2011 он: Санаачлагатай, идэвхтэй хүмүүсийн жил

Шинэ оны оддын зурхай ерөнхийдөө таатай харагдаж байна. Хамгийн ачаалалтай сарууд нь 2, 3 ба 8.  Энэ цагуудаар та өнгөрсөн жилийнхээ үр дагаврыг тооцон алдаа оноогоо засч залруулах юм. Бархасвадь ба Далайн ван гаригуудын зохицол нь дэлхийн эдийн засгийн байдал тогтворжиж, нийгэмд эерэг уур амьсгал гарч ирэхийг хэлж байна. Жилийн эхний хагаст “хуучин үлдэгдлийн” ачаа дарамт үймээн самуурлын шалгаан болно. Харин хоёрдугаар хагаст нь байдал тайван бөгөөд үр дүнтэй.

Бархасвадь («Их аз жаргалын») гариг ирж буй онд гол дүрийг гүйцэтгэх бөгөөд Усан вангийн эерэг үйлчилгээгээр ихэнх хүмүүст таатай бүр цаашилбал аз жаргалтай жил байснаар санагдан үлдэх жил юм.

Хонь

Хонийн ордынхонд ирж буй он  хувийн өсөлтийн чинь том ирээдүйг нээж өгнө. Өөрийн санаа бодлоо хэрэг­жүүлэхийн тулд чөлөөтэй, хүлэгдмэл биш байх ёстой. Та л өөртөө эзэн гэдгээ 2011 онд сайн мэдэрч авах болно.

Оны эхээр мэргэжлийн чиглэлээ өөрч­лөх шаардлага гарч ирж магад­гүй. Энд таныг дэмжигчид мөн эсэргүүцэгчид нартай зөрөлдөх магадлал их. Гэхдээ шинэ эхлэл таны карьерт чухал үе болох юм.

Тав, зургадугаар сард үр дүн гарч ирсэн таны оргил цаг байх бөгөөд ер нь зун, намар таны мэргэжлийн талд хамгийн таатай үе болно. Оны эхнээс та зорилгоо яаж тавина төдий чинэ үр дүнг оны сүүл рүү амсах болно.

Үхэр

Үхрийн ордынхонд ирж буй жил нэгэн хэвийн байж чадахгүй. Таны өм­нөх амлалтууд хүлээс болох магад­лалтай. Тэднийг аль болох хязгаарлан түү­нээсээ ашиг гаргахыг оролд. Жи­лийн эхнээр сэтгэлийн ариусгал, бясал­галд багагүйгээр анхаарах нь чухал.

Гурав, дөрөвдүгээр сард оюутан сурагчдад шалгалт шүүлэгтэй хол­боо­той хүндрэл гарч магадгүй. Ерөнхийдөө бие организм хямарсан байх учир тэр цагаар ханиад томуу болон даарч хөрөхөөс сэргийлэх хэрэгтэй.

Зуны эхнээс танд шинэ ирээдүй нээгдэж байгаа нь мэдрэгдэх болно. Сэтгэл санаа сэргэсэн учраас та том зорилт тавиад урагшлах нь жилийн гол удирдамж чинь болно. Өөрийн бизнестэй хүмүүс түүнийг өргөжүүлэх боломжтой. Гадаад дотоодоор яван шинэ төвшинд гарах хэрэгтэйг од гаригс зөвлөж байна. Жилийн сүүлчээр та хамт олондоо байр суурь, нэр хүндээ бэхжүүлж чадсан байна.

Ихэр

Ихээхэн өөрчлөлтэй жил ирж байна. Хамгийн түрүүнд таны нөхөрсөг орчин өөрчлөгдөнө. Харин та өөрөө хамрагд­даг нийгмийн бүлэглэлдээ тэргүүлэх гэсэн санаа чинь бүтэл муутай байх нь. Ихэнх цагаа хоосон өнгөрөөсөн байхыг үгүйсгэхгүй.

Зун эхлэх цагаар таны хувьд их өөрчлөгдөж байгаа нь мэдрэгдээд ирнэ. Энэ цагаар дүгнэлт шинжилгээгээ сай­тар хийж сонголтоо гаргах хэрэгтэй. Намар цагаар бизнесмен ба хувиараа ажил эрхлэгчид орлого сайтай байна. Мөн та орчиндоо далдаас сайн нөлөөлж чадах юм. Мөн тэр цагаар амралтаа өнгөрөөж бие организмаа сэргээн засах хэрэгтэй.

Жилийн эцэс рүү аялал жуучлал хийн гадаадаар яван сэтгэлийн тэнцвэрийг нөхөн сэргээн нь ирээдүйд хэрэгтэй.

Мэлхий

Мэлхийн ордынхны мэргэжлийн үйл ажиллагааны өөрчлөлтийг ирэх жил авчир­на. Үндсэн өөрчлөлт нь 2-4 саруу­дын хооронд гарна. Танд сонголтоо хийн чиг хандлагаа тодорхойлох хүнд­хэн шалгалт ирж байгаа нь тэр.

Бизнесийн хамтрагч нартайгаа зө­рөл­дөх нь танаас нөлөө бүхий хү­мүү­сийг холдуулж магад. Таны сонирхлыг дотны хүмүүс чинь бас нэг их дэмжихгүй.

Ер нь бол амбицийг дарж, байгаа зүйлээ үнэлж цэгнэх нь чухал. Зун, намар таны хүслээр үйл явдал өрнөх магадлалтай. Зургадугаар сарын үеэр таныг аян зам дуудаж магадгүй. Тэр жуулчлал нь эерэг сайн үйлдлийн эхэн болох ёстой.

Энэ сайн цагаар хувь тавилангийн бэлэг хонжворт сугалааны хожил шиг л танд ирэх бололтой. Таны алсыг харах чадвар зөв дүгнэлт гаргуулна.

Жилийн сүүл хэсгээр танд гэр орны асуудал гол зүйл болно. Энэ цагаар их засвар мэтийн ажил хийх хэрэгтэй болох нь. Байр орон сууцны зээлийн асуудал ч тэр үеэр нааштай шийдэгдэх хандлагатай.

Арслан

Танай ордын ихэнх хүмүүст оюун санааны замын чухал үеийг 2011 он авчирна. Танд сурч боловсрох асар их хүслэн төрөх магадлал өндөр. Өөрийн үзэлд зарим нэг ойлголтоо эргэн харах хэрэгтэй байж болох юм.  Юуны түрүүнд нандин чанар, ёс зүй, амьдралын хэм хэмжээний таны ойлголт хөндөгдөх болно.

Аян замд гарах сайн хугацаа юм. Харин хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхээр алсын замд гараад хэрэггүй. Зөвшөөрөл гэх мэтийн асуудал ихтэй.

Ажил мэргэжлийн хувьд өсөлттэй он. Намраас илүү өндөр цалин хөлстэй ажил таныг хүлээж байна. Карьерын амжилт хийнэ гэсэн хүмүүст 12 жилдээ нэг удаа тохиолдох боломжийг 2011 он өгч байна. хамгийн амжилтай хугацаа нь 7-11 саруудын хооронд ирнэ.

Хэрэв та өмнө тавьсан зорилготой байсан бол тэрнээс чинь жилийн хоёрдугаар хагас буюу сүүлчээр олон нь сайнаар биелсэн байх болно.

Охин

Энэ ордынхон ирж буй оны эхний хагаст амьдралынхаа хатуухан шал­галтыг туулах бөгөөд хоёрдугаар хэсэгт нь амгалан тайван, үр дүнтэй амьдарна.

Жилийн эхнээс өөрчлөлт ирнэ гэд­гийг хүлээн сэтгэл санаа өөдрөг угтах хэрэгтэй. Өөрчлөлтийг дандаа сайн талынх гээд хэрэггүй.  Хамгийн ээдрээтэй, ачаалалтай үе эхэндээ уч­рах болно. Хавар мөнгө санхүүгийн хүнд­рэл үүсч зээл тавихад хүргэх магадлалтай. Энэ үеэр тавьсан зээл маш хүндрэлтэйгээр таныг сөгдүүлж магадгүй.  Өөрийн мөнгө хөрөнгөтэй хүн энэ үеэр их орлого харалгүйгээр ашгаа бодон хөрөнгө оруулалтаа хийх хэрэгтэй юм. Долдугаар сараас жил эцэс хүртэл хайрд ч ажилд ч таатай үе. Таны амьдралын нэлээд зугаатай үе учраас аялал жуулчлал, цэнгэлд гар татаад хэрэггүй. Санхүүгийн байдал ч сайжирсан байна.

Жинлүүр

2011 оныг та эхний ба эцсийн хагас гэж хуваагаад үзэж болно. Хамгийн их асуудалтай үе хоёроос дөрөвдүгээр сарын хооронд. Эхнэр хүүхэд, ажил хэргийн  харилцаанд гол асуудал үүсэх юм. Гэр бүлийн харилцааг үлдээх гэвэл таны тэвчээр хэрэгтэй болно. Ажил хэрэгт ч бас л хөрөнгө хувиа салгах маргаан үүсч магад.

Зунаас эхлээд байдал сайжирч эхэл­нэ. Энэ үеэр өвчин зовлонтой хүмүүс эмчилгээнд орох нь ашигтай. Мэргэжлийн зэрэглэлээ ахиулж болно.

Энэ жил та орон сууцны зээл авья гэж бодож байсан бол тэр нь бүтэмжтэй болно. Засвар эсвэл шинэ байр босгох ажил сайн явагдана.  Өвөл ирэх цагаар эд хогшил худалдан авах ад таны сэтгэл сэргэнэ. Оны сүүлчээр жинлүүрийнхэн урт хугацааны дурлалтайгаа учрах магадлалтай.

Хилэнц

Ирж буй он хилэнцийн хувьд хувийн амьдралаа сайжруулах тааламжтай үе. Гэхдээ тэр нь аажмаар хийгдэнэ. Хавар тэр чигтээ, өвлийн сүүлч танд эрүүл мэнд ба ажилд чинь асуудал ихээр дагуулах болно. Хууч өвчин байсан бол хавар сэдэрч магадгүйг анхаар. Даарч  хөрөх, халдварт өвчнөөс болгоомжлох хэрэгтэй. Тэр цагаар таны организм сулар­сан байх  гэнэ. Нэн ялангуяа хоёр­дугаар сарын сүүлч, гуравдугаар сард үүнийг илүү анхаарвал зохино. Өөрийгөө элдэв хов жив маргаанаас хол авч чадвал ажилд чинь сайнаар нөлөөлнө.

Бизнесийн хүмүүст жилийн хоёр­дугаар хагаст үйлс өөдрөгөөр сэргэж эхлэх бөгөөд ашигтай гэрээ хэлцэл хийгдэнэ. Хавар, намарт оюутнуудад сайн үе нь байна. Сурлага хичээл сайн явагдана. Жилийн сүүлээр гэр бүлийн асуудал өөдрөг байх ажээ.

Нум

Танай ордын олон хүмүүст сайн ажил, мэргэжлийн өндөр мэдрэмжийг 2011 он авчирна. Шууд л амжилт ирнэ гэж юу байх  билээ. Хавар ба өвлийн сүүлчээр та цагийг зугаа цэнгэл хөөн өнгөрөөх сэтгэлд илүү автсан байх юм байна. Мэдээж энд санхүүгийн асуудал таныг саатуулж таарна. Мөрийтэй тог­лоомд орох хүсэл бас их байхыг үгүйс­гэх аргагүй. Тэр л ёстой хэрэггүй. Энэ бүгдээс үүдэн та шинээр зүтгэх болно.

Тавдугаар сарын сүүлчээс шинэ үе эхлэх бөгөөд та ч өөрөө  зүгээр яваад жаргахгүйг ойлгоно. Энэ үеэр муугүй ажилтай тааралдаж, санхүү сайжрах нь танд сэтгэлийн дэм өгнө. Энэ эрчээрээ л та оны төгсгөл хүргэнэ. Өндөр тушаал хайснаас өөрийн дадал туршлагаа нэмэгдүүлэхийг хичээх хэрэгтэй. Жилийн сүүлээр та тогтмол, найдвартай хүмүүсээр хүрээлүүлсэн байх болно.

Матар

Хувийн амьдралд чинь эргэлт авчрах жил ирж байна. Өвлийн улиралд таны амьдрал ээдрээтэй асуудал ихтэй байх юм. Гэр бүлийн маргаанд та өөрийн эрхгүй татагдан орсон байна.  Зуны эхэнд асуудал өөрөө унтрах бөгөөд та дэмий юманд орж байснаа ухаарах болно. Таны имиж өөрчлөгдөн та уран бүтээл сэтгэл санааны өсөлтөд байх болно. Ганц бие хүмүүст энэ цаг нааштай ивээлтэй байх болно.
Ер нь ирж буй он таны ажил, мэргэжлээс илүүтэй хувийн амьдралд чинь нөлөөлөх юм. Бусад ажил үйлс хэвийн байна гэж ойлгож болно. Эрүүл мэндэд анхаарах хэрэг бий. Гэхдээ ноцтой биш.

Бумба

Танил тал ба гэр бүлийн зохицолд өөрчлөлт авчирсан он. Жилийн турш л тэр нь харагдаж байх болно. Өвлийн цагуудад тэр нь онцын амжилтыг дагуулахгүй. Энэ үеэр оюутан сурагч­дад хүнд байх болно. Оюуны ачаалал их учраас  амжилт ирж байна гэхэд хэцүү. Хавар оюутнуудад “сүүл” их байх магадлалтай. Сурахаа таслах талын яриа ч гарахыг үгүйсгэхгүй.

Таныг догдлуулаад байгаа асуудал зургадугаар сараас эхлэн алга болно. Таны хувьд тэр нь чухал биш болоод ирнэ. Зун намрын цагаар гэр бүлийн үнэ цэнэ бумбынханд өссөн байна.

Загас

Энэ ордынхонд 2011 он нэгэн хэвийн биш. Оны эхнээс тавдугаар сар хүртэл таны анхаарал материаллаг сонирхолд  чиглэгдсэн байна. Таны зардал өсч төсвийн цоорхойгоо бөглөхөд хүнд­рэл гарч ирнэ. Санхүү ихтэй том зүйлээр оролдоод хэрэггүй байх. Ялан­гуяа энэ нь бизнес эрхлэгчдэд ха­маатай. Хохирох талдаа зардал өсөх хандлагатай байна. Зээл авах санаа төрж магадгүй гэхдээ тэр нь асуудлыг улам хүндрүүлнэ. Хэрэв та төрийн ажилтан бол энэ цагаар цалин хөлс нэмэгдэнэ гэж найдаад хэрэггүй биз. Мөнгөний асуудал шийдэгдвэл л бусад нь шийдэх юм шиг сэтгэгдэл төрж магадгүй.

Энэ цагаар л танд найз нөхөд гэх мөнгөнөөс үнэтэй үг бууж ирнэ. Тэр нь танд тустай. Тэдний зөвлөмж, тусламж таныг зөв замаар хөтөлнө. Зун, намар бол суралцах үе юм байна. Долдугаар сарын эхээр хий­сэн төлөвлөгөө чинь түүнийг биелүүлэх хүчирхэг хөшүүрэг болох ёстой. Жилийн эцсээр оюун санааны ариусгалдаа анхаарах нь чухал. Ер нь бол жилийн найз нөхөд ба дотны хүмүүсийн дэмжлэгтэйгээр өнгөрөөх болно.

7 Comments

  1. undram says:

    yamar unen yum be?
    gazar hudlult gej aimar yumaa.
    ehnii hagas hatuuhan shalguurtai tulgarana gj yag bna shu.
    odoo gazar hudlult gaigui bolosoi.
    burhan mini

  2. hulan says:

    залуусаа мы хаыг хулан_8899 хариу хвлээж байна

  3. hulan says:

    залуусаа юм асууя.надруу холбоо бариарай

  4. negen zaluu says:

    Сайн байна уу? Би 29 настай, нүдэнд дулаахан царайтай, хувиараа бага бизнес эрхэлдэг. Ойролцоо насны бие хаа, царай зүс сайтай, сайхан сэтгэлтэй бүсгүйтэй үнэн сэтгэлээсээ танилцах хүсэлтэй байна. ihnegdel@yahoo.com хаягаар мессенжерт ороод ирээрэй. Элдэв санаатай эмэгтэйчүүд бүү орж ирээрэй. Баярлааа

  5. enerel enhrii says:

    өөөө шал утгагүй юм. хамаг сэтгэл санаа хачин болгочихлоо итгээд ч хэрэггви юм бна дөө.

  6. kiki says:

    шал лалрийн ийн боор сэтглэлр унчла

  7. heyhoney says:

    sda bas l ingeed soliotoi yum taviad bhiin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.