Бүхнийг ганцаараа амжуулах гэж зүтгэсний хэрэггүй

Хэдий эмэгтэй хүн болж төрсөн ч гэсэн зарим тохиолдолд эрэгтэй хүний үүргийг гүйцэтгэх явдал цөөнгүй гардаг.

Тухайлбал: гэр бүлээ тэжээх, компаниа удирдаж авч явах… гэх мэтчилэн. Хэрэв бүсгүй та үргэлж бүхнийг ганцаараа хийгээд байх аваас эр хүн өөрийгөө танд хэрэггүй хэмээн бодож, ганцаардмал байдлыг мэдрэхэд хүрдэг.

Иймд танд дараах хэдэн зөвлөгөөг хүргэе.

Үүнд:
– Ямар нэгэн шийдвэр гаргахдаа хайртдаа боломж өгч, саналыг нь эхэлж хүлээн аваарай. Ингэхдээ: “тиймээ, хайрт минь, чиний зөв” гэх мэт эелдэг үг хэллэгийг хэрэглээрэй.

– Хэрэв ямар нэгэн зүйл болж бүтэхгүй байвал өөрийг нь хамгаалж анхаарал тавих хүн байгаа гэдгийг мэдрүүлэх үүднээс “Миний хувьд өнөөдөр хүндхэн өдөр байлаа. Намайг тэврээч, чамгүйгээр ямар их уйтгартай байсан гээч” хэмээн хэлж байх хэрэгтэй.

– Хайртынхаа хэнэггүй, болхидуу байдлыг нь шүүмжлэхийнхээ оронд гэрийн ажилд санаачилга гаргаж оролцсоных нь төлөө бага ч гэсэн урамшуулж байх нь зүгээр. Учир нь эрэгтэй хүн өөрийг нь магтахад дуртай байдаг.

– Түүнчлэн эрчүүдэд зарим нэг болгоомжлол төрөх нь бий. Тухайлбал: эмэгтэй хүнийг өөрийнх нь зуун хувь болж чадахгүй байх вий гэхээс. Иймд аль болох өөрийнх нь үгэнд орж, дуулгавартай, эелдэг байхыг хичээгээрэй.

– Хааяа ч болов тачаангуй хувцаслах, баглаа цэцэг тэвэрч гэртээ орж ирэх юм уу аль эсвэл цонхны дэргэд бодлогошрон санаа алдаж суухад зүгээр юм шүү. Учир нь анхаарлыг нь өөртөө татаж, жаахан өдөж байхад эрэгтэй хүн дуртай байдаг.

– Дэлгүүр хоршоо явах, гадуур ажил хөөцөлдөх, орой үдэш гарч орохдоо хайртыгаа хамт явах санал тавьж байх хэрэгтэй.

/Хань/

4 Comments

  1. oki says:

    хрн ээ и бол 29 хуртлээ л нухургуй ажил амидрал гэж ывлаа буруу юм шиг бн аа сайн н сайнтайгаа суугаад дуусдаг юм бн аа

  2. Арабелла says:

    Үнэхээр ганцаараа амьдралаа авч явсаар залхаж байна шүү… Сүүлийн үед эр хүний хэрэггүй ч юм шиг санагдаад байх шиг.
    Муухан эр нөхөр байснаас байгаагүй нь дээр санагддийн.. Энэ ер нь зөв үү хүүмүүс ээ

  3. Nativist says:

    Дээд талын нөхөр аягүй уурласан.

  4. dejavu says:

    би энд бичсэн зуйлийг уншаад маш их уур хурсэн эн эрчүүл дандаа хунээс илийг хусэх юум эм хунийг мод чулуугаар хийсэн эн эрчүүлийг мах цусаар хийсэн болж таараад бна даа. эрчүүл маш эмзэг зоолон сэтгэлтэй эн хуухнууд чулуун зурэхтэй тим болхоор эрчүүлдээ сайн анхаарал тавиарай хүүхнүүдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.