Хүүхэдтэй болох гэр бүлийн харилцааг өөрчилдөг болов уу?

Сайн байцгаана уу. Би өөрийн амьдарлыг ойлгохоо ч байлаа. Одоо би 27 настай эмэгтэй, хөдөө аймгийн төвд төрийн байгууллагат ажилладаг. Би нөхөртэйгээ танилцаад одоо 7 дахь жилдээ болж байна. Бид одоогоор тусдаа гараагүй. Манай нөхөр цагдаагийн байгууллагат ажилладаг. Анх танилцахад би оюутан байсан манай нөхөр дэд ахлагч сумын цагдаа байлаа. 2 жил үерхсэний дараа нөхөр маань оюутан болж бид хамтдаа 2 жил оюутны амьдарлаар амьдарч байх байхгүйгээ хуваалцаж 2уулаа хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байсан. Би эхлээд сургуулиа төгсж нутагтаа ажилласан ба нөхөр маань оюутан бид 2 тусдаа 2 жил амьдарсан. Гэхдээ амралтаар тэгээд болж өгвөл л байнга уулздаг байсан. Нөхөр өнгөрсөн зун сургуулиа төгсөж манай аймгийн нэгэн суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байна. Одоо бас л тусдаа. Би аймгийн төвд тэр хөдөө суманд. Тэр суманд ажилласнаасаа хойш нэг л сонин болсон. Өмнө нь надад их хайртай миний араас гүйгээд л байдаг байсан. Би ч бас хааяа ажлийнхан найз нөхөд гээд ууж идэж наргиж цэнгэдэг байлаа. Гэхдээ хэрээс хэтрэхгүй ээ орйотлоо гэхэд л 12 цагаас оройтож үзээгүй. Харин нөхрөө хуурч байгаагүй. Харин мань нөхөр 7 сараас эхлээд зан ааш нь өөрчлөгдөөд л…

Нэг удаа сумаасаа гарлаа гэсэн чинь ирдэггүй ээ би шөнөжин хүлээсэн. утас нь ч болдоггүй. Тэгээд машин суугаад гээд өглөө ирсэн. Ирээд усанд ордог хүн чинь би усанд орохгүй ээ. Хамт явсан хүнийдээ өглөө босонгуутаа ус халуун байхаар орчихсон гээд орсонгүй. Амралтын өдөр байсан юм бид унтаж байсан чинь гэнэт утас нь дуугараад мессеж ирсэн чинь яагаад нууцаар байх ёстой гэж би эхнэрээс чинь айхгүй бйана гэсэн мессеж ирээд би ч бөөн л юм боллоо. Сална гээд л нөгөө хүүхэн нь намайг олон жил доор нь хэвтчээд гэдсээ чирж чаддаггүй арчаагүй амьтан гэж хэлсэн гээд боддоо. нөхөр салахгүй ганц удаа уучлаач гээд л би уучлахаар боллоо. Удахгүй би 9 сард жирэмсэлсэн. Одоо гэдсэндээ хүүхдээ тээж байна. Харин нөхөр маань яагаад ч юм урьдынх шигээ байхаа больсон юм шиг санагдаад байгаа юм. Урьд нь байнга намайг хаана байна юу хийж байна гээд л утасдаад л байдаг байсан харин одоо бол үгүй. Тэгээд л сумандаа нэг хүүхэнтэй явдаг гэнэ гээд л хүмүүс надад хэлээд л би ч тиймэрхүү хэрүүлээс одоо бүр залхаж байна. Өөрөө л ухамсраараа болог гэж бодох юм. Гэхдээ эмэгтэй хүн тэгж чаддаггүй юм шиг байнаа. Би нөхрөөрөө юу ч авхуулж үзээгүй.

Оюутан байх хугацаанд нь би төлбөрийг нь биш юмаа гэхэд ойр зуур хувцас хунарынх нь мөнгийг би өөрөөсөө ээж ааваасаа нуугаад л өгдөг байсан. Тэгсэн тэр яасан гээч анхны цалингаас нь би ганца цамц аваад өг гэсэн чи олон цамцтай биз дээ гээд уурлаж байсан. Уг нь надад картаа өгдөг байсан чинь одоо бүр картаа надаас авчихсан. Би мөнгийг нь үрж үзээчгүй. Өөрөө ажил хийдэг ээж аавтайгаа байдаг болхоор тэрнээс юу ч гуйж байгаагүй. Бусад хүүхнүүд найз нөхөд маань ийм ч юм нөхөр маань авч өглөө гэхэд би дотроо ямар их атаархдаг гээч. Гэхдээ аваад өг гэж хэлж үзээгүй ээ. тэр хүүхэнтэй явалдсанаас хойш бид нэг л хөндий байх болсон. Ер нь тэгээд хүн өөрийн гэсэн цалин мөнгөтэй болхоороо зангаа гаргадаг юм билээ дээ. Одоо би зөвхөн гэдсэн дэх хүүхдээ л бодож байна. Хүүхэд маань гараад ирвэл бидний харьцаа хуучин шигээ болох болов уу гэж бодох юм. Тэр бас надад гар хүрэх санаатай 2-3 удаа тийм байдал гаргаж байсан. Одоо бодоод байхад би тэрийг их уучилсан юм байна. За за ингээд дуусгая. Ер нь би яасан нь дээр вэ хүүхдээ гархаар хүн өөрчлөгддөг гэсэн үнэн болов уу.

22 Comments

  1. монгол эмэгтэй says:

    хуухдээ эцэггүй л битгий осгоорой том болоод хамгийн том сэтгэлийн шарх н хэзээ ч нохогдку эцгийн хайр бдгийн би ооро эцэггүй оссон ээжээсэ тэр талаар асуухас ж айдаг тэртэ тэргүй надийг осгох гд ганцаара зутгэж яваа хун хойд эцгийн царай харуулку гж амидралийха бух насийг надаа зориулсан тэрний оронд хуухдийхэ бага др сайн хун олж ав хуухдийг хайрлаад уурийн ым шг хандах хун бдгийн шу. тхку бол хуухэд жн дотроо шаналж усдийн би бол ээжийгэ насний эцэст цайгаа хувааж уух ханитай бгаасай гж их хусдэг ч хэтэрхий оройтчээ. эмэгтэй хун хунээр хайрлуулж энхрийлүүлж амидрах ёстой бхд ихэнх монгол эмэгтэйчүүд ийм новшийн эрчүүдээс болж 1 бол нохортоо дээрэлхүүлсэн угуй бол орх толгойлсон эх болж улддэг . харин сайхан ухаалаг залуус бгаг эрт олж харж амидралаа хий урхээсэ омно засаж аваарай

  2. хууеэ чи нөхөрөөсөө тэр тусмаа цагдаагийн ажил хийдэг бол хол амъдарч яаж болдог юм тэр ажил нъ унэн тамтай болох болохгуй хумуустэй уулзаж учирч мэдрэлээ зовоохийн зэрэгцээ ааш зан нъ хуртэл эвдэрч хоол унд муутай биеэ амъдаар нъ золиослож явдагийн байна лээ.тэгээд сайхан хандсан хуухнууд мундахгуй хоол унд гэж хуурч толгойгийг нъ эргүүлж байгаа ойлгомжтой. хурдан хамт амъдар эх орнийхоо өмнө тангараг өргөчихөөд өдөр шөнөгүй ажиллана их хатуу ажилшдээ .цагдаа хуний эхнэр их ухаалаг байхгуй бол горъгуй нөхөрийнхөө бие сэтгэлд анхаарал халамж сайн тавиарай. эгч нъ өөрөө цагдаа хуний эхнэр их юм болноо зугээр мяндсан ухаанаар нөхөрөө жолоод. биеийг нъ сайн анхаар хар залуугаараа биегуй болчих вий.хумуус янз бурийн аргаар архи өгч архинд оруулдаг юм.нөхөртөө хайртай бол засаж чаднаа амжилт

  3. shrek says:

    чи одооо хухдээ абхулна гээд худлаа хэлээд уз чамтай ийм байдлаар тсаашдаа амидарч цхадахгуй н гээд
    хуухэд гарахаадр эр хун оорчлогдоноо

  4. baga zowood saihan amidarai says:

    сайн бна уу.анх нохор маани цагдаагийн акэдэмид сурсийн. тэгээд анхандаа хайртай дуртай гээд гуйгээд л бдаг бсан. дараа ни сургуулиа тогсоод худуу суманд хэсгийн толоологч хийхээр явахад ни би хотод жирэмсэн улдсийн. намайг турухуд хажууд бгаагуй ээ. намайг турсний дараа хотод 3 хоног ирээд явсан. би ээжээрээ яриулж байж худуунуус хот руу татуулсан. ирэхэд ээж аав маани орон гэрийг мини бэлдээд хуу бид 3ийг тусдаа гарсан.нухур маани ч надад баяр болон турсун удруур мини юу ч авч угдуггуй бсан. ууртуу юм худалдаж авчихаад нухур авч угсун гэж хунууст хэлдэг байлаа.би эгч дээ зуү сонголт хийсэнд баярладаг шуу. нухур ни ёстой л эгчийн мини тулуу турсун юм шиг бухний эхнэр хуухэд 2той зориулна. ажил ни дуусаа л бол гэртээ ирнэ. унэхээр сайхан. уу хадуур чихлаа сайхан гэр булийн тухай жоохон биччихлээ.одоо буцаад уурийнхуу тухай. харин надад гар хурч бгаагуй. хуутэйгээ ч тоглодоггуй. хагас бутэн сайнгуй ажиллана. дандаа шинийн 1 эсвэл 3 гэж ирнэ. углуу 8 гээд л гараад явна.ямар ч баяраар ажилтай гээд явна. ийм амидрал 3 жил ургэлсэний эцэст тэр цаанаа хунтэй байж таардаад хуу бид 2ийг орхиод явсан.одоо би ээж аавийндаа хуутэйгээ амидарч бгаа. хун салсний дараа л ухаан ордог юм бна лээ шуу. би гэрийнхэн болон найз нухдийнхуу зувулснийг тоолгуй цагдаа хунтэй сууж амидаралаа алдсандаа унэнээр харамсдаг. цагдаа хун цагийн найз гэдэг унэн шуу. чиний амидрал унэнээр урувдмуур зам руугаа явна бна шуу. болдог бол турухгуй бсан ни чиний ирээдүйд хэрэгтэй дээ. хичнээн сайн хун бсан ч цагдаа хун заавал эвдэрч бас их явдалтай бдаг юм шуу. уг ни бичвэл их л юм бна даа. одоо би ганц хуугээ бодоод хунтэй суулгуй амидарах л улдсэндээ учир ни хумуус манайг хуухэдтэй цагдаа хунтэй сууж бсан гэхээр шууд л зайгаа баридаг. би жирэмсэн болсон цагаасаа нухруу хулээж хуутэйгээ гэртээ бсан. одоо бол хуугийнхээ тулуу бухнийг хийж бна. гэхдээ хажуудаа хани ижилгуй бна гэдэг эмэгтэй хунд бас хойд эцгийн гар харуулж хуугээ усгуну гэхээр бур хэцүү санагддаг. эцэст ни гэж хэлэхэд миний туулсан замийг болон уурийнхуу ирээдүйг сайн бодоорой. би бол хатуугаар хэлэхэд хуудээ битгий гаргаа наад хунээсээ сал гэж хэлмээр бна. хун 60 наслана гээд боддоо. тэрний 22 насийг хичээл ном гээд унгуруусун харин улдсэн 27-22 5 жилийг ни харин нухуруу хулээж унгуруусун бна шуу дээ чи. тэгээд улдсэн 33 жилэээ нухургуй эсвэл хойд эцэгтэй гар харуулж хуухдээ усгухуу сайн бодоорой. нэг ч гэсэн эмэгтэй надад шиг битгий болоосой гэж би бодож бна. чамайг ухаалаг эмэгтэй гэдэг найдаж энэхүү захиаг илгээлээ. би нэг л юмийг сайн мэдэж бна чи нухуртэй боловч бусад эмэгтэйчүүд шиг хайрлуулж бгаагуй дандаа хулээлтээр суулийн жилуудээ унгуруусун гэдгийг. дахиж улдсэн амидралаа ингиж битгий унгуруугуучээ. дахиад 30, 40 жил бна шуу дээ. эцэггүй хуухэд л нэгээр нэмэгдэх гээд бна. хуухдуу битгий унчин усгуучээ. тэр ни хуухдэд чини хэцүү шуу. би хуугээ хараад бусад хуухэд шиг биш болж бгааг удруус удурт хардаг. нэг л дотогшоо хуухэд болж бна. эрэгтэй хун нэг л хунтэй яваад эхэлсэн бол чам дээр буцаж ирэхгүй шуу. битгий найдаж хулээгээд эцэггүй хуухэдтэй болоорой. биеэрээ туулахаар их хэцүү шуу. миний зувулгууг амидралаа сайн эрэгцүүлж бодоорой. хатуу гэсэн унэн ни турунгуй байх шуу. ухаалаг монгол эмэгтэйд амжилт хусие.

  5. Ramiraz Sanchez says:

    Medeej oorchilogdoo gehdee haashaa yaaj gedeg n chamaas l hamaarna da!!!

  6. zuw says:

    27той чи өөрөө л шийдэx юумдаа xууxэдийн асуудалийг дэд аxлагч гуйлагчин оюутан бxдал xайрлаж бждэ чамайг нөxөр бол угаасаа төрөлxийн тсагдаа бналдаа xамт амидраxл xэрэгтэй сумандн очоодч xамагуй

  7. Bo says:

    хэ хэ хуухэд гаргах ч дэмий байлгуй, нурж байгаа амидралаа хуухдээр турий бариж аргална гэж юу байхав. Дараа ни өрх толгойлсон эмэгтэй болох ни ойлгомжтой байна.

  8. zochin says:

    Тэрнээс юу ч авдаггүй, тэрэнтэй тэрэнгүй амьдарлаа аваад явчихдаг л юм бна ш дэ. Тэр заваараад л чи уучлаад л яваад байгаа юм уу, тэгээд? Зүгээр л сал. Тийм хүний хажууд өссөн хүүхэд ямар аймаар хүмүүжилтэй болдгийг чи сайн мэдэхгүй байх, харин би мэддэг болохоороо чамд сануулж бна.
    Хүүхэнтэй заваарана, архи ууна, гар хүрнэ, цалингаа чамаар мэдүүлэхгүй энэ амьдрал уууу?
    чи зүгээр л гараасаа хөтлөх үртэй болсон бол тийм нөхөрийн хэрэггүй.
    Нэг яваад ирэхээр нь тухтай сайхан уулзаад сайн ярилцаад болж бүтэхгүй таалагдахгүй байгаа зүйлсээ хэлээд, засарч өөрчлөгдөхгүй бол шууд сална гэдгээ маш хатуу сануулж хэл.Битгий эргэж буцаж зууралдаж, өөрийнхөө зовлонд эцэг эхийгээ хутгалдуулаарай. Эмэгтэй хүн зовлондоо дуртай байдаг гэдэг.Тэрэн шиг чи зууралдаад л байвал чиний асуудал улам л өргөжөөд байна. Та 2-ын хэрүүлд чамайг өмөөрч ах дүү, аав ээж чинь оролцдог болно,наад хар юм чинь танайханд өширхөж хэрүүл болгондоо танайхан гэж чичилдэг болно, гэр бүлийн дунд маш хүйтэн уур амьсгалтай болно гээд л цаашаа хөвөрч өгнө дө. Би ийм амьдрал байдгийг сайн мэддэг юм. чамд бүсгүй хүний хувьд ингэж битгий маьдраасай гэж санаа зовсондоо хэлж байгаа юм.
    Суманд цагдаа болснийгоо наад муу мал чин хэт их юманд бодож дэ.

  9. Nox-77 says:

    Товч бөгөөд тодорxой comment “сал”!!!

  10. Эсүй says:

    Бие давхар юм чинь хүүхдээ бодоод өөрийгөө бодоод тайван бай Зөөлөн нь хатуугаа иддэг хорвоо хойно Нэгэнт нөхөр чинь ийм ажил хийдэг юм чин ширүүн л байх нь дэ Аль болох тайван байж аясаар халамжлаад яваа Тэгэхээр бас хүн чинь зөөлрөөд уяраад эхнэрээ хайрлаад эхлэнэ Би л гээд дайраад мөчөөгөө өгөхгүй гомдоод шарлхаад байва наад наад хүн чинь чамайг зодох нь энүүхэнд хэцүү л юм болно Чиний ухаа мэдэж дээ Үр хүүхэдтэй хүнийг ямар сал гэж хэлэлтэй биш Бүсгүй хүн тэвчиж амьдрах нь хорвоогийн жам юм да

  11. Durak chin says:

    Цагдаа нар ажилын шаардлагаас болоод ер нь иx ширүүн дориун xүүе xаая гэсэн сонин яриатай xарьцаатай болчдогын… Тэр тусмаа суманд ажиллаж байгаа нь, дандаал болоxгүй бүтэxгүй xүмүүстэй тулж ажилладаг байнгал xараал xэрүүл, xулгай зэлгий үxсэн xатсан xүнтэй тулж ажиллана шүү дээ. Тийм болxоор нөxөртгээ xор шарыг нь нээx иx битгий малтаж xэрэлдэж бай… Чамайг зодоx бол энүүxэнд шүү. Xүн xүүxдээ xараад өөрчлөгддөг гэсэн. Тэр муу сумын Xүүxэн тэгжил байг. Болж өгвөл xөөцөлдөж бөигаад нөxрөө Аймаглуу татаxыг бод… Сумын ТӨКүүд өөрсдийгөө Тэнгэрийн ам\тан болсон гэж боддог гэнэ лээ кккк. Ядаж байxад Цагдаа xувцасанд Xүүxнүүдийн унаж үxэxийг нь Яанааа… Эцэст нь xэлэxэд Эр xүн эxнэр xүүxдэдээ бусдаас илүү xайртай байдаг гэдэгт ИТГЭ…. Бүx юум сайxан болно.

  12. 910 says:

    за найзаа юуны өмнө ээж болсонд баяр хүргье.
    Надаа их олон цагдаа найз нар байдаг л даа ер нь цагдаа нар их банзал байдаг юм шигээ миний найз нар дунд бүтэн амьдралтай хүн их цөөхөн.Бас их зэрлэг санагддаг л даа. уг нь та 2 ол биш хамт амьдарч бсан бол зүгээр байждээ. чи хамгийн гол нь өөрийгөө үр хүүхэдээ бодоод маш тайван бгаарай! Гэхдээ цалин мөнгөө харамладаг дээрээс нь гар хүрдэг хүмүүс дэмий шүү, болохгүй бол тэр л биз хаячих тэртээ тэргүй чамд ээж аав ажил төрөл байна тэр мууг битгий тоо зөвхөн өөрийгөө л бод зүгээр зөнгөөр нь хаячих. тэгээд өөрөө гэмээ ухаарвал тэр л биз ухаарахгүй бол өөрийгөө нялх үрээ бодоод салсан ч дээр биз.Эрийн муу цагдаа гэж үнэний ортой л үг шүү,заза амжилт аз жаргал хүсье.!

  13. Uransanaa says:

    Одоогоор элдэв юм бодож өөрийгөө зовоогоод хэрэггүй, эрүүл хүүхэд гаргахаа бодоод аль болох тайван байхыг хичээгээрэй. Ер нь манай монголчууд *Эрийн муу цагдаа Эмийн муу сувилагч* гэж ярьдаг ш дээ, бас *цэрэг дагахаар тэрэг дага* ч гэж үг байдаг учраас наад залуугийн чинь ааш зан засрахгүй л байх даа. Наад цагдаагийнхаа хойноос гүйж өөрийнхөө үнэ цэнийг алдаж хэрхэвч болохгүй шүү.

  14. Уянга says:

    Юуны өмнө ээж болсонд чинь баяр хүргэе. та 2 хамт амьдрах хэрэгтэй шүү дээ, тэгж байж л чи нөхөртөө хайр халамжаа харуулна шдээ, чи одоо сайн тэвчээртэй байгаарай, хэрүүл л хийж болохгүй, эр хүн хаана амар амгалан байна тэнд л илүү тухлана шүү. Хүүхдээ, өөрийгөө бодоод сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээгээрэй. ер нь бол нөхрийхөө хувьд чи л нэгт тавигдана гэдэгт эргэлзэхгүй байна аа, за амжилт

  15. zaluu says:

    энэ juljaga иx сайн зовлогоо огсон бна энэ зоблогоог дага

  16. Anu says:

    нөхөр чинь угаасаа муу залуу байна дөө. чи боломжийн амьдралтай ажил төрөлтэй аав ээжтэйгээ байдгийм чинь наад залуугийнхаа гарын хараад яахав дээ. одоо чамайг хуураад байгаа залуу насан туршид чинь хуурна. хүүхдээ гаргаад нөхрөө өөрчлөгдөхгүй бол эргэлзэлгүй сал. иймэрхүү хөгийн амьтад зөндөө байдагийн. энд тэнд 2 эхнэртэй байх санаатай. ганц хүүхэд хэнд ч саад болохгүйээ. чи гэхдээ мэдсээр байж сайн бодож байж хүүхэдтэй болох байж дээ.

  17. wow says:

    Өөрчлөгдөнө гэж бодохгүй байна.

  18. tata says:

    тйимэрхүү хөгийн залуус хаа ч явсан бж л бдийм доо. шинэдээрээ мэдээж сайхан л бсан бх. утсаар бнга яриал, араас хайртай дуртай гээл гүйдэг. хэрэв ухамсартай залуу бол үр хүүхдээ хараад нэгийг бодох бх. харин хүний сэтгэл нэгэнт хөрсөн бол буцаж ирэхгүй бх. тэр мууг эргэж ирхээр хүүхдээ бодоод нэг удаадаа уучилж болноо. дахин чамайг болон хүүхдээ зовоовол битгий уучлаарай хөөгөөд явуул. ганц бие ээж бсан нь хамаагүй амар. иймэрхүү залуус нээрэн доодхы нь хөнгөлчдөг бол амар бхгүй юу?

  19. aagii says:

    нөхөртөөгөө ярилтцаад үзэлдээ чин сэтгэлээсээ өөрт хэтцүү байгаага хэл хааяа илэн далангүй ярилтцах ни дээр байдаг шд ээ хэрэлдээд бол хэрэгүй !танай нөхөр гэхдээ жоохон ухамсаргуйл эр бн,ярилтцаад ойлгохгуй бол би чиний төлөө өөрсдийнхөө төлөө яж зутгэдэг байв ямар их тэвчээр гаргаж бн хүүхдийнхээ төлөө тэр хүүхнийг чин тэвчиж бн нтр гээд жоохон гомдлохгуй юу нээх хашгирч орилохгуй,нөхөрөө жоохон харамсуулж ойлгуулах үүднээс л хэлээд үз!

  20. minii bodloor says:

    суманд цагдаа нар угаасаа ойлгомжтой.явалдаж байгаа н мэдээж.голн өвчин авчих вий дээ. нээх хэрүүл нтр өдөөд яхавдээ. зодуулах юм бол чи өөрөө л хохирно.
    гэхдээ бид нараас илүү чи л тэр хүнээ сайн мэднэ шүү дээ.

  21. gegee says:

    жирэмслэхээс өмнө эхэлсэн юм байна. нөхрийнхөө байр байдлыг харж байгаад хүүхэдтэй болох эсэхээ шийдэхгүй яасын. халамж хайраар буцааж өөрийн болгоход агуу их тэвчээр хэрэгтэй. тэмцээд үз дээ. гар хүрээд гадуур гүйгээд бүр болохооргүй бол сална биз. хүүхэд хэрүүл зодоон дунд өссөнөөс эцэггүй өссөн нь дээр.
    хүүхдээ хараад нэг юм бодох байх л даа гэхдээ чамайг гэсэн сэтгэл нь хуучин хэвэндээ орно гэж горьдох хэрэггүй.

  22. juljaga says:

    ee dee medehguui dee gexdee exneree jiremsen uyd erchuud bas zugeer bdagui ym geseen tegexeer setgel sanagaa taivan bailgaj xuuxedee garaxad beltgee. xuuxdee xaraad er xun oorchlogdono. chi ch gesen baga bagaar ym avxuulj sur. xyamdaas uneteiruuu. bi ooroo eniig tuulsan. amidralaa bolgood l ooriigoo bolgood l guigeed bxaar erchuud ulam nariin mongo ogoh durgui bolchixdog ym bna lee shu. xuuxdee garaxaar bux zuil noxoriin chine tolgoid deer irexeer amidraliig oilgox bxaa. bas xeruulees er xun zalxdag ym bilee. xervee aldahiig husehgui l bval buu xereld. tag duugai l bolchix. ooroo yriad exelvel ineemsegleed l yri. ulam ix xair xalamjaa nemegduul. ter xuuxenruu yvsan ch chamaig guitsehgui geed butsaad irtel ni xairla. odoo bish ch daraa ni noxor chine chamaig xairlaj exlene shu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.