Өгөх гарчиг олдсонгүй ээ!

Бид 2 хамтран амьдраад 5 жил болж байна. Анх би түүнд маш их хайртай, бүр маш их хайртай байсан. Түүний төлөө бүхнээ л зориулж, зөвхөн түүний дэргэд байвал надад өөр юу ч хэрэггүй мэт боддог байсан. Танилцаад удаагүй би тэдний гэрт нь ирж 2уулаа амьдрах болсон. Амьдраад 2 сар л болж байхад намайг араар тавьдаг байсныг нь явдаг нэг хүүхнээс нь сонслоо. Арай ч үгүй байлгүй дээ, атаархсан хүүхний тэнэглэл гэж бодоод өөрөөс нь асуусан чинь “УУЧЛААРАЙ” дахиж ийм юм болохгүй энээ тэрээ болоод би ч уйлж унжиж байгаад л уучлав. Энэ явдал дахиад л болов. Дахиад л уучлав. Бас дахиад л уучлав. 2 ч удаа бэлгийн замын өвчин тусахад нь дахин дахин уучлав. Эм танг нь хүртэл уух цаг нарыг нь хүртэл бичээд…

Уучлал гуйх тоолонд нь уучилж, би урьдын хэвэндээ орох тоолонд миний түүнийг гэх сэтгэл бага багаар хөндийрсөөр. Анх түүнийг гомдоочих байх, сэтгэлд нь юм хийчих байх гээд хатуу ч үг хэлдэггүй байлаа. Харин тэгтэл 5 жилийн дараа хаана л муу муухай хорон үг байна тэр бүгдийг харамгүй чулууддаг болж. Явдал суудал бүрийг нь мөшгиж хардаж, уурлаж, хашгирч, гар утас, компьютер 2-г нь нэгд нэгэнгүй нэгжиж, бүх шинээр нээсэн хаяг адрессыг бүгдийг олж мэдээд орилж чарлаад… Олон дахин араараа тавиулж, олон дахин хууртсаар байгаад ямарч итгэх итгэлгүй болж. Гэрээс гарах, утас дуугарах тоолонд нь хардах сэтгэл төрж, явдаг хүүхнүүд нь нүдэнд харагдах юм. Нэгийг нь би гэртээ хүртэл барьж байсан болхоор өөрийн мэдэлгүй л цаанаасаа хардах сэтгэл төрөөд галзуурах шахах юм. Энэ бүхэнд би найз залуугаа л буруутгаж боддог. Надад ч бас асуудал нь байдаг л байх. Гэхдээ л би өөрийгөө ийм аймаар хартай, ууртай болсонд түүнийг л буруутгадаг.

Харин тэрнийхээр бол  миний хартай зан хамгийн гол асуудал гэх юм. Хартай зангаасаа болж 2 ч удаа маш аймшигтайгаар зодуулж байсан. Юм хум чулуудах, ганц нэг цохих асуудал бол хэд хэдэн удаа гарч байсан. Би түүнийг том биетэй болохоор нь айгаад урдаас нь ноцолдож ч чаддагүй. Өчигдөр л гэхэд бас л надад гар хүрлээ. Хөл гарлуу цохиж, алгадаж, хоолой хүртэл боосон. Дараа нь уучлаарай битгий салаач гээд…

Би салая гэхээр намайг барьж авч зодоод байх юм. Би энэ амьдарлаас үнэндээ залхаж байна. Бид 2 албан ёсоор батлуулж суугаагүй, зүгээр л хамтран амьдрагч гэсэн статустай. Миний хаяг аавын гэрийн хаягаар явдаг. Би ажил хийж, байр хоолны мөнгөнд нэмэрлээд өөртөө ч аятайхан юм аваад өмсчиж чадахгүй байхад чи намайг юугаар гийгүүлдийн гээд л уурладаг. Салах юм бол би чамайг ална. Салах байсан юм бол яах гэж миний амьдарлын 5 жилийг үрсийн гэж уурлана. Ганцхан тэрний 5 жил өнгөрөөд минийх зогссон байсан юм шиг л уурладаг. Би энэ 5 жилийнхээ хариуг чамайг алж байж санаа амарна. Намайг аргалж байгаад салаад явлаа ч хаа байгаа газраас чинь олж байгаад алчихаад би өөрөө үхнэ гэх юм.

Бид 5 жил болоход хүүхэдтэй болж чадаагүй. Би хүүхэдтэй болбол амьдрал арай өөр болох байх гэж найдаад зөндөө л эмнэлгээр явж, зөндөө ч эмчилгээ хийлгэсэн. Нэмэр байдаггүй. Харин гармоны эмчилгээ хийлгэсэн чинь жин нэмээд одоо бүр 58 кг болчихсон. Турах гэж элдэв тос түрхээд фитнесс-т яваад ямар ч нөлөө алга.

Бид 2 анхнаасаа л секс тийм их хийдэггүй байсан. Найз нөхдөөсөө сонсохоор долоо хоногт 2, 3 удаа хийдэг гэх юм. Тэгтэл бид 2 сард 1, 2 удаа л хийдэг байлаа. Би их хүсдэг болхоор янз бүрээр л түүнийг оролддог байсан. Орал, анал гээд түүний сонирхлыг татах гэж бүгдийг л хийдэг байсан. Тэгсэн ч найз залуу минь өөр хүүхэнтэй яваад, тэгсэн хэрнээ надад хайртай салахгүй гэсээр 5 жил болжээ. Сүүлийн 1, 2 жилд бид 2-н секс өдрийн од шиг л болсон. 2, 3 сард 1 удаа. Үргэлж хамт байдаг байж шүү. 1 удаа хийх гэж би бараг сарын өмнөөс секс хиймээр байна гэж үглэж, уурлаж, аргадаж, гуйж байж арай чүү хийнэ. Хийхдээ тэр хөдлөхөөс залхуураад байна гээд намайг дээр гараад хөдлөж байгаад тавьбал тавь ухааны юм яриад дээшээ хараад хэвтчихдэг болсон. Би ч заримдаа уур хүрдэг ч заримдаа олдсон ганц боломж гээд яаж ийж байгаад л тавьчихаад унтана. Бусад үед бол би өдөр бүр порно кино үзэж өөрөө өөртөө гар хангалга хийж л өөрийгөө аргацаадаг.

Намайг очих газаргүй энэ хаа холддын гэж бодоод ингэж дээрэлхдэг байх. Би очих газаргүй ч гэсэн салахдаа тулбал ширэн нүүрээ нааж байгаад аавындаа /ээжийг өнгөрснөөс хойш би аавтайгаа шинэ эхнэрээс нь болоод түнжин хагараад 6 жил болж байгаан/ ч юмуу, найзуудындаа очоод ажил хийгээд өөрийгөө болгочихож чадна. Тэгтэл салж болдоггүй. Би айгаад байна. Бас түүнийг намайг байхгүй болчуул яаж амьдрах бол, хоол ундаа хийж идэх боловуу гээд өрөвдөөд ч юмуу, хайрлаад ч юмуу, дасцан ч юмуу нэг л салахад хэцүү.

Тэр надад хайртай гэдэг. Чамаас салмааргүй байна. Хайртай дуртай, чи л хэрүүл хийхээ байчихвал болоо. Хүүхэн шуухан бол зүгээр л цаг зуурын зугаа. Яваандаа би нас намба суугаад ирэхээрээ чамтай секстдэг болношдээ. Юундаа тэрэнд сүйд болоод байдаг юм. Чи нарийхан бэлхүүсгүй болсон, таргалсан болхоор би чамтай сексдэх дургүй байдаг. Тур гэж зөндөө л хэлээд байхад үгэнд орсонгүй гэж намайг буруутгах юм.

Би уур хүрээд гомдоод байх юм. Хамт амьдарна гэдэг чинь бүхнийг хамтдаа давж туулана гэсэн үг биз дээ. Тэгэхэд намайг ажил хийх ёстой, байр хоолны мөнгө олох ёстой, хоол хийх ёстой, гэр цэвэрлэх ёстой, өөрийг нь усанд оруулах ёстой, сайхан ааштай байх ёстой, хүүхэд гаргах ёстой гэх мэт бөөн үүрэг хариуцлага үүрүүлчээд өөрөө гэртээ хуруугаа ч хөдөлгөхгүй компьютер тоглоод суучихдаг. Заримдаа бүр хонуутаар тоглоод алга болчихдог. Нэг ажил хийдэг боловч байнгын биш, тэгээд л дандаа эцэг эхээсээ мөнгө авч байдаг. Миний ээж намайг өлсгөж цангааж байгаагүй, миний ээж гэр муухай байлгаж үзээгүй, миний аав гал тогоонд орж үзээгүй гээд коммунизмын үеийн эцгийн эрхэт ёсыг гэртээ тогтоох гэнэ. Гэтэл би тэс өөр гэр бүлд хүмүүжсэн. Манайд бүх хүн тэгш эрхтэй, ээж аав, эмээ өвөөтэйгээ сууж байгаад сексийн тухай ч ярьчихаж болдог, ардчилсан гэр бүлд хүмүүжсэн. Эрх тэгш боловч үүрэг хариуцлагаа өөрсдөө ухамсарладаг орчинд өссөн.

Би, миний амьдрал юу болоод байгааг, юунд найдаж амьдраад байгаагаа өөрөө ч ойлгохгүй юм. Хөндлөнгөөс харахад ямар байдаг бол. Би бол өөрийгөө зөвтгөж бодоод найз залуугаа ямар байдгийг ойлгож чадахгүй байгаан болуу? Ойлгоё гэж хичээсэн ч яаж ийж байгаад л миний зөв болчоод байх юм. Амьдарлаа энэ чигээр нь үргэлжлүүлхүү эсвэл нэг мөсөн цэг тавиад явах уу? Явчихаж болох байсан бол аль хэдэн жилийн өмнө явчих л байсан. Явуулдаггүй нь хэцүү. Тэгсэн хирнээ хамт байхад хэцүү. Бүр заримдаа тамны тогоо шиг л санагдах юм…

97 Comments

  1. sal sal says:

    duu mini uneheer salsan deer . egch ni yag cham shig amidraliig tuullaa. iim humuus ulam gunzguurne gehees zasrahguie .bi uuchilj yavsaar 20 jiliin daraa sallaa. etsetst ni emegtei hun hogshrood dahin huntei suuh hetsuu bh hetsuu bdald orj bna .manai hun salaad barag margaash ni huntei suuj bga yum bishuu . bid 2 huuhedtei amidral dutah yumgui l de. gehdee er hunii iim teneg yumiig tevcheed bna gedeg etsestee ooroo l hohiroh yum bna lee tiimees nas zaluu deere salaad daraagiin hunee olj saikhan amidarsan deer bhaa . bi bas cham shig nohoroo orovdood harirlaad tevcheed yavaad bsan suuldee ooroo yag uurtai muuhai aashtai bolson tgd humuust muuhai aashtai neriig avaad uldeh yum bna lee tgd yag naad zaluu shig biden ruu buruugaa chihchiheed ooroo ariun tsagaan tagtaa shig yum yariad yavj bdgiin daa ., naad zaluu chini yag manai hunii gargada zan ,chinii zan yag nadad bas uussen bdal bnaaa. ene bol uzsen amidral shuu. odoo hogshin bolson emegteig tooh hungui huntei suuh bolomjgui emegtei ni hohirch bna shuu dee . huuhdiin huvid shinjleh uhaan hogjson onoo ued ur suulguulad huuhdetei bolj bolno . ene bol asuudal bish duu mini. burhan chamaig orshooj huuhedtei bolgoogui bhaa oor sain huntei suuval burhan chamd huuhde hairlana duu mini. naad zaluu chini ayagui bol ooroo urgui bj medne .

  2. MONGOLJINGOO says:

    yoooo guij baij sex hiideg genuu ???  naad muu chin ugasa chamaig deerelheed surtsan baas bnashd .. ….sex bgui bol ene amidral chin bas l utgagui bizde ain …. salaad esvel ooriig ni adilhan doromjlood …. nu a tai bolood yavaach gaishde …

  3. ANGEL says:

    ЧАМД ХЭЛХЭД ЭРТХЭН САЛСАН НЬ ДЭЭР. БИ Ч БАС ЯГ ИЙМ БАЙДАЛД ОРСОН. ГЭХДЭЭ БИД 2Р ОХИНТОЙ. САЯХАН БИ ТҮҮНЭЭС САЛСАН. БИ Ч БАС САЛЖ ЧАДАХГҮЙ, ХАМТ БАЙЖ Ч ЧАДАХГҮЙ БОЛСОН. ХҮҮХЭДТЭЙ БОЛЧИХВОЛ ӨӨРЧЛӨГДӨНӨ ГЭЖ БОДСОН Ч ҮГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ. ХАРИН Ч БҮҮР ХЭЦҮҮ БОЛСОН. НЭГ ХҮН НАДАА `ХАЛАМЖГҮЙ ХҮН ХЭЗЭЭ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. ХҮН ӨӨРЧЛӨГДӨНӨ ГЭЭД ХАМАГ АМЬДРАЛАА ДУУСГАДАГ. ТИЙМЭЭС НЭГ ХҮҮХЭДТЭЙГЭЭ БАЙГАА ДЭЭРЭЭ САЛСАН НЬ ДЭЭР ГЭЖ` ХЭЛЭХ ҮЕД БИ УХААРСАН. ТЭГЭЭД ОХИНОО АВААД САЛСАН. ХАРИН ОДОО НАДАА ҮНЭХЭЭР САЙХАН БАЙНА. ЧИ БИТГИЙ АЙ. ТЭР ХҮН ЧАМГҮЙГЭЭР АМЬДАРЖИЛ ТААРАА. ЧИ БАС ХҮН ШҮҮ ДЭЭ. ХҮНЭЭР ХАЙРЛУУЛЖ, ХҮНЭЭР ХАЛАМЖЛУУЛАХ ЭРХТЭЙ. ЯАГААД ЗААВАЛ ХҮНИЙГ ГАНЦХАН ХАЙРАЛСАНЫХ НЬ ТӨЛӨӨ ЗОВЖ, ШАНАЛЖ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ. САЯХАН СОНСХОД ӨӨР ХҮҮХЭНТЭЙ БОЛЧИХСОН ГЭЖ БАЙСАН. БИДЭНГҮГЭЭР ЭДГЭЭР УЛСУУД АМЬДАРНА. ОДОО ЧИ ХҮҮХЭДГҮЙ БАЙГАА ДЭЭРЭЭ САЛСАН НЬ ДЭЭР. АМЬДРАЛ ЧИНЬ ОДОО БАЙГААГААРАА БАЙВАЛ ДОРДНУУ ГЭХЭЭС БИШ ХЭЦЭЭ Ч САЙХАН БОЛОХГҮЙ. ХАМГИЙН ГОЛ НЬ ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙГААРАА. ЧАМД АМЖИЛТ ХҮСЬЕ.

  4. nansaa says:

    сайн бнуу. чиний бичсэн зуйлийг уншлаа. чамд гэж хэлэхэд ийм хэзүү байдалтай бгаа юм чин салаа. чамд салаад ябахад одоо яг хэзүү бгааг би сайн мэдэж бнаа. хэдэн жил хамт бсан хайртай хун чин юм чин чамд маш хэзүү дассан сэтгэл гэдэг чин хэзүү гэхдээ чи зориглоод л салаад уз. эхлээд чамд хэзүү тэр бхгуй бхоор тэрийг яж бгаа бол юу идэж бгаа бол гээд чи тэр хунийг л бодож эхэлнэ. гэхдээ аажим аажимдаа юм мартагдаж чи тэр дэргэд чин бхгуйгээр бугдийг болгож бутээж чаддаг болноо. анхандаа тэр л бхгуй бхоор гээд л хурдхан гуйгээд очмоор хоолийг ни хийж огоод уучилмаар бугдийг шинээр эхэлмээр, тэр хунийг хармаар санагданаа. чи л жаахан тэбчибэл болох юм бналээ шуу чамд гэж хэлэхэд. би яг чиний бгаа байдалд байж узсэн буур 6 жил хайртай бхоор бугдийг болгох гээд бугдийг л уучилаад ябдаг бсан тэгээд салаад тусдаа ганзаараа байж узсэн чин бух юм уур болдог юм бналээ шуу бусгуй мини. чамд амжилт хусиэ зоригтой байгаарай за.

  5. GOODGUY says:

    адгийн новш бэ наад дурак чин чи салах л хэрэгтэй дээ ийм хогийн новшийг яах гэж давраадаг юм салчихсан байхад чамайг ална гэдэг улгэр ш дэ ээжээрээ юмаа бэлдүүлж ээжийнхээ хөхнөөс гараагуй тэнэг новшийг хаяад яв өөрийгөө бод ингэж цаг хугацаа алдах хэрэггүй зам замаа хөөгөөд амидралаа бодсон ни дээр биз дээ

  6. өөлалала says:

    Муу амьд явахаар сайн үхээ гэж. Ингэж амьдарснаас араас ирвэл хохь чинь болно шүү гээд хаалга саваад гарах хэрэгтэй шдээ. Үнэхээр дарамтлаад байдаг юм бол цагдаад эрүү үүсгэсэн нь дээр шүү. Намайг заналхийлдэг, би энэ хүнээс явмаар байна гээд. Чиний наад амьдрал чинь… амьдралч гэж дээ сонин л юм байна. Гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг шиг чи өөрийгөө ч зас, нөгөөдөхтэйгөө ч ярь.

  7. MJIN says:

    ГАНЦ ОЛДОХ АМЬДРАЛАА ИЙМ АДГУУСНААС ДОР АМЬТАНТАЙ ӨНГӨРҮҮЛЭХ ГЭЖ ЗҮГЭЭР Л САЛ. НААД МУУ ДООДХОО ЗАХИРЧИЖ Ч ЧАДАХГҮЙ ӨӨРИЙГӨӨ ХҮН ШИГ АВААД ЯВЧИЖ ЧАДАХГҮЙ МУУ БАНДИ ЧАМАЙГ АЛЛАА ГЭЭД САЙНДАА Л НАРСАНДАА АРААСАА БӨГСДҮҮЛЖ БАЙГААД ЗОВЖ Л ҮХНЭ БИЗ ӨӨР ЯАДГИЙН НААД ТЭНЭГТЭЭ САНАА ЗОВЖ ДОРОМЖЛУУЛЖ АМЬДАРЧ БАЙХЫН ОРОНД ҮЛДСЭН АМЬДРАЛАА ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ АМЬДАР ХЭЗЭЭ НЭГ САЙХАН ӨДӨР ӨӨРТ ЧИНЬ ӨӨРӨӨСӨӨ ИЛҮҮ ХАЙРТАЙ САЙН ХАНЬ УЧИРЖ Л ТААРНА САЙН НЬ МУУГААСАА ИХ БАЙДАГ БИЗ ДЭЭ ХАРИН ТЭР ҮЕД БИЕ БИЕНИЙГЭЭ ХАЙРАЛСАН ШИГ ХАЙРЛААРАЙ АМЬДРАЛД ЧИНЬ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ АМЖИЛТ

  8. inra says:

    yu we and mini chinii archaagui bdliig chini mdj doromjilj bn oilgj bn uu chi l anhnaasaa ene huniig dawraaj. chi zuger l oor yrtontsod orj oor zuiliig medreh heregtei gants l amidarch bj heterhii orowdoltei bn hatuu bolowch unen ug shu sn bodooroi doo. tgd l alna jig shig chamaig yj ailgj yhaa mdj bga hunii arga andaa sn bod

  9. theman says:

    xа xа xа илжиг модон xударгандаа гэж

  10. Er hun says:

    ээээээ бурхан минэ.юу уншчвааа.чи зугээр над дээр хурээд ир.би чамайг хангаж огий.чил миний заяний ханишиг охин бна.дааанч.онгон биш юмдаа…унхээр харамсалтай.би чамшиг найз охинтой бсан бол али хэдийнээ гэрэлтсэн аз жаргалтай амидарч байгааа.

  11. Sunny says:

    ene hunees sallaa ged chamd ireedui bgui yum shig snagddag b boloh ch tiim bish shuu. ergen toironalham burd chini bolomjuud bii. ehleed uuriigoo chulooloh heregtei

  12. Sunny says:

    Uuriigoo sain chagna. Chinii husej muroodoj bsn amidral ene mun u? Chi naad zaluugaasaa yag yu husej bna? Ter husliig chini naadah chini hezee negen tsagt bieluulj ugj chadah hun mun u? Ene hun chamaig zovooj boloh buh l zuileer hangalttai zovooson bna. Chi enenees iluu yu hileegeed bgan be? Chi zovlon uuregch iljig yumu? Esvel buddha yumu? Chi hairlasniha hariud hairluuah erhtei eej aaviin hairtai negen ohin ur, chi ireeduin eej, chi jargal medreh yostoi engiin negen emegtei shuu dee. Buh sain saihniig husie

  13. Sunny says:

    Uuriigoo sain chagna. Chinii husej muroodoj bsn amidral ene mun u? Chi naad zaluugaasaa yag yu husej bna? Ter husliig chini naadah chini hezee negen tsagt bieluulj ugj chadah hun mun u? Ene hun chamaig zovooj boloh buh l zuileer hangalttai zovooson bna. Chi enenees iluu yu hileegeed bgan be? Chi zovlon uuregch iljig yumu? Esvel buddha yumu? Chi hairlasniha hariud hairluuah erhtei eej aaviin hairtai negen ohin ur, chi ireeduin eej, chi jargal medreh yostoi engiin negen emegtei shuu dee

  14. Sunny says:

    nadad bas iim asuudal tohioldoj bsn.Bid 2 4jil bolj bna. Bi tuuniig gantsaaraa hairladag bsn,bas l huurna mehelne,halamj hair bgui,gomdoonod,uhne gej ailgana. harin odo 100% bish ch gsn bdal hamaagui naashtai bson. Chinii bichseniig unshad chamd yamar bgag bi sain oilgoj bna. tanai zaluu chamd hairtai bishee,hairtai bsn bol chamtai ingej haritsaj chadku bsn. Chamaig zuulchilj ashigladag gsn ug. Chi hezee negen tsagt zasarna buh zuil saihan bno gej bodoj bga bol tsagaa demii urj bna gsn ug. orchnoo soli, hureellee nem. Chamaig hairlaad,hairluulaad hamtda amidrah zaluu zaaval bii. Huuhedgui bga chini tsaanaasaa l ta 2 tohirohgui bolod burhan chamd tusalj bga n ter. Ene buhnii suuld ene zuvhun chinii l amidral. chinii sain saihan amidrah,esvel odooniih shigee bool bolod doromjluulad amidrah eseh n zuvhun chamaas l shaltgaalna. Bas martaagui deeree helehed chamaig alna,uuriigoo alna gej yarij helj bga hun hezee ch tegj chadahgui gedgiig sain medej bna. iim humuus iluu aminda hairtai bdg yum. Chamaig zuulun bolohoor chini l zuulchilj ,emzegledeg sedveer chini shantaajilj bna gsn ug. Amjilt husie. Chinii unguruulsen 5 jiliin ene tam shig amidraliin tevcheer chinii ireeduig dardan bolgoj ugnoo. Hen ch chamaig chinii zuvshuurulguigeer gomdooh zovooh erhgui shuu dee. Yadaj chinii uud bson eej chini chamaig haraad hetsuu bga da.

  15. zolo says:

    chi ooriigoo hairlahgui bol hen ch chamaig hairalahgui hundlehgui zail geed yavuul hairan amidral chi l ooroo haramsana shu ,ooriigoo hairlaj bai tegej baij hund hairlagddg yum.чи бол зугээр л тэнэг арчаагуй хуухэн гэж тэр бодож бга бусгуй мини жаахан ухаантай амидар .оорийгоо хайрлаач би адилхан эмэгтэй хун эр хун намайг гомдоовол би шууд л зайгаа бариж уучлал гуйж алдаагаа ойлгохгуй бол хаядаг эргээд уучлаач гээд оорсдоо гуйдэг юм гэхдээ битгий уучил эр хун олдоно гол ни оорийгоо хайрла,тэгэж байж хунд хайрлагдана салаад сайхан хайртай учраарай

  16. sarnai says:

    hoooo ee тэр хунийхээ нэрийг настай ни бичээд орхиоч чамаас салаад оор бусгуйг зовообол яана гантс биэ бусгуйчуул ни ыдаж мэдэж байя даа хэхэ
    тэнэгтээд байлгуй сал за эмээ болчоод амидралдаа харамсаад суув даа

  17. kh says:

    yaj bgad iim huntei uchirchdag bnaa hurdan sal sal iim amidral gj yu bsiin chi ch gsn chi neg zoriglood salaach chmg ingj dord uzsen ooriigoo doromjluulsan hair gj yu bsin

  18. lol says:

    ямар тэнэг ийн згр л салаад наад залуугаа хаяад яү л даа

  19. taniltsaya says:

    25-35 nasnii xaaya uulzaj bie setgelee xuvaaltsaj baix tseverxen uxaalag undurdvv bvsgvitei taniltsana a ger bvltei baij bno nuuts baix estoi uymiig nuutsar ni xadgalj chadax bvsgvitei dotno xaritsaa togtoomoor bna. bi 37 toi ger bvltei er ni yamar ch xvn xarsan dajgvi zaluu gej xeldeg undur jin 181×81. S-iin demjleg uguxgvi bas avaxgvi buguud zuvxun bie setgelee xuvaalstax chin setgeleesee bvsgvitei dotno taniltsaya Утас: tsd_tsw@yahoo.com

  20. Emegtei says:

    наад залууг чин Баярхуу гэдэггүй биз?

  21. ёоооё ийм амьдрал гэж байх уу чи чинь бүр 5 жилийн өмнөөс өөрийгөө амьдаар нь булшилчихсан юм биш үү. Амьдарч үзээч дээ. Амьсгаа ав.

  22. зүгээрдээ says:

    Эртхэн хүүхэдгүй байгаа дээрээ салаа надад бас яг ийм зүйл болж байсан би салах гэж их оролдсон байнгал ийм юм болдог байсан гэхдээ эмэгтэй аүнд ч гэсэн төрөлхийн нэг чадвар байдаг өөрийгөө болон үр төлөө хамгаалах зөн совин бдаг юм билээ би ажилаа сольсон бас ямарч хамамтнуудынхаараа очоогүй ээ тусдаа ганцаараа амьдран аль болох орой үдэш гаралгүй хэсэг чимээгүй амьдарсан гэхдээ наймайг мөрдөөд олоод ирсэн би бага багаар юм аа зөөж бэлдэж байгаад нэг л өдөр байхгүйд нь явсан дараа олж ирчээд ална гээд хутгатай хүртэл ирж бсан дараа нь өөрийгөө ална гээд гэхдээ зүгээрээ дахиад л зугтсан би бүгдийн давсан бас туулсан одоо би хайртай хүнтэйгээ аз жаргалтай сайхан амьдарч бга тэр минь наммайг ойлгодог бүгдий нь мэднэ таарвал битгий айгаарай одоо чамд би бна гэдэг шүү

  23. 04.12 says:

    наад хүнээсээ одоо л салахгүй юм бол оройтно шүү. ална хядана гэдэг бол худлаа чамайг сүрдүүлж л байгаан цагаа тулахаар чадахгүй

  24. baldag says:

    жинхэнэ эргүү дагз салаач чамд хорогдох юу байгаан хүүхэд хүүхэд байхгүй сэкс сэкс байхгүй гэрлэлт гэрлэлт байхгүй жинхэнэ арчаагүйдээ л байж байгаа байж худлаа сайхан сэтгэлтэй хүн болох гэж оролдожээ хахахаха эргүү дагзаа сал сал

  25. soko says:

    чи тэнэг юумуу.юу хийгээд наад тэнэгтэйгээ байгаад бгаан айн.салаач.чи насан туршдаа ингэж амидрах гээд бгаа юм уу

  26. mujik. says:

    jinhene teneg baina da.

  27. ELITE ZALU BN says:

    aranz gd gar hatu bolovch unen ug heljee chi uilchlegcheer ajild orood sariin tsalin 1 cekc avdg ymu? gj kk, setgegdludiig haraad bhnee manai mglchuud biy biynee gsn shn setgel haradaj bna, zarim ni bur manaid hureed ir zarim ni naad nuhriig chn alaad ogoy gj bnshdee hehe, iim shn setgeltei mgl ahan duus bhad naad 1 ymnaasaa salj ydaad bh yu bdiin uneheer hrtai ym bol ergej haramstal ni araasaa mash udaan guilge tgd bur chinii tulu amidardg boltol ni hariugaa av, az jargal husey

  28. nnn says:

    тэр хөгшрөөд чамтай сэксддэг болно гэж юу гэж байгаан хөгшрөөд оорийг ни тоох хүн байхгуй болох уед чам дээр ирэхийн бн л даа лам олдохгуй бол буцахдаа зална гээд даварцан гар вэ жинхэнэ.

  29. Эрх гэгээ says:

    Дассан сэтгэлээ хэсэгхэн ч болов мартаад Ганц удаа зориглоод л сална гээд дайрчих тэр чигээрээ алга бол битгий эргэж хараарай хуний эрхийн байгууллагаас тусламж аваарай чи хайр ямар байдгыг мэддэггуй юм уу хэрэв мэддэг байсан бол ингэж боолын боол босгоны шороо болж явахгуй дэ ээжийн Минь найз чам шиг залуутай зууралдаж амьдралынхаа 25 жилийг угуй хийсэн одоо 50 хурч байгаа ч саяхан салж арай гэж нэг юм амар амгаланг мэдэрч байна гэж байсан амьдралаа бод амиа бод

  30. лүл says:

    сал гээд л салчдаг бол тэгж хэлмээр л байна.хэзээ нэгэн өдөр наадахнийхаа гарт үрэгдэхийг хүсч байвал ингээд л хамт байгаад байж дээ

  31. mungu oloh arga says:

    recklam uzeed l mungu av http://www.buxinc.com/index.php?ref=govo ene link-eer REGISTER gej orood burtguuleerei.burtguulsnii daraa VIEW ADS gesen tsesruu orj 6 recklamiig neg negeer ni uzerei.recklamnii huudas neegdhed 30 secund yavj ehleh bgood duussanii daraa too garch irne. Jishee ni: CLICK 8 (5) (8) (2) (9) ta 8-iin toon deer darna.ingesneer oor link garch irne.odoo haagaad daraagiinhaa recklam-g uzne.udur bur 6-han recklam uzeed,odor bur 30 dollar avna.za ta odoo MY ACCOUNT-ruga orood hardaa.tanii dansand mungu bureldsen bna.500$ eswel 5000$ bologood l avch bna.uneheer unen eshiig ni uzeh geed 500$ dollar bolonguut ni gargaj uzsen.minii dansruu orson.ingeed l bi odoo uramshaad l yavj bna da.ta udurt 5han min zartsuulhad l hangalttai.tand amjilt husey.aan tim sanuulj helhed neg ip-aar neg hereglegch l handah bolomjtoi uchir neg com deer oor hereglegch burtguulj bolohgui shvv.

  32. Teneg xuuxen be says:

    Өөрийгөө өрөвдөөч… Наад араатнаа өрөвдөж байxаар. Удаxгүй 1 явдаг xүүxэн нь xүүxдийг нь гаргаад өгөxөөр чамайг амбаардаад явуулаx байx даа. Ядаж байxад чамд xайргүйн байна.

  33. Тавилан says:

    Эскод дугаарыг нь өгчихөөч э. Гэхдээ дараа нь харин тэр хогийг өмөөрч хүн хэрэгт хийчихэлгүй л байгаарай

  34. baysaaa says:

    чамаас салвал ална үхнэ гэж бдаг цагаа тулвал тэд чинь аминдаа хайртай гэж үхэж харагдаач. уучлаад бх тусам хайр даахгүй даварцан бөгс бна шдээ. чи бас өдий олон жил тэвчсээр явдаг зүгээр л усанд хаясан чулуу шиг алга болчих. тэгээд жаахан цагдаа сэргийлэхээр айлгаад үз. хэсэг тэнэгтэж бгаад явдийн дааааа. миний ойрийн хүнд нэг ийм хүн бсийн

  35. Арабелла says:

    Наад хүндээ дарамтлуулсаар сэтгэцийн өөрчлөлттэй болжээ. Юу юуны түрүүнд амьдралыг эрүүл нүдээр хардаг бол оо. Дараа нь чи өөрөө яах нь дээр байж вэ гэдгийг мэдрэх болно.
    СЭТГЭЛ ЗҮЙЧ ДЭЭР ОЧ!!!

  36. bayaraa8403@yahoo.com says:

    сонин л юм байна. салсан нь дээр байхаа бүсгүй минь. өчнөөн сайхан залуучууд байна шдээ цаана чинь. надаас авхуулаад…

  37. delbee says:

    үнэн юм уу худлаа юм уу?

  38. hun says:

    Нэг нөхөр эхнэр нь болтой нэг эмэгтэйг зодоод байхаар нь очсон чинь чамд хамаагүй чи зайл ч гэх шиг туслах гээд очсон биш буруутан болоод таарсан.

    Иймэрхүү амалсан хүмүү яг цагаа тулхаар жинхэнэ туулайн зүрэхгүй байдаг юм. Ингэж амьдрана гэж юу байдгын хүүхэдтэй болсон бол хүүхдээ өрчрүүлэхгүй гээл нөгөөх нь энэ муу одоо хаа холддын гээл бүр хэцүү болох байсан байх.

    Ирээдүйдээ том алхам хийх цаг чинь болсон байна.

  39. sss says:

    Яанаа чи яйж ингэж амьдарч байнаа. Шууд салаа чи тэнэг юмуу. Хүүхэд гаргаагүйдээ баярла. Наадах чинь алж чадахгүй ээ. Чамайг хөөж мөшгөөд зодож нүдэж айлгах нь мэдээж шүү дээ, ийм юмнаас тийм авир гарна. Тэгэх тоолонгоор нь цагдаад барьж өгөөд бай. Үүнийг битгий мартаарай айх хэрэггүй. Хэд цагдаад барьж өгөөд гомдолтой гээд шоронд хийчих. аяандаа наадах чинь зайлаад өгнө. Даанч эмгэнэлтэй амьдарал байна даа чи залуу хүн бж ингэж насыг барна гэжүү. Шууд зугтаагаад яв. Урд чинь сайхан амьдарал хүлээж байгаа дүү минь.

  40. suvdaa says:

    Сайн байна уу? Чиний бичсэнийг уншаад чамайг сэтгэл зүйчид хандаасай гэж хүсэж байна. Та 2 гэрлэлтийн баталгаагүй хамтран амьдрагчид юм байна. Тэгэхээр яагаад энэ олон жил гэрлэлтээ батлуулахгүй яваад байна? Ийм хар амиа хичээсэн хүн засардаггүй юм. Нэг л өдөр чи гудамжинд юу ч үгүй хөөгдөж гарах болно. Амьдралын гашуун үнэн нь. Чи наад хүнээсээ юу ч олж чадахгүй. Хүүхэдтэй болсон ч ялгаагүй. Тэр чамгүйгээр өлхөөн амьдарч чадна. Бас чамайг алж чадахгүй, өөрийнхээ амийг хорлож бүр ч чадахгүй. Шал худлаа, жүжиглэж өөрийгээ өрөвдүүлж байгаа л хэрэг. Харин чамаар чиний амийг хорлуулж магадгүй. Чамд тохиолдож байгаа асуудлыг гэр бүлийн хүчирхийлэл гэдэг юм. Чиний сэтгэл санаагаар чинь тоглож айлган сүрдүүлж, заналхийлж, бас бэлгийн харьцаанд орохгүй чиний биологийн эрхийг хясан боогдуулж байна. Дээр нь чи эдийн засгийн дарамт, бие махбодын шаналлыг давхар амсаж байна шүү дээ. Наадах шиг новшнуудад чинь авдаг арга хэмжээ бас байдаг юм. Битгий ай, чи эмэгтэйчүүдийн байгууллагад ханд, тэд чамд энэ бүхнийг даван туулахад чинь тусална. Өөртөө итгэлтэй байгаарай.

  41. neil says:

    би ч юү хэлэх вэ дээ!!! Мэдэхгүй сэдэв бна өөөө !!

  42. hi says:

    sain uu ? bvsgvichvvdee ene odoriin mend hvrgyenamaig aagii gedeg 31 nastai deed bolovsroltoi sanhvvgiin huvid bvh talaaraa bie ee daasan zaluuhamgiin gol ni oortoigoo ijil bvsgvitei chin setgeleesee taniltsaj hvnii amidraliin sahan haritsaag vvsgehiig hvsch bnzovoor oilgooroi amidrald harts deegvvr hvn zarim ved ene haritsaag l haij hvsdeg yum bnsetgeliinhee ter bvsgvig haijiin msj vldeegeerei mongon31@yahoocom add hiigeerei

  43. tsel says:

    салаа сал

  44. nnn says:

    зугээр салаач асуух юм юу бнаа… Хэцүү санагдаж байж магадгуй хамт байсаар бгаад худлаа унэн ч гэсэн дасчаад мэдээж байнга муухай зан гаргадаггуй л байлгуй… Гэхдээ л ганц зориг гаргаад салчихад амидрал чинь сайхан болно дөө… Тэр ирээд алталаа хаа юм болохгуй бол цагдаад бариад өгчихгүй юу. алуулахаас айгаад биш зугээр л салж чадахгуй бгаам шиг бн…

  45. ba xa xa xa xa says:

    xа xа xа
    салж чадахгүй ээ чи харж байгаарай насаараа наад эргүү хар юмаа хүсээд хэвтэж байхдаа таарсан гичий бн
    чаддийн бол салаарай чи оюуний xомдолтой тарган авгай минэ

    xа xа xа xа xа

  46. Цэцэг says:

    Мэдээж наад нөхөрт чинь асуудал маш их байна. Гэхдээ чамд байгаа хамгийн том асуудал бол чи ямар нэг юманд, хүнд ХАМААРАЛТАЙ амьдардаг хүн байна. Чи өөрөө бие даасан байдлаа алдсан, тэрэнгүйгээр байж чаддаггүйгээс ийм байдалд хүрч байгаам шүү дээ. Жаахан, зориг тэвчээр гаргаад салчих. Амьдралыг арай өөр нүдээр хар, цаана чинь энэ амьдрал гээч чинь шал өөр харагдах вий.

  47. билгээ says:

    Ийм сайхан насыг ингэж үрнэ гэж ч байдаггүй байх оо. Салаад ирээд ал тэрийг чинь харин ч үзнэ шүү гээд зоригтой дуугараад бүгдийг хаяад гараад яв. Ийм хөгийн ээжийнхээ мөөмнөөс гараагүй эрхийн балай эргүү тэнэг юмнууд олу ирээд алдаг дээрээ ёстой ГАЦНА биз. Чаддаггүй л байхгүй юу. Чамайг ээжийнхээ оронд зүгээр боолоо болгосон байхад элийгээ хийгээд хачин гамшгийн юмны боожгогыг горьдоод багалзуурдуулаад хамаг юмыг нь бэлдээд сууж байдаг байна аа. Чи ч өөрөө шаариг дутуу юм шиг ингээд байж байдаг шал тэнэг юм. Дуугүй явж үз. Бэлхүүстэй хүүхэн олоод зарцлаад шаахыг нь хар л даа. Тэр дачхуу үгүй л байхгүй юу муу хоосон ам шалдан гуя, ПС-ний донтонг хая мэдэв үү? Сэрж сэхээрсэн чинь дээр байх оо хүү минь. Секс хийж чаддаггүй сэвс цувдайгаа унжуулсан юм хараад сэжиг чинь хүрэхгүй байна уу? Одо гар. Алиь бос. Намайг дагаад цэнгэ. Хэхэхэ. Амжилт. Тэнэглэлээ зогсоо. ӨӨр ЮУ гэхэв чамд.

  48. sanaa says:

    салаа ч ээ найзаа, иймэрхүү тэнэгүүд алж чадахгуй э.одоогоос 7жилийн омно миний найз залуу гэж чиний тэнэгтэй адилхан мал байсийн.салаад явбал намайгий чин хаа бгаа газраас н олоод алж орхино гж занадаг блаа.чаддаг л юм бол манайг олж алаарай, тэгээд жаргаарай. гэж захиа бичэж улдээгээд бхгуй хойгууур нь ходоо аймгийн товд бдаг найз охин дээрээ очсийм.утасний дугаараа солиод л таг чиг.аав, ээж, бух нзуудруу маань залгаж асууна.тэд мэдэхгүй гэхэд л болоо. би бас туунд хайртай бсаан.бур 10жилээсэ уэрхэсэн суулийн 3жил хамтдаа амидарчийсан.харин одоо гадаадад амидардаг. энд ирээд5жил гаран болжин сайн ханитай болж хоорхон охинтой болсон. Эцэст нь чи л зовж үлдэх болохоор зугээр л орхиод гараад яв! наад хайр майр чин зугээр л цаг зуурийх, удахгуй будгэрч дахиад наадахаасаа илуу сайхан хайртай учирах болно.чамайг сайхан ирээдүй хулээж бгаа урагшааа найзаа!! амжилт!

  49. тэнэг боов бэ чамайг алахгуй ээ чадахгуй ээ сал миний дуу ганц амидрана шуу дээ

  50. Unshaarai bichegchee says:

    Миний бодлоор хумуус салуул ухнэ хатна бас чамайг ална энэ тэр гэээдл залуус тэгж л бдийшдээ буур зурх муу ууртай залуус ч гэсэн ална тална гчээд тэгээд л салаад л удахгуй уур хунд дасаад дурлатсан нугуу ымийн ырихаар инээгээдл сууж бдийшдээ тэхээр миний бодлоор эртхэн салаа! монголд тэгж найз охиноо саллаа гээд алсан тохиолдол бдиймуу! Зарим мэдрэл муут ни зодсон л гэж бдийн хэхэ би тэгж л боджийн эртхэн салж бие бие амар амидрууулаачдээ хэхэ чамд ч гэсэн Нэг сайхан залуу гараал ирийшдээ Гууудлак

  51. Namaig sonsoooroi says:

    Миний бодлоор хумуус салуул ухнэ хатна бас чамайг ална энэ тэр гэээдл залуус тэгж л бдийшдээ буур зурх муу ууртай залуус ч гэсэн ална тална гчээд тэгээд л салаад л удахгуй уур хунд дасаад дурлатсан нугуу ымийн ырихаар инээгээдл сууж бдийшдээ тэхээр миний бодлоор эртхэн салаа! монголд тэгж найз охиноо саллаа гээд алсан тохиолдол бдиймуу! Зарим мэдрэл муут ни зодсон л гэж бдийн хэхэ би тэгж л боджийн эртхэн салж бие бие амар амидрууулаачдээ хэхэ чамд ч гэсэн Нэг сайхан залуу гараал ирийшдээ Гууудлак

  52. khongorkhon says:

    бүр мөсөн чиний толгой чинь эргэчихсэн яваа юм байна. юуны түрүүнд сал, наадах чинь чамайг алж чадахгүй зүрх нь хүрэхгүй хулчгар амьтан байгаа эр хүний үүргээ биелүүлдэггүй юм байж чамаас ямар их юм шаарддаг юм. үтэр түргэн сал даа хөө. чамайг зодох үе бүрт нь цагдаад өргөдөл өгч бүртгүүлж бай.

  53. X says:

    энийг тэрнээс ни салгачиx юмсан, яая доо

  54. X says:

    Зовоx дуртай юмуу xайшаа юм бэ. тэр чамд xайргуй xарин чи xайртай л юм бна, салаxдаа бэлд, буx зуйлийг баримтжуул. Xэл амаар доромжилсонийг, зодсонийг. Суулд ни чи xамгаалагдана, битгий ай, 5 жил иx бна шуу дээ, Чи маш xурдан xогшин болно шуу, ийм байдлаараа.Тээр xойно ни би яаx гэж байгаад л байсан юм бол доо, даанч одоо оройтсон бна, гээд уxэxдээ л сална бx. Тиймээс xорогдолгуй салаад л узэxгүй юу, тэгээд сайxан юм xорвоод байдагийг нээж ол. Зондоо байгаа.

  55. заавар says:

    Эхнэрээ зоддог нэг залуу байсан. Тэгээд эхнэр сална биз дээ. Дахин эхнэр авчээ. Дахиад л зодож гэнэ. Тэгсэн шинэ авсан эхнэр зөрүүлээд хутга хуяруу нь шаачихаж гэнэ. Түүнээс хойш эмэгтэй хүн зодохоо байсан гэсэн.

  56. naran says:

    Хоолоо хийж чадах болов уу гэдэг чинь юу гэж бгаам бэ? Чамтай хамт амьдрахаасаа өмнө амьд л бсийм бгаа биз дээ. Өөрийгөө бодоочээ. Юун хүүхэд вэ, хоёулаа зодуулах гээ юу? Эр хүний оронцгоос салаачээ. \ Би уг нь хувьдаа салалтын эсрэг байдаг\

  57. hot boy says:

    шууд сал гэз зөвлөмөөр бна арчаагуй бас аймхай эр хун эмэгтэй хунийг зодож дээрэлхэнэ чамайг өмгөөлж хамгаалах хунгуй болхоор тэгж бга юм. энэ бол аймхай хуний зан чамайг алж чадахгуй, эртхэн салаад өөр халамжтай ухаантай жинхэнэ эр хунтэй учирхаараа чи амидрал ямар сайхан гэдгийг мэдэрнэ. харин өөртөө арчаатай байгаарай өөхөлж таргалсан салан заваан байвал хэн ч өөр хүүхэнрүү сээтэн хаяна шүү

  58. uyanga says:

    2сар болоол хураахад ни салдаг газар бсан бншд.. чи чини тэнэг юм уу ..ю бичээд байгаан хурдан сал мэдүүү..ална ч гэх шиг чамайг бол зугээр уг хэл гар хуруугаараа атгатсан нохор байна юугаа хулээгээд байгаан гайгуй бно гэжүү……..хэзээ ч гайгуй болохгуй суулд ни толгойгоо шаавдаа 5 жил яадийн эхний 5 6 сар хэтсүү л байна биз тэгээл шинэ амидрал эхэлнэ шдээ ухжийсан гахайг чиний омноос ахаараа зодуулчих юм сан зодуулж байж чи нээрээ салдгуй бас сайхан хуухэн юум аа насаараа зодуулж амидрамаар бгаан бол тэгээл зодуулаал араара тавиулаал хэн
    ч тоохгуй болсон тсагт гэнэт ойлгов доо дээр бичсэн хумуус ихэнх ни юу гэж бичсэн бн…..

  59. erdene says:

    сал ийм амидралаар тэр тусмаа эмэгтэй хун амидрана гэж байхгуй зуйл ална тална шаал худлаа зуйл эртхэн салж сайхан амидар

  60. Julia says:

    тэнэг хүүхэн байна

  61. Biagio says:

    БҮСГҮЙ мини чи яасан тэнэг юм бэ, тэнэг гэхэд арай л тэнэг юм шиг.. НААД амидралд чини авах юм юу ч алга, ийм юм ойлгохгуй байхадаа яахав дээ. БАС болоогүй хүүхэдтэй болох гэж үзээд болсонгүй ч гэх шиг, хүүхэд яамар тоглоом юмуу , ийм тамийн амидралтай байж.ямар хаашаа янзийн новштой учираа вэ! НАДАД л лав чам шиг ийм дуурцэн хүүхэд хэлэх үг олдохгүй юм, бүх юм тодорхой байхад. АДИЛХАН эмэгтэй хун болохоор чиний өмнөөс уур хүрээд ,арай ч дээ л гэ. БОДОЖ байна. Бүсгүй мини нүдээ нээлдээ.

  62. jagaa says:

    юнд н гонгиноод бгаа ым бэ хурдан салаач наад үриад бгаа чини үнэн бол болиочээ

  63. narantuya says:

    ийм амидрал гэж юу бхав дээ зориглоод шууд сал алвал ална л биз ингэж амид явж бхаар алуулчихаач яшиг

  64. Reborn says:

    Mmm hongorhon bvsgvi min chinii amidrald ymar bvr ymarch utga uchir shan zvil az jargal iredvi alga b.ashte deerh hvmvsin zuw naad nusun buuga hayal ym biti irgej hararai tsaana chin chamaig hairlah uchnun shan zaluu bga gdgt itge za amjilt az jargal hvsiy…

  65. Irilash! says:

    эскө мин мгл бүсгүйчүүд бас цагаа тулбал т1 шүүдэ, гудамжинд нөхөртө зодуулаад тушлаарай гж орилхоор н очиж тушлаад нөхрийг н гөвөөд өгөхөөр цагда ирэхээр нөхрөө биш бид нариг л бариж өгдөг хүмүүс ийм л бна~

  66. Alpha 910 says:

    Чи гэж нэг юм бас өөрөө хүндээ хөнгөнөөсөө өгөөд дав дүв гээл гэрт очоод суучих юм.Одоо эцэгтэйгүү уулзаж энхийн гэрээ байгуул чамайг төрсөн эцэг чинь хүртэл тоохгүй байхаар хүний хүн ингэж харьцах нь аргагүйшд. Ёстой нэг есөн шид нь бүрэлдсэн балиар юмтай таарчээ. Гэхдээ битгий ай иймэрхүү юмнууд хүн алж талж чадахгүйээ… зүгээр чамайг дээрэлхээд айлгаад сурцан дурак л байхгүй юу. Чамд эрэгтэй сайн найзууд байдаг уу? Уг нь цагдаа байвал бүүр сайн даа. Нэг сайхан саалам зодуулаад явчаач яадгийн. Одоо тэгээд 18р зууны үеийн негр боол хүүхэн шиг хүлцэнгүй байгаад байлтгүй нэг дэлбэ зодуулаад юмуу байхгүй байхад нь хувцасаа өөрийн гэсэн бүх юмаа боож баглаж аваад шууд сал ийм юмны зугаа болоосой гэж алтан дэлхийд чи төрөөгүй байлтай. Яадаг ч байсан муу ч бай муухай ч бай эцэгтэйгээ учраа олоод наадахаасаа сал. Эцэг хүний нөмөр нөөлөг их шүү их….Эсвэл дээр хэлсэнтэй адил Хүчирхийлэлийн эсрэг газар очоод түр хорогдож болно шүүдээ. Битгий уруу царайлаад унжийгаад ЭРИЙН БООЛ ГЭРИЙН ЗАРЦ БОЛООД ЭРГҮҮТЭЭД ЯВААД БАЙ ХҮЧТЭЙ БАЙ ЗОРИГТОЙ БАЙ!! АМЖИЛТ

  67. night says:

    Eo salaachee, arai ch de. Emegtei xun’ zovlon ix gj yaridag ch zaaval t’m bx albagui e. Ochix gzr ugui gd xamt bgad bga yum bishuu. Alulaxasa omno tsagdad xeled xuchirx’lel’n esreg undesn’ tov’ xorogdox bairand ochoo.

  68. ooo says:

    лалрийн пизда вэ. чи тиймэл их айгаад байгаа бол гэрийхэнээ бараадаад хэсэг байхгыи ю доо ажилаа зохитсуулаж байгаад. танай аавйинд чин цамайг алхаар ирхийн харахгыи юу

  69. Vnsgeljin says:

    Эртхэн салаачээ иймэрхүү хогын бардам ам шалдан гуянууд хүн ална юу байдын чаддаггүй юм. Надад ч гэсэн ийм новшын юм таарч байсан бас салвал ална гээд л байдаг байсан шал худлаа иймэрхүү юмнууд цагаа тулхаар жинхэнэ хулчгар байдаг юм. Хулчгар болхоороо л хүнийг сүрдүүлдийш дээ айх хэрэггүй зүгээр л хурдан сал. Амжилт

  70. Jiigii says:

    шээхээр эр бэлэг эрхтэнээс бага хэмжээний цус гараад байхийн энэ юунийх вэ? ямар бэлэгийн замийн овчин юм бол хариулж тус болооч миний монголийн ард тумээн

  71. aranz says:

    чи гэрийн үйлчлэгчээр ажилдаг юм бишүү.сарын цалин 2 сэкс .өөр ажил хайсан ни дээрээ

  72. hi says:

    салаад зайлаад өгөөчээ юун хүүхэд бурхан чамайг харж үзэж хүүхэд гаргаагүй чин онож бүр дордоно сал за юуу,яг одоо,хөдөө эсвэл гадаада гар тэнэг юмуу чи чин муу юмний сүнс татаад үхэх гээд юм чин чангаагаад наад муу ёрийн юмнаасаа сал одоохон чи чадна чи их сайн юм байна шүү дээ,тэгээд мэдээд доромжлоод байна ямар гарчиг байх юм ТАМИЙН АМИДРАЛ

  73. seheereechee says:

    одоо сэрээчээ сэхээрээчээ.юун хайр майр тэр чини та 2ийн хувид огт бутэхгүй асуудал бна.наад муу балиар залуу чини хуухэндэж ирчихээд л чамаар хоол ундаа хийлгэж хиртэй хувцсаа угалгаж зарцалж бна бусгуй мини.манай экс бас яг наадах шиг чини хайрийн уг урсгаад л ажил хийхгуй архидаад байж байж бгаад бид 2 нэг алалцаад л 8 жил болоод салсан юм.урд ни бас наадах шиг чини чи салвал чамайг хаа бгаа газар чини ална чи минийх гээд л хардаад хачин бсан.тэгээд хэрэлдээд зодолдоод аашийг мини эвдэж галзуу солойтой хун шиг ууртай болгочихоод одоо салснийхаа дараа намайг галзуу солиотой ууртай муурта гээд шинэ найз хуухэндээ намайг газар доор ортол муу хэлээд ябдаг гэсэн.эцсийн эцэст эмэгтэй хун л хохирно.харин ч чи хуухэдгүй бна.эртхэн ганцаараа бгаа дээрээ сал.болохгуй бол цагдаад хэлээд бариулахгуй юу.эмэгтэй хун гэж сайхан угэнд л хууртаад яваад бдгийн одоо эргээд харахад тэрний шал худлаа угэнд итгэж хайран цаг залуу насаа урсэндээ харамсдаг,чи тиймээс эртхэн оорийгоо бод

  74. cahirmaa says:

    чамайг ойлгоход миний ухаан лав дутах юм байна хэхэ

  75. N.ka says:

    yg alj haragdaach nadad bas iim zaluu bsan hed heden ydaa tsagdaa dyydaj bsan tegj bgaad hayaad zygtaasan odoo oortoo bayrlaj ywdag da ochih gazar bhgvi gewel manaid hvreed ir

  76. zss says:

    за наад хөгийн гар чин алж чдкуэ угасаа . алсан ч гэсэн муу амидрахаар сайн ух гэдэг биздэ сал аа. наадах чин угаасаа алж чдхгуй санаа буу зов ок

  77. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    ер нь хүүхэдтэй болоогүй шалтгаан нөхөрт чинь байсан юм биш үү ???

  78. saihanbileg says:

    ална гэдэг гарууд дандаа худлаа байдаг юм шуу. тсаг дээрээ бугд худлаа ю ч чаддаггуй

  79. eegii says:

    ÷è íýýðýý ñàëñàí íü äýýð äý.ìèíèé áîäëîîð ë ëàâ ÷è ººðºº ñàéí áàñ õàéðòàé äàñöàí þì øèã áàéíà.áè ÷àì øèã àìüäàð÷ ¿çñýýí îäîî
    áè ãàíöààðàà èõ ñàéõàí ë áàéíà.ýíý ýð÷¿¿ä ÷èíü õýö¿¿ õ¿ì¿¿ñ ø äýý.ÿààíàà ýðòõýí ñàëààä ñýòãýëýý òàòñàí íü äýýð ø¿¿.àìæèëò õ¿ñüå.öàã õóãàöàà ÷àìàéã äàðàà íü õàðóóëíà õýí ãýäãèéã.

  80. aagii says:

    тамийн амидралтай хуухэн бнадаа,зориглоод салаачээ юнд ни айдгий ийм муухай бизрин залуутай хайран 5 жилээ яаж урж чадваа.сал сал.

  81. bi bol bi says:

    Эр эм битгий хэл эрүү толгой 2 салдаг хорвоо, наад шид нь бүрэлдсэн балайр юмны яг юунд нь хорогдоод салахгүй байгаад байдаг юм? Секс ч хийдэггүй, муугаа мэдэхгүй банзал, үр хүүхэд ч байхгүй, тэгээд тоглохоос өөр юм мэддэггүй, дээрэлхүү, дээр нь чамайг зодож доромжилдог гээд байж болох бүх сэжгийн зан чанарыг өөртөө шингээчихсэн, нийгмийн хог шаар… Үхсэн баасыг түй гээд нулимаад хаяхад юунд нь харамсдаг байнаа??? Ёстой ойлгохгүй юм. Чи урдаас нь эсэргүүцдэггүй болохоор чиний айдас дээр дөрөөлөөд ална нтр гэж сүрдүүлж байгаан, эмэгтэй хүнд гарын чилээгээ гаргасан арчаагүй юмнууд хэзээ ч хүн алж чаддаггүй юм даа хонгор минь. Тэгээд ч ер нь ямар ч эр хүн үнэхээр хайртай бүсгүйдээ гар хүрэх нь битгий ам зөрөхөөс ч эмээдэг юм даа.

    “Хайртай хүнийхээ дэргэд хамгийн зоригтой зүрх ч чичирч, хэлэх гэж хамгаас их хүссэн үгээ хэлэхээс учиргүй их айдаг” гэж нэрт хүмүүжүүлэгч Сухомлинский хэлсэн байдаг юм.

  82. setgel says:

    tegeed neg nasaaraa ingej yavah gesimu huuhed ch baihgui baij salchihgui yu

  83. Erin says:

    Энэ Луна ясан хуний мууд дуртай хун бэ!

  84. nice says:

    ами биш дэ бүсгүй мини салаж болно шдэ

  85. Erin says:

    Аз жаргал зовхон хайрийг л дагаж явдаг шуу дээ. Харин чи аз жаргалтай бнуу? Угуй л бна. Энэ хар дарсан амидралаасаа гар, сал гэж хэлмээр бна.

  86. Өө за за says:

    Бүсгүй хүний зовлон дуусах биш дээ.Чи бол өөрийнхөө хайранд зовж амьдарч байгаа хүүхэн байна.Чи наад балайгаасаа зүгээр сал чамд ямар татаа чанга байгаа биш.Одоо эртхэн залуу байгаа дээрээ салахгүй бол насаараа нэг муу хар юмны гарын шүүс болоод л дуусан.Чамайг салсаны дараа буцаад чамруу ч их гүйх байхдаа.Тэр үедэн хууртаад буцаад очих юм бол өөртөө гомд

  87. esko says:

    наад лалрийхаа дугаарыг өгчих найздаа…нэгч гэсэн монгол бүсгүйд тус болий…

  88. luna says:

    салах нь дээр нас залуу байна амьдрал баян
    хүмүүсээ нэг санал байнаа
    явалддаг улсуудыг нь интернэтээр зарлавал яасийн бүр зурагтай нь энэ зөвхөн энэ нийтлэлд хамаатай бус, ер нь тийм нэг сайт байвал яах вэ

  89. elle.e says:

    Салсан нь дээр байхаа салж чадахгүй бол адилхан араар тавиад яв тэгээд тэд нар зөвхөн зугаа чи минь намайг тоогоод надтай сэксддэг болхоор чинь хайр нь боличоно гэхгүй юу эсвэл нас тогтоод ирэхээр зүгээр болно ч гэдэг юмуу нэг үнэн юм бол наадах чинь чамайг алж чадахгүй салмаар байвал сал ямар хүүхэдтэй биш

  90. zochin says:

    эмэгтэйчүүд бид чин эрчүүд та нарийг ургэлж л уучилж бдг шу дээ харин эрхцүүд ыдг билээ дэндүү хулээцтэй холийн бодолтой бдийн шдэ харин эр хун бол тийм биш

  91. ыуыу says:

    яаагаад зарим xууxнууд ингэж боолчлогдож амидраад бнаа. асуудал 2 талдаа. xарин xэд xэдэн xуви бгаа бол.

  92. svet says:

    õý õý àíõíààñàà þó ãýæ óé÷èëñàí õ¿í áý. åð íü èõýíõäýý ýìýãòýé õ¿íèé áóðóó áàéäàã þì øèãýý. ªºðºº óõààíòàé áàéãààä õ¿íýý çºâ ñîíãîîä, õóóðñàí áîë ýðòõýí ñàëààä çîõèöóóë÷èõ áàéñàí þìûã.îäîî ñàë ñàë þóãàà áîäîîä áàéäèéí. áîëîõã¿é áîë esko-ä õýë ãýñýí õý õý..

  93. nomin says:

    энэ хүүхнүүд үү. тэгж л их дээрэлхүүлж зодуулж доромжлуулдаг юм бол шууд салаач. юуны ч өлсөж байгаа болов уу даарч байгаа болов уу ядарч байгаа болов уу гэж. чамайг тэгж бодож байна уу наад хүн чинь. шал утгагүйн.

  94. esko says:

    хммм…ямар лалрууд нь ингэж хүний охиныг гэртээ боолчилж амидраад байна аа…Ийм хөгийн давчуухан бодолтой юмнууд хүн алж чадахгуй ээ надаа итгэ…цагдаа дууд 72т жаахан суулгачих.дахиад зодвол дахиад дууд хүний эрх эмэгтэйчүүдийн байгуулагад ханд.болохгуй бол надаа хэл 7 хоногтол учрын олоод өгий.ядаг лалар вэ?наадах чинь

  95. sainaa says:

    мэдрэл муут.. зовохыг хүсээд байгаа бол тэгээл амьдраач дээ.. наадахтайгаа.. яанам бэ… хэлэх ч муу үг алга даа… амьдрал хайр гэдэг чинь чиний наад бичээд байгаа юм чинь биш юм шүү дээ

  96. rose says:

    Салах л хэрэгтэй ш дээ.Юунд нь ингэж доромжлуулан барин тэвчдэг байнаа.Хүний адаг вэ наадах чинь.Иймэрхүү юмнууд алж чадахгүй байхаа.Тэгээд ч нэг муу тэнэг юмыг ална гэж айгаад тэвчиж амьдрана гэж юу байдаг юм бэ? Өчнөөн л уучилсан юм байна ш дээ.Одоо болоо ш дээ.Юм гэдэг чинь хэмжээ хязгаартай байдаг юмаа.Үзэж тарж үсэрч наалдаж байгаад салаад яв, өөрийгөө наад тамын амьдралаасаа чи өөрөө л чөлөөлж чадна, эргэж хартал нь амьдар.

  97. Зочин says:

    юууун хэцүүеиийн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.