Тэгээд шалаар нэг бөөлжөөд, бас шээчихсэн…

Нөхөр бид хоёр 27-той, гэрлээд 9 жил болж байна. 2 ч хүүхэдтэй. Болж бүтэж байгаа нь бүтэхгүйгээсээ арай их болохоор амьдрал сайхан л санагдаж байна. Манай нөхөр архи, тамхийг аль алийг нь хэрэглэдэг. Гэхдээ гэртээ бол мэдээж алийг нь ч хэрэглэхгүй. Архийг /шар айраг/ тун ховор уудаг л даа, сардаа нэг ч юмуу. Гэм нь нэг уухаараа ухаан мэдрэлээ алдтал ууна, гэртээ бараг л мөлхөж орж ирээд үүдэнд унаад тэр чигтээ тас. Би наана цаана нь гарч байж гутал хувцсыг нь тайлж, чирж гулдчиж байж нэг юм оронд нь хэвтүүлнэ. Гэртээ бол яаж ийгээд заавал ирнэ, гадуур хонож байсан удаа байхгүй. Согтуу ирж солиороод хэрүүл уруул ч хийгээд байхгүй нэг бодлын амар ч юм шиг. Тэгээд энэ тухай нь ярилцах болгонд л инээсгээд, харин тиймээ, энийг уувал яг тасрах байх гэж бодсоор байгаал уучихдаг юмаа гэхийн, хэхэ…

Гэтэл өчигдөр орой 8 цагийн үед бас л согтуу мөлхөөд ороод ирлээ, ууж байна гэж хэлсэн л дээ. ” Чи тасартлаа уудаг шүү, хэмжээгээ мэдэж уугаарай ” гээд захисаар байтал ЗА гээд л байхгүй. Тэгээд шалаар нэг бөөлжөөд, бас шээчихсэн. Бүр өмдөндөө шүү. Тэгээд өнөө өглөө босоод ажиглаад байсан чинь тийм юм болсон гэж мэдэхгүй байх шиг, миний өмдийг яагаад угаачихсан юм гэхээр нь нэг хэлдэг юмуу гэснээ болиод шороо болчихсон байхаар нь л… гээд орхив.

Уг нь хэлчихвэл өөрөөсөө ичээд дахиж тэгэж ухаангүй болтолоо уухгүй байх гэж бодсон юм л даа. Гэнэт тэгэж муу нөхрөө эвгүй байдалд оруулаад яахав дээ гэж бодогдоод хэлж чадсангүй. Бүсгүйчүүд ээ, та нар миний оронд байсан бол хэлэх байсан уу? Эрчүүд ээ, нэг өглөө эхнэр чинь чамайг урьд орой өмдөндөө шээсэн тухай чинь хэлвэл та нар яаж хүлээж авах вэ?

43 Comments

  1. Puudeg says:

    гэртээ хононо гэдэг бол маш сайн тал,, хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг дээ,, эртхэн бага уудаг болго, шээснийг нь хэл, ичнэ, санаа зовно, нэгийг ч боловуу бодно.

  2. jagaa says:

    хаха 1 одор ыг тэр хэвээр ни орхичих оглоо босоод оорийгоо харна биз савж унах шахлаа шд

  3. tungaa says:

    би лав хэлж л орхино. хүүхдүүдийнхээ баас шээсийг дээрээс нь нөхрийнхөө заваан өмхий баас шээсийг цэвэрлэх болж байнуу. ёо гай гай. паа тэр архи уусан хүний шээс үнэр танар бөөлжис паа пүй ямар балиар ой гутчихлаа. өөрөөр нь цэвэрлүүлэхгүй яасын.

  4. naran says:

    Согтуудаа өмдөндөө шээж бгаа бол архаг болж бгаагийн шинж гэсэн шүү. Өөрт нь хэл. Энэ удаа гэртээ бна, ирэх удаа гадаа, найз нөхөд, ажлынхныхаа хажууд тэгвэл яахын. чамд л гомдоно шд

  5. Монгол хүн says:

    Хэл хэл. эмгэг согтолтонд орж байгаа юм биш үү. Архи амьдраллын дайсан шүү

  6. sappire says:

    Бүсгүйчүүд минь архичин нөхрөө өхөөрдөөд баясаад сууж байдаг ямар сонин юм бэ?
    хурдан архинаас гаргаж өдөр бүр эрүүл саруул амьдрал бий болгож, үр хүүхдээ саруул өсгөх ухамсартай болооч.
    Ийм нөхөрөө ухаангүй тасраад арчаагаа алдаад ороод ирэхэд нь аль болох хамгийн муухайгаар зургийг нь ав. бүр яаж муухай дугарч, унтаж, шээж, бааж байгаа, яаж балиартаж мөлхөж, ухаангүй хэвтэж байгааг нь бүр бичлэг хийгээд.
    чи согтуудаа ийм байдаг гээд үзүүл. хүн жигшиж амьдрах юмаа жигших л хэрэгтэй.
    Өөрийнхөө тийм зургийг үзсэн хүн ухаантай хүн л бол ахиж амсахчгүй.

  7. Mongolia says:

    Өмдөндөө шээдэг арчаагүй нэг хундаганий ард гарч чадахгуй хүнийг тэгээд эр хүн гээд өхөөрдөөд байгамуу? Одоо шээж байгаа хүн удахгуй Баана шүү тэр үед нь Бас өхөөрдөөд унаваа

  8. buurulzgunu says:

    yooy yamar teneg awagi we??? arhichini bolston nurhuu yostoi uhuurduud baih shiga bianhstee, bi law chini orond baisan bol buuljsiig ni umdunduu sheej baasniig ni zurgiig ni awaad ugluu serheer uzuuleh baisiin. am heleeree yariad oilgodgui gar bol iimerhuu yumaar oilguuglah heregtie,

  9. oops!!! says:

    архи тасартлаа уудаг гээд өхөөрдөөд байгаа юмуу хаашаа юм бэ?чи сайн хүн болох гээд жүжиглэж байх хооронд чин нӨxӨр чин үхэж байна.Нөхөртөө хайртай л юм бол архитай хатуу тэмц.Өөр ямар ч санаа оноо байхгүй.ойлгоо

  10. A says:

    Яг үнэнийг хэлэхэд нөхөр чинь надаас нэг level-р илүү архи хэтрүүлэн хэрэглэгч байна. Би ч одоо арай ийм болтлоо уухгүй байгаа. Хамгийн гол нь архинд орсон хүн хэзээ ч өөрийгөө архичин гэж боддогүй. Хамгийн гол нь хүний өөрийн ухаан сэтгэл 2 л мэднэ дээ. Павловийн Дахин Төрсөн нь гэдэг номыг уншуулаад үздээ ухаантай хүн бол дотроо нэгийг бодно доо

    http://www.4shared.com/file/110734699/766016ad/dahin_tursun_ni.html

  11. Эсүй says:

    Нөхөртэйгөө сайхан ярилцаж үзсэн нь дээр байх Гол нь эртхэн хэлж ойлгуулсан дээр байхаа Манай хүн хааяа даа бас уудаг гэхдээ тасарсан хирнээ эрүүл юм шиг яваад байдаг. Энэнээс болоод баларсан удаа зөндөө гарсан болохоор бид 2 маш их ярилцаж шийдсэн. Эцэст манай хүн хэмжээндээ уучаад дундаас нь болиод гэртээ ирдэг болсон шүү

  12. Bi bol bichleg xiix baisaan says:

    Би л байсан бол яг тэгээд шээстэй өмдтөйгөө xэвтэж байxад нь бичлэг xийx байсаан. Баримт нотолгоотойл яриxгүй бол Согтуу xүн үнэмшиxгүй талтай. Эртxэн xэлж тасартлаа уудагийг нь болиулаxгүй бол xөxөө өвлийн xүйтэнд тасарч унаад ум мани бади ми xум болчиxвол Чи инээгээд сууж байx уу? Дээр 1 xүн гое xэлжээ. Арxи инээдэм биш гэж. Даварсаар даварсаар Давгын орон дээр гэдэг дээ. Би л байсан бол уурлаад шээстэй өмдийг нь угааx ч үгүй өөрөөр нь угаалгаx байсын… Арxи гэдэг уяxан Цагаан xүүxэнд нөxрөө алдаад уйлаад xоцров доо.

  13. gsdh says:

    хэлсэн н дээр ш дээ. дараа н тэгэж тасартлаа уухаа болих ч юм билүү. өөр хүмүүсийн дэргэд өмдөндөө шээж мэдэх юм бна гээд ядаж өөртөө хяналттай бх блгүй.

  14. bi busgui says:

    Хэлсэн нь дээр, хайртай хайртай гээд өмдийг нь сэмхэн угаагаад тавина гэдэг бол орчин үеийн эмэгтэй хүнд байх асуудал биш гэж бодож байна.Шууд хэлэх хэрэгтэй, гэхдээ шоолж биш,уурлаж биш, ухааруулж хэлсэн нь дээр.Үр хүүхэдтэй л юм байгаа биз дээ.Залуу хүн им байж болохгүй ээ гутамшиг штэ

  15. deegii says:

    Hi busgui umdunduu sheej baina gedeg chin neleen arhag bolj biagaaagiin shinj, tegeed ch tasarch unaad buuljuud baina gedeg chin eleg mash muu baina aa. Elegnii gepatit virus hund medegdelgui elegiig uvhluulj neg l medehed hort havdar boldog. minii duu nuhruu emnelgt daguulj ochood elegnii delgerengui shinjilgee uguul ee

  16. Chertyonok says:

    Хэлсний хэрэггүй, зүгээр л өмдийг нь үнэрлүүлчих… Үнэр танар гэж аймаар байгаа даа, хаха

  17. ogi says:

    өөрт нь харуулах хэрэгтэй,тэгэхгүй бол өөрөө согтуу байсан юм чинь итгэхгүй шдээ.хэлээд ойлгуулах хэрэгтэй

  18. zadsexdeye@yahoo.com says:

    хэлэх хэрэгтэй гэргий мааань хэлвэл жинхэнэ оониг

  19. nice says:

    миний бодлоор хэлэхгүй байсан нь дээр байх аа

  20. mmm says:

    нэг тийм юм болсоон. маргааш ни эрүүл болоход ни хэлсэн итгээгүй шдээ. Би л худалч болоод өнгөрсөн. Гэхдээ дотроо нэг юм бодсон байхөө

  21. suhee says:

    Хэлсэн н дээршдээ 9 жил хамт амидарчаад юунаас н санаа зовдогийн заваанийн

  22. monda says:

    хэлсэн н дээр байх да

  23. bayana says:

    нэг л удаа уугаад тасрахад хуний тархиний мянган эс устдаг гэсэн,дахиж хэзээ ч сэргэхгүй,тэгэхэр яваа яваандаа тулга тойрсон сэтгэхүйтэй хунтэй амидрахнээ,тмээс архинаас салгах гэж оролдох хэрэгтэй.

  24. Saitar shaagch says:

    ЭХНЭРИЙГЭЭ САНАЖ байна

  25. baldag says:

    шууд хэлэхгүй тэгээд ичих нүүртэй бол тасартлаа уухгүй биз

  26. that is the life says:

    Архи инээх ззүйл биш шүү….

  27. ELITE ZALU BN says:

    ARHI GDG HAR USIIG TAARUULJ GUDARDG BOL HUURHI MIN SN NUHUR BN< HELEH HRGTEI UURUSU ICHEED SURGAMJ AVNA BZ

  28. onom says:

    xэлэx xэрэгтэй байx л даа. мэдэxгүй бол мэдэxгүй л бна биздээ. xууxнууд ядаргаатай олон ум бодоx ум.

  29. Alpha 910 says:

    эвтэйхнээр хэлсэн нь дээр энэ удаад гэртээ шээсэн нь их юм дараагийн удаа найз нөхдийхөө хажууд шээвэл яана сайн сайхных нь төлөө л юм чинь хэлсэн нь дээр байхдаа

  30. chokod says:

    хэхэ би байсан бол аль хэдийн хэлэх байсан байхаа. хэхэ инээдтэй юм. нөхөр чинь ичих байлгүй дээ.

  31. hi says:

    бага дээр нь хэлээд засаж авсан дээр нь юм бишүү. Дараа нь бас тасарчаад баачихвал яахуу бас л нуух уу хэлсэн нь дээр

  32. 119 says:

    миний дээд талд бичсэн хүнтэй санал нэг байна хэлэх нь зөв уухаа болих юм билүү би бас тэгж шээдэг хүнийг мэднэ тэгээд сүүлдээ согтуудаа хүүхдийнхээ дэргэд өмдөндөө шээнэ дээр юм бичсэн хүмүүс өхөөрдөөд т1тээд байх юм

  33. no says:

    сайн уу?
    чи аытайхан хэлсэн нь дээр гэж бодож байна . гэхдээ дахиж тэгүүлэхгүй гэсэн утгатайгаар засаж ав нөхрөө

  34. SEM says:

    сайн эхнэр бна,chi iim uhaantai hevere baival ger bul chin hezee ch an zav garch butrahgui

  35. sss says:

    Ер нь бол хэлсэн нь дээр. Бага багаар ахьсаар байгаад нэг өдөр дийлдэхээ болидог юм шүү. Эгч нь архины асуудалтай амьдаралыг мэдэрсэн хүн. Чи хайрлах чинь зөв л дөө гэхдээ тэр хүн ухаантай бол юм бодно. Өөрийгөө хянах чадваргүй болтолоо ууж байгаа хүн чинь цаашдаа яаж ч магадгүй шүү. Чи хайрлаад хэлэхгүй байхад нөхөр чинь тэр хэмжээгээр чамайг хайрлаж байгаа нь юу л бол. Бага дээр нь л татуул. Архи уух тутмаа л донтоно, уух тоолонгоороо л нэг зүйл шинээр нэмэгддэг юм, тэгсээр тэгсээр нөхөрийг чинь шал өөр нөхөр болгоно шүү дээ. Архи инээх ззүйл биш шүү….

  36. Chertyonok says:

    Хаха, би лавал газар доор ортол ичнэ ээ… Инээд хүрээд байх юм. Нөхөр чинь архаг болж байгаагийн шинж, архины нэг аюул бол тархины эд эсийг гэмтээгээд яваандаа хүн биеэ удирдах чадвараа алддаг. Тэгээд л өмдөндөө шээх, баах, хэнтэй ч хамаагүй секс хийж маргааш нь юү болсноо санадаггүй болдог.
    Мэдсээр байж би бас уух юм аа, болих юмсан… 🙁

  37. see says:

    naad chin harin sain nuhur bn shde. yu ni tiim muu bgan. haaya uudag uuhaaraa gertee irdeg. tasarch unadag bol sain l bn shde. teruugeer neg yawaldsan yumnuud bhad. chi umdunduu sheegeed ged heleed uzku yu. bi law “oo tiimu zawaarsiin” geed l ongorno. chamaig yahchgu

  38. sony says:

    сайн эхнэр байна. тэр тухай нь хэлсэн ч болно, хэлээгүй ч болно. харин тэгэж амархан тасарна гэдэг чинь л маш ноцтой хэрэг. сайн ярилцаад нөхрийнхөө эрүүл мэндэд нь онцгой анхаар. ялангуяа элэгний шүүх чадвар маш сул байгаагийн илрэл. ер нь л биеийн эсэргүүцэл энэ тэр нь сулавтар байгаагийн шинж шүү.

  39. unshigch says:

    Áè ýðýãòýé ë äý. Àðõè òàìõè õýðãýëäýãã¿é áîëõîîð ñàéí ìýäýõã¿é þì. Ãýõäýý óíøààä íýã ë ç¿éëèéã îéëãîëîî. ×è áîë ¿íõýýð óõààëàã ãýðèéí ýçýãòýé óõààëàã ýýæ þì áàéíà. èéì ýõíýðòýé òàíàé íºõºð ÷ àçòàé çàëóó þìàà. Àìüäàðëûã ÷èíü ýìýãòýé õ¿íèé óõààí, ýðýãòýé õ¿íèé òýâ÷ýýð õºäºëìºð ë áèé áîëãîäîã þì. Èéì óõààëàã ÷èãýýðýý áàéãààðàé. òàíàé ãýð á¿ëä áîëîí ÷àìä àç æàðãàë õ¿ñüåý

  40. tata says:

    kk odoo helsen dr l dee ma hun uuh n howor oo gehdee umiig baga dr n darj awah heregtei bgiin blee shuu

  41. bi bol bi says:

    хаха, манай нөхөртэй төстэй этгээд үү гүй юу. тухайн нөхцөл байдлаас шалтгаалах байх, танай нөхөр шиг хэлээд яваад ууж байгаа бол одоо тэр тухай нь хэлээгүй нь дээр байх өө, харин утсаа авахгүй ч юмуу унтрааж явж шоудаад уур хүргэж нерв барсан бол хэлж л орхих байсан юм,кк…эрчүүдээ гэж

  42. Zulaa says:

    ккк яавал гэж хэлэхгүй юу оорийгоо мэдэж авна биз

  43. Арабелла says:

    Чи нөхөртөө үнэхээр их хайртай юм байна.
    Ингэж хүнийг хайрлаж нэг үзэхсэн.
    Үзээгүй болохоор би бол хэлэх байсан л гэж тэнэгтэх байна даа хаха

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.