Охин бид 2-г гэх сэтгэл тэр хүнд юу ч үлдээгүй юм шиг…

Манай нөхөр солонгос руу гэрээгээр яваад 3 жил болоод сая амарч ирээд буцаад хугацаагаа сунгуулаад явсан юмаа. Эхний удаа амарч ирэхдээ бараг 2 жил болж байж ирсийн. Тэгж ирэхдээ яг л урьдын шигээ л бид 2-тоо хорогдоод явж чадахгүй байж байгаад явсан, бид 2 1 охинтой л доо. Би явах үед нь хадмындаа амьдардаг байлаа. Манай хүнийг явсанаас хойш хадмынхан бид 2-т гаргах ааш зан нь арай л өөр болсоор сүүлдээ бүр хамт байхад хэцүү болсон. Тэр болгоныг би нөхөртэй нарийн хэлдэггүй ч ерөнхийд нь хэлдэг л байсан. Бид 2-г өмөөрөх хүн ч гэж алга сүүлдээ нэг сайн муудалцаж аваад би ч хэлье гэснээ хэлээд л охинтойгоо айлын хажуу өрөөнд амьдрах боллоо. Ингээд л дахиад л амрахаар ирэх болж би гэдэг хүн тэсэн ядан хүлээж өдөр хоногийг өнгөрүүлж байтал зүгээр л нэг өдөр бид 2-т ч хэлэлгүй ороод ирсэн. Тэгсэн чинь гэнэт ирэхээр болоод гээд өөрийнхөө ах дүү нараар тосуулчихсан бид 2 юу ч мэдээгүй байхад орж ирж байгаа юм байна.

Ингээд л энд амрах хэдхэн хоногтоо бид 2-тоо бараг цагийг өнгөрөөсөнгүй. Тэр найзтайгаа уулзана. Тэр хамаатныдаа очно… гээд л янз бүрийн шалтгаанаар л гарч яваад орой л орж ирнэ. Би ч энэ байдалд нь уурлаж бид хэрэлдчихсэн байсан юм. Тэгээд явах дөхөж байхад нь аятайхан байлгаж байгаад явуулах юмсан гэж бодож байтал нэг өглөө босоод л цайгаа ч уухгүй гараад явсанаа удсангүй буцаж орж ирсэнээ би өнөөдөр явлаа гэсэн тэр өдөр нь өөрийнх нь явах ёстой өдрөөс 2 хоногийн өмнө байсан юм. Тэгээд л явчихсан. Би ийм өөр болж ийм хөндий байна гэж бодож ч явсангүй. Одоо яваад хэдэн сар болж байна. Би бие холдвол сэтгэл холдоно гэдэг үнэн үг юм даа л гэж бодоод байж байна даа. Энэ байдлаас нь л охин бид 2-г гэх сэтгэл тэр хүнд юу ч үлдээгүй юм шиг санагдаад бодох тусам л үнэхээр их гомддог. Би нэгэнт ийм байдал болсон хойно сална гэдэг шийдвэр гаргасан байгаа. Надад бол өөр хүн мүн ч юу ч байхгүй л дээ. Та бүхэн миний оронд байсан бол яах байсан бол?

42 Comments

  1. DIOr says:

    нохор чин оор хунтэй болчихсин бишу айн?
    тэгэд тэрэнтэйгэ хамт ирчэд бутсаж бга бхда тэрнэс ю гж 2 хоногин омно гархавдэ ойлгомжтойл бншдэ гэхдэ чи ооринхо амидралиг салцан гж толовлод амидар харин нохорто салагуй бга юмшиг л монго зулгаагад бай тэр толгой н нэг хуухэнд эргүүлэгдэд доодохо удирдаж чадахгуй бга болхор л улаан тсайн юм болохгуйл бнлда сайн монго салга балиар юмнуд хуни сэтгэлиг бодохгуй…

  2. doogii says:

    надад ч гэсэн яг ийм асуудал тулгараад байна манай нөхөр 2 сар хөдөө ажиллаад 10 хоног гэртээ амардагийн 1 сараас хойш өөр хүнтэйг нь мэдлээ одоо намайг хүн гэж тоодоггүй бие өвдөөд байхад чинь эмнэлэгт оч битгий үхэж гай болоорой гэсэн би гомдож шаналж үхэх нь ээ 2 хүүхэддээ л бодоод байна та нар зөвлөөч

  3. baagii says:

    та 2 яахав салчихаж болно л доо. харин тэр салалтаас чин болж ямар ч буруугуй хуухэд л хохирч улддэг гэдгийг сайн бодож байгаад шийдвэрээ гаргаарай найзаа

  4. egch says:

    Сайн уу. эгчид ни бас яг ийм юм тохиолдож байсан.миний дуу ажилд ор.надад байр холслох монго бгаагуй охиноо аваад ээж дээрээ л очиж бсан.тэрийг бодохоор одоо дотор мини муухай болдог.хадмууд чини муу муухай юм яриж байж та 2.г ийм болгож бгаа юмаа.нохорийн чини монгийг авах гэж.та 2.с салгаж бгаан.нэгэнт салж бгаа бол хуухдийг ни огоод салаарай.эхний ээлжинд ажилд орж байр суураа олоход хунд байх болохоор тэгсэн ни дээр байх.

  5. zahianii ezen says:

    юуны өмнө коммент үлдээж үнэтэй зөвөлгөө өгсөн та бүхэндээ үнэхэр их баярлалаа.
    Би ер нь бардам эмэгтэй л дээ.Би инээгээд охиноо бодоод явж чаднаа.Уйлдаг байсан өдрүүд минь ард хоцорчихсоон.
    Одоо зөвхөн өөртөө итгэлтэйгээр ирээдүйгээ төсөөлж амьдралынхаа төлөө хайртай охиныхоо төлөө амьдарсан шиг амьдрах л үлдсэн.Надад энэ бүхнийг хийж чадах сэтгэлийн тэнээ хангалттай байгаа.Би шийдчихсэн.Бид хоёр утсаар ч ярихгүй их удаж байна.Тэр хүнд эргээд харамсана гэдгийг нь ч сайн мэдэж байна.
    Дахин хэлэхэд та бүхэндээ захиагаар сэтгэлээ хуваалцаад үлдээсэн сэтгэгдлүүдийг уншаад миний сэтгэл хөнгөрчих шиг боллоо.Баярлалаа та бүхэнд

  6. $. says:

    эр хүн болгон бүгд бас арай ч тийм муу хүн биш дэ.би гэр бүлгүй.кореад 5 дахи жилдэ ажиллаж амидарч байгаа дүүтэйгээ цуг.харицаанд орохгүй болж л бна.хүн өөрийгөө хянаад тэвчээд байгаад байвал болдоггүй юм гэж байхгүй.цуг ажиллаж байсан залуу ч эхнэрээсээ дүү мөртлөө 2 жил тэвчээд л буцсан.байнгийн харицаанд байсан хүншд.тэгэхээр баагий тэр болгон хүн бүрийг тэгж муухайгаар хэлэх хэрэггүй.чиний нөхөр ч муу л залуу юм да.амидралтай хүн байж.энд нэг юмтай учир ургуулж л дэ.иртэл ни хүлээ.итгэлтэй байснаа харуул.охиноо бодоод сэтгэл ни эргэх ч юм билүү.ямар эдгэшгүй өвчин зовлон туссан биш.

  7. Baagii says:

    ярихаа зогсоочи хрвээ тэр хайртай бол аажим аажимаар чамтай ярина уучлал гуйж чадахгви хуучиншигээ ярих бх за вгви бол тэр чамд хайргви

  8. Baagii says:

    за нз аа энэ чинэ аймар том асуудал бна даа нзад ни яг ийм явдал тохиолдсон юма тэгэхдээ манай хадамууд энэ салалтийг зовшоороогви бас нохор мини ч ойлогсон бх тэгээд л хвв бид 2 дээрээ ирсэн бас одоо хамт бна. яг тэгдэг юм бна лээ муусайн эрчввл эхний 23 жил сайхан л байсан тэгээд л тэд хуурч байсан ни баригдахаар улаантсайндаа гарч бгаа юм даа надийг бвр тэнэг хввхэн ни хвртэл сал гээд загансан гээд боддоо нз ни тэр вэд гуйгаагви ээ ээж мини байсан болхоор бардам байсан салнал гэсэн гуйгаагви тэрэндээч итгэлтэй байсан эмэгтэйчввд бид чинэ эрчввлээсл дээр амидарч чадна тэр эр 2 3 жил хол бхад чи амидраад чадаад бгаа биз дээ ягаад тэрнээс оор эр хвн бхгви гэж хвнд внэнч байлаа гээд хэзээч ойлогдоггви юм бна лээ би 3 жил тэнэг юм шиг внэнч явсан одоо яж бна ядаргааний туйл солилтсоонд ороогви гээд ийм бдаг юм харин сввлийн нэг жилд бол салсан байсан болхоор харинч сайхан эрх чолоотэй явсан швв миний нз оорийгоо бас охиноол бод тэр мууусаайн эрчввл зайлнал биз угаасаа тэд нарт янхан л олддог юм тэр цо-д янханууд л бдаг юм би нохортоо тэгж хэлсийн эхнэртэй хвнтэй явж бгаа юм чинэ янхан л бгаа тэр чинэ чи тэрэнтэйгээ зайл гээд хэлсэн чинэ наддтай эвлэрсэн хойно оо тэрийгээ янхан гэсэн гэнэээ тэр хввхэн ни надруу тэгээд уурлаж байсан xэ xэ угаасаа салтайн загтасан муусайн янханууд л бгаа шдээ миний нз бардам бай одоо тввнийг битгий тоо тэгээд хячих тэр чамд хайртайл юм бол ойлгоно чамайг чаргуултсалдаад бхаар тэгж томорч бгаан

  9. matar says:

    юц х узээгүй нусгай хуухдууд л ийм болдог юмда эрт танисанда баярлаж явда тсуг амидарсан бол хойшид их юм харуулах байж дэ оортоо баярлаж ябда хуутэйгээ сайхан амидарнаа амжилт

  10. gerel says:

    За манайхан тэгээд асуудлыг хүндрүүлээд аймаар аймаар юм битгий бичээд бай. Гадаадад байгаа охидууд тэгдэг энэ тэр гээд л байх юм. Үнэндээ нэгхэн хүүхэнтэй насыг элээсэн эр хүн байгаа гэж үүү… Ийм балай зүйл бодохоо боливол таарна. Тэгээд ч хүнд өөрт нь таалагдаад сэтгэл нь хөдлөсөн тохиолдолд тохиолдолын харьцаанд орж л байдаг ш дээ. энэ зүгээр хүний хэрэгцээ ш дээ, оюун ухаанаас хамаарах байдал нь тун бага, гэтэл манайхан үүнийг нэг их яриад л тэр тэрэнтэй унтсан байна заваан хүүхэн залуу энэ тэр гээд өөрсдөө бол гэлэнмаа , лам юм шиг боль боль. Зүгээр үүнийг бодохгүй байх хэрэгтэй ш дээ. Залууу нас ш дээ энэ чинь …. Ядаж хайр, дурлал 2 оо ялгаж сурна.

  11. gerel says:

    Би ингэж бодовоо гэж… 1 дүгээрт нөхөр чинь зүгээр л чамайг шалгах гэж ирсэн биш үү чамайг хадмууд чинь арай өөрөөр ойлгуулсан бололтой тэгээд хэлэх үггүй болоод буцсан биз. сайн бод л доо ер нь яаг ямар зорилгоор Монголд ирсэнийг мэдэх хэрэгтэй
    2. Сална гэж хэлэх амархан хэлчихсэн хойноо харин ч нэг харамсана шүү ам алдвал барьж болддоггүй гэдэг ш дэ хө
    3. Хол байхаар сэтгэл холддог энэ тэр бол хүнээс л болно ш дээ. олон жил тусдаа сураад ажиллаад ирсэн гэр бүл зөндөө л байна ш дэ.
    4 Ийм зүйл бодож өөртөө зовлон бүү дууд бүсгүй минь. Өөдрөг бай, амьдралаа хайрла, чи хайрлаж байхгүй бол хэн ч чиний амьдралыг хайрлахгүй. Салаад чи тэгээд жаргалтай байх уу? ямар олон шөнө уйлах болдооо, уйлах чимээнээр ч зовлон хажууд чинь ирээд бүүр шигдээд авна шүү дээ. Зовлонг хүн өөрөө дууддаг юм шүү бүсгүй минь
    Хайртай охиныхоо төлөө инээж яв, Инээж байгаа хүний өөдөөс хүн уурлаж чаддаггүйтай адил амьдрал ч чамайг хаяж чадахгүй…

  12. uugaa says:

    эн мглд чин эр н эр xун тэнгэрт гартсан юм бишууу/эрчүүд н гж этсэг нxрийин ямр ч xариутслага гэж мэдэхгүй. явж л бдг ирж л бдг тэрийг н тгд мгл бусгуйчууд мааан тэвчээд згээр онгороогоод сурзан .мэдэxгүйээ эр эм 2-н xооронд эр н итгэлтсэл гж юм юу ж xарагдахгуй бн.энд тэнд xымдxан явалддаг айл гэр уймуулэгж оxид xууxнууд ч иx болжэээ. гэр бултэйг н мэдсээр бж xэдэн xалтар тогрогний xойноос xуний зовлонгоор жаргал xийгсэд олон болжээ.

  13. Asuugaarai says:

    Яагаад иймэрхүү байгааг, тсаашид яах бодолтойг н, хулээх хэрэг байна уу гээд шууд асуугаарай

  14. khongorkhon says:

    нээх удаагүй байхад нь хойноос нь явахгүй яасан юм бэ. угаасаа л 2 хүн өөр өөр газар байх юм бол сэтгэл нь холджил таараа шүү дээ. одоо яах вэ дээ сар бүр хүүхдийн тэтгэмж авч бай, тэгээд өөрийнхөө ирээдүйг бодоод сал даа. зөвл шийдсэн байна. цаад хүн чинь буцаж ирэхгүй

  15. 666 says:

    гэрийнхэн нь яг ингэж хэлсэн бхаа Танай тэр эхнэр шүү юм биднээс зугтах нь холгүй байр хөлслөөд явсан нэг хар юмтай болсоноос зайлахгүй гээл нөгөө өөр муулж болох бүх талаар нь л муулаа биз. Тэгээл юу ч хэлээгүй бж гэнэт орж ирж байхгүй юуда. Тэгээл харзнаал тагнаал бгаад бгаа биз.

  16. babe says:

    манай нохор бас 3 жил болоод ирэхдээ унэхээр сонин болсон байсан
    тэгээд саяхан утсаар амидралаа бод гэсэн смс бичсэн
    би туунийг хулээж 3 жил хагас болсон байхад тэж юу ч болоогуй юм шиг хэлсэн шуу
    хун монго харахаараа их оор болдог юм билээ

  17. хөөрхийй says:

    амьдралаа авж үллд. зүгээр ингээд буугаад өгж болохгүй ш дээ. тэмцээц. юунаас ч болсон нь мэдэгдэхгүй ингээл салхад ямар харамсалтай юм бээ?? энэ сал гэж бгаа хүмүүс юу бихээ мэдэхгүй тэнэгтэж бгаан. салаал тэр амьдрал дуусаа гэж бхгүй. та 2 хүүхэдтэй юм бна. ингээд дуусгаж яавч болохгүй. ардаа хүтэй болсны нь мэдээгүй бж. битгий салаач гуйж бна. эцсээ хүртэл бүх арга чаргаа хэрэглээд тэрэндээр очоод уулзаач дээ. амьдрал гэдэг чинь болие гээл больчдог зүйл бишээ

  18. зүгээр л says:

    2 лаа танилций хө сайхан ярилцаж болох бхаа чин сэтгэлээсээ бичиж бна шүү. зөв ойлгоороо

  19. HATE U! says:

    салааа бутэхгүй мэдэрж бну??????

  20. noname says:

    сайнуу тэр хун оор хунтэй болсон бхаа
    чий оорийн амдарлаа боддоо гэхдээ ажиглаад харж байхгуй юу

  21. baba says:

    ну а тай л болцон бшдээ

  22. zochin says:

    Угаасаа тэр Со-д чинь эхнэр нь хажуудаа байдаг нь ч хамаагүй, байдаггүй нь ч хамаагүй илүүдэл эмэгтэйчүүд их байдаг гэсэн. Тэгэж харьцаж байгаа бол тэрний ард нэг бүсгүй байж л бан гэж ойлго.Өөртөи нь сайн ярилцаад охин бид 2-ыг яах бодолтой бна?Өөрийг нь хүлээ хэрэгтэй юу, эсвэл үгүй юу гэдгийг яг өөрөөс нь асууж хариу сонс. Хэрэв тэр хүн салах бодолтой байгаа бол чи тэр хүнийг хүлээж амьдраад яахав дэ. Магадгүй чамд сайн хань таарч ч болно ш дэ.Тэр хүнийг хүлээж залуу сайхан наснаасаа хороож хохирч байхаар сайн хүн хайж байсан нь дээр юм биш үү.

  23. Ganaa says:

    ээээээээ нохор чини тэнэг байнадаа хайртай л бол юу гэж тэгж тэнэгтэж явхавдээ тэр хадам энэ тэр хэнд хамаатайн та 2 харитсаанд асуудал гарчээ за чи сайн хун юм бол тсаад тэнэгт чн их асуудал гарчдээ яааг хунтэй болчиж

  24. . says:

    bi 5 jil bolson.chinii nuhur yamar uudgui zaluu ve.joohon mungunii zah uzeheeree jinhene hunii mun chanar garch irdeg.ontsgui l er bna.

  25. aagii says:

    солонгосд ихэнх монгол чүүд очоод нэг юмтай болчдийшдээ гэр бүлтэй байсанч хамаагүй тэнд очсон л бол нэг юмтай болжил таараа ер ни гэр бүлийн нөхөр юмуу эхнэр ийг ганцааранг ни явуулаад хэрэггүй гэдийшдээ мэддэгүй юмуу?!

  26. shrek says:

    би солонгост 2 жил гаран ажиллаж бгад ирсэн лдээ ирэхэд эхнэр бид 2ийн харитсаа шал одоо хондий болсон бсан бараг 6 сар гаран ондоо хэрүүлтэй бсаар тэр мин жирэмсэн болод л бух зуйл хучин хэвэндээ орсон одоо бид 2 хоорхон бытшан гунжтэй болсон бас бид 3 одоо ювропт бгаа хуухдээ энд торуулсэн яж цж бодсон хаана ч бсан хамтдаа л бх н зоү юм билээ бид 2 залуу гэд буллдээ
    хамтдаа л бгаарай гэж хэлмээр бн цаашдийн амидралд чин аз жаргал хусиы

  27. boogii says:

    салаа энд тийм хумуус зондоо бдаг юм уучлаарай салсан
    дээр бх

  28. melmii says:

    солонгост энтэй болтсийн биш биз хумуусээс сайн тандаж асуу…………!!!!

  29. Murun says:

    хэцүү юмдаа амьдрал гэж
    өчнөөн жил тэвчсэн юм чинь иртэл нь жаахан хулээж байгаад тийм шийдвэр гаргаарай яарвал даарна гэдэг шүү охиноо бодоод тэвч муу юм бодож өөрийгөө зовоохгүй аль болох завгүй хөдөөлмөрлө.

  30. tuulmaa says:

    юм үзээгүй дурак солонгост очоод их юм үзэж дээ.юм болгон нь эхнэр хүүхдээс нь сайхан харагдаад эргүүтээд явж байгаа юм байна даа.

  31. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    СОЛОНГОСТ ИЙМ БАЙДАЛ ИХ ЭЛБЭГ ..СЭТГЭЛ ХЭГЭНТ ЭРГЭВЭЛ БУЦАХГҮЙ ДЭМИЙ ДЭЭ …….НӨХӨРТЭЙГӨӨ САЙН ЗӨВЛӨЛД ..ГЭР БҮЛИЙН ХОС ТУСДАА БАЙХ ДЭМИЙ ИЙМ Л БОЛДОГ

  32. Black&White says:

    ийм зүйл одоо хэвийн үзэгдэл болцон гээд боддоо,,нөхөр чинь өөр хүнтэй болсон байна,,,

  33. Уянга says:

    яагаад ингэж хандаад байгааг нь ч олж мэдээгүй байж ийм амархан салах шийдвэр гаргачиж байгаамуу? Амьдараа аврахын төлөө болохоос болохгүй хүртэл тэмцэж байж л салах шийдвэр гаргадаг баймаар юм. Нөгөө өнөр бүл дээр гардаг шиг -учрыг нь олж хужрыг нь тунгааж болоорой доо-. Аягүй бол хадмууд чинь л юм ярьсан байгаа даа. Чамайг асуухаас нааш нөхөр чинь юу ч ярихгйү л байхдаа. Жоохон ойлгомжгүй бүрхэг юм бичжээ.

  34. bayanaa says:

    салж болохгүй.

  35. Цэцэг says:

    Юуны өмнө утсаар, интернетээр нөхөртэйгээ холбогдож, өөрийнхөө нөхцөл байдлыг бас, тэрний юу бодож байгаа тухай, ирээдүйгээ яаж төсөөлж байгаа талаар мэд. Тэр ирээдүйд нь та 2 багтаж байна уу? тэрийн сайн мэдээрэй. Яаран чи шийдвэр гаргавал адаглаад л нөхөр нь Солонгост байх хойгуур өөр залуутай орооцолдсон өөдгүй эхнэр нэрийг зүүнэ шүү дээ. Салах бол тэр шийдвэрийг нөхрөөрөө гаргуул.

  36. anonymous says:

    тэндээ өөр хүнтэй болчихсон юм бишүү?

  37. tata says:

    үл ойлголцол гарчээ. чи түүнийгээ нутагтаа иртэл хүлээ, цаг хугацаа тэрэнд чамайг ямар үнэнч гэдгийг харуулах болноо бүсгүй минь. тэгээд залуустаа хандаж хэлхэд хичнээн зовж бсан ч хамт л бх хэрэгтэй л гэж хэлмээр бна. гадаад явж тэнд хар хөлсөө цувуулан бж мөнгөтэй болсноос эндээ ядаж элэг бүтэн зовлон бүхнийг хамтдаа туулвал амьдрал илүү бат бөх сууринд тогтдын шүү. хөгшрөөд ирхийн цагт зовж бсан цаг хугацаа бүр үнэтэй санагдах болно.

  38. бүсгүй says:

    яг үнэн ар гэрийнхэн нь нөлөөлсөн байх…сэтгэл нь хувирлаа ч хүн хүүхдээ тоохгүй байж чадахгүй шүү дээ.

  39. hhn says:

    chi ajil hiideg yumuu jaahan todorhoi bicheech chi argalj bgad mungu awaadl bai ehleed uuriiguu bod amidarch chadahuu geedl sain bodoh heregte uur huntei l bolson bn ternees yu gj 2 honogiin umnu yawah we dee terentege tsug irchedl yawj bgan blgui uuriiguu boddoo

  40. HARU says:

    гэрийнх нь ямар нэг зүйл хэлээ байлгүй дээ. ар гэр нь чиний талаар янз бүрийн юм ярьсийн болов уу. чамаас арай сал өөр хүнтэй бол гэсийн биш байгаа. гэнэт тэгээд өөрчлөгдсөн болохоор чи гэрийнхэнтэй нь муудалцсанаас болсон эсэхийг нь сайн лавлаж мэдээрэй.

  41. Nox-77 says:

    Сайн бодож байж салаx туxай шийдвэрэ гарга!

  42. Gerel says:

    Ter hvnii setgel ni huvirsan yum shig bna da. Geode hvvhdee arai hayhgvi bhaa. Uuriiguu bodson deer bhaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.