Секс ба жирэмслэлт

Олон эмэгтэй жирэмсэн байхад секс хийх нь хэр аюултай бол гэж зовницгоодог. Аз болоход ихэнх бүсгүйчүүдийн хувьд жирэмсэн байхдаа секс хийх нь аюулгүй. Гэхдээ зарим тохиолдолд, жишээ нь хүүхэд дутуу төрөх магадлалтай гэж үзвэл эмч нэр жирэмсний үед сек хийхийг хориглодог.

Секс, жирэмслэлт хоёр ямар холбоотой вэ?

Учир нь үрийн шингэнд умайг агшаах чадалтай зарим нэг зүйл агуулагдаж байдаг ажээ. Ямартай ч гэлээ таныг хүүхдээ тээж байхдаа секс хийхэд болох эсэхийг чинь таны эмч л хэлж өгнө. Ер нь жирэмсэн үед секс хийхээс зайлсхийх ёстой дараахь зүйлүүдийг мэдэхийг эмч нар зөвлөдөг.

  • Хүүхэд дутуу төрөх магадлалтай бол
  • Савны гадуурх жирэмслэлтийн үед
  • Үе үе бага зэрэг цусархаг зүйл гараад байдаг бол
  • Та хоёр болон түүнээс дээш ихэр хүүхэд тээж байгаа бол жирэмсний сүүлийн гурван сард
  • Ус нь гарчихсан бол

Танд жирэмсний аль нэг гурван сард дээрх шинэ тэмдгүүдээс аль нэг нь илэрсэн л бол секс хийх, дур тавихаас зайлсхийх хэрэгтэй бөгөөд нэн даруй эмчтэйгээ зөвлөөрэй.
Жирэмсэн үед секс хийсний дараа ямар байдал ажиглагддаг вэ?
Жирэмсэн үед секс хийсний дараа сав агшиж буй нь, мөн ургийн хөдөлгөөн эрчимжих нь мэдрэгдэх бөгөөд эдгээр нь хэвийн үзэгдэл юм. Гэвч сав агших нь 30 болон түүнээс дээш минут, үүнээс нь илүү удаан үргэлжлэх магадлалтай бөгөөд урагт муугаар нөлөөлөх зүйл байхгүй.
Сэрэл хөдөлснөөс үүдэн цусны эргэлт түргэссэнээс болж сексийн дараа бага зэрэг цусархаг зүйл гарч болзошгүй бөгөөд энэ нь жирэмсний сүүлийн гурван сард илүү ажиглагдана. Хэдийгээр энэ нь байж болох үзэгдэл боловч хэрвээ хэвийн хэмжээнээс их байвал эмчтэйгээ зөвлөлдөхөд гэмгүй.

9 Comments

  1. gua says:

    бибид шуу мангуутаад байгаарай найз залуу чин чамд хайргуй бол яаана? хамт амидрах хусэлгүй бол яана?

  2. gua says:

    мангуутаад байгаарай найз залуу чин чамд хайргуй бол яаана? хамт амидрах хусэлгүй бол яана?

  3. Zochin says:

    Jagaanaad yaraltai emchid ochij uzuulsen ni deer.Heviin bol tegj uvdunu gej bhgui.Savnii gaduur yumuu or zulbah gej bj magadgui.Take care

  4. jagaanaa says:

    сайн байцгаана уу? би солонгост ажилладаг саяxан жирэмсэн болсоноо мэдсэн жирэмсэн болсондоо иx баяртай байгаа,тэгтэл xэвлийн доод xэсгээр xатгаж өвдөөд,бас гэдэс дуурээд байxийн энэ юүтай xолбоотой яагаад ингэж байгаа юм бол?одоо сар гаран болж байгаа.яаралтай xариылаж огцж тусалана? баярлалаа

  5. bibi says:

    бэлгэвчнээс үрийн шингэн үтрээгүүгээ хийвэл жирэмслэх болов уу, би жирэмслэмээр байна. даанч найз залуу минь зөвшөөрөхгүй юм

  6. unen yumuu says:

    би лав эхнэрээ жирэмсэн болсноос н турух хуртэл нэг удурч алгасалгуй сэкс хийдэг бсн эхнэр маани згр л эрүүл саруул төрсөн

  7. sar says:

    маш хэрэгтэй мэдээлэл бнаа! баярлалаа.

  8. enkhmaa says:

    сав буюу умай дотор ур тогтсон ондгон эс бэхлэгдэхгүй умайн гуурсан хоолойд жирэмслэлт ывагдахийн хэлдэг юм шиг бна лээ. миний бодлоор болдоогуй бхаа.

  9. bi says:

    савны гадуурх жирэмслэлт гэж яг юу юм бэ?? гаргаж болдийму ийм тохиолдолд хүүхдээ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.