Цаашдаа түүнтэйгээ яаж харьцвал дээр вэ?

Сайн байцгаана уу? Би 24 настай. Гадаадад суралцдаг оюутан. Найз залуутайгаа танилцаад 6 сар л болж байна. Хэдийгээр нэг их хугацаа биш ч гэлээ хүнд дасаж, хайртай болоход хангалттай хугацаа байх гэж бодож байна.
Тэр маань монголд хувийн компанид боломжийн ажил эрхэлдэг. Бид 2 анх мэссэнжерээр харилцдаг байж байгаад би амралтаараа нутагтаа очоод түүнтэйгээ үерхэж эхэлсэн. Бүх зүйл үнэхээр сайхан байлаа.

Одоо гол асуудалдаа ороё. Миний амралтын хугацаа дуусч би гадаадруугаа буцах хэрэгтэй боллоо. Тэр маань надад хайртай, чамайгаа хүлээнэ л гэж хэлсэн. Би ч түүнээсээ салж ядаад л наашаагаа бөөн итгэл өвөртөлөөд л ирлээ. Миний сурдаг хотод монгол хүн байдаггүй болоод ч тэр үү , маш их ганцаардана. Ганцаардах тоолондоо түүнийгээ л бодно. Гэтэл тэр маань өмнөх үеэ бодоход надтай бага мэссэнжерлэдэг болчихсон. Хааяа нэг мэссэж бичихээр урдаас завгүй байна л гэсэн хариу ирнэ. Тэр маань ажил төрөл ихтэй байдгийг би ойлголгүй л яахав. Тэгээд л мэссэнжэр энээ тэрээ гэж ажилд нь саад болоод яахав гээд завтай болохыг нь хүлээгээд л сууж байдаг болсон.Бид 2 хол байгаад удаагүй л дээ. 2 сар л болж байна. Гэхдээ хүний нутагт ганцаардаж байгаа намайг ч гэсэн ойлгомоор юмдаа гэж бодохын. Заримдаа гомдохдоо тэсэхгүй баахан үг хаячихна. Гэтэл тэр маань намайг өөрийг нь ойлгохгүй, юм л бол хэрүүл хийх гээд ядаргаатай байна гэдэг байгаа. Бас би жаахан хэнэггүй талдаа хүн юм байна гэж хэлсэн. Хүн хайртай хүнээ байгаагаар нь л хүлээж авах ёстой байх гэж би хувьдаа боддог. Гэтэл энэ хүний маань хэнэггүй зан ч гэхиймуу хэтэрхий алгуур байдал нь халамжгүй ч санагдах юм , хааяа сэтгэл нь хөрчөөгүй байгаадаа гэсэн айдсыг ч бас төрүүлээд байх юм. Тэр маань надад хайртай л гэсэн. Би ч түүндээ хайртай. Цаашдаа түүнтэйгээ яаж харьцвал дээр вэ? Түүнийгээ ч гомдоочилгүйшиг, өөрөө ч бас сэтгэл тайван баймаар байна.

19 Comments

  1. khangi says:

    охидууд та нар яхаараа ийм гэнэн тэнэг байдаг бн аа цаад залуу чинь замд хайртай л бол захиа бичих завгүй байна гж хэзээ ч түүхэнд байхгүй.

  2. сүхээ says:

    хумууус

  3. сүхээ says:

    би жилийн нэг бусгуу дээ уерэхдэг байлаа тэр гадаадд би монголдоо нмг аймаар хардана хаяа зохиож ярина хаяа галзуу хун шиг их хайртай бсан юм шиг бган бид 2 орчлонд 2улахнаа бгаа ым шиг аашилдаг байлаа бийч тгд яахавдээ энүүгээр л нэг шоудсан нохор тгд ч энд эр хун хулээн гдг унэн аргуу даа 2.3 уг нийлуулээд хэлэхд явдалта охид тус тас хэрвээ тгд бвал салахгуй юу даа сэтгэлийн шанлал бие холдвол сэтгэл холдноо гэж суулийн уед унэн ч хуучинсаг узэлтэ болцийн гэсэн шуу яаанааа хэхэ

  4. cahirmaa says:

    ажил хийдэг гадаадад сурдаг хүмүүс-н амьдрал шал ондоо,чи бол өчнөөн заүтай байгаа, харин ажилтай хүн тэрбүр чамлуу мессэнжэрдэх заү гарахуу, чиний дассан сэтгэлийг ойлгож байна гэхдээ чиний бичсэнээс харахад жоохон хачиг шиг зантай юм шиг, тэгээд ч бие биенээ мэдээд дөнгөж 6 сар болж байхад эрэгтэй хүмүүс бол нэг их ач холбогдол өгөхгүй ээ, тэрхэн үедээ л юу юм гэхээс, манай эмэгтэйчүүд л гэнэн дээрээс нь т1 юм болохоороо бөөн юм бодчихсон явж байгаа

  5. Kkkkkkkkkkkkkkkkkk says:

    наад чинь чамд хайргүй л юм шиг байшд.,. Битгий гомдоорой, гэхдээ миний бодлоор наад залуу чинь чам шиг мэссэнжэрээр танилцсан нилээн олон найз охинтой байхоо.,. тэгээл өөр 1 охин нь чамайг бодвол арай илүү сонирхлийг нь татсан байх.,.
    Иймэрхүү мэссэнжэрээр танилцсан нөхдүүд найдваргүй байх да,., за мэдкүээ,., андуурч байж ч магад,.,

  6. busguig haij bn says:

    би эхнэртэй л дээ гэхдээ үнхээр дутагдаж байна !дажгүй сэx хамтрагч болох халуухан 22-28 насний бүсгүйг хайж байна! хүсбэл холбогдоорой! xамгийн гол ни дажгүй бүсгүй шү! batuchralhurlee@yahoo.com

  7. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    эсүй сайхан зөвлөж ..нэг их удалгүй хамтдаа бай..удаан хол байх хэрэггүй

  8. Эсүй says:

    Эр хүнийг эхлээд өөртөө дурлуулсан бол дараа нь дасгах хэрэгтэй. Дасаж хайрласан сэтгэл байгаа бол хэзээ ч чамаас холдож чадахгүй. Хүний нутагт гэрээсээ хол чамд хэцүү л байдаг байх Цаад залуугаа битгий залхаа Чи байнга л мэссэнжэрт байдаг биз Ер нь Чиний энэ агуу хайрнаас зугатна уу гэхээс чамтай адилхан Улам хайрлана гэж байхгүй Эр эм хүний сэтгэхүй өнгө шал өөр. Чи үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Эр хүнд өөрийгөө хэрэгтэй маш үнэтэй алдаж болохгүй гэдгийг ойлгуулахын тулд нэлээд их юм болно Болсон болоогүй урвайгнаад ингээд байвал Цаад залуу чинь бүүр залхаад тоохоо огт болино. Эрэгтэй хүн чин Маш үнэтэй бөөн цаг зав хугацаа хамаг юмаа барсан үхтлээ гүйсэн Юмандаа маш харамч байдаг юм Өөрөөр хэлбэл үнэтэй хамгийн сайхан тоглоомыг нь өөрөөс нь булаах юм уу авбал Уйлаад нэхээд ирнэ Харин хажууд нь өдөр бүр байгаа хирнээ заримдаа тоодоггүй өөр тоглоом шохоорхоод гүйдэг шд. Эрчүүдийн ертөнц ийм л сэтгэхүйтэй. Тэгээд иймэрхүү хэнэггүй эрчүүд хэзээ өөрчлөгдөхгүй ч Чи өөрийнхөөрөө удирдаж болно Жишээ Чамайг хэзээ ярихыг хүссэн тэр цагтаа яриулж гүйлгүүлж гуйлгуулж болно Энэ бүхэн зөвхөн чиний гарт л байгаа Толгойгоо сайтар ажилуул Зөвхөн өөрийгөө бодоод өөр дээрээ эргэлдэлгүй арай өөр өнцөгөөр зальтайха хараад үзээч амархан биш гэж үү?

  9. jiriin busgui says:

    Би хос хоёр болж өгвөл хамт байх нь хамгийн зөв гэж боддог хүмүүсийн нэг. Мэдээж хамт байх аргагүй нөхцөлүүд бас байна л даа. Би өөрөө гадаадад сурч байсны хувьд холоос харьцаатай байх ямар вэ гэдэгийг сайн мэднэ. Хүн хамгийн дотны хүнээсээ илүүг шаарддаг. Тийм хүндээ илүү гомдож тунирхдаг. Ялангуяа хайртай хүнээсээ өөрийн хүссэн хайр халамжийг хүсдэг. Тэгээд тэр халамж хайр хүссэнээр ирэхгүй болохоор гомддог. Энэ гомдлын гол алдаа нь хоорондоо юу хүсч буй, яамаар байгаагаа огт ярилцаагүйд байдаг. Өөрөөр хэлбэл дотны хүнээсээ өөрийгөө үггүйгээр ойлгохыг шаарддагаас алдаа гарч байгаа юм. Хайр сэтгэлийн гол тулгуур нь итгэл. Мөн үнэнч, илэн далангүй байдал асар чухал. Ер нь бол амьдрал хайраар эхэлж, тэр хайр нь итгэлээр тэжээгдэж байдаг. Хол байгаа хоёр юуны өмнө бие биендээ гомдоох үг хэлэхгүй байх хэрэгтэй. Хол байж нэгийгээ санаж байхад үл ойлголцол нэрмээс л болно. Түүний оронд өдөр тутмын байдлаа ойлгомжтойгоор тайлагнаж, юу хүсч мөрөөдөж байгаагаа илэн далангүй ярилцаж байх нь бие биенээ ойлголцоход нэмэртэй. Мөн байнгын харьцаатай байх нь итгэлийг төрүүлж, сэтгэлийг хөргөхгүй алхам гэж бодож байна. Хардсан гомдсон үг хол байгаа хүмүүст байтугай цуг байгаа хосуудад гай болдог. Цаад хүнийхээ яг юу хүсч байгааг ярилцах хэрэгтэй. Мөн үнэхээр хайр мөн үү гэдэгийг ялгаж салгахыг хичээх хэрэгтэй. Өөртөө хайргүй хүнтэй холбоотой байх сэтгэлийн том шаналан болно. Анхнаасаа найдваргүй харьцааг эхлэх хэрэггүй байдаг. Хүний сэтгэл нэг хөрвөл эргээд сэргэнэ гэж маш хэцүү. Бараг л боломжгүй дээ. Тиймээс нэгнийхээ сэтгэлийг хөргөхгүй байлгахыг хүн маш их хичээж амьдрах ёстой юм. Хайр бол цэцэг юм, үргэлж асарч усалж тордож байх хэрэгтэй гэж үг байдаг. Хол байгаа хоёр сэтгэлдээ хайраа тээж амьдарч байгаа учир ямар нэгэн байдлаар холбоо барих нь баяр баясгалан байх учиртай. Тэр цагаа хэрүүлд зориулбал дараагийн удаа холбоо барихаас хэн нэг нь халширна. Эмэгтэй хүн ухаан зарж байж л амьдралаа авч явдаг хорвоо. Хэрэв боломж байвал хамт байх талаар бодох хэрэгтэй. Хайрыг хайрлаж амьдрах ёстой шүү.

  10. Erhemseg says:

    Чи хартай залуудаа итгэх уу байх уу гэдэгээ оороо л шийд. Гэхдээ эмэгтэй хунд эмэгтэй хуний зон совин гэж нэг юм байдаг юмаа. Минийх л лав хэзээ ч алдаж байгаагуй. Би хайртаасаа хол 1 жил байж узсэн хэзээ ч итгэл алдаж узээгүйээ. Ягаад гэвэл зон совин мин бид 2-ийг биэ биэдээ хайртай гэж хэлээд байсан болохоор. Сэтгэл зурхээ чагна даа.

  11. lonely says:

    ХУНИЙГ ХОЛ ЗАЙ ХУНИЙГ САЛГААНАА ЧИ МЭДЭЖ АВАХ ХЭРЭГТЭЙ!! 2Т БИЕ ХОЛДВОЛ СЭТГЭЛ ХОЛДОНО- 3Т ЗУГЭЭР ХИЧЭЭЛЭЭ САЙН ХИЙ!!
    ЧАМГУЙ ЧАМТАЙ НААД ЗАЛУУ ООР ХУНТЭЙ БАЙГАА!! 100% УНЭН ГАШУУН БОЛОВЧ!!!

  12. Antonia says:

    ИЙМЭРХҮҮ хөлдүү залуучууд байдымаа. чамд хичнээн хайртай ч гэсэн бас нэг тиймэрхүү хувиа хичээсэн ч гэхиймүү юу ч гэмэр юм.ХҮН болгон адилгүйшдээ,чамайг алдчихна гэж бодохгүй гэнэн тэнэг хүн ч байж болно. хайртай хүнээсээ хол байж үзээгүй болохоор мэдэхгүй юмдаа. чамд хол байхдаа бие биендээ үнэнч байж чадсан хүмүүс л овоо зөвөлгөө өгөх байхдаа

  13. Zahidliin ezen says:

    БИе xолдвол сэтгэл холдоно гэдэг үг чинь хатуу боловч үнэний ортой л үг.эргэн тойронд маань удаан хугацаагаар хол байж байгаад одоо ч сайхан амьдарч бгаа хосууд байж л байна. дээр зөвөлгөө өгсөн хүмүүст маш их баярлалаа. Хүний сэтгэл хөрч болно гэхдээ ухаантай алхам хийж чадвал бүх зүйл эргээд сайхан болно гэж би найддаг. Тиймээс та бүхнээс хүсэж байгаа зүйл бол яавал түүнийхээ сэтгэл зүрхийг хөргөчилгүй байх вэ? гэдэг асуултанд л чин сэтгэлийн зөвөлгөө өгөхийг хүсэж байна. Баярлалаа

  14. XXX says:

    Асуух юу байгаа юм ойлгомжтой л бн шдэ наад залуугийн чинь сэтгэл санаа нь хувирчихсан л байна. Хэдий хол байгаа, хичнээн завгүй байсан ч хайртай хүндээ хэдэн минутын зав гаргадаг л байхгүй юу.

  15. Bilgee says:

    Энэ сэтгэгдэл үлдээж байгаа гарууд хуцацгаа та нар.
    Захиа бичсэн нөхөр хичээлээ сайн хий. Зав чинь ихдээд байвал гарч ажил олж хий. Өөрөө хийх юмгүй, өрөөлийн юм хийхэд саад болж үг хэл болж явдаг нөхдүүд хамгийн явуургүй.

  16. WARWAR says:

    ККК 2лаа аймар санаа нийлж байнаа ккккккккккк

  17. WARWAR says:

    биэ холдуул сэтгэл холддийн гэж ардийн сайхан үг цаана чин байна ш дээ үнэн үг шүү

  18. kkk says:

    bie holdvol setgel holdono gej. zugeer l huuchnaaraa l haritsaj bai udahgui buh zuil medegdene

  19. sainaa says:

    за даа.. хайртай бол тэгээл иймэрхүү өдрийн ганц чаатлахад зав гаргаж болдог л юм даа хө..

    наадах чинь чамайг хол болохоор нэг л итгэлгүй залуу л байна даа.. хэсэг чимээгү йгүрийгээд үз дээ.. чамайг санаж шаналаад байж ядах нть уу гүй юу харахгүй юу даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.