Хэрэв та нөхрийнхөө дээрэнгүй занг даръя гэвэл…

Түрэмгий дээрэлхүү зантай эр хүнтэй суусан эмэгтэйчүүд байнгын сэтгэл зүйн дарамтанд байдаг. Эцэс сүүлдээ уг занг нь яаж засаж болиулахаа хүртэл мэдэхээ байж мухардалд орох нь бий. Тэгвэл яавал нөхрийнхөө энэ занг дарж чадах вэ?

  • Олон нийтийн дунд тэдгээр эрчүүд өөрсдийнхөө сул талыг нуухыг хичээдэг. Тиймээс ч тэд хүн амьтантай нийлж тэр бүр цагийг хамтдаа өнгөрүүлээд байдаггүй.
  • Ялангуяа олон эрчүүд цугларсан газар тэд хорхойд хоргүй хүн мэт байж чаддаг. Иймээс түүний дутагдалтай зан араншинг нь хэзээ ч битгий нууж байгаарай.
  • Түүний биеэ хэрхэн авч явж буйг нь гэр бүлийнхэндээ, түүний төрөл садан, найз нөхдөд нь хэлж байх. Нөхрийн чинь байр байдлыг мэдэх хүн байхгүй шүү дээ.
  • Ах, эгчдээ илэн далангүй нөхрийнхөө байгаа байдлыг нь хэлдэг байх хэрэгтэй. Хэрэв нөхөрт тань ичих булчирхай гэж байдаг бол ичиж л таарна. Харин ах нар чинь эр хүний ёсоор нөхөртэй чинь ярилцаж, анхааруулж хэлэх нь мэдээж хэрэг.
  • Хамгийн гол нь нөхөртөө аль болох тайван байх боломж бүү олго. Таныг дээрэлхэж доромжилсных нь дараа ямар амьдрал түүнийг хүлээж буйг тэр аяндаа мэдэх болно.
  • Нөхрийнхөө уг занг нь тэвчиж чадна хэмээн түүнд боломж бүү өг. Тэгэх тусам та түүнийг улам өөгшүүлж орхих болно. Аливаа юмыг бага дээр нь дарах шиг сайн зүйл гэж үгүй.
  • Түүнчлэн нөхрийнхөө дутагдалтай талыг нь шүүмжилж хэлэхээсээ санаа нь зовоод хав дараад өнгөрдөг. Энэ нь өөрөөс нь салаад явчих бий гэхээс айдагтай холбоотой юм.
  • Хүүхдүүдэд маань эцэг хэрэгтэй. Муу эцэг байсан ч хамаагүй эцэггүй өссөнөөс л хамаагүй дээр хэмээн үздэг.
  • “Зөөлөн нь хатуугаа иддэг” гэж үг байдаг боловч зарим тохиолдолд эсрэгээрээ эргэх нь ч бий. Иймд дандаа хүлцэнгүй, тэвчиж байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ.

/Хань/

9 Comments

  1. Anonymous says:
  2. Zaluu28 says:

    jiriin busgui uneheer uhaantai yum aa.

  3. emma says:

    Жирийн бусгуйд амжилт хусъе.

  4. emma says:

    Би бяцхан гэр бул дотороо хайртай ханъдаа яг жирийн бусгуй шиг ухаанаар ханддаг.Ийм уран угээр санаа бодолоо илэрхийлэж чадахгуй угийн сангаа мартаад баларч бна.
    Миний таних нэгэн ах залуу анхний эхнэртэйгээ гэрлээд ариханд ороод ааш зан адгуус шиг байсан гэтэл дараа учирсан бусгуйтэйгээ хун бухэн гайхаж бишэрмээр сайхан амъдарч бна шуу дээ.Бусгуй хуний уран ухаан гэж айл гэрт байх ёстой зайлшгуй нэгэн далдийн хуч юм.Зарим хумуус эр нөхөрийнхөө ажил төрөл бизнесийг зааж өгөх хэрэг уу? эсвэл эр нөхөр нъ буурай дорой учираас ийм ухаан гаргах хэрэг гардаг байх хэмээн ташуу ойлголттой байдаг.Уунийг ялгаж салгаж ойлгох хгтэй.Эр нөхөрийнхөө ажил бизнесд амжилт гаргах( motivation), олон ургалъч ухаан сэдэх тулхэцийг эхнэр хун бий болгож өгөх ёстой.Урмаар тэжээж ухаанаар хайрлах алтан зарчимийг баримталж чадвал хэнбүгайн ч нөхөр болох эр хун юуг ч чадна юуг ч бутээнэ.

  5. jiriin busgui^ их ухаалаг бичиж гэж бодож байна. Тэхээр би бодлоолдоо, одоо байгаа маань ээжий минь ухаан бололтой. Харин ирээдүй минь ханийн сэтгэлд орших бололтой. Ичмээр ч юм шиг ХАХА Ийм л бардам хүмүүс юм хэхэ

  6. jiriin busgui says:

    Эр хүн гэдэг чинь маш бардам амьтан. Ямар ч өчүүхэн эрийн дотор өчүүхэн ч гэсэн бардам сэтгэл нуугдан байдаг. Тэр бардам занг зөв өөгшүүлж чадвал эр хүнийг өөрчилж ямар ч араатан байсан номхотгож болно гэж бодож байна. Мэдээж хаашаа чиглүүлж өөгшүүлэх вэ гэдэгээ эмэгтэй сайн мэдэж байх ёстой. Үнэхээр сайн залуу шүү чи, жинхэнэ эр хүн гэж ийм л байдаг гээд дотор нь өөрийн хүсч буй зан чанарыг шигтгэн ойлголт өгч чадвал залуугийн бардам сэтгэл тийм эр байхыг хичээх болно. Энэ бол далд ухамсарт зорилготойгоор нөлөөлнө гэсэн үг. Бүсгүй нь нөлөөлөөд ийм үзэл бодолтой болсоноо залуу ойлгохгүй өнгөрөх болно. Нэг л мэдэхэд тэр маш их өөрчлөгдсөн байна. Үүнийг эр хүн болж төлөвших гэдэг. Дээр өгүүлсэн зөвлөгөөнүүдийн заримтай санал нийлэхгүй байна. Нөхөртөө тайван байх боломж бүү олго гэж юу гэсэн үг вэ. Эр нөхөр чинь тайван орчинд илүү татагдана. Тайван байвал авир гаргахгүй. Хүний нүүрэн дээр нөхрийгөө сайн муулж бай гэсэн утгатай зөвлөгөө байх юм. Хүний нүүрэн дээр нөхрийнхөө сайн талыг илүү харуулж чадаж байвал, ялангуяа түүнд маш бага байдаг сайн талыг ч их байдагаар хүлээж авч байгаагаа харуулж байвал нөхөр чинь үргэлж тийм байхыг илүү хичээнэ. Нөхөртэйгээ илэн далангүй ярилцаж алдаатай талыг нь ойлгуулах нь хамгийн зөв. Түүнд дэргэд нь алдааг нь хэлж өгөх хүн байна гэдэгийг зөв ойлгуулж чадвал хурдан өөрчлөгдөх боломж нээгдэнэ. Нөхөртөө хайртайгаа зөв ойлгуулах хэрэгтэй. Тэрнээс биш шүүмжилж өөлж байгаа, бүр цаашлаад голж байгаа мэт сэтгэгдэл төрүүлбэл эр хүний бардам зан хөдлөөд авир гаргах болно. Өөрөө дотроо гэмшсэн ч гаднаа өөр авир гаргаж өөрийгөө илэрхийлдэг эрчүүд байдаг. Тиймээс зөв ойлголцож байж зөөлөн нь хатуугаа иднэ шүү дээ. Айхтар агсан байсан хүн нэг бүсгүйтэй суугаад зөөлөн аядуу болсон байх нь амьдралд элбэг байдаг жишээ. Энэ бол эмэгтэй хүний нарийн ухааны илрэл. Эр хүнийг эмэгтэйн мяндсан ухаан хөтөлж байдаг. Тэр мяндас асар хүчтэй боловч харагддаггүй тул эр хүн өөрөө бүхнийг бүтээж, бүхнийг сэтгэж чадсан гэж ойлгож байдаг. Ер нь тэгж ойлгуулаад орхих нь эр хүнийг өөртөө итгэлтэй, бардам, дайчин, зоримог, амьдралаа авч явах тэнхээтэй болгодог. Хааяа сэмхэн чиглүүлчихээд нөхрөө магтаад сууж байвал амьдрал аяндаа тэгширээд, бүх зүйл эвэндээ ороод ирдэг. Тэрнээс биш би ингэж зөв бодсон, чиний энэ чинь буруу байсан гээд эмэгтэй нь өөрийгөө их товойлгоод зүтгээд байвал, би л гэр орноо авч явж байна, чи эр хүн байж гээд байвал эр хүний бардам зан гутралаар солигдон өөрийгөө үнэлэхээ байж улмаар архи дарстай нөхөрлөхөөс эхлэн муу үр дагавартай. Эр хүний замын хүзүү урт гэдэг. Энэ чинь өнөөдөр бүтэхгүй байсан ч эр хүнд бүтэх өдөр заавал ирдэг учир гарсан үг. Эмэгтэй хүн бүтэхгүй бол бүттэлээ эр хүн шиг тууштай байж чаддаггүй. Амархан бууж өгч өөр зам сонгодог. Эр эмийн ялгаа энэ. Харин ухаантай эмэгтэй эр нөхрөө зөв чиглүүлж чадвал өөрөө бүх ачааг үүрэх хэрэг гарахгүй. Амьдралын төлөө зүтгэж байгаа эр нөхрөө жижигхэн л түлхээд дэмжээд өгөх хэрэгтэй. Жинхэнэ эр хүн үүнийг үргэлж ойлгож дотроо эхнэрээ өндөрөөр үнэлж тэр хэрээрээ хайрлаж, амьдралын замаас хазайлгүй үнэнч амьдарч чаддаг. Иймээс л эмэгтэйн ур ухаанаас амьдрал ямар байх, нөхөр ямар байх шалтгаалдаг гэж би боддог.

  7. Xongorzul says:

    -Ene chine harin iluu dutuugui yag zov zovloson bna daa nadad lav taalagdlaa, nariin shiriin bugdiig zovlojee

    -100 huvi bolj Ohid huuhdnuud sain unshaad avdiim sh de

  8. babydoll says:

    за бараг талаас илүү нь худлаа байна даа

  9. Hudal bna aa gej says:

    Худлаа зөвөлгөө байна аа гэж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.