Тэр хүүхэн нь бас л дахиад хорлоод байвал би тэсэхгүй байх

Одоо 23 настай эмэгтэй. Нягтлан мэргэжилтэй харин миний найз залуу 29 настай хувиараа бизнес эрхэлдэг. Бид 2 найзлаад 1 жил 6 сар гаруй болж байгаа. Тэр минь надад хайртай гэдэг би ч түүндээ хайртай. Анх бид 2-г найзлах гэж байхад нэг хүүхэн байдаг байсан юм байна лээ. Тэгээд бид 2-г найзлаж байгааг найз залуу маань хэлэхэд тэр хүүхэн нь маш их уурласан гэсэн. Тэгээд тэр хүүхэн байнга найз залууруу минь та 2 салсан уу, салвал над дээр эргээд ирээрэй гэж смс бичдэг гэсэн. Найз залуу маань бид 2 салахгүй гэж хэлсэн гэсэн. Тэр хүүхэн нь бид 2-г салгах гээд зөндөө удаан оролдсон ч бид 2 салаагүй. Гэхдээ надад маш хэцүү байдаг. Тэр хүүхэн нь байнга сайтуудар боломжийн амьдралтай ганц бие залуу байна охидуудад санхүүгээр тусална гэж танилцах зар явуулаад найз залуугийн маань дугаарыг явуулдаг гэсэн. Тэгээд охидууд өдөр шөнөгүй залгаж дохиж смс бичдэг. Тэр нь надад их дарамттай санагддаг. Би одоо яах хэрэгтэй вэ? Уг нь бид 2 удахгүй байр авч тусдаа амьдрах гэж байгаа. Бас тэр минь хүүхэдтэй болохыг хүсч надаас их гуйдаг. Гэхдээ тэр хүүхэн нь бас л дахиад хорлоод байвал би тэсэхгүй байх гэж маш их айж байна. Яасан дээр вэ хүмүүсээ?

cekc.mn дээр ирсэн захидал

41 Comments

  1. Soyongiih says:

    Сайн уу? Бүсгүй минь.
    Наадах чинь асуудал биш шүү дээ.
    Нэг ийм үг байдаг шд.
    Замын ноход хуцдагаараа хуцаж
    жингийн цуваа явдагаараа явнаа гэж.
    Дээр Бүсгүй-гийн бичсэнчлэн.
    Өөртөө итгэлтэй бай л даа.
    Наад болоод байгаа зүйлсийг тэр эмэгтэй зохион байгуулаад байгаа гэдгийг нь мэдэж байгаа юм бол юундаа шаналаад байгаа юм бэ?
    Эсвэл чи хайртай хосуудыг салгаад эрэгчинг нь аваад мурьчихсан юм уу?
    хэхэ…заза тоглосон шүү.

    Найз залуудаа:Хайраа энэ хүүхнийг ара пара пуххх… гээд алга болгочих,
    үннннннэн тамтай байна гээд л тушаал буулгачаач! Тэгээл болоо шдээ.

    Аз жаргал хүсье!

  2. ulzii says:

    xаxаxаxа тэр бысгүй сэтгэгдэл ёстой гоё! хажууд нь хэвтэж байхад нь нөхрөө ирж ав гэж мсж бичдэг жихшиг хахахаха

  3. болор says:

    наад залуу чинь чамд ямар сайхан үг хэлсэн тэр хүүхэнд ч бас тийм үг хэлж л байсан байгаа шдээ тэгээд эмэгтэй хүн юм хойно уур нь хүрээд л …

  4. Амархан says:

    Нээрээ нөхөрөө л дугаар соль гээч… Хэрэв солихгүй байгаа бол түүнд бизнес эсвэл тэр эмс нь чамаас чухал байна гэсэн үг. Тийм болохоор нөгөө гуравдагч этгээдийн хүсээд байгаагаар салсан ч дээр байж мэднэ.

  5. ha ha ha says:

    удахгүй чи яаг тэр хүүхэн шиг болоно

  6. SARAA says:

    НААД ЗАЛУУ ЧИНЬ ЖААХАН ИТГЭЛГҮЙ САНАГДАЖ БАЙНА.САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.ЯАРЧ БИТГИЙ ХҮҮХЭДТЭЙ БОЛООРОЙ ЧИ Л ХОХИРОНО ШҮҮ.НАДАД Ч ИЙМЭРХҮҮ ЮМ ТОХИОЛДОЖ БАЙСАН.ЭР ХҮН ИЙМ АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ ХЭРЭВ ЧАДАХГҮЙ БАЙВАЛ НАЙЗ ЗАЛУУ ЧИНЬ АСУУДАЛТАЙ БАЙНА. ХЭН ХЭНДЭЭ Л БАЙГАА.ЭР ХҮН ЮУЧ ГЭЖ УЯРААЖ МАГАД ЭМЭГТЭЙ ХҮН УЯХАН УЧИР НАЙЗ ЗАЛУУ ЧИНЬ 2 ЭМЭГТЭЙГ ЗЭРЭГ УЯРААГААД БАЙГАА БАЙХ.УХААН СЭРГЭГ ДЭЭРЭЭ САЛСАН ДЭЭР.НАДАД
    ИЙМ ЗҮЙЛ ТОХИОЛДООД БИ САЛААД БҮГДИЙГ ДУУСГАСАН.ЭХЭНДЭЭ САНААД ХЭЦҮҮ Ч ЦАГ ХУГАЦАА МАРТУУЛЖ УЛАМ САЙХАНТАЙ УЧИРЧ ЭРТ ТҮҮНЭЭС САЛСАНДАА БАЯРЛАЖ ЯВДАГ.ЭР ХҮН АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ БАЙНА ГЭДЭГ НЬ ТЭР ХҮҮХЭНТЭЙ ХОЛБООТОЙ ГЭСЭН ҮГ ЧИНИЙ САЛАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА.УЧИР НЬ ӨӨРӨӨ ЯМАРЧ ӨӨ СЭВГҮЙ БУРУУГҮЙ ХҮН БОЛЖ ЧАМРУУ ХАМАГ БУРУУГАА ӨГӨХ ГЭЭД ЧИНИЙ АЛХАМЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА ХЭРЭГ.ИНГЭЖ БАЙХАД НЬ ЧИ САЛААД ТҮҮНИЙГ ХАРАМСТАЛ НЬ АМЬДАР.ЗҮГЭЭР Л САЛ ХАМАГ БУРУУГ ЧАМД ӨГСӨН Ч ХАМААГҮЙ ЧИ ДАРАА НЬ ХАРАМСАХГҮЙ ШҮҮ ДЭЭ.ӨӨР САЙН ХҮН ТААРНА.ХҮҮХЭД ЭНЭ ТЭР БАЙРГҮЙ ДЭЭРЭЭ САЛ.ЧИ ИНГЭЖ ДЭЭРЭЛХҮҮЛЭХ ЁСГҮЙ.ТҮҮНИЙ ХООЛЫГ НЬ ХИЙГЭЭД ХУВЦАСЫГ НЬ УГААГААД БАЙЖ БАЙНА ГЭЖ ЮУ БАЙХ БЭ САЛАА ХӨ.

  7. somi says:

    хэхэ овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ дээ нөхөртэй чинь ойр байдаг юм уу дугаарыг нь солиод тэр хүүхнээс нь холдуулаач дээ эртхэн хэн нь яагаад байгааг олж мэдэх хэрэгтэй байхоо ганцхан тэр эмэгтэй ч буруутай юм уу үгүй юм уу хэн ч мэдэхгүй ш дээ нөхөр чинь чамд юу гэж хэлчихээд өөр нөгөө хүүхэндээ юу ч гэдэг юм билээ тийм биз дээ эсвэл тэр хүүхэнтэй нь очиж уулзаад нөхөртөэйгөө хамт тэрэхгүй бол дараа нь бүүр ч их юм сонсоно доо

  8. ыуыу says:

    xууxнууд онолдож өгч бна. али ни юм болдо xэxэ…

  9. marala says:

    уридниха ч асудлийг дуусагуй бхадда чамтай учирсан хүн дараа ни чамайг өлхөөн хаяж чадна тэр хүүхэн хаягдсан болхоор шаранда тэгж бга юм тэр хуухэнд буруу өгч болоохгуйэ эхнэс ни хажуудахда дараа ни тэр хүүхэнтэй уулзаад үзэрэй тэр хүүхний буруу бол шууд шүүхэд өг зодож нудээд хэрэггүйэ тэгвэл чамайг нз залуу чинэ хүндлэхгүйэ эртхэн шийд зугэр хаяж болохгуй өөртөө итгэлтэй бай хэрүүл хийж бүдүүлэг хандаж болохгуй эмэгтэй хүн ихэмсэг ухаалаг бх хэрэгтэй өөрийгөө эр хүнд доромжлуулж яасан ч болохгуй

  10. marala says:

    юу вэ наад залуугаа хэрвэ ингэд бвал хаячэ дүнгэж учирад удаагуй бж ингэж бвал ч цаашда хэцүү чи зовно эртхэн шийд өөрийгөө бодорой эр хүн чамайг хэзээч бодохгуй дамаа ийм шалиг бол ээдээ эртхэн шийдээрэй дараа ни чи хэлэх үггүй болно шдэ

  11. хэ хэ says:

    за би лав араас гүйгээд байгаа хүүхнээс шууд зай барьдаг тэгэхгүй бол гай болно сууна барина гээд азаар ганц бие юм даа. Гэхдээ энэ хүүхдэд хэлэхэд нөхөртөө битгий санаа зов тэр хүүхэнтэй ороолцолдоно гэж ёстой байхгүй. Эрэгтэй хүн тийм шуламнуудыг нэг нүдээрээ ч хардаггүй юм. Харин тэр хүүхэн яагаад ийм алхам хийлгээд байгааг нь тандах арга байгаа юу нөхрийнхөө найз нараас асуудаг ч юм уу нэг далд арга бодоорой.

  12. Lady says:

    Holbogdoj yavsan huuhnuudteigee asuudliig evteihen zohitsuulj chadahgui ekhner hairtai hunee hutgaad yavdag zaluus bol archaaguin shinj shude, tsaad emegteig ni buruutgahaasaa umnu naad zaluutaigaa amidralaa holboh esehee sain l bodoj bj shiimdeer yum bnda, aimaar huuhnuud ch bi ternees iluu aimaar hudalch erchuud ch ih shude bod bod bas shalga

  13. Эсүй says:

    Битгий хүүхдээ яарч гаргаарай Найз залуу чинь нөөцөнд байлгадаг хүүхнүүдийн нэг нь байна ЭР хүн хэзээ ч ганц хүүхэн гэж байхгүй явдаг уудаг иддэг унтдаг холбоотой янз бүрийн л юмнууд байгаа Нэгэнт суугаагүйгээс хойш чи ерөөсөө битгий тоо Харин найз залуугаа ажиглаад л бай Хэрвээ чи одоо хүүхдээ гаргавал нөхөр чинь гадуур явах нь ажиглагдаад байна Яаруу дүгнэлт бүү хийгээрэй

  14. Enya says:

    Би өөрөө эрэгтэй л дэ гэхдэ бгэрэлтэй бараг л санал нэг байна! Үнэн юм хэлж!

  15. zochin says:

    Найз залуу чинь л өөрөө зар өгдөг байхгүй юу даа. Нөгөөх нь үнэхээр тэгдэг ч юм уу, үгүй ч юм уу, нотлох хэрэгтэй биз ээ.

  16. heiko says:

    zaluu uuruu asuudlaa shiideh yostoi bas yun huuhed ve dahiad ydaj 3jil harzan chamd nas bn

  17. тхул оорийг ни араар на тавиад шаагаж

  18. bgerel says:

    надад бол наад найз залуу чинь л худлаа санагдаж байна. эр хүн л юм бол чаргууцалдаад байгаа юмнуудаас дугаараа солих төлийхнөөр шийдчих л асуудал шдээ. дараа нь чамд гардуулахгүйн тулд худлаа эхнээс нь нүхээ малтаад байгаа юм биш үү. дараа нь тэр хүүхэнтэйшээ хамт байхдаа чамд баригдлаа ч гэсэн өө хайраа би энэ хүүхнийг надтай дахиж битгий холбоо бариарай гэж хэлэх гээд эцсийн удаа уулзсан юм гэнэ дээ. бас чи арай найз залуу хүүхэдтэй болъё гэснийх нь төлөө өөрт чинь хайртай хамтдаа амьдралыг туулна гэж байна гэж бодож байгаа юм биш биз дээ. эр хүн болгон л эмэгтэйчүүдэд найдвар төрүүлэх гэж үргэлж иймэрхүү юм ярьж явдаг юм шдээ. ганц хүүхний учрыг олж чадахгүй чамд матарын нулимс унагааж байгаа залуу чамайг сэтгэл тайван амьдруулж чадах уу?

  19. 111 says:

    сарнай зөв хэллээ, наад залуу чинь өөрөө цаанаа бас но той шүү. ганцаараа хааяа уулздаг ч байж мэднэ. тэгээд нөгөөх нь хайртай болохр салж чаддаггүй. ийм юм манай найзад тохиолдож байсан юм байна.

  20. Sarnai says:

    Наад залуу чинь но-той бна шүү дээ, зүгээр бхад эмэгтэй хүн арай ч ингэхгүй байлгүй дээ, наад нөхөр чинь өмнө нь наад хүүхнийг чинь баахан уяраасан ч юм билүү яаж мэдлээ…бүх бурууг тэр хүүхэнд тохох хэрэггүй л бх, наад нөхрөө сайн ажилгла, 100% бүү итгэ….юун хүүхэд нтэр ….азна, хар хүлээ,судал..

  21. oogii says:

    bi ene sait ruu orj irj yum bichdeg l de haaya setgegdlee. unuudur ajlii shaardalgaar net uhaj btal neg hvvhnii bichsen blog deer yag iim zahia bh yum. huuraad zohiogood setgel zvigeer toglood bna uu neg l sonin bolchloo

  22. haha says:

    Хаха бөөгөөр хараал хийлгэчих сда г

  23. . . . says:

    та 2 харш жилтэйн байна. тэгээд л аар саар асуудлаас болооод хэрүүл тасрахгүй байхгүй юу. салсан нь л дээр байдаг юм бн лээ дээ

  24. zPOST says:

    Найз залуугаараа өөрөөр нь асуудлийг шийдүүл. Ганц ийм асуудлыг шийдчихэж чадахгүй, эргүү цариалаад яваад байна гэдэг идэвхигүйн шинж.

  25. khongorkhon says:

    найз залуугийнхаа утасны дугаарыг солиул, өөрийнхөө дугаарыг ч гэсэн соль, харин хуучин дугаарыг нь зар эсвэл өөр хүнд өг. тусдаа гарахгүй юу хүүхэдээ жоохон анзнахгүй юу эхлээд сайхан амьдрах орчингоо бүрдүүлээд ав дараа нь бол тэгээд болно.

  26. fsfsd says:

    Танай найз залуу чин өөрөө дуртай, донтой гар юм биш үү? Утаснийха дугаарийг солино гэж юм бас бадийшд эээ үнэхээр залхаад байвал!!!

  27. kkk says:

    utasniih n dugaariig email geh met buh zuiliig n soli tegeed ter huuhnees holhon amidar unen gaitai baidag yum shu. gehdee hezee ch bitii terentei hardaarai. tegvel l nuhur chin gomdono shu. chi aldah magadlal mash ondor baigaa gol n mash sain hairlasnaar l ooriinhoo bailgana shu

  28. mancha says:

    тийх утаснийх нь дугаарийг солиочээ тгэд байраа солих гэж бга бол тгээл болоо биш юмуу
    тэр хүүхэн нь юмтай муу хаашан өнгөрсөн бол өнгөрсөн шдээ

  29. heggy says:

    ха ха танай тэр найз залуу чин оороо тэгэж байга ш дээ тэгээд тэр гарлууга чихэж байгаа байхгуй юу даа тэнэг гичий мин.ха ха

  30. ayasaa says:

    наад залуу чинь өөрөө эхлээд наад асуудлаа зохицуулах хэрэгтэй яаран хүүхэдтэй болоод хэрэггүй жоохон харж байхгүй юу

  31. altmaa says:

    Нэгнээсээ салж гүйцээгүй байж дараагийнхаа эхлүүлээд, 2 хүүхэн муудалцуулаад байдаг.Асуудлыг зохицуулж чадахгүй гурвалжин дөрвөлжин байдал үүсгэсэн наад найз залууд чини их буруу байна.
    Өмнөх хойдхио холиод ,асуудлыг шийдэж чадахгүй ,наадхи чини явцгүй залуу санагдаж байна.

  32. 910 says:

    утасны дугааруудаа сольчих болж өгвөл хосын дугаар аваарай! тэгээд моби бол моби дээр очоод скайтел бол тэрний төв оффис дээр очоод үнэн учраа хэлээд дуудлага оруулж болох хэдэн дугаараа хэлээд бусад дугаарыг оруулдаггүй болгочдог биздээ тэгчих. Харин та 2 тусдаа гараад үр хүүхэд бодохын цагт чамд улам л хэцүү болно тэр цагт тэвчээрэй тэнэг хүүхнүүдийг ухаан алдаж унатал өмдөндөө шээтэл нь сайхан амьдрах ёстой шүү за чамд амжилт

  33. enerel says:

    мэдрэл муутай юм байна наад хүүхэн чини

  34. moeme says:

    хөөе тэр дээр тата ямар хачин зөвлөгөө өгдийн бэ тэгж зодхийн бол өөрөө хэрэгт ордийн байгаа биз дээ тиймэрхүү новшийн хүүхэн бол шууд л цагдаа дээр очий ш д өөрийнх нь амьдрал биш гээд ийм хамаагүй зөвлөгөө өгч болохгүй л байх шүү

  35. бүсгүй says:

    ёооё яг надад бас нэг ийм хүүхэн байна…нөхөр маань миний хажууд хэвтэж байхад л ирж нөхрөө ав, согтуу хоргоогоод байна гэж надруу мсж бичээд үнэн ёооёоотой…бас нөхөртэйгөө хамт явж байхад л хүргэж өгсөнд баярлалаа гэж нөхөрлүү минь мсж бичнэ. намайгуншаад хардаад хэрүүл болно гэж боддог юмуу хаашаан. дэндүү цаг үеэ олохгүй өрөвдөлтэй юм бичих юмаа.. би болшал тоохгүй л байгаа. тэрэн дээр очиж хэрүүл хийвэл би л нэр сүрээ алдана дараа нь хүмүүст юу гэж ч ярих юм билээ…яршиг тиймэрхүү эргүү юмнуудаас холбайвал таарна

  36. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    УТАСНЫ ДУГААРАА СОЛИОД Л БОЛОО ДОО ..БҮР ХҮНИЙ ЭРХЭНД ХАЛДААД БАЙДАГ БОЛ ЦАГДААД МЭДЭГДЭЖ БОЛНО БАС Л НЭГЭН АТААРХАЛ БАЙНА САДАА МУНДАХГҮЙ ТҮҮНИЙГ ДАВАН ТУУЛАХ Л ХЭРЭГТЭЙ

  37. hi says:

    шүүхэд өгөөчээ,утасний дугаар манайд хямд шүү дээ,амидралийхаа төлөө тэмц,эр хүмүүсээр айлгуул,алцгар новш вэ,манайхан эрчүүдээ муулаад байдаг ийм балай хүүхнүүд эр хүний замийг алдуулж айл гэрийн амидрал сүйтгэж байгаа юм

  38. tata says:

    өө тиймэрхүү хүүхниЙг дор нь арга хэмжээ авахгүй бо тэгж давардаг бхгүй юу? тэр муу дээр очоод нүүрий нь самардаад, ү сэртэл нь алгадаад ханаруу духаар шаа.

  39. Kkkkkkkkkkkkkkk says:

    Нөхрийнхөө утасны дугаарыг сольчооч дээ., кк

  40. TLLLL says:

    шээсийг н савиртал амидрахгуй ю яадийн, бууж огч л болохгуй шу

  41. WARWAR says:

    тийм хүүхэн олон шүү алдав аа нохор чини яваад л огно ш дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.