Учрыг нь олохгүй юм. Ээ дэ энэ хүүхнүүд үү!

Үнэндээ үнэхээр уур хүрээд бухимдсандаа ч бичиж байх шиг байна даа. Намайг чинь 30 хүрчлээ гэр бүлтэй бол оройтлоо гэж найз нөхөд ар гэр тэр тусмаа ээж үгэлсээр байгаад одоогоос 3 жилийн тэртээ 28 насандаа нэг бүсгүйг эхнэрээ болгож гэр бүл зохиосон юм. Хань минь сайхан бүсгүй түшиг тулгууртай, ухаантай, боловсролтой. Гэвч бид 2-т асуудал байна аа. Одоо цагаан сар ч дөхөж байна. Би 60 гарсан хөгшин ээжтэй. Миний ээж эхээс 8-уулаа өнөр өтгөн, олон ч дүү хамаатан садан арвин.

Би ганц охин дүүтэй. Дүү бид 2 л ээжийнхээ баярыг бэлдэх нь зүйн хэрэг биз дээ. Гэтэл юу болсон гэж санана. Би ууган хүү ээж дээрээ очоод “хүү нь бүх юмыг нь зохицуулчихна аа санааа зовох хэрэггүй” дүүдээ “чи ээжийнхээ хажууд л байж гар хөлийнх нь үзүүрт зарагдаж бай” гэж дүү ээж 2-тоо хэлчээд ирсэн юм л да. Муу дүүгээсээ чи тэдэн цаас гарга тийм юм ингэ тэг гээд байх чин санаа зовмоор биз дээ энэ чин…

Гэртээ ирэхдээ би их л баяртай энэ болсон юмаа эхнэртээ хэлтэл “яахаараа чи дандаа тэгж хамаг юмыг нь гаргаж бх ёстой юм. Хэдий болтол бид 2 чиний хамаатан саданг тэжээх ёсой юм. Тэр хүмүүс чин гар хөлгүй юм у” гэнээ.

Шал дургүй хүрсэн. Гэхдээ сүүлд нь бодоод байх нь ээ. Би ч бас арчаагүй хадмаараа ороод гарах л ёстой байсан байхгүй юу. Тухайн үедээ санасангүй л дээ. Үнэндээ ягаад ингэж уурласныг нь ер ойлгохгүй юм. Өөрийнх нь эцэг эхийг алаг үзлээ гэж бодсон юм болов уу? Надад тийм бодол өчүүхэн ч байгаагүй. Одоо бүр намайг харахыг ч хүсэхгүй байна гэнэ э.

Тэдний хамаатан саднаас илүү өөрийнхөө хамаатан саданд л их анхаараад байна чи гэж уурлаад байгаа юм уу? Яг юунаас болоод яагаад уурлаад байгаагаа олигтойхон ч тайлбарлахгүй зүгээр л чи хол бай чамд дургүй хүрч байна гээд цаашаа хараад эсвэл зүгээр л яваад өгнө.

Энэ сайтан дээр байгаа сэтгэгдэл үлдээсэн хүүхнүүд бас манай хүнтэй төстэй үзэлтэй. “Хадам ээжийг үзэхгүй! Эр нөхрүүд нь ар гэрийхэндээ их мөнгө цаг зав зарцуулдаг. Чамтай суусан юм уу чиний хамаатан садантай суусан юм уу” гэх маягийн юм манай хүүхнүүд их бодох юм.

Хүн гэдэг чин төрүүлсэн эцэг эх, ах дүү байдаг бол харж хандаж болно доо. Цаанаа хүүхнүүд “чи ар гэрийхэндээ их юм зарцуулж байна” гэчихээд өөрсдөө өөрсдийн хамаатан садандаа бас өгч л байгаа ш дээ. Адилхан байж ингэж хамаагүй хэлж ярьж бодож гэр бүлийн амьдралаа сэвтүүлэх хэрэг байгаа юм уу?

Уул нь энд ингэж бичэж суух биш эхнэртэйгээ ханьтайгаа л ярилцаж суумаар байх юм. Ааштай юм аа. Аягүй ааштай. Өөрөөс нь асуулгүй хамтарч шийдсэнгүй гээд л уурлаад ч байх шиг.

Нэг л их мөнгө хурааж байна. Нэг ч төгрөг илүү дутуу зарахгүй гэсэн хүн. Би дэмждэг ээ дэмждэг. Юм хэлдэг ч үгүй, тэр мөнгө төгрөг санхүүгийнх нь асуудалд орооцолдоггүй юм. Нарийн ярьвал ойлгодог ч юм! Надад хажуунаас энийг ийшээ хийлээ энийг тийм юманд хадгалсан шүү гэж ярьж л байдаг.

Надад хэлэлгүй ар гэртээ ах эгчдээ хичнээн ч юм өгсөн юм билээ би мэдэхгүй л дээ. Хартай хүн өөрөө ноотой гэгчийн үлгэрээр мань хүн өөрөө их ийш тийш нь болгодог болоод л ингэж надад уурлаж байгаа байх аягүй л бол. Учрыг нь олохгүй юм. Ээ дэ энэ хүүхнүүд үү!

92 Comments

  1. ухаалаг эмэгтэй says:

    яг ийм явдал нөхөр бид 2-ын хооронд бас болсон. уг нь надад хэлэхгүй юу ч битгий гийд гэж би тэрэнд ойлгуулдаг юм л даа. тэгээд нэг өдөр 2-лаа 2 ээждээ цагаан сарын юмыг нь бэлдэж өгнөө 2 2 сая байхад болно биздээ гэснээ хадамд арай ихдэх юм болов уу. хөдөө юм чинь юу л их мөнгө оров гэж дээ за за 500 мянга байхад болох юм байна гэдэг байгаа. миний уур дүрсхийгээд чамаас мөнгө царай алдахгүй чи тэр өөрийнхөө эхийг харж ханд чи ямар сураагүй биш гээд би тэр мөнгийг нь аваа ч үгүй шарандаа өөрөө 500 мянган төгрөг ээждээ өгсөн.ер нь манай хадам бол авахын төлөө төрсөн ёстой алтан загасны эмгэн. харин миний ээж бол тийм ийм юм хэрэгтэй хэзээ ч хэлж үзээгүй юм өгвөл өө яасан их юм бэ та хэд өөрсдөө болж байгаа юмуу гээд л баярлаад авдаг гэтэл хадам ээж бол өгсөн юм нь ч юм болдоггүй дандаа голж шилнэ тэр тусмаа хүү нь ээждээ юм өгч байхад намайг цаана нь харамлаж байгаа гэж боддог биз хэзээ ч баярладаг хүн биш. бүх юмыг нь бэлдээд байх тусам шунаад л байна шунаад л байна тийм учраас алтан загасны эмгэнүүдэд бол юм хялайлгах хэрэггүй угаасаа алтан загасны эмгэн шуналаасаа болж сүйрдэг биздээ

  2. hi says:

    чиний буруу юм бишүү манай нөхөр ч гэсэн аав ээждээ хэлэхдээ хэлж хэлэхгүйдээ хэлэхгүй өгч л байдаг аав ээж 2 нь ажил хийдгүй болхоор би нээх вм гэдгүйээ харин манайд бол цагаан очихдоо л нэг чихэр боовхон авч очно би өөрөө хүүхдээ хараад ажил хийдгүй болхоор юм хэлдэггүй лдээ гэхдээ л гомдмоор байдаг манай аав ээж ажилтай ч гэсэн өгии гэж хэлж болно шдээ ээж маань аль болох л надад юм авч өгөхийг хичээнэ нөхөртөө гомдмоор л байдаг

  3. Туул says:

    Нөхөр бид 2 тухайн үеийн санхүүгийн байдлаасаа болоод л 2 талдаа яг тэнцүү мөнгө өгдөг. Тиймээс мөнгөний асуудал гардаггүй. Харин цагаан сараар тогоо барихын хувьд ёстой асуудал үүснэ шүү дээ. нөхөр намайг ээждээ туслуулах гээд, харин би өөрийнхөө ээжид туслах гээд. Уул нь хадам ээж маань их олон охид, их олон зээ охидуудтай. Харин миний ээж бол 2хон охинтой. Зээ нар нь бүр жижигхэн. Ийм болохоор би нөхрөө, хадмаа уурлуулаад ч хамаагүй ээждээ л очдог. заримдаа гайхаад байх юм. Хадмын охидууд яагаад бүх юмыг надаар хийлгэх гээд байдаг юм болоо. Би уг нь цагаан сарын өмнө цэвэрлэгээний бүх ажлыг ганцаараа л хийдэг. Битүүний өдрийнх нь салатыг хүртэл хутгаж өгөөд явдаг. тэгээд төрсөн гэртээ үдээс хойно ирж хамаг юмаа хийнэ шүү дээ. Эгч минь надад тусалдаг л даа. Хадмууд нь олон юм яриад байдаг юм гэж эгч минь ойлгодог юм. Гэхдээ л миний хийснийг хадмууд огт үнэлэхгүй юм. Хэ хэ… БЭРҮҮД ЦАГААН САРААР ХАДАМЫН ТОГООГ БАРЬДАГ УУ, та нар

  4. Enhuush says:

    Цагаан сараар бол хоёулангийнхаа аав ээжид мөнгөөр туслах ёстой шүү дээ. Өөрийнхөө ээжид өгөөд хадмууддаа өгөөгүй болохоор аргагүй ш дээ. Ийм асуудалд хүний өөрийн гэж битгий ялгаж бай. хөгшчүүлд жилдээ ганц л удаа цагаан мараар их мөнгө хэрэгтэй болдог юм. Үүнээс гадна жилдээ нэг удаа шинжилгээ өгч бай гээд хоёулангийнхаа аав ээжид мөнгө өгөөрэй. Хэн хэн нь хожим харамсахгүй шүү.

  5. Tulga says:

    яахав эхнэртэйгээ ярилтсаж л бж 2 этсэг эхдээ огох хэрэгтэй..гэхдээ этсийн этсэст ээж гэдэг хун нэгт бдагаас хойш

  6. Hehe says:

    Би бол хадам, өөрийн ээж аавдаа яг адилхан өгдөг.Тэр нь амар эхнэртэйгээ ярьж байгаад хэдийг өгөх үү гээд л шийдэчихдэг.

  7. Life is wonderful.... says:

    Та сайн хүү сайн хани байнаа Таны эхнэр аандаа ойлгоно доо Сайхан ярилцсан н дээр байхаа Аз жаргал хүсиэ
    Миний Монголчууд сар шинэдээ сайхан шинэлээрэй.,.
    Би алс холоос эх орноо ээж ааваа санагалзаж сууна даа

  8. valentino says:

    эцэг эх амдралд ганц олддог эхнэр хүүхэд амдралд олон олддог юм даа залуу минэ

  9. kkk says:

    баяр болж байгаа болохоор туслах нь аргагүй. Гэхдээ гэр бүлээ түрүүлээд бодох байж дээ. Энэ байдлыг чинь мэдээд уурлаж байгаа хүн аав ээжийнхээ бүх л юмыг бас бэлдэх гээд үзнэ шүү дээ. Үүний эцэст танайхаас 2 дахин хэрвээ өөрсдөө цагаан сар хийдэг бол 3 дахин их зарлага гарах болно. Хамгийн гол нь энэ бүхэнд олж байгаа хэд маань хүрэх билүү. Тиймээс л асуудал үүсч байгаа юм. Одоо энэ асуудлыг мөнгөөр шийдсэн ч сэтгэл дундуур л үлдэх болно.

  10. БЭРТЭГЧИН АЙЛ says:

    ЧИ АР ГЭРЭЭ ТЭЖЭЭХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ ЭХНЭР АВСАН ЮМ, ЭХНЭРТЭЙГЭЭ ЭХЭЛЖ ЯРИХГҮЙГЭЭР ГЭР БҮЛИЙН САНХҮҮГ ЧИ ДАНГААРАА ШИЙДЭЖ БОЛОХГҮЙ БАЙХАА, ХАМТ АМЬДАРЧ БАЙГАА ХҮНЭЭ ХҮНДЭТГЭХ ХЭРЭГТЭЙ, ТАНАЙ ЭЭЖ ДҮҮ ЧИНЬ БАС ЯАСАН БЭРЭЭ БОДДОГГҮЙ БЭРТЭГЧИН ХҮМҮҮС ВЭ, ХЭДИЙГЭЭР ХҮҮ НЬ ЭЭЖ ААВДАА ТУСЛАХ ЁСТОЙ ГЭСЭН Ч БАС ЭЭЖ ААВ НАР ХҮҮГЭЭ БЭРЭЭ БОДОХ ЁСТОЙ БАЙХАА

  11. saraa says:

    ГЭХДЭЭ ХҮҮГИЙНХЭЭ МӨНГИЙГ ЭХНЭРТ НЬ, ҮР ХҮҮХДҮҮД НЬ ЗОРИУЛАХГҮЙ САНААТАЙ БАЙНГА АВЧ БАЙХ САНААТАЙ ЭЭЖ ААВУУД БАЙДАГ. ТАНАЙ ЭЭЖ ДҮҮГИЙН ЧИНЬ ТИЙМЭРХҮҮ ЯНЗ БАЙДАЛ НЬ ЭХНЭРТ ЧИНЬ МЭДЭГДСЭН БАЙХ. ТАНАЙ ДҮҮ ЧИНЬ Ч БАС ТЭР ХҮНЭЭС ТӨРСӨН БОЛ ЦАГААН САРД АДИЛХАН ОРОЛЦОЖ ТУСЛАХ ЁСТОЙ. ТАНАЙ ЭХНЭР БОЛОН ГЭР БҮЛ БҮГДИЙГ ДААХ ЁСГҮЙ ГЭДЭГТЭЙ САНАЛ НЭГ БАЙНА. БАЙНГА ДҮҮ ЧИГТЭЭ БАЙЖ ГЭР БҮЛТЭЙ АХААСАА ТАТЛААД БАЙХ БУРУУ, ЭХНЭР ЧИНЬ ЯДАЖ ӨӨРТӨӨ ЦАГААН САРААР ЮМ АВАХ БАЙСАН Ч БАЙЖ БОЛНО. ЭСВЭЛ ГЭРТЭЭ ТАВИЛГА АВАХ БАЙСАН Ч БАЙЖ БОЛНО. ТАНАЙ ГЭРТ МӨНГӨ ХҮРДЭГГҮЙ УЧРААС Л ЭХНЭР ЧИНЬ МӨНГӨӨ ХУРААДАГ БАЙХ. ТИЙМ БАЙХАД ЧИ НЭГ ИХ БАЯН ЮМ ШИГ ХААН ШИГ БЭЛЭН АМЛААД ИРЭХЭЭР БУХИМДСАН БАЙХАА. ТАНАЙ ЭХНЭРИЙН УУРЛАХ НЬ ЗӨВ Л ГЭЖ БИ ХЭЛМЭЭР БАЙНА. ЧИ ЭХНЭР АВСАН ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ ЭХНЭР АВСАНАА УХАМСАРЛААГҮЙ ӨДИЙ ХҮРЧ ДЭЭ,

  12. emma says:

    Цагаан сарийн талаарх яриа биш юмуу Юу гэж бусад уед аав ээждээ ургэлж тусламж узуулэхэв.Ерөнхийдөө бие нъ муудсан уед ядраад хуний гарт орсон уед том хуу бухнийг зохицуулах ёстой.Эхнэрт эрэгтэй ах дуу бгаа биздээ тэд нар нъ ц/сараар тэд нартаа туслаг.Чи бол илуу ш дээ.

  13. melmii says:

    жирийн амдралтай хүн бүхэнд л байдаг асуулт байна 2 гэр лүүгээ яг л адилхан өгөх хэрэгтэй ш дээ.манай нөхөр ээж аав төдийгүй ах дүү нартаа их мөнгө явулдаг байсан дүү нарийнхаа шоуний мөнгийг хүртэл явулдаг байсан би уурласар 2 гэр лүгэ яг ижил явулдаг болсон .эхнэрээ хардаж байгаа бол 2-лаа санхүүгээ хамт бариад 2 гэртээ яаг ижилхэн өгч байх хэрэгтэй ш дээ.зарим эрчүүд давартсан гэдэг ни

  14. zochin says:

    chi hugshuun buru bodoj bna. Ger bul bolson l bol ger buliinhee tuluu l baih yostoi. Etseg ehiinhee galaas tasar ch gal bolj bgaa uchir ted bie daasan uls gej bod. tuslah demjih yum bailgu yahav. thdee chamshig munguu hamaatan sadandaa zaraad bdag teneg tolgoi bj bolohgui. Unendee Ehneriin chini zuv bna. teneg min

  15. taivnaa says:

    gol n ter mongiig xen olson be gedeg n l chuxal shuu dee, exneriinxee mongiig eejdee ogood bi daana ene ter geed bx ym bol utgagui, xarin ooroo olson mongoo eej aavdaa ogch bxad xajuunaas olon ym yariad bval teneg xereg

  16. zochin says:

    үхээсэй ядцан залуу вэ

  17. naiz says:

    Õ¿¿ãèéí çºâ. ßàãààä ãýý÷. Ýýæ 1 ýõíýð 10 áà ò¿¿íýýñ äýýø. Ãýõäýý áàñ öààäóóë ÷èíü ãîìäíîî 70/30 ãýýä ÿâààä áàé. Õàðèí ýõíýðòýý áîë 30/30 ãýæ îéëãóóëæ áàé îê. Òýãýýä àìæèëò

  18. tuya says:

    Ñàéí áàéöãààíà óó, çàëóó÷óóäàà, èíãýõýä ìàíàé ýöýã ýõ¿¿ä ÿàãààä ººðñ人 öàãààí ñàðàà òýìäýãëý÷èõ õºðºí㺠ìºí㺠õóðèìòëóóëæ ÷àäàëã¿é ºäèé õ¿ðäýã áàéíàà. Èðýýä¿éä áèä áàñ áîäîõ ë àñóóäàë. Õ¿¿õä¿¿äèéíõýý ãàðûã õàðààä ºðºâäºëòýé ñóóöãààæ áàéõã¿éí òóëä îäîîíîîñ áîäîëòîé áàéõ õýðýãòýé þì áóñ óó.

  19. sansar says:

    энэ сайтад хулхидуулсан чадуулсан зовлонгийн туйл бсон арчаагуй гуйлагчин сэтгэлгээтэй авгай нар ордогиймуудаа новш гэж баахан хар энерги хуримтлуулчихлаа

  20. kkkkkk says:

    сэтгэгдэлүүдийг харахаар яг голийг нъ олоод хэлсэнгүүдээ байдагаар нъ дарчихаж унэн т1 гарууд ордогийн бн.

  21. Badman says:

    Гуцоо гээд хэлчих. Ээж чинь чамд нэг л удаа олдоно шүү. Эхнэр харин хэд бол хэд олдоно оо хө.

  22. йбө says:

    зааа юун аймаар ааштай юм бэ. тэгээд эхлээд ярилцаагүй л биз дээ. Ингэлээ гээд ирэхэд нь миний хань дараа надтай ярилцаж байж шийдээрэй, яриагүй болохоор чинь жоохон уур хүрч байна, тэгээд манай аав, ээжийг бас яах гэж байна гээд хүн шиг ярьж болно биз дээ. энэ зарим хүүхнүүд арай дэндүү ааштай юмаа… би өөрөө эмэгтэй хүн мөртлөө зарим нэг эмэгтэй хүний аашлахыг харахаар үнэхээр тэнэг санагддаг. ярилцаж болохгүй, ярилцаж чадахгүй юм бол яах гэж эхнэр, нөхөр болдог юм. ярилцаж болох зүйлийг ярилцаж чадахгүйд хүрвэл тэр бол төгсгөл гэж хэлсэн үг байдаг л юм

  23. khongorkhon says:

    юуны өмнө чи эхлээд эхнэртэйгээ ярилцах хэрэгтэй байсан байхаа. тэгээд эхлээд танай гэрийнхэнд ингэе, манай гэрийхэнд ингэе гээд сайн ярилцсан бол уурлахгүй л байсан байх даа хөө

  24. www.bagro.mn says:

    BAGRO—- ХХААХҮЯам “Баясах фүүдс” ХХК-ийн Б’Агро хүнсний үйлвэрийг 2010 оны шилдэг хүнс үйлдвэрлэгчээр тодорхойлсон. Манай үйлдвэр нь 100 гаруй ажиллагсадтай бөгөөд BAGRO брэндийн нийт 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд байна. Та бүхэн сар шинийн баярынхаа хүнсний бүтээгдэхүүний сонголтыг хийгээрэй.

  25. Zochin says:

    Би бол огдийш дээ манай хун уурладаггуй ээ бид 2 ярилтсаж бгаад л 2 талийнхаа аав ээжид огдог энэ тал дээр харин ч таарамжтай шуу ккк

  26. TANAI EHNERT HANDAHAD says:

    Манай нухур аав ээждээ юм угухуу мартсан байдаг. Бид 2 ийм хэрүүл гаргахгуй гээд айлийн эхнэр л шийдэх асуудал гэж бодоод би уридчилаад бугдийг ни зохитсуулчихдаг.
    Манай нухурт ч амар байдаг юм бна лээ.
    Эхлээд нухурийнхуу аав ээжид юмийг ни бэлдэж угууд дараа ни аав ээждээ зарим нэг зуйл зоруйлахад хэн ч хэзээ ч дургуйтсэхгүй бхаа даа. Асуудал болгоод бх зуйл биш бна оо.
    Эр хун байж ийм асуудалаар уурийгуу зовоох гэж дээ……..

  27. Za says:

    Заримдаа буур салчихсан, эсвэл ганз биэ хуухнуудийг хараад атаархах юм. Хумуус болхоор хуухэдтэй, ганз биэ юм чааваас гээл бараг оровдох янзтай. Гэтэл миний мэдэх салж чадсан хуухнууд ни л бараг биднээсээ илуу аз жаргалтай, эрх чолоотэй, стрэссгүй, монготэй явах юм

  28. Za says:

    Хэтсүү ч юм даа. Одоохондоо хуухдууд жооxон, ажил хийхгуй болхоор яг нохрийн гар хараастай. Юуун ээж аавдаа огох манатай. Нохрийг дандаа л хэдэн тсаас огооч гэж гуйх бас ядаргатай. Хуухдуудээ жоохон том болохоор сална л гэж боддийш дэ. Хуний тсарай харж амидрах хэтсүү юмоо

  29. Handsome zaluu bna says:

    hi yu bna da busguichuulee dajgui zaluu bnaa. haayaa uulzah yamar talaaraa asuudalgui dajgui huuhentei dotno taniltsana. Utas 99151465

  30. tuulai says:

    хамгийн их ах дуугээ bodoj barij guideg ni erchuud l baidag biz dee avgaigaasaa bandashtai uguig ni asuugaach ayagui bol heden jiliin umnu avaad gandsan yumtai l baigaa daa uudgui amitad urgelj uursdiiguu bodno

  31. Тамирчин says:

    Би чиний талд байна.

  32. boogii says:

    эрчүүд яахаараа дандаа уурийгуу болоод уурийнхуу хамсаатануудаа нэн туруун тавидаг байнаа . тэгээд ичихгуй тэгж их эхнэрээ ойлгох гээд бгаан бол энд захидал бичихийн хэрэг у байгаан тэнэг мини чи манай нухуртэй адилхан хар амиа бодсон хогийн л залуу байна ш дээ

  33. Ah huu says:

    энэ залуу эхнэрийнхээ аав ээжид өгөхгуй гэж хэлээгүй бгааз дээ, юуний ч завдал болоогуй бхад энэ хуухнууд тэвчээртэй бхад яадаг бнаа, өглөө гээд унэнээ хэлж бхад ягаад ингээд давраад бдг юм бэ? хэлэхгүй бж болох л бсн шуу дээ. ямар авгайгаацаа мөнгө аваад өгч бгаа биш, зайл, битгий бутсаж ир гээ, залуу бгаа дээрээ наад эхнэрээсээ холдож уз зугээр, яршиг цаашаа, бас энэ хумуусийн сэтгэгдэлийг уншуулааарай чи

  34. sony says:

    хүн бүр янз бүр гэдэг нь дээрхи сэтгэгдлүүдээс харагдаж байна. нэгэнт танай эхнэр тиймэрхүү ааш авир гаргаж байгаа бол ярилцаад ойлголцоод зохицоно гэж бараг байхгүй асуудал. ойлгуулах гэж оролдоод ч хэрэггүй. бүүр гай болно. үүнээс хойш түүнээс хойш дотроо бодолтой дороо суурьтай бай гэсэн үг. салаад солиод сайжруулаад муутгаад яаж ч болох чиний сонголт болохоос биш бурхнаас чамд тулгаад заягаад ургаад өгчихсөн эд эрхтэн амь гол чинь биш шүү дээ. бүх орлогоо битгий хураалгаж бай. өөртөө нөөц байнга хэнд ч мэдэгдэлгүй хадгалж хурааж бай. түүнийгээ хэнээр ч зааж зааварлуулалгүй захиран зарцуулж бай. гай болоод осолд ороод эрэмдэг болчихвол эхнэр чинь чамайг сайжруулаад л солиод явчихна гэдгийг гашуун ч гэсэн хүлээн зөвшөөрч ойлго.

  35. hmm says:

    энэ асуудал чинь тийм ч их сүртэй зүйл биш ш дээ энд ингэж бичиж яадгийн иймхэн юмыг шийдэж чаддаггүй хөлдүү мал вэ чи чинь харин

  36. gd says:

    сайн уу
    чи ухаантай л залуу бна ш дээ
    би бур 7 настай бхдаа ээжийгээ алдсан. харин би одоо 30 дөхөж явна. гэр бүлтэй болоогүй л бна. xэзээ нэг өдөр гэр бүлтэй болбол сайхан хадам ээжтэй болж ээждээ өгж чадаагүй тэр хайр халамжийг өгөхийг их хүсдэг шүү? гэхдээ мэдэхгүи юм даа миний хүсэл биелэхийг? тийм хадам ээж надад заяхыг бурхан л мэдэх байхдаа………..

  37. zoy says:

    haha shaal hugiin yum chinii l buruu bhgui yu da hadam aav eejdee ochod bas yumiig n beldej uguy gd helehgu de tegvel iim yum bolohguishde yumand buuri suuritai handaj bailda aashtai avgaitai bol ehleed uuriinh n aav eejid tiim yumiig avch ugnu gj heleed araas n aav eejde bas tegne gd helchihvel muusain aashtai huuhnuud uurlaad haa holddiin yum helhiinhaa umnu johon bod za teel heregtei hereggui yumnaas muudaltsaad bolioch ichij amidarldaa ain

  38. MG says:

    Сайн ба уу. Энэ асуудал айл бүрт л байх юм.Эцэг эхдээ тулах нь бидний үүрэг боловч тэрэнд хязгаар байх хэрэгтэй.Ажиглаад байхад эрчүүд өрсдийн аав ээж ах дүүгээ нэн тэргүүнд тавьдаг гэж анзаарагддаг.Цаад гэр бүл нь бүр бэлэнчилчихсэн албатай юм шиг байна.Сүүлдээ бүр өгснийг голж нэг ёсондоо алтан загсны эмгэний дүр төрх шууд харагдана шү дээ.Нэгэнт л бид энэ хорвоог хамтдаа туулахаар гэр бүл болоод явж байгаа цагт аливаа асуудалд няхуур нахдах хэрэгтэй.Ер нь тэгээд эцэг эх ах дүү нар тэгээд хэрүүлийг гол алим болох юм даа,

  39. Даржаа says:

    2 талынхаа эцэг эхдээ ижил хэмжээгээр л тусалж байх хэрэгтэй шүү дээ. Бүх гэр бүл иймэрхүү юман дээр байнга маргаантай байдаг нь энэ олон сэтгэгдэлээс харагдаж байна шүү дээ. Хадамгүй нэг нь ойлгож аваг, хадамтай нэг нь марталгүй санаж яваг

  40. s a r n a i says:

    100 % чиний буруу

    1т чи эхнэртэйгээ тса сар болох гэжийн 2 талийн гэртээ тэд тэдэн тогрог огчуул яасийн гэж ярих ёстой бсн

    2 т дуугээс чин яагаад 10 тогрог ч гарахгуй бгаан.адилхан л амидрах гэж ядарж ыбна одоогийн нийгэмд хун бур л

    би ч гэсэн эхнэрий чин оронд бсн бол уурлах бсн

    эр н монголчууд манайхан ээж аав н хунтэй суугаад тусдаа гараад ыбтсан хуухдээ монго ог энэ тэр гэж дарамтлахаа болимоор ум

  41. emma says:

    Энэ зөвхөн танай эхнэрт шингэсэн зан чанар биш юм шиг бна.Манай мгл хуухнууд дийлэнх нъ ёс жудаггуй давилуун атаач зан чанартай.Энэ нъ туухийн явц дахъ нийгэмийн нугларал, хагас европжсон эрлийз заншил,одоогийн тогтворгуй нийгэм, ядуу гэр булуудээс ихээхэн хамааралтай.
    Ихэнх буурай орний эмэгтэйчүүд ээж аав эрэгтэй ах дуу нарийнхаа өмнөөс их ачаа уурч биеэ хуртэл золиослох нъ хэвийн узэгдэл бсон бдаг.Харин эрчүүд нъ архидаж завхайрч танхайрч ажил хөдөлмөр ул эрхлэн эмэгтэйчүүдээ дарангуйлж амъдардаг.Ууний ур дунд айлд 3эрэгтэй 1эмэгтэй байлаа гэж бодход эмэгтэйд бух хариуцлага ноогдох жишээтэй.Нөхөрт гарсан ч ар гэр аав ээждээ байнга сэтгэл зовинохоос гадна нөхөртөө дарамт учруулахаас эхлээд болох болохгуй хусэлт тавъж гэр булдээ хямрал уусгэх нөхцөлийг бурдуулдэг.

    Харин өндөр хөгжилтэй орнуудад хувъ хунээс эхлээд гэр бул, албан ажил, нийгэм тэр чигээрээ хатуу ёс жураманд захирагдаж эмх цэгцтэй явагддаг.
    Нэг гэр бул дээр жишээ авъя.Цагаан сар тэмдгэлдэг азийн орнуудад ууган хуу аав ээжээ асарч халамжлах хатуу уурэг хулээдэг. Хэрвээ ууган хуу тахир дутуу ямар нэгэн бдлаар амъдралийн боломжгуй бсон тохиолдолд удаах хуу энэ уурэгийг хулээж авдаг.Эцэг эхээ амъд байгаа цагт дур мэдэн өөрийн гэрт их найр хурим хийж цагаан сар тэмдгэлдэггүй.
    Тухайн залууд эмэгтэй дуу эгч байсан ч нөхөрт гарсан бол тэд энэ ажилд гунзгий ач холбогдол өгдөггүй.Нэгэнт хуний хун болж хунтэй гэрэлсэн тохиолдолд хувъ заяандаа хэдийнэ эвлэрсэн байдаг.
    Аав ээжийндээ ирж айлчлах золгох нъ мэдээж байх хэрэг.
    Мөн эмэгтэй хун айлийн бэр болсон бол нөхөрөө халамжлах хуухэдээ хумуужуулэх хадамаа хундэтгэх нъ эмэгтэй хуний зайлшгуй биелуулэх зан чанарийн нэг хэсэг мэт болж насан турш дагалдаж явдаг.Эх нъ хээр алаг бол унага нъ шийр алаг гэж ямар гэр булд хумуужигдэнэ хуухэд яг л тэр туухийг давтаж явдаг юм.Тийм учираас танай эхнэрийн буруу биш тэдний аав ээж эмээ өвөө нарийн хумуужил тэр хунд ихээхэн нөлөөлөж бгаа.

    Энэ залууг эхнэрийнхээ аав ээжийг харж узэх ёстой гэж зарим хумуус хэлжээ.Хэдий хуч чадал санхуугийн боломж өндөртэй байсан ч эр хунд хучээр ёс бус дарамт учруулаж болохгуй.
    Эхнэрт эрэгтэй ах дуу байхгуй айлийн ганц охин байх нөхцөлд энэ залуу эхнэрийн аав ээжид анхаарал тавъж харж хандах уурэг сая гарч ирэх байлаа.
    Хуучний ёс заншил устаж угуй болвол энэ мэт жижэг сажиг ул ойлголцол гэр булийн хямрал эх захгуй ургэлжилсээр байх бно.

  42. meer says:

    тэнэг гонгиносон хүүхэн шиг пизда вэ чи!!

  43. HDK says:

    Залуу өөрөө буруу юм хийчихжээ. Хэрвээ манай эхнэр манай ээжид юм бэлдээгүй өөрийнхөө ээжид бэлдэнэ нтр гэвэл ялгаварлалаа гээд би лав уурлана. Ер нь дандаа тэгэж юм өгдөггүй болоод хааяа нэг өгөх болсон чинь өөрийнхөө ээжийг ярьж байдаг гээд уурласан бололтой юм шиг. Хойшид тиймэрхүү яриа гарахдаа анхаарах хэрэгтэй байхаа. Эмэгтэй хүмүүс чинь жаахан юмыг мэдэрч байдаг нарийн хүмүүс байдаг юм шиг байгаан хэхэ

  44. narhan says:

    Эхнэрээ гомдоохгүйн тулд 2 талдаа яг л адилхан хандах хэрэгтэй.

  45. zochin says:

    Угаасаа ханилж суусан л бол танай гэрийн бүх юм та 2-ын дундын өмч.Мөнгө хэн нь илүү олдог байх нь хамаагүй. Тийм болохоор 2 талдаа баяр ёслолоор яг адилхан мөнгө гаргаж байх хэрэгтэй.
    Миний хувьд энэ тал дээр нөхөртөө нилээн гомдож явдаг хүн. Надтай ярьж зөвлөлгүй, надад авч өгөөгүй машинаа дүүдээ авч өгч, бидний хуучин байрыг шууд л дүүдээ өгч байсан. Гэтэл бид бас тийм ч баян айл биш, 2 хүүхэдтэй, Ирээдүйд нь мөнгө хөрөнгө хураах хэрэгтэй байдаг.
    Миний хувьд бол би ээждээ хэзээ ч толгой мэдээд хэдэн төгрөг өгч үзээгүй, манай нөхөр намайг олон эгч нартай юм чинь тэд нар чинь болгодог юм байгаа биз гэсэн бодолтой байдаг. Заримдаа эгч нараасаа ичдэг, дүү нь гайгүй л юм шиг амьдралтай хүн яваад байдаг гэтэл ачир дээрээ ямар ч мэдэлгүй өрөвдөлтөи хүн байдаг. Эмэгтэй хүний зовлон ч их шүү. Айл болоод 10 жил амьдрахдаа Ээждээ ганц удаа өгсөн хонины махнаас өөр юм өгч байснаа санахгүй юм.

  46. Zaluu says:

    Заа Аx нь ганцаараа ЭЭжийнxээ юумыг бэлдэж өгөxөөр яадын??? Эмэгтэй Дүү нь АXаасаа арай дутуу амьдралтай байж болно шүү дээ. Энэ Залууд нээx буруудаад байсан юум алгоооо. Ганц алдаа нь Эxнэрийнxээ талыг мартсан байна. Одоо алдаагаа залруулаад -Эxнээр 2улаа Аав ээжийнxээр очье гээд Xадмуудийнxаа Цагаан Сарын бэлтгэлд жааxан анxаарчиx… Тэгээд л бүx зүйл Гоод Лак…

  47. monhoo says:

    чиний бичсэнийг уншлаа надад ч гэсэн тиймэрхүү асуудал байна.ер нь хадам аав ээжийгээ хүн хайрлах ёстой.учир нь хэрэв аав ээж нь байгаагүй бол танай сайхан хань байхгүй л байх байсан шүү дээ хэн ч гэсэн өөрийнхөө аав ээжийг хэнээр ч муу хэлүүлэхийг хүсэхгүй шүү дээ.жишээ нь манай хүн танай аав ээж чинь ийм тийм гээл хэлдэг тэр болгонд нь аав ээжийгээ өмөөрөөд байж чадахгүй юм.өмөөрөхөөр чи ч намайг бодохгүй юм энтр гээл юу дудтсандаа тэгдэг юм бүр ойлгохгүй юм тэгээд бодоогүйдээ яачаад байгаа юм гэхээр дуугаа хураачихна мэдэхгүй юмдаа амьдралаа гэж

  48. Er says:

    Айлын том хүү үүрэг хариуцлага өндөртэй байдаг. Гайгүй олдог бол хэдэн төгрөгөөр ээждээ юм авч өгөхөд яахав дээ.

  49. Ёстой гоё сэдэв хөндлөө гэж says:

    Ахын дүү жинхэнэ хэрэгтэй сэдэв хөндөж хэлэлцүүлж байна даа.

    Тэгэхээр ийм шүү залуучууд аа, Танай манай гэж хоёр хуваагдах чинь хэн хэнд нь хэрэггүй зүйл, хэрүүлээс өөр юу ч авчирдаггүй.

    Харин нэг учир байна. Нийтлэл бичсэн залуу айлын том хүү юм байна. Тийм болохоор ялангуяа Цагаан сар тэмдэглэнэ гэдэг бол тухайн гэр бүлийн хувьд хамгийн хүндэтгэлтэй баяр. Аав нь байхгүй бол айлын том хүү нь их гэр бүлээ төлөөлж энэ бүхнийг хийхээс өөр аргагүй байдаг. Тэр нь ч сайхан ёс.

    Танай манай гэж талцах чинь хүүхнүүдийн гаргадаг зан болохоос эрчүүд тийм юм бараг мэддэггүй дээ,,, ажиглаад үзээрэй бүсгүйчүүд минь.

    Бүсгүйчүүлдээ захихад, эр хүнийг дагаж гэр бүл болж айлын бэр болсон бол чи тэр л айлын хүн болсонтой ижил шүү дээ, гэхдээ тэр айлаас тасарсан гэр бүл гэдгийг сайн санаж яваарай.

    Тэр нөхөр авч байгаа юм шиг солиорч эр нөхрөө дээрэлхэх гэдэг бүсгүйчүүлд энэ хамгийн их хамаатай шүү.

    Авъя өгье гэдэг нь гол биш юун түрүүнд гэр бүлийнхээ эрэмбэ дарааллыг зөв мэдэж амьдарцгаагаарай.

  50. Зочин says:

    Өнгөрсөн амьдрал нүдний өмнүүр өнгөрөх шиг санагдлаа. Хайртай байсан хүн маань яг ийм байсан. Гэхдээ би хэзээ ч хорьж байгаагүй. Баяр ёслолоор хэрэглэх зүйлүүд хөдөө гадаа явахад хүнд өгөх бэлэг, дүүгийнх хичээлийн хэрэгсэл хувцас хунар гээд бүгдийг бэлддэг байлаа. Одоо хүний давруу зан барагддаггүй юм байна гэдгийг би ойлгож сууна. Би салсан. Одоо хагас жил гаран болж байна. Хичнээн их хайрлаж итгэж тэрнээс өөр хүн энэ ертөнцөд байхгүй юм шиг хичээж амьдарлаа. Гэтэл одоо *би их зовж байсан* гэж энд тэнд ярихыг нь сонсоод л тэвчиж сууна. Аливаа нэг юманд хэмжээ гэж байх ёстой. Би ганцаараа юм чинь ингэх ёстой гэж өөрийнх рүүгээ гүйгээд байвал эхнэрт чинь эвгүй л байх байх. Нэгэн цагт хүн тунгааж бодоод гомдохоороо эргэж чадахгүй гомддог юм билээ. Би тэрнийг одоо хэзээ ч уучилж чадахгүй болсон.

  51. hihi says:

    хаха захианууд эхлээд л манай эхнэр нөхөр тунчиг ухаантай тулхтай хүн гэж байснаа л нам муулаад л дуусгах юмаа

  52. jey says:

    би ч бас гэр бүлтэй эмэгтэй,манай нөхөрийг ах эгч нь өсгөж хүн бологсын ээж аав н жаахан байхад нь өнгөрсөн гэдэг тиймдээ ч ар гэрийнхэндээ маш их хайртай бүх зүйлд н л туслаж ирж очиж байдаг харин манай аав ээжийг мартчих гээд байдаг нь жаахан хэцүү л дээ тэглээ ч би хэзээ ч нөхөртөө тэгэж уурлаж үзээгүй тэд нар байгаагүй бол миний нөхөр өдийд энэ зэрэгтэй байгаа ч уу үгүй ч уу би тэр мөнгийн хураалаа гэхэд юунд сэтгэл хангалуун зарцуулан гэж тиймээс бусгуйчууддээ хэлхэд битгий тэгэж уурлаж бай 2 лаа адилхан ходолморлоод адилхан л амидралийн толоо зутэгэ нохор чин монго огхоор бол чамаас нууж бгаад ч болов огон энэ чин та 2 ийн дунд ангал уусч эхлэн гсэн уг шдэ харин уурлахийнхаа оронд ээж аав дээрээ очоо ю тэгвэл 2 лаа манайх руу явий ч гэдиймүү эмэгтэй хуний ур ухаанаа гаргаарай, харин эрчүүд мин эхнэрийнхээ ч ээж аавийг мартаж болдоггуй юм шуу монго хараагуй ч адилхан л эхнэрийг чин торуулж осогсон хун гэдийн санаж яваарай даа тэгвэл али алинаа гомдоохгуй сайхан л амидран шдээ

  53. manduul says:

    чи эхнэртэйгээ ярилцаагүй ганцаараа л шийдсэн байна ш дээ. эхнэр чинь уурлалгүй яадаг юм бэ, тэгээд тэрэнд нь гайхаад байна ч гэх шиг. эхнэрийнхээ оронд өөрийгөө тавиад бодооч. ер нь юм болохгүй дээрээ хүрвэл нөгөө хүнийхээ оронд өөрийгөө эхлээд тавьж бай. тэгвэл ойлгоно шүү дээ. эхнэртэйгээ ярилцъяаа хоюулаа гээд эвлэрэхийг хичээ. цагаан сараар аав ээждээ туслах чинь тусдаа гарсан, тэгээд ийм том агаа эгээ нарын хувьд угаасаа байх ёстой, бараг л үүрэг нь. гэхдээ дүүгээрээ юм гаргуулахгүй гэдэг чинь дүүг чинь нэг талаараа баярлуулсан, нөгөө талаараа бэлэн зан сургаж байгаан байна даа. дүү чинь хэрэв ганцаараа байсан бол аав ээждээ бас л мөнгө өгөх байсан тийм биз дээ. битгий ингэж хүнийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, алж байгаач.

  54. Sain sanaa says:

    Ээ дээ энэ хүүхнүүд үү ч гэх шиг. Тийм айхтар шийдэхэд бэрх болчихсон асуудал биш л байна. Чи өөр дээрээ ч гэсэн тусгаад бод л доо. Эхнэр чинь зөвхөн өөриийн ах дуу амраг саднаа илт давуу үзээд танайхныг тоохгүй бол чи лав юу ч болоогүй юм шиг байж чадах уув Энд эр эм гэлгүй аль аль нь л гомдоно. Ухаантай нэг нь хэрүүл уруул үүсгээд байхгүй ч дотроо бодох л байх. Аль аль талаа адилхан үзээд л явах хэрэгтэй

  55. Зочин says:

    910 гоё хэлсэн. Эхнэртэйгээ урьдчилаад ярилцах хэрэгтэй залуу минь. Арчаагүй эр болдоо хөөрхий. ХАХАХА

  56. otgoo says:

    өөрийн бодол өөртөө зөв хүний эцэг эх нэг л өдөр биднийг орхиод яваад өгдөг юм. ээжийгээ сэрүүн тунгалаг байхад нь баярлуулж бай ээж гэдэг чинь юу юунаас эрхэм бурхад байдаг юм. би өөрөө гэрбүлтэй эмэгтэй хүн лдээ. чи заавал гэр орныхоо бүх асуудлыг эхнэртээ тоочих албагүй шдээ. тэгээд л ойлгочих гэхдээ эхнэрээ хуураад стресст оруулаад бай гэсэн үг биш үү

  57. zul says:

    iim yuman deer bol em hun iluu uhaan zarah heregtei bi bol nuhruusuu turuulj ar gert ni ah duud ni tuslay gej heldeg ternii hariud manaihand ch bas tusaldag medeej ter hemjeegeer minii ner hund usnu shu de. tegeed ch bi huutei ni suuj baigaa yum chin ar gertei ni ch bas nasan turshdaa holbootoi bn gej uzdeg shuu. zaluu min bi chamaig buuruutgahgui ee erchuud nariin shiriin yumand muu humuus. amidaral gedeg chin er hunii noyon nuruu em hunii uhaan deer togtdog yum

  58. dondog says:

    Сал сал, тэгээд чи ээж дээрээ очоод туслаад яв, эхнэр чинь эцэг эх дээрээ очоод туслаад яв. Тэр нь амар зүгээр.

  59. cak says:

    хөгшөөн чиний зөв өө. эмэгтэй хүн чинэ угаасаа л хүний хүн шүү дээ. чи өөрийнхөө эхдээ санаа тави.

  60. ch says:

    боломжтой бол тодорхой хэмжээгээр туслаж болно л доо гхдээ бас байнга юм бариж зоож гуйгээд бвал угаасаа утгагуйшд. надад лав манай хадам монго хэрэгтэй бна гээд юм хум нэхээд бхаар дургуй хурмээр зэвүүн санагддаг…

  61. XOXO says:

    hehe, ger buliin amidral gej hetsuu yum da. buh l asuudliig nariin bodoh heregtei boldog yum shig bna.
    manaih eej aawaasaa 5-uul. bid 5 bugd ajil toroltoi bolsnoos hoish hoorondoo yrij baigaad eej aawdaa sar bolgon hun bur $200 oghoor anhnaasaa togtson. ingeed eej aawd sar bur $1000 tsuglardag. harin eej aaw neg ih heregleed baigaa yum baihgui. iluu garsniig n tsugluulaad erguuleed ach nariin surgalt, medleg, eruul mended n zoriulsan yumnuudad bugded n zoriuldag. manai 2 ah gerelsen. uldsen bid 3 gerleegui. ter gerlesen 2 ahiin huwid iluu dawuu taltai bolhoor ehneruud n ene sanald ih durtai baidag gesen. uchir n ergeed ted nariin huuhduuded bidnii mongo ochij baigaa bolhoor. gehdee bid hed bugdeeree setgel hangaluun baidag. uchir n gol n mongondoo bish, bugd setgeleeree negniigee bayrluulj bna shuu de. tegeed ch eej aawuud uhaantai zohitsuulj chaddag humuus. manai 2 ah hadmiindaa zailuul neg ih sanaachlagaaraa handaad tegeed tuslaad baidaggui baih. uchir n eregtei humuus chin ugaasaa l tiim buduun barag humuus sh de, tiimees manai eej dandaa sanuuldag. bas ehneruud n asuusan eud oorsdoo durtai n argagui tusaldag. manai eej aaw ugaasaa ter 2-t bas hadmuuddaa ylgagui mongo sar bur tosowlchih gedeg. gehdee ted nar tegdeg esehiig buu med. medeej hen buhnii tolgoid ooriin etseg eh n l turuulj orj irne shuude. tegeed ayndaa olon jiliin daraa surdag baih. ter boltol ehneruud anhnaasaa oorsdoo saihan zohitsuulj, yridag baih heregtei baih. bid 5-n huwid ch gesen 2 emegtei n ene sanaag(eej aawdaa sar bur $200 ogoh) gargaad tegeed manai 3 eregtei durtai zowshoorson. magadgui bid 2 gargaagui bol tegeel yu ch sanahgui baij medeh l uls. magadgui zowhon bayraar l yum bariad guij magad. tiimees anhnaasaa ugaasaa yriad tohirchihson n deer yum shig. bi etseg ehdee sardaa iim mongo ogno, tanaid bas tiim mongo ogno geh met. teguul ynz buriin heruul margaan garahgui baih.

  62. uugii says:

    чи өөрийнхөө ээжид өгсөн юм бол эхнэрийнхээ ээж аавд бас өгөх л хэрэгтэй. өөр өөрийнхөө хамаатан садныг дааж амидарна шүү гэж суудаггуй л биз дээ. Ээждээ өгөлгүй яадын хүн. Гэхдээ адилхан л хандаж бай. Би өөрийнхөө аав ээжид юм авч өг гэж нөхөртөө хэлж узээгүй ээ. Гэхдээ л хэлүүлэхгүйгээр аваад өгвөл хэн ч л баярлана шд. Чамайг хадмуудаа ялгадаг гэж огт хэлээгүй шүү. Хадам аав ээждээ хэвийн боов ч юмуу, жаахан чихэр ч юмуу аваачаад цагаан сараараа хэрэглээрэй гээд огчих. Аав ээж ни эхнэрт чини хэлчихнэ тэгээд л эхнэрийн чини ааш гайгуй болно. Чи өөрөө юм хум аваачиж огсон гэж хэлээд хэрэггүй. Би лав хадмууддаа адилхан юм бариад л ордог. Өгч байгаа хэмжээ ни өөр байдаг байж магадгуй л юм. Хүн хичнээн юм горидоод хараад байдаггуй ч өөрийнхөө талынханд яаж хандаж байгаад их эмзэг байдаг юм билээ. Жаахан юм аваачаад л огчих за юу. Юмандаа биш, өгч байгаа сэтгэлдээ байдын шиг байгаа юм.

  63. Хөдөөний хүн says:

    сал сал

  64. Erelheg says:

    хадамаа бас адилхан харалдаа малаа. Тэр хадам чини бас л эхнэрийн чини хайртай хун шуудээ. Эхнэрийн чини зовоо. гэхдээ чи ганц хуу ни ум чини ээжийгээ харахаас яахавдээ. Энэ том асуудал бишээ. эхнэртэйгээ ятайхан ярилдаа холдуу мини.

  65. ghj says:

    uguh tusam l davardag biz dee uursduu ger orontoi baij bur gert ireed baih sonirholtoi yum bna le udur bolgon l dailuulj tsailuulaad suuj baih sanaatai ajilgui amidralgui amitad bna ge bodson yum uu haashaa yum be deer ni huugee magtaa l maniusiig muulaad l suuj baidag biz dee novshiin novshiin er ni hol baisan ni deer

  66. naran says:

    Нийтлэлийн эзэн эхнэр, эмэгтэй дүү хоёроо харьцуулаад үзэхэд гэмгүй бх. Эмэгтэй дүүтэй бол эхнэр чинь бас нэг айлын эмэгтэй хүүхэд шүү дээ. Хоёр талынхаа аав ээжид цагаан сараар нь өгөх мөнгөө яриад шийдчиж чаддаггүйм уу хаашаа юм. Эр хүн шийдвэр гаргаж болох ч юун төлөө хамтын амьдрал гэр бүл билээ дээ.

  67. zoloo says:

    чи ухаантай залуу бна ээждээ огсон дээрээ

  68. Tushigee says:

    Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла айн!!!

  69. tuilaa says:

    Эцэг эхдээ болонжийнхоо хэрээр өгч байлгүй яах вэ.Мэдээж миний чиний гэлгүйгээр хамтдаа ярилцаад 2талдаа али алид ни өгч байх ни зүгээр байхаа.

  70. zaya says:

    чи яг ийм зан гаргасан бол уурлахгуй яахав дэ. хадмууд дээрээ очоогуй байж. адилхан ах дуу нар чини байсаар байхад. 1ра бугдийг толох шударга бус байна. эхнэр чини ингэсэн бол чи ч ялгаагуй уурлана. тэгээд ч чамаас монго гарсан бхад чи 1ра очсон. эхнэр муу нэртэй үлдлээ дээ хоорхий

  71. wow says:

    buur turulhiiin tsaanaasaa tsusand ni zayagaad turchihsun er emiin hoorondiin zurchilduun gedeg chin ene shu de.

    ew nairtai bie biedee buult l hiij uguhgui yum bol ene daind er emiin hen ni ch yalahgui dee.

  72. wow says:

    deerhi setgegdeluudiig unshaad bsan chin zahidaliin ezniig erchuud ni umuuruuud emegteichuud ni zahidaliin eznii ehneriig umuursun bn…
    ingeed er emeeree taltsaad hereldeeed baij dee.
    yamar ch emegtei hund ugaasaa ehneriig ni umuuurch yamar ch er hun zahidaliin ezeng umuuruh yum bn.

    TA NARIIIN BUGDENGIINH ZUW SHUUU.

  73. mask says:

    Etseg ehdee uym ogolgui yah be? Tanai ehner yamar jaahan uzel bodoltoi uchuuhen uym be? Gaihaj bna. Yum saihan eeljtei sh dee. Daraa ni hadamdaa tusal. Humuus jaahan setgeh uym aa. 50:50 % geh shig 100 % baisan ch yadgiin bas ax duu nartai ni muudaltsuulah geed bgaa uym uu haashaa uym. Ooriinhoo chadlaar l tuslal daa. Iim teneg huuhnuud zondoo bgaa jijig setgelgeetei. Herev manai hun ingevel hezeech ingej tenegtehgui l dee amiig ni ard ni gartal algadaad hoogood yavuulna. Chi jaahan er hun shig baij sur. Chinii odii zeregtei bgaa chine muu ch gesen etseg exiin chine buyan bgaa shuu. Za amjilt. Huuhniig omoorood bgaa teneguud boli….

  74. мойлхон says:

    ямар сонин залуу вэ.чамд буруу байна..өөрийнхөө ээжийг гээд л эхнэрийн ээжийг мартахаар хэн ч уурлана ш дээ…дүү чинь ажил төрөл хийдэггүй гэртээ сууж байдаг хүн юмуу,ажил хийдэг бол чи заавал бүгдийг ганцаараа даана гэдэг утгагүй ш дээ..одоо чи дахиад 1 ээж аавтай болсноо битий март ок..эрчүүд минь уужуухан ухаалаг бай

  75. balu says:

    арай дэндүүн биш үү. ууган хүү нь ээждээ юм бэлдэж өгөлгүй яадийн. ямар сонин хүүхэн бэ? наад эхнэрээ ямры нхь мэдэж суусын байгаа биз дээ. иймхэн юман дээр учраа олохгүй байгаа бол, цаашдаа өчнөөн асуудал гарч ирхэд яах болж байна. нэгэнт л ханилаад сууснаас хойш эхнэрийн чинь ч гэсэн ээж гэсэн үг ш дээ. наад тэнэг хүүхнээсээ сал сал.

  76. kk says:

    manai nuhur yu ch mungu olohgui yum tegeed hadam nuhuruus mungu nehne nuhur teriig nadaas avna tiim amidral bdag bol yahuu kkk.hadam nadaas avch bna gedgee eroosoo uhaarahgui huuhed n mungu olood teriig n avaad bgam shig l yarihiin.bur bi suuldee ooroo ogood bhad l huu teden tsaas ogloo huu eden tsaas ogloo gedegiin.za za tegeed hun hunii amidral ondoo l doo.nuhur maani sain zaluu ch gelee mungunii tal deer odgui boltoimoo.

  77. AH LAM says:

    ЧИ ӨӨРӨӨ ХАДМУУДАА ХҮН ГЭЖ ТООДОГГҮЙ ЮМУУ? ХЭРЭВ ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ БОЛ ДАВАРСАН ГИЧИЙГ МӨЧИЙ НЬ ХУГАЧААД ГУДАМЖИНД ГАРГААД ХАЯАЧ, 60 ГАРСАН ГАНЦ ХӨГШИН ЭХЭЭ ХАРЖ ТЭТГЭХЭЭ ӨӨРӨӨ МЭДЭЖ ШИЙДЭЖ ЧАДДАГГҮЙ ЯАСАН ХОЖГОР БАНДИ ВЭ ЧИ?

  78. balai yanhan be says:

    манай эхнэр бас ингэдэг шд, тэгээд байшийгээд л тэрэнд тийм юм, энэнд ийм юм гээд, би нэг хуухэнтэй гэрлэсэн уу, нэг гэр бултэй гэрлэсэн уу ёстой буу мэдээ, өөрийнх ни ах эгч гэж гантс ээждээ тсайний суу ч аваад өгөхгүй юм, ээж ни гэж аваад али гэхгүй тэднээсэээ, тэгээд над руу хараад худлаа инээгээд суучина даа, мэдээж хэнээр ч заалгахгуй эцэг эхдээ туслаж л таараа, чи ам руу ни алгадаад авахгуй яасийн, дахиад ингэвэл зайлаарай гээд хөөгөөд явуулдаг бхгуй юу

  79. 910 says:

    TG чи битгий малтаад бай за хол очиж хуц

  80. 910 says:

    Нэмээд хэлэхэд нэг бол 2 гэрийхэндээ эн тэнцүү тусал чадахгүй бол ердөөсөө битгий тусал заа. Чи чинъ харин жинхэнэ зэвүүн залуу юуу гүй юу.Хэрүүлч хүүхэн шиг шалчига чалчага хийсэн. ёстой дургүй хүрчлээ хажууд чинъ БСАН БОЛ УХААН ОРТОЛ чИНъ Ухамсрын шанаа өгмөөр санагдчлаа бна.

  81. 910 says:

    Та нар аягүй сонин манайхан танайхан гээд талцаад хэрэлдэх юмаа.Би өөрөө эмэгтэй л дээ гэр бүлтэй. Анхнаасаа л ийм асуудал гаргахгүйн тулд нөхөртэйгөө яръсан.2лаа 2 гэртээ адилхан тусалж байна манайхан танайхан гэж хэрэлдэхгүй асуудалыг ярилцаж бгаад шийднэ гэ. Бид 2 эхийг нъ эцээхгүй тугалыг нъ тураахгүй алъ алъныхаа аав ээждээ туслаад 6 жил хамт яваал болоод л бна.

    -Харин захианы эзэнд гээндээ ч бий гоондоо ч бий шүүдээ. Нэг бодлын чиний буруу . чи ээж дээрээ очхоосоо өмнө эхнэртэйгээ ярилцах хэрэгтэй. Хайраа одоо цагаан сар боллоо. Гэр бүлүүддээ туслая гээд цагаан сарын төсөв гаргах хэрэгтэй шдээ.Хэрэв чи эхээс 2уулаа бол дүү чинъ ч гэсэн ядаж төсөвийн 50% гэдэггүймаа гэхэд 40%ийг гаргах хэрэгтэй биз дээ? чи хадамууддаа ч гэсэн туслах хэрэгтэй.Дэндүү өөрийн талын эрх ашгаа бодоод бгаам бишүү? чи хүнийг хэдий чинээ хүндэлж хайрлаж байна төдий чинээгээр хүнээс хайр хүндлэл авна шдээ тэгэхгүй тэгээд муу санаа гаргаад энэ муу ар худрагаар яаж ч зөөж бгаам билээ гээд бодоод байх юм бол бараг гэр бүлтэй эхнэр хүүхэдтэй байх ч хэрэггүй за. Хүний ханъ гэдэг чинъ нэгэн биений нөгөө тал байжийж та 2 цаашдын 40,50 жил хамтдаа бна. Өөрийнх нъ эцэг эхийг юман чинээ тоохгүй байхад ямар ч эмэгтэй хүн эхнэр хүн чамайг үзэн ядна. Битгий хувиа хичээж довоо шарлуул за. чи ганцаараа ядарсан зүдэрсэн хөгшин настай ээжтэй юмуу? Тусалж болно гэхдээ хэмжээ хязгаартай байж бай. ямар чамайг хүчээр бодтолцон биш жаахан юм бодож бай. Эр юм байж битгий тулга Тойрсон хэрүүл хийгээд бай.

  82. bi says:

    ymar ch bayr yslold 2 taldaa yag adilhan uguhgui bol asuudal uusneshdee,esvel uuruu nuutsaar ugdgui l ym bol, bi l tanai ehner bsan bol minii eej ch bas sanaand orj ireh l bh……..

  83. Заяа says:

    Сайн байна уу? Би гэрлэсэн эмэгтэй. Эмэгтэйчүүд тэгж ярьдаг нь үнэн боловч эрэгтэй хүний дотор эхнэрийнх нь эцэг эх орж ирдэггүйд л дургүй нь хүрдэг байх. Цаашдаа та өөрөө эцэг эхдээ өгч л байгаа бол, ээждээрээ очсон л бол дараагийн удаад эхнэрээ уурлахаас өмнө эцэг эхэд нь санаа сайн тавих хэрэгтэй. Ингээд аль алинд нь тэгш тавиад ирэхээр эхнэр чинь тэгж барьцаж уурлахаа болих байхаа.ТӨрүүлж өсгөсөн эцэг эхээ харалгүй яахав гэхдээ заримдаа эхнэр хүүхэд өрх гэрээсээ илүү ч бараг бодоод байгаа юм шиг эхнэрт ойлголт төрөөд уурладаг байх л даа. Манай нөхөр бол хүүхэд бид 2с илүү эцэг эхээ гэнэ. Ар гэр нь болохгүй байхад тийшээгээ л гэнэ .Ингэх хэрэггүй шүү дээ . ЭХлээд өөрийнхөө гэр дэх асуудлаа шийдэж байж эцэг эхээ гэх хэрэгтэй. Нэгэнт л туураг тусгаарлаж айл болчоод эхнэр хүүхдийг дунд нь орхигдуулах тал байдаг юм аа.

  84. TG says:

    ЭМЭГТЭЙ ХҮН АЙЛЫН ЭХНЭР БОЛСОН ТЭГЭЭД Л ТЭР АЙЛЫН ХҮН ГЭЖ ХЭЛЭГДДЭГ БИЗ ДЭЭ ТЭГЭХЭЭР НӨХӨР ЯМАР ШИЙДВЭР ГАРГАНА ТҮҮНИЙГ Л ДАГАХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ, ОХИН ХҮҮХЭД ТӨРВӨЛ ХҮНИЙ ХҮН ГЭЖ ЭРТ ДЭЭР ҮЕД ХЭЛДЭГ БАЙСАН ГЭСЭН. ГЭХДЭЭ АД ШОО ҮЗЭХГҮЙ Л ДЭЭ. ХҮҮ ГАРВАЛ ӨӨРИЙН ХҮН ГЭЖ ҮЗДЭГ. ЭРЭГТЭЙ ХҮН ГЭР ОРОН ААВ ЭЭЖЭЭ АСАРЧ ТОЙЛОХ ЁСТОЙ. ЭХНЭР ХҮН НЬ ТЭРИЙГ НЬ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ Ч ДЭЭ. МАНАЙ ЗАРИМ ЭМЭГТЭЙЧҮҮД ЧИ ИЛҮҮ ӨГЛӨӨ БИ ГЭРТЭЭ ДУТУУ ӨГЛӨӨ ГЭЖ ИХ ХЭРҮҮЛ ХИЙДЭГ. МАНАЙ ЭХНЭР ЯАЛГААГҮЙ ТЭГЭЖ Л БАЙДАГ. ГЭХДЭЭ ТЭР АХТАЙ ЭРЭГТЭЙ ДҮҮТЭЙ ХҮН, БИ ӨӨДӨӨС НЬ ДЭЭР ХЭЛСЭН ШАЛТГААНАА ТООЧДОГ. ЭНЭ БОЛ УЛАМЖЛАЛ ТЭГЭЖ АМЬДРАЛЫГ ТЭГШДЭГЭЖ АМЬДАРДАГ БАЙСАН БАЙХ. АМЬДРАЛЫН ХУУЛЬ Ч БАЙЖ МАГАДГҮЙ.

  85. goodali says:

    хаха мөрөөдчихсөн тэнэг залуу вэ юу боллоо гэж чиний эх дүү 2ыг тэжээх юм?! дүү чинь ч гэсэн ажил төрөлтэй биздээ 1 айлын адилхан 2 хүүхдийн ах нь л ганцаараа зүтгэх ёстой юмуу? тэнэг залуу байноо чи түй шал дургүй хүрчлээ

  86. anonymous says:

    манай монголчуудын энэ арчаагүй бэлэнчлэх занг уу? ээ дээ яана даа хүнтэй суулаа гэсэн биш арчаагүй ядуу олон хамаатныг нь давхар тэжээх ажил гарна.
    за яахав өрөвднөө,өөрсдөө амьдралаа яая даа гэж байж хураасан хэдэн төгрөгөөрөө тусланаа тэд нар нь алтан загасны эмгэн шиг улам ихийг хүснэ.
    өөрсдөө гар хөлгүй хүмүүс шиг л аашилна.
    угаасаа гайүй яваа нэгнийгээ паразитлаад сурчихсан хойно яая ч гэхэв нийгэм нь ядуу, хүмүүс нь арчаагүй, ажилгүй, сэтгэхүй нь дорой.!
    би лав баяр ёслолоор л ээж аав нартаа юм бэлддэг бусад үед нь үнэхээр хүсдэггүй! яах юм би тэдний төлөө биш өөрийнхөө,үр хүүхдийнхээ төлөө яваа шдээ!

  87. Mr.M says:

    Миний бодлоор чи жаахан тактикгүй хандсан байна.

    Эхлээд чи эхнэрийнхээ энэ занг мэдэж байсан бол. За цагаан сар дөхлөө хоёр аав ээждээ ингэе тэгье л гэж яриагаа эхлэх байж дээ. Тэгээд ямар ч үед хойд кармайндаа мөнгө хадгалж байх л хэрэгтэй шүү дээ ? Тэрийгээ л сарвайж байхгүй бол ч.

  88. Tyz says:

    Одоо бол бэр өөрийн ээжийнхээ цагаан сарын юмыг нь бэлдэж өгч байна гэж байгаан тэгсэн нөхөрийнхөө ээжийг шууд мартааский ш дээ. Айлын бэр болвол ийм адгийн бэр л болдоггүй юм шүү гэж бодож явдгийн.

  89. Tyz says:

    оооооооо та харин ч манай ахын хажууд хүн юм байна. манай хөлдүү ах, харамч эхнэр нь бол тэгэхгүй ш дээ, Харамч эхнэр нь юм нэхчих вий гээд л үхэн хатан юм болно. Өөдөөс бол ураг садны хол нь дээр энэ тэр юм яриад л сууна ш дээ. Цагаан сараар муу ээжид юу ч хялаалгахгүй ш дээ. Очиж тойрч яаж байна гэж асуудагч үгүй. Харамч эхнэр нь харин өөрийн ах дүү ээж энэ тэрдээ бол сайн сарваадаг гэж байгаа юм даа хэ хэ хэ,

  90. Davarsan huuhen be says:

    Bitgii huts gehgui yu davarsan huuhen be. Turuulj usgusun eejdee ugulgui yadgiin dahij zayah bish etseg eh emegteichuudiin bas 1 teneg asuult bna aa. Manai hun asuuj bgaan tanai eej bid 2 hadnaas zuugdej baival heniig ni avrah ve genee medeej bodoh yumgui eejiigee l gelee tegsen uurlaj tenegtdeg baishd yah gej emegtei humuus erchuudiin shuteentei ni uuriiguu haritsuulj baritsaad baidag yum boloo.

  91. stas says:

    xэxэ би даанч сайн мэдкүү юмдооо эхнэр чин тхдээ жооxон муухай л юм заза ах мин яарч бсан амжилт

  92. google says:

    надтай адил зовлонтой юм байна. Яадий эцэг эхдээ өг мөнгийг битгий хурааж бай. хэзээ үхнэ гэж.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.