Багш бид хоёр…

“Хулан бид хоёр” гэдэг шиг хэтэрхий сүржин гарчиг тавьчихав уу даа. Би өмнө нь “Хаана явдаг бол доо” гэх гарчигтай дурсамж оруулж байсан Д.Соёмбо байна. Энэхүү сайтын зочид тэрхүү дурсамжинд маань сайхан хайрын тухай олон сэтгэгдэл үлдээсэн байна лээ. Зарим нь мөн дурсамжуудаасаа хуваалцсанд талархаж байна. Энэ удаа оюутан ахуй цагт минь сэтгэл зүрхний тольт дээр ирж жиргэчихээд буцсан нэгэн гэгээн хайрын тухай дурсамжийг үлдээхээр шийдлээ.

1998 оны хавар шиг санаж байна. Нэгдүгээр курсээ төгсөх дөхөж байсан санагдана. Манай тэнхимд нэгэн шинэ багш ирсэн сураг дуулдаад явчихав. Юун тухай ч байлаа. Нэгэн арга хэмжээний үеэр анх мэргэжлийн хичээлийн багш маань шинэ ирсэн багшийг дагуулан орж ирж бидэнтэй танилцуулав. Ингэж л анх түүнийг харж билээ. ОХУ-д сургууль төгсөөд ирсэн шинэхэн дэслэгч бүсгүй даруухан инээмсэглээд зогсож байсан. Онгирчихсон согсогчид ангийн багштайгаа хамт нийлээд “Шинэ багшийн авъяасыг үзье” гэх санал гарган орилолдож эхлэв. Тэгэхэд “Сэрэвгэр хадны зэрэглээ”-г намбатайхан нь аргагүй нэг л зөөлөн, эвлэг хоолойгоор тов хийтэл дуулж билээ.

Ингээд бид шинэ багштай болсон. Бидэнд ихэвчлэн онолын хичээлүүд заана. Түүнийг Энхтуяа гэдэг /Нэрийг өөрчлөв/. Анх нь нэг их гойд юмгүй л байсан. Ёстой л “эргүү цагаан мөндөлнүүд” арай гэж эхний курсээ төгссөн биз. Ингээд хавар хичээл амарч нутаг нутгийн зүг бид хүлгийн жолоо залцгаасан.
Хоёрдугаар курсийн согсогчид боллоо. Бас ч үгүй доороо дүү нартай. Энхтуяа багш маань бидэнд мөн л хичээл заана. Ангийн багш маань тэр үеийн нэрээр Хилийн цэргийн удирдах газарт шилжив. Оронд нь өөр багш томилогдсон.

Энхтуяа багшийн хичээл…

Багш самбарт юм бичээд, сонсогчид ч хичээлээ тэмдэглэн суудаг ердийн л нэг оюутны өдөр. Надтай хамт Амгалан гэж Дорнодын баньд суудаг байв. Тэр тэгсэн
– Чи багшийг хар даа. Хөөрхөн байгаа биз. Хараад л бай гэсэн.

Магадгүй тэр цагаас хойш тэнэгхэн, гэнэхэн би гэдэг амьтан багшийгаа арай өөрөөр харж, өөр нэг сонин мэдрэмж сэтгэлд төрж эхэлсэн байх магадлалтай.

Тэр үед багш 30 орчим настай байсан байх. Ардын дуунд гардагчлан
“…Сэлбийг өгсвөл сэрүүхэн шүү хонгор минь
Сэтгэл гэдэг чинь жолоогүй шүү дээ үр минь…” гэгчээр яагаад ч юм цэргийн сургуулийн тэнэгхэн сонсогч өөрөөсөө 10 орчим насаар эгч багш бүсгүйд хайртай болж орхисон байсан юм даа. Ядаж байхад үртэй ханьтай бүсгүйд шүү. 20-иодхон настай гэнэн хүүгийн зүрхэнд 30 настай, хоёр сайхан үртэй багш бүсгүй багтаж л явсан юм байлгүй дээ. Ингээд бодохоор хайр гэдэг мөн ч том тэнэглэл юм шиг.

Тэрхэн үед оюутнуудын дунд багшийн нөхөрийг нэлээд настай хүн байдаг тухай яриа явдаг л байсан. Багшийгаа яагаад ч юм нээг л их харамлах, бас харуусах, өрөвдөх сэтгэл төрдөг байж билээ.

Гэхдээ багш бид хоёрын гэнэн, гэгээхэн дурсамжууд олон бий. Багшийнх 3-р хороололд, харин би 3,4-р хорооллын эцэст ахындаа амьдардаг байсан. 3-р курс төгсөх хавар ангийн маань нэг нөхөр эмнэлэгт хэвтчихлээ. Ангиараа түүнийг эргэхэд багш маань яагаад ч юм бидэнтэй хамт эмнэлэгт түүнийг эргэж очсон юмдаг. Тэндээс гэр гэр гэрийн зүг тарцгаасан. Тэгэхэд тэндээс хорооллын эцэсрүү нэг муу ЛИАЗ автобус явдаг байв. Зэрэгцэж суугаад энэ тэрхэнийг яриад явж байсан тэр мөч санаанаас одоо ч гэсэн гардаггүй юм.

Тэр хавар багшийн мань нөхөр ажлаар Хөвсгөл явсан байв. Багш араас нь очихоор болжээ. Тэр үед манай ангийн маань найз хувийн такситай, түүгээрээ хичээлийнхээ чөлөөгөөр халтууранд явна. Ингээд багш өглөө эрт Буянт-Ухаа /тэр үеийн нэрээр/ нисэх онгоцны буудал хүргэж өгөхийг хүсэв.

Харж, дотроо битүүхэн хайрлаж явсан хүн маань өөрөөс минь юм гуйх үнэндээ надад жаргал байлаа. Маргааш өглөө нь бид хоёр гэрийнх нь гадаа очоод утсаар ярьтал багш цүнх савтайгаа барьсаар гарч ирэв. Тэр өглөө нээг их зөөлөн шиврээ бороотой байж билээ. Машины хөгжмөөр тэр гэхийн аргагүй сайхан аялгуутай симфони эгшиглэж сүнгэнэн давхих хөнгөн тэрэгний цонхон дээр борооны дуслууд уйлах мэт бөмбөрөн унаж байсан. Ингээд хайртай эгчмэдхэнийг минь суулгасан мөнгөн цагаан онгоц бороотэй тэнгэрийн зах сэжүүрийг үүлний хайч шиг исгэн Хөвсгөл нутгийн зүг нисэн одтол нь бид хоёр харсаар л зогссон.

Ингээд хотын зүг бид хоёр эргээд давхиж явахад багшдаа сэтгэл алдарсан байсныг мэддэг байсан ангийн маань анд “Хайртай хүнээ нөхөрлүүгээ явахад нь хүргэж өгдөг чи мөн тэнэг хүн ээ” гээд инээж билээ.

Ер нь бол манай ангиас миний хамгийн дотно нөхөрлөдөг байсан хоёр найз маань л мэддэг байсан.

Гэхдээ “Хайртай” гэж хэзээ ч хэлж амжаагүй. Хэлэх ч үгүй байсан биз. Хожим ч хэлэхгүй гэж боддог. Хайр зөвхөн сэтгэл зүрхэн дотроо байхдаа л илүү ариун нандин санагддаг юм.

Яруу найрагч Болдхуягийн “Эгчмэдхэн” гэдэг шүлгийг унших жигтэйхэн дуртай болчихсон байсан. Ялангуяа,
“Харчуудын зүрхэнд галаар тэрлэсэн шүлэг
Хамгийн сайхан бүсгүйчүүд эгчмэд байх юм даа”
гэх мөрийг одоо ч гэсэн мартдаггүй юм.

Тэр үед Хилийн цэргийн дээд сургуульд “ухамсарын шанаа” гэж нэг зүйл байлаа. Дэггүй, сахилгагүй, бас жаахан хэнэггүй сонсогчдод хааяа нэг өгчихдөг сануулга л даа. Нэг удаа тэнхимийн үүдэнд нэгэн хошуучаас яг тийм ухамсарын шанаа авсан юм. Тэгэхэд Энхтуяа багш маань түүнийг минь харсан болохоор мөн ч тусгүй санагдаж билээ. Ямартаа л сургуулиасаа гарна гэж найзуудаа айлгаж,

“Амьдрал болохгүй хайрандаа насаараа үнэнч үлдэж
Аавынхаа нутаг очоод адуучин болъё доо би
Амгай зуузай шаргисан хүлэг морьдын зоонд
Амрагийн дууг тэгээд зохиож дуулсаар баръя даа”

гэж шүлэг хүртэл бичиж явсансан. Нэг ийм л хэлээгүй, хэлэхгүй гэж өөртөө андгайлсан хайр надад байсан юм даа. Яг үнэнээ хэлэхэд би одоо ч гэсэн бодож л явдаг. “Хойт насандаа уулзъя” гэж нэгэнтээ бичиж явсан удаатай. Гэхдээ бид суургуулиа төгсөөд 10 шахам жил болчихож. Хожмоо ангийнхан маань миний тухай хэлсэн бололтой. “Ямартаа ч багш чиний талаар гадарладаг болсон байна лээ” хэмээн нэг нөхөр маань хожим ярьж байсан. Одоогоос гурван жилийн өмнө төрлөх сургуулиараа очихдоо уулзсан. Жаахан мариалаад хэзээний нас тогтож буй шинж орчихсон байна лээ. Арга ч үгүй биз гурван сайхан хүүхдийн ижий болж, гунихгүй сайхан ханьтайгаа жаргаж яваа юм чинь. Одоо нас нь лав дөч хүрсэн байх учиртайсан. Амьдралын зам мөр биднийг өөр өөр тийш нь дагуулан жаргал, зовлон дундуур туучуулан оддог ч заримдаа санаж явах сайхан дурсамжийг хүмүүс бидэнд үлдээсэн байх юм.

2002 оны хавар. Сүхбаатарын талбай, төгсөлтийн баяр, парад, диплом, дөрвөн жил мөрөөдсөн дэслэгч мөрдэс, онгироо ногоон, акслёнт, төрийн дуулал, цол, ангийн нөхөд, оргилуун дарс, эрхэм багш нар, хурандаагийн захиас, томилолт, итгэл, бидний очих хилийн застав, найз охид, хундага, хайртай багшийн минь тухай бүхнийг санагдуулсан тэр л 2002 оны дулаахан хаврыг мартахгүй ээ.

Д.СОЁМБО

50 Comments

  1. bebe says:

    хөөе 2002 онд төгсөлт байгаагүй ш дээ.худлаа шаагаад л…тэгэхдээ дажгүй зохиол болжээ.дурлах сайхан.

  2. hhhhhhhhhhhhhhhhhhhhh says:

    Сэтгэлд хүртэл чадварлаг бичиж чадсан маш маш сайхан дурсамж байна. Дандаа л болохгүй бүтэхгүй хайр дурлал, хардалт, өвчин уншиж байхаар хааяа иймэрхүү гоё дурсамж унших сайхан байна аа. Ер нь тэгээд он, нэр ус юунд хэрэгтэй юм бэ, гол нь болсон үйл явдал, дурсагдаж буй сайхан дурсамж нь л чухал биз дээ? Оютан бхад мэтгэлцээнүүд дээр зарим юм уншдаггүй тэнэг оютнууд юм хийж буй нэгнээсээ өө хайгаад санамсаргүй алдаад хэлчихсэн авиа, үгэн дээр тэнэгтэцгээгээд маргалдах шалтаг болгоод бураад байдаг санагдчихлаа зарим нэгний comment нь. хэ хэ Баярлалаа Соёмбо оо.

  3. сайхан дурсамж бас хайр байнаа уншихад сайхан байлаа чамд амжилт хүсье их гоё сайхан бичсэн байна.

  4. хун бур сэтгэлийн гундээ ийм сайхан гэгээн дурсамжтай явдаг байхө.залуухан парактикийн багш надад бас би туунд дурлаад ямар ч сайхан өдрүүдийг хамт өнгөрөөсөнөө бодохоор өдий олон жил өнгөрсөн ч өнөөх л сайхан гэнэн танхилхан насний царай дурс зурагууд яг кино халъс шиг уе уе жирэлзэж зуудэнд хуртэл харагдах юм.хэзээ ч мартагдахгуй ариухан хайраа саначихлаа чи минъ одоо яг ямаршуухан яваа бол нэг удаа ч болов уулзахсан.баярмагнай би чамдаа хайртай.

  5. SOLIR says:

    amidral bolooguwi setgeliin hodlol ard wldej 10 n shohoorhol hoino hotsorch aaviin hww nasand hwrnee gfgej saihan shww

  6. shivees says:

    Монгол бичгээр vндэсний сэдэвтэй таттоо хийнэ 99287657 мсж бич

  7. jak says:

    дээгийг би мэднэ ээ,дэндүү дэндүү гэхэд даанч дэндүү сайхан хуухэн байж билээ

  8. mundul says:

    болдхуягийн шулгэнд дуртай юмаа да. би ч бас дуртай

  9. deegii says:

    за энэ залуугийн бичсэнийг уншаад байсан чин сэтгэл тавгүй болж байх чини вэ. арай ховсдогч биш биз за за тоглосон юм сайхан бичжээ намайг залуу байхад хэдэн залуу дурлаад хэлээгүй бол гэж бодчлоо би хөөрхөн охин байлаа мэдэх нэг ни мэднэ дээ ккк кккк

  10. Titi says:

    Энэ Болор одоо болимоор юм. Нэг овоо сайхан юм бичдэг хүн гараад ирлээ ашгүй гэж байтал, хүмүүс ингээд дэвсчихэж байгаа бхгүй юү!
    Ичээч та нар өөрсдөөсөө!
    Сайхан юм бичиж байгаа хүний урам хугалсан өөдгүй юмнууд!
    Соёмбоо блог нээгээд бичлэг оруулдаг болчих!

  11. sar says:

    kk yaasn goyo in! hunii amidral gedeg genetin zuiler duuren. ygd 10 nasar egch hund sain bolj bolkv gej… setgeliin l asuudal… harin ch ingej goyo setgelde hadgalj nandignaj, iim goyo dursamj bolon uldsn n hamgin goyo n bn!
    hair durlalaa zarlaj ter uedee onigoond orson bol tgeel bas hetsuuhen dursamj bolj uldehgvi yu… tsag hugatsaa bugdig n heleed ugnu… tsagin aysaar chinii hairiig chini ch gsn ter hun medsn l bn… uneher hairtai bol iim turlin hair durlald az jargal huseh n hamgin uhaalag zuw alham gej bodoj bn!!!

  12. BC says:

    шал жоохон юм байж 30 гарсан, нөхөр, хүүхэдтэй эмэгтэйг харж явдаг чихшиг. хүмүүс яаахаараа ийм ёс суртахуунгүй байдаг байнаа. тэгээд бүр багшийгаа шүү. ямар ч эх зах алга. тэгээд цэргийн хүн гээд байгаа. тэр багш нь ч гэсэн. багш хүн байж, оюутнаасаа царай алдаад, нисэх хүртэл хүргүүлж л байдаг. тэр найз нь бүүр хамгийн тэнэг нь наасан. хайртай хүнээ онгоцонд суулгаад чам шиг тэнэг хүн байдагаа гэж хэлээд байхдаа яахавдээ…нөхөр хүүхэдрүүгээ явж байгаа хүнийг. баахан тэнэг гарууд.

  13. tuugiik says:

    мэссэнжижийн найз болох бусгуй бнуу tuugiik@yahoo.com

  14. tuugiik says:

    мэссэнжижийн найз болох бусгуй бнуу

  15. bolor says:

    араас нь хэрүүл хийхээ болиочээ чи одоо яасан намайг хэнд хэлнэ гэсэн чинь сэтгэгэдэл устгаад байгаа юм байна тэ чи тэр багш чинь миний хамгийн дотны найз шдээ ха ха ха ха

  16. soyombod says:

    Ийм нэг сайхан гэгээн юм унших сайхан байна. маш сайхан л бичдэг залуу байна шүү дээ.

  17. Бичсэн хүн нь says:

    Алдвал ч алдаг ээ, миний гал залуу нас хэмээн яруу найрагч Г.Мөнхцэцгийн шүлгэнд байдаг юм. Мөн Залуу насыг алдаа нь гоёдог гэсэн үг ч бас бий. Би зүгээр л өөрийн амьдралын алдаа оноо, гэгээн дурсамжуудаас та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Мэдээж хүмүүсийн нэр ус, он, сар өдөр, цол, эрэмбэ гэх мэт зарим зүйлсийг өөрчилж бичих шаардлагатай байсан гэдгийг ойлгож байгаа биз ээ. Ийм зүйлийг тоглоом, шоглоом инээд ханиад болгоод байх нь хэр зохимжтой вэ? Өглөө бүхэн нар мандаж биднийг ялгалгүй гийгүүлдэг шиг он цагийн саалтад бид бие биендээ сайн сайхан бүхнийг хүсч явах юмсан.

  18. bolor says:

    энэ шалганы багшийг хэлээд байна даа тэр нь одоо 3 хүүхэдтэй 2001 оны төгсөлт бид нар нэг төгсөлт шдээ ха ха ха ха би одоо тэрэнд хэлээд энийг уншуулна аа

  19. Er hun says:

    хөөе тэр онгоцны буудал руу хүргүүлэхэд л багш чинь чамтай унтахыг хүсч байждээ. тэр үед нь амжуулахгүй дээ. хахаха

  20. tpl says:

    дунгуж сургуули тугссун муртуу 2 хуухэдтэй 2 хуухэдтэй 30 настай арай л автсахгуй бна да со.,

  21. ОФИЦЕР says:

    болж байнаа байна

  22. Бичсэн хүн says:

    Юуны өмнө энэхүү дурсамжинд чин сэтгэлээсээ хандсан хүмүүст талархаж байна. Үүнийг бичихэд хүммийн нэр ус, он сар, өдөр гэх мэт зарим зүйлсийг өөрчилж бичих шаардлага байсан юм. Тэгээд ч нэр ус, он, сар өдөр цол эрэмба үүнийт тийм чухал гэж үү. Гол нь хүмүүст сэтгэлд байдаг нандин сахан дурсамжаа хуваалцаж, хүн хүнээ хаяа ч гэсэн сайнаар дурсаж яваасай гэж хүссэндээ л үүнийг бичсэн юм. Хүн бүхэн адилгүй, хүлэг бүхэн жороогүй гэгчээр та бүхэн өөр өөрийнхөөрөө хүлээж авч буй биз ээ. Хүн хүнийхээ сайн, сайхан зан чанар, гэрэл гэгээтэй талыг нь эхлэн харж тэр хэрээр бие биедээ урам хайрлаж явахыг хүсье. Хүндэтгэсэн Д.Соёмбо

  23. oogii says:

    гоё бичсэн бна шүү соёмбоо

  24. altmaa says:

    Сайхан нийтлэл байнаа.
    Огт худлаа санаанаасаа зохионо гэж байхгуй ээ,энд сэтгэл шингэсэн байна.
    Бичлэг маш сайн,хүнд ойлгомжтой,шууд сэтгэлд бууж байна.Үүнээс өөр яж бичих ёстой вэ.
    Бичээд байгаарай Соёмбоо.
    Чадаж байгаа юманд арга алгаа.
    Цайханы өмнө харц буруухүй гэдэг биз дээ,хүн дурлаж явах сайхаан.

  25. TG says:

    ЧИ ШАЛГАНЫ БАГШИЙГ ХЭЛЭЭД БАЙНА ДАА.
    “ХУЛАН БИД ХОЁР”

  26. TG says:

    ЧИ СУЛИНХЭЭРИЙН ОТРЯДОД БАЙСАН 2000 ОНЫ ТӨГСӨЛТӨӨС ТАНИХУУ ГАНТУЛГА ААМИЙ БАТДОРЖ ЭМЭГТЭЙ БАТСАЙХАН ГЭЭД Л ТАНИЖ БАЙВАЛ БИ ТЭР ҮЕИЙНХ ГАЙХСАНЫ ХЭРЭГГҮЙ ИНТЕРНЕТ БОЛ ДЭЛХИЙН СҮЛЖЭЭ. БИ БАС Л ХИЛ ДЭЭР.

  27. TG says:

    ЭНЭ 2 НИЙЛЭЛЭЭ ЭХ ОРНЫ МАНАА СОНИНД ЯВУУЛЧИХ ТЭГВЭЛ ЧИ ЛАВ ХИЛИЙН ЦЭРЭГТ ОД БОЛНО БИЗ. ЧИ ЧАДАХГҮЙ БОЛ БИ ЯВУУЛЧИХ УУ.

  28. er hun says:

    хэхэ, нэрийг нь өөрчилсөн гэж бичсэн байгаа биздээ 911 ээ?
    чи тэгээд энэ 2 хайрийнхаа хэнд нь илүү юум бдээ ? хамгийн сүүлд байр эзлүүлэхийн байгааз дээ???
    хэхэ заза уншихад зүгээр байлаа гэж…

  29. Baganaa says:

    Гоё л бичсэн бна унэн ч бай худалч бай. Дандаа ар оворооро тавиулсан, зодуулсан зохиулсан юм уншихийн оронд сайхан л бна.

  30. 911 says:

    худлаа бичээд байгаа юм чинь хэлэхгүй яах юм өгүүлэг нтр бичсэн бол бас яах вэ дээ

  31. xaker says:

    911ээ ю гэж тэнэгтээд бгаан бэ? xвн звгээр л дажгви юм бичсэн бxад зааүал нэxэл дагал болж xугийн юм бичээд бxийн чи. болиоо боли. соёмбоо дажгви швв xу, эр xвн шиг байгаарай!

  32. 911 says:

    2002 0нд төгсөөд ч гэхшиг эсвэл би буруу бодоод байна уу

  33. 911 says:

    чи жоохон худлаа бичээд байна уу да үгүй юу би 1997 онд хилийн цэргийн сургуулд орсон тэгээд сургуулиа төгссөн одоо ажилладаг гэхдээ ямар тийм багш байсан эсэхийг нэг л сайн санадагүй ээ манай доод талд тэр жил элсэлт аваагүй шдээ нэг жил алгасаад элсэлт авсан шдээ дороо дүү нартай ч гэхшиг

  34. hi says:

    ямар хуухэмсэг залуу бэ харсан болгоноо дандаал сэтгэлдээ хайрлсан гэх юмаа

  35. tuulai says:

    hanilsnaas iluu amrag gej ugui l gedegsen gegelzsen hairnuudin dundaa semerch yavaad gergiinhee setgeld yum hiij hunii bolood odson hoino ni tuuj bicheed ch nemergui l boloh vii dee

  36. 910 says:

    хаяахандаа ингэж хайрын тухай унших сайхан бна сайн энерги аваадл….баярлалаа Соёмбоо

  37. haha says:

    өө 11 шүү 2 ыг н мартчихаж кккк

  38. haha says:

    за байз би хэд дурласанаа бодоодхий..9 хүнд дурласан юм бна ккк

  39. hi says:

    Амжилт хоорхон ч ым чиг. Нээрээл дандаа дурлаж бдаг даа, минийх лав тоогоо алдсаан, гэнэгүй мортлоо инээд хурэм сайхан хайр бдаг чуу,,,,

  40. boloroo says:

    hvn amidraldaa hed ch durlaj bolno ter bvgd setgel zvrhend todhon dursamj vldeesen baidag,,,bichleg chini dahiad l taalagdlaa amjilt hvsie,,,gehdee 2002 ond Hiliin tseregt tugsult bailuu tugsult baihgvi unjsun jil ni yum shig sanagdaad baihiin,anduursan baij magadgvi shvv uuchlaarai

  41. tuulmaa says:

    яaсан ч дурламтгай романтиk юм бэ дээ.

  42. baagiid ongots shuurgagui l bol shiwree boroond nisneshdee says:

    H nairuulga saitai, hun unshihad tatagdmaar l bichdeg zaluu baina. Baagiid helehed ….. tenegteerei

  43. tushig says:

    chi odoo boliochee mair duhlaa shass, enenii daraa odoo bas yu gehuu zahiral bid 2 ooy esvel hamt ajildag busgui bid 2 ntr, lol what a psycho

  44. s a r n a i says:

    ямар гоы бичдийн б.шулэг мулэг оруулаал монгон тсагааб хулэг мулэг гээл .таалагдлаа.

    хунд дурлах ч сайхан шуу.

    дахиад ббал бичээрэй соёмбоо

  45. Xoc_xyn says:

    Яагаад заавал бүтэлгүй амидралын тухай эсвэл, архичин нөхөр, ааштай авгайн тухай бид энэ хуудсанд унших ёстой гэж?

    гоод жоб

  46. Erelheg says:

    Би хайрийн туухээ бичнэ ээ эрөөсөө.

  47. Erelheg says:

    хэхэ давгуй байна аа. дахиад хайрийн туух байна уу дурлагчаа хэхэ.

  48. Baagii says:

    лаг юм өө. Зохиогоод хүртэл тавьчихдаг. хэхэхэ. Гэхдээ гоё багшид дурлаад унтчихсан тохиолдлууд байдаг л юм.

  49. Baagii says:

    Энэ мундаг зохиол байна даа. Бороотой тэнгэрийн эсгэнхэн гэнэ үү. Бороотойд онгоц нисгээд байгаарай.

  50. Aaaaan says:

    Заа сайxан бичиж ээ. Гэxдээ одоо болно тэxүү Xэнээ… Xүмүүс эергээр xүлээж авсан чинь xөөрөөд xамаг амьдралаа xаашаа xарж баасан шээснээ бичиxнүү яаxнуу… Xүн 1 амаьдраxдаа угаасаа нэлээн xэд дурлаж xайрладын……. Тэр бүрийг тоочно гэвэл xудлаа. Багшийгаа Чи зүгээр л шоxоорxсон байна. Ер ни тиймэрxүү юум нийтлэг л байдаг ш дээ тиймүү, мөнүү??? кккк

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.