Хариу

Гэрийн нөхцөлд эхнэр хэрхэн тэжээх вэ гэсэн нийтлэлийн хариу болгож бичих гэж оролдлоо. Нөхөр гэдэг нь өөрийн дураар байх дуртай  арчилгаа их шаарддаг амьтан. Орчин нөхцөлийг нь  зөв бүрдүүлж чадвал ашиг орлого ч их олж болно.

Өглөө босоход нь амин дэмээр баялаг хоол сайн өгч цэвэр дулаан хувцаслах хэрэгтэй. Болж өгвөл хоолны менюгаа байн байн сольж байхгүй бол их голомтгой  зантай. Байнга сайн хооллох хэрэгтэй хамгийн чухал нь энэ шүү. Бас хэт их хоол өгөөд байвал гэдэс нь их сунаж үзэмжгүЙ ХАРАГДАХ АЮУЛТАЙ.

Орой үдшийн цагаар гадуур заавал салхилуулж бай. Ихэнхидээ ганцааранг нь гаргаж ижил олонтой нь нийлүүлж байхгүй бол ганцаардаад байдаг юм. Энэ нь түүний сүргээрээ амьдарч ирсэний баталгаа биз дээ.

Заримдаа хэтрүүлээд ирэхгүй байвал аль болох зөвөөр хүлээж авахгүй бол нэг эгдүү нь хүрвэл яаж ч магад. Ер нь догшин ааш гаргах магадлалтай тул хаяа болгоомжтой харьцах хэрэгтэй.

Нөхрийг төрүүлж өгсөн дахамууд гэж байгаа. Хаяа л очиж хүндэтгэл үзүүлж бай. Их ойрхон байвал нөхрөөс долооон дор ааш гаргаж мэднэ. Бас нөхөртөө дахамаа хэзээ ч бүү муул. Наанаа хэлэхгүй ч гэсэн Тэд нартаа буруу өгөх дургүй. Яаж ч муу байсан төрсөн гэдэг чинь өөр шүү ккк…

Цааш нь хэн нэгэн үргэлжлүүлээд бичээрэй. Миний авьяас дутлаа шүү манайхаан….

12 Comments

  1. Bilegee says:

    xа xа xа аквариумтай загаснууд маань адилхан санагдчихлаа гадаа салхилуулах хэрэгтэй гэсэн чинь нохой санаанд орчлоо.

  2. jey says:

    ккк тэгэж ихээр уух угуйг нохрийнхон оорийн ухаан л мэдэх байхдаа

  3. ttt says:

    JEY-д: найз нөхдийг нь гэрт урьж авчрах бол байна л даа. Тэр уух юм авчирна, тэгээд ууна гэдэг чинь хэцүү хэхэхэ. Нөхөртөө бага уулгах гээд эхнэрүүд архичин болсон тохиолдол байна шүү. Нөгөө киноон дээр гардаг ш дээ Чамин чулуун тоглодог. Нөхрийхөө өмнөөс уусаар байгаад архины эмчилгээнд явдаг.

  4. jey says:

    бас гаргахгуй бол гантсаарддаг амитан гээд байгааз тэгвэл бас нэг ийим арга байн шуу хуухнуудээ, нохрийнхоо нийлдэг найз ноход, ажил, ангийн хамт олонг хааяа хааяа уриаад гэртээ сайн дайлчиж бай хэзээ ч товогшоосон тсарай хэнд н ч битгий узуул тэгэх юм бол нохруудийн гарах н багсаад гэртээ байх н ихсэн шдээ тэгээд л танайд уух юмаа авчраад уулзалтууд явагдаж эхлэн, гэхдээ энэ бол мэдэээж олон хуухэдтэй айлд хэрэгжүүлхэд хэтсүү санаа л даа ямар ч бсан туршаад узхэд буруудахгуй байх гэж бодож бн залуучууд ю гэж бодож байн

  5. ttt says:

    Тракторыг солих гэхлээр түүндээ дассан болохоор чадахгүй. Бас эрэг шураг гээд янз бүрийн жижиг засваруудыг нь овоо хийгээд сурсан болохоор занг нь сайн мэднэ. Гэвч дотроо бол шинэ машин байнга бодоостой. Нөхрүүдийн бас заримдаа сайн магтаж байх хэрэгтэй. Учир нь тэд нар чинь жаахан хүүхдээс ялгаагүй. Мөн хадмуудыг нөхөрт хааяадаа магтахад илүүдэхгүй. Нөхрийг сонгохдоо хоол хийж чадддаг үгүй нь сайн судлах шаардлагатай. Учир нь чамайг эзгүй хойгуур өлсөж үхэх магадлалтай тул. Нөхрийг бол оосорлох шаардлагатай. Учир нь заримдаа уяанаас алдуурсан нохой авир гаргадаг тул. Гэхдээ оосорын уртыг байнга тааруулж байх хэрэгтэй. Хэт богино байвал гэнэт хазах аюултай байна. Урт байвал сүргийн амьтан тул өөр эмэгчин хайгаад явж болзошгүй. Нөхөртэй гадуур явахад нөхөр нь өөр хүүхэн рүү харц шидэж байвал түүнийг загнаж болохгүй, тэр бол зөвхөн харц. Нөхөр өөрийгөө сүргийн ахлагч гэж боддог ч үнэн хэрэг дээр бол эхнэр сүргийн ахлагч юм. Гэхдээ үүнийг нөхөрт мэдэгдүүлж болохгүй. За тэгээд нөхрүүдийн ашиглалтын хугацаа эрт дуусах нь элбэг. Тиймээс эхнэрүүд өөр сүргээс нөхөр хайж эхлэх тул нөхрүүд биедээ засвар үйлчилгээ байнга хийж, эрүүл мэндээ бодох нь зүйтэй.

  6. .:Я:. says:

    одоо трактортай байгаа нөхдүүд ус маслийг нь сольж сайн арчаж зүлгээд маш уран жолоодож сурах хэрэгтэй маш бага хүчээр ихийг хийж сайхан амьдрах болно мартсанаас бёнзэн тосыг нь сайн хийх хэрэгтэй шүү

  7. .:Я:. says:

    амьдрал гэж том уул гэж бодоё нөхөр гэж том трактор эхнэр нь жолооч нь жолооч сайн бол маш их үр дүнтэй ажлана гэтэл өнөөдөр манай бүсгүйчүүд трактороо ажлуулж чадахгуй хурз бариад өөрөө орж байн үр бүтээл маш бага цаана трактор нь зэвэнд эдэгдээд хог болж байна өөрөө маш их ядарч байна өнөөдөр манай эцэг эхчүүд охидуудаа их дээд сургууль л их сургаад яаж айлийн сайн хань эхнэр ээж болохыг заахгүй байна охид айлд очоод их гологдож байна тэгээд сална хүүхэд өнчөрнө

  8. .:Я:. says:

    энэ нийтлэл хаана гарсан юм бэ их гоё бичсэн байна

  9. .:Я:. says:

    энэ нийтлэл хаана гарсан юу бэ их гоё бичсэн байна

  10. sonirhogch says:

    нэрээ бид нар чин тэгдийн шүү дахамаа хэзээ ч муулж болку ни ёстой үнэн надад муулад бхаар эвгүй байдийн 2 яаx учраа олку байдийн

  11. juuje says:

    хахаха duhuj ee duhuj

  12. YeS MaN says:

    Hehe.Saihan Uran Zohiolch shig bichsen baina.Ene heseg bol buur yanztai.Ихэнхидээ ганцааранг нь гаргаж ижил олонтой нь нийлүүлж байхгүй бол ганцаардаад байдаг юм. Энэ нь түүний сүргээрээ амьдарч ирсэний баталгаа биз дээ.Saihan bichsen bna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.