Нөхөр маань хуураад байгаа юм шиг санагдаад байна…

Би нөхөр охинтойгоо амьдардаг. 25 настай. Нөхөр бид хоёр 7 жил үерхээд  энэ зун охиноо өлгийдөж авсан. Хотын утаа тоосноос хол нэг жил ч гэсэн агаарт байя гэсэндээ хөдөө аав ээж дээрээ ирчээд байгаа минь энэ. Харин нөхөр маань хотод гэртээ. Хадмынх яг хажуугийн хаалга. Нөхөр маань саяхан сургуулиа төгссөн ч тогтсон ажил байхгүй, таксинд явахаас хэтрэхгүй. Хөдөө ирээд хамт байж байгаад дулаарахаар гурвуулаа харъя гэхээр би наана чинь юу хийх юм бэ гээд ирэхгүй юм. Намайг төрсний дараа таксинд явж байгаад нэг охинтой танилцаад хэд хэд уулзсан, төрсөн өдрөөр нь бэлэг сэлт авч өгнө гэсэн юм шиг байгаа юм. Нөгөө охин нь мсж бичээд надад баригдсан. Би ч “чи арай ч дээ” гээд л уурлах гомдох зэрэгцээд хэдэн үг хэлээд авсан. Заримдаа машинаас нь хэрэглээгүй бэлгэвч хүртэл олдоно. Уурлахаар суусан хүмүүс л унагаа байлгүй дээ гээд өнгөрнө. Гэрээс гараад явахаараа ангийнхаа хэдэн охин руу өдөр ч шөнө ч байнга залгасан байна миний хажууд ярихгүй мөртлөө. Нөхрөө хардаад байдаггүй итгэдэг байсан болохоор үгүй байлгүй дээ л гэж бодоод өнгөрсөн. Хааяа орой утасдахаар утсаа авахгүй, маргааш нь авахаараа “өчигдөр хайр нь  pc тоглож байсын хайраа” гэдэг. Охин та хоёрыгоо санаж байна гэчихээд ирэхгүй юм. Бид хоёр очъё гэхээр санхүүгийн асуудлаа яаж зохицуулах юм гээд урдаас хэлэх юм. Би нэгэн нэр хүндтэй байгууллагад ажилладаг. Төрөхөөсөө өмнө нь санхүүгийн асуудлаа зохицуулдаг байсан. Би очоод ажилдаа оръё чи охиноо хар борог хоолонд орчихсрн юм чинь гэхээр охин хэтэрхий жаахан шүү дээ гээд миний амыг хаачих юм. Яавал дээр вэ? Энэ янзаараа удаан үргэлжилвэл итгэх итгэл минь улам л үгүй болох байх.

секс.мн дээр ирсэн захидал

65 Comments

  1. ad says:

    явж ажлаа хий заавал тэрнээс зөвшөөрөл аваад яадгийн

  2. Хөдөөний хүн says:

    анхнаасаа л бүтэхгүй амьтан бнаштэ

  3. Үнэн шүүү says:

    Миний дүү зүгээр л салж орхи, ийм тэнэг малтай явж байсанд чинь харамсаж байна. Тэр хүн чинь ухамсрын доройтолтой хөгийн амьтан байна. Лав монгол эр хүн биш байхаа

  4. ZARAA says:

    ГАНЦААРДМАЛ БУСГУЙД САЛАА САЛ МАЛ МИН ЭМЭГТЭЙ ХУНИЙ УС УХААНААСАА БОГИН БАЙДАГ УНЭН УГ

  5. Сайн байцгаана уу. та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Үүнийг уншсан бүх хүмүүст надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч гэж хүсмээр байна. Би одоо 24 настай ганц бие эмэгтэй. Хэн ч харсан өндөр, царайлаг дажгүй л бүсгүй. /бүх хүн л тэгж хэлдэг/ гэвч би хүн таньж чаддаггүй хүн бололтой. сэтгэлээ захирч чадаагүйгээсээ болоод өнөөдөр ичгэвтэр байдалд орчихоод сууж байна. Тодруулж хэлбэл, хэд хоногийн өмнө найз залуудаа хаягдсан л даа. Бид хоёр жил хамт амьдраад өнгөрсөн жил салсан. Түүнээс хойш 5 удаа салж нийлсэн. Саяын салалт хамгийн сүүлийнх гэж найдаж байна. Анх тэр надад маш их хайртай байсан. Бүх зүйлийг миний төлөө хийж уйгагүй араас минь гүйсээр бид хамт байх болсон. тэр үед би түүнд огтхон ч сайн байгаагүй ээ. ахтайгаа хэрэлдээд гэрээсээ явчихсан. Байх газар байхгүй гэж найзуудаас нь сонсоод яв гэж хөөж туугаагүй тэгээд л хамт байх болсон. Эхлээд тэр ажилгүй мөнгөгүй хэцүү л байсан. тэгээд 2уулаа ярилцаж байгаад яаралтай ажилд орохоор шийдсэн. Өглөө ажилдаа яваад орой ирээд амралтын өдрөөр хамт байгаад л сайхан л байсан. бараг хэрэлдэж маргалдалгүй, асуудалгүй байсаар 1 жил болсон. бид хоёр хэн хэн нь ажлынхан дундаа шинэков байсан ч хурдан тушаал дэвшиж гайгүй мөнгө олох болсон. хамтдаа мөрөөдөж, хамтдаа бүхий л зүйлийг хийж байсан. гэтэл өнгөрсөн жилийн миний төрсөн өдрөөр бүх найз нарынхаа дэргэд бид хоёр аймаар хэрэлдсэн. тэр хэрүүл нь миний дүүгээс болсон. би ч чамаас илүү дүүгээ тавина гээд хэлчихсэн. энэ үеэс хойш нэг нэгэнтэйгээ үг бараг солихгүй байсаар тэр яваад өгсөн. Түүнийг явсны дараа би түүнд ямар их дассанаа мэдэрсэн. хэд хоногийн дараа бие эвгүйрхээд байхаар нь эмчид үзүүлсэн чинь намайг жирэмсэн болсон байна гэсэн. би сэтгэлээр унахдаа найз нартайгаа ууж байгаад өөрийн ухаангүй болсон үедээ түүн дээр очоод хайртай эн тэр гэж уйлаад бөөн юм болгосон байсан. уйлаан майлаан болсны эцэст хэд хоногийн дараа бид эргээд нийлсэн. гэвч тэр их сонин болчихсон байсан. үргэлж намайг дорд үзээд л, юм л бол уурлаад л. тэгснээ нэг өдөр би аав болоход бэлэн биш байна гэсэн. би нилээн хэдэн өдөр бодож байгаад өнгөрсөн жил нэг баярын өдрөөр ганцаараа эмнэлэг яваад хүүхдээ авхуулсан. үнэхээр хэцүү аймшигтай байсан. Тэр хэд хоног хайртай дуртайгаа гайхаж намайг халамжилж байгаад бас л намайг байхгүйд яваад өгсөн. энэ удаад би бүр их шаналж зүрх минь урагдах шиг л болсон. ажилдаа явж чадахгүй болтлоо хэвтэрт орсон. Сарын дараа арай гайгүй болсон үедээ нэг найзынхаа төрсөн өдөрт очтол тэр ирчихсэн байсан. Тэгээд 00 ортол араас дагаж орж ирээд би чамд хайртай мартаж чадахгүй нь гэсэн. би чамд итгэхгүй байна гэсэн ч надад боломж олгооч гэж гуйсан. хамт байлгүй сар шахуу эргээд нийлсэн. ажлаа тараад л уулзана. тэр үнэхээр өөрчлөгдсөн юм шиг санагдсан. гэтэл томилолтоор хоёр хоног яваад ирэхэд бүх зүйл өөрчлөгдсөн. ирээд залгатал утас нь болдоггүй. гэрт нь очсон ч хаалгаа ч тайлдаггүй. сураглаж хөөцөлдөж байж арай гэж олж уулзтал би чамд хайргүй болсон. намайг тайван орхи гээд хаалгаа хаачихсан. яагаад юунаас болсноо хэлээч гэхэд тэр юу ч хэлээгүй. би гэж хүн ингээд сэтгэл санааны хямралд дахиад л өртөх нь тэр. би түүн рүү би чамд хайртай чи бид 2 хоёр хамтдаа маш их зүйлийг туулсан. Надаас илүү чамайг хайрлах хүн энэ хорвоо дээр байхгүй гэж мессэж бичихэд тэр юу гэсэн гээч. Чи миний мөнгөнд болоод байгаа юм уу гэсэн. би үүнд нь маш их гомдсон. Үнэндээ би түүнээс бараг мөнгө авч байгаагүй. би оюутан байхаасаа л ажил хийж өөрийгөө байтугай гэрийхнээ аваад явчихдаг байсан л даа. Ингээд 3 сар таг байсны эцэст би түүн рүү ярьчихсан. Энэ удаад 7 ч хонолгүй салсан. оны өмнөхөн тэр над руу яриад бас л өнөөх үлгэрээ ярьсан. мартаж чадахгүй, хайртай эн тэр гээд. би санаж үхэх дөхөж байсан болохоор ганцхан удаа уулзая гэж бодсон. тэгээд уулзтал одооноос хамт байя. бүхнийг шинээр эхлэе гээд дахиад л эвлэрсэн. би түүнд тэнэг юм шиг л хайртай болчихсон байж. Сая цагаан сараар хэзээ ч танилцуулж байгаагүй аав дээрээ аваачиж танилцуулаад л сүрхий байсан. би ч гэж би өнөөхөд нь итгэл өвөрлөөд л ээж, дүүтэйгээ муудалцан байж хамт байна гээд гэрээсээ явсан. бид хоёр өмнөхөө мартана бүхнийг шинээр эхлэнэ гээд баахан ярилцсан байсан болохоор дараа нь харамсахгүйн тулд сүүлийн удаа оролдоод үзье гэж бодсон. гэтэл тэр уучлалт ч гүйлгүй надад чи надтай байвал зовно би зүгээр л чамайг ашигласан. Чи мэдэж байсан байж яагаад дахин дахин миний гуйсны зоргоор хүрээд ирдэг юм бэ. би ийм эмэгтэйчүүдэд дургүй гэдэг юм байна. би үнэхээр шоконд орсон ийм хүнийг бүхнээс илүү хайрладаг болчихсондоо өөртөө үнэхээр их дургүй хүрсэн. түүнээс болж шаналж нулимсандаа живтлээ уйлдаг байсан ч энэ удаа дусан ч нулмис гараагүй. дээрээс нь манай найз нарт намайг гуйгаад байхаар нь арга буюу өрөвдсөндөө хэд хоног хамт байсан гэж хэлсэн байсан. бас надад мөнгө хэрэгтэй болохоор өөрөөс нь салдаггүй байх гэж ярьсан байгаа юм. хүн хэн байснаа мартах үнэхээр аймшигтай л байдаг юм байна.намайг чи миний хувьд бараг л үнэгүй янхан гэсэн утгатай юм хүртэл ярьсан. Бид 2т сексийн хувьд ямар нэг асуудал байдаггүй байсан. тэр талаараа таашаал авч өгдөг болохоор тэр надтай ахин дахин нийлсэн гэдгээ ч хэлж байна лээ. би түүнийг үргэлж уучилж хайрлаж байсан. түүнээс би юу хүсч шаардаж байгаагүй. Зүгээр л хамт байхыг хүссэн. гэвч энэ удаа чадахгүй нь. түүнийг маш их үзэн ядаж байна. түүнийг зүгээр орхимооргүй байна. гэхдээ яаж хариугаа авах вэ гэдэг дээр шийдэл олж чаддагүй. Хүн яаж ийм аймшигтай болж хувирдаг байна аа, үгүй бол ийм гэдгээ яаж хэдэн жил сараар нуудаг юм болоо гэдгийг үнэхээр ойлгохгүй байна. би яах ёстой вэ

  6. Ганцаардмал бүсгүй says:

    Сайн байцгаана уу. та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Үүнийг уншсан бүх хүмүүст надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч гэж хүсмээр байна. Би одоо 24 настай ганц бие эмэгтэй. Хэн ч харсан өндөр, царайлаг дажгүй л бүсгүй. /бүх хүн л тэгж хэлдэг/ гэвч би хүн таньж чаддаггүй хүн бололтой. сэтгэлээ захирч чадаагүйгээсээ болоод өнөөдөр ичгэвтэр байдалд орчихоод сууж байна. Тодруулж хэлбэл, хэд хоногийн өмнө найз залуудаа хаягдсан л даа. Бид хоёр жил хамт амьдраад өнгөрсөн жил салсан. Түүнээс хойш 5 удаа салж нийлсэн. Саяын салалт хамгийн сүүлийнх гэж найдаж байна. Анх тэр надад маш их хайртай байсан. Бүх зүйлийг миний төлөө хийж уйгагүй араас минь гүйсээр бид хамт байх болсон. тэр үед би түүнд огтхон ч сайн байгаагүй ээ. ахтайгаа хэрэлдээд гэрээсээ явчихсан. Байх газар байхгүй гэж найзуудаас нь сонсоод яв гэж хөөж туугаагүй тэгээд л хамт байх болсон. Эхлээд тэр ажилгүй мөнгөгүй хэцүү л байсан. тэгээд 2уулаа ярилцаж байгаад яаралтай ажилд орохоор шийдсэн. Өглөө ажилдаа яваад орой ирээд амралтын өдрөөр хамт байгаад л сайхан л байсан. бараг хэрэлдэж маргалдалгүй, асуудалгүй байсаар 1 жил болсон. бид хоёр хэн хэн нь ажлынхан дундаа шинэков байсан ч хурдан тушаал дэвшиж гайгүй мөнгө олох болсон. хамтдаа мөрөөдөж, хамтдаа бүхий л зүйлийг хийж байсан. гэтэл өнгөрсөн жилийн миний төрсөн өдрөөр бүх найз нарынхаа дэргэд бид хоёр аймаар хэрэлдсэн. тэр хэрүүл нь миний дүүгээс болсон. би ч чамаас илүү дүүгээ тавина гээд хэлчихсэн. энэ үеэс хойш нэг нэгэнтэйгээ үг бараг солихгүй байсаар тэр яваад өгсөн. Түүнийг явсны дараа би түүнд ямар их дассанаа мэдэрсэн. хэд хоногийн дараа бие эвгүйрхээд байхаар нь эмчид үзүүлсэн чинь намайг жирэмсэн болсон байна гэсэн. би сэтгэлээр унахдаа найз нартайгаа ууж байгаад өөрийн ухаангүй болсон үедээ түүн дээр очоод хайртай эн тэр гэж уйлаад бөөн юм болгосон байсан. уйлаан майлаан болсны эцэст хэд хоногийн дараа бид эргээд нийлсэн. гэвч тэр их сонин болчихсон байсан. үргэлж намайг дорд үзээд л, юм л бол уурлаад л. тэгснээ нэг өдөр би аав болоход бэлэн биш байна гэсэн. би нилээн хэдэн өдөр бодож байгаад өнгөрсөн жил нэг баярын өдрөөр ганцаараа эмнэлэг яваад хүүхдээ авхуулсан. үнэхээр хэцүү аймшигтай байсан. Тэр хэд хоног хайртай дуртайгаа гайхаж намайг халамжилж байгаад бас л намайг байхгүйд яваад өгсөн. энэ удаад би бүр их шаналж зүрх минь урагдах шиг л болсон. ажилдаа явж чадахгүй болтлоо хэвтэрт орсон. Сарын дараа арай гайгүй болсон үедээ нэг найзынхаа төрсөн өдөрт очтол тэр ирчихсэн байсан. Тэгээд 00 ортол араас дагаж орж ирээд би чамд хайртай мартаж чадахгүй нь гэсэн. би чамд итгэхгүй байна гэсэн ч надад боломж олгооч гэж гуйсан. хамт байлгүй сар шахуу эргээд нийлсэн. ажлаа тараад л уулзана. тэр үнэхээр өөрчлөгдсөн юм шиг санагдсан. гэтэл томилолтоор хоёр хоног яваад ирэхэд бүх зүйл өөрчлөгдсөн. ирээд залгатал утас нь болдоггүй. гэрт нь очсон ч хаалгаа ч тайлдаггүй. сураглаж хөөцөлдөж байж арай гэж олж уулзтал би чамд хайргүй болсон. намайг тайван орхи гээд хаалгаа хаачихсан. яагаад юунаас болсноо хэлээч гэхэд тэр юу ч хэлээгүй. би гэж хүн ингээд сэтгэл санааны хямралд дахиад л өртөх нь тэр. би түүн рүү би чамд хайртай чи бид 2 хоёр хамтдаа маш их зүйлийг туулсан. Надаас илүү чамайг хайрлах хүн энэ хорвоо дээр байхгүй гэж мессэж бичихэд тэр юу гэсэн гээч. Чи миний мөнгөнд болоод байгаа юм уу гэсэн. би үүнд нь маш их гомдсон. Үнэндээ би түүнээс бараг мөнгө авч байгаагүй. би оюутан байхаасаа л ажил хийж өөрийгөө байтугай гэрийхнээ аваад явчихдаг байсан л даа. Ингээд 3 сар таг байсны эцэст би түүн рүү ярьчихсан. Энэ удаад 7 ч хонолгүй салсан. оны өмнөхөн тэр над руу яриад бас л өнөөх үлгэрээ ярьсан. мартаж чадахгүй, хайртай эн тэр гээд. би санаж үхэх дөхөж байсан болохоор ганцхан удаа уулзая гэж бодсон. тэгээд уулзтал одооноос хамт байя. бүхнийг шинээр эхлэе гээд дахиад л эвлэрсэн. би түүнд тэнэг юм шиг л хайртай болчихсон байж. Сая цагаан сараар хэзээ ч танилцуулж байгаагүй аав дээрээ аваачиж танилцуулаад л сүрхий байсан. би ч гэж би өнөөхөд нь итгэл өвөрлөөд л ээж, дүүтэйгээ муудалцан байж хамт байна гээд гэрээсээ явсан. бид хоёр өмнөхөө мартана бүхнийг шинээр эхлэнэ гээд баахан ярилцсан байсан болохоор дараа нь харамсахгүйн тулд сүүлийн удаа оролдоод үзье гэж бодсон. гэтэл тэр уучлалт ч гүйлгүй надад чи надтай байвал зовно би зүгээр л чамайг ашигласан. Чи мэдэж байсан байж яагаад дахин дахин миний гуйсны зоргоор хүрээд ирдэг юм бэ. би ийм эмэгтэйчүүдэд дургүй гэдэг юм байна. би үнэхээр шоконд орсон ийм хүнийг бүхнээс илүү хайрладаг болчихсондоо өөртөө үнэхээр их дургүй хүрсэн. түүнээс болж шаналж нулимсандаа живтлээ уйлдаг байсан ч энэ удаа дусан ч нулмис гараагүй. дээрээс нь манай найз нарт намайг гуйгаад байхаар нь арга буюу өрөвдсөндөө хэд хоног хамт байсан гэж хэлсэн байсан. бас надад мөнгө хэрэгтэй болохоор өөрөөс нь салдаггүй байх гэж ярьсан байгаа юм. хүн хэн байснаа мартах үнэхээр аймшигтай л байдаг юм байна.намайг чи миний хувьд бараг л үнэгүй янхан гэсэн утгатай юм хүртэл ярьсан. Бид 2т сексийн хувьд ямар нэг асуудал байдаггүй байсан. тэр талаараа таашаал авч өгдөг болохоор тэр надтай ахин дахин нийлсэн гэдгээ ч хэлж байна лээ. би түүнийг үргэлж уучилж хайрлаж байсан. түүнээс би юу хүсч шаардаж байгаагүй. Зүгээр л хамт байхыг хүссэн. гэвч энэ удаа чадахгүй нь. түүнийг маш их үзэн ядаж байна. түүнийг зүгээр орхимооргүй байна. гэхдээ яаж хариугаа авах вэ гэдэг дээр шийдэл олж чаддагүй. Хүн яаж ийм аймшигтай болж хувирдаг байна аа, үгүй бол ийм гэдгээ яаж хэдэн жил сараар нуудаг юм болоо гэдгийг үнэхээр ойлгохгүй байна. би яах ёстой вэ

  7. hanka says:

    nuhriinhuu helsen hudal ugend itgeed l baij bdag chi bas joohon mangarduu yum uu da. Chinii zahiag unshihad l nuhur chin har amia hicheesen hungun yawdaltai l hun bna. chi heterhii huleetstei handaad bgaa yum bus uu. Erchuud heterhii hultsengui emegteichuuded bas tiim ch durtai bish shuu dee. Ter nuhruus gertee harih uguigee asuuh yamar shaardlagatai iin. Shuud ochood l ajildaa orooch. Ter hun tertei tergui oligtoi mungu olohguigees hoish ohinoo haraad l gert ni suulga. Ajildaa ohinoo haraarai geed l shuud hel. Ajildaa orii ohinoo chi harah uu? gej asuuhaar chin yu gej zuwshuuruhiin uuriinhuu zugaatsahaa bodood ugui l gene shd. Gertee harihaa ter nuhruus asuugaad bhdaa yadiin. Chinii ch ger yum bguuz dee. Busguichuud min ee bitgii heterhii hultsengui baij erchuudiig dawraagaach ee. Sanaachlagiig gartaa awch sergelen amidartsgaa gej urialah bna da.

  8. tuya says:

    Сайн байна уу? Наад залуу чинь хэдий сургууль төгссөн ч гэсэн таксины жолоочоос хэтрэхгүй ухаан муутай, боловсрол муутай нэгэн байна. Чи хүүхдийг нь гаргасан болохоор шууд салах нь ч юу юм бэ? Гэхдээ ажилдаа түргэн ирж ороод хүүхдийг нь харуулаад бас тэр хоорондоо өөрийгөө өөд нь татаж бас хөгжүүл. Тэгээд чамайг өөдрөг дээшээ яваад ирэхээр наадах чинь хандлагааа өөрчлөх байх. Алдаагаа ухамсарлахгүй заваараад яваад байвал яадаг юм бэ шууд сал. Манай экс нөхөр охиныг бага байхад яг ийм новшийн зан гаргаж байсан. Би тэвчихээ болиод салсан. Тэгээд алдаагүй. Харин ч өөрийгөө улам хөгжүүлээд, гадаад дотоод яваад, санхүүгийн хувьд ч бэхжиж чадсан. Тэр экс нөхөр намайг салах шийдвэр гаргасны дараа маш их харамссан. Одоо ч тэр харамссаар явдаг юм байна билээ. Харин би сайн залуутай учраад сайхан амьдарч байна.

  9. mongolnation_94@yahoo.com says:

    саран та зөв ярьж байна та өөрийн мэдэх мэдээлэл байвал мэйлээр явуулна уу

  10. saran says:

    зөв хүний наймаатай тэмцэцгээе!!!!муусайн новшнуудийг бут дарж ухаан муут мулгуу новшнуудийг сөнөөцгөөе!!!

  11. mongolnation_94@yahoo.com says:

    Монголчуудаа хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг хамтдаа тэмцэцгээе. Монгол цусаа хамгаалцгаая. Охид бүсгүйчүүдээ аварцгаая. Хэрэв та Монгол цустай хүн мөн бол өөрийн мэдэх хүний наймаатай холбоотой мэдээллээ мэйлээр явуулна уу. Мөн холбогдоно уу.

  12. zahidliin ezen says:

    Нийт сэтгэгдэл бичсэн, зөвөлгөө өгсөн та бүхэн баярлалаа.
    Аагий гэсэн тэр уншигчид нэмж хэлэхэд үүрэн телефоны аль ч операторын модем 21 аймгийн сүлжээ орсон хаана ч нэт-д холбогдож болдог гэдгийг дуулгая.

    Та бүхнийг хүндэтгэсэн захидлын эзэн…..

  13. oonto says:

    ali boloh hurdan ireh heregtei yu yugvi salah ni ch haashaa yum jaahan harznahgvi yu tegeed neg iimerhvv l ynjtai bwal bodoh heregtei

  14. d says:

    за чиний бичисэн зүйлийг олон хүн уншиж зөвөлгөө өгжээ миний бодлоор бол та 2 т зөвөлхөд амдьрал сайхан бүгэд мэднэ дараа нь харамсаад байвал дэмий харамсахгүй байж чаднаа гэвэл энэ хүмүүсийн зөвөлгөөг дага гэж хэлмээр байна миний танидаг хүмүүс бүгэд нууц амрагтай яагаад ийм байгааг асуухад дандаа лапшаа идээд байвал чамд сайхан уу гэдэг би хэлэх үг олдодгүй юм та нарт басал байгаа гэдэгийг би мэдэж байна яагаад гэвэл амдрал одоо нийгэмд тийм болчихсон юм байна лээ хамгийн аюултай дайсан хамгийн ойрхон байдаг гэдэг үнэн юм байна лээ нөхөр чинь салаад явбал хүүхдээ яаж ийж байгаад аваад үльд хүнд хүн илүүдэдгүй юм байна лээ чамд хани болно сайн залуус зөндөө байгаа итгэж болно муу нь чамтай дайрлдсан юм байлгүй дээ хүүхнүүд та нар өөрсдөө болдогүй байж мани мэтийн муу эрчүүдээ бас битгий хэтрүүлж байлдаа

  15. zugeer l says:

    Сайн уу чамд гэж хэлэхэд ирж ажилдаа ороо ахын дүү.Эхнэр бхгүй наад нөхөр чинь дураараа болж бга юм бна даа.Тэгж явж бгаад ДОХ тусаж мэдхээр залуу бна.Чамайг үрээ гэсэн юм мэдэгдэхгүйл бна даа чиний бичсэнээс харвал өнөө маргаашийн зугаа цэнгэлд хэтэрхий автаад бгаам биш үү айн ОХИНИЙ ЭЦЭГ НЭРТЭЙ ЗАЛУУ ЧИНЬ.1-г бодно бга,,,,,,,,,,,,,,,

  16. KAKA says:

    хи

  17. saran says:

    .

  18. xxx says:

    бие холдвол сэтгэл холдоно гэдэг юм даа
    үр хүүхэдтэй улс яаж ийгээд л хамтдаа байсан нь дээр. Тусдаа жаргаснаас л хол илүү

  19. Dajgui negnees says:

    Чи ямар тэнэг юм бэ? Юугаа хийж хөдөө тэгж удаан байгаад байдаг юм. Ханилсан ханийхаа хажууд байсан нь хамаагүй дээр ш дээ. Тэгээд яаж ийж байгаад хүүхдээ нөхөр дээрэ орхиод ажлаа хийж байсан нь дээр байхаа. Нөхөрөө алдмааргүй л байгаа бол ингэж тусдаа амьдраад дэмий шүү. Эртхэн сануулья.

  20. уССоп says:

    за юу шүүдээ хөөрхөн муур бдаг н яажаган очиж очиж муур шүү

  21. haha says:

    Ухснээ хийж сурч боловсорч бие даахийн оронд хар багаасаа хвнтэй суу гэсэн юм ядаж байхад ийм юмтай.

  22. unuruu says:

    шал тэнэг юм. Энэ эр хүмүүс дандаа хүн хуурч байх юмаа. Пизданууд

  23. ha ha ha says:

    нэг муу нөхөртэй байснаас 2 хөөрхөн мууртай байсан нь дээр

  24. shrek says:

    яаж ч бодсон чи ажилдаа бутсаж орсон н дээрээ.угаса танай нохор хуний хани болох хун биш бн.эртхэн ориго болон охиноо бод.

  25. aagii says:

    чи тэгээд худуунуус хаанаа нэтэд ороод захиа бичээд бган, алдаг ым бна, чи тийм мундаг газар ажилладаг ым бол нухур шиг умаа аятайхан ажилд оруулчихаж чадахгыи бгаму, шал тэнэг ум зохиож бичиx ум

  26. , says:

    ЯАЖ Ч БОДСОН ЧАМАЙГ ХУУРДАГ АРААР ЧИНЬ ТАВЬДАГ НЬ ИЛТ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ.ТЭГЭЭД Ч ТАКСИНЫ ЖОЛООЧ НАР БОЛ ОХИДУУДТАЙ ОРООЦОЛДОХОД АМАРХАН ШҮҮ ДЭЭ ОРЧИН НӨХЦӨЛ НЬ БҮГД БҮРДЦЭН. ШАЛ БҮТЭХГҮЙ ГАР БАЙНАДӨӨ. МЭДЭХГҮЙ ОДОО ИЙМ БАЙГАА ХҮН ИРЭЭДҮЙД БҮР Л БҮРХЭГ БАЙХ БАЙЛГҮЙ

  27. ххмммм says:

    гүй нээрээ ийм охидууд нь яаж яваад таксины жолооч нартай суучихдаг байна аа. эсвэл би эмэгтэй хүнийг буруу бодоод байдаг юм болов уу? би лав бүх зүйлээ бий болгоод ажил хийж чадахгүй болвол хүүгээр амьдрана гэж бодоод зүтгээд хураагаад байдаг хүн. тэгсэн зарим нөхдүүд таксины жолооч хийчээд хүн шиг охидуудыг авч суугаад зовоогоод байх юм. сонин хорвоо шүү. ажил гэрийн хооронд ганц бие хүний амьдрал хог болох юм аа. бусад нь бүгд эхнэр хүүхэдтэй болохоор гарч орох ч хүн байхгүй.

  28. jey says:

    энд хумуус нээх сонин юм л бол сал гэхийн донгож амидрал эхлэж байгаа залуу хумуус шдээ али алин н амидралийн туршлаггуй байгаа тэгээд бас уйлдэл дээр н бари, тагнаад уз ч гэх шиг тэгээд энэ охин уйлдэл дээр н бариаад тагнаад яахийн салж ч чадахгуй яаж ч чадахгуй сэтгэлээр шанлахийн нэмэр шд дээр н наад жаахан амитан чин буур ч зовийшд чи тэгхээр бншдээ зугээр л яаж ийж байгаад хотод ирээд хамт бай наанаасаа монго зээлээд ч болов хотруу л ирээд хамт амидар, ажилдаа ор оорийгоо торд, сэтгэлээр унаж болохгуй чанга байгаарай тэгээд тэр нохроо бага багаар бариж ав гэнэт шууд барих гээд хэрэггүй шуу буур тсааш н л тулхэх байх ямар ч бсан тэвчээртэй ухаантай байгаараа тэгээд тэр таксинд явуулхийн болиул

  29. sainaa says:

    утаа одоо байхгүй болсоон.. байсан ч хагас бүтэн сайндаа аргалаад гагргаж болно.. эрчүүдийг тэгж даврааж болохгйү шүү хө

  30. sequ says:

    eregtei hund itgeheer erhii huruundaa itge gej
    chi hurdan nuhurteigee hamt bai
    bie holdvol setgel holddog
    tsaashlaad salah boluul yana

  31. miigaamiigaa@yahoo.com says:

    Áèå õîëäâîë ñýòãýë õîëääîã ãýæ ñîíñîîã¿é þìóó? Ìýäýýæèéí ë àñóóäàë áàéíà. ªºðºº ñàë÷ààä îõèíîî ñàíààä ¿õýõ ãýæ áàéæ ñàë ãýõ íü õààøàà ÷ þì. Ãýõäýý ë òà 2-í àìüäðàë ÿâöã¿é áîë÷èõæýý…

  32. Тачикома says:

    Уучлаарай бүсгүйчүүдээ, тэхдээ наад лам багш гэсэн нөхөрийн хэлсэнийг сайн унш даа. 100 хувь санал нэг байна. дээрээс нь гэр бүлээ тэжээх чадваргүй, хүсэлгүй хүнтэй юугаа хийгээд байгаад байдаг байнаа. Жендер гэж хичнээн хашгирлаа гээд ганц эмэгтэй нь тэжээдэг, халамжилдаг, уучилдаг гэр бүл цаашид олигтой байхгүй л байх. бүхэл бүтэн 7 жил үерхэчихээд ийм арчаагүй занг нь мэдээгүй юм уу.

  33. aagii says:

    ajildaa orood ooriigoo l bod ingj tusdaa bgaad butehguiee ymarch emegtei hun hezee negen tsagt huuhed gargaj eej boloh ni gartsaagui tiim uchiraas haramsah hereggui salsan bsanch gants huuhed osgochih chadaltai bolomjtoi l ym bnshdee ter zaluug haramstal shan amidraarai amjilt husie

  34. nnn says:

    хөдөөнөөсөө ир тэгээд үргэлжлүүлээд хуураад байвал одоо яадаг юм байгаан хэцүү л юм байна

  35. zochin says:

    Админаа яаж өөртэй чин холбоо барих бэ зарим 1 commentийн талаар яаралтай холбогдмоор байна надруу @ бичээрэй

  36. uneniig heliy says:

    gertee hari. yu higeed suugaad bga yum. er hun medeej shuu dee. gants huuhedtei bga deeree bugdiig zohistuul. turshlagatai hunii huwid zowliy. egchiinhee ugend or. gertee hari. yamarshuu baihiig n har. tegeed shiidwertei, oortoo itgeltei bai. egch n ccham shig baisnaas aldsan shuu

  37. zaluu says:

    сайнуу шоудгүй архи тамхи хэргэлдгүй боловсролтой хайрлуулж хамтдаа явах тийм охин бдаг юум болов уу монгол эмэгтэй хүн ирээдүйд ээж болоно гэдэгээ ухаарсан тм сайхан бүсгүйд л хайралмаар бхийн би ни архи тамхи хэргэлдгүй амидрал гэдэгийг ойлгож ухаарсан эр хүн гэдэг үүргээ нэр төртэй би.лэх гээд хүлээгээд бдаг . нэг л мэдхэд 26 хүрчдээ гэхдээ цагийг зүгээр о.гүй надад ирээдүй байгаа … даанч үнэхээр ганцаардаж бна дааа. харсан нэг бүсгүй маани нөхөр хүүхэдтэй байсан н бүүр хүнд бна да …..

  38. Nox-77 says:

    Hey “Safari” энэ миний Id:nox_a7@yahoo.com!!! Заxидалин эзэн дээр бичсэн comment-удас аваxин аваад xэрэгүй-гин xаяаара! Сал мал ч гэж байx шиг!!!

  39. shoydgvi ohintoi taniltsii says:

    shoydgvi dajgvi amidarliin tuluu tuushtai bolowsroltoi hairluulj chadah bvsgvig yaj oloh ve bna yy bi ni eldew zyrshilgvi shoy ene ter ogt mgvie tamhi tgvi arhi yyh dyrgvie zorligdoo hvreh gej zvtegseer bgaad 26 hvrchlee de vneheer gantsaardaj bnaa
    vneheer hair daah shan ohin bdag yum bolowyy hamtdaa yawah tml ohin bodood l bdag hna bdiin boldoo ………

  40. 910 says:

    зочинтой санал нэг бна найзаа

  41. juuje says:

    gu e neereen buur neg arga muhardsan yum shig yum boloh yuma. hudlaa huuhder turii barisan hun gerte hariach ajilaa hiigeech albatai yum shig hachin hugiin zaluutai suuchaad odoo end ingej bichej suuh gej…

  42. Ternii ayiig haraad bh ymar hereg bgan ? Shuud l yvaad ochdog gazar shd. Ystoi lai l bna.

  43. tata says:

    муу оодгуй гахайг яг уйлдэл др ни бариад голог болго. муусайн эрчүүд үү

  44. rain says:

    яг л надтай адилхан юм аа.

  45. HARU says:

    НААДАХААСАА САЛААА ӨӨР ХҮҮХЭН БАЙГАА ОЙЛГОМЖТОЙ

  46. XoXo says:

    залууxан бгаа дээрээ буцаад ажилдаа орсон ни дээр биздээ!!! өөрийгөө болон оxиныгоо бодсон ни дээр биздээ… Юмыг яж мэдxэв салаад явбал ядаж л ажилтай бнашүү дээ… Эр xүнд итгэxээр эрxий xуруундаа итгээ гэж…

  47. tsagaan says:

    толгой мэдээд шийдвэрээ гарга. хүүхэд харах уу гээд байлгүй хараад сууж бай өөр алга гээд шууд л тулгачих. тэгээд ч гэр орон санхүүгээ нөхөр чинь биш чи л авч явах бололтой.
    араар тавьдаггүй эр хүн байдаггүй юм. хүүхдээ бодоод уучилахаас өөр яая гэхэв. яваандаа нөхөр чинь хүүхэд харж гэрт суугаад чи ажил хийж мөнгө олоод явахад араар чинь тавинааа гэж лав байхгүй.

  48. Lam bagsh says:

    ЁООО энэ хүүхнүүд болио. эрчүүдийг нээрээ үнэн давраачихиймаа. ер нь нөхөртэй байхын хэрэг байна уу. энд нөхөртэй хүн болгон бөөн асуудал. үнэн ядаргаа юмаа нээрээ. больчооч дээ та нар. хэн та нарыг наад арчаагүй юмнуудтайгаа зууралд гээд байгаан. Ганцаараа жаргаад явахыг чинь ер нь хэн байг гээд байгаан. Тэгээд НЭЭХХХ СҮРХИЙ НӨХӨРТЭЙ ОРГИЛДООД Л МАНАЙ НӨХӨР ИНГЭЭД ТЭГЭЭД ГЭЭЛ ГАЙХУУЛЦГААХИЙН. ХҮН ЖАРГАХ ГЭЖ ХҮНТЭЙ СУУДГИЙН. ЗОВЛОНГОО НЭМЭХ ГЭЖ СУУДГҮЙЙН ЗА.

  49. safari says:

    сайн залуу хайж бн шоүдагүүй оорин гсн орлогтой!!!!!!!! бвал ???? унэхээр ганзаардаж бн!!!!

  50. khongorkhon says:

    энэ эрчүүд үү хэлэх үг байхгүй байнаа санхүүгийн асуудлыг наад хүн чинь зохицуулах ёстой юм биш үү. ёоо нээрээ салдаа

  51. tsogoo says:

    за тэхээр ах нь чамд нэг зүйл хэлье би багш хүн магадгүй амьдралдаа олон зүйл үзсэн энэ л байдалдаа тулгуурлаж чамд зөвөлгөө өгч байна сайн бодож үзээрэй.
    Ганц мсж-ээр нөхөр чинь өөр хүнтэй явалдаж байна гэж дүгнэх хэцүү гэхдээ чиний хэлснээр бол үнэндээ нөхөр чинь нэг хүнтэй юм байна яагаад гэвэл тй 2т ирэхгүй байгаа мөртлөө утсанд нь олон дуудлага байна гэдэг чинь ямар нэг зүйл байгаагийн шинж тэхээр чи ямар нэг аргаар мөнгө олоод нөхрөө тагнаад үзэлдээ энэ чамд ч тэр та 3ын амьдралд саад болоод байгаа зүйлийг олох арга юм. харин нөхөрт чинь сөрөг зүйл илэрвэл чи амьдрал дууслаа гэж бүү бод мэдээж чамд гомдолтой байна. Гэхдээ чи түүнийг уучилж уужуу сэтгэл гаргаж нэг дахиад сайхан амьдрах алдаагаа ухаарах боломж олго магадгүй 2 удаа өнгрөөж болох ч 3дахь нь байхгүй шүү гэдгийг өөрөө сайн бодоорой. нөхөр чинь чамд үнээр хайртай бол чиний уучлалыг ойлгож алдаагаа ухаарч бүр сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлэл төрөх байх шүү. Нөхөр чинь ямар нэг сөрөг үр дагавар байхгүй бол өөрийн бодож байсан сөрөг хардлагаа бүр мөсөн хаях хэрэгтэйг сана. Эхлээд түүнийг барь үнэн худлыг ол дараа амьдрал алгаа үрээ бодоорой дүү минь

  52. er hun says:

    такси баридаг залуутай суудаг муу шүү

  53. номин says:

    шууд л ажилдаа ор

  54. bayart says:

    сургуул соёлоо төгсөөд амидрал уул нэ дөнгөж эхэлж л байгаа залуучууд бна да хархүү ясан муу бна а хэр хүн юум болдоо. шалгах ч амархан шу дэ хүний чанар танигддаг л юм. хамгийн гол нэ хүүхэд л бна шу дэ

  55. zochin says:

    такси д явдаг нөхрүүдийн дөнгөж 10 хуви ни явдалгүй байдаг шдээ. чи яаж ийгээд таксинд явахыг ни эхлээд болиулж чадах уу.

    чадахгүй бол ажилд оронгуутаа тал цалингаа шинэ данс хийгээд өөртөө хадгал. нөхөртөө мэдэгдэж огт болохгүй. манай ажилийн цалин нийтээрээ багассан байна гэж хэл.

    нөхөр чин хоол унд муутай болоод ирэхээр хүүхний төрсөн өдөрт бэлэг авч өгөх боломжгүй болох байлгүй дээ.

    гэрийн санхүүгээ чи өөрийн цалингаар шийдэж байгаа цагт нөхөр хэзээ ч өөрийн орлогоо бүрэн гэртээ авчрахгүй. дээр н. гадуур зугаалах сайхан мөнгө боломжтой байдаг. тиймээс энэ байдлаасаа салахгүйн тулд эхлээд чамд орлогогүй байна бензиндээ л хүрч байна гэж аргалхыг оролдох байх.

    энэ үед ни өөрөөсөө мөнгө гаргаж огт болохгүй хүүхдээ хооллойд л нөхрөө өлсгөж ойлгуул.

    чамд ч сайн нөхөр заяасангүй бололтой. мөнгөө сайн нууж хурааж байр машиний эрхээ нөхөртөө яаж ч байсан шилжүүлэхгүй байсан н. алсдаа дээр юм байна.

    бодолтой амидраарай амжилт бүсгүй мин

  56. xxx.sss55 says:

    Чи гайгүй ажилд ажилладаг юм бол нэг төлөвлөгөө зохио. Эхлээд ажлаас дуудчихлаа. Ажилдаа ор хүний асуудалтай байна гэж хэлээд ир. Яахав ажилдаа ор. Мэдээж хүүхэддээ хайртай гэдэг юм бол эрхгүй хүүхдээ харна. Эсвэл хадам чинь харна. Тэгсний дараа юу болох нь уу.

    Ямар ч байсан хөдөө суугаад байлгүй гэртээ ир. Гадаа гаргахгүй л байвал утаа гайгүй ш дээ. Өдөр 1-3 цагийн хооронд хүүхдээ гаргахад асуудалгүй. Гэх мэтээр хоёр биенээ хараад байлгүй, өөрсдөө толгой мэдээд шийд гаргах хэрэгтэй. Тэгж байж гэр бүл аврагдана шүү.

  57. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ХООРОНДОО ОЙЛГОЛЦ БУСДААС АСУУЛТГҮЙ

  58. ROFL says:

    бас 1 архичин тай сууж дээ сэтгэлийн хаттай байxгуй бол болохгуй н дээ!!

  59. narhan says:

    Хотод очиж ажлаа хий

  60. egch says:

    ажилдаа ороод уурийгуу болон охиноо л бод эрчүүд бугд тиймэрхүү бдаг.

  61. honey says:

    наадах чин ойлгомжтойл бншдэ араар чин тавиж бн чамд зоволход чи нохорийнхоо хажууд ирсэн н дээр бх бас хуухэд хардаг хун холслоод оороо ажилдаа ор муусайн юмнууд гэртэ хуухэд хараад ирэхээр ингэж араар тави9ад доромжилоод бдаг бхгуй ю нохроо сайн атга санхуугээ ороо бари туунийг банзалдах боломжийн хаа

  62. safari says:

    хураадл бндаа надад бас тэгж баригдсан!! одоо узэн иадаад сууж бн

  63. free od says:

    эрчүүд уу

  64. bayar says:

    Àð÷àà ìóóòàé çàëóó âý, ãýð á¿ëýý òýæýýæ ÷àäàõã¿é, òàêñèíä ÿâàõààñ õýòðýõã¿é áàéæ áàñ õ¿¿õýíä äóðòàé. Äàâàðöàí ìóó äóðàêûã íàì äàðàõ õýðýãòýé. 4 ñàð ãýýä àæèëäàà îðñîí íü äýýð. Òýãýýä òýð íºõºðø¿¿ þìàà õàíäûã íü õàãà äàð.

  65. Цэцэг says:

    Ухаан муутай, зөвхөн хар амь, өнөөдрийн жаргалыг боддог муу л залуу байна даа. Дүү минь хүчтэй байгаарай. Бүсээ чангалаад, өөрийнхөөрөө амьдар. Нөхрөөсөө сал гэж эгч нь зөвлөхгүй, чи урагштай, хүчтэй байвал нэгийг боддог амьтан бол эрхбиш ухаарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.