Залуу эзэгтэй нарт өгөх зөвлөгөө

1. Хэрэв нөхөр чинь та нарт халамжтай, гэр зуураа эв найртай байвал айл гэрийн жаргал тэрээ. Энэ бүхэн бол та нар эр нөхөртэйгээ харьцах урлагаас ихээхэн шалтгаална.

2. Хүнийг өөрөө хайрлаж чадахгүй байж хүнээс хайр бүү нэх. Өрхийн минь тэргүүн, хүүхдийн минь эцэг хэмээн хүндлэн цай идээнийхээ дээжийг бүхнээс урьд барьж хүндэтгэн, өмссөн хувцас өнгө үзэмжинд нь үргэлж санаа тавьж өөд татаж чадсанаараа нөхрийн халамжийг хүртэнэ.

3. “Чулууг чулуу дийлдэггүй, чулууг ус л дийлдэг” гэсэн ардын мэргэн үгийг санаж, нөхрийнхөө аливаа эндэл осол, залхай явдлыг уурлаж уцаарлаж, сайн муу үгээр хэлж засдаггүй юм. Энэ үед ухааны урыг гаргаж, энэ байдлаас гаргах эвтэй үгийг олж хэлж, уурласан ч уурлаагүй дүрд тоглон, уян налархай зангаараа түүнийг эрхэндээ оруулж болно.

4. Хүүхдүүдийнхээ дэргэд эр нөхрөө харааж зүхэж, тэнэг мангарт нь хүрч бүү хэл. Эцэг хүн бол хүүхдүүдийнхээ хувьд шүтэх шүтээн нь байдаг. Хүүхэд чинь эцгээ хүндэтгэх тэр хэмжээгээр чамайг хүндэтгэнэ гэдгийн бүү март.

5. Гаднаас орж ирж байгаа хүн гэрийн эзнийг биш, эзэгтэйн царайг харж орж ирдэг юм шүү. Зан аашны сайхнаар илүү нэр хүнд олдог юм шүү.

6. Хамт олны дунд байхдаа эр нөхрөө хүндэлж, нөхрөөсөө эмээсэн мэт бай. Ингэлээ гээд өөрт чинь муу юм болохгүй. Үг хэл, үйл хөдлөлөөрөө би үүнийг мэднэ гэх зан гаргавал энэ хүүхэн нөхрөө захирсан “мэдэлтэй” авгай гэж магтахаасаа “нөхөртөө дээрэлхүү хүүхэн” гэж муу хэлдгийг санаарай.

7. Нөхрийгөө уурлах үед уурлах юм бол гал дээр тос нэмсэнтэй адил болно. Уурласан хүмүүсийн дундаас ухаалаг шийд гардаггүй юм. Харин нөхөртөө тэр цагт хэлэх гэсэн үгээ эв найртай үедээ ингэх нь дээр байсан гэх мэтээр зөвлөж чадвал нөхөртөө өөрийн санасныг ойлгуулж, аливаа зүйл санаснаар чинь бүтэх болно.

8. Хадмуудаа халамжилж хайрыг нь хүлээгээрэй. Ханийн сэтгэлийн хамгийн эмзэг зүйлийн нэг тэр шүү.

9. Айл гэдэг чинь эрээрээ нэрлэгдэж, эхнэрээрээ үнэлэгддэгийг санаж яваарай.

/Хань/

13 Comments

  1. hongoroo says:

    hun bur zaaval er nohroo ingej hundleh estoi gejuu er nohor ni hairgui halamjgui b had zaaval minii hairalh hundleh estoi geed ooriigoo garguund gargahuu aij ichjih zuil bailgui yhv gehdee l sonin zovlogoo bna taalagdsangui

  2. baysaa says:

    unen zuwluguu bnaa. ene bugdiig meddeg murtluu yagaad ch yum 100 huvi biyluulj chaddaggui yum daa. 4 bolon 7g l heregjuuleed hevshmel bolgochwol bi ch ene zuwluguunii daguu l amidraad bgaan bna aa hehe

  3. n..... says:

    ene zovlogoog bichsen gar lav eregtei hun bhaa.haha.yag duugui bj haragdiishdee.humuusiin hajuud aisan tsarail ch gehshig.eregtei humuus ingeed davraad bdag bhgui yu.ardchilsan niigemd amidarch bj buh l yumaa adilhan tegsh erhtei hh heregtei biz dee

  4. Stereotype says:

    ZAIL ZAIL . ENIIG BICHSEN SEXIST NOVSH NUUREE BOGSONDOO CHIH TAVIDAA HULGAICHAA

  5. Naran says:

    Nuhruusuu emeesem met bai gene uu, Ene hani soninii hachin zuvluguunuudiig hen bichij uguud bdag bol, ger bul sudlaach gej uursdiiguu nerleed zuragtaar mundag mundag nomiin yum yariad bdag nuhduud bdag bh daa. kkk. Bainga jujig toglo geed zaachikh bololtoi yumaa. Hezee huvi huniihee durd huvilj bolokh ve, shunu dund …….kkk…..yooy uuruu ch bur eliirchlee

  6. hmm says:

    tss, tegeed l nohroo bas neg huuhdee bolgo l gesen zovolgoo bn daa, boholzood hamag yumiig n ugaagaad hiigeed gertee yu ch hiideggui zalhuu zaluutai l bolno doo gertee. Bie bienee adilhan l hundetgeh heregtei.  Olnii omno nohorteige nairsag saihan harizsan n aisan emeesen dur uzuulsnees deer busuu? neeh orovdoltei nohriihoo omno hulzengui teneg ehner bsnaas hamtdaa yumaa shiiddeg cholootei harizdag tehdee doromjildoggui ehner bwal zugeer sanagddag.  Aaa bas zochdod heterhii saihan aash uzuuleed bhaar arhichid shavaad yadargaatai shdee, neeg saihan ger buleeree kino uzeed ch yumuu bh gej bsn chin baahan ednii ehner uulradagguin gesen eleg barisan baachka nar orj ireed suuchina, ehner albatai yum shig dahiad l boholzood l hoer 3dah udaagaa neg odor hool hiigeed l, etsiin etsest nohor n hamt uuj bgaad arhichin bolchuul yahuu? 

  7. tuulai says:

    aa manaihan gej neg l ih hadamsag hvmvvs uul usnii oir urag turuliin hol

  8. unen unen says:

    ygaad balar ertnii gj bi helseniig chine oilgosongui ger bul gdeg chine hair deer bish hundetgel deer togtdog yum ta nar oir orchimiihoo saihan ywaa ger buliig neg ajiglaarai ehner ni nohoroo nohor ni ehneree hundetgej haritsdag tiim l humuus bga 

  9. unen unen says:

    unen unen saihan zowolgoo bna. bi ene site-g ih udaan unshij bga gehdee ene udaa l setgegdel bichmeer sanagdlaa thanks 

  10. hi says:

    Ene 8-g ni yagaad ch demjij chadahgui yum bna. Yaj ch hairlaad dawraad hun haraaj zuheed bdag huniig suuldee harah bitgii hel sonsoh, bur sanahaar buuljis tsutgadag yum sh dee. teheer zugeer l yr ni hadmuudaasaa hol baih heregtei l dee. Sain hadam ch bai muu hadam ch bai hol l bsan ni onono doo.

  11. зочин says:

    энэ зөвөлгөө балар эртний зөвөлгөө байна. монголд ийм зөвөлгөө өгдөг ганцхан чи л байх эмэгтэй хүн тэгээд зүгээр л манухай юм уу хаашай юм бэ амьтан хүртэл хатгахаар хөдөлдөг ш дээ  одоо арга хэргэлдэг хүн байхгүй байхаа нэг талыг нь хэтрхий өмөөрсөн гэх юм уу да  энийг бичсэн хүнд харин зөвөлгөө өгөе. одоо үед бол харилцан ойлголцдог болсон харилцан хүнтдэгдэг бие биенийгээ сонсдог яг тэгш эрхтэй 2 4 зүгээр блхоос бусад нь хэрэг алга зарим хүн нь сайн хадамтай зарим туу хадамтай сайн хадамтай нэг нь бол болхол байх муу нь яахуу дээрхүүлээл хаййрлаад байхаа манай хадам яг шулам бодхоор л ямарч тав тухгүй болдог энэ тэнд таарладуул мэнд  мэдхээс ой гутдаг тиймэрхүү юм нартай яг адилхан харьцах хэргтэй.

  12. rrr says:

    very nice. ehnertee unshuulii baiz.

  13. hj.man says:

    4 deh zuwulguu n ih goyo zuwulguu bna.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.