Секс ба нөхөрлөл

Ер нь хүн өөрийнхөө тухай хүрээлэн буй хүмүүсийнхээ хэлж ярьсан зүйл дээр үндэслэн дүгнэдэг шүү дээ. Тэр дундаа эмэгтэй хүн хэр зэрэг дур булаам өөртөө сайхан харагдаж, түүнийгээ мэдэрч чадаж байна тэр чинээгээрээ өөрийгөө үнэлэх үнэлэмж нь өндөр байдаг ажээ. Өөрөөр хэлбэл гадаад хүчин зүйлстэй шууд холбоотой гэнэ.

– Эр хүнд сээтэн хаяж улмаар сүүлчийн шуурга мэт секс хийх нь хариугаа авах шалгарсан арга хэмээн үздэг бүсгүйчүүд бий. Гэхдээ зөвхөн партнёроосоо салснаас болж өөрийгөө үнэлэх үнэлэмж нь эрс буурсан үед л уг аргыг хэрэгжүүлдэг бололтой. Харин сексологичид үүнийг “иймэрхүү аргаар өөрийнхөө дотоод ертөнцтэйгээ тэмцэлдэж, нөхцөл байдлаас хурдан салж чадна гэсэн үг биш” хэмээн үзсэн байдаг.

– Секс ба найз гэдэг маш том сэдэв юм. Гэхдээ зүгээр сайн найзуудын хооронд сексийн харьцаа үүсэх явдал нь гол төлөв санамсаргүй тохиолдол байдаг аж. Иймд дур татагдах зүйлд орохгүйн тулд найз болон дотно харьцаагаа ялгаж салгаж чаддаг байх нь чухал.

– Эрэгтэй эмэгтэй хоёр хүний нөхөрлөл үнэн хэрэг дээрээ хийсвэр зүйлээс хол байдаг. Харилцааны тодорхой үед эр эм хоёр бие бие руугаа тэмүүлэх нь бүтэшгүй хоосон санаа биш юм. Ухамсарлах, ухамсарлахгүй нь гол биш зүгээр л дотроо эргэлзээгээ зогсоодог. Харин сексийн харьцаанд орсныхоо дараагаар бүх зүйл үгүй болж шинээр гайхалтай сайхан хосууд болцгоодог. Дотно харьцаа үүсгэх нь эр эм хоёрын харьцааг илүү гүнзгий болгож, бие биенээсээ ичих, биеэ барих, эргэлзэх зүйлгүй болж, нэг хүн болсон мэт чөлөөтэй амьсгалдаг.

– Хосууд сексийн харьцаанд орсноор ямар нэгэн дотоод зөрчилдөөнийг шийдэхэд дөхөм байдаг ажээ. Гэвч тухайн үед зөвтгөшгүй хүлээлтийн том аюул ирж ч мэдэх гэнэ.

/Хань/

3 Comments

  1. ss says:

    гар хангалаг хийвэл бэлгийн замын өвчин тусан гэж байхуу

  2. WARWAR says:

    эр эм сайн найзууд 1 удаа ч гэсэн хамт оронд орсон л байдгийм даа энэ нээрээ шүү тэгээд эсрэг хүйсний сайн найз гэхээр юу билээ дээ миний найз гэдэг байсан 1 эмэгтэй хамт наргиж байх үэд л халамцуу намайг оролдоод байснийг л одоо бодохоор энэ нийтлэлд үнэний ор байнаа байна сэкс нөхөрлөл 2 тусдаа ойлголтоо

  3. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    zoroldoh hereldsenii daraa seks hiihed l evlerdeg gedeg shuu dee kkk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.