“Монгол эрчүүд”-ээ хайрлаарай

Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын зургаан хувь нь “нинжа” байдлаар хувиараа ашигт малтмал эрхэлдэг гэсэн судалгаа байдаг. Энэ тоо нь яг албан ёсны бус хэдий ч нэг их хол зөрүүгүй болов уу. Тухайлбал нинжа хэмээгч хөдөлмөр эрхлэгчид ойролцоогоор 60 мянга гаруй хүн байдгаас 90 орчим хувь нь эрчүүд байдаг. Өнөөдөр манай улсын 19 аймаг, нэг дүүрэгт “нинжа” гэх тодотголтой армийн анги, салбарууд өөрийн үйл ажиллагааг явуулсаар байна.

Тэдний тоо байнга хэлбэлзэлтэй байдаг бөгөөд урин дулааны улиралд болон баяр наадмын өмнө эгнээгээ эрс тэлдэг. Мөн хичээл сургууль эхлэхийн өмнө “нинжа” нарын тоо ч нэмэгддэг байна. Энэ үеэр 61-70 мянгад хүрдэг болохыг уул уурхайн салбарынхан хэлж байгаа юм. Харин бусад үед байнгын 15-20 мянган хүн ажилладаг. Тэднээс 90,4 хувь нь алт, 4,2 хувь нь жонш, 2,2 хувь нь нүүрс, бусад буюу үлдсэн хувь нь үнэт чулуу олборлодог гэсэн судалгаа бий.

Хөдөлмөр хамгааллын наад захын дүрэм журам, техник, технологийг ашигладаггүй энэ хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд нь цаг үргэлж аюул, осол аваар заналхийлж байдаг. Сүүдэр мэт эрсдэл дагуулж явдаг “нинжа” нарт үүнээс өөр ажил эрхлэх боломж хомс төдийгүй гэнэт их мөнгөтэй болж аж амьдралаа дээшлүүлэх гэсэн хүсэл нь эх нутгийнхаа газар шороогоо ухаж, төнхүүлсээр, амь насыг нь авч одсоор байгааг яалтай.

Сүүлийн 15 жилд баялгийн хараал гэгч монголчуудыг даллан дуудсаар, үүний эсрэг төр засаг ч хүчин мөхөсдсөөр олон арван эрдэнэт хүний амийг авч одсон нь нууц биш. Амиа алдагсад нь 100 хувь хөдөлмөрийн насны монгол эрчүүд байдаг. Налайхын уурхайд гэхэд л өнгөрсөн энэ хутацаанд 100 шахам эрчүүд амь насаа алдаж, олон хүүхэд аавгүй, ээж, аавууд хүүгүй, эхнэрүүд бэлэвсэрч хоцорсон. Энэ бол үнэхээр дайн байлдаантай байгаа улс оронд тохиолддог шиг том гамшгийм хэмжээнд хүрсэн гэдгийг харуулж байна.

Монгол хүний, тэр дундаа монгол эрчүүдийн үнэ цэнэ ийм хямдхан болсон нь даанч дэндүү дээ. Монгол Улсын хөдөлмөрийи насны хүн амын дунд эрчүүдийн амь нас, эрүүл мэндээрээ эрсдэж байгаа зөвхөн ганц жишээ энэ биш. Өнөөдөр ажлын байргүйгээс цөөнгүй монгол эрчүүд харийн оронд биеийн хөдөлмөр эрхэлж байгаа. Мөн эх орондоо байгаа цөөнгүй эрчүүд архины асуудалтай болсон нь тэдний амь нас, эрүүл мэндэд байнга заналхийлж, эрсдүүлж байдаг.

Улс орны тулгуур багана, өмөг түшиг болж бага ёстой эрчүүдээ эдгээр олон эрсдлээс хамгаалж, өнөөдөр манай нийгэмд нүүрлээд байгаа энэ зохиогүй байдлыг өөрчлөхийг цаг үе шаардаж байна.

Монгол эр хүн ажилтай, зорилготой, хийморьтой байж Монгол Улс хүчтэй, хөгжилтэй айл өрх бүр амгалан, аз жаргалтай байх ёстой гэсэн төрийн бодлого үгүйлэгдсээр байна.

Бидний өмнөх өвөг дээдсийн түүх ч монгол эрчүүдийн цог золбоо, алсын хараатай мэргэн ухааны ачаар мандан бадарч, гэрэлт түүхийг бүтээж байсан нь маргашгүй үнэн. Монгол Улсын өнөөгийн эрх чөлөө, тусгаар тогтнол нь монгол эрчүүдийн гавьяа, зүтгэл билээ. Монгол эр хүн төлөв, түвшин, алсын хараатай бол ирээдүйн Монгол Улс, айл өрх бүр бас л тийм байна.

Эмэгтэйчүүд, хүүхэд багачууд нь аав, хань нөхөр, ахынхаа хайр, нөмөр нөөлөгт байснаар амар амгалан, аз жаргалтай, эмх цэгцтэй байдаг. Энэ бичигдээгүй зарчим нь бидний өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн ариун ёс журам. Энэ сайхан ёс журмыг мөрдсөнөөр хүний эрх чөлөө, хүйсийн тэгш эрх алдагдах нь юу л бол? Харин бид уламжлалт энэ ёс журмаа дээдлэхийн зэрэгцээ орчин үеийн чиг ханцлагыг ч хамтад нь авч явах учиртай.

Монгол эрчүүд өнөөг хүртэл ээжээ, эхнэрээ хайрлаж, халамжилж, магтан дуулж, хамгаалж, өмгөөлж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Сүүлийн жилүүдэд Монголын нийгэм, хамт олон, гэр бүлийн дунд эр хүнийг эрхэмлэх энэ сайхан чанар алдагдаад байгаа нь нууц биш болсон. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр монгол эрчүүд арчаагүй, архичин гэх хандлага бий болсон.

Монгол эрчүүдийг зэмлэх, гутаах, арчаагүйгээр нь дуудан доромжилсоор байдал өөрчлөгдөх болов уу. “Монгол” хэмээх омогшил дүүрэн ард түмэнд үндэсний бахархал гэж эрхэмлэх ариун нандин зүйл бий. Монгол эр хүний, монгол аавын охин нь болж төрчихөөд Монгол эрчүүдийг муулдаг бүсгүй байх нь тийм ч таатай бус. Гэхдээ бурууг хэлэх нь зүйн хэрэг ч нийтэд нь хавтгайруулах тийм ч оновчтой биш болов уу.

Даяарчлал гэдэг ойлголт нь өнөөгийн биднийг байлдан дагуулж байгаа ч бүгдийг даяарчлах нь тийм ч зохистой биш гэдэг олон зүйл дээр нотлогдсоор байна. Улс орон бүрт өөрийн гэсэн уламжлалт соёл, ёс заишил байдаг, үүнийгээ авч үлдэхийг үндэстэн бүр хүсч байна. Энэ нь өөрөө дангааршил хэрэгтэй гэдгийг батлаж байгаа юм. Худлаа зүйлийг дахин дахин үнэн гээд яриад байхаар үнэн мэт болж, эргэлзээ төрүүлдэг шиг монгол эрчүүд яс чанар муудсан гээд байгаа нь нийгэмд таагүй уур амьсгалыг бий болгож байна.

Үүнд нөлөөлж байгаа олон хүчин зүйл байгаа нь нууц биш. Тухайлбал, нийгмийн ядуурал, архидалт, сэтгэл гутрал, мэдлэг, боловсрол, эрсдэлт зан үйл, сөрөг мэдээллээс эхлээд олон шалтгаан байгаа юм. Үнэхээр монгол эр хүн арчаагүй сул дорой болж орхив уу гээд эргэн тойрноо ажиглахад ихэнх эрчүүд өөрийн гэр бүлийн төлөө үүрэг хүлээн, хичээн зүтгэж явна. Мэдээж тэдэнд, хүн бүхэнд байдаг сайн, муу чанар аль аль нь зэрэгцэн оршиж л байгаа. Харин өнөөгийн нийгэмд эр хүний үнэ цэнийг бууруулах сөрөг сурталчилгаа явагдаад байна уу даа?

Монгол эр хүний омог бардам зан, холч сийрэг ухааныг мохоож үнэгүйдүүлэх гэсэн харийнхны бодлого Монголчуудын үе үеийи түүхэнд хар толбо, хорт үр дагаврыг үлдээж байсныг бид ямагт санаж байх ёстой. Хамгийн ойрын жишээ гэвэл, 1937 онд 70 гаруй мянган эх орноо гэсэн чин сэтгэл зүрхтэй, мэдлэг боловсролтой эрчүүдийг буудан хороож, тамлаж, шоронд хорьж хэлмэгдүүлсэн бол 1960-1980 оны үед цөөнгүй эрчүүдээ сэтгэл зүйд нь нөлөөлж, гутаан хэлмэгдүүлж байсан гашуун түүх бий. Манай улс ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш өмнөх алдаа давтагдаж өмнөх хөршөөс хүний оюун ухаанд нөлөөлөх хямд үнэтэй спиртийг олон зуун тонноор оруулж ирэх аян явагдсаар өнөөдөртэй золгож байна.

20 жилийн турш монголчуудыг архин далайд живүүлэх бодлого явагдсаны үр дүнд олон зуун эрчүүд хорвоогоос халин одсон. Сүүлийн таван жилд хортой спирт хэрэглэгчдийн эгнээнд охид, эмэгтэйчүүд хүч түрэн орж ирэх болсон тун ч эмгэнэлтэй. Хүүхэд охид, залуучуудын дунд архидалт хавтгайрч байгааг яалтай. Энэ нь манай төрийн боддого биш гэдэг нь тодорхой. Харин үүнийг хэн, хаанаас өөгшүүлж байгаа нь учир битүүлэг. “Монгол” гэсэн өвөрмөц содон генийг үгүй хийхийг хэн хүсээд байна?

Бодож, эрэгцүүлж үзэх л хурц асуудал яах аргагүй мөн!

Энэ бүхнээс үзэхэд, бид монгол эрчүүдээ халамжилж, оюун санаа, мэдлэг боловсрол, бие бялдрыг нь хөгжүүлж байх нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний баталгаа нь болох ёстой төдийгүй торийн хар хайрцагны эрхэм чигч бодлого нь байх учиртай гэдгийг өнөөгийн төрийн бодлого тодорхойлогчид мартах ёсгүй. Өнөөдөр Монголын олон зуун өрх айлын аавууд нь эзгүй байна.

Манай улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг бүрдүүлж буйтай тэнцэхүйц тооны эрчүүд харийн оронд хөлсний ажил эрхэлж байна. Тэд өөрийн гэсэн орон байртай, хөл дүүжлэх унаатай болж эхнэр, хүүхэд,аав ээждээ хангалуун сайхан амьдрал бэлэглэх гэсэн зорилго өвөрлөн хань ижил, үр хүүхэд, эцэг эхээ орхиж харийн оронд очсон. Харин тэдний ихэнх нь залуу насны ааг, омогшилдоо автан эрүүл мэндээрээ хохирч байгаагаа яахан мэдэх билээ. Эрсдлийг тооцож үзэлгүй явсан зарим нь ар гэр, амьдралаа ч нурааж орхих тохиолдол ч бий.

Харийнхны хийхийг хүсдэггүй хамгийн хэцүү ажлыг хүнд хүчир, хортой гэж гололгүй, цаг наргүй хийдэг монгол эрчүүд эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тэдний ар талд аавынхаа сургамж үгийг сонсох эрхгүйгээр хүү нь, охин нь өсч том болж байна. Эхнэр нь, бас өөрөө ханийн жаргалыг эдлэх эрхгүй, холдон хөндийрч, орон гэр нь нэг л ханхайн эзгүйрч байгаа нь лавтай. Тэдний аав, ээж нь хүүгээ сайняваад ирээсэй хэмээн залбирч суухаас өөрийг хийж, туслаж чадахгүй байгаа хувь заяатайтаа эвлэрч суугаа.

Монгол эрчүүдэд эх орондоо ажил хөдөлмөр эрхлээд хангалттай цалин хөлс авчихдаг байсан бол тэд яах гэж харийн орныг зорих билээ. Эрчүүд энэ мэтээр өнөө үед хэлмэгдэж байгаа нь хэний буруу юм бол? Төрийн буруу бодлого, шийдвэрийн шууд үр дагавар биш гэж үү. Эрхэм охид, бүсгүйчүүд минь эрчүүдээ муулж, ад үзэх хэрэггүй гэж хэлэхийг хүсч байна. Эрчүүдийн тухай нэгэн нууцыг та мэдэхүү? Эр хүнийг гаднаас харахад хатуу ширүүн харагддаг ч, тэдний сэтгэл рүү өнгийгөөд харвал өр зөөлөн, хэврэгхэн төдийгүй үргэлж л хайр, халамж нэхсэн хүмүүс байдаг.

Харин тэд их нэрэлхүү, бардам, бас янгууч хүмүүс гэдгийг битгий мартаарай. Эрчүүд хайрыг хайж, хүсдэг, нялхардаг сонин араншинтай хүмүүс гэдгийг бүсгүйчүүд минь анхаарч, ажиглаж нэг үзээрэй. Дэлхий дээр өөр хаана ч дахин бий болохгүй ганцхан хувь “Монгол эр хүн” гэж бахархан, урам хайрлавал тэд их л омогшиж, урамшиж, хичээх байх шүү.

Хүчтэй, зоригтой, эрэмгий, холч ухаантай “Монгол эрчүүд”-ээ хайрлаж хамгаалж, халамжйлж чадвал бүсгүй таны үнэнч нөхөр, өрх гэрийн нэг багана байх төдийгүй улс, эх орны минь өмог түшиг, цог золбоо, чиглүүлэгч хүч байж чадна гэдэгт итгээрэй. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Д.Өлзийсайхан
Эх сурвалж: “Монцамэ”

24 Comments

  1. зочин says:

    Бусад орон улам л дэшээ хөгжөөд байхад. хөгжиж болохгүй гэсэн юи шигманай монгол улс нээрээ ирээдүйд оршин байж чадах юм боловуу. Тэгээд дэлхийд хүн амийнхаа тоогоор хамгийн бага эх орондоо байгаа нар нь өөрсдийнхөө биеээ сүйтгээд. Улам л ядуу буурай болоод байх юм.

  2. mr b says:

    унэхээр сайн болжээ. Сүүлийн үед хүмүүсийн их ярьдаг сэдвийг зөв талаас нь үндэслэлтэй гаргаж тайлбарласан байна шүү бодох л асуудал бусадаар бол хэн дуртай эрчүүд эмэгтэйчүүд ийм тийм гэж муулахыг сонсч эсвэл уншчихаад өөрөө дүгэлт хийхгүй хуулаад яриад бичээд байх юм. Өлзий сайхан зөв зүйл бичжээ.

  3. arai bishee!!! says:

    за гэчий мин амаа мэдэж xуцарай.далдайгаа шаачxийн… мал мин олон юм онxолдоод байлгү өгүүлбэрээ ойлгоод унш!! ямар ч юм олон талтай байдгийн! xүн бүр өөр өөр өнцгөөс авч үзнэ! тэр чигэрэ буруу! тэр чигэрэ зөв гэж xэзээ ч байxгүй.. эргүүтсэн төлөг шиг элий гэчий мин.. xараал xэлүүлсэн н чи шүү..

  4. unen mal says:

    тэгээд ч нинжа нар бхгүй бсан бол манай алт эрдэнсийг хятадууд л аваад явах бсан, автобусний жолооч хийх хүн бхгү бсан бол биднийг энд тэнд 200 төгрөгөөр хүргэдэг унаа гэж бхгүй байх байсийн, цэвэрлэгч гэж бхгуй бсан бол хот, улс аль хэдийнээ хогонд живсэн байх бсийн, ундааний сав цуглуулдаг тариншэйнийх бхгүй бсан бол бидний уух дуртай пэпси ч байхгүй байх бсийн мэдвүү тийм болохоор ямар ч хүн бсан хэзээч ялгаж харицаж болохгүй !!! тэр арай ч бишээ д хандаж хэлэхэд энэ бол хувь тавилан юм шүүдээ миний хэлэх гээд бга зүйлийг ойлгож сайн бодоорой чиний хэлсэн бүгд буруу шүү

  5. unen mal says:

    арай л бишээ чи чинэ мэдрэл муутайн биш биздээ эсвэл чи хятад юмуу муу өмхий хужаа минь. Чи үнэхээр монгол хүн бол өмөөрөөд энэ зурагтаар ухамсарлаад ингэж явах ёстой шүү гээд чиглүүлээд хэлээд яриад ухамсарлуулаад явчихаж чадахгүй арчаагуй мал байж битий олон юм хуцаад бай мэдвүү чи. Xэзээ ч хөдөө газар алт олдог нинжа хүн мэссэнжирт ороод, ингээд чамтай хэрэлдээд сууж байхгүй за юу чамайг бодвол энэ H эх орноороо бахархадаг хүн болохоор чамтай муудалцаад байж бна за.

  6. H says:

    arai bishee!!-д
    Хараалыг эхлүүлсэн нь би биш чи шүү. Одоо эргээд битгий гэмгүй байж байгаад хэлмэгдсэн соёлтой хүний дүр эсгэ. Хүнтэй яаж харьцана адилхан хариу барина шүү.

    “урдаx xичээлээ xийж чадаагүй т1 юм нарт томроод ирxэрэ ингэж л ами насара дэнчин тавиж алт олборлоx зүгээр л нэг муу XАР БОР Ажил л олдоно”

    Чи ийм тодорхойлолтыг алт нинжануудад өгчихөөд, амьхандаа дараагийн өгүүлбэрээр альтернатив тодорхойлолтыг өгсөн гэж бултах санаатай юу

    “үнэxээр ар гэрийн боломжгүй xэцүүxэн амидралтай xүүxэд багачуд оюутан залуус БСАН бол яая гэxсэн”

    Наад өгүүлбэрдэхи (БСАН) БАЙСАН гэдэг үг чинь өгүүлбэрээн нь бодит бус нөхцөлийг илэрхийлсэн шинжтэй болгож байна. Тэгхээр ямар ч хэвийн хүн чиний бичсэнийг уншаад нинжа нар бол муу сурлагтанууд байсан гэдэг ганц тодорхойлолтыг авна. Иймэрхүү юмаа зөв бичиж сурчихаад хүний ойлгоцыг шүүмжлэж, бас 10 жилдээ онц сураад, алт ухахааргүй хэмжээнд очсон боловсролоороо нинжа нарт томор.

    Чи ч жижигхэн ч атугай юмаараа бусдаас илүү гархаараан, нөгөө талын хүмүүсээн хүн биш хэмжээнд авч үздэг, хоосон чамирхал, биеээн тоосон пизда болтойдогоо.

  7. arai bishee!!! says:

    xуцдаг xалтар вэ энэ чин! энэ сайт дээр xүмүүсийг xүндлээд чам шиг өчүүxэн амитнийг тоож xараал урсгаад яаxав!.. мөрөөрөө зүгээр мөөрөөд явж бай.. юу юугаа ч мэдэxгүй амидрлийн заx зуxыг xалит үзсэн болчоод битий нийx мэдэмxийрээд бай чи за юу! бүгдий н гэж xэлээгүй бгаздэ мал мин.. өгүүлбэрийнxээ утгийг ойлгож уншчаад сарвалз.. эмзэг сэдвэн дээр чин дөрөөлөд босцнуу яацан? xаxаxа..

  8. H says:

    arai ch bishee-d

    Чи өөрөө битгий мэдрэлтээд бай элгээрээ бөөлжиж үхмэр минь. Стереотип, цуу яриа, таньдаг 10 жилийн хүүхдүүдээрээ битгий нийт монголчуудыг төсөөлөж доромжил. Чам шиг нохойнуудыг алах юмсан

  9. p says:

    Эр ни ч бай эм ни ч бай яамар ч уэд өөрсдийгээ л бодож байх хэрэгтэй юм байна.

  10. chokod says:

    Элгэмсүү гэж нэг юмыг эрчүүдээ хайрласан хүн жаргана гэнэ үү. Засс мэдэхгүй л юм байна. Хажуудах хар юмаа хайрлаал байтал хар юм нь тэнэгтдэг бол яахийн. Хүн өөрийгөө л хайрлах хэрэгтэй. Ямар ч үед өөрийгөө л илүү хайрлах хэрэгтэй

  11. Gyalbaa says:

    Hun ooriigoo hundelj hairlahgui bol hen hairlah ve

  12. baagii says:

    элгэмсүү чи эмэгтэй хүн болж бичихээ болиочээ. чамайг эрэгтэй гэдгийг мэднэ шүү. нэг муу халтайсан юм байгаа даа хэн ч тоодоггүй.

  13. sappire says:

    хайрлаад хайрлаад хайр даадаггүй тал бий.

  14. naiz says:

    наана чинь дох айн юун хачин юм ,,,

  15. arai bishee!!! says:

    битий ийм ойлгомжтой юман дээр мэдрэлтээд бгаач чи!!! судалж явсан судалгаа байxкү ч судлаад тавицан xэдэн 100н юмыг уншаад мэдэx н xэний ч наад заxын жишээ~

  16. H says:

    arai bishee!!! -д

    Чамд алт ухаж байгаа нинжа нарын боловсрол, намтар, ар гэрийн байдалыг судалсан судалгаа байдаг юмуу? Байгаа бол энд сонирхуулаач. Хэрвээ тэр судалгааны дагуу энэ хүмүүсийн үнэмлэхүй олон нь чиний хэлсэн шиг замаар явсаар нинжа болохоос өөр сонголтгүй үлдсэн бол хохь чинь гэж хэлж болох юмаа. Хэрвээ тийм судалгаа байхгуй болоод. Иймэрхүү юм ярьж байгаа бол одоо юу хэлэх вэ дээ.

  17. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** .. says:

    ҮНЭН ЭР ХҮНИЙГ ХАЙРЛАДАГ БҮСГҮЙ ХҮН ҮРГЭЛЖ ЖАРГАЛТАЙ БАЙДАГ БОЛОЙ..ТЭДНИЙГ ЭГНЭГТ ХАЙРЛА !!!!!!!!

  18. ... says:

    мэдкүм да бур суулдээ хэнийгээ ч буруутгах юм хэхэ

  19. arai bishee!!! says:

    заавал эр эм гэлтгэй бүгд л адилxан шдээ! xуви xүний уxамсраас л шалтгаална! тэр нинжа нарийн xувид бол естой XОXИ чин! л гэж xэлнэ за! өнөөдөр монголийн боловсролийн систем үнэxээр xангалтгүй бн.. ядаж 10н жилийxнийxа байжаагаа байдлий н xар! нэг л иx том том баасан мангар бацаанууд. оxин шааж шоу.двал тэгээл нийx лаг банди болчдийм шиг.. урдаx xичээлээ xийж чадаагүй т1 юм нарт томроод ирxэрэ ингэж л ами насара дэнчин тавиж алт олборлоx зүгээр л нэг муу XАР БОР Ажил л олдоно.. эмэгтэйчүүд н биеэ үнэлнэ.. естой XОXИ Н.. л гэе даа! үнэxээр ар гэрийн боломжгүй xэцүүxэн амидралтай xүүxэд багачуд оюутан залуус бсан бол яая гэxсэн!.. тэд нар бол өөр!!!!

  20. emma says:

    Энэ нийтлэлийн доод хэсэгийг орхиод (хуухнууд руу хандсан хэсэгийг)ерөнхийлөгч, ерөнхий сайд,хөдөлмөрийн яамний сайд ганди,парламентийн эрхэм гишууд нарт уншуулвал ямар вэ?
    Дэд бутэц муутай ,дээгүүрээ зохион байгуулалт султай дунхуу хумуусээр удирдуулсан орон яаж өөдөө гарах вэ дэ.Аливаа улс ороний амин судас болсон дотоодийн уйлдвэрлэлээ дэмжихгүй,дараад байхаар ажилгуйдэл архидалт янхандалт газар авах нъ ойлгомжтой шуу дээ.Овойж оцойж гарч ирсэн зарим нъ гадаадийн нэг ядруухан бизнесмэний ов мэхэнд хууртсан өнгө мөнгөнд шунасан хун чанараа гээсэн хун дурстэй чөтгөрүүд л байна. Овоо боломжийн мэдлэг боловсрол эзэмшээд гадаад дотоодод сураад ирсэн гандуу гундуу хувцастай эх ороноо гэсэн сэтгэлтэй энгийн даруухан залуусаа ургээж цочирдтол нъ аяглаж айлгаж хэлэх хэлэхгүйгээр доромжилцгооно.Мэдэхгүймдаа Монгол ороний минъ хувъ заяа хаашаа эргэхийг…

  21. WARWAR says:

    хүүэ хувцас хар болголоо миний угаасан хувцас , шал нтр гэдэгийн за юу тоглож хэлсэн үг бяцxан зүрхэнд чин хүрсэнд баярлалааа нэрээ нуусан мангуу мин аан би чаг юм бичүүлж чадсан л байна ш дээ энэ авияас ш дэ э

  22. WARWAR-d says:

    Арчаа муутай болхоор чинэ ээж чинэ загнах ни зув.Арчаагуй байгаа болхоор эхнэр чинэ загнах ни бас зөв.Хун бухэн загнуулаад байдаг юм биш арчаагуй дээ чи загнуулж бна.

  23. WARWAR says:

    монгол эрчүүдийг чин ээж нар н 20 н жил загнаад арай гэж ээжээс салаад амидрал зохиохоор эхнэр гэж гэзэгтэй бар үлдсэн амидралд ни загнахийн байна ш д эрчүүдээ жахан ч гэсэн хайрла охин үрээ хайрлаа гэсээр байгаад муу нэртэй сул дуутай эрчүүд н дууслаа ш дээ эр хүн монго олох биш бас хайрлуулах гэж торсийн ш дээ

  24. Jedy says:

    Бн найз охинийхоо сарийн тэмдэг ирэх одор бэлгийн харицаанд ортсон юмаа гэхдээ дотор ни тавиагуй гаргаад ирэхд урд тал ни жаахаж цус болтцон байсан. Маргааш ни миний эрхтэн дээр жижигхэн улаан юмнууд туурцан байна энэ ямар нэгэн овчин юм болвуу надад туслаач

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.