Над шиг уучилж битгий амьдраарай…

Би их сургуулийн оюутан байхдаа анх нөхөртэйгөө танилцаад 3 жилийн дараа албан ёсоо хийсэн юм. Өөрөөр хэлбэл саяхан л даа. Суухаас өмнө бүх юм үлгэрийн юм шиг, хадам ээж маань бурхан шиг л санагддаг байж билээ. Гэхдээ худлаа юм байна лээ. Бүх зүйл… Хадам аав маань өвчтэй хүн байсан болохоор аавын нэрийг барьж хадам ээж маань хуримын хамаг зардлыг манай талаас гаргуулж дөнгөсөн, тэгээд болоогүй 2 талаас өгнө гэсэн байраа яг цагийг нь тулахад юу ч өгөөгүй бас л хулхидаж ээж ааваар минь байрыг нь өгүүлж чадсан хулхины гар. Нэг ёсны хүүхдээ шав шалдан гаргасан хүн л дээ. Хуримын орой аав маань нас барж, юун найр манатай болж билээ. Хадам аав маань их сайн хүн байж дээ, одоо бодохнээ их нөмөртэй. Хуримын үеэр бараг л мөнгө гэх юм цуглуулж чадаагүй, үргэлжлүүлж сурч байгаа миний төлбөрийг төлөөд л үлдсэнийг нь нөхрийн ажил руу хөрөнгө оруулалт хийгээд л дуусчихсан. Нөхрийн талаас бид хоёрт бараг л юу ч өгөөгүй гэхэд л болно. За энэ ч яахав. Хуримын өмнөхөн бид хоёрт өгнө гэж байсан хадмын байрны нэг өрөөнд нь орсон юм. Би ч хадам ээждээ сайн гэж жигтэйхэн. Гурван хүүхэдтэй болохоор тэтгэвэрт гарч чадахгүй байна гэж уйлж дуулдаг болохоор нь хүүхэд төрүүлэхээрээ хадам ээждээ өгнө гэж хүртэл боддог байсан гээч.

Гэхдээ хуримны дараа жинхэнэ багаа хуулж хаясан даа. Аавын буяны ажлаар цугларсан /нилээн мөнгө цугларсан/ мөнгөө хаа хамаагүй цацаж үрж дууссаныхаа дараа бид хоёроос мөнгө нэхэж эхэлсэн дээ. Олигтой юм цуглуулж чадаагүй бид хоёрт юу ч үлдээгүй болохоор өгч чадахгүй байсан юм. Гэтэл гэрт орох гарах болгонд та хоёр ч надад ямар мөнгө өгөх биш дээ гээл байнга уйлангаа алдаал хэлнэ. Бид хоёр өгье гэсэн ч үнэхээр чадахгүй байгааг ойлгохгүй, энэ хоёрт мөнгө байгаа гэсэн шиг нэхдэг боллоо. Хадам ээж маань их заваан хүн л дээ. Хүн харахад юм хийгээл байгаа мэт. Гэхдээ цаанаа л заваан. Бид хоёрыг тэднийд байх хугацаанд гэрээрээ нэг хүн шавуулчихаад өдөр болгон аймаар олон хүн. Таньж мэдэхгүй хүмүүс. Ирсэн хүмүүс нь хамаатан найз нөхдөө дуудаж гэрээр нэг шавуулна. Би их ичдэг байлаа. Сүүлдээ өрөөндөө ороод тайван байхыг бодно. Тэгэхээр хойноос ирээд л цонхоо онгойлго, хаалгаа хаа гээл энэ нэг юм сайхан жаргаж байна гэсэн аятай хүн ирж зовооно.

Нөхрийг маань орой ирээл надтай цуг байхаар их сайхан зантай байхгүйд нь бол юу ч дуугарахгүй. Хадам ээж маань ганцаардчих болов уу гээл ганцааранг нь байлгахгүйг их бодно, хааяа хичээлээ хийлгүй хажууд нь гөлийж сууна /надтай юм ярьдаггүй байсан юм/. Гэрээрээ нэг хүн шавуулчихдаг байсан болохоор миний хувьд нөхөртөө л анхаарал хандуулахыг хичээдэг байсан юм. За тэгээд юм бодолгүй тэвчдэгээрээ тэвчинэ. Сүүлдээ тэднийд байдаг хөдөөний оюутан охин хадам ээжийг зовоогоод байна гээл уйлаад л уцаарлаад байдаг болохоор нь хадам ээжийгээ өрөвдсөндөө нөгөө охинд хэлтэл ямар хэрүүлч охин гээч. Сүүлд нь сонсохнээ бөөн худлаа юм яриад намайг баахан муу хэлснийг дараа нь л олж мэдсэн. Тэрнээс хойш хадам ээжийн гол ярианы сэдэв намайг муулах болж хувиран хүн бүр намайг үзэхээ больж, нөгөө охиныг хүн бүр хайрладаг болсон гээч. Сүүлдээ бараг намайг тэр охин өрөөнөөс минь хөөх шахам юм болдог байлаа. Үүнийг хадам ээж дэмжээл бурхан шиг тэр охиныг үзээд л. Сүүлдээ яаж тэвчихэв. Тэднийхээс явсан юм. Харин орой нөхөр маань надтай уулзчихаад уцаарлаж дайрч, өргөдлөө гарга гэж хашгирч, ээж минь чамайг яачихаав гээл. Ганц удаа ханилж суусан ханийгаа өмөөрч болно шүү дээ.

Ээж нь зоргоороо орж гарсан хүнд муулж, хүн болгон үзэхгүй дээрээс нь дөнгөж хөлөө олж ядаж байгаа хоёр хүүхдээсээ мөнгө нэхээд л. Намайг явсны маргааш хадам ээж рүү утасдаж хашгирч зандарч хир баргийн юм хэлдэггүй ээжийг минь дээрэлхэх гэж нэг үзээд амаа таглуулсан даа. Дараа нь сонсохнээ болсон явдлыг яг эсрэгээр нь ярьж уйлаад явж байгаа сурагтай. Тэгээд болчихоогүй ээ. Эмэгтэй хүн болсон хойно нөхрөө дахиад л уучилж нийлнэ. Аргаа барахдаа өөрийнхөө аавынд бид хоёр амьдарлаа. Хоёр охин дүүгийнхээ дэргэд эгч нь нөхрөө авчирчихсан муухай л юм байна лээ. Охидууд өсгөсөн аав ээж маань зөөлөн хойно нөхрийг маань дээдэлж үзнэ. За нэг сайхан амьдаръя гэтэл хадам ээж бидний амьдралд байнга орсон хэвээрээ. Хүүхэд рүүгээ байнга утасдаж зовлон тоочно. Уул нь хүүхдээ шалдан гаргасан ээж тэр гурван өрөө байрандаа бага хүүтэйгээ бас том компаний нягтлан хүн, хажуугаар нь эгчийнхээ компанид давхар ажилладаг тэр хүн жаргамаар…

Гэтэл амьдралд хөлөө олж ядаж яваа хоёр хүүхдийнхээ амьдрал руу байнга өнгийж, хүүхэд рүүгээ байнга зовлон хэлж уйлж дуулдаг боллоо. Ирж хоно, яагаад ирэхгүй байгаа юм, тэгээд болоогүй хүүгийнхээ толгойг угаах гэж намайг байнга муулаастай. Худлаа уйлдаг, юмыг давс нэмж эсвэл юм зохиож ярихдаа авъяастай ээж нь /цуг амьдарч байхдаа нүдээрээ харж биеэрээ мэдэрсэн/ намайг муулж толгойг нь угаана. Гэрт нь орж гарсан хүн болгонд намайг муулж өөрийг нь маш их зовоосон хүн болгож муулна. Аргачгүй дээ хүн уйлаад угтахаар хэн ч өрөвдөнө шүү дээ. Хамгийн гайхалтай нь тэр хүнийг уйлж байхад өрөвдөхгүй бол урд чинь ирж уйлна бүүр өрөвдөхгүй бол таныг үзэхээ больж таныг муулж эхэлнэ. Голд ортол ортол муу хэлж ядаж байхад юм зохиож ярьж уйлна. Ямар сайндаа хамаатан нь нөхөртэйгөө муудалцахад хүртэл намайг зовоолоо гэж ирээд гэртээ ирээд уйлна. Тэгээд нөгөө 2 хүнийг муулж гарна шүү дээ. Хань болж ирж байгаа хамаатнуудаа ирээд гарахад нь л муулна шүү дээ. Хоёр хүүхдээ аваад ир ёстой би гэртээ хийх юмгүй байж байснаас хараад өгье гэж хэлчихээд харуулаад явсны дараахан нь бусад хүмүүст намайг ёстой ядраагаал өөрсдөө жаргалаа хөөчихийн зүгээр яршигтай юм гээл муулж гарна шүү дээ.

За энэ ч яахав энэ аргаараа намайг ёстой нэг орж гарсан хүн болгонд намайг муулж сүүлдээ эцэг эхийн минь байр /би буцаагаад эцэг эхдээ өгчихсөн/ машиныг хүртэл өгвөл өгсөн шиг өгчихгүй гэж уйлаад яваа сурагтай. Хүүхдээ өмсөх хувцасчгүй гаргасан ээж шүү дээ.Хүүхдийг нь үерхсэн цагаасаа эхлээд л би тэжээснийг яана. Ажилгүй сурдаг мөртөө ажил хийдэг хүнийг тэжээдэг. Үнэндээ энэ хугацаанд манай нөхөр цөөхөн удаа л хэдэн төгрөг барьж ирсэн. Өмсөх хувцас, идэх уух юм, амьдрах орон байрыг нь хүртэл би болгоно шүү дээ. Одоо намайг хамаатнууд нь үзэхгүй муухай хараад явуулахгүй. Юу гэж ярьсан болоод тэгээд байгааг би ойлгохгүй байна. За тэр дүүрч хаа байсан Архангайгаар хүртэл явахын эцэсгүй муулсан сурагтай. Залуу хүмүүс гадуур хааяа нэг хоол идэхийг ойлгохгүй, мөнгөө үрээд гэж загнаад л амтгүй тогоо дүүрэн хоолоороо шахна. Гадуур хооллочихоод хадмынд ирж дахиад 2 аяга хоол хүчээр иддэг байж билээ. Гадны хүмүүсийг бурхан шиг дээдэлж, хэдэнд хүүхдүүдийнхээ жаргалыг харж чаддаггүй зовлон руу чангааж байдаг энэ хүний эх мөн үү.

Өөрөөсөө өөр хүнийг хайрлахыг хүлээн зөвшөөрдөггүй энэ эмэгтэй хүн мөн үү. Жүжигчин болвол зохих байж дээ. Уул нь хийсэн гэм гээд байх зүйлгүй юмсан. Өрөөндөө хааяа ороод таг чиг байдаг байсан нь гай болсон юм уу даа, эсвэл тайван байдаг хүлцэнгүй занг минь дээрэлхсэн юм болов уу бүү мэд. Одоо яаж тэсэхэв хүүхдийг нь явуулсан. Одоо сайхан тайван байна. Нэг мэдэхэд л миний амьдрал гэж ийм байдалтай болчихсон байсан. Дараа нь хүн амьтанд үзүүлсэн. Их л муу хүмүүс гэж толгой сэгсэрч байна лээ дээ. Тиймээс охидууд минь эр нөхөртэй болох гэж бүү яар, эхлээд амьдарч үзэх хэрэгтэй, чиний мэдэхгүй төсөөлөөчгүй олон зан гарч ирнэ. Бас удам судрыг нь сайн судлах нь илүүдэхгүй юм байна лээ шүү. Над шиг уучилж битгий амьдраарай.

39 Comments

  1. Zochin says:

    Яанаа, би том болсон 2 хүүхэдтэй, гадаадад байдаг эмэгтэй. 2 хүүхэдээ амин гол шигээ хайрладаг. Тун удахгүй энэ 2 маань бэр, хүргэн болох хүмүүс авчрах байх даа. Би сайн хадам болж чадахгүй байх, учир нь миний хүүхдүүдийг тэр хүмүүс хэзээ ч над шиг хайрлахгүй байх гэж боддог.

  2. Bi says:

    Би ч бас хадамтайгаа бдаг жирийн нэг бүсгүй бн. Хадмаас үүдсэн хэрүүл бол бнга гарна. Хов зөөнө бусад хүхдүүддээ. Даанч нөхөр маани ээжийнх ни буруу бсан ч юу ч хэлэхгыи намайг л буруутгадаг. Бид одоо 2 охинтой тэдэнд маани хэзээ ч сайн хандаж бгаагүй хамт бдаг байж 1 удаа ч харж саатуулкж бгаагүй гээд боддоо ёстой муухай авгай шүү

  3. hadam eej ni bichij baina says:

    Миний хадам ээж ч гэсэн миний нөхрийг маш их хайрладаг үргэлж дэргэдээ байлгахыг хүсдэг байсан. Түүнээс илүү хайраар манай хүүхдүүдийг хайрладаг байсан. Миний хань үр хүүдээр минь дамжаад надад ханийн минь ээжийн тэр их хайр ирдэг байсаан. Хадам гэж бодохгүй явахаар сүүлдээ өөрийн ах дүүгээс ялгаагүй болчихдог юм доо.Хүнийг уучиллаа гээд алдах зүйл байхгүй шүү. Уралцлаа гээд олох ч юм байхгүй. Алийг нь сонгох нь хүн танд олдсон өргөн боломж.

  4. hadam eej ni bichij baina says:

    Залуустаа хэлэх үг байна. Бүсгүй минь чиний ээж бас л нэг хүний хадам ээж шүү дээ. Үрээ хайрлах ээжүүдийн сэтгэл яг адилхаан. Хүн хүнийг ойлгож амьдрах нь л чухал. Чи хадам ээжийгээ нөгөө талаас нь харж байсан уу. Энэ бол авааль нөхрөөсөө салах шалтгаан биш ээ. Ураг төрлийн хол нь дээр. Ус түлээний ойр нь дээр. Амьдрал гэдэг агуу гайхамшиг явж явж бүсгүй хүний мяндсан ухаан дээр тогтдог юм шүү дээ. Эр хүмүүс энэ тал дээр бол их даац муутай улс шүү дээ. Явган хэрүүл тэдэнд бол шийдэхэд хамгийн хүнд асуудал. Амьдралаа аварч гарах нь чамаас л шалтгаална даа. Та 2т аз жаргал хүсэе.

  5. bz says:

    болохгүй бол хүүхэд шуухад гэхээсээ өмнө салсан нь дээр шүү

  6. ыуыу says:

    та 2 али али ни азтай гэx гэсиймаа.

  7. ыуыу says:

    зөв зөв, чам шиг xууxнууд ингээд салчиxдаг ни xарин мундаг юм. 10 жилийн дараа аxиад нэг дугнэж узнэ биз. ер ни бол иймэрxүү эxнэрээс али эрт салсан тэр залуу бол азтай шуу бас.

  8. Sain bna uu? says:

    Тайлбар өгөх гэсэн юм. Дээр бичсэн зүйл бол нөхөртөө гомдоод тохиолдсон зүйлийнхээ багахан хэсгээс бичсэн юм. Их уйлж суусан болохоор жаахан тоочсон маягтай бичсэнээ өөрөө ч мэдсэнгүй. Гэхдээ үүнийг над шиг битгий алдаасай гэсэн үүднээс бичсэн юм. Ойлгож тусгаж авах нь аваарай. Гэхдээ энэ бол багахан хэсэг нь шүү. Үерхэж байхад амьдралаа төлөвлөж мөрөөдөх үлгэрийн юм шиг л байдаг юм. Охидууд минь үлгэрийн юм шиг үгэнд бүү итгээрэй, удаан үерхсэн ч чи түүнийхээ занг мэдэх болоогүй, зөвхөн сууж байж эцэг эхтэй нь ойр байж л тар нь мэдэгддэг юм байна лээ шүү. Хүний эх чамайг хэзээ ч хүүхдээ гэж үзэхгүй гэдгийг сайн ойлгоорой. Харин залуучууддаа хэлэхэд айлын жаахан охиныг авч суусныхаа төлөө хайрлаж хамгаалж байгаарай. Манай хүн шиг ээжийнхээ үгнээс гарахгүй эхнэрийгээ өмөөрчихөж ч чадахгүй тийм арчаагүй байж болохгүй. Ээжийгээ хайрлаж болно, угийн хайрлах ч ёстой гэхдээ буруу юм хийж байгаа үед нь хэлж шүүмжилж байгаарай. Гэр бүлдээ битгий оруул, битгий халдаагаарай. Эцсийн эцэст чиний хүүхдийг төрүүлж, чиний амьдралын зорилго болсон гэр бүлийг бий болгож буй хань ижил чинь чухал шүү. Дээр хүнтэй суусан охидын бичсэнийг сайн уншаарай. Одоо үлгэр юм шиг санагдаж байвч амьдрал дээр яг ийм байдаг юм билээ. Их гомдоод ирэхээр өөрийн эрхгүй хайртай хүнээ чи хайрлахаа больчихдог. Тиймээс амьдралаа хамгаалж амьдрах нь маш чухал. Би энэ амьдралаасаа их зүйлийг ойлгосон. Одоо нөхрөөсөө салчихсан, хэдэн дүү нартайгаа бужигнаад гоё байна. Одоо бол би өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж өөрийн хөрөнгийг босгохын төлөө л зүтгэнэ дээ. Та нарт амжилт хүсье, хань ижлээ хамгаалж хайрлаж байгаарай.

  9. oo says:

    өөх өгсөн хунтэй өглөө удэшгүй заргалдана гэгчээр хоол ид гэлээ гэж гомдоллодог сонин хуухэн бэ хоол өгдөггүй байсан бол яах болж бнаа өөрт чин бн

  10. kim says:

    иймэрхүү айултай авгайнууд байдаг шуу

  11. naizku says:

    хүүхэдтэй болчихоогүй ни яамай,муу энергитэй бузар авгай байна,өөрийн гэсэн юмаа салгаж аваад тэнэг нөхрөө явуул,ер ни манай монголчууд үр хүүхдээ багаас ни тусад унтуулж биеээ даах байдалд оруулдаггүй зууралдаж заваардагийн гай бас их байна

  12. Sain bna uu? says:

    Гэхдээ үүнийг хүнтэй сууж үзсэн хүмүүс л ойлгохоор байна. Яг үнэн ш дээ. Жаахан сэтгэл хөдлөлтэй бичсэн ч чи маш зөв шийдвэрийг гаргажээ. Нөхөр чинь чамайг хайрлаж хамгаалж чадахгүй бол мөн тэжээж чадахгүй бол шууд хая. Чи залуу хүн чамд ирээдүй байна.

  13. anonymous says:

    чи харин өөрөө хомсдолтой юм бишүү?!! толгойндоо сумтай биш бүр пуужинтай?!! эргүү хүн шиг л бичсэн байна.

  14. arai bishee!!! says:

    чи зарим нэг өгүүлбэр дээрээ аймар утгагүй бичсэн байна..(( хадам ээж рүү утасдаж хашгирч зандарч хир баргийн юм хэлдэггүй ээжийг минь дээрэлхэх гэж нэг үзээд амаа таглуулсан даа )) энэнээс авуулаал.. заз ойлгож бн өө! ойлгож байна. би бас жооxон буxимдалтай бгаа болxоор буру зөв яриж магадгүй ээ! ёстой xараалаа урсгачмаар санагдчлаа бн

  15. cahirmaa says:

    маш хэрэгтэй нийтлэл байна, манай хүүхнүүд охидууд сайн унших хэрэгтэй байхаа, нөгөө талаар сайн сайхан хадмын талаар бичсэн нийтлэл бараг алга байх юм, сайн сайхан хадамтай хүмүүс энд бичвэл зарим нэг хүмүүс үлгэр дуурайл авна шүүдээ,

  16. chokod says:

    Боогийгийн хэлж байгаа үнэн. Бүр салж сарниж чадахгүй л бол тоохгүй л бай тэнэг хүмүүст юу ч хэлээд ойлгохгүй тэнэгээрээ байсаал байгаад дуусдагийн энэ ёстой үнэн тэнэг хүмүүсийн хажууд тэнэг юм шиг л дүр эсгээд бай хэхэ

  17. boogii says:

    энэ яг манай xадамтай ижилxэн юм бна увчин xэлээд л гадуур гарч бужиглээд л гараас ни гараx юм гэж бxгуй.байнга аяга таваг тогоо шанаганий xэрүүл xийгээд xуугийнxээ xажууд нээx сайxан xадам ээж,xамт бxаар дарамтлаад чи миний xууxэдтэй суусан чи xэн ч биш гээд л,буx юмаа уурийнxуу нэр дээр болго,энэ сэгсийсэн xууxэнээр ягаад тоотсоогоо баруйлаад бдгийн гээд л,гэрт турсикнээсээ уур юм умсуxгуй шалдан гуйгээд л, би залуудаа сайxан xууxэн бсан гээд л,ккк xамт бxад xэтсүү бсан нэг сайн xэлж аваад тусдаа амидарсан,одоо бол илд далд байнга муулна тооxоо ч болисон доо,ирxээр ни xудлаа ижилxэн инээчээд бж бдгийн,аймаар гудамний xууxэн,сэгсийсэн гээд галзуу,солиотой гээд xэлэxгүй уг гэж бxгуй,доромжлоxгуй уэ гэж ч бxгуй,гэxдээ тэсэж бнадаа гэж,xуу ни ээжийгээ умуурну миний xажууд намайг умуурну тэгээд одоо тооxгуй бай.ю ч битгий угч бай ирxээр ни xудлаа инээчээд л байж бай,тэнэг xумууст уд xэлээд угаасаа нэмэргүй.

  18. nmn says:

    заримдаа ийм юмс уншихаар итгэмээргүй, кино шиг л санагдах юм. олны үг ортой гэж үнэн л байх даа. ямар ч гэсэн суух гэж битгий яар гэдэг чинь л үнэн үг шүү. охид минь гэрлэж бараалах, хүүхэд гаргах гэж яарах юм ер байхгүй шүү. энийг л хэлье гсн хэхэ

  19. ha ha ha says:

    чи сэтгэлдээ юу тарьж ургуулсан тэрийгээл хурааж авсан байшдээ.

  20. yasan says:

    тийм эээ яг зов би нохроосооо хадмуудаасаа болж тусдаа амидарч узсэн суулдээ надаас салж чадахгуй гээд гуйгаад бхаар ни би оороо ч хайртай болхоор хэзээ ч миний хажуууд тэр аав ээжтэйгээ ярихгуй утсаар ч ярихгуй танайхнийиг хэзээ ч дурсахгуй очихгуй гэсэн болзолтойгоор амидарч бн утсаар ярисан ч надад мэдэгддэггүй амар бн

    омно ни бол лайтай юмнуу ддээр очхооор хичнээн ядардаг бсан гэээч

    намайг бол газар доогууур ортол муулдаг

    анх жирэмслэээд бид2 баыртай бсан чини ээж ни гэдсээ чирсэн юм миний хууг уруу татсан энэ тэр гэсэн юм шиг бн лээ оооэээ бур бичвэл их юм бн

    манай нохор хаа очиж миний талд бдаг болхоор угуй бсан бол али хэдий салсан бгааа

    чи салса ни зов болж

  21. sainuu says:

    busgui чи өөрөө юм ойлгохгуй эргүү хүүхэн бн дааа юманд чин хэмжээ хязгаар гэж байдгийн за

  22. sainuu says:

    зөв шийдвэр гаргажээ гол ни замынхаа дундаас битгий эргэж буцарай даа чамд амжилт хүси

  23. busgui says:

    энэ хүүхэн одоо нээх сүртэй нуршаал нэг юмаа хичнээн бичдийн.. Хань ижлээ алдаад сэтгэл санаа гундуу настай эмэгтэй уйлаал биз. Хоол унд ид уу, гадуур хоололж хэдэн төгрөгөө битгий үр гэснийг нь хүртэл өө болгоод харцан муулж ч байх шиг, иймхэн юм зохицуулчихаж чадахгүй. Угаасаа чи хүүд нь хайргүй бас хүн хүндэлж ч сураагүй эргүү хүүхэн байна. Амьдралыг зоосны нүхээр харцан.ккккк Бүтэхгүй ээ чи нээрээ. Буруугаар ойлгосон байж болно гэхдээ бичсэнээ чи өөрөө дахиад нэг уншдаа

  24. Хаос says:

    Админ бичсэн юм хасаад утга санааг нь алдуулчих юм аа.

  25. Хаос says:

    Хадам ээжүүд ихэнх нь тийм байдаг юм. Та 2-н гэр бүлийн уур амьсгал яамар байх цаашдаа яаж амьдарах асуудал нөхрийн чинь ухаанаас шалтгаална.
    Миний хадам ээж иймэрхүү байсан,эхэндээ хадамдаа гомдоод хэцүү байсан. Тэр үед нөхөр минь *чи надтай ханилсан болохоос ямар манай гэрийнхэнтэй амьдрах гэж байгаа биш дээ, битгий тоо* гэдэг байсан. Бас ээждээ 2-3 удаа намайг өмөөрч хатуу үг хэлж байсан.
    Чамд зөвлөхөд хадам ээжээсээ аль болох хол байж, ээжийнх нь асуудлаар ханьтайгаа муудах хэрэггүй л гэж хэлмээр байна. 2 биендээ хайртай байхад бүх асуудлыг шийдээд туулаад л өнгөрдөг юм аа.

  26. Хаос says:

    Хадам ээжүүд ихэнх нь тийм байдаг юм. Та 2-н гэр бүлийн уур амьсгал яамар байх цаашдаа яаж амьдарах асуудал нөхрийн чинь ухаанаас шалтгаална.
    Миний хадам ээж иймэрхүү байсан,эхэндээ хадамдаа гомдоод хэцүү л байсан. Тэр үед нөхөр минь *чи надтай ханилсан болохоор манай гэрийнхэнтэй амьдрах гэж байна.
    Чамд зөдлөхөд хадам ээжээсээ аль болох хол байж, ээжийнх нь асуудлаар ханьтайгаа муудах хэрэггүй л гэж хэлмээр байна. 2 биендээ хайртай байхад бүх асуудлыг шийдээд туулаад л өнгөрдөг юм аа.

  27. MS says:

    Хүнтэй гэрлэвэл тусдаа амьдарвал зүгээрдээ. “Ямар нэг хүндэтгэх шалтгаангүй бол?”

  28. chokod says:

    Сайн сайхан хадмууд гэхдээ зөндөө байгаа. Зүгээр л манайхан хэн хэндээ мундаг дэм болчдоггүймаа гэхэд амьдрах гэж ядаж байгаа нэгэндээ гай болохгүй л амьдрах нь чухал. Үүнийг бүр тэр үр хүүхэд, эцэг эх, ах дүү, найз нөхөд бүгд маш сайн ухаарах ёстой. Боломж бололцоотой бол яахав гэхсэн болохгүй байхад би би би гээл дайраад байх ёоох мөн ч хэцүү шүү. Түүнээс нь болж нөхөртөйгөө муудалцана цаашлаад хадам муулна энэ хүүхнээр яадгийн эхнэр чамд өчнөөн олдоно ээж нь би ганц шүү гээл. Хүн бүр өөр өөрсдийн эцэг эхдээ үнэтэй л байгаа ш дээ. Гэтэл зарим нэг нь бүүр нэг од унагачихсан юм шиг миний нандин эрдэнийг авсан гээл гэтэл би ч ээждээ нандин эрдэнэ л байгаа ш дээ. Хүний өөрийн гэлтгүй хүн хүнээ хайрлаж л баймаар юм даа.

  29. chokod says:

    Угаасаа ийм ээж нар байдаг юм байна лээ. Үр хүүхдээ бодоод хайрлаад байгаа юм шиг царайлаал худлаа байнга зовлон тоочиж өвчин хэлээл юу ч хийхгүй байж. Үр хүүхэддээ юу ч өгөөгүй байж /өгөх албагүй л дээ/ биеийг нь төрүүлж өсгөсөн болоо одоо би авлагатай гэх мэтээр боддог… Хүн үр хүүхэддээ хайртай бол санааг нь зовооно гэж бодоод хааяа ч гэсэн хэлээ хазаад байж болдоггүйн байхдаа. Тэгээд үнэхээр өвджүү гээд бодохоор бас үгүй найз нартайгаа явна гээл залуу хүмүүсээс илүү шоудна. Эх хүн мундаг ч гэсэн хааяа ч гэсэн төрүүлсэн үрийнхээ өмнө жаахан ч гэсэн хариуцлага хүлээх л ёстой шүү дээ. Наад ээж чинь угаасаа хэцүү л хүн байнаа. Иймэрхүү ээж нар байдаг юм шиг байна лээ хэцүү юмаа нээрээ

  30. M says:

    ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** GESEN NERIIG N HARAAD L DOTOR MUUHAI ORGIH YM,
    CHAMD GEJ HELEHED :CHINI NAAD HAGAS SOLIOTO MEDREL,MEDEEJIN COMMENTUUD CHIN HEND CH HEREGUU,CHI BITGI COMMENT ULDEEJ HUMUUSIN BULJIS ZUTGUULJ BAI

  31. miigaamiigaa@yahoo.com says:

    Õàäìóóä ÷ ãýñýí õ¿í ø äýý. Ñàéí ÷ áàéíà ìóó ÷ áàéíà. Õàìãèéí ãîë íü õàíü ÷èíü ë ñàéí áîë áîëíî äîî…

  32. шимануснуудад says:

    угаасаа хадамууд гайтай ш дээ.би айлын бэр болоод 3жил болж байна.Хадам эгч хадам дүү 2бол намайг байнга муулаастай 1үг хэлвэл цааш нь 10болгоод л хов хутгана.Хүнд гэмгүй байгаа хүмүүсийг хараад атаархаад байдын болуу л гэж бодхын.ойлгоход бэрх хүмүүс дээ.Чихээ бөглөөд амаа хамхиад л явж байна.Болж бүтээд амьдраад байгаа нэгэндээ уг нь гай болоод байхгүй байвал зүгээр байгаамдаа энэ хадам шимануснууд…

  33. Badman says:

    Зүгээр л сайхан салаад амьдраачээ.

  34. sal sal sda gej says:

    мангас хадам гэдэг кино санаанд орчлоо.ккк давруу авгай вэ хүүхэдийг ни шалдангаар ни хөөгөөд явуулдаа.манай хадам ч сайн хүн л дээ.тусда гарах санаатай бга.Байр авах гэхээр миний мөнгө хүрэхгүй юмаа.хадам ээж мөнгө нэмэрлий эсвэл хамт амидар гээд л бган би үгүй гээд гүрийгээд бган.Айлийн охин авч сууж байж орох оронгуй бна гэж юу бсийн тэнэг биздээ.eр ни бол уул усний ойр ураг садангийн хол гэж 1 уг бдаг бхаа!!! тэгэхгүй бол тгд хадмийн хаяа түшсэн миний хартсийг яагад татааад бнаа гэвэл яанаа кккк юмийг яаж мэдхэвдээ кккк

  35. sal sal sda gej says:

    мангас хадам гэдэг кино санаанд орчлоо.ккк давруу авгай вэ хүүхэдийг ни шалдангаар ни хөөгөөд явуулдаа.манай хадам ч сайн хүн л дээ.тусда гарах санаатай бга.Байр авах гэхээр миний мөнгө хүрэхгүй юмаа.хадам ээж мөнгө нэмэрлий эсвэл хамт амидар гээд л бган би үгүй гээд гүрийгээд бган.Айлийн охин авч сууж байж орох оронгуй бна гэж юу бсийн тэнэг биздээ.eр ни бол уул усний ойр ураг садангийн хол гэж 1 уг бдаг бхаа!!! тэгэхгүй бол тгд хадмийн хаяа түшсэн миний хартсийг яагад татааад бнаа гэвэл яанаа кккк…

  36. sal sal sda gej says:

    мангас хадам гэдэг кино санаанд орчлоо.ккк давруу авгай вэ хүүхэдийг ни шалдангаар ни хөөгөөд явуулдаа.манай хадам ч сайн хүн л дээ.тусда гарах санаатай бга.Байр авах гэхээр миний мөнгө хүрэхгүй юмаа.хадам ээж мөнгө нэмэрлий эсвэл хамт амидар гээд л бган би үгүй гээд гүрийгээд бган.Айлийн охин авч сууж байж орох оронгуй бна гэж юу бсийн тэнэг биздээ.eр ни бол уул усний ойр ураг садангийн хол гэж 1 уг бдаг бхаа!!! тэгэхгүй бол тгд хадмийн хаяа түшсэн миний хартсийг яагад татааад бнаа гэвэл яанаа кккк

  37. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    ХАДМААСАА ТУСДАА БАЙ..ТЭГВЭЛ АСУУДАЛГҮЙ….

  38. manduul says:

    Hadam chin nuhruu ungursun bolohoor setgel sanaanii hund baidald orood teriigee uuruu ch medehgu l yavaad bgaam bish u. Chi argadaj, hamt baihdaa yariltsdag baisan bol deer baisan bn sh dee. chi ih duugu bolohoor tegeed bj magad, harin ter huduunii ohin chin hichneen teneg ohin ch hajuud n yariaad suuj bdag bsan bolohoor l shan sanagdsan bh l da. tgd bas ter muulj bg ene teriig n sonsson ch sonsoogum shig l bhgu yu d. tegj uuriiguu bitgii stresst oruulaa

  39. busgui says:

    хадамууд угийн тийм хумуус байдаг шуудээ. одоо наад нохороосоо буур салаарай. ахиж битгий уучилаарай. чиний зовлонт амидрал энүүгээр дуусаг. бусгуй мин чи сн ханитай учраад сайхан амидраарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.