АЖЛЫН НАЙЗ ГЭЖ ТАНИЛЦУУЛСАН ЭРЭГТЭЙТЭЙГЭЭ НУУЦ АМРАГУУД БАЙСНЫГ МЭДЛЭЭ…

Өдрийн мэнд залуусаа. Би нэгэн олны танил бүсгүйтэй үерхээд жил хагас болж байна. Олны танил болохоор нь түүний тухай элдэв янзын цуу яриа, шар мэдээ, элдэв зураг интернетээр зөндөө л байдаг юм. Би анхнаасаа л хүлээцтэй хандаж, ойлгож, өнгөрсөн амьдралыг нь сөхөхгүйг хичээж ирсэн. Би өөрөө эмнэлгийн салбарт ажилладаг жирийн нэг залуу л даа.

Гэтэл сүүлийн хэдэн сар нэг зүйл миний сэтгэлийг маш их чилээх боллоо. Найз бүсгүйд маань анхнаасаа л ‘Ажлын шугамаар холбоотой, миний гэмгүй сайн найз’ гэж надад танилцуулж байсан нэг залуу байдаг юм. Гэтэл нэг удаа би утсыг нь дуугарахаар нь авч өгөх гээд санаандгүй ирсэн зурвасыг нь уншчихсан юм. Харамсалтай нь тэр залуу миний сайн таньдаг хүн байж таарсан бөгөөд цаанаа эхнэр, хүүхэдтэй.

Зурвас дээр нь ‘Сайхнаа, хайртай, үнсье’ гээд л араас нь гүйгээд, уулзахыг хүсэж бичсэн байсан. Би эхэндээ тоолгүй өнгөрөөсөн ч олон сарын дараа ахиад харахад харилцаа нь үргэлжилсээр л байв. Асуудлыг лавшруулж шалгатал миний найз бүсгүй бид хоёрыг танилцахаас ч өмнө тэд бие биенийхээ нууц амраг байж. Олон хүний хажууд огт танихгүй хүмүүс шиг хол хөндий харагддаг байсан нь ерөөсөө л харилцаагаа нуух гэсэн арга байж л дээ.

Би тэр залуу дээр өөрөө очиж, дахин ийм зүйл давтахгүй байхыг хатуу анхааруулсан. Тэр залуу ч хүлээн зөвшөөрч ухаарсан. Мөн найз бүсгүйдээ ч уурлаж, “Анхнаасаа надад үнэнээ хэлчихсэн байсан бол би хардахгүй, зөв ойлгох байсан” гэдгээ ойлгуулсан. Биднийг үерхэж эхэлснээс хойш тэдний хооронд сексийн харилцаа байгаагүйг би мэдсэн. Одоо ч тэд гарцаагүй харилцаагаа таслахаас өөр аргагүй болсон.

Гэвч миний сэтгэлд маш том сэв суучихлаа. Энэ итгэл эвдэрсэн байдал сэтгэлээс ерөөсөө гарахгүй юм. Салъя гэвэл надад цаашдаа өөр сонголт, боломж зөндөө л олдоно. Гэхдээ би түүндээ үнэхээр хайртай. Одоо би яах ёстой вэ? Зөвлөөд өгөөч.

📩 Таны амьдралд тохиолдсон бэлгийн харилцааны болон хайр сэтгэлийн сонирхолтой түүх, сэтгэл зүйн асуудал, хөгтэй явдлууд болон бусдаас асууж зөвлөлдмөөр байгаа эмзэг сэдвүүд байна уу?

Та өөрийн түүх, асуултаа манай вебсайтад нууцлалтайгаар нийтлүүлэхийг хүсвэл 📧 cekcmn@yahoo.com цахим хаягаар бидэнд илгээгээрэй. Бид таны нууцыг чандлан хадгалж, олон нийтэд хүргэх болно.

8 Comments

  1. Аригун says:

    Эртхэн салсан дээрдээ.Сэтгэлд нэг сэв суучихаар насаараа л тэгж амьдарна. Хэн хэнийгээ зовоосноос эртхэн л учираа олсон дээр

  2. Рембүчи says:

    Зүгээр орхиж чадахгүй байгаагаа хайр гэж андуурдаг юм даа.

  3. Б says:

    Өнгөрсөнд нь орхиочдээ

  4. зочин says:

    Сэтгэл нэгэнт сэвтсэн бол буцаж өмнөх шигээ болдоггүй юм оо. хүссэн хүсээгүй хардаж сэжиглэж ямар нэг өө сэв, сэжүүр харж хайж эхэлдэг.

  5. Buuk says:

    salwal salaad tgd ter olonsongoltnoosoo songood ywaach salj chadahgui bol zasarsan ynhan zayaynii hani gd bugsnii bulaitai ni ewlereed ywaach neeh surtei shinjleh uhaanii neelt hh gj bgaa aytai surtei surtei ym bichhiin olnii tanilch gh shig haltruudaa shutsen uher malnuud bj

    • buuk says:

      Bi bas ulnii halter hasag shuu haha

      • buuk says:

        hahaha ta nar bur neeree ner bariad shaaj ugch bna uuriin gen yuchgui pzdaanuud bur ner bhgui lalruud bdg shuu neeree arai l guilagachin ymaa uhernuud za yhw yhw ugaasaa busdiin ymaar amidardag malnuud minii nereer uursdiiguu sain doromjil bi gantsaaraa doromjildog bsan odoo harin uneguigeer uher malnuud minii umnuus ajil hdg bur amar ym bna hahahahaah

      • buuk says:

        Zaza oorteigee hereldeh goy bi unenee helii bi eejiigee shaadag shdee aimaar goy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.