Хайрлах хүн үнэхээр олдохгүй байна…

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би нэгэн байгууллагад ажилдаг зүгээр л энгийн нэг залуу. 24 настай. Надад нэг асуудал байна. Би оюутан  байхдаа нэгэн охинд үнэхээр хайртай байсан. Түүнтэйгээ 2 жил үерхсэн. Тэрхүү он жилүүд миний зүрх сэтгэлээс отгхонч гардаггүй. Тэр үед л би жинхэнэ хайр гэдэг зүйлийг мэдэр ч үнэхээр аз жаргалтай байсан. Өглөө нүдээ нээгээд л тэр минь бодогддог байсан. Харин харамсалтай нь манай 2 гэр бүлээс болоод бид 2 хөндийрсөн. Эмэгтэй хүн нэг шийдхэрээ хэцүү юм байна лээ. Би өөрийгөө их зөөлөн эр хүн гэж дүгнэдэг. Би найз бүсгүйгээ хардаж, хэрүүл уруул хийж огтхон ч үзээгүй. Тэгээд нэг л өдөр бид 2 ярилцсан, үнэхээр би тэр бүсгүйг ойлгохыг хичээсээн. Тэгээд л тэр минь яваад өгсөн. ОДоо нэг залуутай суугаад, хүүхэдтэй болсон би нэг ч удаа ярьж байгаагүй. Учир нь би нэгэнт амьдрал зохиочихсон хүнд гай болох байх гэж бодсон. Одоогоор би ажил төрөлөө хийгээд, хажуугаар нь бөндгөрөө ашиглаж мөнгө төгрөг ч сайн олдог үеийн залуусаас дутахааргүй хүн харахад сайхан залуу, охидын хэлдгээр унаа тэрэгтэй байр савтай дажгүй л залуу. Би өөр хүнд хайртай болох гэж их хичээх юм даанч яг хуучин хайрт шигээ хайрлах тийм мэдрэмж огт төрөхгүй юм. Яагаад ч юм нэг л болж өгөхгүй.

Тэгээд хайргүй байж эмэгтэй хүнийг хамаагүй өөртөө дасгаад гомдоочих вий гэж их айх юм. Манай ээж их хэлдэг л дээ эмэгэй хүнийг гомдоож болохгүй шүү гэж. Сексийн хувьд ч хэцүү юм. сайн мэдэх мэдэхгүй охидтой унтаж хэвтээд яваад байхлаар бас хэцүү л юм. Үнэхээр гоё сэтгэгдэл төрүүлж хайр хүргэх бүсгүй олдохгүй байна. аа эсвэл би хүнийг хайрлаж чадахаа больчив уу? Гэхдээ одоо намайг хүрээлж буй бүсгүйчүүд бүгдээрээ л нэг намайг гайгүй мөнгөтэй залуу гэж бодоод болж өгвөл нэг шоудаж даалгачих, бас хэдэн цаас салгачих санаатай байх юм. Бүсгүйчүүд битгий гомдоорой мэдээж сайхан сэтгэлтэй хүүхнүүд зөндөө бий. Надад бас эр хүн санхүүгийн хувьд, боловсролын хувьд арчаагүй байх нь надад огт таалагддаггүй. Ямартай ч эр хүн айл гэр аваад явчих чадалтай байх хэрэгтэй гэж боддог. Эцсийн эцэст мөнгө их цуглуулаад байхаар сүүлдээ бүр утгагүй болчих юм. Юундаа ч хэрэглэхийн. ЗҮрх сэтгэлдээ л аз жаргалгүй бол ная сайхан юм хэрэглээд хүний нүдэнд сайхан харагдаад ямар ч таашаалгүй юм. Гэхдээ би хүлээнээ. Зүрх сэтгэлд минь нар шиг гийж ирэх тэр бүсгүйг би өдөр бүр хүлээдэг… /анх удаагаа энэ сайтад бичлээ/ Яагаад ч юм сэтгэл хөнгөрчих боллоо. Баярлалаа та бүхэнд намайг зөв ойлгоорой. Бас секс.мн -ийн хамт олонд баярлалаа

36 Comments

  1. wonderwoman says:

    äºíãºæ 24òýé áàéæ þóíäàà ÿàðàõ âý..àæèë òºð뺺 õèéãýýäÿâæ ë áàé…íýã ë ºäºð õàíüòàéãàà ó÷ðàíà çà…áè ÷ áàñ áîëîõ ë áàéõ ãýýë õ¿ëýýãýýäÿâæ ë áàéíà…àà òèéì ÿíç á¿ðèéí á¿òýõã¿é þìíóóäòàé õîëáîãäîâäîî. Õîðâîî æèæèãõýí ø¿¿…äàðàà íü ãàé áîëæ ÷ ìàãàä…

  2. I am said says:

    оо солиотой º яг над шиг юм боддог юм байна
    би яг ингээд нэг хэсэг болосон лдоо гэхдэ би
    хэцүү шүү тиймээ. Одоо зүгээрл март энэ шал дэмий юм байналээ. Мартахгүй бол нүд хорсоод ядраадь уйтгартайь үнэн дэмиййй, 4 сар хайр мартаад спортоор хичээллэд PC тогло бас эрэгтэй найзуудтайгаал бай. ингээд дараа нь эмэгтэй хүн хай

  3. busgui says:

    Зөв бодолтой сайн залуу байнаа.Чамд амжилт хүсье.Би ч гэсэн чамтай адилхан замаар амьдарч алхаж яваад энэ хорвоогийн хамгийн сайн эр хүнийг олж одоо бид азжаргалтай амьдарч байгаа.Анх хайртай болсон залуугаа мартаж чадалгүй 3-жил болж ганцаардаж тэрхэн үедээ л зовж шаналж байсансан.Харин одоо би энэ хорвоогийн хамгийн азжаргалтай эмэгтэй.Чи амьдралд хайртай зүрх сэтгэлдээ үнэнч байвал амьдрал чамд азжаргалыг харамгүй өгөх болноо.Чамд амжилт хүсье.Сайн бүсгүйтэй учирч сайхан амьдрах болноо.

  4. miraalag busgui says:

    надаа нэг иймэрхүү залуу бгаа шу кк
    хун сэтгэлээ гаргаад харитссан чин их л хувиа хичээсэн хун бсна уур хурээд шоүдахдаа л дууддаг ядин

  5. Энгүүн says:

    Бүсгүйчүүд аягүй зөвлөгөө өгч бичсэн бхйнашд. Аягүй бол энэ залуу тоочиж магадгүйт бишүү? лол..Яаахлээрээ энэ сайт дээр бичиж байгаа хүн болгон эр эмгүй л би сайхан залуу, хэн ч харсан сайхан залуу% хэнд ч гологдохгүй гэж бичдийн болоо? Энэ нь тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй нь холбоотой байхалдаа.. ЗАХИДЛЫН ЭЗЭНД: Тэвч, Итгэ, хүлээ, Тэгвэл чи ялна. Би ч бас хүлээгээл байгаа. Гэхдээ үр дүн ч хомсхон байна шүү…

  6. paradox says:

    Chi minii bodloor ih gadnah turh hardag bhaa,nuguu hundee het ih expect hiicen tgd l terend chin hurku bgam blgui, gadnah turh bol huuramch setgel bodlii n sain haraarai, emegtei hunig hairlad demjvel doroo l ungu zus ordogshude,

  7. kkkk says:

    тэгэхдээ л чамд асуудал ч гарах ни ээ, dor hayad l chi hichneen sain huntei suulaa ch gesen yalih shalihgui asuudliig ni sur badruulaad ter mini baisan bol ingehgui geed l ehlene dee. burhan bagshiin muu yum buu bod ug bolno gedeg chini tegeed l garaad irne shuu dee

  8. kkkk says:

    tsag ni boloogui hairiin toloo
    tsagaasaa ert shantrah hereggui ee gej siahan duu bainaa, zov bodoltoi zov amidarch baihad cini neg l odor hussen hunteigee uchirnaa

  9. Crystal says:

    Сайну. чи их сайн залуу бна. Бодол чин их таалагдлаа. би эр хүний өнгө мөнгөнд дурладаггуй сайхан сэтгэл , үнэнч сэтгэлийг илууд уздэг эмэгтэй. Надтай танилцахиг хүсвэл хэлээрэй.

  10. lotus says:

    сайнуу яагаад олдохгүй гэж сайн охид зөндөөл байдаг шүүдээв.

  11. zochin says:

    Сайхан хайр байдаг юм шүү. Олбол алдаж болохгүй шүү гэдэг үг байдаг даа. Сайхан хайрлах эмэгтэй чамд олдоно оо. Бусад охидуудыг нөгөө охинтойгоо байнга битгий зүйрлэж бай. Нас чинь залуу байна.

  12. zulaa says:

    bi bas oyutan bhdaa anhniihaa bf-tei naizalj blaa, bid 2 tsug 4 jil, 2 jil ni tusdaa baisan, neg maani gadagshaa yavsan yum, ih hairtai bsan bolovch. nadiig ter huursanaas bid 2 salsan. za ene yahav, yer ni hun daraaagiin tohioldoluudad bnga l urdah hos-taigaa haritsuulsaar yavdag. guitseh hun bhgui, dairaldahgui yum shig sanagddag bolovch neg l odor garch iren chi songoltoo hiih bolno. odoo bol bi nuhurtei, ( baby is coming on way) buh yum saihan bga, chamd ch neg l odor mon ireh bolno, chinii huvid nas zaluu bn, eregtei hun bas joohon oroitloo geed zuveer dee, itgeltei bh heregtei, sanaa zovoltgui ee…

  13. uuganaa says:

    би найз залуугаасаа салаад таван сар болж байна. яаж ч бодсон тэрнээс минь илүү хүн энэ хорвоо дээр байхгүй юм шиг санагддаг болчих юм оо. Хайрын хамаарал гэдэг нь л энэ байх. Өөр хүнтэй секс хийхээр зөвхөн тэрэнтэйгээ харьцуулаад,өөр хэнд тэврүүлж байж тэрнийгээ л санаад байдаг. Хайргүй хүнийг үнсэхэд ямар ч үнэр байхгүй, хоосон санагддаг. Яг давсгүй хоол шиг. Тэрнийгээ тэврэхийг, үнсэхийг, энгэрт нь наалдахыг, гарыг нь дэрлэхийг дэндүү их хүсч байна. Бурхан минь, хүнийг санах ямар хэцүү билээ дээ. Хэцүү ч гэсэн тэрнийгээ би мартахыг, өөр хүнд хайртай болохыг хүсэхгүй байна. Яг над шиг чи бас өөр хүнд хайраа өгөхийг хүсэхгүй байгаа юм биш үү. Тиймээс нүдээ нээгээд амьдралыг бодитоор хар. Чи залуухан юм байна шүү дээ. Сайхан сэтгэлтэй, чамайг хайрлах, чиний хайрыг булааж чадах охин байж л таараа. Буцаж ирэхгүй хайрыг бодож өөрийгөө битгий шийтгэ. Харин би бол одоохондоо тэрнийгээ л бодож байя. Хоёр жил болж байгаа хүний хажууд таван сар ч бас гайгүй юм байна гэж бодоод. хэхэ

  14. zaya says:

    ongorsnoo bodood l teruugeer amidraad baival medeej chi shine yug ch huleej avahgui. hairlah ohinoo bar sav tsengeenii gazraas haisnaas ajil torol, sonirhdog hobby bolon albanii shugamaar haisan ni deer. sain ohiduud chini showdaj zengeed yavaad baidaggui yum shdee. tegeed yum ayndaa l boldog yum doo. dugui duguigaa olno gedeg shig chamd taalagdah huniig zurh setgel chini chamaar heluuleltgui medrene.

  15. Martahiig horiglono says:

    снуу чиний нийтлэлийг уншаад их таалгдлаа …надтай тостэйм шэг снагдлаа зарим талара…гэхдээ дургуйтсэхкү бол чамтай шан найзууд болох гсинмаа …

  16. Sarnai says:

    Анхны хайр анхны юм бүхэн хэзээ ч мартагддагүй гэж үнээн,жинхэнэ хайраа, заяаны ханиа олоход ч хэцүү… тэр үед тэр сайхан хайраа аваад суучихгүй, сайхан хайр олдвол алдаж болохгүй шүү гэдэг үг байдаг даа, одоо нэгэнт хүний эхнэр болсон хүнийг яалтай ч билээ….
    цаг хугацаа бүхнийг ялна гэгчээр та хэзээ нэгэн цагт дахиж дурлаад өмнөхөөсөө ч сэтгэл дүүрэн байх юм билүү, тэр сайхан цаг нас залуу байгаа болохоор ирж л таараа, амжилт залуу минь….

  17. tata says:

    хайрлах хүн олдохгүй бна гэж үү? үгүй ээ чи олж хархыг хүсэхгүй бнаа. чи зүгээр л өмнөх хайраа мартаж чадахгүй бна. түүнийг одоо март. өнгөрснөөрөө бүү амьдар. чам шиг ийм үнэнч сэтгэлтэй залууд заавал хайр ирнээ.

  18. somi says:

    бас яаг ч Монгол охид шуналтай биш ш дээ. чи өөрөө даагаад байхаар мөнгийг чинь мэдсэн даалгаад байгаа охидоос чинь өөр хүрээлэл байхгүй байхаа нэг бол орчиноо солиод өөр орчны өөр хүнтэй харьцсан дээр байхаа тэгвэл өөр зөндөө л хүн байгаа ш дээ.

  19. MAGNAA says:

    100% ХАЙРЛАХ ХҮН АМьДРАЛД ГАНЦ Л ТОХИОЛДДОГ. БУСАД Нь 90,80,70% Г.М БДАГ. ХУВь ТАВИЛАНДАА ИТГЭ. БИ Л ЛАВ /МОНГОЛ ГЭДЭГ-САЙХАН ХҮҮХНҮҮДИЙН ОРОН/-Д ТӨРСӨНДӨӨ БУРХАНД БАяРЛАЖ яВДАГ,БАС НАДТАЙ УчИРч ХАМАГ САЙН САЙХАН БҮХЭНЭЭ ХАРАМГҮЙ ЗОРИУЛЖ БАЙСАН БҮСГҮЙчҮҮДИЙГЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙДАГ…

  20. эмэгтэй says:

    Хатаж гандсан хаврын цэцэгс шиг
    Хайрт минь чи юунд гуниглаав
    Хавартаа эргээд ургах болохоор
    Харуусаж огтхон ч шаналах хэрэггүй
    Сэтгэлд үлдсэн хэнзхэн дэлбээ
    Сэрүүн шөнөөр эргэн сэрнээ
    Түрхэн зуурын зовлон мартагдахад
    Тэвэр тэвэрээр сарнай чамаас урганаа
    Тэр цагт бүгд чамайг харна
    Тэнгэрийн од ч бас чамд дурлана
    Цаг нь болоогүй учралын төлөө
    Цагаасаа эрт шаналах хэрэггүй
    Цаг нь болоогүй учралын төлөө
    Цагаасаа эрт шаналах хэрэггүй
    Хүсээгүй зовлонгийн үүд хаагдахын цагт
    Хүслийн чинь зоргоор хайр дэлбээлнэ
    Мартагдах шахсан чиний дурлал
    Маргааш гэхэд ховорт тооцогдоно
    Ирээгүй хайрын төлөө чи минь
    Эхэр татан уйлах хэрэггүй
    Хүсэн хүлээж дуудсан хайр чинь
    Хүний орчлонд өөрөө чамайг олох болноо
    Энэ үед бүгд чамайг дурсана
    Энхрий цэцэгс ч чамд дурлана
    Цаг нь болоогүй учралын төлөө
    Цагаасаа эрт шаналах хэрэггүй
    Цаг нь болоогүй учралын төлөө
    Цагаасаа эрт шаналах хэрэггүй

  21. Sain sanaa says:

    Залуухан байна доо. Нэх санаа зовох ч хэрэггүй. Царайнаас цаашгүй, хүний хөрөнгөнд шунасан охидууд гудамжаар нэг. Яарч байж тийм юмтай таарав. Зүгээр л явж бай, ажил төрлөө сайн хийгээд, аав ээжээ халамжлаад явж. Гэрлэсний дараа чи хүссэн ч амжихгүй болчдог юм даа.

  22. ᠄) says:

    бүсгүйчүүд бүгд тийм бишээ. Би хэдий эмэгтэй хүн ч гэсэндээ бүх зүйлийг хамтдаа бүтээж хайр сэтгэлээрээ хамт амьдрах хүнээ хайж хүлээж байдаг. Манай нийгэмд зарим эмэгтэйчүүдийн тархины хөгжил жаахан буруу талруугаа яваад байна л даа. Өнгөтэй зүстэй сайхан байлгүй л яахав. Гэхдээ дотоод гоо үзэсгэлэн л хүний жинхэнэ хайрыг татдаг байх гэж бодож байна. Би ч ялгаагүй мөнгө төгрөг ярьж өөрийгөө гайхуулаад байхгүй дотроо бодолтой, зорилготой хүнийг хайдаг. Тийм хүн олдоно гэдэгт итгэдэг. Тийм болхоор хүлээх хэрэгтэй байхдаа

  23. safari says:

    танилзахийг хусвэл хэлэрэй би бас дажгуй амдралтай даанч надаад нз ноходж бхгуй!!!!

  24. 2уулаа адилхан л зовлонтой юм байна гэхдээ сайхан хайр байдаг гэдэгт би итгэдэг тийм болохоор гуниж гутралгүй хүлээ сайхан бүсгүй олдоно.

  25. Smile says:

    Gudluck, huurhun yridag zaluu bna oo taalagdlaa. mongold ohiduud tiim bolson ni vnen l dee, yaahaw dee niigem yduu bna teheer tegej bgaan, chamd saihan huurhun tsaraitai goyo bietei huurhun aashtai yg nad shig busgui taaraasai gj erooe. kkkkk that was joke

  26. mancha says:

    залуу бна өө хүлээжий хүмүүс сургуулиа төгсөөд очкоол бна кк

  27. doogii says:

    чамд амжилт хусиэ сайхан сэтгэлтэй залуу бна.чамтай заавал сайн бусгуй учирах бхаа.

  28. Orion says:

    Зөв бодолтой байх хэрэгтэй гэж хэлдэг үнэн шүү. Бодлоо өөрчлөөд ирэхээр аяндаа бүх юм жам ёсоороо болдог юм. Эхнэр авахдаа бас ар гэрийг нь харж байгаад зиндаа нийлэхээр хүнтэй суугаарай. Тэгэхгүй бол энд дахиад л нэг нийтлэл бичих хэрэг гарна шүү. Ер нь сэтгэлдээ нийлэх хүнийг ихэвчлэн баар савнаас биш сонирхдог юмаа хийж байгаад олдог гэдгийг хэлэхэд илүүдэхгүй байх.

  29. anonymous says:

    монгол охидууд аймаар шуналтай, эдийн сонирхолтой, мөнгөтэй хүний төлөө яахаас ч буцахаа байчихсан ш дээ үнэн шүү. ийм байхад сэтгэл хараад нэмэргүй ээ охидууд аймаар болсон.90ээд оны жаахан хүүхдүүд хүртэл эхнэртэй залууг эргүүлээд, зарим нь ил далдуур биеэ үнэлээд явж л байна. нийгэм бүхэлдээ өнгө мөнгө хардаг болжээ, сайн хань олоход хэцүү болсоор л…

  30. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    НАС ЧИНЬ ЗАЛУУ БАЙНА ЯДАЖ 3- ЖИЛИЙН ДАРАА БОДОЛ ЧИНЬ ӨӨР БОЛНОО …ЗАЯАНЫ ХАНЬ ЗАМ ДЭЭР ХҮСЭХЭД ХЯСДАГ ХОРВОО..ХАРИН БҮСГҮЙ ХҮНИЙГ ГОМДООЖ БОЛОХГҮЙ ШҮҮ

  31. cahirmaa says:

    чамайг инээлгэж чаддаг тэр хүнийг л чи хайсан нь дээр байхдаа 🙂

  32. chibarushka says:

    цаг нь болоогүй учралын төлөө гуних хэрэггүй ээ залуу минь. зөв бодолтой сайхан сэтгэлтэй байвал нэг л өдөр сайхан бүсгүй ариун хайр чамайг тосоод авах болно. тэвч итгэ хүлээ тэгвэл чи ялна

  33. moeme says:

    хайрлах бүсгүйтэйгээ учрах байлгүйдээ
    хүлээгээл байж дээ

  34. zochin says:

    Нас чинь залуу л бна ш дэ. Заяаны хань зам дээр гэдэг үнэн үг шүү. Зөвхөн цаг хугацааны л асуудал бна. Жишээлбэл би нөхрийгөө 36 настай байхад нь танилцаж амьдралаа холбоод 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж бна.Нөхөр маань урдаа амьдралтай байгаагүй.
    Дөнгөж 24-тэй залуу бна. яараад хэрэггүйээээээээ

  35. Eski says:

    Zuv bodoltoi yumaa. Uneher hii mungu huraagal bdag amidralin zorilgo geed temuleh zuilgui bol amidral amtgui bolchdig yum shigee. Eldev huuhnuudtei oroozoldolgui uurtuu taarsan huniig olj avaarai. Tiim hun haana negtei bjil bgaa. Hun hair durlaltaiga uchiraad amidralin zorilgotoi temuuleltei boldog yum shu

  36. unshigch says:

    за залуу мин амжилт хайж бгаа сайхан бүсгүйгээ хурдан олоод аз жаргалтай бгарай
    хүнийг хайрлаж байж хүнээр хайрлуулдаг юм шүү
    чамайг гээд чиний сэтгэлийг хайрлах бүсгүй хаа нэгтээ чамайг хайгаад явж бгаа шүү
    итгэл дүүрэн түүнийгээ хулээгээрэй…энгийн нэгэн уншигчаас…:)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.