Ренж Ровер уначаад G хороололд амьдардаг гэхээр тэр охин…

Би одоо 25 настай жоохон туранхай ч гэлээ хаанаас нь ч харсан дажгүй л залуу. Энэ сайтsг уншдаг болоод нэг их удаагүй, өнөөдөр гэнэт нэг охины талаар бичмээр санагдаад явчлаа. Би ахыгаа даагаад 2008 онооос хойш наймаа хийсэн машины наймаа л даа, хэцүү үе хэдий байсан ч зовсны эцэсд жаргадагийн жишээгээр одоо бол амьдрал дажгүй, 2-3 сард л нэг хоёр дажгүй машин зарахад л доод тал нь 8 сая. Тэгээд ганцаараа хүн чинь мөнгө ч үрэх юмгүй, ганцаараа явсаар залхаж одоо хүүхэн амьдралыг өөрийн эрхгүй л хүсэх боллоо. Тэгэхлээр надтай дандаа л мөнгө төгрөг харсан эсвэл хүнд хаягдчаад шаналаж яваа юмнууд тааралдах юм. Саяхнаас нэг бүсгүйтэй танилцсан, их ухаалаг, сайн гэр бүлээс гаралтай, цэвэрхэн, гоё гартай, царайлаг, гээд бүх зүйл нь надад их таалагдаж нэг үгээр би дурлаад, тэр маань нэг их юм мэдэх гээд бусад охид шиг шалах ч үгүй.

Нэг удаа надаас асуухад нь боловсролгүй гэж хэлэхээсээ үнэхээр ичиж худалдаж авсан мэргэжлээ л хэллээ. Тэр талын мэдлэгтэй, олон юм асуухвий гэхээс яс хавтайж байсымдаг, миний амьдралын талаар асуухад нь илт сэдэв өөрчлөөд байхаар ярихаа ч байсымда. Би ээж дүүдээ хотоос захдуу сайхан 2 давхар том байшин бариулсан, дээд давхарт нь өөрөө амьдардаг л даа. Энэ охинтой танилцаад 2-3 сар болоод л ээжтэй танилцуулмаар санагдаад нэг өдөр дагуулаад явлаа, тэр өдөр контейнер буугаад би жоохон оройтод тэднийд очлоо, хаачих гэж байгаан гэсээр машин руу суулаа… Хотоос гараад далан давхар харагдаад л баян хошуу тийш өгсөж гарав, манай хүний асуух нь нэмэгдлээ, 7-8 болж гадаа харанхуй, тэгээд манайх руу гэхээр орохгүй гэнэ байх гэж бодоод хэлэлгүй нийлээд явсны эцэсд шалаад болох оо байх үед нь хэллээ, тэгсэн чимээгүй болоод…

Гэнэт танайх 21-т байдаг юмуу гэв, үгүй гээд баруун хойшоо заатал тал дүүрэн гэр хороолол хараад царай нь сонин болсноо, ер нь хаашаа яваад байгаа юм бэ, чи ийм машин унасан хүн ийм газар амьдардаггүй юм гээд л хашгираад уналаа, би бараг замын голд тормоз даран нам зогсохоо шахлаа, арай хийж зогстол, ер нь чи хэн юм тамхи татахгүй, архи уух дургуй, шоу байхгүй, царайлаг бас ийм машинтай гээд бүх зүйл чинь ийм, гээд л орилоод байв, тэгэхээр нь гэнэт яах бол гэж бодоод, үнэндээ энэ минийх биш ахынх, би бол юу ч үгүй нэг залуу, жижигхэн байшинд ээж дүүтэйгээ амьдардаг гээд өөрийгөө өрөвдмөөр маягаар ойлгуулчихлаа.

Тэгтэл хэсэг чимээгүй сууснаа, би харьмаар байна гэв, ээж хоол хийгээд хүлээж байгаашд гэтэл надад яамар хамаатай юм гэлээ, нөгөө найланхай ааш хайчваа, гэртээ хүргүүлээд баяртай ч байхгүй, хэдэн хоног надад нэг ч дуудлага мсж байхгүй, би ч юу гэж бичихээ мэддэггүй. Тэгтэл юу байна гэсэн мсж ирэхээр нь эргүүлээд залгатал унаатай байна уу авчиж чадхуу гэхээр нь очтол нэг охинтой, сонин задгай хувцасласан пиво үнэртүүлчихсэн сууж байв, ямар машинтай явна гэхээр нь 0320 гэтэл рэнжүү гэхээр нь толгой дохисон гарая тооцоо хийчих үү, мөнгө байгаа юу гээд нүдээрээ ёжлоод л инээдтэй. Халамцуу 2 охин хэсэг залуус, охидод миний машиныг гайхуулан гунхаж ороод хөгжим чангалаад, тэгээд шөнөжин баараар хэсвээ, маргааш нь буудалд надаа хэлэхдээ, найз нь ээжтэй нь танилцаж чадахгүй ээ, удахгүй гадагшаа явж сурна, чи ч намайг ямархуу хүн бэ гэдгийг харлаа, 2-лаа зүгээр сайхан найзууд болоё гэдгийн, уул нь бид амьдарлийн тухай энэ тэр ярьдаг байсан чинь шал өөр юм ярьдаг юм даа. Би тийм бишээ, гэж хэлмээр байсан ч хэн хэн нь байдалд орох байсан учир хэлж чадсангүй,тэрнээс хойш 2 долоо хонолоо гол асуудал нь би аймаар санаад байх юмаа, яах вэ залуусаа? Ийм байдлаас яаж гарах вэ? Надад зөвлөөч гуйж байна. Нэг юмыг мэдэхэд хэрвээ залуу та мөнгөтэй бол мөнгөгүй юм шиг харагдаж насны ханиа хайгаарай, монгол охид жийпний гэрэлд орсон зээр шиг л… Тэгээд хүний сэтгэл шархлуулаад л… Аль болох товч бичихийг хичээлээ, элдвээр битгий хэлээрэй, баяраллаа…

91 Comments

  1. биби says:

    би их ухаалаг, сайн гэр бүлээс гаралтай, цэвэрхэн, гоё гартай, царайлаг. гэхдээ би наад хүүхэн шиг мөнгө төгрөг хардаггүй. яагаад гэвэл би өөрөө чадалтай чадвартай учраас ажилгүй залхуу л биш бол, ямар нэгэн санхүүгийн эх үүсвэрийн төлөө хөдөлмөрлөдөг л хүн байвал заавал дээд сургуулийн диплом шаардахгүй. миний бодлоор тэр охин чинь шуналтай хүүхэн байна. чамд биш, машинд чинь дурлажээ. хэрвээ чи сэтгэлээрээ сайхан бүсгүйтэй сууя гэвэл рээнж унаж давхихаа болиод, энгийн сайхан жижиг тэрэг уна. одоо чинь залуус өр ширээр ч болтугай том машин унаад, охин хайж баараар хэсээд, өөрсдөө тийм хандлагаар тийм газраас мэдээж тиймэрхүү охидтой орооцолдчихоод дараа нь “одооны охид мөнгө хардаг болчихож” гэж гомдоллоод байх юм. 

  2. dexter says:

    Ганц биэ залуу байж ийм охиний араас гүйж яах гээд байгаан бэ наад хүн чинэ чамд хэзээ ч хань болохгүй шүү итгээрэй наад хүн чинэ амьдарыг зоосний нүхээр хараад байна

  3. saikhan hos says:

    эхнэр болох хунээ тэгээд хаанаас хайх юм бе

  4. Enya says:

    тэр дээр бичсэн туяа ямар тэнэг гичий вээ!

  5. zochin says:

    надад бас яг ийм юм тохиолдсоон. бас л гэр орных нь тухай сайн мэдэхгүй. тэгээд гэрээрээ орох хэрэг гараад явсаар байгаад л хотын захад гэр хороололд хүрээд ирсэн. тэглээ гээд би л лав орилж чарлаж сүйд болоогүй юмдаг. одоо тэр залуутайгаа суугаад нэг нэгэндээ хайртай сайхан л амьдарч байна. гэр хороололд байж үзээгүй гээд тэр хүнээс хөндийрөөд энээ тэрээ болно гэж зүүдэлж ч байгаагүй.
    эцсийн эцэст сэтгэл зүрх л чухал болохоос хаана ямар байшинд амьдрах хамаагүй байхөө. бас монголын бүх охид ийм гэж бүү хавтгайруулж бодоорой. магадгүй баар саванд хаа нэг газар танилцсан тийм хүүхнүүд байхыг үгүйсгэхгүй ч үнэхээр мөнгө биш сэтгэл хардаг бүсгүйчүүд зөндөө байгаа шүү.

  6. anonymous says:

    одооны охид бүгд янхан сэтгэлгээтэй болсон нь үнэн шдээ хэн ч хэлнэ. мөнгөтэй хүнд бол нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй дээ,болоогүй бас ил далдаар биеэ үнэлээд л…толгойгоороо биш биеэрээ мөнгө олохыг мөрөөддөг өрөвмөөр амьтад!!!

  7. tuvshuu says:

    энэ залуучууд яхаараа бвгд сохорчохдог байнаа Монголоор сайхан сэтгэлтэй хөөрхөн охид байхад эхнэр болох хүнээ нэт-р биш бар-с биш зөв газараасаа хайж байлда Залуучуудаа

  8. Nomio says:

    Сайн байна уу? Хүнийг эд хөрөнгөөр нь үнэлэж, өнгө мөнгө харж байгаа хүн сайн хүн бишээ. Тэр бүсгүйгээ ямар хүн бэ гэдгийг мэдэж авсан юм чинь зүгээр л мартаад чиний мөнгөнд эд хөрөнгөнд чинь хайртай биш өөрийг чинь байгаагаар нь хайрлаж чадах тийм сайн бүсгүйг олох хэрэгтэй. Сайн нь муугаасаа олон байдаг хорвоо шүү дээ. Хамгийн гол нь хүнээ л сайн таних хэрэгтэй дээ. За чамд амжилт хүсье!

  9. egch says:

    Ñàéí óó. Ýã÷ìýä õ¿íèé õóâüä çºâëºãºº ºãºõºä, ÷è èõ óõààëàã õ¿¿ á. Îõèíû òóõàé ýðòõýí ìýäýæ àâñàí ÷èíü ñàéí áîëæýý. Ìýäëýã, áîëîâñðîëîî çàëóó áàéãàà äýýðýý äýýøë¿¿ëýõ õýðýãòýé. Öààøèä ÷èíèé ñýòãýëèéã ÷èí ñýòãýëýýñýý îéëãîäîã, ºí㺠ìºí㺠õàðäàãã¿é óõààíòàé õººðõºí îõèäóóä ÷àìä çºí人 òààðíà. òèéì ó÷ðààñ º÷¿¿õýí ýíý ç¿éëä ãóíèãëàëã¿é èðýýä¿éãýý õàðæ àìüäàð äà.

  10. oogii says:

    сайн уу чи хүнийг гадаад байдлаар дүгнэдэг бололтой хөөрхөн царайлаг охидууд Монголоор л нэг байна харин тэдэн дунд боловсролтой ухаалаг хамгийн гол нь ухаалаг бүсгүйчүүдээс сонголтоо хийх хэрэгтэй гэж бодож байна хүний дотоод сэтгэлийг ойлгох гэж хичээх хэрэгтэй боловуу чи суралцаад эхэлвэл арай өөрөөр сэтгэж өөрөөр дүгнэдэг болох байхаа гэж бодож байна суралцах хэрэгтэй танилцсан охины хувьд гэвэл бүх л зүйлийг мөнгөөр хэмжээд сурчихсан бололтой юм цаашдаа ч тийм байж мэднэ царайны сайханаар цай сүлэхгүй гэдэгт итгэлтэй байгаарай хүсье ямар нэг байдлаар өөрийхөө боловролыг дээшлүүлэх хэрэгтэй гэхдээ чамайг боловсролгүй тэнэг гэж байгаа юм биш шүү за амжилт хүсье сур сур бас дахин сур

  11. ebu says:

    hi ertxen medsen ni bolj dee zaluu mini tgxgui bol amidraliig chini tam ch bolgox bsan yum uu mungunii tuluu xentei ch bj chadax l yum shig bn shde

  12. GANAA says:

    ХУРЦ худлаа бичихээ боль. хүний машин уначаад хүүхэн эргүүлдэг хүн ээж дүүтэйгээ танилцуулах гээд гэрлүүгээ очих уу. одооны охидууд бүгд зайлаад өгвөл таарна. солонгос сериал үзэсээр бүр толгой нь эргэчихсэн. урьд манай аавын үед хүмүүс нэгийгээ сэтгэл, бодол санаа, авьяас, чадвар, ирээдүй хувь хүн талаас их харж нийлдэг байж дээ. одоо ч тийм зүйл байгаа л даа. гэхдээ маасаараа бол үгүй. ер нь анх танилцахдаа өөрийнхөө амьдралыг ойлгуулаад өөрийгөө сайн илэрхийлж байгаараа.

  13. GANAA says:

    жаргалын замд тааралдсан гай л байна шүү дээ. хэрэггүй ээ. чи нээх царай хардаг юм шигээ. энгийн бүсгүйтэй сайхан танилцаад тэгээд л амьдардаа. чамд ирээдүй байна. сайхан шинэлээрээ.

  14. Эрка says:

    Залуу минь чи надад үнэхээр таалагдаж байна. Мэссэнжирийн сайхан найзууд болцгооё? чиний үзэл бодол надтай их төстэй юм. санал бодлоо хуваалцдаг найзууд болцгооё. s_erdene4 энэ хаягийг эдд хийчээрэй

  15. Бүх төрлийн компьютер /Процессор, LCD Дэлгэц, Нөүтбүк, Зөөврийн Хард Диск/, Дижитал Аппарат, LCD телевизор барьцаалж зээл олгоно. Үнэлгээ өндөр. Хаяг: 4-р хороолол модны 2-ын автобусны буудлын ард /хорооллоос баруун 4н замруу уруудах замд, замын баруун талд Компьютерийн ломбард/ Утас: 96673876

  16. hudlaa says:

    ЛОЛ, ямар ч хүн мөнгөгүй гачин гэж тооцогдож болох хүнийг хүсэхгүй нь ойлгомжтой ш дээ. Өөрийгөө чи нилээн л эвгүй танилцуулж дээ. Бүхнийг нэг үнэн мөнөөр нь, ягаад худлаа ярих болсбн энэ тэрээ хэлээд үзээч. Эвтэй эвгүй сонсогдох нь хамаагүй хамгийн гол нь дахин эхлэх боломжийг олгохоор үнэн зөвөөр нь хэлж үзэх хэрэгтэй.

    Дээр хүмүүс чиний охинийг чинь мэддэг юм шиг л бичиж. тэр болгонийг сонсох хэрэггүй шүү!

  17. Gerel Gegee says:

    Үнэнийг хэлэхэд учир зүйн алдаа дүүрэн зохиомол зүйл мэт санагдлаа. Гэвч үнэхээр ийм тохиолдол байдаг бол:

    Худал хуурмаг илжирхий суурин дээр үнэлж баршгүй үнэн хэзээ ч босохгүй ээ!!!

    Өчүүхэн зүйл дээр ч үнэнийг хэлэх зоригтой байя!!!

  18. sondor says:

    хэрбэээ внэхэээр чамд сайн бс бол тэр эмэгтэй тийм зан гаргахгвиээ юндаа ярах гээ бээ ээжтэйгээ элдэбийн юм битгий танилтсуул чамд сайн хани хэрэгтэй болохоос мунгийг чини врж шоудах эм хэрэггви биз дээ чамайг таг хугатсаа л эмчилнэээ санаа зоболтгви тийим эмэгтэй чамд тийм удаан нулуулухгви чамд амжилт хвсийи

  19. Mongol says:

    сдс

  20. Tseegii sain busgui bna says:

    ах ни дээр зөвлөгөө бичсэн, гэхдээ цээгийгийн зөвлөгөө ужншаад дахиад бичихээр шийдлээ, харанхуй шөнө хотийн зах руу авч давхидаг чин нээрээ буруу бсн бнаа, бусдар бол би чиний зөв л гэж хэлнэ. эр ни хуухнуудтэй танилцахдаа мөнгө төгрөгтэй мэтээр өөрийгөө ойлгуулаад хэрэггүй шдэ,

  21. Tseegii says:

    Чи энэ сэтгэгдлүүдийг уншсан л байлгүй дээ. Зөндөө зөвөлгөөнүүд өгсөн байна. Бодож шаналах хэрэггүй дэээ. Гэхдээ харанхуй шөнө тийм газар лүү авч явбал айна ш дээ. Би ч гэсэн 2.3 сар уулзаад сайн танихгүй залуу хаачих гээд байгаа нь мэдэгдэхгүй тийм газар лүү авч явбал айгаад явахгүй ээ. үнэнгээ хэлээд гэрлүү авч явсан бол зүгээр байсан болов уу. Одоо үед залуус нь тэр охидууд нь ч тэр муухай болчихжээ. Би ч гэсэн муу хүнтэй таарчихвий гэж бодож явсаар байгаад найз залуугүй 26 хүрч байна. Хүмүүсэээ жоохон хүн чанартай зөв амьдраад бүх зүйлийг мөнгөөр эд хөрөнгөөр хардаггүй байя л даа тэгэх үү. Мөнгө бол зүгээр л олох үедээ олж гарах үедээ гардаг л зүйл ш дээ. Харин хүний сэтгэл хайр энэ бүхэн чинь насан туршийн баялаг гэрэл гэгээ шдээ залуусааа.

  22. ROFL says:

    найз охин гэж бхаар мэдлэгээ дээшлүүлбэл ясан юм бэ хө тэгвэл ийм юмнуудтай таарахгыи шдэ мөнгөнд болсон гаруудтай ядж чи хун танидаг болно дэ ядаж Карнэги уншаа ок

  23. enkhmaa says:

    монгоор амидралаа шийдэх гээд байгаа юмуу даа гэж бодогдлоо. яаг унэндээ монго байх уедэ байх хэрэгтэй ч гэсэн байхгуй уедээ байхгуй байсан ч сайхан л амидардаг шдээ. харамсалтай ни хэдэн тогрог хараад энэ залуутай суучихвал дутагдах гачигдах юмгуй амидрах юм бна гэж боддог болсон охидууд олон болсон ни жаахан харамсалтай юм. унэндээ сайхан сургуули соёл тогсоод хичнээн сайн сурсан гээд сайхан амидардаггуй. муу сураад нойлийн ногоон тэг байсан гээд муу амидардаггуй шуу дээ. за яахав хааяа тэр диплом гэдэг онго онгийн хавтастай дотроо хэдэн дунтэй олигтой сургуулийн логотой цаас хэрэг болох уе байдаг ч тэрэнгүйгээр сайхан амидрач байгаа хумуус бна шдээ. тэхээр санаа битгий зов. 25 ч бас хогширтсон гэсэн уг биш шдэ. тэр охиноосоо салаа юун сонин дурладаг юм дээ.

  24. hos says:

    энд бол хэн хэний буруу байгаа юм шиг санагдлаа.үнэхээр ханиараа сонгох гж байсан юм бол худлаа хэлэх шаардлага байхгүй байсан байх.бас тэр хүүхэн чн тиймч сайн хүн бишдгээ харин bi bol bi зөв хэлжээ

  25. Eegii says:

    Худлаа битгий зохиож бичиж инээд хүргээд бай бацаанаа.Машины наймаа хийгээд 8 сая олдог гэнэ үү хэзээ ч тийм юм байхгүй.Муу худлаа бүлтэрсэн мангар бацаан машин гэж юу юм нусаа

  26. usukh says:

    ЭРГҮҮ ХҮҮХЭНЭЭС ХОЛ БАЙ

  27. uurtuu bayarla says:

    бурхан чамд боломж олгожээ, чи эртхэн тэр хунээ таниж чадсан тун азтай хэрэг боолжээ, эцсийг ни узэхгүйгээр, хунийг гаднас ни харж дугнэдэг тийм новшнууд чамд хэзээ хани болохгуй, чи тэрэнд эр хун биш мөнгө болж харгдсан бгаа даа, энд элдэв юм бичээд бгаа, сайн хун болох, бас ухаалаг хун болох гж бичээд бгаа хумуусин угийг буу тоо, тэнэгтээд байлгуй хуухэнтэй танилтсахдаа өөрийгөө унэнээр ни танилцуулж байгаач, чамайг байгаар чин хулээж авч, чамд дурлаж бгаа тэр хун л чамд хани боломор доо айн???

  28. AH LAM says:

    ЗА ДҮҮ МИНЬ ИЙМ ГАРТ НЬ ӨРГӨС ОРЖ ҮЗЭЭГҮЙ ӨЛСӨЖ ҮЗЭЭГҮЙ ТЭГЭЭД ДЭЭРЭЭС НЬ МУУГАА МЭДЭХГҮЙ СЭХҮҮН ЗАНТАЙ АЛИБАНГУУД ХҮНД ХАНЬ БОЛЖ БАЙСАН УДАА БАЙХГҮЙ. ТЭР ТААРСАН ЮМНУУДТАЙГАА Л ШАЛИГЛААД ШОУДААД ШААЛЦААД АВХУУЛААД ТҮҮНИЙГЭЭ НЭГ ИХ АМЬДАР Ч БАЙНА ГЭЖ БОДСООР ДУУСДАГ ЮМ ДАА. ЭМ НЬ Ч ЭР НЬ Ч ЯЛГАА ҮГҮЙ. ЯАХАВ ЧИ НААДХААРАА ЗҮГЭЭР ХЭСЭГ ЗУГАА ГАРГАЯ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ТЭР ДУРТАЙ ХЭДЭН ТӨГРӨГИЙГ НЬ ХАРУУЛЖ ХОШГИРУУЛЖ БАЙГААЛ ХЭСЭГ ШЭЭХГҮЙ ЮУ? ЮУН ХАНИЛАХ ХАРИН ЧИ ИХ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЛТЭЙ САЙН ЗАЛУУ БАЙНА.

  29. omoo says:

    аxийн дуу зөв сонголт. ийм оxид-ийг зугэр мартаад дээгүүр xарад урдаxаа xийгээд явж бай. xууxэн мундсан биш.

  30. tata says:

    тийм шүү ханиа сонгохдоо залуусаа чамд хэр хань болж чадах бна гэдгийг харж суугаарай. хэсэгхэн зуурын жаргалаас илүү насаараа чиний жаргал зовлонг хуваалцах хүнийг л сонгоорой.

  31. Ха ха…. Үнэн дурак гар юмаа чи!!!өөртөө эхлээд дасгаж бж ээж аав дээрээ дагуулж очдог болохоос юу юугаа ч мэдэхгүй байж хар шөнө харанхуй хорооллоор дахуулж яваад өөрөөсөө чи түлхцэн байна шүү дээ!!!Аливаа юмыг сайн бодож бж хийж бай! Бас соёлтой байх тал дээр суралц!!!Өөр хэлэх үг алга даа!

  32. Nox-77 says:

    Наад чини чамд 1 сургамж болож байгаан энэ дээ! Цашидаа уxантайxаан байгарай да!

  33. Nox-77 says:

    Чи гоэ машин унаxын орон байр савтай болой гэж бодож үзсэнгүй юуу?

  34. me says:

    хэ хэ наадах чин шал инээдтэй охин байна да унэндэ янхан байсан юм бишуу гэхдэ эр н бол хайртай л бол тэр гэр хороолол ч нээх асуудал биш л байдаг юм даа би өөрөө ядуу айлийнх хуухэд гэр хороололд амидардаг байлаа харин миний нөхөр их баян айлийн хуухэд жип л унан ш дэ гэхдэ л биэ биэндээ хайртай болоод миний нөхөр ээж ааваасаа зөрсөөр байгаад л надтай суусан юм да одоо бол бид 2 сайхан амидарч байна миний нөхөр сар шинээр гэр хороололруу очиод ээжтэй мин золгодог л юм да харимн хадмууд маан одоо хуртэл манай гэрийхэнтэй танилцаагуй гэхдээ олон юм яриж намайг зовоодоггуй юм унэндэ хадмуудаа би ойлгодог их сайн хумуус байдаг юм даа ийм л байна да залуу мин

  35. Maralaa says:

    Хмм чиний бичсэнийг уншаад чи буруу л хунээ снгожээ гэж бодлоо гэхдээ надад бас иймэрхүү ум тхиолдож байсна болхоор танил санагдлаа, чи бид 2 снал бодлоо хуваалтсаж байж болно шдэ хэрвээ чи хусвэл,
    аан гэхдээ би эмэгтэй л дээ

  36. hi says:

    залуу мини ээ чамд ирээдүй алга байна шуу дээ.чи одоо бол баын байна.ургэлж машин зарна гэж байхгуй шуу дээ

  37. ^^ says:

    анд мини чамайг ойлгож бна. тиймэрхү зуйлийг бас л үзсэн гол н тэвчээртэй бх хэрэгтэй шүү

  38. tuya says:

    толгойгоо цэнэглэх хэрэгтэй юм байна даа залуу минь. худалдаж авсан дипломтой хол явахгүй шүү. Наад охин чинь харин чамайг бодвол ухаантай юм байна. Чамтай тохирохгүй гэдгээ эртхэн ойлгосон байна. Чамайг сургууль соёл төгсөөгүй гэдгийг дор нь мэдсэн байгаа.

  39. нараа says:

    нээрээ сурхад оройтохгүй худалдаж авсан диплом чинь баригдаж л таараа хураасан мөнгө чинь дуусна, суралцаад ирэхээр ижил түвшингийн боловсролтой ухаалаг бүсгүйчүүдтэй танилцана, үгүй бол боловсролтой ухаалагууд нь нэг ярьж үзээд чамайг голж харин хөрөнгө хайсан хоосон толгойнууд насан туршид чинь таарна гэж мэд, суралцах хугацаа бага шүү дээ

  40. hm says:

    Ihenhtei n sanal neg bn,Gehdee humuusee yagaad hun hamaatniiha hunii mashiniig unaj bolohgui gej,zaaval bayrhsandaa unana gej bhgui bizde.Bugd l hunii ymaar huudegneed gehcihsen bhiin.

  41. cekc.mn says:

    mgl iin ohiduudiin 80% ni iim shde mungu mashin tsarai zus harna hunii dotood ertunts dotood goo shan zan chanart durlahgui ungutshun harj ymiig dandaa ediin goo shanaar harna. Neg ym bn bi ter ohinii orond bsan bol haranhui shunuur ger horoolol dunduur ywaad tegeed haashaa ywah gej bgagaa helehgui bol aij uhneee hedii 2 3 sar nzalsan ch gesen genet zochirold oroh bsan bh 1.chi uuuriiguu sn oilguulj chadaagui bn 2.Anhnaasaa hund bgaagaaraa handaj buh unenee helsen bol iim ywdal udii hurtel urgeljleech uu guu ch uu 3.ter ohinii huwid amidraliig zoos unguniii nudeer hardAG L YM BNSHDE TIIM OHIDUUD IHEWCHLEN JARGAHAASAA ILUU NUUTS AMRAG BOLJ ESWEL SUULD NI ZOWDOG YMDOO MEDEEEJ CHAMD HANI BOLOH HUN BISH 4.cHAMD GEJ HELHED MGL D NEEEH TSARAILAG BISH CH GESEN SETGEL SAITAI GER BULIIN HUMUUJIL SAIN OHID ZUNDUU L BDAG TIIM OHIDUUD CHIN TSAANAASAA UHAALAG BDAG YM TIIM L OHIDUUD AMIDRALD CHIN HANI BOLJ CHADNA . SHAN MASHIN UNASAN ZALUUD BISH MASHIND NI DURLAH OHID OLON TUL SAIN TANIJ BAIJ L OHIDTOI NZLAARAI AMJILT HUSIIDA CHAMD

  42. aagii says:

    vera nice heljee …..тэр охин чин бутэхгүй ….gehdee chi ch bas butehgue ….ehleed uuriiuu yadaj uurchluud tegd hvvhen shuuhanaa bodoo……

  43. Уянга says:

    чамд сайн итгэж ч амжаагүй байхад нь юу ч тайлбарлалгүй харанхуй шөнөөр танихгүй газарлуу, бүр гэр хороолол руу зөвшөөрөлгүй аваад явахаар эмэгтэй хүн ер нь юу гэж бодох уу? 1-т айна, 2-т маш их дургүйцэнэ, энэ бол үл хүндэтгэсэн хэрэг шүүдэ. Дээрээс нь шал буруу тайлбар хийсэн байнашд, чамайг хоосон гайхуулагч гээд бодсон нь оймжтойшд. Надаа яг ийм зүйл тохиолдож байсан, уул нь давгүй залуу гэж үнэлж байтал бүр тулган шаардаад байгаа юм шиг санагдаад хаясан даа. Одоо чи би тийм биш гээд хэлвэл: 1.тэр охинд чи таалагдаж байсан бол өөрийг нь туршиж үзсэний чинь төлөө чамайг үзэн ядна 2.чамайг биш эдэлж буй зүйлд чинь татагдаж байсан бол чамд сайнаар хандаж болох юм. тэглээ гээд тийм хүнээр яахав дээ, тэгэхээр чамд сонголт алга март..

  44. Anuka says:

    Би л чиний опонд бсн бл нзуд.x н xажууд xэлэx л бсн… Чамайг ууп.xуу ноxой ым шг xапитсаж бга xвн.г юнд н бодсин бэ? Эптxэн мдж аүсн бл сал до… Тгд xвнтэй танилтсаад внэxэп xудла ыпиx xэпэгтэй л ым бл ууп.гу жхн дапж ыпижээ. 25тай гсн бздэ, нд.г бдул илвв оймс элэсн л ым шг бxин. Ийм ым мдкв xаагуупа ыүжэдг дупак үэ? Чи ч, тэп оxин ч тэп эстөи далий нуxдввд бн да! ЛолзBi l chinii opond bsn bl nzud.x n xajuud xelex l bsn… Chamaig uup.xuu noxoi ym shg xapitsaj bga xvn.g yund n bodsin be? Eptxen mdj awsn bl sal do… Tgd xvntei taniltsaad vnexep xudla ypix xepegtei l ym bl uup.gu jhn dapj ypijee. 25tai gsn bzde, nd.g bdul ilvv oims elesn l ym shg bxin. Iim ym mdkv xaaguupa ywjedg dupak we? Chi ch, tep oxin ch tep estoi dalii nuxdvvd bn da! Lolz

  45. Anuka says:

    Bi l chinii opond bsn bl nzud.x n xajuud xelex l bsn… Chamaig uup.xuu noxoi ym shg xapitsaj bga xvn.g yund n bodsin be? Eptxen mdj awsn bl sal do… Tgd xvntei taniltsaad vnexep xudla ypix xepegtei l ym bl uup.gu jhn dapj ypijee. 25tai gsn bzde, nd.g bdul ilvv oims elesn l ym shg bxin. Iim ym mdkv xaaguupa ywjedg dupak we? Chi ch, tep oxin ch tep estoi dalii nuxdvvd bn da! Lolz

  46. ii says:

    чи хэрвээ рэнжтэй бол хоюулаа танилцахуу

  47. hun says:

    зугээр л март хэзээч хани болохгуй хани болсон ч чамайг насаар чини зовоо ни чи авсанд орсон хойноол тайван байх болно.

  48. БҮСГҮЙ says:

    миний л бодол 2 хун эд баялгар биш сэтгэлээрээ л хослон бж урт удаан амидардаг.
    сайн хани хайж бгаан бол гадаад узэмжийг нээх чухалчилахгуйгээр гэхдээ мэдээж харнал даа гэхдээ дотоод сэтгэлийг ни сайн таниж мэдэх хэрэгтэй бх даа

  49. Nox-77 says:

    Chi saytan bolchood naad oxintoigoo daxiad uulz tegwel tanaid ochij magadgvi. lol

  50. Ход ход says:

    Наад хүүхэн чинь дэмийдөө. Эд хөрөнгө л харсан юм шиг байнашдээ. Тэгсэнээ найз болы гэнэ үү. Юун тэнэг яриа вэ. Чамаар зүгээр л даалгуулж найзууддаа нэг үнэнч нохойтой мэт харагдахыг хүссэн л хүүхэн юм бишүү. Эртхэн больсон нь дээрдээ. Монголын сайхан бүсгүйчүүд мундсан биш. Ганц юмны хойноос гар хөлөө хугалах хэрэг байхгүйшдээ хөгшөөн. Эртхэн боль боль сал. Битгий холбоо барь

  51. oo(Ps) says:

    хаха нэг иймэрхүү охидууд байлаг шүү өндөр мөндөр бие хаа гайгүй боловсролтой ажилтай нөгөө юундаа сайн нтр … та 2 цаашилсан бол чамайг сайн хашраах байсандаа эртхэн мэдсэн нь зөв болж

  52. Todko says:

    Чи ийм дэмий хүнд хайран сайхан сэтгэлээ бүү гарз болго доо. өөрийг тэнь байгаагаар нь олж харж хайрлах тийм сайхан эмэгтэй байгаа бүх охид тийм биш хүн л бол хүн юмгүй нь юмтай болох ч үе бий юмтай нь юмгүй ч болох үе бий гэхдээ бүгдийг хүн өөрөө л бүтээдэг шүү дээ. Амжилтв Чи бусдаар хайрлуулж чаднаа.

  53. Vera says:

    Cool-d : tnx 4 support and good luck to u girl! Sain xuniig olno gedeg xetsu bolson ch mer ser baidgiin bilee 😀 bi bas end ired 3 jil boljishd! Er n l adilxan yum

  54. life is kife says:

    Залуу минь эртхэн мэдэж авсан чинь болж дээ. Одоо зүгээр л ор тас март. Магадгүй наад охин чинь буцаад чамруу гэх л байх. Тэр үед нь битий харицаарай. Хүний хань болох хүн хэзээ ч халамцуу чамайг дуудаад л, яамтай яг л дуудлагын жолоооч шиг харицахгүй л дээ. Наад охин чинь одоогийн Монголын охидын нүүр царай л байна ш дээ. Мөнгөтэй хүнтэй явалдах бодолтой л гар байна даа. Чиний хувьд өөрийгөө боловсролгүй нтр гэж голох хэрэггүй. Цаашдаа хичээгээд өөрийгөө бага зэрэг боловсруулаад авхад л болно. Хүний боловсролыг их сургууль төгссөнөөр нь хэмждэггүй юм. Одоогийн худлаа үнэн шоудаж яваад сургуулиа төгссөн болсон залуучуудыг лав боловсролтой гэдэггүй юм даа. Боловсрол гэдэг ойлголт их олон зүйлийг агуулна л даа. Наад зах нь хүнтэй аятайхан боловсон харьцчихдаг байхаас тэр хүмүүсийн яриад байгаа сүрхий боловсрол чинь эхэлдэг юм даа. Чиний хувьд заавал худлаа үнэн нэг дипломны тухай бодох биш зүгээр л өөрийгөө олон талаас нь сайн хөгжүүл. Хүн ер нь бүх талын мэдлэгтэй байсан даа зүгээр байдаг юм. Ямар ч сэдвээр ямар ч хүнтэй аятайхан яриа өрнүүлчихдэг байх хэрэгтэй байдаг юм. За тэгээд заяаны хань болох хүн цаанаа л нэг өөр байдаг юм даа……..

  55. ankhuu says:

    1 saikhan sexdeel khayadag gazar sh dee….
    Amidral uzee andaa…
    Emsuud yu ch bodoj yavdgiin khen medlee…
    Nokhor khuukhedtei mortloo khairtai durtai geed guigeed baival yaakh uu… nz ni 20 khurch yavaa uyeiin okhidoo l sonirkhono shuu dee… kkkk Nadad yu yu ch baikhgui l dee…

  56. don't care says:

    Эмэгтэй хүний нэрийг гутаасан охин шиг санагдлаа….
    Эсвэл зүгээр л намайг аваад хайчих нь вэ гэж айсан байж болно ш дээ…

    Ямар ч л байсан март даа.

  57. ,,,,,,, says:

    хэн ч гэсэн айж л таарна ш д…заавал бас 70 давхар нтрээр явдаг нь юу вэ…хаашаан 21т ойрхон гэр хороолол юм бол төв замаараа явахгүй яасын…тэгээл нээх тойруу мойруу явж мавж тэнэгтээд …худлаа баяны дүрд тоглох гээд ядчихсан амьтан байна дөө чи…

  58. khongorkhon says:

    эхлээд чи өөрийгөө их л буруу ойлгуулсан юм бишүү. эхнээсээл чи өөрийгөө худлаа танилцуулсан байна. хэнч тийм шоконд орно ш дээ. хар шөнө машинтай залуу хаашаа ч дагуулж явсан юм эхний ээлжид цаад охинд чинь айж балмагдах сэтгэл төрөөд орилж хашгарсан байх. 3 сар гэдэг бол үнэндээ аймшигтай бага хугацаа ш дээ. чи тэр хүнийг их шахамдуулсан байна. гэхдээ одоо буцаж нийлнэ энэ тэр гээд яах вэ бас л тэр хүний нууц зан чанарыг мэдэж авлаа ш дээ. дараагийн удаа хэн нэгэнтэй өөрийнхөө үнэнийг хэлж байгаарай бас түргэн шийдвэр битгий гаргаж бай. монголын бүх охид хүүхэнүүд чиний бодсон шиг биш, чи бараг өөрөө тэгж хүнтэй ханддаг байх

  59. MONGOL ZALUU says:

    хэе андаа ийм юмнуудаас болж битхий өөрийгөө зовоо. би ч гэсэн Жи хороололд амьдардаг тэглээ гээд муудсан юм алгаа. бусдаас дутхааргүй сайхан гэр бүл зохиож болдиймаа хө. манай сайхан охидоос олон л байгаа ш дээ
    олон дунд янз янзын л хүн бий олох л хэрэгтэй дээ

  60. OOGII says:

    одоо монголд бгаа хүүхнүүд бугдээрээ тийм болчихсоон

  61. kkk says:

    hurts zov heljee. chinii buruu ih l baina. gehdee chi shuud salsan n deer. zondoo tailbar hiimeer bainaldaa daanch zalhuu hureed baina. chi shuud l sal

  62. burhan bish says:

    Хүний жинхэнэ чанарыг танисан байна. Үнэхээр хэнд ч гэм хиймэргүй, нэг л хүрэхээр хэмхэрчихмээр булбарай, Шрэк кинон дээр гардаг муур шиг нүдээр хүнийг хардаг охин байлаа ч жинхэнэ санаа нь чоно шиг болчисон охидууд байдаг гэдгийг хараад, бүүр нилээд дотний минь хүн байсан гэдгийг мэдэхээр бас л сонин санагдаж байсан шүү. Залуу минь яг наадах шиг чинь хүүхэн, наадахнаас чинь сайхан хүүхэн чамд олдох болно оо. Санаа зоволтгүй гэж бодож байна. Нэг хэсэг гормон чинь идэвхитэй болоод эхэлж байсан учраас чи наад хүүхнээ санаад байгаа юм (Сорри охидоо! Гэхдээ л эрчүүд чинь обжектив талаас амьдралы хардаг улс). Тэгээд гайгүй болох байлгүйдээ. Тэглээ ч наад бүсгүй чинь чамайг маш доромжилсон байнашд. Эр хүн байна хийморилог байы л даа

  63. Seoul.zaluu says:

    том машин унаад мөнгөтэй хүн шиг харагдаж л дэ чи.тийм хүүхнүүдээс хол бай.хүүхнүүдийг эхлээд сориж сур.дансандаа хэдэн зоостой,давгүй ажил хийчихдэг,давхар олон өрөөтэй байшинд амидардагч өөрийгөө тэдэнд бүү сайрхаж мундаг яри.хүүхнүүдтэй ярихдаа давж биш даруухан дарж яриж бай.ам,ажил 2-н зөрүүг амидрал бодит байдлийг хараад мэдэрч чаддаг мэдрэмжтэй ухаантай хүүхнүүд бх л ёстой. их ухаантай соёлтой боловсон ихийг мэдэгч ихийг бүтээгч хүний худлаа дүрд тоглох бас хэрэггүй.би ийм л дүрмээр явдаг.

  64. candy says:

    нээрээ яагаад чамас юм асуудаггүй бсан бэ гэхээр тэрэнд чиний машин гадаад байдал чин хэт таалагдад ар амьдрал-г чинь яаж ч бодсон сайн гээд найдчихаж…..хачин ч асууж шалгаагаад бдаг охидууд зугээр юм бишүү дээ

  65. candy says:

    юу гэж ч зөвлөмөөр юм бэ дэ, чи ямарч бсан аль болох бодохгуйг хичээ, тэр охин-г харааж зүхээд ч яхав сэтгэл муутайл охин бна, хэрвээ би залуутай учраад тэр нь чам шиг гоё машин уначаад гэр хороололруу гэртээ авачия гээд яваад бвал гайхах л бсан гэхдээ арайч хүний ээжийг хоол хийчээд хулээж бхад очихгүй гээд сууж байж чадахгүй л юм бна. Дахиж ийм явдал гаргахгүйн тулд анхнаасаа үнэнгээ хэлээд найз бүсгүтэй болж бай даа. Өөрт чинь ч амар

  66. Toogii says:

    Хэхэ найзаа наадах чин ёстой гичий байсан байна. Одоо уэд янаханууд чин хамгийн сайхана гунхсан мунхсан энэ тэр бас боловсролтой царайлдаг болсон уэ шуудээ гэнэн байнадаа?

  67. S**** says:

    Наад охин чинь чамтай тохирохгүйгээ мэдээд буюу чиний тайлбарласанаар ойлгоод эртхэн зам мөрөө хөөсөн байна шүү дээ.., Тэгээд хурдан салахыг бодож сүүлийн тэр халамцуу үйлдэлийг албаар хийсэн байна.., Мэдээж одоогийн монголын нийгэмд охин болгон л өнгөтэй өөдтэй аавын хүүг л хардаг болсон цаг. Аргагүйдээ багаасаа үнсгэлжингийн үлгэрийг үзэж өссөн хүүхдүүд. Гэхдээ энэ бүхний дараа тэр охиныг муу охин гэж хэлж болохгүй.., Магадгүй тухайн 2-3-н сард чинь тэр мэдээж чамд маш сайхан л ханддаг байсан байх , тийм ч болохоор чи түүнийг ирээдүйн ханиа гэж бодтолоо дурласан. Харин чи жоохон яарсан байна гэж миний хувьд хэлмээр байна.., Одоо нэгэнт бүтэхгүй болсон юм чинь март.., Харин Ирээдүйн ханиа баар саваар бус өөр газраас хайгаарай гэж зөвлөе.., Баар саваар бол жийпний гэрэлд орсон зээр шиг охидууд л олон байдаг юм шүү дээ.., хэхэ нэг ах хүн шиг зөвлөсөн.., заза өөрөө сайн тунгаагаарай..,

  68. Эсүй says:

    Яаахав бүсгүйд буруу байгаа ч чиний хувьд бас Буруу ажиглагдаад л байна Миний бодлоор хүн ер нь бурууг бусдаад биш өөрөөсөө хайсан нь дээр шүү Анхнаасаа ингэж хүнийг гэнэт харанхуй шөнө гэр хар хол гэр лүүгээ дагуулж яваад тэгсэнээ гэнэт өөр буруу юм ярьвал ямар ч ухаантай хүүхэн дургүйцэнэ Бага зэрэг удаад чамд сэтгэл нь байсан бол яаахав бага зэрэг ойлгоод ирнэ Харин бүсгүй зүгээр чамайг шохоорхоод чамайг ажиглаад байж дээ Миний бодлоор бүсгүй бас шуналтай л юм байн Гэхдээ бүсгүйн зөв л байна шүү Анхнаасаа өөрийгөө тийм боловсролтой гээд хэлчихсэн байнга мөнгөтэй явдаг ганган машин унаад өөрийгөө өндөр гэдэгт итгүүлчихсэн байгаад Өөр юм ярьвал худлаа яриад явдаг нэг хогийн залуу байна л гэж дүгнэнэ Хүүхэн ч эрт тараа таниулж чиний хувьд сургамж болж Сургуульд сурч арай өөр орчины өөр сэтгэхүйтэй ухаантай оюунлаг бүсгүйг тэндээс олж ав Тиймэрхүү бүсгүйчүүд чамайг бодитоор үнэлэнэ Харамсалтай нь чи яг одооных шигээ байх юм бол Яг л саяын бүсгүй шигээ хүнийг олж авна даа Ухаантай бүсгүйчүүд ямар эр хүнийг түшихээ бас мэднэ шүү

  69. er hun says:

    үнэхр чамд сайн чамайг ойлгож итгэж байсан хүн бол тэгж орилж хашгиралгүй ядаж тайван асуух байсан байлгүй дээ. тэхээр чамд сайн дүр эсгэж чамайг хуурч байсан чиний машин мөнгөнд дурлагч охин байна гэж дүгнэлээ.

  70. Erelheg says:

    наад хуухэн чини дэмий новш байна аа. Ухсэн хатсаний боловсрол бэ наад хуухэн чини чамаас хоосон толготой хогийн хун байна. Эртхэн салсан ни дээр. одоо охидийн боловсрол гэж юу байхавдээ бааранд суугаад л багшдаа биэ -ээ огоод нэг тогсморшоо юм болдог юм бишуу. Сайхан оор амидралд чини ахни болоххун олж ав.
    Хун сонгохог уун гар мар бэ???.
    оор чанарийг ни хар балай мини.

  71. Цэцэг says:

    Мэдээж 2, 3 сар гэдэг дасах хугацаа. Миний дүү тэвчээртэй байж, өөр нэгнийг олж ав даа.

  72. J says:

    ЭРТXЭН МЭДСЭН САЙН БАЙНА

  73. tuulmaa says:

    чиний машинд дурласан байна шдээ цаад охин чинь.

  74. busgui says:

    маш зөв арга. Ингэж л хүнээ таних хэрэгтэй. Би бас өөрийгөө дандаа доошлуулж хэлдэг. Дороо мэдэгддэг юм даа. Найз нөхөд энэ тэр гээд хуурамч хүмүүс инээдтэй шдээ. Дараа нь миний хэн ямар болохыг мэдчихээд долигнож өгнө ккккк. Худлаа хүмүүс худлаагаараа л дуусна. Амаараа бол юу ч гэж шударга царайлж чаддаг

  75. uchral says:

    yag vnen anhnii setggdel gdg chin chuhalshd, yu yugui archaagui bdal gargahaar tgj bodolgui yadin.

  76. bi bol bi goe helsen bna says:

    Чиний бичсэнийг уншхад нилээн боловсролгүй хэдэн төгрөгний бараа хараад өөрийгөө их юмад бодсон залуу шиг санагдлаа эхлээд өөрийгөө хөгжүүл боловсролтой бол за юу тэгээд хүүхэн шуухан эргүүлдэг юм байгааз

  77. kiko^^ says:

    анхнаасаа их буруу хөдөлжээ
    нээрээ ямар ч охинийг харанхуй болсон хойно тэгж авч явахаар хүн яаж хандах н ойлгомжтойшдээ

  78. saran says:

    сураач боловсролтой бол яссан залхуу юм чи боловсролтой бол ыдаж машин зарахаас оор юм хийх гж сэтгэнэ авгай бодох бодол толгойд чин орж ирэхгүй оорийгоо хогжуул залхуу хийх юм бага бхоор л наад охин чин бодогдоод бхгуюда шал балай юм

  79. cool says:

    Vera uneheer saihan zovlogoo ogchee. Bas vera bid 2-iin bdal barag l adilhan yum bna.
    Bi ch bas urd ni bayn ailiin, bolovsrol saitai adgiin muu hun chanartai zaluutai bj tuuniig hun ysoor hairlah gej hichee setgel zurhee neg heseg abrj yavsan uy bgaa. Bainga hunees iluu har biluu dolooh gesen tiim archaagui huntei uyrhej unen setgeleesee hairlaj yavsnaa bodohoor odoo haramsahiin deedeer haramsdag yum. Tegeed tuunees hoish huniig hairlah setgelgui bolloo doo gej ooriigoo bodoj yavtal odoo uyrhej bgaa zaluutaigaa uchirsan.
    Odoo bi gadaadad surdag oyutan hun l dee,endee suraad 3 jil bolj bna. Hairtai zaluutaigaa zun amraltaaraa mongold bhdaa taniltsaad odiig boltol tuuniigee setgel zurhneesee unencheer hairlasaar bn, bi bas terniihee hairiig ni mederch jargaltai yavdag. Hedii hol bgaa bolovch tuuniigee geh setgel mini namaig tuuntei mini bainga hamtdaa bailgadag yumdaa. Bi zugeer l engiin saihan hodoonii mongol zaluud durlasan, bas tuundee mash ih hairtai.
    Tuuniihee hairiig,saihan setgeliig ni medreheeree yaj tiim oodgui hunii oromtsogtoi uyrhej bsiim boloo l gej bodoh yum.
    tegeed yamartai ch bsan hunii inhene chanar gedeg l chuhal, hunii hairiig daaj hairlaj chadah tiim huniig l songoj hairlaarai gej zahiy daa.

  80. 25 ТАЙ ГЭХЭЭР ЗАЛУУ ХҮН БАЙНА. ЮУН ХҮҮХЭН ШУУХАН БЭ?. ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛ ЗАЛУУ МИНЬ ЧАМ ШИГ ЗАЛУУС ЭХ ОРОНД ЧИНЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА.ЧАМААР ЭХ ОРОН ЧИНЬ ДУТНА УУ ГЭХЭЭС ИЛҮҮДЭХГҮЙ.ЯДАЖ ГАДААД ХЭЛ СУРАЛДАА. МАРТАХ БОЛ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ. ЗАВГҮЙ БАЙ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛ. ОХИНЫ ТАЛААР ГЭВЭЛ САВЖ УНАТАЛ ,,, ӨГМӨӨР САНАГДЛАА.

  81. zochin says:

    Найзаа чи өөрөө их буруу эхэлсэн байна ш дээ,

  82. bi bol bi says:

    Юу вэ, танилцаад 2,3 сар болов уу гүй юу тэр охины зөвшөөрөлгүй гэрлүүгээ авч явна гэдэг чинь маш бүдүүлэг хэрэг.
    1. танилцаад 2,3 сар болсон сайн танихгүй залуу харуй бүрийгээр ганц бие эмэгтэй хүнийг гэр хороолол дундуур /70 давхар нтр харагдсан бол бүр ч аймаар/ ямар ч тайлбаргүйгээр авч явбал ямар ч зоригтой бүсгүй айна, цочно. Өөрийг нь 70 давхарт аваачиж гаж хүслээ гүйцэлдүүлэх гэж байна л гэж бодно.
    2. ядаж 6 сар болчихжоод тэр бүсгүйнхээ санал бодлыг асууж байж гэр орондоо аваачиж, эцэг эхтэйгээ танилцуулах хэрэгтэй.
    3. чи гэр бүлтэй болохыг хүсэж байгаагаа анхнаасаа ойлгуулах хэрэгтэй байж, хөөрхий охиныг маш эвгүй байдалд оруулсан гэдгээ мэдэж байна уу. Хүнтэй суух тухай зүүдлээчгүй явахад нь нэг өвчтэй залуу ээжтэйгээ танилцуулна гээд өөрийхөөрөө зүтгээд чичрээд байвал хэний ч дургүй хүрнэ.
    4.тэр охины саналыг харгалзаж үзээгүй нь чамайг ямархуу бүдүүлэг, дээрэнгүй, боловсролгүй нэгэн болохыг гэрчилж өгч байна.
    5. одоо сурахад оройтоогүй байна, мөнгөө үрж ядаад байгаа бол сургуульд сур айн, хуурамч дипломоор хол явахгүй шүү. Сонирхолыхоо дагуу автын инженерийн анги /ШУТИС гэх мэт сургуулиудад ийм анги байдаг даа/ нтр-т орохгүй юу. Гэр бүл, хүүхэн шуухан бодохоосоо өмнө өөрийгөө хөгжүүл айн. Эзэмшсэн мэргэжлээрээ хүний өмнө нүүр улайхгүй бардам онгирч чаддаг байх хэрэгтэй.
    6. чи ч тэгээд нэг хэдэн халтар төгрөгний бараа харангуутаа юм үзээгүй царайлж, бүхнийг мөнгөөр хэмжих гэдэг байдаг л нэг бүдүүлэг залуу бололтой. Хүн бүхэн мөнгө харж хүнтэй суудаггүй юм шдээ, гахайн нүдэнд гахай л харагдана гэж үгийг санаж яв за юу.

  83. khulan says:

    улаанбаатарийн хэсэг булэг охид залуучууд ыр н их аймр айхтар санаатай болсон юм шг санагдсаан нда. чи мартаж чадахгу бган бол тэр хэсэг булэг охидуудийн нэгтэйнл учирсан гээл бодчихоо дэмий юмнууд дэмий дэндүү дэмий

  84. Tok says:

    Тэр Хурцын хэлсэн зүйл бас л бодох л зүйл байна. Хурц ингэж бодож байгаа юм чинь өөр бас ингэж сэтгэх хүн байна л гэсэн үг. Нээрээ л чи өөртөө юу ч үгүй байж хүний юмаар хүүдэгнэж явдаг шиг санагдсан байж болно шүү дээ. Чамд өөрийгөө бас муу хүн гэж харуулах гэсэн нь ямар учиртай юм болдоо.
    Мартахын тухайд бол яг л шартдагтай адил үүнд хугацаа гол нь биш, чи шаналах л болно. Гэхдээ бид амьдралдаа үүнээс ч хэцүү зүйлтэй тулгардаг шүү дээ.

  85. хоэ залуучууд бас иймэрхүү- шдээ!! болгоомжтой бай за!!!

  86. sappire says:

    Эртхэн мэдсэн нь болж дээ.
    Заяаны ханиа олоод сайхан амьдраарай!

  87. Hurts says:

    би жоохон урт сэтгэгдэл бичиэ гэж бодлоо. чи магадгуй тэр охинийгоо мөнгөнд дуртай охин гэж бодож байгаа байх, хэн ч уншсан тэгэж бодогдохоор байна. гэхдээ яг бодит байдал дээр бол уучлаарай чиний буруу их байнаа. хунд анхний сэтгэгдэл чухал байдаг юм. анх тэр чамайг хэн гэж хулээж авч болзсож эхэлсэн тэрүүгээрээ л бодож байтал гэнэт өөр юм ярихаар хэн ч дургуй байна шу дээ. туунээс гадна чиний хийсэн үйлдэл чин чамайг хуний машин уначаад энд тэнд охин эргүүлээд явдаг хун шиг болгож орхисон байна, нэг тийм хумуус байдаг да…. дахиж тийм худлаа юм битий хийж байгаарай. гэхдээ наад охиний чин хувид чиний ярианаас бол хунд хани болох н бити хэл сайн найз охин ч болж чадахааргуй охин байна. эд хоронгоор гайхуулсан хумуус дотроо сайн зөв хумуус байх н ховор шуу. тэгэж л зөвөлмөөр байна да

  88. Vera says:

    xууxдээ монголоор дуурэн оор сайxан бусгуйчууд байгаа, манай нз залуу бас суртэй боловсролтой биш л дээ, бас бид 2 монгогуй, би гададад сурдин гайгу айлин xууxэд болxоор ажиллаx xэрэггүй манай xун xарин ажилдин, амидрал н жирин дундаж айл гж xэлж болно, тэглээ гэд би нээx баянаа гайxуулсан юм алга, мини xайр надад боловсролгуй юму ядуу санагддаггуй, дара жил би дээд сургулиа тогсоно тгд бид 2 суна гэж бодож байгаа, дара н мини xайр бас сургуулид ород амидралаа болгон л гэж бодож бга, би нз залуудаа ягад ийм xайртайн гэxээр тэр xун надад маш иx xайртай. Урид н боловсролтой мундаг гж xумусин яридаг нз залутай байлаа, xун чанаргуй, манай гэр булин монгийг xарсан xун бсан,,, xарин мини энэ нз залуу байдаг буxнээ л надад зориулдаг, ю xэлкээд бна вэ гэxэр уxаалаг сайн айлийн зондоо оxидууд бгаа чи л оороо xурээ бxку бна да, зинда зиндагара бдаг болxоор аргаггуйэ, гэxдэ тийм оxинийг бодод xэрэггүйэ оор сайxан мэдлэг боловсролтой оxид бгааа, машин xарад ааш н xувирана гэдэг унэxээр уxаани доройтолд орсон xууxэн бна!!!! Мартаж уз залуу мин, сайн эxнэр тийм байдаггуйн, мини xувид мини нз залуу ючгуй ч надда л сайxан бид 2 болгон бутээнэ амидралинxа толоо зутгэнэ гэтсэн бга, оор сайxан оxин олж аваа xоо, тгэд бас оороо боловсролоо дээшлүүл!!!!

  89. naiz says:

    хурдхан мартаа тэнэг ээ.
    ийм хүүхэнтэй учраад байхдаа яадаг юм бэ дээ. машин байхгүй үедээ хүнтэй танилцаж болдоггүй юм уу

  90. ohin says:

    за ийм зан гаргаад өөрийгөө ойлгуулсан хүнийг санаж бодох хэрэггүй дээ түүнийг бодохоос али болох зайлхийл дээ завгүй бай найз нөхөдтэйгээ гадуур яв удахгүй чамайг ойлгох бүсгүй гарч ирнэ дээ тэр тэнэг охиноос эрт салсан дээр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.