ХУУЧИН ЭХНЭР НЬ СУУХ ГЭЖ БАЙГААГ МЭДЭЭД НАД РУУ ЧАТ БИЧИЖ ЭХЭЛЛЭЭ…

Би нэг залуутай харилцаж, сэтгэлээ өгөөд бүр цуг суух дээрээ тулаад байсан юм. Тэр залуу маань нэг охинтой, охин нь өөр дээр нь байдаг. Гэтэл өчигдөр охиныхоо ээж над руу бичиж орж ирээд ‘Бид хоёр огт салаагүй, зүгээр л түр зуур тусдаа амьдарч байсан юм’ гээд л зөндөө зүйл бичлээ. Шөнийн үүрийн 5 цаг хүртэл бид хоёр бичээд, би бичсэн бүх чатаа скрийншот хийгээд нөгөө залуу руугаа явуулсан. Гэтэл тэр залуу маань бүр таг чиг, огт хариу өгөхгүй чимээгүй болчихлоо.

Миний зүрх яг цээжиндээ багтахгүй, анхаарал хаана яваа нь ч мэдэгдэхгүй, энэ том шокноосоо гарч чадахгүй байна. Яавал дээр вэ, яаж энэ хэцүү байдлаас гараад зүгээр болох вэ? Туслаач тэх үү. Ядаж хадам ээжтэйгээ ярьж, асууж тайвширах юмсан гээд залгатал ээж ч утсаа авдаггүй. Цээжинд яг нэг чулуу тээглэчихсэн юм шиг үхэх гэж байгаа юм шиг санагдаж байна. Хүмүүс ээ, надад зөвлөөч.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.