Хайртыгаа өөрийнхөө санаснаар байлгах гэж шахаж шаардах нь зохисгүй

Хайртай хүн чинь ямар байх ёстой гэдгийг та сайн мэдэж байгаа. Мэдээж хэрэг хүн бүр өөрөө өөрсдийнхөөрөө хайртай хүнээ тийм байгаасай хэмээн төсөөлөн боддог шүү дээ. Энэ ч утгаараа хамгийн анхны болзооны үеэр таны төсөөлөл бодит байдал дээр гайхалтай нийцэж байх ёстой болдог.

Гэтэл заримдаа өмссөн хувцас, гадаад төрх, биеэ авч яваа байдлаас нь заавал нэг өө сэв эрж хайдаг шүү дээ. Энэ мэтчилэн цаашаа явах тусам илүү их шинэ дутагдлыг ажиж мэдрэх болно. Тухайлбал энэ хүн миний бодож байсан хүн биш байна хэмээн өөртөө бат үнэмшүүлж орхидог. Энэ бүхэн таны бодлоос ихээхэн хамааралтай юм.

Аливаа сөрөг бодол нь хүнийг таагүй сэтгэл зүйд аваачиж улмаар хайртай хүнээ алдахад хүргэдэг. Сайн ч бай муу ч бай дутагдлыг нь бодож тунгаадаг нь хүний төрөлхийн араншин юм. Тэгвэл хайртай хүнийхээ зан араншингийн ямар дутагдалтай талыг нь зөвшөөрч болмоор байна? Зарим нэг хэсэг эмэгтэйчүүд хурц ширүүн аашийг хүлээн зөвшөөрдөг байхад нөгөө нэг хэсэг нь хүлцэнгүй зөөлөн занг нь таалдаг байх жишээтэй.

Хэрэв нөхөр нь аливаа байдалд хямдхан боловч тов хийсэн хувилбарыг сонгодог бол гэр бүлд муугүй байж болох юм. Хайртай хүнтэйгээ харьцах харьцаагаа мухардалд оруулахгүй байхын тулд дутагдалтай талыг нь сайн зан чанараар нь тэмдэглэж байх хэрэгтэй.

Өндөр нисэх чадвар гэдэг нь анх л танд ямар сөрөг бодол төрсөн түүнийгээ магтаж сурах хэрэгтэй. Тухайлбал нэг бүсгүй найздаа “миний найз залуугийн халзан толгой наранд гэрэлтэхэд бий баяр хөөртэй бас хөгжилтэй болчихдог” хэмээн ярьсан байдаг. Иймд хэзээ ч хаана ч ямар ч үед хэн нэгэн хүнтэй танилцаж улмаар цаашид хайр сэтгэлийн холбоо тогтоохоор бол анхнаасаа л сөрөг бодлыг сэтгэлдээ бүү үүсгээрэй.

Аливаа бодол гэдэг санааных байдаг. Тантай учирсан хүн болгон зуун хувь таны төсөөлснөөр бас бодсоноор байдаггүйтэй адил магадгүй та ч гэсэн бусдад тэгж санагддаг байж болно шүү дээ. Иймд засаад аваад явж болохуйц бага зэрэг дутагдлыг их юманд бодож, өөрөөсөө тухайн хүнээ бүү түлхэж байгаарай.

/Хань/

6 Comments

  1. baaji says:

    bi ooriinxoo amidraliin talaar bichij ta byxnees zovolgoo avax gesen yumaa yaj niitlex ve setgegdel deer bichmeergyi bnaa

  2. BbL says:

    Хайрлаад, халамжлаад хамт амидрая гэж бодсон л бол байгаагаар нь л хайрлаад. Харин үнэхээр тэсэхийн аргагүй зан гаргаад байвал бага багаар засах нь л зүйтэй байхаадаа түүнээс биш байнга л ингээд байна ийм байна тийм байна гд байвал хэн ч засарахгүй. Бүүр гөжих байх даа

  3. Darjaa says:

    Өөрөө ч өөрийнхөө санасанаар байж чаддагүй ш дээ ер нь…тэгэхээр хүнийг өөрийнхөө санасанаар байлгах гэдэг бүтэшгүй асуудал гэж бодож байна…дутагдалтай сул талыг нь олж харсан бол өөрөө НӨХӨӨД амьдрах ёстой юм бишүү…Байгаагаар нь хайрлах гэж бас нэг үг байна ш дээ нөхдөө…Ерөнхий шалгуурт чинь тэнцэж байвал яахав дээ

  4. Dorjoo says:

    Гэхдээ насаараа ханилах хани маани хажуудах хунээ мэдэрч баярлах гунихад мэдэрдэг бас хамт зовлон жаргалаа хуваалцдаг байж л хорвоог барна шуу дээ. Манай эхнэр бухий л асуудалд оорийгоо зовтгох дийлж гарах угуй дээ хэн хэнийх ни буруу байсан болгох гэж зутгэх юм Би одоо унэндээ тэсэхгүй нээ, Бид 2 20-иод жил амидарсаан

  5. Bilegee says:

    мэдмээр юм байна баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.