Хуучин залуугаа харамсуулахын тулд хайргүй хүнтэйгээ суумаар санагдаад байна

Бид дөрвөн жил үерхсэн. Ер нь бол гэрлээгүй л болохоос эхнэр, нөхөр гэж биенээ үздэг байсан. Гэсэн ч гурван жил тусдаа /тэр хөдөө томилолтоор ажилласан юм/амьдарсны эцэст саяхан салсан. Үнэндээ бол би үүнийг салалт гэж нэрлэх дургүй. Тэрийг хэзээ нэгэн цагт над дээр эргээд ирэх юм шиг санадаг болохоор л тэр байх. Салалтын шалтгаан тийм ч сүртэй биш. Найз нөхөдтэй холбоотой зүйлээс болоод би түүнд гомдоод явчихсан юм. Хол байдаг хүмүүс уулзаж, уучлалцах боломжоор хомс байсаар байгаад сүүлдээ нэг л мэдэхэд, өөрөөр хэлбэл тэр өдрөөс хоёр сарын дараа гэхэд хоёр тийш болох шийдвэрийг тэр гаргачихсан байсан. Тэгсэн хэрнээ одоо ч надад хайртай гэдэг. Үе, үе хардсан, харамласан мессеж ирнэ. Хааяа халамцуудаа ярьж “Би чамд хайртай, дэндүү их” гэж ярина. Гэсэн ч харилцаагаа эргүүлэхээс татгалзсан. Би чамайг жаргааж чадахгүй байж дэргэдээ аргамжаад яахав гэдэг. Ер нь л надад хайртайг нь мэдэрдэг учраас тэрнийгээ ирэхийг би хүлээсээр л байгаа. Хамгийн сүүлд тэрэнтэй бараг гурван сарын өмнө уулзсан. Эхлээд бие, биенээ хараад уйлаад л байсан, уйлаад л байсан. Дараа нь халуухан, дэндүү сайхан шөнийг хамт өнгөрүүлсэн. Гурван сар секс хийгээгүй болохоор саяхнаас зүүд хүртэл намайг тайван байлгахаа больсон. Тэрэн рүү “Би чамайг хүсч байна” гэж мессеж бичмээр санагдавч бардам зан маань миний дур тачаалыг дийлчихнэ. “Ерөөсөө л больё, намайг эргүүлдэг, надад талтай байлаг хоёр залуугийн хэн нэгэнтэй нь унтчихъя” гэж бодогдов оо. Тэгсэн ч зүрхлэхгүй байж байтал “сайн хүн” санаагаараа гэгчээр хуучин амраг маань утасдсан. Нуугаад яахав, сүүлийн хоёр жилийн хугацаанд би тэрэнтэй хааяа уулздаг байсан юм. Тэгээд цаашид нөхрөө хуурч чадахгүй гэдгээ хэлээд тэрнээс холбоогоо тасалсан байсан юм.

Би олон эр хүнтэй энгэр зөрүүлээгүй л дээ. Тэрнийг утасдахад нь баярласан гэж яав. Унтсан эр хүнийхээ тоог нэмсэнээс тэрэнтэй унтсан тоогоо нэмсэн нь дээр гэж бодсон учраас тэр. Хэ хэ. Би яасан их нуршиж байна аа. Одоо гол зүйлдээ оръё. Би хэлээгүй тас гүрийсэн ч тэр намайг нөхрөөсөө салчихсаныг мэдчихсэн. Тэгээд шууд л “Хоёулаа сууя, би чамайг нөхөртэй болохоор ингэж хэлж чаддаггүй байсан. Одоо хангалттай. Бид гэр бүл болоход болохгүй юм байхгүй гэж би бодож байна. Чи нөхрөөсөө бүр салж чадахгүй эргэлзэж байгаа байх. Гэхдээ одоо тэрнийг явуул. Яг өнөөдөр энийг шийдье” гэж эрс шийдэмгий хэлсэн. Би тэрэнд нөхрөөсөө салаагүй гэж хэлж нэг үзээд, сүүлдээ гадаад явна, эсвэл одоо хүнтэй суухгүй гээд л бүр тэнэгтэж өгсөөн. Маргаашаас нь л тэр над руу хэзээ язааны хосууд шиг “Хайраа, хайр нь” гэж мессеж бичээстэй. Ажил ихтэй байхад уулзъя гэж “дарамтлаастай”. Гэнэт толгойд нэг бодол орж ирсэн. “Би энэнтэй суучихвал хайрт маань ямар их хармсаж, намайг харамлах бол оо” гэж. Одоо болтол ийм бодол толгойноос салахгүй байна. Гэтэл өнөөх залууд би хайргүй. Эхэндээ тэрэнд бараг л дурлаж, татагддаг байсан тэр мэдрэмжээс одоо бүр юу нь ч үлдээгүй байна лээ. Өмнө нь сайхан харагддаг байсан тэр залуугаас одоо би сайхан зүйл нэгийг ч олж харахаа байчихсан. Гэтэл тэр хэвээрээ л байгаа. Тэгээд найз нараасаа асуув аа. “Би хайргүй хүнтэйгээ суучих уу. Хэдийгээр хэсэгхэн зуур ч гэсэн хайртыгаа харамсуулмаар санагдаад байна. Тэгэхгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам тэр намайг мартаж, харамлахгүй болчихно гэж бодохоор хайран санагдаад байна” гэтэл ихэнх найз нар маань “Тэнэгт, хайргүй хүнтэйгээ сууж яах гээд байгаа юм” гэсэн. Харин хоёр нь “Тэр чинь дажгүй залуу шүү дээ. Эмэгтэй хүн дасаж дурладаг юм чинь чи тэрэнд хайртай болчих байх аа” гэсэн. Хэрэв би энэ нөхөртэй суучихвал хайрт маань шанална,  одоо л хүнтэй суухгүй бол цаг хугацаа өнгөрч тэр намайг хайрлаж харамлахаа ч больсон байна. Бүүр гоё, үнэхээр гоё нэг хувилбар бий л дээ. Тэр наддаа эргээд ирнэ. Гэхдээ эхний хоёр хувилбараасаа найдвар хамаагүй бага. Би яасан нь дээр вэ.

37 Comments

  1. xbrown says:

    энэ хэрэггүй байхаа тиймүү хаха

  2. AH LAM says:

    НАЙЗ ЗАЛУУ ЧИНЬ АЙМААР ХОХИРНО ТЭЭ. ТЭГЖ ХАРИУГАА АВДАГ ГЭЖ БОДООД БАЙГАА БОЛ ТРАНШЕЙГААР ХЭСЭЭЧ ЦААДАХ ЧИНЬ АЙМААР ХОХИРНО ДОО. ХА ХА ТЭНЭГ ЭМ

  3. z says:

    chi jinxene xuwia xicheegch neg vgeer bol zail. naad 2 sxan er xvnee 2lang orxi za. neg ni chamd xairtaidaa xoldoj bna, xarin nuguux ni chamd xairtaidaa bvten 2 jil chamaig gordij xvleesen bna shd. Chi tegexed bardam zan ch gex shig, tegsnee bas neg sxan er xvniig gomdoox gd bdag yasan duurtsen usan tolgoitoi gar we, Mongoloor duuren nuxruu xaisan sxan xvvxnvvd zunduu l bnadag chamaar dutwal gej dee

  4. teneg huuhen mini sonsdoo says:

    Зайлаа тэнэг гичий мини, чам шиг толгой ни эргэсэн хуухнууд хайртай хун дээрэ шууд тулж очоод юу хусэж бгаага хэлж чадахгуй бардам зандаа хашигдаад явж байвал таарна. өөр хуний амидралийг битий там болгоорой. нөгөө залуу бол чамд ямар ч муу юм хийгээгүй шуу. битий хуний амидралийг унс нурам болгоорой!

  5. sadar emiig balb says:

    тэнэг хуухэн бэ ысан шал дургуй хурчлээ пзда

  6. zulaa says:

    хммммммм

  7. 00000000000000 says:

    юу бичсийм бэ элий балай хүн шиг л юм бичиж чи угаасаа явдалтай л юм байна шдээ

  8. 3сар хүнтэй унтахгүй байж чададгүй юм байналдаа. Хайртай залуугаа зүгээр явуул. Чамд хэлэх зөвлөгөө.

  9. aaaaash says:

    ßìàð áàëàé þì óíø÷èõâàà. Корэа драм øèã ãýæ ¿íýí õýëëýý. Äýíä¿¿ ýðãýöýí ÿâíà äà òîëãîé ÷èíü. Òýð íü òèéì ýíý íü èéì þì áàéíà, ÷è òýã ãýæ çºâºë㺺 ºãºõ ÷ õýðýã àëãà. ßìàð àñóóäëààñ áîëîîä þó ã¿ðèéãýýä õ¿ëýýãýýä áàéãààãàà ÷ îéëãîîã¿é áàéãàà þì áèø ¿¿. Áàñ ÷è õýñýã õóãàöààíä çýðýã ÿþöûí áèø ¿¿.

  10. ulzii says:

    өөө яасан бүтэлгүй хүүхэн бэ? хайрт майрт гэхшиг тэгсэнээ бас нууц амрагтай тэрэнтэйгээ унтаж хэвтчээд үхсэний чинь хайртаа харамсуулах тухай яриад тэнэгтээд байгаа дурак бэ чи!

  11. Erelheg says:

    чи эстөи ногоо бутэлгүй нохор ни байна даа. чи хун хохироох гэж хунтэй суухнуу малаа. гэрлэлт чини тоглоом биш. оорийгоо хэзээч гарахгуй гун шавар шаналалд унагаах гээд байна даа зайлуул.

  12. -uZeGch- says:

    Би т1 хүн бишилдээ гэхдээ ю ч ойлгосонгүй. үнэхээр буутай айлийн сумтай хүүхэн бн да чи !!! оорийгоо ч зов ойлгуулж чадахгүй чи үхээчээ ! явж ҮХ

  13. rosa says:

    ыуыу чи бас сонин бодолтой хүн байна шуу. инээд хурчлээ. дэмий зүүдлэхээ болиод зөблөгөө өг л дөө. гэхдээ сайхан инээлээ.

  14. billy says:

    ххаха, тогсгол хавийг ни уншаад шууд инээд хуржийншд. Оорт чин жоохон асуудал бн шуу. хэхэхэ ийм хун бх гэж хэхэхэхэхэххэ татаж уналаа би

  15. Nox-77 says:

    Т1-тдэг байна шт!

  16. zochin says:

    Хайртай залуу чинь хөдөөдөө нэг юмтай л болсон бна ш дэ. Тэгээд л харилцаагаа гэрлэлтээр дуусгахгүй гэсэн бна.
    Найз хүүхнүүд гэдэг бол чиний дайснууд шүү. чи хамаагүй хайргүй хүнтэйгээ суучихвал яах уу? гэж яриад улс амьтнаас асуугаад байж болохгүй, тэд чинь хэзээ нэгэн цагт тэр залууд чинь хэлчих ч юм билүү. Магадгүй хайртай залуу чинь эргэж ирэхгүй чи хайргүй залуутайгаа суух ч юм билүү хэн яаж мэдлээ.Амьдрал хүний санаснаар болдоггүй юм шүү.

  17. tuilaa says:

    Үнэхээр ойлгомжгүй бичжээ.Уншиж байхдаа ямар ёоёотой хүүхэн бэ л гэж бодлоо доо.

  18. hmmmmmmm says:

    хөгийн юм бодож явхын. тэр2залууд чи гологдноо. шаал тэнэг гар

  19. . says:

    ийм нэгэн ядуу ухаантай тэнэгтэй учирчих вий дэ.монгол хүүхнүүд ч ухамсар боловсрол ухаан ни бөгсөн бие хавиарай л сэтгэдэг болж.

  20. huuyee says:

    хайргуй хунтэ суугаад чи жаргахгуй зугээрл хэсэг тэвчэд байж бай унэхээр хайртай бол бутсаад ирнэ хулээ тэүчэдл бай бай ядийн унтахийг хусээд байүал хуучин нз залуугаа дуудаадл унт уур хунтэ унтмаргуй бн гэхгүй юу хайргуй хунтэ сууж яхийн бас чиний омнох амидралийг мэддэг юм бн шдээ дэмий бхаа буурл суумар бга бол чиний тухай мэдэхгүй хунтэ суу

  21. б says:

    өөртөө хайртай хүнтэй суусан нь дээр байдаг юм даа чамайг хайрлахгүй чи л хайрлаад байдаг тийм амьдралыг чи өнгөрсөн хойно нь харамсана даа

  22. Уянга says:

    нээрээ яг солонгос драм шиг юм л уншчлаа.

  23. aagii says:

    гэрлэлт бас салаад гэрлээд байдаг тоглоом биш ухаантай бүсгүй мин

  24. aagii says:

    яасан их бардам зантай юм ,тэр залуу чин чамайг харамлах биш харинч бүүр найдваргүй болсоноо мэдээд чамаас бүүр холдийшд хайрийнхаа төлөө бууж өгөх хэрэгтэй бас тэр залуу ямар чиний тоглоом юмуу хайрийгаа хардуулхийн төлөө өөр нэг хүнээр тоглуул чи өөдлөхгүй шүү!наад залуутайгаа суугаад хайрт чин чам дээр буцаад ирлээ гэж бодий тэгээд чиний нууц амраг болохуу????бас наад залуу чин сууснийхаан дараа чиний өмнөх хайртийг чин яриад бөөн хэрүүл болондоо!! мангар…

  25. kim says:

    хайртийгаа харамсуулах гэж хайргуй хунтэйгээ сууна гэдэг ч тун тэнэг хэрэг байна даа.

  26. no says:

    элдэв бусийн korean drama их үзсэний хар гай л энэ байх да,.. театр болчих юма

  27. 9900 3136 says:

    Эргүү дагз вэ. Тэгээд хүүхэдтэй болно. Бас нэг эргүү дагз нэмэгдэнэ

  28. tito says:

    ene yamar haish yashaa sonin gar ve

  29. хммм says:

    хайртай юм бол юун бардам зан гаргах вэ.
    эцсийн горьдлого юм байна гээд уйлж гуйгаад 1 үзэхгүй юу да нөхөрөө.

    тэгээд болохгүй бол найдвараа 1 мөсөн таслаад сэтгэл шулуудсан нь дээр.
    2 ын хооронд өөх ч биш булчирхай ч биш,
    яаах гээд байгаа нь мэдэгдэхгүй явах шиг утгагүй юм байхгүй.

  30. ыуыу says:

    за монгол энэ тэр гэж бугдийг ни узсэн юм шиг xудлаа шаагд яаxв, ер ни xууxнууд гэж нээрээ xөгийн новшийн бодолтой улсууд иx бнаа. гээд буур глобал, сэтгэсэн чинэ эрчүүд бас новшийн юм толгойд ни орж ирдэг, тээд буур том унивэрсал сэтгсэн чинэ xун гэдэг амитан унэээр новшийн байx юмаа. энэ xууxний амидрлааас ийм пилосопийн юм олж xарав.

  31. ыуыу says:

    xууxэн xуний бодол байлаа. эргүү биш шуу. xаxа…

  32. lulu says:

    юу нь орон гаран байгаан яахууу дээ хүнд хайртай дурласан гомдсон л хүн байгааз хайргүй хүнтэйгээ суугаад дэмий дээ….. зүгээр л хуучин нөхөртөө хайртай чамаас болж галзуурлаа гэдгээ л хэлэлдэээ тэгээд яахнуу харжааагааад тэр чамруу үнэхэр буцаж ирэхгүй бол өөрт чинь хайртай байгаа тэр залуугаа сайн таниж мэдэж удаан хугацааг өнгөрөөсний дараа хамт амьдах эсэхээ шийдээрэй

  33. kkkk says:

    ёстой дүлий годил ккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккк

  34. ах хүү says:

    Монгол хүүхнүүд ихэнх нь ийм орон гаран

  35. бат says:

    ИЙМ ЭРҮҮЛ Ч ЮМ ШИГ МЭДРЭЛ МУУТАЙ Ч ЮМ ШИГ ХАГАС УХААНТАЙ ГАРУУД ЦӨӨХӨН Л БАЙГААСАЙ

  36. tata says:

    яагаад зөвхөн өөрийгөө бодоод бгаан, тэр залуугийн амьдралааар, сэтгэлээр тоглож яах гээв. хайргүй хүнтэйгээ суугаад чи жаргахгүй ээ. хуучин нөхөртэйгөөө л учраа ол. өөр эр хүнтэй суулаа гээд тэрнийг харамсуулахгүй, харин ч одоо бгаа сэтгэлий нь хөргөж, нэг мөсөн өөрөөсөө холдуулах болно. ганц удаа өөрийхөө бардам занг хойш тавиад өөрийхөө хайрыг авч үлд. одооны залуус амьдралыг чам шиг ийм өнгөцхөн хардаг болчжээ. амьдрал гэдэг тийм амар, чиний бодсон шиг тоглоом юмуу. яагаад ийм юм бичиж бгаан, чиний өмнөөс харамсаж бна.

  37. busgui says:

    дуустал нь уншаад юу ч ойлгосонгүй.Хайртай хүнээ харамсуулахын тулд хайргүй хүнтэй суух гэнүү.хэхэ найзаа чи зүүдээ бичсэн юмуу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.