Миний буруу юу байна? Нөхрийн буруу юу байна?

Би нөхөртэйгөө хамт амьдраад 5 жил гаран болж байн. Гэрлэлтээ батлуулаад жил гаран л болж байна. Бид 2 анх оюутан байхдаа 10 жилийн өмнө танилцаж байлаа. Тэгээд дунд нь салаад, тэгээд буцаад 5 жилийн өмнөөс хамт амьдарч эхэлсэн юм. Бид 2 хүүхэдгүй. Манай хүн уул их сайхан зантай аятайхан л залуу байлаа анхандаа. Гэтэл сүүлийн үед бүүр тэвчихэд хэцүү л болоод байхын. Би одоогоор 2 дахь их сургуульдаа сурч байгаа оюутан болохоор ажил төрөл хийхгүй байгаа. Оройгоор сурдаг болохоор ажил хайсан ч ийм сурдаг хүнд ажил олдохгүй юм. Сургууль төгстлөө ажил хийх боломж алга. Тэгээд ерөнхийдөө гэртээ л байдаг. Тэгээд манай хүн ямар нэгэн ажил дээр нь ч юмуу гэрт асуудал гарахаар байнга над руу дайрч давшилж доромжилдог. Ажилгүй, залхуу, чам шиг хоол хийгээд хувцас угаагаад байх хүүхэн хаанаас ч олдоно, чамаас салнаа гэж загнадаг. Яг өөрөө ажил хийж мөнгө олдоггүй болохоор би гадагшаа найз нөхөдтэйгөө уулзахаар ч гарах нь цөөхөн, нөхрөөс гуйх хэцүү. Би уул нь энэ зун төгсөхийн. Хүний гар харж суух ч хэцүү л юм.

Хажууд байгаа хүн маань намайг байнга дайрч доромжлоод үл ойшоогоод байхаар би өөрийн эрхгүй өөртөө итгэл муутай нэгэн болж хувирч байна. Би уул нөхрөө их л халамжлаад цэвэрхэн хувцастай, халуун хоол ундтай, хэлсэн бүхнийг нь биелүүлээд яг үгээр нь байгаад байх тусам намайг улам л дээрэлхэх юм. Би салаад явая гэхээр надад очих газар байхгүй. Ямар найз нөхдийхөөрөө нөхөр сүүдрийх нь дургүйг хүргээд яваад байлтай биш. Хамаатан саднууд бүгд хөдөө. Гар дээрээ мөнгөгүй. Заримдаа нөхөртөө ямар ч тус нэмэргүй авчирсан юмыг нь идээд суугаад байхаар ингээд байдгийм болвуу гэж бодогддог. Би тэгэхээр яах ёстой вэ хүмүүсээ. Миний буруу юу байна? Нөхрийн буруу юу байна? Бүгдийг нь хэлж өгөөч. Би өөрийгөө өөрчилмөөр байн. Би нэг л нурмагар итгэх итгэлгүй нэгэн болж хувирлаа.

39 Comments

  1. ari says:

    чи залхуу л юм байна ш дээ оройгоор сурдаг байж ажил олдлохгүй гэж юу байсийн бас хүүхэдгүй байж иймээрээ байвал хэцүү л юм нөхрийн чинь тэвчээр дууссан байна даа

  2. nativist says:

    nad deer hureed iree!!!

  3. monda says:

    би чамайх залхуу гэж тодорхойлж байна.

  4. monda says:

    би 2 хүүхдээ хараад гэртээ суудаг,,,,,,,,гэхдээ гараар юм хийж хүнд өгч заруулаад мөнгө олоод болоод л байна///////би нөхрийнхөө хувцас угаах +2 хүүхдийн хувцас+өөрийн хувцас+гэр орон өдрийн хүүдүүдийн хоол хийх+ оройн хоол хүүхдүүдэд тусд нь,нөхөртөө тусад нь хоол хийнэ,+ нөхрийн маргааш өдөр нь ажилдаа идэх хоол дээр нь жаахан зав гарвал зарж мөнгө болгох ажлаа хийдэг…….

  5. naraa says:

    yahaw dee chamaig ochih gazargvi mungu bhgvi gdgiig chine medej bgaa bolhoor yasan ch yadiiin gj deerelhej bhgvi yu. chi tgd bas ajil olj hiihgvi yundaaa bolson boloogvi hvnd chichlvvleed syraad bdiiimb deee. odoo yamar ch bsan gvriiiij bgaad ajil orood bahdaltaigaar yawahgvi yu daa. Hvnii gar harna gdg vneheer hetsvvv shvvv. Eur nibol ajiltai ch gsn oroi surdag hvn ih bdag shdeee. chi uuruu bas zalhyyy daichin bish yumaaa.

  6. Эсүй says:

    Чамд бас асуудал байнаа Яахав 2 жил эсвэл хавьцаа дээд тал нь байж болно Харин удсан бол хэцүү шд Би ханиаарай Ийм удаан хугацаанд тэжээлгэж чадахгүй бас надад өөрийгөө гэх зарчим бий Жирэмсэн байхдаа хүртэл тогоо шиг том гэдэстэй Дээр нь сургуулиа төгсөх гээд л нэлээд л юм бол байсан Гэхдээ би аяга таваг угаагаад л нэг гэрээ цэвэрлээд Нэг талд орчуулгын ганц 2 ажил хийгээд л гүйгээд л байдаг байсан Нэг мэдсэн төрсөн Тэгээд төрөөд удаа ч үгүй Бас дахиад л ажил хийсэн Нөхийнхөө хувцасыг би өөрөө л угаадаг Би хоолоо өөрөө л хийдэг Өөрийнхөө хэрэгцээний мөнгийг би өөрөө л олдог Нөхөртэй Дуртай зүйлийг нь худалдаж авч өгдөг Нөхөр маань гол санхүүгийн асуудалыг шийддэг Гэхдээ миний авч өгсөн бүх зүйлсэд маш их сэтгэл хангалуун өмсөж эдлэж хэрэглэдэг Чамд бага зэрэг дайчин чанар дутагдаад байна нөхрөө хайрлах хэрэгтэй Одоогоор хүүхэдтэй болоод хэрэггүй байхаа Чи өөрийн гэсэн ажил төрөл санхүүгээр боссон цагт хүүхдийн асуудалыг шийднэ биз дээ Жирэмсэн болоод чи бас хэсэгтээ гэртээ суух байх тэгээд л бөөн хэрүүл гарах биз хэ хэ Монголд би зөндөө хүүхнүүдийг харж байсан Өрх толгойлсон хүүхнүүд яаж амьдарлаа авч явж байнаа Чи тэднийг хараач Зарим нь тортой хувцас бариад зараад л явж байна Хоол хийгээд хүртэл зараад зарим нь Баарны газар үйлчилгээний газар шал хүртэл угаагаад гэрээ хүүхдүүдээ тэжээгээд явж байна шүү дээ Чамд юу дутсан юм бэ? Хайгаад тэмцээд үз л дээ Яагаад нөхрийнхөө амыг хараад дээрлхүүлээд суугаад байгаан Хүн өөрөө өөрийгөө тэжээе гэвэл зүтгээд тэмцээд үзвэл арга байна шүү дээ Хүний нутагт Би хүртэл 2 хүүхдээ нөхрийгөө өөрийнхөө төлөө тэмцээд зүтгээд гүрийгээд яваад байхад Монголдоо эх орондоо байгаа чам шиг эрүүл саруул ухаан бүтэн 2 их сургууль төгсөх гэж байгаа хүн яагаад ийм юм бодоод сууж байдаг юм бэ Гэр орноо цэвэрлэдэг гэхээр залхуу биш юм шиг Гарч хүмүүстээ сайн уулз Нийгэмийн амьдарлд оролц Мөнгөгүй гэхээр л Бүх зүйл хаагдсан юм биш шүү дээ Энд би ажил хийх гэж Мөнгө олох гэж тэмцэж буй 18хан настай охиныг хараад Өөрөөсөө ичээд сууж байхад Чиний нийтлэлийг уншаад улам гайхлаа Явж өөрийнхөө ажил төрлийг хөөцөлд Дараа нь тэр нөхрийн асуудал намжих биз Ингэж гэрт суудаг бол хүүхэд нээх эрт гаргаад хэрэггүй гэж зөвлөе дөө

  7. bi says:

    юу гэсэн үг вэ эр хүн ч гэсэн хүн юм байгаа биз дээ. Амьдралд эр, эм 2уулаа л зүтгэж босговол гоё шүү дээ.манай зарим хүүхнүүд ажил хийх дургүй,өнгө, мөнгө харсан эсвэл хүүхэд цувуулаад л нөхрөө парзитлаад л суух юм.Эмэгтэй хүн өөрийн гэсэн орлоготой байвал зүгээр шүү дээ.Энэ нийтлэлийн эзэнд хандаж хэлэхэд нөхрөө л их шүүмжилжээ.чамд ямар нэг /хогийн адын/ санаа байхгүй л бол энэ 5жилд яаж ийгээд ажил хийж болох л байсан юм.Оюутнууд хичээлээсээ гадуур давхар ажиллаад болоод байдаг шүү дээ.залхуу арчаагүй л байхгүй юу.чам шиг эмэгтэйчүүд хол явдаггүй юм. би өөрөө эмэгтэй хүн. Ажил төрөлтэй болчихоод тэр чигтэй нөхрөө буруутгаад яваад өгөв дөө.

  8. Borte-Chono says:

    Эхнэрээ тэжээж байгаагаа их юманд боддог тэнэг залуу байна.

  9. khongorkhon says:

    ЭХЛЭЭД ХЭЛСЭН БОЛГОНЫГ НЬ БИЕЛҮҮЛЭЭД БАЙХААР ЧИНЬ ТЭГЖ БАЙГАА ЮМ, ХҮҮХЭД ГАРГААД СУУСАХВАЛ ХААШАА Ч ЯВЖ ЧАДАХГҮЙ ГЭЭД ЗОДОЖ ЭХЛЭНЭ ДЭЭ. ЧИ ЯМАР БЭРД ЮМ УУ ХҮНИЙ ХЭЛСЭН БОЛГОНЫГ НЬ БИЕЛҮҮЛЭЭД БАЙХДАА ЯАДАГ ЮМ ТЭГЭЭД ЭНЭ ХАВАР ТӨГСӨХ ЮМ БОЛ ДЭВЧИХГҮЙ ЮУ ДАА.

  10. su says:

    өөрөө мөнгө олдоггүй, хоол хүнс, байрны мөнгө, хувцас хунар, сургалтын төлбөр гээд л бүх асуудлаа нөхрөөрөө шийдүүлэхээр чинь чамайг дорд үзэж доромжлохгүй яахав дээ. ядаж нэг сургуулиа төгссөнийхөө дараа хэсэг ажиллаж байгаад дараагийнхдаа орохгүй яасий. сурсан нэртэй ажилгүй мөнгө зулгаагаад байх юм.

  11. eski-d says:

    эски чи ямар муухай умхий санаа зааж өгдөгийн!!!!!!! тэр залуу 1цаараа бух чадалаараа л зутгэж бнашд.ер нъ бол нөхөрүүд сургуулъд сургаж жолоонд суулгах ёсгуй.эцэг эхтэй юм бол ийм зуйлсээ өөрснөө хий чаддаг болчоод хунтэй гэрлээч.5вийн 5н жил тэжээлэгчихээд хаяад явбал чиний амъдрал тэр чигээрээ там бно гэж мэдээрэй.санаа сайн бол заяа сайн гэдэгиймдаа.муу ханиа дараа нъ баярлуулаж жаргаах ээлж ирнээ гээд хөөрхөн инээгээд суулдаа.тэгвэл ямар ч эр хун баярладаг юм бгаа биздээ.

  12. Eski says:

    Chinii buru gej yu bhav, odoo hagas semister l uldsen yum bn shde, sain hicheej bgad surguulia tugsuud av. Emegtei hund bolovsrol l heregtei sain suraad av nas zaluu dere. Tegeed ajild orod anhni tsalinga avmagz l naad zaluugasa sal, hund hani bolj chadahku hun bn.
    Harin terneesee umnu gedsee chirevee

  13. СТРЕССТЭЙ НӨХӨР ЗАЛХУУ ХҮҮХЭН 2ын дууль юм биздээ …

  14. ... says:

    dawartsn har gulug we. hool hj huwtssi ni ugaj bhad tgne gdg. ng bol nuhur chn tsanaa uur ng huntei bho. tdhe chmd ch bs asuudal bnaa. zgr l uger ni bgad nurmaigad bhar ymr ch er huni sonirhol buurishde. uuru jhn tsowo sergelen, nuhru uurtu tatah chadwartai bai. chmg uruu doroi bhar ene ng yum haa holddin gsn bdlar handjahguyu. udku surgulia tugsud, ajil turultei bolhor uurchlugduh bhoo. nuhru bs oilgoh heregteiii… gantsara ajil hgd stressd orj l bgaa. za tgd amjilt!!!

  15. otgoo says:

    чи ийм удаан гэрт суугаад байхаар чинь нөхөр чинь уурлахаас яахав дээ ямар нэг ажил олж хийгээд гялалзаж явах хэрэгтэй.

  16. ok says:

    hi. bi bas tanai nohor shig umuu. gehdee neg ni zutgeed baihad neg ni amaa angaigaad amidraliinhaa toloo zutgehgui bolohoor uneheer uur hureed baidag umaa.um umand gab gantsaarhnaa ydarch unatlaa zutgeheer nadad l lab hetsuu baidag. bas deerees ni hardaj daramtlaad baibal bur hetsuu. ingej baihaar oor shig ni gertee suugaad baimaar bolood baidag um shuu. tegeed baihaar chamaig harahaa l bas hun moljih gej suugaa biz gej bodogdood suuldee za yasan ch adilhan um chini amidarsan ch yahab bolison ch yahab gej bodogdood baidag um bilee dee.bi uul ni nohortoo hairtai gehdee bi hun moljij amidardag hund ugaasaa durgui . tegeheer bi eh l muu hun um. jaahan ch gesen ajil hiigeed jaahan ch gesen dem bolood ogvol nohor chini bayarlana daa.

  17. хммммм says:

    хайртай хүнээ тгэж хэмээргүй юмаа
    сургуулиа төгсөөд хэээс ч дутахгүй ажлаа хий
    тэр цагт ……..

  18. HUREE says:

    чиний буруу бас байна би одоо 22той гадаадад нз залуутайгаа хамт амидардаг 2 давхар сурдаг хэрнээ ажил хийгээд уурийхуу хэрэгтсээний мунгийг ууруу олдог эмэгтэй хун хэзээ ч эрэгтэй хунээс сул дорой бж болохгуй чи их дорой санагдлаа нухруусуу мунгу гуйхаас эмээгээд гэртээ бдаг ч гэх шиг чи хуний тулуу турсун биш тэр хун чамайг тэжээх гэж л ажиллаж бгаа биш шдээ али али ни хичээх хэрэгтэй. орой сурдаг юм бол харин ч ажил олдоно ш дээ. эр ни бичсэнийг чин уншихад аливаа юман дээр хунээр загнуулсаар байгаад биеэ умуурууд сурчихсан бололтой. би лав хун тэжээж чадахгуй хайр гэж турий бариад хуний худулмур мулжигчид бдаг.

  19. enkhmaa says:

    Бусгуй мини сургуулиа тогс. ажилд ор. гэхдээ чи оройгоор сурч байж ажил хийгээгүй ни чиний буруу байна. зарим эрчүүд ганцаараа амидарлаа болгож чадку хийж байгаа ни сэтгэлд ни хурэхгүй болхоор тэгэж уурладаг байх. чи одоо ингэж хэлүүлж байгаа юм чини хуухэд гэргаад суувал бур хуухэдтэйгээ хоогдох хэрэг гарах ни дээ. арчаагуй эрчүүд бол шууд л сална шуу. харин сайн хумуус ямарч уед хамт л бна гэдгийг санаарай чамд амжилт хус.е.

  20. Tugsuu says:

    Голни сэxдээ муу болохоор тэгдэг умма, сэxдээ сайжирааа

  21. er 22 says:

    хөвчөө яаж таслуулах вэ

  22. lolita says:

    сайн байна уу?чамд тохиолдсон энэ явдал манай найзад ч гэсэн тохиолдож байсан юм байна. ер нь бол ханиа гэж сонгосон хүнээ зовсон ч жаргасан ч хамт л байх учиртай. манай найз хүүхэн ядруухан амьдралтай айлын хүүтэй суусан юм даг. сургалтын төлбөрөөсөө болоод нэг жил өнжөөд манай найз хүүхнээс нөхөр нь 1 жил хожуу төгссөн юм даг. тэр үед нь манай найз хүүхэн нөхрөө тэжээнэ сургалтын төлбөрийг нь төлнө амьдралаа авч явна гээд л нөхрөө загнаад л шантарч байсан даг. тэр үед нь би чи эхлээд тэжээнэ дараа нь чамайг дараа нь тэжээх цаг ирнэ дандаа иймээрээ байхгүй ш дээ. хорвоо бөөрөнхий шүү гэж захисан юм даг. тэр үед тэр хоёр ганц ч тавилгагүй газраар юмнууд нь хөглөрөөд л монгол гэрт зутруухан амьдарч байсан. гэтэл яасан нөхөр нь сургуулиа төгсөөд одоо эхнэр хүүхдээ тэжээж байна. бүүр оюу толгойд ажиллаад машин тэрэг унаад амьдрал нь цэгцэлж байна ш дээ. тийм болохоор чи тэвчсэн нь дээр бурхан хардаг юм. чамд хайртай хүнээ тэжээгээд би чадаж байна гэдэг итгэл өөрт чинь ирнээ. хамгийн гол нь хэдхэн сар тэсэхэд л хангалттай. сайхан амьдрал ойрхон байна шүү. харин мөнгөтэй болсон үедээ тэнэгтвээ салж энэ тэр хүн шантраад ч юм уу туйлдсан үедээ тэгж хэлж байгаа гэж ойлгож байнаа. за ингээд амжилт

  23. tuilaa says:

    Чаавас тааруухан л эр байна.Оютан эхнэрээ тэжээж чадахгүй байгаа бол рээдүйд гэр бүлээ,үр хүүхдээ яаж авч явах юм бол доо.
    хажуугаар ни бас нарийн амитан шиг байна.
    Хүүхэд гарахаар хүүхэдтэйгээ хамт ад үзэгдэх ни байна даа.
    Сургуулиа төгсөөд гайгүй ахилд ороод ав.Тэгээд хаячих.Явцгүй нөхөр байна.
    Чамайг ядруу явбал ийм зан гагаад салахгүй шинжтэй.

  24. Jagaa says:

    унэг шиг залитай тэвчээртэй, нөхөрөө магтаж дэмжээд ажиглаад яваад бай, тэгэж ч хамаагүй ирээдүйн ханиа гээд хүүхэд энэ тэртэй амархан бодчихож болохгүй л юм бн. Ядаг ч бсан сургуулиа төгс. Өөртөө итгэх итгэлээ битгий алд!

  25. XOXO says:

    hi girl. ug n togsoh dohoj baigaa yum bna sh de. yg ymar meregjileer yum. bas mongold hetsuu gej sonsson, surguuli togsloo geed dorhnoo ajild orchihdog zuil baihgui gej. tiimees erthen ajiliin talaar bodwol yasiin. ene zun togsoh yum bol odoo chinii dadlaga hiih tsag chin bolson bna sh de, ydaj neg gazart shingeed dadlaga hiigeed teruundee daraa n ajillahaar bolchihwol deer yum shig. erthenees ajil olohiig bod. tegwel ydaj nohoriin chin setgel n arai taiwshirah baih.
    2-t huuhed gargahad yarah hereggui shuu. huneee arai l tanij amijaagui yum bna. er hun hanilaad 5 jiliin daraanaas yg ooriin zangaa gargadag gej end solongos, japanuud yridag yum bilee. tiimees ihewchlen 6-8 jil uerhej baigad amidradag gej end minii meddeg humuus yrij baisan. tednii ingej udaan uerhdeg esehiig medehgui ch ter 5 jiliin daraa zangaa taniuldag gedeg ortoi baij medne.
    Tiimees ali boloh ooroo biee daahiig hicheegeerei. tegeed nohorteigoo sain ilen dalangui yridag baiwal zugeer yumdaa. yun toloo hosuud bilee de, negniigee demjihgui bol hos bolohiin hereg yu bna.
    Za goodluck. gol n ajil haihaa surguuli togstloo gej buu hoishluul. bi 2-r coursed baihdaa l neg uul uurhain company-d guij baigaad unegui nygtland n tusladag bailaa. ter company gadnii bas ih olon ajilchidtai. tegeed 4 togsohiin ued heltei bol heltei, turshlagatai togsson. nogoo company-s gadna nadaa oor 2 ch gazar ajiliin bair sanal bolgoj baisan gehdee huuchiniigaa songoson l do. ter ued bi unegui ch gesen urid n tend ajillasanii ur dun l gej boddog. harin zarim angiin huuhduud ajil olj chadahgui bur 2 jil hurtel baisan. magadgui ted ajil golson ch baij medne. tiimees ajil ert haigaarai.

  26. Zaluu says:

    эрэгтэй хүн жаахан ядраад ирэхээрээ тэгдэг юмаа!!! гэхдээ чамайг орлохгүй (халамж, сэкс гэх мэт) байвал чамайг ингээд хаячихаж чадахгүй ээ!!
    Гол н сургуулиа төгс….

  27. cool says:

    Бас оорийгоо омоорч бодохоос туруулээд заримдаа юмийг эргэтсүүлж бодож байгаарай.Угаасаа ямар ч хун заримдаа уур ни хурэхээрээ хайртай хунээ гомдоох уг хэлж орхидог шуу дээ.Харин ч чамд хайртай болохоороо одий олон жил тэжээсэн ч юм билуу? Унэнээсээ хэлжийсэн бол тэгээд чамайг али дээр хоогоод явуултсан л бгаа шд. За за бусгуй мини гэхдээ битгий шантраарай.Нохрийгоо зовоор ойлгож яваарай

  28. cool says:

    910 унэн хэлсэн бна. Чи бас ингэж удаан хунээр тэжээлгээд яваад бж болохгуй шд.Ямар нохор чини чиний ээж,аав бишдэ.Нохор чини шантрах ни аргагуй шдээ. Гэхдэ сургуулиа удахгуй тугсоод олигтойхон бгаарай, сургыылиа тугсож аваад сална нтр гэж арчаагуй зуйл битгий бодоорой, тэгвэл тэр тсагт харин чи адгийн амитан болно шу. За за тэгээд сайхан амидраарай. Нухортэйгээ хамтдаа зутгэж сайн сайхан амидраарай.

  29. 910 says:

    уг нъ гүрийж бгаад сургуулиа төгсчвөл тэ?
    чи тэгээд ер нъ хэдэн жил тэжээлгэж бгаа вээ?
    нөхрийн буруу гэвэл тэвчээр гэж алга харин чи бараг 5 жил тэжээлгэж бгаа бол энэ чиний буруу.,ямар хөдөө гэр оронтой гээд хүн мөлжиж амъдрах бас утгагүй лдээ

  30. e05 says:

    shal teneg archaagui zaluu we ..?yu baisiin odoo togsoh l gej bgaan baina shd ..

  31. enerel says:

    ямар даварцан залуу вээ? албатай юм шиг авч суучаад.ийм юмтай хамт байж байхаар хөдөөрүүгээ харисан н дээр юм бишүү.ямар гудамж мэтрлэлтэй н биш

  32. ixmedex says:

    тар нь танигдаж бна ш дээ. xамт амьдрана болгоно бүтээнэ гэчиxээд одоо ингэж бгаамуу. лав л эр xүн биш дэг ээ.

  33. Tomah says:

    Мөрөөдлийн эхнэр байна даа. Халуун хоол ундтай, цэвэрхэн хувцастай.

  34. sappire says:

    ямар ч байсан тэвчиж байгаад сургуулиа төгсөөд ав. тэгээд ажил ороод өөрөө цалин энэ тэртэй болоод ирэхээр өөр болох байх. бас өөрийнхөө хэт зөөлөн үгийг нь дагадаг зангаа бага зэрэг өөрчлөөд, өөртөө анхаарал нилээн тавиад сайхан бол.
    бүх зүйл сайхан болно. юу ч болсон хүүхэдгүй байгаа чинь одоогоор давуу тал.
    гол нь сургуулиа түгсч зорилго доо хүр.
    наад залуу чинь бүх үгийг нь дагаад хамаг юмыг нь хийх тутам давраад байгаа байх. чи албан ёсны эхнэр нь л юм чинь тэр ажил хийж чамайг тэжээлээ гээд уур нь хүрээд байх ёсгүй. гэхдээ чи сургуулиа төгсөөд адилхан л болно.

  35. uchra says:

    chinii buruu ch gj yu bhavde.

  36. il sole says:

    ямар ч байсан тэвчээд сургуулиа төгсөхөө бод.ажил хийгээд эдийн засгаар хараат биш болоод ирэхээр чи өөртөө итгэх итгэлтэй болно.өөртөө зарцуулах мөнгөтэй болно шүү дээ.насан туршдаа хамт амидарна гээд сонгосон хүн чин ийм үед ингэж хандаж байгаа бол өвдсөн үед чин ч юм уу,хүүхдээ хараад гэртээ суух үед чин яаж хандах бол??хэцүү л юм байна даа.наадах чин чамайг очих газаргүй мөнгөгүй хүүхэд гаргаагүй болохоор ингэж байгаа юм байна.өөдгүй л эр байна даа.

  37. mj says:

    сургуулиа төгстөл жирэмсэн болохгүй сайн хамгаалаад тэвчээд байж байсан дээр байх. Сургуулиа төгсөөд ажилд орох үед яахыг нь харж бай. хүүхэд шуухадтай болоогүй дээрээ хүнээ сайн таньсан дээр. Хүн гэдэг чинь хэдэн жилээр ч жүжиглэж чаддаг амьтан шүү…

  38. Zovlogch says:

    Тэвч хүлүү тэгвэл чи ялна!

  39. zolo says:

    хэсэг л жаахан байвал сургуулиа төгсөх болохоор гайгүй болно до аливаа зүйлийг өөдрөгөөр бодож байгаарай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.