би чинь гэж бодоход хүргэхгүйгээр ухаантайгаа биеэ авч яваа эр хүнтэй хамт амьдарч яввал тэр бол тэнгэрийн усдаг авгасантай адил гэж бодно. иймээс эр хүнийг хардах харамлах гэдэг сэтгэл бол бүх учиргүй аргаа алдсан солиотой хүний өдрийн тэмдэглэлтэй адил алдаат солторол юм. баригдахгүй юм бариж чадахгүй юмны хойноос хүн болсон алтан үнэт хугацаат цагаа алдахынхаа оронд эр хүний өөртэй чинь хамт байх үеийг сайхан хамт өнгөрөөгөөд бусад үед нь өөрийхөө хийх дуртай юмаа хийж эрх чөлөөтэй тайван амгалан амьдарч явж сурах гэж хүүхэн хүн болдог байх гэж бодно. бусад эмэгтэй хүн юу бодох тэр хүний бүрэн эрхийн асуудал би л лав эр хүнийг бүр 100000% бүрэн эрхийг нь өгөөд сул тавьчихдаг юугаа хийнэ хаагуур явна хэнтэй байна байхгүй миний мэдлийн шийдэх асуудал биш тэр эр хүний мэдлийн асуудал. харин надад маш их өвдөх зовлонг авчирч зовоох юм бол биеээ аваад амьдралаас гараад яваад өгнө харин надад авчирч өгсөн өвдөлт нь арай гайгүй бол энэнээс өөр хүнд хайртай болохгүйгээс хойш тэвчих минь би эмэгтэй хүн шүүдээ гэдэгээ ойлгон дээшээ хашгираад эр хүний тэнгэр намайг ойлгохгүй доошоо хашгираад эм хүний хорвоод тэвчих гэж эм хүн болсоноос тэвч гэнэ тиймд би тэвчээд явж чадна гэж бодож байна. эмэгтэй хүн болж амьдрал гэдэг юмны хамгийн хэцүү үүрээд дээр хамгаас илүүгээр хайрлах зөөлөн сэтгэлтэй эмэгтэй хүн болж төрсөнөө муухай гээд гомдоод явбал хайрын сайхан гэдэг юмыг амьсахгүй болтлоо гомдож болох юм харин ийм л заяа эмэгтэй хүн гэдэг нэртэйгийнх хойноос гээд бууж явбал хайрын сайханг амьсах байх гэж горьдон буун өгөн бодож байна. би даналзаж чадна бүр чадах чадахдаа тэнгэр гайхтал чадна тэгээд би юу хожих юм ганцаараа хорвоог туулах гэдэгн эмэгтэй хүн нэг их гайхуулаад бахархаад байх даналзарлт биг байх. юуны төлөө эмэгтэй хүн болж төрлөө хорвоог уяртал ойлгон хүлээн авч буун уучилахын төлөө төрсөн эм хүн заяа минь. би хуучин залуу байхдаа бусад орны дэлхий залуу хүүхнүүдтэй адил эр хүнд заан гэж санаатайгаар бодоогүй ч гэсэн би гэж даналзаж явсанаа мэднэ тэглээ гээд надад хожсон бахархсан юм алга харин алдсанаа амаа барин харамсахаар дүүрэн байлаа. эр хүний хайрлаж хүндэлж тэдний хэлээр ярьж ойлгож чадсан эмэгтэй хүн гэдэгийг жинхэнэ эмэгтэй хүн гэж бурхан амьдрал хүний энэ хорвоо газар руу ирүүлдэг байх харин эмэгтэй хүн бид юуны төлөө ирсэнээ мартан даналзах ямар харамсалтай гайтай хохиролтой алдаа. эмэгтэй хүн би гэж даналзсанаас болон хорвоогийн бүх үр хүүхэд бүгдээрээ зовж тамлагдаж байна. эр хүнийг зөвөөр удирдаж чадах юм бол салалт гэж хаанаас ирэх билээ эмэгтэй хүн болсон үүрэгээс мартсанаас болон амьдралыг эмэгтэй хүмүүс сайн сохлон баллах юмдаа. эмэгтэй хүн нь эр хүний ар тал болон зөөлний зөөлөнгөөр түшиг тулгуур болон амьдралыг зөөлрүүлэх ухаантай төрсөнөө муухай гэдэг алдаанд унаж одоогийн дэлхийн хүүхнүүд. эмэгтэй хүн гомдох гэдэг их том алдаанд маш амархан унадагаа үргэлж өөртөө сануулж явдаг болгож өсгөвөл. элдэв юм шаардаж тэшааж хүссэнээс болоод эмэгтэй хүн гомдоод байдаг гэтэл эрэгтэй хүмүүс эмэгтэй хүний юу хүсээд байгааг ч ойлгодоггүй эмэгтэй хүмүүст ойлгуулан хүмүүжүүлдэг болоосой амьдрал тэгвэл их амархан амгалан тайван болох байхдаа дэлхийд.

  2. d says:

    Гадаад хүнтэй сууна Монгол залуусыг муулсан таалагдсангүй новш гэж

  3. ooops... says:

    их зоригт хүн байна амжилт

  4. baagii says:

    зарим нэг яриа чи зөрөөд бх юм энэ сайт наас уншиж бсан шиг санагдаж бна хуйсээ солиуна гээд барилгийн компани нэг том хун ивээн тэтгэж бгаа гээ бздэ одоо болхоор би оороо олно гэсэн бхийн тодорхой хариу угуж чадхуу

  5. top says:

    yunuu umunu enhriimaa egchid mend hurgii
    bi umuni ni taniig eregtei bhad tanidag bsan yum
    ene blog bdag geed bh yum bi yaj ch haigaad oldogguiee zorigtoi bgad chine baharhaj bna bs zorisondoo hureerei gej husii daa aa tii ene batuka gej er hun cham shig iim atach zantai bdaguu yum shees mine cham metiin yum hun bolj turuud horvoogiin toosiig hudulguj bgaadaa bayrlaaad duugai mulhuj bsan ni deer bdii meduu mu gulug mine

  6. batuk says:

    т1 балай хуухэн гичий заваан сунтсан ал ухээч чи энэ нд чинэ бахархаад бх юм эрөөсөө бхгуй таарүал ухтэл чинэ зодоод эрэгт хун ийм бдгийн гд шаана шуу чамайг зайлаарай буруу хогжсон гаж лалар

  7. Oko says:

    сайнуу чи их ухаалаг юмаа. би тайланд яваад ирсэн тэнд мэс засал хийлгэсэн залуучууд гормоний эмчилгээ хийлгээд уг н их л сайхан харагдаж байсан ч миний харсанаар тэдний амидрал чиний бодож мөрөөдөж байгаа шиг амидардаггуй би харлаа би өөрөө эрэгтэй хүүхэдтэй бас охинтой чи ээжийнхээ сэтгэлийг бодож үзсэнүү? миний хүү ингээд явж байвал миний хувд энэ бол эмгэнэл шиг л санагдаж бна уучилаарай. хамгийн гунигтай санагдсан юм нь гормоний эмчилгээ хийлгээд эмэгтэй мэс засал хийлгээд удахгүй л нас бардаг дээд тал ни 30 нас болвол их юм гэж байсан. миний бодоход чи ийм сайхан ухаалаг залуу хайран сайхан эд эрхтэнээсээ салаад ю хожин вэ? чам шиг ухаалаг хучтэй залуучуудааар эх орон чинь дутаж байхад ийм ч юм хийж явах гэж дээ би их харамсаж бна.

  8. Demchig says:

    Nadad neg zuil tulgarad bna namaig D gedeg bi gomo ym shig bna nadad tuslach bi teged gay missin temtseend ormor sanagdad bh ym bi l lav soliorson bha bi odo hurtel emegtei hun bolj yvdag bur hund høøgdøj ch uzsen nadad mash hetsu bna ydaj bhad manai angiin boy nar namaig ohin gej shooldog bi deere 4 egchtei bolood ch ter ym u ih emegteileg bur mash ih emegteileg nadad tuslach nadad mash hetsu bna

  9. Lady says:

    Яасан ч ухантай юм дэ. Амжилт хусий. царайлаг юмаа

  10. GH says:

    энэ Австрали яваагүй шүү дээ. Сайхан залахийм аа гар бас. Багадаа энэ чинь хулгайч гар байсийн гээ биз дээ. Дарханы үйлчилгээний төвд баригдаж байсан

  11. сүмбэ says:

    энэ ямар овоо муу баагий вэ, наадах чинь өөрөөсөө ярилцлага авчихсан байна шдээ, Мөнгөн гэдэг нь жинхэнэ нэр нь

  12. сүмбэ says:

    Энхриймаад сайн тал ч бий, муу тал ч бий. Нээх лаг гээд өргөмжлөөд байх шаардлагагүй, байдаг л бацаануудын нэг. Сэтгүүлч юм болохоор хэлэмгий доломгүй гэж жигтэйхэн.
    Биеэ үнэлж байсан нь бол үнэншдээ, УИХ-ын гишүүнтэй явдаг гэж өөрөө монголд байхдаа ярьж байсан. Одоо тэгээд ээжээсээ мөнгө авдаг гэж худлаа яриад, цагаачдын тэтгэмжийн мөнгөөр л амьдарч байгаа биздээ, байр нь бодвол үнэгүй байх. Юун Австрали, наадах чинь худлаа, Гонконгод байгаа, бас сургуульд сурдаг гэж худлаа ярьсан байна, Даяар монголынхонд зодуулсныхаа дараа цагаачлаа биздээ. Сургуульд оръё гэхээр англи хэл байхгүй хүн яаж чадах билээ

  13. zochin says:

    áëîãèéõ íü íýð

  14. zochin says:

    блогнах н нэрийг хэлээд өгөөч

  15. Нанды says:

    Энэ харин их ухамсартай ухаантай бүсгүй байх чинь
    би танилцмаар санагдчихлаа
    Миний мэйл-г админаас олоод аваарай
    Би бас гадаадад олон жил сурч байгаа нэгэн бүсгүй байна Хааяа эмайл бичиж санал бодлоо хуваалцаж байя
    Хүний нутагт гэрээ санаад ганихарж байгаадаа бүсгүй

  16. dorjoo says:

    амжилт сайн найз бүсгүйтээ болоод хамтдаа сайхан амьдраарай good luck

  17. Pink says:

    bi eregtei.,bi eregtei bolon shemale huntei sex hiij uzmeer bna.,holbogdoh-g husvel utasa uldeegeerei

  18. D456 says:

    Биеэ үнэлж байснаас ээжээсээ мөнгө салгаж байсан нь дээр гэнэ. Паразитлаж амьдрахаасаа ичдэггүй гар байна даа. Эцэг эхээ шулж амьдарснаас биеэ үнэлсэн нь дээр шүү паразит минь.

  19. ухаалаг эмэгтэй says:

    тэгээд зурагтаар гараад байгаа юмуу тэрийг нь үзээгүй аль тв-ээр ямар нэвтрүүлгээр гарсан юм бол мэдэх хүн байна уу

  20. ухаалаг эмэгтэй says:

    би энэ залууг сайн мэднээ сүүлд сонсоод гайхаж байсан ч үнэхээр сэтгэл зүрхээ дагаж өөрийнхөө төлөө өөрийгөө өөрчилж чадсанд нь илүү их бахархаж байсан.чамайг би яг юу гэж дуудахаа мэдэхгүй байна.өөрийн чинь нэрээр нэрлэчих гээд тиймээс нэрийг чинь дурдахаа больё оо. чи энэ сэтгэгдлийг уншиж байгаа бол намайг таних ёстой. би мөнхтуяа эгч нь байнаа. сүүлийн үед уулзалдахгүй байсан ч чамайг нэг л сонин болоод байгаад би их гайхдаг байж билээ. гэхдээ чи их тэмцэгч мундаг хүүхэд шүү мэргэжилдээ ч сайн.эгчээ гээд гүйж явсан дүр зураг чинь одоо ч нүдэнд харагдсаар байна би чамтай холбоо барихыг хүсч байна шүү ямар ч байсан өөрийнхөө хүссэнийг хийгээд сэтгэл дүүрэн амьдрах чинь зөвөө. чамайг оюутан байхаас чинь эхлээд мэдэхийн хуювьд чамд аз жаргал хүсье. гэхдээ нэг зүйлийг хэлэхэд ни йгэм ийм хүмүүсийг нийтээрээ хүлээн зөвшөөрөөд эрх ашгийг нь хамгаалж байна гээд гүйгээд байхын бол юу ч мэдэхгүй хүүхдүүд сонирхоод хальтраад орчих магадлалтай орчин шүү гэж боддог иймээс ил гаргаэ нэг их хавтгайруулахгүй байх хэрэгтэй гэж боддог.

  21. XXXMAN says:

    Ухаалаг ярилцлага байна. Ойрд алдаршаад байхаар нь цаг гарган сонирхон уншлаа. Нэг эмэгтэй хүн л байна ш д. Хүйс нь солигдоод төрцийм үү даа. За гаруудаа энэ амьтныг ад үзээд яахвээ явж л байг. Зайлуул.

  22. kkkk says:

    австралид байгаа xүнийг монголоос мөнгө явуулж xооллоно xувцаслана гэж байxгви эээ. \тэр тусамаа ээж чинь баян илвв гаргаад чамайг тэжээгээд наана чини/ боломжгүй л юм шиг бна лээ. үнэxээр үнэнийг xэлдэг гэдэг биз дээ чи үнэнээ л xэлчээчэй бие ээ үнэлдиймөө гэээд. амьдарч буй өрөөний чинь мунгу л гэxэд ээж чинь тулж дийлэxүү итгэл үнэмшигүй юм ярьж яаx нуу

  23. mmmm says:

    хоорхон шуу.заримдаа блогийг н умшихчихаад оороосоо ч ичих шиг хэхэ. чи унэхэр таалагдаж бга шуу бух эмэгтэй чам шиг бодож сэтгээсэй .зоригтой бас ухаантай..хайртай шуу ургэлж хундэлж ябнааа

  24. Teneg says:

    За хамгийн эхэн хэсгийг нь уншаад унших ямар ч сонирхолгуй болоод үргэлжлүүлсэнгүй. Өдий насалчаад хичээлдээ явахгуй ажил хийхгуй ээжийгээ шаналгаж яваа хүнээс юун ярилцлага авдийн. Огтхон ч үлгэр жишээ авах хүн биш бна

  25. fuck says:

    заваан гомо ухээсээ

  26. kkkk says:

    Энэ солонгосд амьдардаг Элгэмсүү тэнэг энд бас л xүмүүсэд загнуулчиxсан тэнэгтэж явна xа xа xа

  27. Amgaa says:

    ДЭЭРХ ЭНХЭЭ ГЭХ ХУНД
    чи яг юун тухай бичих гэсэн юум бэ? сайн ойлгосонгуй ээ!!! Мундаг ухаалаг зоригтой эмэгтэй байна шуу дээ энэ ЭНХРИЙМАА чинэ!!!

  28. enhee says:

    энэ одоо юу оорийн хучээр гэхшиг бугэд мэднэ шдээ эмэгтэй хун шаагаад уйдтсан баян эрүүдийд дээр хошногдуулаад монго олооод ябсан аа мэдэхгүй байж … бие унэлээд ябдаг б,санаа одоо нэг санхаа болчиж гэж шижгийн шодой гэх юмуу ал юмуу чамайг

  29. wakama says:

    чи их ухаалаг бусгуй юмаа хэний ч хайриг татаж чадах. би эмэгтэй хэрнээ зарим юман дээр чам шиг бодож сэтгэж байгаагуй юм бна.юм бодуулсан сайхан ярилслага болжээ.чи аз жаргалтай сайхан амидарнаа гэрэлт ирээдүй умну чин бна бусгуй мини амжилт хусий

  30. baagii says:

    Эсрэг хүйс рүүгээ шилжихийн тулд эмчилгээ хийлгэж байгаа гэдэг ч хэцүү сонсогдож байна. Эхээс төрөхдөө давамгайлж гарсан хүйс нь эр баймаар. Эх орон ээж аавынхаа төлөө биш өөрийн гаж хүслийн төлөө амьдарч байгаам биш үү? Аав нь гэж нэг Монгол эр хүн байдаг л байх даа.

  31. ёоооооооооооё чиний үр хүүхүүд тийм болно доо ямарваа нэгэн юм заавал хариугаа авдаг хорвоо чамд тийм хувь тавилан заяна даа үгүү бодож бичээрэй авгай минь

  32. amjilt says:

    амжилт хүсьэ, одоо ингээд төрсөн хүнийг… ийм л хувь заяатай байж. Харин ч сайн сайхан амьдрах хэрэгтэй шүү. Тэр нэг тэнэг нэртэй Со-д амидардаг авгай нутгатаа ирж цайгаа чанаа.Дандаа хүүхнүүдээ мүүлж байдаг өөрөө матар царайтай амьтан байгаа да

  33. zaya says:

    eooe ter teneg elgemsuu odoo hun buriin durguig hurgen barin setgegdel bichih saihan l bdiin bh daa..enhriimaad amjilt!urgelj chinii tald..

  34. naizn says:

    би унэхэр найзараа бахархадаг шуу
    унэхээр авах ч юмтай сурах ч юмтай хоорхон ч бусгуй удахгуй уулзаы
    туулай

  35. Erdenechimeg says:

    биологи

  36. enne says:

    амжилт хусиэ ээ сайхан яридаг эмэгтэй юмаа. тсоглог хуухэн бна шуу.

  37. cor says:

    Энхриймаа амжилт хүсие.
    1 л олдох амидрал. Бид бүгд л хүн.
    өөрийнхөөрөө сайхан амидраарай.

    блог-нх н хаягийг мэддэг хүн байвал бичээд өгөөрэй. зочлоё байз.

  38. Boldoo says:

    Манай ангийн залуу ийм болчих гэж мэдсэн бол чамайг шаадаг байжээ.Чи одоо тэр сургуулийн ойгоор эр болцон л гуйж явсан одоо охин болоо юу. Гадаад эрчүүд хир байна. Нээрээ чи Батцэцэгийг гуйгаад үэрхэж байсан одоо ингээд гомо гээд амархаан гадаад гарах гэж. Алхиймаа энэ усан толгойнууд

  39. 247 says:

    энхриймаагийн сайтний хаягийг ни бичээд өгөөч би орж үзэе

  40. azuu says:

    сайхан сэтгэлтэй залуу байна. би монголд муйс-н мат-ийг тогсоод гадаадад гарсий энд ирээд цэбэрлэгчээс эхэлсий харин одоо 5-н жилийн дараа эндхий нэгэн том газар хэний ч абдаггуй(монголд) цалин абаад амидарч байна. би эмэгтэй хүн гэхдээ хэзээ ч шалдаа бууж узээгүй. би нидэрландад амидардаг энд ижил хуйстэнийг хулээн зоүшөөрдөг орон. би одоо 30 хурсэн эмэгтэй одоогоороо ганцаараа гэхдээ би харамсдаггуй би жинхэнэ хайраа хулээж л байгаа нэгэн… гэхдээ би ижил биш хэрнээ ижил хумуусийг маш их ойлгодог . чи 30 хурээд мэс засад орно гэлээ тэр бол буруу 40 хурээд ор. хүн дотроо сайхан байбал бух юм болдиймаа чамд амжилт хусий надтай холбогдохийг хусбэл @ хаягаа огоорэй

  41. Jagaa says:

    Энхриймаа, чамайг үнэхээр хүндэлж, биширч явдаг шү. Үргэлж сайн сайхан юм бодож, мөрөөдөж яваарай! Монголийн ард түмэн чамайг үнэхээр гомдоожээ,,, гэхдээ тэр дунд над шиг чамайг хүндэлдэг маш олон хүн бдаг гэдэгт итгэлтэй бн!

  42. Steppe says:

    Уншихад яасан ядаргаатай бичлэг вэ, залхмаар. За тэгээд нээх тэгж амьдар, тэг ингэ гээд заах гээд байгаа юм шиг, төвөгтэй ийн, шал өөр ертөнц байжв

  43. harsarnai says:

    zorigtoi uxaalag busgui. bas ix xoorxon. nud ni bur goe kk. amjilt

  44. mido says:

    Сайхан хүүхэн шүү. төрөлхөөсөө физиологиос бусдаараа эмэгтэй төрцөн юм чинь яахын.тэгэхэд зарим нэг манай эмэгтэйчүүд ямар байна. энэ хүнийг хараад өөрсдийгөө нэг хараарай.

  45. tsengee says:

    goy ohin shu, amjilt Enhriimaa.

  46. Zaluu says:

    өөрөө эрэгтэй юм байж нэг л их эмэгтэй хүн шиг ярьчихжээ ха ха.

  47. Gegee says:

    НИЙГЭМД илуудэл хун гэж байдийн гэсэн. ГЭХДЭЭ тэр хумуусд энхриймаа орохгуй гэж бодож байна.

  48. kiki says:

    энэ элгэмсүүэнэрлэнгүй гж нэг мал бнааа…хаач явсан мал шиг юм бичнэ хоэ чи оороо л олгой шэг толготой бх мэдүү…солонгост амидардим шэг бгама..тгл солонгосийн амидарлийг мэддийм шэг шаааж огно доо…тэнэг п….. Энхриймаад гж хэлхэд чмд хуний нутагт их хэтсүү бгаг ойлгож бна..хангалттай бухнийг ойлгоод гэрэ сансан тсагтаа хэзээч хамагуй хурдан ирээрэй..чмг ойлгох хайрлах хумуус зундуу би ухаалаг бусгуй юмаа..амжилт!!!!

  49. WARWAR says:

    орчиний бохирдол их байх тусам ийм саармаг хүмүүс бүүр ихээр торох болно доо дэлхий ээж ч хариугаа сайн авдаг аа гэж

  50. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    ӨӨРИЙНХӨӨ ХАЧИН ХУВЬ ЗАЯАНДАА ЭВЛЭРЭЭД Л АМЬДРАНА БИЗ ДЭЭ НЭГ ИХ ГАДААД ХҮН БУРХАН ЮМ ШИГ МОНГОЛ ЗАЛУУС НЬ ТЭДНЭЭС ДОР Ч ЮМ ШИГ…НЭГ ИХ ЮМАНД ӨӨРИЙГӨӨ БОДЧИХСОН ОЛГОЙ ТОЛГОЙТОЙ ХҮҮХЭН ..ӨӨРИЙНХӨӨ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР Л ТЭР САЙХАН ГАЗРАА АМЬДРАНА Л БИЗ ДЭЭ БИДЭНД ЯМАР ХАМААТАЙ ЮМ

  51. qwer says:

    сайхан ярилцлага болж, чиний ачаар Монголд одоо ерн бага багаар ойлгодог болж байгаа, 10,20жилийн дараа бол байдал өөр болно,

  52. хэхэ says:

    сайнуу. энхриймаа чи эмэгтэй хүний тухай нээх гоё нийтлэл бичээч

  53. ,,,,,,, says:

    таалагдлаа их ухаантай сайхан санагдлаа амжилт

  54. zaya says:

    таалагдлаа ухаантай эмэгтэй шиг санагдлаа юунд ч битгий бууц өгөөрэй амжилт

  55. kkkkkkkkkk says:

    надад ч таалагдлаа

  56. boldsaihan says:

    би жирийн эрэгтэй л дээ, чамтай чатсуу юм бна. чамайг ийм зоригтой бгаад чин хүндэлдэг шүү. амжилт хүсий

  57. ultraTerGuun says:

    Балай нийтлэл вэ?

  58. oyuka says:

    сайн уу чамд амжилт хусэж бн чи маш ухаалаг хариуллаа эмэгтэйчүүдээ хамгаалж сайхан уг хэллээ

  59. crazy girl says:

    амжилт!!!!!!!!!!! shan l yriltslaga boljee bas ih uhaantai yumaa .vrgelj uurtei itgeltei heveeree bgaarai . az jargal vrgelj chinii umnu baig !!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.