Бэлгэвчний эцэг эх нь хэн вэ?

Хэцүү нэрт өвчин, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалахын тулд хүн төрөлхтөн эрт дээр үеэс янз бүрийн арга чарга хэрэглэж иржээ. Өнөөгийн бидний сайн мэдэх бэлгэвч одоогийн бодит хэлбэр төрхөө олтлоо олон зуун жилийг туулж, басхүү янз янзын хэлбэр дүрс, хэмжээ галбиртай болж өөрчлөгдсөөр ирсэн байна. Инээд хүрмээр, хачирхмаар, бүр эгдүүцмээр намтартай бэлгэвчний “элэнц, хуланц”-ын түүхээс сонирхуулъя.

МЭӨ эртний египетчүүд ёрог даавуугаар хийсэн бэлгэвч маягийн уутыг хэрэглэж байсан түүхэн баримт бий. Египетийн ноёд бэлгийн замын халдварт өвчин болон халуун орны аливаа өвчнөөс хамгаалахын тулд ийм “бэлгэвч” ашиглаж байсан гэдэг. Илүү тодорхой баримт МЭ-ий 1500-гаад оны үеэс олдсон байна. Тэр үед Европ даяар тэмбүү тархаж, даавуугаар хийсэн бэлгэвчийг тэмбүүгээс сэргийлэхийн тулд өргөн хэрэглэж байжээ.

Хятадад тостой торгон цаасаар эрхтэнээ ороон бэлгэвчийг орлуулдаг байсан бол Японд үүнийг арьсаар хийдэг байв. Эхэндээ нимгэн даавуу болон тороор бэлгэвч “урладаг” байсан бол яваандаа илүү боловсронгуй болж, хонь ямааны өлөн гэдсээр бэлгэвчийг орлуулсан нь илүү найдвартай, басхүү хэрэглэгчдийнхээ сэтгэлд хүрч чаджээ. Эртний Ромд энгийн ард иргэдээс авахуулаад язгууртан ноёд хүртэл ямааны өлөн гэдсээр хийсэн бэлгэвчийг түгээмэл хэрэглэж байсан түүх бий. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байсан байгаа биз.

Голландын Амстердам хотын иргэн Матижс Ван Мордэчэй гэдэг худалдаачин дэлгүүртээ хонины өлөн гэдсээр хийсэн бэлгэвч наймаалдаг байж. Бүр өөрийн гараар бэлтгэж зардаг байсан нь хачирхалтай. Энэ нь хамгийн анхны бэлгэвч худалдаалдаг дэлгүүр болж түүхэнд үлджээ. XVIII зууны үед бэлгэвчний анхны үйлдвэр Английн Лондон хотноо үүдээ нээжээ. Үйлдвэрийн анхны эзэд нь эмэгтэйчүүд байсан бөгөөд тухайн үеийн дэлгүүрүүдэд хатагтай Пилипс, Перкинс нарын “уран бүтээлийг” худалдаалж байв.

1700-гаад оны сүүлчээс амьтны арьсаар хийсэн бэлгэвч худалдаж эхэлсэн байна. Харин 1800-гаад оноос дугуй үйлдвэрлэлээрээ алдартай “Good year” компани бэлгэвчийг хаймраар хийн худалдаанд гаргажээ. Энэ нь тухайн үедээ тун их амжилт авчирсан байна. 1919 оноос бэлгэвчийг латексаар хийдэг болсон бөгөөд 1930-аад он гэхэд зөвхөн АНУ-д бэлгэвч үйлдвэрлэлийн 15 компани өдөрт 1.5 сая ширхэг бэлгэвч үйлдвэрлэн худалдаанд гаргаж байжээ.

Чичирдэг, гэрэлтдэг, бас жимсний үнэртэй
Орчин үеийн техник технологи хөгжихийн хэрээр бэлгэвч улам боловсронгуй болж том, жижиг, өдөөгчтэй, чичиргээтэй, жимсний үнэртэй, гэрэлтдэг гэхчлэн төрөл, чанарт нь ч ахиц гарсаар байна. 1990-ээд оноос бэлгэвчний зөв хэрэглээ анхаарал татдаг байсан бол өдгөө энэ хандлага өөрчлөгджээ. Бэлгэвч хэрэглэх нь бараг зуршил болж, одоо үүнийг өөрт тулгарч буй сексийн “проблем”-аа давхар шийдэх хэрэгсэл болгон ашиглах болсон нь нууц биш.

Кондом гэж хэн бэ?
Кондом нь хүний нэрнээс гаралтай үг гэнэ. 1706 онд яруу найрагт кондом гэдэг үг анх шинээр орж ирсэн байна. Кондом нь Английн II Чарьлз хааны үед амьдарч байсан нэгэн эмчийн нэр аж. Чарьлз хаан хууль бус угсаа залгамжлахыг оролдох олон хүүхдээс сэргийлэхийн тулд Кондом эмчээр арьсан бэлгэвч хийлгэж хэрэглэдэг байжээ.

Бэлгэвч размертай юу?
Ийм асуулт хаа нэгтэй “тэнэж” явдаг. Тэгвэл бэлгэвчинд размер байдаг гэнэ шүү. Олон улсын хэмжээнд хоёр төрлийн бэлгэвчийг хэрэглэдэг байна. Уртаараа ижил боловч өргөн ба нарийн гэсэн хоёр янз байдаг аж.
Өргөн бэлгэвч 51-54 мм-ийн өргөнтэй бөгөөд Африк, Европ, Латин Америк, Арабын орнууд болон Хойд Америкт нэлээд түгээмэл хэрэглэгддэг. Харин нарийн бэлгэвчний өргөн нь 47-50 мм. Азийн орнуудын эрчүүдийн эрэлт хэрэгцээнд тохирдог юм байна. Гэхдээ бэлгэвчний хэмжээ нь чухал биш, зөв хэрэглэхэд л гол утга учир нь байдаг гэж мэргэжлийн эмч зөвлөсөн.

Бэлгэвчийг хөлдөөж халааж шалгадаг
Европ даяар бэлгэвчний чанарын стандартыг шинээр баталж мөрдөх болжээ. Чанарын стандартад нэвчимтгий чанар, нүхгүй эсэх, сунах чадвар, нягтаршил, гадаргуугийн жигд байдал, нэгэн жигд өнгөтэй байгаа эсэх, хадгалах үед чанараа алдахгүй эсэх, ДОХ-ын вирус нэвтрэхгүй байх зэрэг үзүүлэлтийг харгалздаг юм байна.

Эдгээр үзүүлэлтийг шалгахдаа 15 литрээс багагүй даралттай агаараар дүүргэж 70С температурт 166 цаг байлгаж, 12-96 цагийн турш -23С температурт хөлдөөж, гэсгээж үздэг байна.

Эцэст нь хэлэхэд бэлгэвчийг зөв хэрэглэж сурах нь таныг бэлгийн замын болон энэ зууны тахал болоод буй ДОХ-оос хамгаална.

5 Comments

  1. zochin says:

    ene tom hemjeeteigees n oruulj irmeer yumaa zarim n bvvr taarahgvi boow bariad bdagshd
    nadtai adil iim asuudaltai erchvvd zunduu l bga bailgvi er n mongolchuud asia-daa hamgiin tom erhtentei n shvvdee tei. yadaj boow barihgvi bol ch neg saihan l bna

  2. kondomin huhed says:

    bellgewchtei hiher zarimda duu garad bdg busdargui bol zuger shu huhulhed timerhu yum awal dahid belgewch uglal hine hehe

  3. Irilash! says:

    доги л юм итгэлэ сн хэрэглээд бгаарай залуусаа хаха

  4. sese says:

    би дандаа бэлэгвч хэрэглэдэг.

  5. baldag says:

    Гүндалай энэ бүгдийг сайн мэдэж байгаа болов уу бэлгэвч бас дахин бэлгэбч гэж байсан хүн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.